Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 21 өдөр

Дугаар   109/ШШ2023/0006

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.ОдонТ даргалж, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Болормаа, шүүгч П.Ууганцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

            Нэхэмжлэгч: М.Б

Хариуцагч: Архангай аймгийн Засаг дарга

Гуравдагч этгээд: С.Б нарын хоорондын “Архангай аймгийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн А/104 дүгээр захирамжийн иргэн С.Бд эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн 204 мкв хэмжээтэй газраас 62.05 мкв газрыг эзэмших хэсгийг хүчингүй болгуулах” уг нэхэмжлэлийн шаардлагаа тодруулснаар

“Архангай аймгийн Засаг даргын 2015 оны А/104 дүгээр захирамжийн С.Бд холбогдох 204 мкв газраас оёдлын цех байршиж байгаа буюу М.Бгийн өмчлөлийн үл хөдлөл хөрөнгийн доорх 35.75 мкв газрын, мөн нийтээрээ ашиглах зориулалттай С.Бгийн өмчлөлийн 105 мкв талбайтай  үл хөдлөх хөрөнгийн арын коридор, 00-ийн өрөөний доорх газрын газар эзэмших эрхийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, гуравдагч этгээд С.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.Ж, шинжээч Г.Р, Ө.М, шүүхийн иргэдийн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Д нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч М.Б нь “Архангай аймгийн Засаг даргын 2015 оны А/104 дүгээр захирамжийн С.Бд холбогдох 204 мкв газраас оёдлын цех байршиж байгаа буюу М.Бгийн өмчлөлийн үл хөдлөл хөрөнгийн доорх 35.75 мкв газрын, мөн нийтээрээ ашиглах зориулалттай С.Бгийн өмчлөлийн 105 мкв талбайтай  үл хөдлөх хөрөнгийн арын коридор, 00-ийн өрөөний доорх газрын газар эзэмших эрхийг тус тус хүчингүй болгуулах”-аар маргаж байна.

2. 2012 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг Хуучин ахуй үйлчилгээний барилгын 1 дүгээр давхрын зүүн өнцөгт үйлчилгээний зориулалттай 35,75мкв талбайтай 1 өрөө үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлж, ********дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авчээ. Улмаар Архангай аймгийн Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн А/95 дугаар захирамжаар 776мкв хэмжээтэй газрыг Г.Дэмид жанжны гудамж 1, 101б /хуучнаар дээд ахуйн үйлчилгээ/ гэх байршил бүхий газарт үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай авсны дотор ******** дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ бүхий 35.75мкв үл хөдлөх эд хөрөнгийн газар багтжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 78-79, 87 дахь тал)

3. Ийнхүү өөрийн өмчлөх эрх бүхий үл хөдлөх эд хөрөнгийг нэгтгэн газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулахаар аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хандахад, 2022 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 19 дүгээр албан бичгээр иргэн С.Бгийн газартай давхцалтай талаар мэдэгджээ. Улмаар нэхэмжлэгч М.Бгаас Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан  “Архангай аймгийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн А/104 дүгээр захирамжийн иргэн С.Бд эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн 204мкв хэмжээтэй газраас 79мкв газрыг эзэмших хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, шүүхэд маргаан үүсгэжээ.  

4. Нэхэмжлэгч М.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “М.Б миний бие Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг Хуучин ахуйн үйлчилгээний барилгын 1 дүгээр давхрын зүүн өнцөгт 35,75мкв талбай бүхий 1 өрөөг өмчилдөг. Уг үл хөдлөх хөрөнгийг 2012 онд Ш.Даваадулам гэдэг хүнээс худалдан авсан, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн ******** дугаартай гэрчилгээтэй.2018 онд сүүлийн худалдаж авсан байсан 6 үл хөдлөх эд хөрөнгийн доорх газрыг эзэмших эрхээ баталгаажуулахаар Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хандаж, Архангай аймгийн Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн А/95 дугаартай захирамжаар газар эзэмших эрхийг маань баталгаажуулсан юм. Уг захирамжаар үл хөдлөх эд хөрөнгийн ******** дугаар бүхий гэрчилгээтэй, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг Хуучин ахуйн үйлчилгээний барилгын 1 дүгээр  давхрын зүүн өнцөгт байрлах 35,75 мкв талбай бүхий 1 өрөө үл хөдлөх эд хөрөнгийн доорх газрыг эзэмших эрхийг хамтад нь баталгаажуулсан.

Газар эзэмших нэгдсэн гэрчилгээ гаргуулахаар хандаж, үүний дагуу аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын холбогдох албан тушаалтнуудтай уулзах үед иргэн С.Б нь нийтийн эзэмшлийн талбай /коридор/, тухай барилгын 00-ын зориулалттай өрөөг нийтээрээ эзэмших ёстой байхад газрын эзэмших эрхийг гаргуулан авч, коридор, 00-ын өрөөний үүд хаалгыг хааж коридороор зорчих ашиглах боломжгүй болгосон байсныг мэдэж авсан. Мөн миний өмчлөлтэй 1 давхрын 35,75 мкв талбайтай өрөөний хаалгыг коридор талаасаа хааж битүүлсэн нь тус барилгын 1 дүгээр давхрын урд хэсгийн коридороор чөлөөтэй зорчих, өөрийн өмч хөрөнгөө чөлөөтэй эзэмшиж, ашиглах боломжгүй болгож байна.Миний гаргасан өргөдлийн хариуг 2022 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр 19 тоот албан бичгээр ирүүлсэн. Уг албан бичигт иргэн С.Бд аймгийн Засаг даргын 2015 оны А/104 дугаартай захирамжаар 204мкв газрыг эзэмшүүлсэн байна. С.Б нь тухайн ахуйн үйлчилгээний барилгын урд талд “Гэгээн наран” гэдэг дэлгүүр ажиллуулдаг бөгөөд нэг дүгээр давхарт уг “Гэгээн наран” дэлгүүрийн өрөө 105мкв талбайтай, түүний ард талд байх хуучин пендляторын буюу хуучнаар агааржуулалтын өрөө 20мкв талбайтай өрөөг эзэмшиж байгаа гэж бодож байгаа бөгөөд уг үл хөдлөх хөрөнгийн доорх 125мкв газруудыг л эзэмших эрхтэй гэж үзэж байгаа. Өмч хувьчлахдаа зөвхөн өрөөнүүдийг ажиллаж байсан ажилчдад хувьчилсан болохоос нийтийн эзэмшлийн талбайг хувьчлаагүй.

Иймд Архангай аймгийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн А/104 дүгээр захирамжийн иргэн С.Бд эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн 204мкв хэмжээтэй газраас 62.05мкв газрыг эзэмших хэсгийг хүчингүй болгож өгнө үү.”  гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Д нэхэмжлэлийн үндэслэлээ тодруулан өөрчилсөн нэхэмжлэлдээ: “Нэхэмжлэгч М.Б миний бие тус аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “Архангай аймгийн Засаг даргын 2015 оны А/104 дугаартай захирамжаар иргэн С.Бд эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн 204мкв хэмжээтэй газраас 79мкв хэмжээтэй газар эзэмших хэсгийг хүчингүй болгуулах”-аар анх нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 62.05мкв  хэмжээтэй газар эзэмших хэсгийг хүчингүй болгуулах гэж өөрчилсөн.

Нэхэмжлэгч би нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон шаардлагаа дараах байдлаар тодруулж байна.

1. Нэхэмжлэгч М.Б би өөрийн өмчлөлийн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, хуучин ахуйн үйлчилгээний барилгын 1 дүгээр давхрын зүүн талд байрлах үйлчилгээний зориулалттай 35.75 м.кв талбай бүхий 1 өрөө үл хөдлөх эд хөрөнгийн доорх газрыг аймгийн Засаг даргын 2018 оны А/95 дугаар захирамжаар эзэмшсэн, гэтэл үүнээс өмнө гуравдагч этгээд С.Бд айм гийн Засаг даргын 2015 оны А/104 дүгээр захирамжаар уг газрыг эзэмшүүлсэн байна. Өөрөөр хэлбэл 1 газрыг нэхэмжлэгч, гуравдагч этгээдэд давхар эзэмшүүлэх эрх олгосон 2 хүчин төгөлдөр захирамж байна. Нэхэмжлэгчийн хувьд 35 75 м.кв газрыг эзэмших эрх хүчинтэй байгаа хэдий ч тухайн газрыг гуравдагч этгээд давхар эзэмшиж байгаа, анхнаасаа гуравдагч этгээд С.Б тухайн газрын бодит байдал дээр эзэмшээгүй, өөрөөр хэлбэл, газрын эзэмшил нь зөвхөн цаасан дээр бичигдсэн гэрчилгээ, баримтуудаар тодорхойлогдохгүй эзэмших, ашиглах замаар газар эзэмшигч өөрийн мэдэлдээ газрыг байлгах, түүнийг хамгаалах, арчлах зэрэг байдлаар газар эзэмших эрхийг бодит байдал дээр хэрэгжүүлээгүй, хэрэгжүүлэх ч боломжгүй. Учир нь тухайн газар дээр өөр этгээдийн үл хөдлөх эд хөрөнгө байршиж байгаа, байсаар ирсэн Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т газар эзэмших гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг хэлдэг. Гэтэл С.Бгийн мэдэлд тухайн газар анхнаасаа одоог хүртэл байгаагүй учраас газрыг эзэмшээгүй гэж хэлж болохоор байна. Тийм ч учраас гуравдагч этгээд нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа өөрийнхөө эзэмшил газартай давхцаагүй гэсэн байдаг. С.Бд 2015 онд аймгийн Засаг даргын А/104 дүгээр захирамжаар 204 м.кв газрыг эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7, 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32 5. Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох" 83 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын 2, 6 дугаар зүйлүүдийг зөрчиж эзэмшүүлсэн өөрөөр хэлбэр бусдын үл хөдлөх хөрөнгө байршиж байгаа газартай/35.75м.кв/ давхцуулан эзэмшүүлсэн нь хожим нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхөд хүрч байна Нэхэмжлэгч М.Бгийн хуулиар олгогдсон эрх, ашиг сонирхлоо бүрэн дүүрэн хэрэгжүүлэхэд саад учирч байна.

2. С.Бд 2015 онд аймгийн Засаг даргын А/104 дүгээр захирамжаар 204 м.кв газрыг эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.2, 6.2.3 дахь заалтыг зөрчиж ахуйн үйлчилгээний барилгын С.Бгийн үл хөдлөх эд хөрөнгийн арын хэсгийн коридор 00-ын зориулалтаар ашиглах ёстой коридор 00-н өрөөний доорх газрыг эзэмшүүлсэн байна. Иймд Архангай аймгийн Засаг даргын 2015 оны /VI04 дугаартай захирамжийн С.Бд холбогдох 204 мкв газраас оёдлын цех байршиж байгаа буюу М.Бгийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн доорх 35.75 м.кв газрын. мөн нийтээрээ ашиглах зориулалттай С.Бгийн өмчлөлийн 105 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн арын коридор, 00-ын өрөөний доорх газрын газар эзэмших эрхийг тус тус хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг Хуучин ахуйн үйлчилгээний барилгын 1 дүгээр давхрын зүүн өнцөгт 35,75мкв талбай бүхий 1 өрөөг өмчилдөг. Уг үл хөдлөх хөрөнгийг 2012 онд Ш.Даваадулам гэдэг хүнээс худалдан авсан, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн ******** дугаартай гэрчилгээтэй. Үүнийг эзэмшиж хувьчилж авсан улсуудаас нэг нэг өрөө нийлүүлж аваад 2018 онд барилгын нэгдсэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, барилга доорх газрын кадастр зураглалыг авсны үндсэн дээр газар эзэмших гэрчилгээ авах өргөдлийг өгсөн. Тэгсэн  35,75мкв талбай бүхий үл хөдлөх гэрчилгээтэй доорх газрыг аймгийн Засаг даргын 2015 оны захирамжаар өөр хүнд эзэмшүүлсэн гэсэн хариу ирүүлсэн. Энэ дагуу өөрийнхөө үл хөдлөх хөрөнгийн доорх газрыг эзэмших хүсэлт, гомдлыг шүүхэд гаргасан.

Эдгээрээс үзэхэд 2012 онд авсан үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй байхад 2015 онд аймгийн Засаг дарга захирамж гаргаж үл хөдлөх хөрөнгийн доорх газрыг өөр хүнд эзэмшүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн. Хоёрдугаарт Засаг даргын захирамжийг гаргахдаа эзэмших хүсэлт байхгүй, кадастрын зураг байхгүй. Юуг үндэслэсэн бэ гэхээр 2001 онд олгогдсон газар эзэмших гэрчилгээг 584мкв талбай бүхий газрын гэрчилгээг үндэслэсэн гэдэг. Тэр газрын гэрчилгээг үндэслэсэн юм бол хаанаас хаа хүртэл хэдэн мкв газар юм бэ гэдэг кадастрын зургийг үзье, мөн хаана ямар захирамжаар эзэмшүүлснийг үзье гэсэн. 2015 онд гаргасан захирамжийн гол үндэслэлээ тодорхой болгож энэ захирамжаа гаргах ёстой. 2016 онд газар эзэмших эрх дуусах ёстой байтал дуусахаас нь өмнө 2015 онд Засаг дарга захирамжийг яагаад урьдчилж гаргасан юм. Ерөөсөө 204мкв талбай бүхий газрыг эзэмшүүлсүгэй гэсэн захирамж байгаа болохоос биш хүсэлт, кадастр нь хийгдээгүй. Үндэслэл нь гар зураг, захирамж шийдвэргүй гэрчилгээг үндэслэж Засаг дарга захирамж гаргасан. Иймээс Засаг дарга хууль зөрчсөн захирамж гаргасан гэж үзэж байна.” гэв.

 

7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Ушүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2012 онд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, хуучин ахуй үйлчилгээний барилгын 1 дүгээр давхрын зүүн талын өнцгийн хэсэг 35,75 мкв  талбайтай. Одоо ч гэсэн оёдлын цехийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийг өмчилж байгаа. Энэ үл хөдлөх хөрөнгөө 2012 онд Ш.Ааас нэхэмжлэгч худалдаж авсан. 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн А/95 тоот захирамжаар тухайн үл хөдлөх эд хөрөнгийн доод газрыг нэхэмжлэгч Бд эзэмшүүлсэн шийдвэр гарсан. Өнөөдөр энэ захирамж хүчин төгөлдөр байгаа. 2015 онд аймгийн Засаг даргын 104 тоот захирамжаар гуравдагч этгээд М.Бгийн эзэмшүүлсэн 204мкв талбайг эзэмшүүлэхдээ М.Бгийн өмчлөлийн 35,75 мкв  талбайтай оёдлын цехийн үл хөдлөх хөрөнгийн доод газрыг  С.Бд 2015 оны А/104 тоот захирамжаар 204мкв  талбайг оруулж эзэмшүүлсэн. Нэхэмжлэгч М.Б болон гуравдагч этгээд С.Б нарт хоёуланд нь зэрэг эзэмшүүлж давхцуулж олгосон хүчин төгөлдөр 2 захирамж байгаа юм. Энэ 2 хүчин төгөлдөр захирамж байна гэдэг асуудлыг нэхэмжлэгч М.Б хэрхэн яаж мэдсэн бэ гэвэл 2021 оны 6 дугаар сард “Гэгээн наран” дэлгүүрийн үйл ажиллагаа явуулж байгаа 105мкв талбайтай С.Бгийн үл хөдлөх хөрөнгө, ахуй үйлчилгээний барилгаас бусад нь М.Бгийн өмчлөлд байна.

Мөн Архангай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт энэ хүсэлтээ гаргасан. Тэгсэн таны 2012 онд эзэмшсэн 35,75 мкв  талбайтай газрыг 2015 онд С.Бд эзэмшүүлсэн байна. Тиймээс танайд нэгдсэн гэрчилгээ олгох боломжгүй гэсэн хариу өгсөн. Энэ ямар учиртай юм бэ үнэхээр тэгж гарсан захирамж байдаг юм уу гэдгийг нэхэмжлэгч М.Б болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Дд өгсөн хариуны дагуу Архангай аймгийн Архиваас шүүлгэхэд А/104 тоот захирамж гарсан байсан. Энэ захирамжийг 2022 оны 1 дүгээр сард мэдэж тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ямар үндэслэлээр маргаж байна вэ гэхээр маргаан бүхий захиргааны акт болох 2015 оны А/104 тоот захирамжийг хариуцагч тал гаргахдаа Газрын тухай хууль, энэ хуультай уялдуулан гаргасан газрын гэрчилгээ олгох журам гэж байдаг. Тэр 2008 онд батлагдсан журмыг зөрчсөн байна. Зөрчсөн нь яаж харагдаж байна вэ гэхээр нэхэмжлэлтэй танилцаад гуравдагч этгээд хариу тайлбараа өгсөн. Энэ давхцалын талаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. 2015 онд С.Бд  204мкв талбайг эзэмшүүлэхдээ давхцалын асуудал байна уу гэдгийг судлаагүй олгосноос болж ийм асуудал гарсан. 2015 оны А/104 тоот захирамж юуг үндэслэж гарсан юм бэ гэдгийг шалгуулахыг хүссэн. Анхнаасаа энэ захирамжийг гаргахдаа хууль зөрчсөн. Гуравдагч этгээд ямар өргөдөл гаргасан бэ гэхээр 105мкв талбайг кадастрын бүртгэлд оруулж өгнө үү гэсэн. Түүнээс бол үл хөдлөх хөрөнгийн газрыг эзэмшье 15 жилийн хугацааг сунгуулах өргөдөл огт биш байсан. Газар эзэмших хүсэлт байхгүй байхад нь 2015 онд 204мкв талбайг эзэмшүүлсэн. Ингэхдээ 35,75 мкв  талбайг оруулж эзэмшүүлсэн нь гар зураг авагдсан. Давхцахаар хууль ёсоор эзэмших ёстой хүний хууль ёсны эрх ашиг, сонирхол хөндөгдөж байна. Хуульд заасны дагуу эрхээ хэрэгжүүлэх нь хязгаарлаж байна. Гуравдагч этгээд 35,75 мкв  талбай бүхий газрыг бодитой эзэмшээгүй, эзэмших эрхээ хэрэгжүүлэх ч боломжгүй. Яагаад гэхээр тухайн үл хөдлөх эд хөрөнгө ерөөсөө Б гэсэн хүний нэр дээр анхнаасаа байгаагүй.

2. Нэхэмжлэлийн 2 дахь шаардлагын тухайд нийтээрээ эзэмших бүхий талбай байх ёстой. Яагаад энэ нэхэмжлэлийн шаардлагыг гаргах болсон бэ гэхээр үл хөдлөх эд хөрөнгөө эзэмшиж ашиглахад өмчлөгч нь чөлөөтэй эзэмшиж ашиглах ёстой. Гэтэл шинжээч нойлыг ашиглах боломжгүй учраас нийтийн гэж үзэх боломжгүй энэ нь маргаантай байна гэсэн дүгнэлт гаргасан. 2012 онд худалдаж авахад нойлын хойшоо гардаг коридорын хэсгийг хаасан, баруун тийш явдаг хэсгийг нь хаасан. Энэ ханыг өмчлөгч этгээд болох М.Б ханыг өрөөгүй. Өмчлөгч нар өөрсдөө тусгаарласан гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Оёдлын цехийн өрөөгөөр дамжаад гарах хаалгыг хаасан. Хүмүүс нойл орохын тулд тойрч гардаг. Энэ коридорыг чөлөөтэй ашиглаж орж гардаг байя гэсэн үндсэн хүсэл сонирхолтой байдаг. Барилгын нойл, коридорыг нийтээрээ эзэмших эрхтэй. Яагаад гэхээр Газрын тухайн хуулийн 6 дугаар зүйлд заасан инженерийн шугам сүлжээ бүхий газрын дээр газар эзэмших эрх олгосон гэж үзэж маргаж байгаа. Газрын тухай хуульд нийтээрээ эзэмших газрыг заасан байдаг. Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газар нь аймгийн Засаг даргын захирамжийг гаргах бүх процесст оролцдог. Хэмжилт хийлгэхэд коридор нойлын хэсгийг хэмжүүлсэн ч тус тусдаа гарч ирээгүй учраас нийт тэдэн метр талбай бүхий газрыг хүчингүй болгоё гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлох боломжгүй байна. Иймд 35,75 мкв  талбайг хүчингүй болгуулж, коридор, нойлын өрөөний доод талын газрыг Газрын тухай хуульд зааснаар холбогдох газруудыг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.” гэв.

8. Хариуцагч Архангай аймгийн Засаг дарга шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Архангай аймгийн Засаг даргын 2015 оны А/105 дугаартай захирамжаар иргэн С.Бд үйлчилгээний зориулалттай 204мкв газрыг эзэмшүүлжээ. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэх газар эзэмшүүлэхэд тавигдах шаардлагыг хуульчилсан байна. Маргаан бүхий нэхэмжлэгчийн өмчлөлийн эд хөрөнгийн доорх 35.75м.кв газар нь тухай үед бусдын эзэмшил, ашиглалтад байгаагүй, нэхэмжлэгч сүүлд буюу 2018 онд газар эзэмших эрхийг баталгаажуулсан байна. Мөн нэхэмжлэгч нийтийн эзэмшлийн талбай бүхий эд хөрөнгийн доорх 43.25мкв талбайг эзэмшүүлэн нь хууль бус гэж үзсэн байна. Энэхүү талбай нь нийтийн эзэмшилд хамаарах эсэх, маргаан бүхий захирамжаар эзэмшүүлсэн талбайд хамаарч байгаа талаарх асуудлыг шүүхийн журмаар шалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна.” гэжээ.

 

9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч талын тайлбарт 2 үндэслэлийг ярьж байна. Нэгдүгээрт нийтийн эзэмшлийн талбайг ашиглаж чадахгүй байна гэж ярилаа. Энэ тухайд тухайн нийтийн эзэмшлийн гэх газар дээр барилга нь нийтийн эзэмшлийн байлаа гэхэд газрын эзэмших эрхээр тодорхойлогдохгүй. Үл хөдлөх хөрөнгөө эзэмших ашиглах эрх нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх асуудал биш. Харин иргэний эрх зүйн харилцааны хоорондын асуудал гэж ярьж байна. 35,75 мкв  талбай үл хөдлөх хөрөнгийн доорх газар нь давхцалтай байгаа учраас шийдвэрлэж өгнө үү гэж байна. Энэ тухайд гуравдагч этгээд эхэлж газар эзэмших гэрчилгээ гаргуулж авсан. Тухайн үед газар эзэмших захирамжийг гуравдагч этгээдэд олгосон бэ гэхээр нэхэмжлэгч 2012 онд үл хөдлөх өмчлөх эрхийн гэрчилгээгээ гаргуулж авсан боловч газар эзэмшихтэй холбоотой үйлдэл хийгээгүй буюу газрын кадастр зургийг гаргуулж газар эзэмших эрхийн гэрчилгээгээ аваагүй байгаа. Тийм учраас тухайн газар хэн нэгний эзэмшил биш байсан тул гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн. Тэгээд 2018 онд үл хөдлөх хөрөнгүүдийн гэрчилгээг нийлүүлж авъя гэсэн хүсэлт гаргасан.

Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг үндэслээд газар эзэмших эрхийг олгосон гэж харж байна. Гэхдээ гол нь кадастрын зураглалыг ерөөсөө хийгээгүй. Яагаад кадастрын зураглал хийгээгүйг тодорхойлох боломжгүй байна. Иргэн хоорондын үл хөдлөх хөрөнгөө ашиглахтай холбоотой маргаан гэж харж байна. Цаг хугацааны хувьд 2015 онд тухайн газрыг гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн ч гэсэн яагаад давхардуулж олгочхоод өөрчлөөгүй юм бэ гэдэг асуултыг манай тал тавьсан. Кадастрын зургаар гэрчилгээ гаргасан бол тухайн үед мэдэх байсан. Гэтэл нэхэмжлэгч талаас кадастрын зураг гаргуулах хүсэлтийг Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газарт тавиагүй. Тиймээс тухай үедээ газар давхцаж байсныг тодорхойлж чадаагүй юм болов уу гэж үзэж байна. Иймээс үл хөдлөх газрын гэрчилгээг үндэслэж тухайн газрыг эзэмшүүлсэн дүр зураг харагддаг.” гэв.

