| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 102/2022/05413/И |
| Дугаар | 102/ШШ2023/01069 |
| Огноо | 2023-03-17 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 102/ШШ2023/01069
| 2023 оны 03 сарын 17 өдөр | Дугаар 102/ШШ2023/01069 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *** тоот хаягт оршин байрлах *** ХХК /рд:***/
Хариуцагч: *** тоотод оршин суух, *** овогт ***ын *** /рд:***/
Нэхэмжлэлийн шаардлага: 16,197,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогч:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Урансайхан оролцов.
/нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн/
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *** ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: *** ХХК нь Б.***тай ***-ний өдөр *** тоот түрээсийн гэрээг Иргэний хуулийн 318-326 дугаар зүйл, Компанийн тухай хууль болон бусад тогтоомжийн холбогдох заалтыг удирдлага болгон харилцан тохиролцож байгуулсан. Хариуцагч нь түрээсийн гэрээгээр тулаас V-2 хэмжээтэй, нийт 200 ширхэг бараа материал түрээслэн авч 83 хоног ашигласан. Гэвч түрээсийн гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 10,798,000 төгрөгийг өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөхгүй байна. Хариуцагч нь түрээслэн авсан V-2 хэмжээтэй тулаас 200 ширхэг бараа материалыг буцаан хүлээлгэн өгөлгүй устгаж актлуулсан. Актын төлбөрийг Барилгын туслах материал түрээслэх гэрээ-ний 3 дахь хэсэгт Түрээслэгч нь түрээсэлж байгаа бараа материалыг хүлээн авснаас хойшх эвдрэл гэмтлийг бүрэн хариуцах бөгөөд эд зүйлийг бүрэн устгасан эсхүл дахин ашиглагдахгүйгээр эвдэж, гэмтээсэн тохиолдолд тухайн түрээсийн зүйлийг зах зээлийн үнээр тооцож, 100 хувь төлөх үүргийг хүлээх бөгөөд үүнд тухайн эд зүйлийг худалдан авч хүргэсэн буюу тээвэрлэсэн, ашиглалтад оруулахаар угсарсан бүхий л зардлыг мөн хамааруулан төлнө гэж заасны дагуу барааг зарах үнээр тооцоолсон болно. Актын төлбөрийн задаргаа Тулаас, V-2, Цагаан, хуучин, тоо 200, үнэ 49,500, дүн 9,900,000. Барилгын туслах материал түрээслэх гэрээний 7.2 дахь хэсэгт /түрээслэгч нь түрээсийн гэрээний төлбөрийг зохих хугацаанд нь буюу гэрээгээр хүлээсний дагуу төлөөгүй бол төлөгдөөгүй үнийн дүнгээс тооцож хоног тутам 0.5 хувийн алданги төлнө/ гэж заасан. Алдангийг түрээс зогссон өдрөөс буюу 2022/06/19 өдрөөс нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл тооцоход гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцүүлэн гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиар бодож 5,399,000 төгрөгийн алданги тооцов. Иймд хариуцагч Б.***аас барилгын туслах материал түрээслэн гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 10,798,000 төгрөг, алданги 5,399,000 төгрөг, нийт 16,197,000 төгрөгийг гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
*** гэжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *** ХХК нь хариуцагч Б.***т холбогдуулан 16,197,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч *** ХХК нь нэхэмжлэлийн шаардлага *** байгуулсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238,935 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.***аас эвлэрсэн үнийн дүн 10,798,000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 187,718 төгрөгийн 50 хувь болох 93,859 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *** ХХК-д олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *** заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч *** ХХК нь н*** болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238,935 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.***аас эвлэрсэн үнийн дүн 10,798,000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 187,718 төгрөгийн 50 хувь болох 93,859 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *** ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *** хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН