Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2023/00907

 

 

 

 

 

2023 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2023/00907

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

нэхэмжлэгч:  нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: 

 

хариуцагч:  нарт холбогдох

 

2021 оны 3 сарын 29-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд байх хэлцэлд тооцуулах, үр дагаврыг арилгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Эрдэнэцэцэг,

хариуцагч Ж.*******, өмгөөлөгч Р.Батцогт,

хариуцагч Д.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энэрэлт нар оролцож,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Мөнгөнсаран хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Ж.*******, Д.******* нарт холбогдуулан 2021 оны 3 сарын 29-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд байх хэлцэлд тооцуулах, үр дагаврыг арилгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... Д.******* нь 2013 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Нийслэлийн ******* дүүргийн *******-р хороо, 11-р хороолол, Батмөнхийн гудамж *******-р байр, 1 тоот үл хөдлөх эд хөрөнгийг Д.*******т 200.000.000 төгрөгөөр худалдаж орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Миний бие Ж.*******тай найз нөхдийн холбоотой харин Д.*******ийг бол найзын гэр бүлийн хүн гэдэг үүднээс таньж мэддэг учир гэрээг байгуулсан. Ингэхдээ гэрээний төлбөрт 50.000.000 төгрөгийг Д.******* төлснөөр үүнд өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж, цаашид итгэлцлийн үндсэн дээр үлдсэн төлбөр мөнгийг өгч дуусгахаар тохиролцсон ч намайг хууран мэхлэн үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулаагүй. Улмаар үлдэгдэл төлбөрийг төлөөгүй учир уг үл хөдлөхийн талаар өмнө нь эл шүүхэд хандаж Монгол улсын Дээд шүүхийн 2021.04.13-ны өдрийн 001/XT2021/00369 дугаартай тогтоолоор хариуцагч Д.*******ээс 137.745.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.******* надад олгохоор шийдвэрлэсэн. Гэтэл хариуцагч Д.******* давж заалдах шатны шүүхийн магадлал гараад хяналтын шатны шүүх хуралдааны тов зарлагдсан өдөр болох 2021.03.29-ний өдөр өөрийн өмч болох Нийслэлийн ******* дүүргийн *******-р хороо, 11-р хороолол, Батмөнхийн гудамж, *******-р байр 1 тоот үл хөдлөх эд хөрөнгийг *******0.000.000 төгрөгөөр үнэлэн өөрийн нөхөр болох Ж.*******ын нэр дээр "Бэлэглэлийн гэрээ"-гээр шилжүүлсэн байсан. Өөрөөр хэлбэл Ж.******* болон Д.******* нарын хоорондоо байгуулсан бэлэглэлийн гэрээ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.9-д заасан "төлбөр төлөгч шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхээс зайлсхийх, төлбөрт суутгаж болзошгүй хөрөнгийг нуун далдлах зорилгоор хийсэн хэлцэл..." бөгөөд шүүхийн шийдвэр эцэслэн шийдэгдээгүй буюу хэргийн явцад маргааны зүйлийг шилжүүлсэн нь хууль бус үйлдэл юм. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасны дагуу "нийтээр хүлээн Ж.*******, Д.******* нарын хооронд байгуулсан бэлэглэлийн гэрээ нь зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл" буюу хууль зөрчиж, өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зугтааж хийсэн хууль бус гэрээ, Ингэхээр уг бэлэглэлийн гэрээ нь анхнаасаа Иргэний хуулийн 56 дугаар зүйлийг зөрчиж байгуулсан хууль бус гэрээ байх бөгөөд Шүүхийн шийдвэрийн *******6.9 л. зүйл заалтаар шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зугтаасан нь харагдаж байна. Иймээс миний бие уг бэлэглэлийн гэрээний улмаас үүссэн үр дагавар арилгуулахаар шаардаж байгаа болно. Мөн анхнаасаа Ж.*******, Д.******* нар нь уг үл хөдлөх эд хөрөнгийн төлбөрийн баримт надад өгөхгүй, шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлэхгүй гэсэнд санаатайгаар гэр бүлийн хүн болох Ж.******* руу бэлэглэлийн гэрээгээ шилжүүлсэн.Эдгээр хариуцагчид шүүхийн шийдвэрийг өнөөдрийг хүртэл биелүүлэхээс санаатайгаар зайлсхийж, олгох ёстой мөнгийг санаатайгаар төлөөгүй. Иймд 2021 оны 03 дугаар 29-ний өдрийн "Бэлэглэлийн гэрээ"-г хүчин төгөлдөр бусад тооцож, бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийг буцаахыг шаардаж байна... гэв.

 

3. Хариуцагч Ж.******* хариу тайлбартаа: ... миний бие Д.*******ээс ******* дүүргийн ******* дугаар хороо, 11 дүгээр хороолол, Батмөнхийн гудамжинд байрлах ******* дугаар байрны 1 тоот үл хөдлөх хөрөнгийг 2021 оны 04 дугаар сарын 05-ны өдөр Бэлэглэлийн гэрээ-ээр шилжүүлж авсан нь үнэн бөгөөд бидний бэлэглэлийн гэрээ байгуулсан дээрх үйлдэл нь Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийг зөрчсөн болоод нийтээр дагаж мөрдөх зан суртахууны хэм хэмжээнд харшилсан зүйл байхгүй гэж үзэж байгаа болно. Дээрх бэлэглэлийн гэрээтэй холбоотой үйлдлийг Д.******* нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн *******6 дугаар *******6.9-д заасан Төлбөр төлөгч шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхээс зайлсхийх, төлбөрт суутгаж болзошгүй хөрөнгийг нуун далдлах зорилгоор хийсэн хэлцэл ... хийсэн гэж үзэн ******* дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гомдол гаргасан боловч ******* дүүргийн *******ын газраас Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол гаргасан. Энэхүү тогтоолыг ******* дүүргийн Ерөнхий *******, Нийслэлийн *******ын газар, Улсын Ерөнхий *******ын газар зэрэг хууль хяналтын байгууллагаас хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь миний биеийг хууль зөрчиж бусдаас бэлэглэлийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлж аваагүй болохыг нотолсон нотолгоо гэж үзэж байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж үзэх үндэслэлгүй. Учир нь: Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол гаргасан болон шат шатны прокурорын байгууллагаас энэхүү тогтоолыг хэвээр үлдээсэн нь хууль зөрчөөгүй гэдгийг нотолно. Нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж өөрсдийн хийж байгаа үйлдлийн учир холбогдлыг бүрэн дүүрэн ойлгох чадвартай, насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай хоёр хүний хооронд сайн дурын үндсэн дээр байгуулсан Бэлэглэлийн гэрээ-г үзэхгүй. Иргэний хуулийн 2*******0 дугаар зүйлийн 2*******0.1-д бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох хоёр тохиолдлыг зааж өгсөн байна. Үүнд: бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн, бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийн, эсхүл түүний төрөл төрөгсдийн эрүүл мэнд, амь насыг санаатай хохироосон буюу хохироохыг завдсан. Иймд Д.*******гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү.... гэв.

 

4. Хариуцагч Д.******* хариу тайлбартаа: Ж.*******тай гэр бүлийн харилцаагүй бөгөөд өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг Ж.*******т бэлэглэлийн гэрээний үндсэн дээр шилжүүлэн өгсөн нь үнэн юм. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Ж.******* бид хоёрын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дугаар зүйлийн *******6.9 Төлбөр төлөгч шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхээс зайлсхийх, төлбөрт суутгаж болзошгүй хөрөнгийг нуун далдлах зорилгоор хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байна-д заасныг зөрчсөн учир Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тайлбарласан байна. Гэвч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 3, 5 дугаар зүйлд тус тус зааснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах, эхлүүлэх үндэслэл нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байх бөгөөд уг шийдвэрийн үндсэн дээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж эхэлснээс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.9-д заасан хэлцэл байгуулагдсан тохиолдолд тухай хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцох хууль зүйн үр дагавартай байна. Тухайн үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх үедээ Монгол Улсын ямар нэг хууль тогтоомжийг зөрчөөгүй, хэн нэгэн этгээдийг хууран мэхлээгүй болно. Мөн иргэн С.*******т 2021 оны 03 сарын 29-ний өдөр үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэн өгөх үед иргэн Д.*******гээс надад холбогдуулан гаргасан "Орон сууцны төлбөр гаргуулах" нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй маргаж байсан бөгөөд шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болоогүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхлээгүй байсан тул Ж.******* бидний хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.9-д заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм. Бэлэглэлийн гэрээг шилжүүлэх үед Д.******* нь байгаагүй бөгөөд түүнчлэн иргэн Д.******* нь дээрх бэлэглэлийн гэрээтэй холбоотой үйлдлийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад өгч байсан, ******* дүүргийн прокурорын газраас уг үйлдлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэргийн шинжгүй гэж үзэж тухайн гомдолд хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзсан тогтоол хүчин төгөлдөр болсон. Нэхэмжлэгч тал шүүхийн шийдвэр гүйцэтгэхээс зайлсхийж байгаа гэж тайлбарладаг. Бэлэглэлийн гэрээ нь өөрөө нэг талын гэрээ бөгөөд нөгөө тал нь бэлэг шилжүүлэх гэрээг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд бэлгийг хүлээн авдаг. Бэлэглэлийн гэрээ байгуулагч тал болон бэлэг шилжүүлэгч тал нь тухайн бэлэглэлийн гэрээг яагаад байгуулах болсон хүсэл зорилгоо үүгээр тодорхойлдог. Улсын дээд шүүх буюу өмнөх маргааны талаар 3 шатны шүүхийн шийдвэрүүдийг хавсарган өгсөн байгаа. Д.******* нь тус маргаан дээр юу гэж маргадаг вэ? гэхээр анхан шатны шүүхэд өмгөөлөгч авах эрхийг нь хэрэгжүүлэх талаар маргаж байсан. Нотлох баримт гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй чадаагүйгээс болоод төлбөр гаргах шийдвэрүүд гарсан. Дээд шүүхээс хэргийг нь буцаагаад нэгэнт төлөгдсөн олон төлбөрийнхөө талаар нэг мөр цэгцэлье гэх үүднээс буцаасан. Д.******* нь энэ хэмжээний мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй гэх үүднээс маргаж байсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэгчийн үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү... гэв.

 

5. Нэхэмжлэгчийн ирүүлсэн

Нэхэмжлэл /хэргийн 1 дүгээр тал/

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 2 дугаар тал/

Ж.*******ын өмчлөх эрхтэй холбоотой улсын бүртгэлийн гэрчилгээ /хэргийн 3 дугаар тал/

2019.07.22-ны өдрийн 102/ШШ2019/02039 дугаар тус шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол /хэргийн 4-7, 45-61, дугаар тал/

Итгэмжлэл /хэргийн 43 дугаар тогтоол/

*******азрын Гэмт хэргийн шинжтэй үйлдэл шалгуулах тухай албан бичиг /хэргийн 44 дүгээр тал/ нотлох баримтууд

 

6. Хариуцагч нарын ирүүлсэн

Хариу тайлбар /хэргийн 17-1*******, 23-24 дүгээр тал/

Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хэргийн 19 дүгээр тал/

Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хэргийн 20 дугаар тал/

Итгэмжлэл /хэргийн 22 дугаар тал/

2021.11.30-ны өдрийн дугаар 2*******66 Нийслэлийн ******* дүүргийн *******ын газрын хяналтын прокурорын Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан тогтоол, 2022.01.11-ны өдөр дугаар 24 ******* дүүргийн *******ын газрын ерөнхий прокурор, 2022.01.11-ний өдрийн 1/65 тоот Хариу мэдэгдэх хуудас, 2022.02.16-ны өдрийн дугаар 260 Нийслэлийн *******ын газрын ерөнхий прокурор, 2022.03.11-ний өдрийн дугаар 1/24******* Улсын Ерөнхий *******ын орлогчийн гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай тогтоолууд /хэргийн 2*******-36, 75-*******5 дугаар тал/

2021.03.29-ний өдрийн 654 дугаар Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээ /хэргийн 92 дугаар тал/

2022.12.*******-ны өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хэргийн 105-107 дугаар тал/

Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоол /хэргийн 143 дугаар тал/

*******-ын албан бичиг /хэргийн 144 дүгээр тал/

Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хэргийн 145, 146 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... төлбөр төлөгч шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхээс зайлсхийх, төлбөрт суутгаж болзошгүй хөрөнгийг нуун далдлах зорилгоор хийсэн хэлцэл бөгөөд шүүхийн шийдвэр эцэслэн шийдэгдээгүй буюу хэргийн явцад маргааны зүйлийг шилжүүлсэн нь хууль бус үйлдэл... гэж тайлбарласныг,

 

хариуцагч нар эс зөвшөөрч ...шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болоогүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхлээгүй байсан тул бидний хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.9-д заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй... гэж тайлбарлав.

 

Хэрэгт авагдсан баримт зохигч талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Д.******* хариуцагч Д.*******тэй 2013.07.06-ны өдөр ******* дүүрэг, ******* хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй орон сууцны барилгын 1 давхрын 01 тоот *******0м2 талбайтай орон сууцыг 200 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохирч талуудын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулжээ.

 

Талууд дээрх гэрээний үүрэгтэй холбоотой шүүхэд нэхэмжлэл гарган маргаж, 2019.07.22-ны өдөр дугаар 102/ШШ2019/02039 тоот тус шүүхийн шийдвэрээр хариуцагч Д.*******ээс худалдах худалдан авах гэрээний үүрэгт 137 745 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгож шийдвэрлэсэн.

 

2019.09.20-ны өдөр дугаар 1717 Давж заалдах шатны шүүхийн магадлал, 2021.04.13-ны өдөр дугаар 001/ХТ2021/00369 Хяналтын шатны шүүхийн тогтоол тус тус гарч анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт орж шийдвэр хүчин төгөлдөр болсон. /хэргийн 4-10, 45-60 дугаар тал/

 

Энэхүү худалдах худалдан авах гэрээтэй холбоотой маргаан шүүхэд хянан шийдвэрлэх хугацаанд буюу 2021.03.29-ны өдөр маргаан бүхий улсын эрхийн бүртгэлийн Ү-220303435******* дугаарт бүртгэлтэй, ******* дүүрэг, ******* хороо, 11 хороолол, /14192/ Батмөнх гудамж ******* байр 01 тоот хаягт байршилтай, **************.1*******м2 талбайтай хоёр өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө хариуцагч Д.*******ээс хариуцагч Ж.*******т бэлэглэлийн гэрээгээр шилжсэн нь гэрээ, зохигч талуудын тайлбар баримтаар тогтоогдож байна. /хэргийн 3, 92 дугаар тал/

 

2019.07.22-ны өдөр дугаар 102/ШШ20219/02039 тоот тус шүүхийн шийдвэрийг биелүүлэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2021.07.2*******-ны өдөр эхэлсэн болох нь 2021.11.30-ны өдрийн дугаар 2*******66 Нийслэлийн ******* дүүргийн *******ын газрын хяналтын прокурорын тогтоолын ...шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 2021 оны 07 сарын 2*******-ны өдрийн 21300652 дугаартай тогтоол... гэх зэрэг баримтууд цугларчээ... гэх баримт, зохигч талуудын тайлбар баримтаар тогтоогдож байна. /хэргийн 2*******-29 дүгээр тал/

 

2019.07.22-ны өдөр дугаар 102/ШШ20219/02039 тоот тус шүүхийн шийдвэрийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2021.07.2*******-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж биелүүлэх явцдаа ...төлбөр төлөгч Д.******* шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулах зорилгоор маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг 2021.04.02-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр бусдад шилжүүлж эд хөрөнгөө нуун дарагдуулсан... гэх гэмт хэргийн талаарх гомдлыг Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газарт гарсан.

 

2021.11.30-ны өдрийн дугаар 2*******66 Нийслэлийн ******* дүүргийн *******ын газрын хяналтын прокурор Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын гомдлыг хянаж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахаас өмнө бусдад шилжүүлсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжгүй гэж үзэж Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэжээ.

 

2021.11.30-ны өдрийн дугаар 2*******66 Нийслэлийн ******* дүүргийн *******ын газрын хяналтын прокурорын Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэснийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын гомдлоор 2022.01.11-ны өдөр дугаар 24 ******* дүүргийн *******ын газрын ерөнхий прокурор, 2022.02.16-ны өдрийн дугаар 260 Нийслэлийн *******ын газрын ерөнхий прокурор, 2022.03.11-ний өдрийн дугаар 1/24******* Улсын Ерөнхий *******ын орлогч тус тус хянаж гомдлыг хүлээн авахаас татгалзсан байна. /хэргийн 2*******-36, 44, 75-*******5 дугаар тал/

 

Эдгээр үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэрэг нээж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол гарснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхлэх хуулийн журамтай.

 

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудыг тодорхойлж эдлэх эрх, хүлээх үүргийн талаар тайлбарласан байна.

 

Дээр авагдсан баримтуудаар хариуцагч Д.******* шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болоогүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхлээгүй түүнийг төлбөр төлөгч гэж тодорхойлоогүй хугацаанд өөрийн өмчлөлийн хөрөнгөө бусдад бэлэглэсэн нь хууль зөрчөөгүй гэж үзнэ.

 

Тодруулбал Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 101.6-д зааснаар өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй.

 

Иргэний хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д зааснаар өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлана гэсэн хуулийн журамтай.

 

Хариуцагч Д.******* өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөө хариуцагч Ж.*******т 2021.03.29-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэх хүртэл хугацаанд түүний өмчлөлийн маргаан бүхий хөрөнгийг, өмчлөх эрхийг эрх бүхий хуулийн этгээдээс хязгаарласан ямар нэг үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч энэ талаар шүүхэд ямар нэг баримт хүсэлт ирүүлээгүй.

 

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, 1*******2 дугаар зүйлийн 1*******2.1, 1*******3 дугаар зүйлийн 1*******3.1-д зааснаар Ү-220303435******* дугаарт бүртгэлтэй, ******* дүүрэг, ******* хороо, 11 хороолол, /14192/ Батмөнх гудамж ******* байр 01 тоот хаягт байршилтай, **************.1*******м2 талбайтай хоёр өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө хүчин төгөлдөр хэлцлийн үндсэн дээр хариуцагч Д.*******ээс хариуцагч Ж.*******ын өмчлөлд шилжиж, уг хэлцлийг үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр өмчлөх эрх Ж.*******т шилжиж, Д.*******ийн өмчлөх эрх дуусгавар болсон, улсын бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэн үйл баримт тогтоогдоогүй тул шүүх бүртгэлийг үнэн зөв гэж үзнэ.

 

Эдгээр нь хариуцагч Д.******* шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болоогүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсээгүй, түүний үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийг эрх бүхий этгээд хуульд заасан үндэслэл журмын дагуу хязгаарлаагүй хугацаанд өөрийн хөрөнгийг хуульд заасан эрхийн хүрээнд өмчлөх эрхээ бэлэглэлийн гэрээний үндсэн дээр шилжүүлсэн нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн ...төлбөр төлөгч шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхээс зайлсхийх, төлбөрт суутгаж болзошгүй хөрөнгийг нуун далдлах зорилгоор хийсэн хэлцэл бөгөөд шүүхийн шийдвэр эцэслэн шийдэгдээгүй буюу хэргийн явцад маргааны зүйлийг шилжүүлсэн нь хууль бус үйлдэл... гэх нэхэмжлэлийн шаардлага үндэслэл үндэслэлгүй, хэрэгт авагдсан хариуцагчийн тайлбар, дээр авагдсан нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.

 

Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.9, 276 дугаар зүйлийн 276.1-д заасан нэхэмжлэгчийн шаардах эрх үндэслэлгүй тул хариуцагч Д.*******, Ж.******* нарт холбогдуулан гаргасан 2021.03.29-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд байх хэлцэлд тооцуулах, түүний үр дагаврыг арилгуулах тухай нэхэмжлэгч Д.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох хуулийн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 5******* дугаар зүйлийн 5*******.1, 63 дугаар зүйлийн 63.1.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 4*******7 750 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй.

 

2022.07.05-ны өдрийн 0079 тоот итгэмжлэлээр хариуцагч Д.*******ээс Ж.Энэрэлтэд, 2022.0*******.02-ны өдрийн 0451 тоот итгэмжлэлээр нэхэмжлэгч Д.*******гээс И.Эрдэнэцэцэгт олгосон итгэмжлэлээр тус тус Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******, 26 дугаар зүйлд заасан эрх үүрэг олгогдсон байна. /хэргийн 22 , 43 дугаар тал/

 

 Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 11******* дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.4, 276 дугаар зүйлийн 276.1-д зааснаар хариуцагч Ж.*******, Д.******* нарт холбогдуулан гаргасан 2021 оны 3 сарын 29-ний өдрийн Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, түүний үр дагаврыг арилгуулах тухай нэхэмжлэгч Д.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 5******* дугаар зүйлийн 5*******.1, 63 дугаар зүйлийн 63.1.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 4*******7 750 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ш.ОЮУНТУУЛ