| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шонхойн Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2022/03337/И |
| Дугаар | 102/ШШ2023/00514 |
| Огноо | 2023-01-30 |
| Маргааны төрөл | Компанийн хуулиар бусад, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 102/ШШ2023/00514
| 2023 оны 01 сарын 30 өдөр | Дугаар 102/ШШ2023/00514 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хариуцагч: холбогдох,
******* ******* ХХК-ийн ******* ширхэг хувьцаа буюу 33.33 хувийн хувьцаа эзэмшигч мөн болохыг тогтоолгож, компанийн дүрэмд өөрчлөлт оруулан Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч С.*******
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Сарангэрэл
Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Энхтөвшин нар оролцож,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Дүүриймаа хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С.******* хариуцагч ************** ХХК-д холбогдуулан ******* ******* ХХК-ийн ******* ширхэг хувьцаа буюу 33.33 хувийн хувьцаа эзэмшигч мөн болохыг тогтоолгож, компанийн дүрэмд өөрчлөлт оруулан Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ...миний бие ******* ******* ХХК-ийн ******* ширхэг хувьцааг буюу 33,33 хувийн эзэмшигч мөн болохыг тогтоолгож компанийн дүрэмд өөрчлөлт оруулж Улсын бүртгэлийн Хуулийн этгээдийн бүртгэлд бүртгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Миний аав Д.******* нь 2007 оны 01 сарын 29-ний өдөр Ц.*******, Я*******. нартай ******* ******* ХХК-ийн 3/1 хувьцаа эзэмшигчээр Улсын бүртгэлд албан ёсоор бүртгэгдсэн байдаг. 2013 оны 03 сарын 22-ны өдөр Д.*******ийн тархинд цус харваж хөдөлмөрийн чадвараа 70-аас дээш хувь алдаж, групп тогтоолгон 2022 оны 10 сарын 06-ны өдөр хүртэл амьдарч байсан. Аавыг маань хөдөлмөрийн чадвар алдах хүртэл буюу 2007-2013 он хүртэл ******* ******* ХХК-д бүхий хүч чадлаа зориулан ажиллаж ирсэн. 2013 оны 12 сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн Засаг даргын захирамжаар С.******* нь Д.*******ийн асран хамгаалагч, харгалзан дэмжигч мөн болохыг тогтоосон. Д.******* нь 2013 оны 3-р сарын 22-24-ны хооронд Дорноговь аймгийн Зам-Үүд сумын эмнэлэгт эмчлүүлж байгаад 24-өөс *******-ын -ны Эрээн хотын эмнэлэгт 2013 оны 4-р сарын 18 хүртэл ухаангүй эмчлүүлж байх хооронд ******* овогтой ******* нь овогтой ******* болох аавын минь иргэний үнэмлэхийг ахдаа өгч байгаа ч гэхээр нь яах гэж байгаа юм гэж асуухад тендерт бичиг баримт бүрдүүлж өгөх гэж байгаа юм гээд авч яваад манай аав Монгол улсын хилээр 2013 оны 04 сарын 18-ны өдөр орж ирсэн. ******* ******* ХХК-ийн 2010 оны 6-р сарын 11-ний өдрийн батлагдсан дүрмийг өөрчилж өмнөөс нь гарын үсэг зураад 2013 оны 4-р сарын 10-ны өдөр батлуулж 2013 оны 4-р сарын 11-ний өдөр наториатаар батлуулж Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлсэн байна. Тус 2013 оны баталсан дүрэмдээ овогтой *******ийн регистрийн дугаар гэрийн хаяг утасны дугаарыг санаатайгаар буруу бичиж оруулсан байна. Мөн 2010 оны компанийн дүрэмд хувь нийлүүлэгчийн эрхийн талаар дурдсан 9-р заалт болох "хувь нийлүүлэгч нь нас барсан тохиолдолд өв залгамжлагч компанийн гишүүнээр элсэх эрхтэй" гэсэн заалтыг хасан батлуулсан байна. Аавыгаа хөдөлмөрийн чадваргүй болсноос хойш 2013, 2014, 2016, 2018, 2021, 2022 онуудад удаа дараа аавынхаа найз болох ******* ******* ХХК-ийн захирал Ц.