| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шонхойн Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2022/00288/И |
| Дугаар | 102/ШШ2023/00841 |
| Огноо | 2023-02-28 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 102/ШШ2023/00841
| 2023 оны 02 сарын 28 өдөр | Дугаар 102/ШШ2023/00841 | ******* хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч: нэхэмжлэлтэй,
хариуцагч: холбогдох,
ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
шүүх хуралдаанд:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтөгс
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баясгалан нар оролцож,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Дүүриймаа хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч А.******* хариуцагч *******-******* ******* ******* ******* ******* ******* *******д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.
2. Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... нэхэмжлэгч -ын жуулчны баазын менежерээр ажиллаж байгаад хүүхэд асрах чөлөөгөө авч, хүүхэд асрах чөлөө дуусан ажилдаа эргэн орох хүсэлтээ гаргасан боловч, ажиллаж байсан ажлын байр байхгүй болсон гэсэн шалтгаанаар ажлаар хангахгүй байсан бөгөөд -ын Хүний нөөцийн албанаас төв-д үйлчилгээний менежерээр томилж ажиллуулна гэсэн боловч тус орон тоон дээр ажилтан шинээр авсан. Тухайн ажилтны хугацаатай хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаад А.*******г томилно гэсэн тохиролцоонд хүрч, итгэл төрүүлэн хүлээж байсан. Гэвч 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр ҮЭ-ийн холбооноос төвийн дарга Ж.той ярихад манайх энэ ажилтнаа хугацаагүй хөдөлмөрийн гэрээгээр авсан. *******г авах боломжгүй гэсэн хариуг өгсөн. Иймд цаашид А.*******г ажлаар хангах үүргээ ажил олгогч, түүний төлөөлөгчид хуульд заасны дагуу хэрэгжүүлэхгүй удаа дараа хохироож байгаа тул зөрчигдсөн хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар энэхүү гомдлыг гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-д жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа бол ажил албан тушаалыг эзгүй хугацаанд нь хэвээр хадгалах үүрэгтэй байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 -д Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно. гэж заасан тул А.*******г ажлаас халах өөрчлөх үндэслэлгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д Хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд хэрэв орон тоо нь хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол түүнд өөр ажил олж өгнө. гэсний дагуу ажлаар хангасангүй. Хөдөлмөрийн тухай хуулийн эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрхийг хангах талаарх дээрх заалтын дагуу намайг ажилд эгүүлэн тогтоож өгнө үү. Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү ... гэв.
3. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т хүүхэд асрах чөлөө дууссан эсхүл дуусаагүй боловч эцэг, эх өөрөө хүсвэл ажил албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулна, хэрвээ орон тоо хасагдсан, цөөрсөн бол өөр ажил олгож өгнө, 36.2-т ажлын байрыг хэвээр хадгалах нөхцөлийг заахдаа цомхотгогдсон бол ажил олгогчтой тохиролцсоны үндсэн дээр өөр ажил албан тушаалд ажиллах үүрэгтэй гэж заасан. Талууд хүүхэд асрах чөлөөг анх А.*******д 2018 оны 12 сарын 07-ны өдөр 216 дугаар худалдааны төвийн даргын тушаалаар олгосон байна. Энэ хугацаа нь 2020 оны 12 сарын 07-ны өдөр дуусна. Өөрөөр хэлбэл, 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн хүүхэд асрах үндсэн чөлөө бол 2 жилийн хугацаатай байдаг. Өөрөө хүсвэл 3 хүртэлх жилийн хугацаа нэмж олгосон тушаал гаргуулах ёстой. Хавтаст хэрэгт 3 жилээ нэмж олгуулсан тушаал байхгүй. Энэ хугацааг хэтрүүлснээс хойш ажлаар хангагдах тухай хүсэлтээ ХНН-т ирүүлээгүй. Тийм учраас хариуцагч тал нэхэмжлэгчийг ажлаар хангах үүрэг хүлээхгүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийг тайлбарлаад байна энэ заалт нь хүүхэд асрах чөлөөтэй байгаа эхийн *******д биш харин жирэмсэн эмэгтэй 3 хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуй нэгж татан буугдсанаас бусад тохиолдолд халахыг хориглоно гэх өөр зохицуулалт юм. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.
4. Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн
Нэхэмжлэл /хэргийн 1-2 дугаар тал/
А.*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 3 дугаар тал/
А.*******гийн Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хэргийн 4-5 дугаар тал/
А.*******гийн охин Г.Нандин-Эрдэнийн төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 6 дугаар тал/
-ын Худалдааны төвийн даргын тушаал /хэргрийн 7 дугаар тал/
Тус шүүхийн шүүгчийн 2018.02.07-ны өдрийн 447 дугаар Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж /хэргийн 59-61 дүгээр тал/
А.*******гийн хүсэлт /хэргийн 65-66 дугаар тал/
-ын Хүний нөөцийн албаны албан бичиг /хэргийн 67-68 дугаар тал/
А.*******гийн нийгмийн даатгалын тодорхойлолт /хэргийн 136 дугаар тал/ нотлох баримтууд
5. Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн
Хариу тайлбар /хэргийн 13 дугаар тал/
Итгэмжлэл /хэргийн 9, 54 дүгээр тал/
-ын улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 31 дүгээр тал/
-ын Худалдааны төвийн даргын тушаал /хэргийн 32 дугаар тал/
Хөдөлмөрийн гэрээ /хэргийн 33-34 дүгээр тал/ нотлох баримтууд
6. Шүүхээс
Шүүгчийн 2022.04.25-ны өдрийн 102/ШЗ2022/05951 дугаартай захирамжаар шаардсан баримт
-ын Кейтеринг-Зочлох үйлчилгээний хэлтсийн албан бичиг /хэргийн 44, 47 дугаар тал/
-ын Худалдааны төвийн даргын тушаал /хэргийн 45-46, 48-49 дүгээр тал/
Хөдөлмөрийн гэрээ /хэргийн 50-53 дугаар тал/
Шүүгчийн 2022.06.07-ны өдрийн 102/ШЗ2022/10184 дугаартай захирамжаар шаардсан баримт
А.*******гийн ажилтны анкет /хэргийн 75-82 дугаар тал/
-ын Худалдааны төвийн даргын 83, 216 дугаар тушаал /хэргийн 83, 84 дүгээр тал/
Хөдөлмөрийн гэрээ /хэргийн 85-88, 95-97 дугаар тал/
А.*******гийн өргөдөл /хэргийн 89-90, 92-94, 106 дугаар тал/
-ын Худалдааны төвийн албан бичиг /хэргийн 91 дүгээр тал/
-ын хүний нөөцийн албаны Хариу хүргүүлэх тухай албан бичиг хэргийн 98-100 дугаар тал/
-ын даргын а-906 дугаар тушаал /хэргийн 101 дүгээр тал/
Орон тоо, албан тушаалын жагсаалт /хэргийн 102-105 дугаар тал/
НК алба 2021 оны 10 сар Явсан бичиг бүртгэх дэвтэр /хэргийн 150-151 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хангах үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ ... хүүхэд асрах чөлөө дуусаад ажилдаа орох гэсэн боловч орон тоо ажлын байр байхгүй болсон байсан. Хуульд зааснаар хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд хэрэв орон тоо нь хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол түүнд өөр ажил олж өгнө гэсний дагуу ажлаар хангаагүй хохироож байна... гэж тайлбарласныг,
хариуцагч эс зөвшөөрч ... хүүхэд асрах чөлөөг 2018.12.07-ны өдөр олгосон. Энэ хугацаа нь 2020 оны 12 сарын 07-ны өдөр дуусна. Өөрөөр хэлбэл, 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн хүүхэд асрах үндсэн чөлөө бол 2 жилийн хугацаатай байдаг. Өөрөө хүсвэл 3 хүртэлх жилийн хугацаа нэмж олгосон тушаал гаргуулах ёстой. Хавтаст хэрэгт 3 жилээ нэмж олгуулсан тушаал байхгүй. Энэ хугацааг хэтрүүлснээс хойш ажлаар хангагдах тухай хүсэлтээ ХНН-т ирүүлээгүй. Тийм учраас хариуцагч тал нэхэмжлэгчийг ажлаар хангах үүрэг хүлээхгүй... гэж маргасан.
Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
А.******* Дорнын говь баазын зохион байгуулагчаар 2018 оны 05 сарын 14-ний өдрөөс 10 сарын 01-ний өдөр хүртэл хугацаагаар ажиллахаар тохирч талуудын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан нь 2018 оны 05 сарын 14-ний өдрийн дугаар 82 ******* ******* *******ын худалдааны төвийн даргын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд авах тухай тушаал, хөдөлмөрийн гэрээ,А.*******гийн нийгмийн даатгалын дэвтэр, зохигч талуудын тайлбар баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 4-7, 33-34,48-53, 83, 85-88 дугаар тал/
Зохигчдын хооронд хөдөлмөрийн харилцаа үүсэж, хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр эсэх талаар зохигчид маргаагүй болно.
1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт ажил олгогчийн санаачлагаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдол маргааныг шүүхээр хянан шийдвэрлүүлнэ гэж хуульд заасны дагуу шүүхээр хянан шийдвэрлэгдэх, шүүхэд харъяалах маргаан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.1 дэхь хэсэгт ...хуулиар өөр харъяалал тогтоогоогүй бол шийдвэр гаргасан буюу үйл ажиллагаа явуулсан аж ахуйн нэгж, байгууллага, тэдгээрийн албан тушаалтны оршин байгаа газрын шүүхэд гаргана... гэж заасны дагуу гомдлыг тус шүүх харъяалалын дагуу хүлээн авч, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.2, 159, 160 дугаар зүйлд заасан журмын дагуу гомдлыг хянан хэлэлцлээ.