 

10. Гуравдагч этгээд С.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. “Гэгээн наран” ХХК-ийн гутлын тасгийн 9 өрөө /Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт хуучин ахуйн үйлчилгээний байранд байрлах/ нь Сэргээн босголт банкны өрөнд Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд хураагдсан байсан. С.Б миний бие 2000 оны 5 сард Архангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт хуучин ахуйн үйлчилгээний 1 давхрын гутлын тасгийн 3 өрөөг коридор, 00-н өрөөний хамт, эдгээр 3 өрөө, коридор, 00-н доорх газар болон хуучин ахуй үйлчилгээний байрны урд талбайн газартай хамт худалдаж авсан. Уг 3 өрөө болон түүний доорх газар нэхэмжлэгч М.Бгийн нэхэмжлэлдээ дурдсан 35,75мкв талбай бүхий 1 өрөө болон түүний доорх газар орж байсан. 

Үүний дараа 2001 оны 2 дугаар сарын 22-ны өдөр ******** тоот газар эзэмших гэрчилгээгээр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэр хуучин ахуйн үйлчилгээний байранд болон түүний урд талбайд 594мкв газрыг С.Б надад эзэмшүүлэхээр олгосон. Миний бие уг 594 мкв газраа 2001 оноос 2015 он хүртэл эзэмшиж байгаад газар эзэмших эрхийн хугацаа дуусаж, хугацаагаа сунгуулахаар аймгийн Засаг даргад хандахад миний эзэмших газрын хэмжээг хасаж надад 204мкв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр олгосон. Ингэж 204мкв газрыг надад олгохдоо нэхэмжлэгч М.Бгийн нэхэмжлэлдээ дурдсан 35,75 мкв талбай бүхий газартай давхцалгүйгээр олгосон. Надад олгосон 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн газрын байршлын кадастрын зурагт хуучин ахуйн үйлчилгээний барилгын 1 дүгээр давхрын зүүн талын урд өнцөгт байрлах 35,75мкв талбай бүхий газар нь миний эзэмшиж байгаа 204 мкв газарт хамааралгүй тусдаа болох нь илэрхий харагдаж байгаа.

2018 онд 35,75мкв талбай бүхий 1 өрөө үл хөдлөх эд хөрөнгийн доорх газрыг хэн нэгэн эзэмшээгүй, хэн нэгний газартай давхцалгүй байсан учраас М.Бгийн газар эзэмших эрхийг Архангай аймгийн Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн А/95 дугаар захирамжаар баталгаажуулсан гэж бодож байна. Гэтэл аймгийн Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн А/95 дугаар захирамжаар баталгаажуулсан гэх газраа С.Б миний Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн А/104 тоот захирамжаар эзэмшиж байгаа 204 мкв газартай давхацсан гэж нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.” гэжээ.

 

11. Гуравдагч этгээд С.Б шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа: “Би тухайн үед Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газраас газар авч байсан. Эрхийн гэрчилгээг Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газар хийж өгнө гэсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл хийж өгөөгүй. Энэ дунд будилаан байна гэж бодож авсан өдрөөсөө хойш өнөөдрийг хүртэл явж байна. Одоо яг энэ үл хөдлөх гэрчилгээний будилаан тайлагдаж байгаа. Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх алба нь хавтаст хэрэгт байсан “Гэгээн наран” ХХК-ийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ алга болсон. Тэр гэрчилгээ өнөөдөр иргэн Т.Х гэх хүний нэр дээр гарсан. Энэ хүн эдгээр хүмүүст өмч хувьчлал олгоод байгаа. Гэтэл Т.Х гэх хүн ямар ч өмч хувьчлах эрхгүй. Шүүхийн шийдвэрээр шийдэгдэж хураагдсан хөрөнгийн талаарх маргаан гараад байгаа. Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх албанаас 9 өрөө байрны өөрийн эзэмшиж байгаа 3 өрөө байрыг худалдаж авсан. Гутлын тасаг гэж маргаад байгаа энэ объект нь тухай үеийн Шийдвэр Гүйцэтгэлийн бичиг баримттайгаа байдаг. Иргэн Т.Хт “Гэгээн наран” ХХК-ийн үл хөдлөх шилжсэн учраас тухайн үеийн улсын бүртгэлийн дарга н.Лхагвасүрэн үл хөдлөхийн гэрчилгээ хийж өгсөн. Гэтэл хийж өгөөгүй гэж өнөөдрийг хүргэсэн.

Анх 2004 оны үед Архангай аймагт кадастрын зураглал бий болсон. Үүнд бүртгүүлэхээр очтол одоогийн Газрын алба, барилга хот байгуулалтын газрын дарга Отгонжаргал яг одоо кадастрт оруулахгүй, бүгдийг нийлүүлж кадастрт оруулна гэж орхисон. Гэтэл объект нь зарагдсаар байгаад 2023 он хүрч байгаа. Цорын ганц шүүхийн шийдвэр Гүйцэтгэх байгууллагаас худалдан авалт хийсэн хүн нь би. Ямар аргаар Төртогтохын Хт үл хөдлөхийн гэрчилгээ очсон гэдэг нь сонирхолтой. Намайг худалдаж авахад Гэгээн наран ХХК-ийн хавтас дотор байсан үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь алга болчхоод байгаа. Шүүхийн Шийдвэр манайх чамд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ хийж өгнө гэсэн. Удаа дараагийн  Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагын дарга нартай уулзаад хийж өгөөгүй хэрнээ өнөөдрийн байдлаар хийж өгсөн байна. 2000 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Төртогтохын Х гэх хүнд “Гэгээн наран” ХХК-ийн 2 давхрын 5 өрөөг олгосон байдаг. Нэхэмжлэлийн хүлээн зөвшөөрөхгүй” гэв.

 

12. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг Хуучин ахуйн үйлчилгээний барилгын 1 дүгээр  давхрын зүүн өнцөгт байрлах 35,75 мкв талбай бүхий 1 өрөө үл хөдлөх эд хөрөнгийн доорх газрыг хүчингүй болгож өгнө үү гэсэн шаардлага тавьж байна гэж ойлгосон. Өмнөх шүүх хуралдаанд захиргааны актыг хүчингүй болго, хасаж өг гэсэн сүүлдээ 35,75 мкв талбай бүхий талбайг хасаж өг гэж гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа зөв тодорхойлж өгөөгүй гэдэг үндэслэлээр энэ хэрэг буцсан. Нэхэмжлэл хүлээж авахдаа захиргааны шүүх хуулиа зөрчсөн. Урьдчилан шийдвэрлэх журмыг хангаагүй байхад энэ асуудлыг шийдвэрлэж болохгүй. Хоёрдугаарт захиргааны шүүхийн харьяаллын хэрэг биш байна. Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т “газар эзэмших, газрын доорх хэмжээг ихэсгэх, багасгах гүйцэтгэх захиргааны бүрэн эрхтэй. Энэ нь захиргааны хэргийн шүүхэд хамаарахгүй.

Хоёрдугаарт давхцаагүй, хэрвээ В.Уын ярьснаар давхацсан бол нэхэмжлэгч тал хүний эзэмшил газар дээр 2018 онд давхцуулж газар авсан байна. Гэтэл 2018 тогтоолд давхцаагүй, эднийх кадастрын зураг хийлгэх хүсэлт гаргаж танайд энэ газрыг олгохгүй гэж хассан. Тэр захирамж хүчинтэй байгаа. Газрын тухай хуульд зааснаар эдний яриад байгаа иргэдийн оролцоог хангах тогтоол 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр өөрчлөлт орсон. Гэтэл 2015 онд шийдсэн тогтоолыг түүнд хамааруулж  хууль зөрчсөн гэж хуулийг буруу тайлбарласан. Миний хэлээд байгаа зүйл нь хэрвээ ийм нөхцөл байдал үүсвэл татгалзах л ёстой. Гуравдугаарт Процессын хуульд шилжүүлэх тухай ойлголтыг зохицуулж өгөөгүй. Харин энэ хуулиар зохицуулаагүй асуудлыг Иргэний хуулиар зохицуулна гэдгийг заасан. Үүнд 2 асуудал хөндөгдөж байна. Гуравдагч этгээд ахуй үйлчилгээний газрыг худалдаж авсан нь үнэн. Гэтэл барилгын доорх газрыг өмчилж авна гэж маргаж байгаа. Тэгэхээр урьдчилсан шийдвэрлэх журмаар шийдвэрлэгдээгүй маргааныг шүүх авч шийдвэрлэсэн. Нөхцөл байдлыг тодруулахын тулд эдгээр зүйлийг ярихгүй бол болохгүй. Нэхэмжлэгч тал худалдаж авснаараа өмчлөгч гэж тайлбарлаж байна. Гэтэл түүнээс өмнө хууль ёсоор С.Б өмчилж авсан. Урьдчилсан шийдвэрлэх журам хангагдаагүй байхад шүүх хэргийг авч шийдсэн. 2018 оны захирамж гарч хассан хэсэгт гомдол гаргаж захиргааны хэргийн шүүхэд хандсан. Тэгэхэд нотлох баримтаа бүрдүүлээд дахин ханд гэсэн бичиг явуулсан шийдээгүй. Захиргааны шийдвэр гэдэг нь татгалзсан, хүлээн зөвшөөрсөн шийдвэрийг л хэлнэ. Тэр шийдвэр гараагүй байхад урьдчилсан шийдвэрлэх журмыг хангуулаагүй авч шийдэж болохгүй. Хариуцагч үндэслэл бүхий актаа хамгаалж чадахгүй шүүх шийдвэрлэнэ гэж үзэж болохгүй. Шүүх эрх зүйн акт зөрчилтэй байна уу иргэн, хууль ёсны эрх ашгийг зөрчсөн үү гэдгийг шийддэг болохоос биш газар эзэмших эрхийг хасах юм уу нэмэх юм уу гэдгийг шийдэхгүй.

Энэ хэрэгт зөвхөн үл хөдлөх эд хөрөнгийн маргаан байгаа. Гэтэл нэхэмжлэгч энэ талаар маргаагүй. Хавтаст хэргийн материалаас харсан байх энэ хүн шүүхэд 6 удаа, прокурорт 4, 5 удаа цагдаад 2 удаа гомдол гаргаж 2019 он хүртэл явсан. 2015 оноос н.Жаргалмаа гэдэг хүнийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр явуулсан. Үүнээс хойш 2019 онд ковид гараад нам зогссон. Ингээд 2021 онд нэхэмжлэл гаргасны дараа энэ хүн мэдсэн. “Гэгээн наран” ХХК-ийн үл хөдлөх эрхийн гэрчилгээ байхгүй, алга болсон, үрэгдсэн. Үүнд гэмт хэргийн шинж байна уу байна. Гэтэл тэр гэрчилгээ байхгүй байхад Ц.Т гэх хүнд 1 өрөөг худалдсан байдаг. Би худалдаагүй, бэлэглээгүй, шилжүүлсэн гэдэг. Энэ хүн хууль ёсны дагуу авсан. Яасан гэхээр Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газраас 3 удаа зарлаж худалдагдахгүй байхаар нь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Тухай хуулиар 50 хувиар нь зарах эрх нь энэ байгууллагад байгаа. Тэр утгаараа 3 өрөөг кадастрын хамт авъя гээд шилжүүлсэн актыг нь бичүүлээд авсан. Оролцогчдын эрхийг хангаж сонсох ажиллагаа хийх, захиргааны байгууллага нь тогтоох зүйлийг нь тогтоож шалгахыг нь шалгуулж сонсох ажиллагаа хийх ёстой Хэрвээ давхацсан гэж үзэж байгаа бол нэхэмжлэгч тал 2018 онд давхцуулж авсан. Яагаад сөрөг нэхэмжлэл гаргасан гэхээр харьяаллын бус нэхэмжлэлийг нэгэнт шүүх нь авч шийдвэрлэж байгаа юм бол эрх ашиг нь хөндөгдсөн гуравдагч этгээдийг хамтад нь хэлэлцүүлэх, акт нь үнэхээр хүчингүй болбол нөгөө талдаа шилжүүлэх. Шилжүүлэх асуудал нь Захиргааны болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд байхгүй. Хэрвээ давхацсан бол эднийх давхцуулсан байна. Хүний эзэмшил газарт давхцуулж авснаараа нэхэмжлэгч өөрөө буруутай. Хууль ёсны юм уу хууль бус уу, шударга ёсны юм уу шударга бус уу гэдгийг тогтоохгүйгээр энэ асуудлыг шүүх шийднэ гэж байхгүй.” гэв.

 

13. Шинжээч Архангай аймгийн Газрын харилцаа Барилга хот байгуулалтын газрын Газрын удирдлагын хэлтсийн дарга Г.Р, мэргэжилтэн Ө.М нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М.Бгийн нэхэмжлэлтэй аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт шинжээчээр 4 ажилтан томилогдсон. Эдгээр ажилчид шинжээчийн дүгнэлт гаргаж хавтаст хэргийн материалд ирүүлсэн. Шүүхээс шинжээчдээс 6 асуулт асуусан. Эхнээс нь тайлбарлахад эхний асуулт оёдлын цех байрлаж буй 34 мкв газар нь гуравдагч этгээд Бгийн кадастрын зурагтай давхцаж байна уу гэж асуусан. Үүнд С.Бгийн кадастрын зурагтай нэхэмжлэгч М.Бгийн газартай давхцаж байна гэсэн. Хоёрдугаарт тус өрөөний арын коридор, 3.17 мкв нойлын өрөө бүхэлдээ урт коридорын төгсгөл хэсэг нэхэмжлэгч Бгийн эзэмшил газарт байна уу? гэж асуусан. Үүнд нойлын өрөө 4.23 мкв 1 суултууртай нойл гуравдагч этгээд Бгийн эзэмшилд байна. Харин 19.7 мкв бүхий 3 суултууртай нойл нь Бгийн эзэмшлийн газарт хамаарч байна гэсэн. Гуравдугаарт нойлын өрөөний доорх газрыг Б нэхэмжлэгчдэд эзэмшүүлсэн гэж харагдахаар байх тул нэхэмжлэлийн үндэслэл хамаарах ашиглах боломжгүй болгосон гэх нойлын зураг гэсэн хэсэгт тусгагдсан хэн эзэмшиж байгаа вэ гэсэн. Үүнд 4 суултууртай нойлын өрөөнөөс газар дээр нь очиход хоёр хоёроор нь хана босгосон байсан. Бичиг баримтыг үзэхэд 1 суултуур нь С.Б, үлдсэн 2 нь Бгийн эзэмшлийн хэсэгт байсан. Дөрөвдүгээрт нийтээр ашиглах зориулалттай коридорын хэсгийг зурагт тусгагдсаны дараа гуравдагч этгээдийн нэгэн адил нэхэмжлэгчийн эзэмшиж байгаа хэсэг гэж асуусан. Нийтээр ашиглах зориулалттай коридорын хэсэг нь нэхэмжлэгч Бгийн эзэмшилд хамаарахгүй байна. Маргаан бүхий газарт хийсэн шинжээчийн дүгнэлтэд 2 нөхцөл байдлыг оруулсан. Коридорын талбайн төгсгөл хэсгийг заавал ашиглах шаардлагагүй гэж дүгнэсэн. Дараа нь нийтээр ашиглах ёстой гэсэн нойлын асуудлыг яриад байгаа. Газрын тухай хуульд орох, гарах гарцыг нийтээрээ ашиглана гэсэн ойлголт байхгүй. Тиймээс шинжээч нар нийтээр ашиглах шаардлагагүй гэж үзсэн. Тавдугаарт дээрх маргаан бүхий газарт хэдэн метр квадрат газар ямар, ямар объект давхцал бий болсон бэ? гэсэн. Үүнд оёдлын цех байрлаж буй гуравдагч этгээд С.Бгийн эзэмшлийн кадастрын зурагтай давхацсан байна. Маргаан бүхий оёдлын цехийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ М.Бгийн нэр дээр байна. Газар эзэмших эрхийн гэрчилгээ нь С.Бгийн нэр дээр байна гэсэн дүгнэлт гарсан. Зургаадугаарт М.Б, С.Б нарын кадастрын зургийг хавтаст хэргийн материалд тусгаж өгөөч гэсэн. Бид нийт хэмжилтийг хийж  хэвлэж өгсөн байгаа.” гэв.

Шүүхийн иргэдийн төлөөлөгч Б.Бархүү шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Миний ойлголтоор С.Бгийн өөрийн эзэмшлийн газрын талбай гэж ойлгож байна....” гэв.

 

Шүүх энэ хэрэгт хуульд заасан нөхцөл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.  Нэхэмжлэгч М.Бгаас Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан “Архангай аймгийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн А/104 дүгээр захирамжийн иргэн С.Бд эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн 204мкв хэмжээтэй газраас 79мкв газрыг эзэмших хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг анх шүүхэд гаргажээ.

 

2. Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Архангай аймгийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн А/104 дүгээр захирамжийн иргэн С.Бд эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн 204мкв хэмжээтэй газраас 62.05мкв газрыг эзэмших хэсгийг хүчингүй болгуулах” гэж өөрчилсөн байна.

 

3. Шүүх хуралдаанд 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс “... Архангай аймгийн Засаг даргын 2015 оны А/104 дүгээр захирамжийн С.Бд холбогдох 204мкв газраас оёдлын цех байршиж байгаа буюу М.Бгийн өмчлөлийн үл хөдлөл хөрөнгийн доорх 35.75мкв газрын, мөн нийтээрээ ашиглах зориулалттай С.Бгийн өмчлөлийн 105мкв талбайтай  үл хөдлөх хөрөнгийн арын коридор, 00-ийн өрөөний доорх газрын газар эзэмших эрхийг тус тус хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан маргаж, мэтгэлцсэн болно.

 

4. Түүнчлэн 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 109/ШЗ2022/0037 дугаар шүүгчийн захирамжаар маргаан бүхий хэрэгт захиргааны хэрэг үүсгэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  16 дугаар зүйлийн 16.1. дэх хэсэгт “Захиргааны хэргийн анхан шатны шүүх энэ хуульд заасны дагуу захиргааны хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж, Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1. дэх хэсгийн 5.1.1.-д заасан субъект болох Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэл нь тус шүүхийн харьяалал мөн бөгөөд Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1. дэх хэсэгт “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно.” гэж заасныг зөрчөөгүй байна.(1 дүгээр хавтаст хэргийн 23-24 дэх тал)    

 

5.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5. дахь хэсэгт “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй.” гэж заасан бөгөөд шүүх нэхэмжлэгчийн өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.

 

6. Нэхэмжлэгч М.Б нь анх 2004 оны 6 дугаар сарын 15-ны өдөр иргэн Т.Хаас иргэн Ц.Тд Т.Хын өмчлөлд байгаа “хуучин ахуйн үйлчилгээний төвийн барилгын зүүн булангийн 1 давхрын гутал засварын 5.5х6.5 хэмжээтэй 35.75 мкв талбай бүхий 2 өрөөг  шилжүүлэн өгч, иргэн Т.Хын хөрөнгийн бүртгэлээс 2 өрөөний бүртгэлийг хасаж, иргэн Ц.Тд шилжүүлэн өгсөн байна. (1 дүгээр хавтаст хэргийн 61-62 дахь тал)

 

7. Газрын харилцаа, геодези, зураг зүйн газраас иргэн Ц.Тд Архангай аймаг, Эрдэнэбулган сум, Хуучин ахуйн үйлчилгээний барилгад үйлчилгээний зориулалтай 35.75 мкв талбайтай 2 өрөөг хууль ёсны өмчлөгчөөр бүртгэж, ******** дугаарт бүртгэж гэрчилгээ олгосон байна.

8. Иргэн Ц.Т нь Ш.А руу 2009 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1., 276.2. дахь хэсэгт заасныг Хуучин ахуй үйлчилгээнд байрлах ******** дугаар өмчлөх эрхийн гэрчилгээтэй, улсын бүртгэлийн ******** дугаар бүхий үйлчилгээний зориулалттай 35.75мкв 2 өрөөг бэлэглэлийн гэрээгээр бэлэглэжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 65-66 дахь тал)

9. Архангай аймгийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн албанаас 2009 оны 5 дугаар сарын 13-ны өдөр  Хуучин ахуйн үйлчилгээний барилгад үйлчилгээний зориулалттай 35.75 мкв талбайтай  2 өрөө барилгын хууль ёсны өмчлөгчөөр Ү--******** дугаарт бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг иргэн Ш.Ад олгожээ. (1 дүгээр хавтаст хэргийн 67 дахь тал)

10. Улмаар Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1. дэх хэсэгт зааснаар  нэхэмжлэгч М.Б нь 2012 оны 6 дугаар сарын 20-ны өдөр иргэн Ш.Атай Архангай аймгийн Эрдэнэбулган сум, Хуучин ахуй үйлчилгээнд байрлах 35.75 мкв 1 өрөө бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр худалдах худалдан авах гэрээний дагуу  худалдан авч, 2012 оны 6 дугаар сарын 20-ны өдөр, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлж, ******** дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг авчээ.  (1 дүгээр хавтаст хэргийн 43-45 дахь тал )

11. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2. дахь хэсэгт “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана.”, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2.-т “ Газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах” гэж заасан.

12. Ийнхүү Архангай аймгийн Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн А/95 дугаар захирамжаар “Аймгийн төвийн инженер шугам сүлжээ бүхий газарт газар эзэмшиж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын газрын хэмжээ, хугацаа байршлыг хавсралтаар баталгаажуулж, эзэмших эрх, баталгаажсан аж ахуйн нэгж, байгууллагын газарт хэмжилт зураглал үйлдэн гэрээ байгуулан гэрчилгээ олгож, улсын бүртгэлд бүртгэхийг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар /Н.Мөнхбаяр/-т үүрэг болгожээ.

13. Уг захирамжийн хавсралтын 2 дахь хэсэгт иргэн Мижиддоржийн Бд 776мкв хэмжээтэй газрыг Г.Дэмид жанжны гудамж 1, 101б /хуучнаар дээд ахуйн үйлчилгээ/ гэх байршил бүхий газарт үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн ... ******** дугаартай, 35.75мкв талбай бүхий газар эзэмших эрхийг баталгаажуулсан байна. (1 дүгээр хавтаст хэргийн 78-80 дахь тал)

14. Ийнхүү иргэн М.Бд Архангай аймгийн Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн А/95 дугаар захирамжийг үндэслэн ********* дугаар бүхий 776 мкв газрыг 15 жилийн хугацаагаар Г.Дэмид жанжны гудамж 1, 101б-д үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгожээ.

15. Улмаар Архангай аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрыг газрын асуудал эрхэлсэн албан тушаалтан болон иргэн М.Б нар “худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолборын зориулалтаар 776.0 мкв  хэмжээтэй газарт  06501-2018/00104 дүгээр “Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г байгуулсан үйл баримтууд тогтоогдож байна. (1 дүгээр хавтаст хэргийн 83-84 дэх тал)

16. Гуравдагч этгээд С.Б нь 2004 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 000105345 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээгээр иргэн Т.Х нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын төвд орших /хуучин ахуй үйлчилгээний барилга/ үйлчилгээний зориулалттай 516,25м кв талбайтай 5 өрөө барилгыг өмчилж Ү-******** дугаарт бүртгүүлж байжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 52 дахь тал)

17. Иргэн Т.Х  нь 2009 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр “Гэгээн наран” ХХК-ийн 1 давхарт байрлалтай үл хөдлөх эд хөрөнгөөс дэлгүүрийн зориулалттай 14х7.5 хэмжээтэй 105 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг иргэн С.Бтэй Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1., 276.2. дахь хэсэгт зааснаар бэлэглэлийн гэрээ байгуулж, иргэн С.Бд шилжүүлжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 49-52 дахь тал)

18. Ийнхүү иргэн С.Б нь Архангай аймгийн Эрдэнэбулган сум 2 дугаар баг хуучин ахуй үйлчилгээний барилгын 1 давхрын урагш харсан хэсгийн зүүн жигүүрт үйлчилгээний зориулалттай 105мкв үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр 2009 оны 10 дугаар сарын 27-ны өдөр бүртгэгдэж, 000091430 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг авсан байна. (1 дүгээр хавтаст хэргийн 53 дахь тал)

19.  Харин 1999 оны 3 дугаар сарын 9-ны өдрийн “Эд хөрөнгө хураасан акт”-аар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгч  нь  1998 оны 12 дугаар сарын 10 зээлийн төлбөрт “Гэгээн наран” ХХК-ий үйлчилгээний байр, фестрель, 00-ийн өрөөний 7.5х14, 4х5 хэмжээтэй пендляторын  өрөө, 4х6 хэмжээтэй коридорын 26.6 мкв талбайтай хөрөнгийг зээлийн төлбөрт хураасан байна. (1 дүгээр хавтаст хэргийн 226 дахь тал)