*******тай уулзаж Аавынхаа хууль ёсны өв залгамжлагч, асран хамгаалагчийн хувьд ******* ******* ХХК-тай холбоотой бичиг баримтуудыг үзэж харах мөн аавд ноогдох хувьдаа болон бусад хөрөнгийг нэхсэн. Гэвч Ц.******* нь Энэ компанид танай аавд ногдох хувьцаа, хөрөнгө гэж байхгүй, чи юу яриад байна гэсэн. Үүний дараа нэхэмжлэгч С.******* миний бие 2021.04.26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн газарт хандан аав болох Д.*******ийн нэр дээр бүртгэлтэй хуулийн этгээд байгаа эсэх талаар лавлагаа гаргаж өгөхийг хүсэж өргөдөл гаргасан. 2021.05.10-ны өдрийн 06937 тоот улсын бүртгэлийн лавлагаагаар иргэн Д.******* нь ******* ******* ХХК-ний 33,33 хувийн хувьцаа эзэмшигчээр 2007.01.29-нд бүртгүүлсэн 2021 онд хувьцаа эзэмшигчээс хасагдсан эсэх тухай лавлагаа, мөн тус компанийн гэрчилгээний хуулбар, хувь нийлүүлсэн хөрөнгө оруулагчдын хурлын протокол, Д.*******ийн нэр регистрийн дугаар алдаатай орсон тул үнэн зөвөөр оруулж, залруулж өгнө үү гэсэн ******* ******* ХХК-ний албан бичиг зэрэг баримтуудыг гаргаж өгч байсныг анх мэдэж аавыгаа ******* ******* ХХК-ний хувьцаа эзэмшигч нь одоог хүртэл хэвээрээ байгаа болохыг олж мэдсэн. ******* ******* ХХК-ний захирал Ц.******* нь аавыг маань цус харваж хөдөлмөрийн чадвараа алдаж, юм ярьж чадахгүй байгаа байдлыг далимдуулж тус компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг удаа дараа хууль бусаар хуралдуулж Д.*******ийн гарын үсгийг хуурамчаар зурж Улсын бүртгэлд удаа дараа дур мэдэн өөрчлөлт оруулсан болох нь улсын бүртгэлийн газрын лавлагаагаар нотлогдож байна. Мөн "******* *******" ХХК-ний 3 дахь хувь эзэмшигч болох Я.******* нь 2022 оны 4-р сарын 12-ны өдөр солигдож Ц.*******ын эхнэр болох Ш.Бүжмаа нь 3 дахь хувь эзэмшигч болсон байна. Тус Ш.Бүжмаа нь солигдож орж ирэхэд Д.******* болох манай аавд хувь нийлүүлэгчийн хуралдаан болох талаар огт хэлээгүй мөн манай аавын шийдвэргүйгээр яаж хувь эзэмшигч болсон нь тодорхойгүй байна. 2022 оны 6-р сарын 13-ны өдөр овогтой ******* нь "******* *******" ХХК-д өөрийн эзэмшдэг ******* ширхэг буюу компанийн нийт хувьцааны 33,33 хувийг өөрийн төрсөн хүү болох ******* овогтой *******т хариу төлбөргүйгээр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн нотариатаар гэрчлүүлсэн юм. Тус шилжүүлсэн гэрээг Ц.*******д 2022 оны 6-р сарын 16-ны өдөр утсаар хэлсэн боловч одоогоор уулзах боломжгүй байна амралтын өдөр өөрөө залгаж уулзъя гэхэд хүлээсэн боловч уулзалдаагүй. 2022 оны 6-р сарын 20-ны өдөр утас руу нь дахин холбогдсон боловч би уулзахгүй миний өмгөөлөгчтэй уулз гэсэн өмгөөлөгчтэй нь шууд холбогдсон боловч завгүй байна гэсэн маргааш нь дахин холбогдсон боловч хүүхэд өвдөөд асуудалтай байна завтай болоод залгана гээд таг болсон. С.******* миний бие ******* ******* ХХК-аас аав Д.*******ийн эзэмшиж байсан 33,33%-ийн хувьцааг эзэмшигч нь түүний төрсөн хүү *******ийн ******* миний бие мөн болохыг тогтоолгож, энэ тухай хариуцагч нь өөрийн компанийн дүрэмд хуулийн хугацаанд өөрчлөлт оруулан УБЕГ-ын Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгаж өгнө үү... гэв.
3. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: би анх ХХК-д хуулийн зөвлөхөөр ажиллаж байхад Д.******* нь уурхайн даргаар ажиллаж байсан. 2003 онд ХХК үйл ажиллагаа явуулахаа болиод алтны уурхайн алт нь дуусаад хүмүүс нь тарсан. Ингээд дарга нар өөрсдийн хүмүүсээ аваад компани байгуулсан. ******* захирал намайг нэг өдөр дуудаад энэ компанийг шилжүүлж авсан. Тэгэхээр энэ компанид хуулийн зөвлөхөөр ажиллаарай гэж хэлсэн. Тэгээд энэ компанид ХХК-д ажиллаж нилээд олон ажилчид дарга нараа дагаад ажилд орцгоосон. Намайг анх ажилд ороход *******, Нямдаш, *******, ******* нар энэ компанид хувь эзэмшиж байсан. Нямдаш нь дүү Мөнхбатаасаа энэ компанийг шилжүүлж аваад Нямдаш 40 хувь, ******* 40 хувь, ******* 15 хувь, ******* 5 хувиар анхнаасаа авсан байсан. Тэгээд энэ компанийг анх бий болгоход хэн ч хувьцаа нийлүүлээгүй. Түүнээс ******* үүнийг худалдаж авсан зүйл огт байхгүй. Анхнаасаа энэ компани байгуулагдчихсан байсан. 2004 онд манай компанид ажиллаж байсан Энхбат захирал Авто тээврийн газрын дарга болоод удирдлагууд ярьж байгаад *******ийг Замын-Үүдийн даргаар яриулсан. 2005 онд Нямдаш захирлынхаа албан тушаалаас татгалзаад *******ыг захирлаар томилсон. Хөтөл говь ХХК-ийн захирал Цэрмаа болон ******* нар 50//50 хувийн хөрөнгө оруулалт хийгээд тэр байшинг барьсан. 2008 онд гэрээ байгуулаа 2010 онд барилга ашиглалтад орсон. Энэ хугацаанд ******* Замын-Үүдэд ажиллаж байсан. Нэг удаа ирэхдээ эхнэр хаячихлаа, 2 хүүхэд гудамжинд гарах гээд байна. *******аа чи надад 1 өрөө байр өгөө би хоёр хүүхдээ оруулъя гээд нэхэмжлэгчийн ихэр дүү нь бас байдаг гээд 10 хороололд байранд оруулсан. ******* хэлэхдээ Би ******* ******* ХХК-д нэг их ажилд нь оролцоод явах биш дээ, ямар ч гэсэн 1 өрөө байр аваад хүүхдүүдээ орох оронтой болгоод эндээс гаръя, би угаасаа төрийн ажил хийж байгаа юм чинь гэж тухайн үед хэлж байхыг нь би өөрөө сонссон. Тэгээд 1 өрөө байрны бүх материалыг бүрдүүлээд гэрчилгээг нь гаргуулж өгч байсан. Түүнээс 1 өрөө байр авлаа гэж нэг төгрөг ч ******* ******* ХХК-д төлөөгүй. Ер нь 10-р хороололд баригдсан байрны 50 хувийг ******* авсан, 50 хувийг нь Хөтөл говь ХХК-ийн захирал Цэрмаа гаргасан. Би бодохдоо өнөөдөр бол *******ийн эрх ашиг огт хохироогүй. 33 хувь гээд байгаа нь компани бүртгүүлэх гэж явж байгаад намайг хагалгаанд орж байхад материалууд нь байхгүй учраас манай нягтлан залуу миний бичсэнээр 33 хувь гээд оруулчихсан байсан. Нэхэмжлэгч энэ талаар надад өмнө хэлж байсан гэж яриад байна. Надад нэхэмжлэгч өмнө нь огт энэ талаар хэлж байгаагүй. Би нэхэмжлэгчийн утсыг блоклоогүй харин нэхэмжлэгч миний утасны дугаарыг блоклосон. Нэхэмжлэгч ингэж худлаа ярьж болохгүй. Нэхэмжлэгчийн аав харвалаа гэхэд Замын-Үүдээс над руу ярьсан. Хүүхдүүд нь тухайн үедээ бүгд утсаа хаачихсан байсан. Би дарга нараа хайгаад Д.