Ажил олгогч өөрийн санал болгосон ажлын байранд А.*******г ажиллуулах боломжгүй болсон талаар 2022 оны 01 сарын 04-ны өдөр төвийн дарга Ц. мэдэгдсэн нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... А.*******тай холбоотой маргааныг шийдвэрлэхэд 11 сарын 16-ны өдрийн бичиг хамгийн сүүлд ажил олгогчтой харилцан санал солилцож байсан үйл баримт байгаа. Үүнээс хойш 1 сарын 04-ний өдөр Ц. гэх хүн А.*******г би авч ажлуулахгүй буюу 3 сарын хугацаа дуусаад энэ ажилтныг жинхэнэ ажилтнаар авсан гэх үйл баримтыг сонсоод нэхэмжлэл гаргасан... гэх тайлбараар тогтоогдож байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар ажилтан ажлаас буруу халагдсан буюу ажилд нь эргүүлэн ажиллуулаагүй, ажлаар хангахгүй байгаа тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах эрхтэй ба А.******* дээрх утсаар мэдэгдсэн мэдэгдлийг хүлээн авсан даруйд 2022.01.05-ны өдөр шүүхэд гомдол гаргасан нь хууль зөрчөөгүй.
Хариуцагчийн тайлбар татгалзал үндэслэлгүй бөгөөд дараах баримтуудаар үгүйсгэгдэж байна.
А.*******тай байгуулсан хугацаатай хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон ч хөдөлмөрийн гэрээг цуцлаагүй, тэрээр 2018 оны 11 сарын 10-ны өдрөөс хүүхэд асрах чөлөө авсан нь 2018 оны 12 сарын 07-ны өдрийн Дугаар 216 ******* ******* ******* худалдааны төвийн даргын А.*******д хүүхэд асрах чөлөө олгох тухай тушаал баримтаар тогтоогдож байна. /хэргийн 48-53, 84 дүгээр тал/
Энэ хугацаанд буюу 2020 оны 12 сард А.*******гийн ажиллаж байсан ажлын байр орон тоо зохион байгуулалтын өөрчлөлт орж түүний ажлын байр байхгүй болж орон тоо хасагдсан нь 2020 оны 12 сарын 30-ны өдрийн дугаар А-906 МОХНН ******* ******* *******ын даргын Орон тоо, албан тушаалын жагсаалт батлах тухай тушаал, жагсаалт баримтууд, 2022.04.22-ны өдрийн 38/172 тоот албан бичиг баримт, 2019.06.14-ний өдрийн дугаар Б-/-94 ******* ******* *******ын худалдааны төвийн даргын хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, орон тоогоор нь шилжүүлэх тухай тушаал, 2022.04.25-ны өдрийн 61/99 Хариу хүргүүлэх тухай албан бичиг баримт, зохигчдын тайлбар баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 44-47 дугаар тал/
Эдгээр үйл баримтын талаар талууд маргаагүй.
А.******* 2021 оны 05 сард ******* ******* *******ын Хүний нөөцийн албанд хүүхэд асрах чөлөөгөө дуусгаж ажилдаа эргэн орох хүсэлт гаргахад ажил олгогч буюу хариуцагч / Хүний нөөцийн алба/ 2021.06.29-ний өдөр 18/394 дүгээр албан бичиг баримтаар ...өмнө ажиллаж байсан орон тоо ажлын байр орон тооноос хасагдсан... талаар мэдэгдэж худалдааны шугам *******ын худалдагч, Замын-Үүд худалдааны хэсгийн худалдагч гэсэн 2 ажлын байр санал болгожээ. /хэргийн 68, 98 дугаар тал/
Дээрх санал болгосон 2 ажлын байранд А.******* ажиллах боломжгүй талаар бичгээр мэдэгдснийг ажил олгогч 2021.11.02-ны өдөр хүлээн авсан, ажил олгогч буюу хариуцагч талаас / Хүний нөөцийн алба/ 2021.10.13-ны өдөр 18/548 тоот албан бичиг баримтаар А.*******д дахин Кейтеринг зочлох үйлчилгээний хэлтсийн төвд үйлчилгээний менежерийн сул ажлын байрны санал хүргүүлснийг А.******* хүлээн авч, 2021.10.30-ны өдөр төвд үйлчилгээний менежерийн орон тоон дээр ажиллах хүсэлтэй болохоо бичгээр мэдэгджээ. /хэргийн 65-67, 99 дугаар тал/
Үүний дараа 2021.11.16-ны өдрийн 18/606 тоот албан бичгээр А.*******д санал болгосон Кейтеринг зочлох үйлчилгээний хэлтсийн төвд үйлчилгээний менежерийн сул ажлын байранд 2021.10.29-ны өдрийн Б-/-199 дугаар төвийн даргын тушаалаар 3 сарын туршилтын хугацаагаар өөр ажилтан авч ажиллуулж байгаа талаар А.*******д мэдэгдэж, худалдааны төвийн шугам *******ын худалдагч, Замын-үүд худалдааны хэсгийн худалдагч гэсэн 2 ажлын байрыг дахин санал болгожээ. /хэргийн 100 дугаар тал/
2021.11.16-ны өдрийн 18/606 тоот албан бичгийг нэхэмжлэгчид хүргүүлсэн бөгөөд А.******* түүнийг хүлээн авсан энэ талаар маргаагүй. /хэргийн 150-151 дүгээр тал/
...хүний нөөцийн албатай хийсэн тохиролцоогоор төвд үйлчилгээний менежерээр ажиллаж байгаа дээрх ажилтны туршилтын 3 сарын хугацаа дуусахаар А.*******г авч ажиллуулна гэх тохиролцоонд талууд хүрсэн, ийм итгэлийг нэхэмжлэгчид төрүүлсээр байсан... гэх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгэж маргаагүй.