20. Улмаар Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 1999 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн “Төлбөр төлөгчөөс хураан авсан эд хөрөнгийг дэлгүүрт шилжүүлэх тухай акт”-аар Архангай аймгийн 3 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Ж.Т “Гэгээн наран” ХХК-ийн үйлчилгээний зориулалт бүхий байр, фестрель, 7.5х14, 4х5 хэмжээтэй пендляторын  өрөө, 4х6  хэмжээтэй коридорын 26.6 мкв талбайтай хөрөнгийг С.Бд хүлээлгэн өгсөн байна. (1 дүгээр хавтаст хэргийн 225 дахь тал)

21. Ийнхүү Архангай аймгийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн А/104 дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2 дахь заалт, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг тус тус үндэслэн аймгийн төвийн инженерийн шугам сүлжээ бүхий газарт газар эзэмшиж байгаа иргэний газрын хэмжээ, хугацаа, байршлыг хавсралтаар баталгаажуулж, эзэмших эрх нь баталгаажсан иргэний газарт хэмжилт зураглал үйлдэн, гэрээ байгуулан гэрчилгээ олгож, газрын улсын бүртгэлд бүртгэхийг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар /Ч.Отгонжаргал/-т даалгажээ. (1 дүгээр хавтаст хэргийн 70 дахь тал)

22. Энэхүү захирамжийн хавсралт 2 дугаарт иргэн С.Бд 204 мкв  хэмжээтэй, хуучин дээд ахуй үйлчилгээнд байршилтай үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн байна. (1 дүгээр хавтаст хэргийн 70 дахь тал)

23. Улмаар  иргэн С.Бд Архангай аймгийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн А/104 дүгээр захирамжийг үндэслэн нэгж талбарын ********* дугаар бүхий 204 мкв газрыг 15 жилийн хугацаагаар хуучнаар дээд ахуйн үйлчилгээнд үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлж, газар эзэмших эрхийн ******** дугаар гэрчилгээг олгожээ. 

 

 Архангай аймгийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн А/104 дүгээр захирамжийн С.Бд холбогдох 204 м.кв газраас оёдлын цех байршиж байгаа буюу М.Бгийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн доорх 35.75 мкв газрын газар эзэмших эрхийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

24. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: “Архангай аймгийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн А/104 дүгээр захирамжийн С.Бд холбогдох 204 м.кв газраас оёдлын цех байршиж байгаа буюу М.Бгийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн доорх 35.75 мкв  газрын ... газар эзэмших эрхийг  ... хүчингүй болгож өгнө үү.” гэж тодруулсан.

25. Нэхэмжлэгч М.Бгийн хувьд нэхэмжлэлийн шаардлагад дурдаж буй Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг Хуучин ахуйн үйлчилгээний барилгын 1 дүгээр давхрын зүүн өнцөгт байрлах 35.75мкв талбай бүхий  1 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг 2012 онд Ш.Даваадуламаас хүнээс худалдан авч, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн ******** дугаартай гэрчилгээ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг бусад 6 үл хөдлөх эд хөрөнгийн доорх газрын хамт баталгаажуулахаар Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт 2017 оны 6 дугаар сарын 8-ны өдөр хандаж, Архангай аймгийн Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн А/95 дугаарт захирамжаар 35.75мкв талбай бүхий 1 өрөө үл хөдлөх эд хөрөнгийн доорх газрыг нэгтгэн баталгаажуулж авсан нь хууль зөрчөөгүй байна.

26. Харин  иргэн С.Бд Архангай аймгийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн “Газар эзэмших эрхийг баталгаажуулах тухай” А/104 дүгээр захирамжаар 204 мкв талбай бүхий  хэмжээтэй, хуучин дээд ахуй үйлчилгээнд байршилтай үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн.

27. Иргэн С.Бд эзэмшүүлсэн уг 204 мкв  талбай бүхий хэмжээтэй газартай иргэн М.Бгийн өмчлөлийн 35.75 мкв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь давхацсан нь Архангай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 2023/01 дугаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.    Үүнд: 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хийгдсэн кадастрын зургаар оёдлын цех байрлаж буй 34 мкв /35.75 мкв/ газар нь гуравдагч этгээд С.Бгийн кадастрын зурагтай давхцаж байна...” гэж, (1 дүгээр хавтаст хэргийн 61 дэх тал)

28. Гэрч Б.С шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: “...М.Бгийн эзэмшлийн 3 суултуурын 1 суултуурыг давхцуулж С.Б хана босгосон байсан. С.Бгийн эзэмшлийн талбайд 204 мкв газар байсан...” гэж,  (1 дүгээр хавтаст хэргийн 87 дахь тал)

29. 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн иргэн С.Бгийн газар дээр хэмжилт хийсэн газрын байршлын кадастрын зургаас үзвэл, “М.Бгийн ******** дугаар өмчлөх эрхийн гэрчилгээтэй 35.75 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө нь  Архангай аймгийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн “Газар эзэмших эрхийг баталгаажуулах тухай” А/104 дүгээр захирамжаар С.Бд эзэмшүүлсэн 204 мкв талбай бүхий хэмжээтэй газартай давхцалтай байна.” гэсэн дүгнэлт болон  хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдож байна. (1 дүгээр хавтаст хэргийн 63 дахь тал)

30. Уг газрыг эзэмших эрх нь 2015 онд иргэн С.Бд үүссэн ч цаг хугацааны  хувьд  нэхэмжлэгч М.Б хуучин ахуйн үйлчилгээний барилгын 1 дүгээр давхрын зүүн өнцөгт байрлах 35.75 мкв талбай бүхий 1 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг 2012 онд Ш.Даваадуламаас худалдан авч, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн ******** дугаартай гэрчилгээ авсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

31. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд гуравдагч этгээд С.Бд хуучин ахуйн үйлчилгээний барилгын 1 дүгээр давхрын зүүн өнцөгт байрлах 35.75 мкв талбай бүхий 1 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрх үүсээгүй болох нь нотлогдлоо.

32. Хариуцагч Архангай аймгийн Засаг даргаас гуравдагч этгээд С.Бд 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн “Газар эзэмших эрхийг баталгаажуулах тухай” А/104 дүгээр захирамжаар бусдын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөтэй давхцуулан газрыг эзэмшүүлсэн нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг хөндсөн шийдвэр болжээ.

33. Өөрөөр хэлбэл, хариуцагч Архангай аймгийн Засаг даргаас тухайн газрыг эзэмшүүлэхдээ бусдын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөтэй давхцалтай эсэх, тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь бусдын өмчлөлд байгаа талаар нягталж шалгалгүй газрыг эзэмшүүлсэн нь хууль бус байна.

34. Монгол Улсын Үндсэн Хуулийн Арван зургадугаар зүйл. 3/ “.. үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, ... эрхтэй. ..” гэж, Эд хөрөнгийн Улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1. дэх хэсгийн 3.1.1.-т "үл хөдлөх эд хөрөнгийн эрх" гэж газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг.” гэж,  Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3. дахь хэсэгт “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.” гэж заасан.

  35. Иймд Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1. дэх хэсгийн  4.1.3.-т “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах”, 4.1.7. “газар дээрх үл хөдлөх хөрөнгө нь тухайн газрын бүрдэл хэсэг байх”,  61 дүгээр зүйлийн 61.1. дэх хэсэгт “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно.” гэж зааснаар Архангай аймгийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн А/104  дүгээр  захирамжийн иргэн С.Бгийн эзэмшүүлсэн  204 м.кв талбай бүхий газраас оёдлын цех байршиж байгаа газраас М.Бгийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн доорх 35.75 мкв талбайтай газрыг давхцуулан эзэмшүүлсэн нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хөндсөн, хууль бус байгаа тул  Архангай аймгийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн А/104 дүгээр захирамжаар иргэн С.Бгийн эзэмшүүлсэн 204 м.кв талбай бүхий газраас оёдлын цех байршиж байгаа М.Бгийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн доорх 35.75 мкв талбай бүхий газрыг хасаж, нэхэмжлэлийн уг шаардлагыг хангаж шийдвэрлээ.

36. Нэхэмжлэгч М.Бд  Архангай аймгийн Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн А/95 дугаар захирамжаар 776мкв хэмжээтэй газрыг Г.Дэмид жанжны гудамж 1, 101б /хуучнаар дээд ахуйн үйлчилгээ/ гэх байршил бүхий газарт үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн. Энэ захирамжид ******** дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ бүхий 35.75 мкв үл хөдлөх эд хөрөнгийн газар багтсан байдаг. Энэ газар эзэмшүүлсэн захирамж нь хүчин төгөлдөр бөгөөд уг шийдвэртэй гуравдагч этгээд талаас маргаж байгаагүй байна.

  Архангай аймгийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн А/104 дүгээр захирамжийн нийтээрээ ашиглах зориулалтай С.Бгийн өмчлөлийн 105 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгийн арын коридор, 00-ийн өрөөний доорх газар эзэмших эрхийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд:

37. Архангай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 2023/01 дугаар шинжээчийн дүгнэлтэд хавсралтаар ирүүлсэн 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн иргэн С.Бгийн газар дээр хэмжилт хийсэн газрын байршлын кадастрын зургаас үзвэл: Нэхэмжлэгч М.Бгийн маргаж буй С.Бгийн өмчлөлийн 105 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгийн арын коридор болон  00-ийн өрөөний 1 суултуур бүхий хэсэг  нь иргэн С.Бгийн эзэмшил газарт хамаарч байна. (2 дугаар хавтаст хэргийн 63-64 дэх тал)

38. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “... нийтээрээ ашиглах зориулалтай С.Бгийн өмчлөлийн 105 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгийн арын коридор, 00-ийн өрөөний доорх газар эзэмших эрхийг тус тус хүчингүй болгож өгнө үү ... ”  гэж тодруулсан.

39. Иргэн Т.Х  нь 2009 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр “Гэгээн наран” ХХК-ийн 1 давхарт байрлалтай үл хөдлөх эд хөрөнгөөс дэлгүүрийн зориулалттай 14х7.5 хэмжээтэй 105 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг иргэн С.Бтэй Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1., 276.2. дахь хэсэгт зааснаар бэлэглэлийн гэрээ байгуулж, иргэн С.Бд шилжүүлж иргэн С.Б нь Архангай аймгийн Эрдэнэбулган сум 2 дугаар баг хуучин ахуй үйлчилгээний барилгын 1 давхрын урагш харсан хэсгийн зүүн жигүүрт үйлчилгээний зориулалттай 105 мкв үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр 2009 оны 10 дугаар сарын 27-ны өдөр бүртгэгдэж, ******** дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авсан нь хууль зөрчөөгүй байна.

40.  Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1. дэх хэсэгт “Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ.”, 276.2. дахь хэсэгт “Эд хөрөнгө шилжүүлснээр бэлэглэлийн гэрээг байгуулсанд тооцно.” гэж заасныг үндэслэн бэлэглэлийн гэрээ байгуулсан байна. Энэхүү  бэлэглэлийн гэрээг хүчингүй болгосон, бэлэглэлийн зүйлийг бэлэглэгчид, эсхүл түүний өвлөгчид буцаан олгоогүй тул энэхүү гэрээ нь хүчин төгөлдөр байна.

41.  Газрын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1.-д “Энэ хуулийн зорилт нь газрыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах болон түүнтэй холбогдсон бусад харилцааг зохицуулахад оршино.”, 3 дугаар зүйлийн 3.1. дэх хэсэг Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно: 3.1.9.-д “нийтийн эдэлбэрийн газар” гэж зохих журмын дагуу нийтээр ашиглахаар тогтоогдсон төрийн өмчийн газрыг., 5 дугаар зүйлийн 5.2. дахь хэсэгт “Бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно.”, 6 дугаар зүйлийн 6.2. дахь хэсэг Хуульд өөрөөр заагаагүй бол дараахь газрыг төрийн зохих шатны байгууллагын хяналт, зохицуулалттайгаар нийтээр ашиглана: 6.2.2.-т “хот, тосгон, бусад суурины нийтийн эдэлбэрийн газар”, 6 дугаар зүйлийн 6.4. дэх хэсэгт “12 дугаар зүйлийн 12.2. дахь хэсэгт “Нийтийн эдэлбэрийн газарт хот, тосгон, бусад суурины гудамж, талбай, зам,  нийтийн амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэгт хүрээлэн, оршуулгын газар, хог хаягдлын цэг, цэвэршүүлэх талбай зэрэг газар хамаарна.” гэж тус тус заасан.

42. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл, нэхэмжлэгч М.Бгийн маргаж буй С.Бгийн өмчлөлийн 105 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгийн арын коридор болон  00-ийн өрөөний 1 суултуур бүхий хэсэг  нь гуравдагч этгээдийн эзэмшлийн газар болон үл хөдлөх эрхийн гэрчилгээнд хамаарч байна.

43. Өөрөөр хэлбэл, Архангай аймгийн Засаг дарга 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн А/104 дүгээр захирамжаар С.Бд эзэмшүүлсэн  өмчлөлийн 105 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, болон газар эзэмших эрхийн гэрчилгээ нь гуравдагч этгээдийн өмчлөлд байгаа нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож байна.

44.  Иймд бусдын эзэмшлийн газар болон өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө байгаа газрыг нийтээрээ ашиглах зориулалтай гэж үзэх үндэслэлгүй.

45. Захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулдаг.

46. Өөрөөр хэлбэл, хэргийн оролцогч нар өмчлөлийн эрхийн талаар маргаагүй, нийтийн эзэмшлийн гэх коридорын доорх газрыг иргэн С.Бд эзэмшүүлсэн захиргааны байгууллагын үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэхэд л хууль зүйн дүгнэлт хийх боломжтой, харин нэхэмжлэгчийн маргаж буй коридор нь нийтийн эзэмшил мөн эсэх, нийтээр эзэмших ёстой байсан эсэх, иргэн С.Б түүнийг эзэмших, ашиглах нөхцөлийг хаасан эсэх асуудал нь тус шүүхийн хянан шийдвэрлэх маргаанд хамааралгүй байна.

47. Түүнчлэн Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2. дахь хэсэгт “Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй.” гэж зааснаар өмчлөх эрхийн гэрчилгээ олгоогүй, дундаа эзэмших эрхтэй эсэх талаар маргавал иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй болно.

48. Шүүх дээр дурдсан хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан “С.Бгийн өмчлөлийн 105 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгийн арын коридор, 00-ийн өрөөний доорх газар эзэмших эрхийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

49. Нэхэмжлэгчийн маргаж буй “С.Бгийн өмчлөлийн 105 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгийн арын коридор, 00-ийн өрөөний доорх газар эзэмших эрхийг хүчингүй болгуулах” нэхэмжлэл хангагдсанаар тухайн нийтийн зориулалттай гэж үзэж байгаа үл хөдлөх хөрөнгийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх сэргэхгүй болно.

50. Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтдээ “С.Бгийн өөрийн эзэмшлийн газрын талбай гэж ойлгож байна....” гэж дүгнэсэн бөгөөд шүүх бүрэлдэхүүн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн болохыг тэмдэглэв.

51. Шүүхээс Архангай аймгийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн А/104 дүгээр захирамжийн иргэн С.Бд эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн 204 мкв хэмжээтэй газраас 35.75 мкв газар нь хууль бус байх тул хүчингүй болгож, үлдсэн “нийтээрээ ашиглах зориулалттай С.Бгийн өмчлөлийн 105 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгийн арын коридор, 00-ийн өрөөний доорх газрын газар эзэмших эрхийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1., 106.2., 106.3. дахь хэсгийн 106.3.13. дахь заалт, 107 дугаар зүйл, 108 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                        ТОГТООХ  нь:

1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн  4.1. дэх хэсгийн 4.1.3.,  61 дүгээр зүйлийн 61.1. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Бгаас Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан  гаргасан “Архангай аймгийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн А/104 дүгээр захирамжийн иргэн С.Бд эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн 204 мкв хэмжээтэй газраас 35.75 мкв газар нь хууль бус байх тул хүчингүй болгож, үлдсэн “нийтээрээ ашиглах зориулалттай С.Бгийн өмчлөлийн 105 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгийн арын коридор, 00-ийн өрөөний доорх газрын газар эзэмших эрхийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1., 48.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОДОНТУЯА

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОРМАА

ШҮҮГЧ П.УУГАНЦЭЦЭГ