*******ийн төлөө чонын тархи хайгаад явсан. Дарга бол тэр мөнгө төгрөгийг нь гаргасан. Д.******* болон ******* нар хоорондоо найзууд нэг дор хамт ажиллаж байсан. Нэгнийхээ эрх ашгийг хохироогоогүй гэж бодож байна. Нэхэмжлэгч шуналтаж 33 хувь гэхээ болиод 15 хувиараа Д.*******ийн нэр байгаа шүү дээ... гэв.
4. Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн
Нэхэмжлэл /хэргийн 1-3 дугаар тал/
Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 4 дүгээр тал/
С.*******ийн иргэний үнэмлэх /хэргийн 5 дугаар тал/
Д.*******ийн иргэний үнэмлэх /хэргийн 6 дугаар тал/
С.*******ийн төрсний гэрчилгээ /хэргийн 7 дугаар тал/
Хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаа /хэргийн 8-14,26 дугаар тал/
Харгалзан дэмжигч тогтоосон захирамж, Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, комиссын шийдвэр, Д.*******ийн тэтгэвэр, тэтгэмжийн дэвтрийн хуулбар, Байнгын асаргаа шаардлагатай иргэний тодорхойлолт, Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхэд асрах гэрээ, амгалан БГБХН өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Д.*******ийн хөгжлийн бэрхшээлтэй хүний үнэмлэх, Д.*******ийн гадаад паспортны хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Авто тээврийн үндэсний төвийн захирлын тушаал,хүсэлт /хэргийн 15, 18-25, 91-99,100-109, 136-137, 145-146 дугаар тал/
Компанийн эрх шилжүүлэх гэрээ, Компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээ /хэргийн 138-143, 147-152 дугаар тал/ нотлох баримтууд
5. Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн
************** ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийн хуулбар /хэргийн 28, 36-39 дүгээр тал/
Хариу тайлбар /хэргийн 34 дүгээр тал/
Итгэмжлэл /хэргийн 35 дугаар тал/ нотлох баримтууд
6. Шүүхээс
Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа компанийн гэрчилгээ дүрэм, баримтууд /хэргийн 43-83 дугаар тал/ нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ ...Компанийн эрх шилжүүлэх гэрээ, компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээгээр хариуцагч компаний 33.33 хувийн хувьцаа хөрөнгийг эзэмших эрхтэй болсон тул хувьцаа эзэмшигчээр тогтоолгож, улсын бүртгэлд бүртгэхийг даалгах шаардлага гаргаж байна... гэж тайлбарласныг,
3. хариуцагч эс зөвшөөрч ...Д.******* /талийгаач/ компаний хувьцаа эзэмшигчээс хасагдсан зүйл байхгүй, харин 15 хувийн хувьцаа эзэмшигч бөгөөд 33.33 хувь гэж буруу бичигдсэн... гэж маргасан.
4. Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
рд: чй57090592, Шинэчүүд овогт ийн ******* /талийгаач/ нь хариуцагч ************** ХХК-ийн үүсгэн байгуулагч ******* ширхэг буюу 33.33 хувийн хувьцаа эзэмшиж байсан нь 2006 оны 10 сарын 09-ны өдрийн дугаар 1/03 ******* ******* ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурлын тогтоол, 2007 оны 01 сарын 29-ны өдрийн №02 ******* ******* ХХК-ийг үүсгэн байгуулах шийдвэр, 2007 оны 01 сарын 28-ны өдрийн ******* ******* ХХК-ийн дүрэм, 2003 оны 02 сарын 26-ны өдрийн ******* ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ түүнд оруулсан тэмдэглэл, 2010 оны 06 сарын 10-ны өдрийн ******* ******* ХХК-ийн дүрэм, 2013 оны 04 сарын 10-ны өдрийн ******* ******* ХХК-ийн дүрэм, 2013 оны 04 сарын 10-ны өдрийн №13, №14 Үүсгэн байгуулагчдын хурлын тогтоол, 2022 оны 03 сарын 15-ны өдрийн ******* ******* ХХК-ийн дүрэм, 2022 оны 03 сарын 15-ны өдрийн №1/22, 2/22 ******* ******* ХХК-ийн бүх гишүүдийн хурлын протокол, ******* ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа баримтуудаар тус тус тогтоогдож байна. /хэргийн 8-14, 26, 36-39, 43-81 дугаар тал/
Иргэн Д.******* өвчний улмаас 2022.10.06-ны өдөр нас барсан нь байнгын асаргаа шаардлагатай иргэний тодорхойлолт, ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэн асрах гэрээ, харгалзан дэмжигч тогтоох тухай захирамж, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа тогтоосон акт, өрхийн эрүүл мэндийн тодорхойлолт, зохигч талуудын тайлбар баримтуудаар тогтоогдож байгаа ба энэ талаар зохигчид маргаагүй. /хэргийн 15, 19-25, 91-106 дугаар тал/
2022 оны 06 сарын 13-ны өдрийн дугаар 2551, 2552 Компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээгээр Д.******* өөрийн эзэмшиж байсан хариуцагч ******* ******* ХХК-ийн 33.33 хувийн хувьцаа компанийн эрхээ нэхэмжлэгч С.*******т бэлэглэлийн журмаар үнэ төлбөргүй шилжүүлэх гэрээ байгуулж, тухайн үйлдлийг нотариат гэрчилсэн байна. /хэргийн 7, 138-143 дугаар тал/
Хариуцагч тал талийгаач Д.******* тус компанийн 15 хувийн хувьцаа эзэмшиж байсан, бичилтийн алдаа гарсан гэж тайлбарлаж байгаа боловч өөрийн тайлбар татгалзлаа нотлох баримтаар нотлоогүй, хариуцагчийн тайлбар татгалзал үндэслэлгүй дээр авагдсан хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаа, компанийн дүрэм баримтуудаар үгүйсгэгдэж байна гэж үзнэ.
Хэлцэл хийснээс хойш нас барсан этгээдийн урьд хийсэн хэлцэл, илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр хэвээр байх ба хариуцагч компанийн эрх шилжүүлэх болон компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээг үгүйсгэж маргаагүй.
Иймд нэхэмжлэгчийн шаардах эрх Компанийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.2, 30 дугаар зүйлийн 30.5, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3, 41 дүгээр зүйлийн 41.1, 43 дугаар зүйлийн 43.2.1, 276 дугаар зүйлийн 276.1-д заасан үндэслэлтэй тул нэхэмжлэгч С.*******ийн хариуцагч ******* ******* ХХК-ийн 33.33 хувийн хувьцаа эзэмшигчээр тогтоож, энэ тухай компанийн дүрэмд өөрчлөлт оруулан улсын бүртгэлд бүртгүүлэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 86 000 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 86 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3, 276 дугаар зүйлийн 276.1-д зааснаар хариуцагч ******* ******* ХХК-ийн ******* ширхэг хувьцаа буюу 33.33 хувийн хувьцаа эзэмшигч мөн болохыг тогтоолгож, компанийн дүрэмд өөрчлөлт оруулан Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэхийг хариуцагч ******* ******* ХХК-д даалгаж, нэхэмжлэгч С.*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 86 000 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 86 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