| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шонхойн Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2023/00658/И |
| Дугаар | 102/ШШ2023/01003 |
| Огноо | 2023-03-14 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 102/ШШ2023/01003
| 2023 оны 03 сарын 14 өдөр | Дугаар 102/ШШ2023/01003 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч: нэхэмжлэлтэй,
хариуцагч: холбогдох,
гэрээний үүрэгт 389 625 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
шүүх хуралдаанд:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Хулан оролцож,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Дүүриймаа хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Жи мобайл ХХК хариуцагч Д.*******-*******т холбогдуулан гэрээний үүрэгт 389 625 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... Д.*******-******* нь 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр манай компанитай 3423130 тоот Дараа төлбөрт үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулан ******* дугаарыг ашиглаж эхэлсэн бөгөөд 2021 оны 01-06-р саруудын ярианы төлбөр болох 259,750 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байгаа болно. Иймд үлдэх төлбөр 259,750 төгрөг, гэрээний 8.8-д заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги 129,875 төгрөг нийт 389,625 төгрөгийг Д.*******-*******оос гаргуулж өгнө үү.... гэв.
3. Хариуцагч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: миний бие 2021.01.04-ний өдөр Жи мобайл компанийн ******* дахь салбараас ******* дугаарыг худалдаж авсан. Тухайн үед Монгол улс Ковид 19-ийн нөхцөл байдал, хөл хориотой байсан. Үйлчилгээний ажилтан уг дугаарыг ашиглаж эхэлсэн буюу анхын дуудлага мессеж, дата зэргийг ашиглаж эхлэсэн үеэс төлбөр бодогдоно гэсний үндсэн дээр худалдаж авсан. Монгол улсын 2021 оны дунд үе хүртэл хөл хориотой байсан тул ашиглаж чадаагүй. Иймээс Жи мобайл компаниас нэхэмжилж буй 389 625 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн уг асуудлаас болж надад мэдэгдэлгүйгээр намайг Монгол банкны зээлдэгчийн хар жагсаалтанд оруулсан байсан. Уг компанийн хариуцлагагүй үйлдлээс үүссэн асуудал гэж үзэж байгаа тул хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн
Нэхэмжлэл /хэргийн 1 дүгээр тал/
Итгэмжлэл /хэргийн 2, 20 дугаар тал/
Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 3 дугаар тал/
Жи мобайл ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаал /хэргийн 4 дүгээр тал/
Жи мобайл ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хэргийн 5 дугаар тал/
Нэхэмжлэх /хэргийн 6, 7 дугаар тал/
Дараа төлбөрт үйлчилгээний гэрээ /хэргийн 8 дугаар тал/
Д.*******-*******ын иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 9 дүгээр тал/ нотлох баримтууд
5. Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн
Хариу тайлбар /хэргийн 16 дугаар тал/ нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ ...дараа төлбөрт үйлчилгээний гэрээний үүргээ зөрчиж төлбөрөө төлөөгүй... гэж тайлбарласныг,
хариуцагч эс зөвшөөрч ... Монгол улсын 2021 оны дунд үе хүртэл хөл хориотой байсан тул ашиглаж чадаагүй. Иймээс Жи мобайл компаниас нэхэмжилж буй 389 625 төгрөгийг төлөх үндэслэлгүй ... гэж маргаж байна.
Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Хариуцагч Д.*******-******* нэхэмжлэгч ******* ХХК-тай 2021.01.04-ний өдөр №3423130 тоот Дараа төлбөрт үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулан, ******* дугаар сим карт дараа төлбөртэй эзэмших үйлчилгээ худалдан авч, үйлчилгээний төлбөр үнийг нэхэмжилсэн сарын 20-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлж байхаар харилцан тохирч, талуудын хооронд үүрэг телефоны дараа төлбөрт үйлчилгээ худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан нь хэрэгт авагдсан дараа төлбөрт үйлчилгээний гэрээ, зохигч талуудын тайлбар баримтаар тогтоогдож байна. /хэргийн 8-9, 16 дугаар тал/
Энэ нь зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэхь хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл болно.
