Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2023/00564

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2023/00564

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ***, өөрийн байранд оршин байх, *** ХХК /РД:***/

 

Хариуцагч: *** тоотод оршин суух хаягтай, *** ургийн овогтой *** гийн *** /РД:***/,

 

Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэгт 32,438,376.97 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л***,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Урансайхан нар оролцов.

/Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй учир нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хариуцагч З.*** , З.*** нараас 32,438,376.97 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ нэхэмжлэгч дараах байдлаар тайлбарлав. Үүнд: З.*** , З.*** нар нь *** 8-ны өдөр *** наас №*** дугаар бүхий зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулан 25,000,000 төгрөгийн зээлийг сарын 1.90 хувь, жилийн 22.8 хувийн хүүтэй, 40 сарын хугацаатай бизнесийн зээл авсан. *** нь зээлийн гэрээний дагуу 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр зээлдэгч З.*** ийн *** дахь *** тоот харилцах дансанд 25,000,000 төгрөгийг бэлэн бусаар шилжүүлж зээлийг бодитойгоор бүрэн олгосон. *** тоот барьцаат зээлийн гэрээний салшгүй хэсэг болох хавсралт 1-ийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг сар бүрийн 02-ны өдөр бүрэн төлөх үүрэгтэй боловч 2020 оны 2 дугаар сараас эхлэн төлөлт хийлгүй хугацаа хэтэрсэн. 2020 оны 2 дугаар сараас эхлэн тус зээлийн гэрээний үүргээ үл биелүүлж, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж эхэлсэн. Банкнаас удаа дараа зээлийн төлбөрийг төлөхийг зээлдэгчид мэдэгдэж, мөн удаа дараа утсаар холбогдон зээлийн төлбөрийн зөрчлөө арилгах шаардлага тавьж байсан боловч өнөөдрийг хүртэл гэрээнд заасан үүргээ үл биелүүлж, нэхэмжлэгч *** ХХК-д хохирол учруулаад байна. 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар *** тоот барьцаат зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 23,755,392.67 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 7,983,603.76 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 165,177.08 төгрөг, нийт 32,438,376.97 төгрөг болж хуримтлагдсан байна. Иймд №*** тоот зээлийн гэрээний хугацааг цуцалж, үүргээ биелүүлээгүйгээс үүссэн буюу үндсэн зээлийн төлбөр 23,755,392.67 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 7,983,603.76 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 165,177.08 төгрөг, нийт 32,438,376.97 төгрөгийг З.*** , З.*** нараас гаргуулж өгнө үү. Мөн шүүхэд нэхэмжилсэн тэмдэгтийн хураамжийн төлбөр 320,141.28 төгрөг, нотариатын зардал 9,000 төгрөгийг нэхэмжилнэ гэжээ.

 

2. Хариуцагч З.*** шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь *** 8-ны өдөр *** наас зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 25,000,000 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй зээл авсан. Ингэхдээ өөрийн дүү З.*** дээр хамтран зээл авсан. Зээлийг авсан өдрөөс хойш 2019 оны 12 дугаар сарын 01-нээс хойш 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд үндсэн зээл, хүү, алдангид тооцож нийт 14,179,904.41 төгрөгийг төлж барагдуулсан. Дэлхий нийтийн хэмжээгээр цар тахал гэж аюулт өвчин гарсантай холбоотойгоор энэ байдал Монголд ч бас нөлөөлж эрхэлж байсан бизнес маань зогсонги байдалд орсон. Үүнээс шалтгаалаад зээл хүүгийн төлбөрөө хугацаанд нь хийх боломжгүй хүнд байдалд орсон боловч бага хэмжээгээр зээлийн төлбөрөө банкинд тасралтгүй төлж байсан. Миний хувьд эдийн засгийн хүн биш болохоор банкны нэхэмжилсэн мөнгөн дүнг хүлээн зөвшөөрч ойлгож чадахгүй нь. Би банкинд 14,179,904.41 төгрөг төлсөн байхад надаас 32,438,376.47 төгрөг нэхэмжилж байгааг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Нэхэмжлэл /хх1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх3/, нотариатын зардал төлсөн баримт /хх5/, зээлийн болон барьцааны гэрээ /хх6-12/, итгэмжлэл /хх14/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх13/, зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл /хх16, 18, 19/, Зээлийн дансны харилцагчийн хуулга /хх22-27/.