Мөн ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгоогүй энэ нь 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 40 дүгээр зүйлийн 40.3, 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар жирэмсний болон амаржсны амралттай, хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтны ажил албан тушаал хэвээр хадгалах, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахыг, мөн ажлаас халахыг хориглосон хуулийн журамтай.
Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар хүүхэд асрах чөлөө дууссан ажилтныг ажил албан тушаалд нь ажил олгогч үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд хэрэв орон тоо нь хасагдсан, ажилтны тоо цөөрүүлсэн бол түүнд өөр ажил олж өгөх үүрэгтэй.
Хариуцагч хуульд заасан дээрх үүргээ өнөөдрийг хүртэлх хугацаанд биелүүлээгүй болох нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байгаа ба хариуцагч энэ талаар маргаагүй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д амаржсаны болон 3 хүртэлх насны хүүхэдтэй эцэг эх өөрөө хүсвэл түүнд ажил олгогч хүүхэд асрах чөлөө олгохоор заасан ба ажил олгогч А.*******д 2018.12.07-ны өдрийн 216 дугаар тушаалаар хүүхэд асрах чөлөө олгосон, ажилтан 2021 оны 05 сард ажилдаа эргэн орох хүсэлт гаргасныг ажил олгогч 2021.06.29-ний өдөр 18/394 дүгээр албан бичиг баримтаар хариу өгсөн бичгийн баримтуудаар хариуцагчийн ...хөдөлмөрийн тухай хуульд заасан хугацаа хэтрүүлсэн... гэх тайлбар татгалзал үгүйсгэгдэнэ.
Иймд хариуцагчийн тайлбар татгалзал үндэслэлгүй тул Хөдөлмөрийн духай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1, 100.1, 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар А.*******д өөр олж өгөхийг хариуцагчид даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин олговор 3 257 142 төгрөг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
А.*******гийн ажилгүй байсан хугацааны цалин олговрыг дараах байдлаар тооцов. Үүнд:
А.*******гийн сүүлийн 3 сарын /2018.10 сар 240 000 төгрөг, 11сар-240 000 төгрөг, 12 сар-240 000 төгрөг нийгмийн даатгалын дэвтэрт бичигдснээр/ цалин орлогын дундаж 240 000 төгрөг, 240 000 : 21 ажлын дундаж хоног= 11 428 төгрөг нэг өдрийн дундаж цалин. Хөдөлмөрлөх эрх зөрчигдсөнөө мэдсэн 2022 оны 01 сарын 05-ны өдрөөс хойш ажлын 285 хоног, 285 х 11 428 төг= 3 257 142 төгрөг болно.
2022 оны 4 сарын 01-ний өдрийн 0229 дугаар итгэмжлэлээр нэхэмжлэгчээс Б.Энхтөгсд, 2022 оны 5 сарын 16-ны өдрийн 10/1797 дугаар итгэмжлэлээр хариуцагчаас О.Баясгаланд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүрэг олгогдсон байна. /хэргийн 37, 54 дүгээр тал/
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн маргаан нь гомдлоор авч хэлэлцэх хэрэг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.
******* Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1, 100 дугаар зүйлийн 100.1, 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар нэхэмжлэгч А.*******д өөр ажил олж өгөхийг хариуцагч *******-******* ******* ******* ******* ******* ******* *******д даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 3 257 142 төгрөг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, А.*******гийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар гомдол гаргагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