Дээрхи гэрээ нь зохигчдын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан байх тул нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд хийгдсэн гэрээ хүчин төгөлдөр хэлцэл байна.
Хэлцэл хийгдсэн, хүчин төгөлдөр эсэх талаар зохигчид маргаагүй.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу нэхэмжлэгч дараа төлбөрт үйлчилгээ үзүүлэх, хариуцагч үйлчилгээний үнэ төлбөрийг гэрээгээр тохирсон хугацаанд төлөх үүрэгтэй.
Нэхэмжлэгч 2021.01 сараас 2021.07.01-ны өдөр хүртэл хугацаанд үүрэг телефоны дараа төлбөрт үйлчилгээг хариуцагчид үзүүлсэн болох нь хэрэгт авагдсан №2556 тоот Нэхэмжлэх, 2021.06.01-2021.07.01 хугацааны төлбөрийн Нэхэмжлэх баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 6-7 дугаар тал/
Нэхэмжлэгч хариуцагчийг үйлчилгээний төлбөр буюу гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж гэрээний үүрэг үйлчилгээний төлбөр үнийг шаардсан.
Талуудын хооронд байгуулсан гэрээний 4.5-д хэрэглэгч үүрэг холбооны үйлчилгээний дугаар болон сим картыг гэрээний хүчин төгөлдөр хугацаанд эзэмших эрхтэй, 7.3-т хэрэглэгч операторын сүлжээ ашиглан холболт хийгдсэн болон гадагш дуудлага хийгээгүй боловч гаднаас мессэж болон дуудлага хүлээн авсан тохиолдолд сарын хураамж бодогдоно, 7.4-т оператор нь үйлчилгээний төлбөрийг сар бүрийн 1-ний өдрөөс эхлэн тухайн сарын сүүлийн өдрөөр тасалбар болгон дараа сарын 10-ны өдрийн дотор нэхэмжилнэ, 7.6-д хэрэглэгч 7.4-т заасан төлбөрийг нэхэмжилсэн сарын 20-ны өдрийн дотор үлдэгдэлгүй төлөх үүрэгтэй гэж харилцан тохиролцсон байна.
Нэхэмжлэгчийн шаардах эрх талуудын хооронд байгуулсан гэрээний 7.6, 8.8, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.7, 243 дугаар зүйлийн 243.1-д заасан үндэслэлтэй тул хариуцагчаас үйлчилгээний төлбөр нийт 389 625 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хариуцагч гэрээгээр тохирсон хугацаанд төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн тул нэхэмжлэгч гэрээний хариуцлага алданги нэхэмжлэх эрхтэй.
Хариуцагч ...уг дугаарыг ашиглаж эхэлсэн үеэс төлбөр бодогдоно гэсний үндсэн дээр худалдан авсан ба хөл хорионы үед ашиглаагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй... гэж маргаж байгаа боловч өөрийн тайлбар татгалзлаа нотлох баримтаар нотлоогүй, шүүхэд баримт хүсэлт гаргаагүй, хариуцагчийн тайлбар татгалзал нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан №2556 тоот Нэхэмжлэх, 2021.06.01-2021.07.01 хугацааны төлбөрийн Нэхэмжлэх, 2021.01.04-ний өдрийн Дараа төлбөрт үйлчилгээний гэрээ баримтаар үгүйсгэгдэж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 12 340 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 12 340 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.
2023 оны 3 сарын 14-ний өдрийн 01/518 дугаар нэхэмжлэгчээс Ц.Хуланд олгосон итгэмжлэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүрэг олгогдсон байна. /хэргийн 20 дугаар тал/
Хариуцагчид хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, хуралдаанд оролцох боломжгүй талаар тайлбар хүсэлт ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгч талын хүсэлтээр хэргийг хариуцагчийн эзгүйд, нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно. /хэргийн 17 дугаар тал/
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.7, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Д.*******-*******оос гэрээний үүрэгт 389 625 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Жи мобайл ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 12 340 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 12 340 гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