 

4. Хариуцагч нараас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Хариу тайлбар /хх33/.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэг талаас *** ХХК, нөгөө талаас З.*** , З.*** нар *** 8ы өдөр №*** тоот Зээлийн гэрээ байгуулжээ. Уг гэрээгээр хариуцагч нар нь нэхэмжлэгчээс 25,000,000 төгрөгийг 40 сарын хугацаатай, сарын 1.90 хувь, жилийн 22.80 хувийн хүүтэй зээлж авчээ. Уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах арга болгож талууд *** 8ы өдөр №*** тоот барьцааны гэрээ байгуулжээ.

 

2. Шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заагдсан гэрээний үүргийн харилцаа үүссэн бөгөөд зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т ...зээлийн гэрээг бичгээр хийнэ гэсэн хуулийн шаардлагад нийцсэн, хүчин төгөлдөр байна гэж дүгнэлээ.

 

3. 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэгч *** ХХК нь хариуцагч З.*** , З.*** нарт холбогдуулж *** 8ы өдөр №*** тоот Зээлийн гэрээ-ний үүрэгт үндсэн зээл 23,755,392.67 төгрөг, зээлийн хүү 8,517,807.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 165,177.08 төгрөг, нотариатын зардал 9,000 төгрөг, нийт 32,447,376.97 төгрөг гаргуулах шаардлагыг гарган шүүхэд хандсан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас хамтран хариуцагч болох З.*** ээс татгалзсан болно.

 

Нэхэмжлэгчийн зүгээс өөрийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, 2020 оны 2 дугаар сараас эхлэн зээлийн төлбөрийн төлөлт хийгээгүй ...учир талуудын байгуулсан гэрээг цуцалж, ...мөнгөө нэхэмжилж байна гэж тайлбарласнаас үзэхэд нэхэмжлэгч зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүргээ биелүүлэхийг хариуцагчаас шаардсан гэж үзэхээр байна.

 

4. Дараах үндэслэлүүдээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв. Үүнд:

Гэрээг тогтвортой, талуудын итгэл, найдварыг баталгаатай байлгах зорилгоор үндэслэлгүйгээр, дуртай үедээ гэрээнээс татгалзах, гэрээг цуцлахыг хуулиар хязгаарласан байдаг.

 

Харин гэрээний талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэйг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр байх учир нэг тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд нөгөө тал гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах эрхтэй.

 

Хариуцагч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, гэрээний үүргээ зөрчсөн талаар маргаагүй. Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, Зээлийн гэрээ-ний 6 дугаар зүйлийн 6.2, 6.2.1 дэх хэсгүүдэд зааснаар зээлдүүлэгч гэрээг хугацаанаас өмнө цуцлах эрхтэй ба нэхэмжлэгч тал шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааны үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагчаас шаардсан нь хууль зөрчөөгүй.

 

Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүү, хугацаа хэтрүүлсний хариуцлага нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Талууд дээрх гэрээг байгуулсан болон зээлийг хүлээн авсан эсэх талаар маргаагүй тул нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлсэн гэж үзэх бөгөөд хариуцагч талаас гэрээний үүргийг шаардах эрхтэй, хариуцагч хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй болно.

 

Хариуцагч зээл хүлээн авсан болон зээлийн тооцоолол, хэмжээн дээр маргаангүй. Ийм учир хариуцагчаас *** 8ы өдрийн *** тоот Зээлийн гэрээ-ний үүрэгт үндсэн зээл 23,755,392.67 төгрөг, зээлийн хүү 8,517,807.22 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 165,177.08 төгрөг, нийт 32,438,376.97 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд нийцнэ.

 

Түүнчлэн хариуцагч тал гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс нэхэмжлэгчид шүүхэд хандах, тодорхой зардлыг гаргах шаардлага бий болсон болох нь баримтаар тогтоогдож байх тул нотариатын зардал болох 9,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэх нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасантай харшлахгүй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 320,141.88 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.***ээс 320,141.88 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *** ХХК-д олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч З.***ээс 32,447,376.97 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *** ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 320,141.88 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.***ээс 320,141.88 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *** ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН