| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Юндэнгийн Энхмаа |
| Хэргийн индекс | 317/2025/0163/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/287 |
| Огноо | 2025-06-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 10.1.2.7., 10.1.2.8., |
| Улсын яллагч | Г.Цогтгэрэл, О.Алтансүх |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 2025/ШЦТ/287
2025 06 23 2025/ШЦТ/287
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж, шүүгч Т.Батжаргал, Ж.Дэлгэрмөрөн нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантуяа,
Улсын яллагчаар Төв аймгийн прокурорын газрын орлогч прокурор Г.Цогтгэрэл, хяналтын прокурор О.Алтансүх,
Иргэдийн төлөөлөгч Ш.Энхтайван,
Хохирогч Б.Б,
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Э, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн,
Шүүгдэгч С.Г, түүний өмгөөлөгч Ж.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.Гт холбогдох эрүүгийн 2534000000051 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1982 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Төв аймаг, Заамар суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, трактор, комбайнч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа Төв аймаг, тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан саруул, хэрэг хариуцах чадвартай гэх С.Гт РД
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Г нь Төв аймаг задгай тоотод гэртээ байхдаа 2025 оны 01 дүгээр сарын 26-ны орой архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч Х.Оийг хардалтын улмаас маргалдан цохиж, зодон цээжний баруун хэсэгт 1, хүзүүний баруун хэсэгт 1 удаа хутгалж амь насыг нь хохироож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8-т заасан гэмт хэрэгт,
Мөн Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн Алтан дорнод хорооллын задгай тоотод гэртээ байхдаа 2025 оны 01 дүгээр сарын 26-ны орой архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Х.Оийг зодох, цохих үйлдлийг таслан зогсоохыг оролдсон хохирогч Б.Быг гараараа нүүрэн тус газарт нь 2 удаа цохиж, зүүн гарын нэгдүгээр хурууг хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч С.Г нь: “2024 оны 01 дүгээр сарын 26-ны өглөө 06 цагт Ц..Болормаа эгч, Б.Б хоёр манайд орж ирээд архи байна уу гэхээр нь байхгүй гэсэн. Тэгээд Я.Өсөхбаяр ахынх руу явсан. Өглөө хоёр шил архи уугаад Х.О харьж унтлаа. Гэр орноо цэвэрлээд гэртээ байлаа гэж хэлээд гараад явсан. Дараа нь хоёр шил архи дөрвүүлээ уугаад Б.Бтой гараад явсан. Тэгээд сэрсэн чинь талийгаач цус алдсан доошоо хараад хэвтэж байсан. Би сандраад гутал, куртикээ аваад Б.Ц эгчийнх рүү шууд яваад очсон. Очоод охинд нь ээж нь цус алдсан байна явъя гэж хэлээд явсан. Би араас нь явсаар байгаад буцаад гэртээ очиход намайг цагдаа нар бариад явсан” гэв.
Хохирогч Б.Б нь: “2025 оны 01 дүгээр сарын 26-ны өглөө 04 цаг өнгөрөөгөөд гэрээсээ гарсан. Урьд өдрүүдэд нь архи уусан байсан болохоор унтаж чадахгүй босоод гудмаар алхаж явахад Болормаа эгчтэй таарсан. Тэгээд С.Гийнд очсон. Бид дөрөв ярьж байгаад Өсөхөө ахад чинь мөнгө байгаа гээд явсан. Дэлгүүр онгойхыг хүлээж байгаад хоёр шил архи авсан. Тэрийгээ ууж дуусчхаад Х.О яваад өгсөн. Дараа нь дахиад хоёр шил архи аваад бид хэд нэг шил архийг нь хувааж уугаад шилтэй архийг нь С.Г бид хоёр аваад гарсан. н.Пүүжээгийнд ороод ууя гэсэн чинь би шууд орж унтлаа гээд С.Г явсан. Би айлдаа архиа ууж дуусаад байж байсан чинь талийгаач орж ирсэн. Мод хагалаад өгөөч гэсэн. Миний дансанд 40 000 төгрөг байсан. Дэлгүүрээс 0.75 литрийн архи хоёр ундаа, нэг алим, тамхи авсан. н.Пүүжээгийнд ууж байгаад үлдэгдэл архиа н.Ганаагийнд авч очсон. Х.О хаалгаа нүдсэн чинь хэн бэ писда гэсэн. Шууд үүдэн дээрээс янхан, писда, гичий гээд гэрийнхээ хойд талд үсдээд, хөшиглөөд зодоод байсан. Намайг боль гэсэн чинь чамд ямар хамаатай юм гээд цохисон. Орон дээрээ гараад бас цохиод байсан. Би болиоч дээ гэж хэлсэн. Оюунбилэг авраач ээ гээд намайг очиход писда минь гээд миний гарыг эсгэсэн. Гайгүй юу гээд хэлэхэд нил цус болсон байсан. Тэгээд намайг гарахад н.Ганаа хутгаа шидэж байсан. Би гарч яваад н.Пүүжээгийнд орж хэлчхээд гэр лүүгээ очоод ээждээ очоод Ганаа эхнэрээ зодоод байна. Эхнэр хөдлөхгүй байна лээ. Та цагдаа, эмч дуудсан дээр байх гэж хэлсэн. Би гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Э нь: “Би тэр хэрэг болохоос 2-3 хоногийн өмнө ээж рүүгээ хүүгээ явуулсан байсан. Би ээжтэйгээ өдөр болгон ярьдаг. Би хотод байдаг. Би хүүтэйгээ ярихад н.Цэцэгээ эгчийнд байна гэсэн. Манай ээж уухаараа надтай ярьдаггүй. Тэгээд цаг гарангийн дараа Цэцэгээ эгч залгаад ээж чинь байхгүй болсон байна гээд би хотоос очсон. Би ажил явдлаар 2 800 000 төгрөгийг хэрэглэсэн” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч С.Г нь Төв аймаг задгай тоотод гэртээ байхдаа 2025 оны 01 дүгээр сарын 26-ны орой архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч Х.Оийг хардалтын улмаас маргалдан цохиж, зодон цээжний баруун хэсэгт 1, хүзүүний баруун хэсэгт 1 удаа хутгалж амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь:
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 1 тал/,
-хэргийн газрын үзлэг хийсэн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 3-10 тал/,
-Цогцост үзлэг хийсэн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 11-16 тал/,
-Хүний биед үзлэг хийсэн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 17-24 тал/,
-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Эийн өгсөн “...Миний ээж Увс аймгийн Өмнөговь суманд 1979 онд төрсөн. Бага насаа аав ээжийнхээ гар дээр өсөж хүмүүжээд намайг 2002 онд Увс аймгийн Улаангом суманд төрүүлсэн. Надаас хойш н.Эрдэнэтуул 2009 онд, түүний дараа 2013 онд н.Эрдэнэцэцэг, 2016 онд бага дүү н.Эрдэмтөгс маань төрсөн. Бид бүгд ээжээрээ овоглодог, аавыгаа мэддэггүй юм. Ээж маань Увс аймагт байхдаа сургуулийн үйлчлэгчээр 10 орчим жил ажиллаж амьдарч байгаад 2018 оны орчимд Төв аймгийн Заамар суманд ирж ажиллаж амьдрах болсон. Тэнд амьдарч байх хугацаандаа С.Гтэй танилцаж хамтран амьдрах болсон. Одоо би дүү нараа өөр дээрээ аваад эхнэр хүүхдүүдтэйгээ цуг хамт амьдарч байгаа. Би сэтгэл санааны хохирол тогтоолгоно. Буяны ажилд 10 гаруй сая төгрөг зарцуулсан байгаа, булшны чулуу, зэдэнд баримт өгсөн бусад нь бүгд баримтгүй зардал, бензин шатахууны мөнгө зэрэг зардлууд гарсан. Би гомдолтой байна хуулийн дагуу шийдвэрлүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 31 тал/,
-Хохирогч Б.Цгийн өгсөн “...Амь хохирогч Х.О нь миний ээж Батжаргалын төрсөн дүү Тунгалагийн том охин байгаа юм доороо ганц эмэгтэй дүүтэй тус дүү нь одоо Увс аймгийн Бөхмөрөн суманд цэцэрлэгийн багш ажилтай ажиллаж амьдардаг. Би амь хохирогчийн нагац эгч нь байгаа юм. Х.Оийн аав, ээж нас барсан. Одоо 2 бага хүүхэдтэйгээ Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг Алтандорнодын задгай тоотод амьдардаг байсан. Өмнө нь Увс аймгийн Улаангом суманд амьдарч байгаад 2018 онд намайг бараадаж Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багт амьдрахаар 4 хүүхдийнхээ хамт ирж байсан. Нөхөр анхнаасаа байгаагүй юм. Х.Оийн хувьд багаасаа намайг түшиж надтай хамт нэг гэрт хамт өссөн 8 дугаар анги төгстлөө хамт нэг гэрт амьдарч байсан болохоор хамгийн дотно хүн нь би байдаг болохоор намайг түшиж хамт амьдрахаар миний амьдарч байгаа газарт хамт амьдрахаар хүүхдүүдтэйгээ ирсэн байсан. Өөрийн төрсөн дүүтэйгээ дотно биш нээх харилцаа холбоотой байдаггүй юм. Хамгийн том хүү нь О.Э гэж хүү бий одоо Улаанбаатар хотод айл гэр болоод тусдаа гарчихсан амьдарч байгаа, түүний дараагийн охин Эрдэнэтуул Заамар сумын политехникийн коллежид 2 дугаар дамжаанд дотуур байранд суралцдаг юм. Одоо хамт байгаа 3 дахь охин нь О.Э 6 дугаар ангид, бага хүү н.Эрдэмтөгс 3 дугаар ангид суралцдаг. Амь хохирогч 2021 оноос эхэлж С.Гтэй танилцаж хамтран амьдарч эхэлсэн. Хамтран амьдарч эхэлснээсээ хойш С.Гийг дагаж архи ууж эхэлсэн. Түүнээс өмнө бол архи уудаггүй байсан. Ингээд хамт архи уугаад байхаар нь би хүүхдүүдээ зутраахын нэмэр гээд хүүхдүүдийг нь гэртээ авааччихдаг юм. Нэг уухаараа хамтдаа 5-6 хоног үргэлжлүүлж уудаг. Тэгээд 2-3 сар завсарладаг юм. Өмнө нь 2023 онд шиг санагдаж байна архи уусан үедээ Х.Оийг зодоод би цагдаад дуудлага өгч баривчилгаанд явж байсан шиг санагдаж байна. Ер нь тэгээд архи уух болгондоо С.Г Х.Оийг зодчихдог, нүд ам нь хөхөрчихсөн явж байдаг тэр болгон цагдаад бүртгүүлж шалгуулдаггүй. Х.О өөрөө өмөөрөөд гомдол гаргадаггүй надаас нуугаад байдаг байсан. 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс эхэлж хоёулаа нийлж архи уугаад байхаар нь тэр өдөр нь би 2 хүүхдийг нь гэртээ авчихсан юм ингээд хагас сайн өдөр О.Этэй хамт 13 цагийн орчимд очиж эргэхэд Х.О гэртээ согтуу ганцаараа унтаж байсан. С.Г байхгүй байсан орой 16 цагийн орчимд дахиад эргэж очиход гэртээ хоёулаа байхгүй байхаар нь хажуу талын н.Пүүжээ гэх айл руу нь очиход тэднийд эхнэр нөхөртэй нь хамт архи уугаад сууж байсан. Ингээд бүтэн сайн өдөр 09 цагийн үед Х.О өөрөө манайд архи уучихсан ирээд жаахан унтаад явъя гээд унтаж байгаад 12 цагийн орчимд сэрээд гэртээ харьж амармаар байна гээд босоод куртик гутлаа өмсөж чадахгүй ёолоод байхаар нь би яасан юм бэ гэхэд яагаа ч үгүй гээд нуугаад хэлэхгүй байсан. Тэгтэл н.Эрдэнэцэцэг гараа яасан юм бэ гэж хэлээд хувцсыг нь өмсгөтөл охиндоо хандаж С.Г ах нь цохиод хугалчихсан юм аа гэж охиндоо хэлсэн байсан. Би тэр үед нь сонсоогүй юм, охин нь дараа нь надад тэрийг нь хэлсэн юм. Ингээд би охинтой нь хамт машинаар гэрт нь хүргэж өгөхөд гэрт нь С.Г байхгүй байсан. Ингээд охинтой нь хамт ор засаж өгөөд хөнжил нөмрүүлээд гэрийг нь гаднаас нь цоожлоод явсан. Орой 21 цаг 35 минутын орчимд н.Эрдэнэцэцэг бид хоёр юу болж байна очиж эргэе гээд яваад очиход гэрийн яндангаас нь утаа гараад гэрэлтэй байхаар нь хаалгыг нь таттал гаднаасаа цоожгүй, дотроосоо түгжээтэй байхаар нь хаалгыг нь тогштол нээж өгөхгүй С.Г дотроос писда нар минь яах гээд байгаа юм бэ, би амарч байна, миний гэрээс зайлаад өгөөч гээд хашхирхаар нь би эгч нь байна аа та хоёртой уулзмаар байна гэхэд өглөө ирж уулз, би амарч байна гээд хаалгаа нээж өгөөгүй. Ингээд бид хоёр гэртээ хариад О.Эийг гэрийн гадаа буулгаад ажил руу гаа явсан. Гэтэл удалгүй 22 цаг 57 минутад н.Эрдэнэцэцэг над руу залгаад аниа С.Г ах ирээд ээж чинь үхчихсэн байна гэж ирж хэлчхээд явлаа гэж хэлэхээр нь би шууд гэрт нь давхиад очиход хаалга нь онгорхой Х.О гэртээ орны урдуураа түрүүлгээ харчихсан хөдөлгөөнгүй болчихсон нил цус болчихсон С.Г байхгүй байсан. Ингээд би шууд цагдаад дуудлага өгсөн. Гомдолтой байна, насанд хүрээгүй 3 хүүхэд тэжээж тэтгэх хүнгүй өнчин үлдлээ, үнэхээр их гомдолтой байна. Хуулийн дагуу гарах бүх зардлыг нэхэмжилнэ. Хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж өгнө үү...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 34-35 тал/,
-Хохирогч Б.Бын өгсөн “...П.Ганбаатар өмгөөлөгчийг байлцуулж мэдүүлэг өгнө. Би 2025 оны 01 дүгээр сарын 27-ний өдөр С.Гийн гэрт гадуур архи уучхаад эхнэр Х.Отэй цуг гэрт нь ороод байж байхад С.Г эхнэрээ хөөгөөд, үсдэж зодоод байхаар нь би боль гээд салгахад С.Г гараараа миний зүүн шанаа хэсэг рүү нэг удаа цохиод холд писда минь гэж хэлсэн. Тэгээд би салгахаа болиод гэрийн хойд талд нь очоод сууж байхад С.Г эхнэртэйгээ орон дээр ноцолдоод зодож цохиод байсан. Ингээд эхнэр нь орон дээрээс газарт миний хажуугаар авраач ээ гээд сунаад унахаар нь С.Г араас нь ална писда гээд босоод ирэхээр нь би босож очоод С.Гийг болиоч ээ гээд хоёр гарын бугуйнаас нь атгаад авахад тавь гэж хэлээд гараа шувтраад авахад миний зүүн гарын эрхий хурууны орчимд зүсэгдсэн. Ингээд миний гараас цус гарахаар нь би С.Гийг боль гээд тайвшруулаад байж байхад Х.Оийн нүүр хэсэг нь цус болчихсон, эрүүний доороос нь их цус гараад хөдөлгөөнгүй хэвтээд байсан. Ингээд би айгаад гэрээс нь гараад явах үед С.Г гэрийн зүүн тал руу юм шидэх шиг болсон. Би бодохдоо гартаа хутга барьсан байгаад миний гарыг зүсээд түүнийгээ шидлээ гэж бодсон...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 38 тал/,
-Насанд хүрээгүй хохирогч О.Эийн өгсөн “...С.Г ах 2021 оноос хойш манайд ирж хамт амьдрах болсон. Хамт амьдарч эхэлснээс нь хойш ээж С.Г ахтай цуг архи уудаг болчихсон. Архи уухаараа дандаа ээжтэй хэрэлдэж маргалдаж, ээжийг зоддог байсан. Эрүүлдээ бас С.Г ахын дүүгийн хүүхдүүдээс болж 2024 оны 09 дүгээр сард С.Г ах ээж рүү чулуу шидэж нуруунд нь оносноос болж ээжийн нуруу өвддөг болсон. Мөн 2024 оны 10 дугаар сард эрүүлдээ С.Г ахын ээж нь манайд ирж байж байгаад ээжтэй ам зөрснөөс болж С.Г ах ээжид уурлаад хайч шидээд гэдсэнд нь онож байсан. Тухайн үед бэртэж гэмтсэн эсэхийг нь мэдээгүй. Мөн 2023 онд С.Г ах ээжтэй хамт архи уугаад ээжийг зодоод манай эгч н.Эрдэнэтуул цагдаад дуудлага өгч түр саатуулсан чинь ээж өөрөө яваад цагдаагаас гуйгаад С.Г ахыг аваад ирсэн. Ингээд ирэхээр нь би яах гэж авч ирж байгаа юм бэ гэтэл С.Г ах бидэнд хандаж ээжийг чинь алчхаад шоронд явж ял эдлээд ирж би чадна шүү гарч ирээд та нарыг ална гэж сүрдүүлж байсан. Түүнээс хойш архи уугаад агсан тавихаар цагдаад дуудлага өгнө гэж хэлэхээр ээжийг чинь ална, та нарыг ална гэж айлгадаг болсон. Түүнээс болоод айгаад цагдаад бид нар дуудлага өгч чаддаггүй байсан. 2025 оны 01 дүгээр сарын 24-ний орой С.Г ах ээж хоёр хамт архи уугаад н.Цэцэгсүрэн эгч ирээд дүү бид хоёрыг аваад гэртээ харьсан. Маргааш өдөр нь 13 цагийн үед эгч бид хоёр гэрт очиход ээж гэртээ ганцаараа согтуу унтаж байсан. Ингээд орой 16 цагийн орчимд дахин эргэж очиход гэрт хүн байхгүй болохоор нь хажуу талын Пүүжээ ахынд очиход тэнд эхнэр нөхөртэй нь хамт архи уугаад сууж байсан. Ингээд бүтэн сайн өдрийн өглөө 09 цагийн үед ээж н.Цэцэгсүрэн эгчийнд өөрөө хүрч ирээд жаахан унтмаар байна гээд унтаж байгаад 12 цагийн үед сэрээд ээж нь гэртээ харьж амарлаа гээд гутал хувцсаа өмсөж чадахгүй ёолоод байхаар нь яасан юм бэ гэж асуухад С.Г ах чинь намайг зодоод гар хугалчихсан гэхээр нь би ээжид хандаж та эрүүл болоод маргааш эмнэлэгт очиж үзүүл таныг согтуу байвал эмч үйлчлэхгүй шүү дээ гэхэд за гэж хэлж байсан. Ингээд эгч бид хоёр ээжийг гэрт нь хүргэж өгөөд, орыг нь засаж хөнжил нөмрүүлээд гаднаас нь гэрийг нь цоожлоод явсан. Ингээд би өдөр дэлгүүр орчхоод н.Цэцэгсүрэн эгчийн гэр рүү явж байхад гудамжинд С.Г ах, Б.Бтой хамт согтуу гудамжинд явж байхаар нь би С.Г ахад хандаж ээжийг гэрт нь унтуулаад гаднаас нь цоожилсон байгаа, битгий очоод архи уулгачхаарай гэж хэлэхэд за ах нь хэд алхаж байгаад харилаа гэж хэлээд яваад өгсөн. Ингээд орой 21 цаг 30 минутын үед эгч бид хоёр хамт ээжийг эргэхээр гэрт очиход хаалганы цоож байхгүй дотроосоо түгжээтэй байхаар нь хаалгаа тогштол дотроос нь С.Г ах писда нар минь зайлаач би унтаж амармаар байна гээд хашхирхаар нь н.Цэцэгсүрэн эгч хаалгаа нээ эгч нь байна та хоёртой уулзмаар байна гэхэд би амарч байна өглөө хүрч ир гээд, хаалгаа нээгээгүй. Ингээд н.Цэцэгсүрэн эгч намайг гэртээ буулгаж өгөөд ажил руугаа явсан. Ингээд би н.Цэцэгсүрэн эгчийнд байж байхад С.Г ах 22 цаг өнгөрч байхад хүрч ирээд хаалгаар шагайгаад өнгөрчихсөн гээд 2 удаа давтаж хэлэхээр нь яасан гэнээ гэж асуухад чи наашаа гараад ир юм хэлье гэхээр нь гэрээс гараад очиход надад хандаж би эхнэргүй болчихлоо гэхээр нь би ээж яасан юм бэ гэхэд ээж чинь үхчихлээ гэхээр нь та хамт байгаагүй юм уу гэж асуухад би ажилд явчхаад ирлээ гэхээр нь түрүүнд намайг гэрт очиход та гэрт хамт байсан биз дээ гэхэд би та хоёрыг явсны дараа ажилд явчхаад ирсэн чинь ээж чинь цусаа гоожуулчихсан хүнд зодуулаад үхчихсэн байна гэж хэлэхээр нь би шууд н.Цэцэгсүрэн эгчид залгаж хэлсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 41-42 тал/,
-Гэрч Ц.Бгийн өгсөн “...Би 2025 оны 01 дүгээр сарын 26-ны өглөө 07 цагийн үед С.Гийн гэрт Б.Бтой хамт очиход тэр хоёр архи уусан бололтой унтаж байсан. Ингээд Х.О босож ирээд н.Болороо эгчээ ганц шил архи аваад өгөөч гэхээр нь н.Өсөхбаяр ахаасаа гуй мөнгөтэй байгаа гэхэд тэгье гээд С.Г, Х.О, Б.Б дөрвүүлээ манайд очиж Х.О манай нөхрөөс архины мөнгө гуйж манай нөхөр н.Өсөхбаяр дэлгүүрээс 2 шил архи авч ирж дөрвүүлээ хувааж ууж байхад Х.О би 3 татна гэж хэлээд архи дуусахаас өмнө гэртээ харилаа гээд гараад явсан. Ингээд дахиж орж ирээгүй. Манай нөхөр дахиж дэлгүүр явж 2 шил архи аваад архиа ууж дуусаад би бүгдийг нь хөөж гаргаад явуулсан. Ингээд дахиад үдээс хойш С.Г, Б.Б хоёр манай үүдээр ирэхээр нь зайл гээд хөөгөөд явуулсан. Тэгээд дахиж ирээгүй. Тэгтэл өнөө өглөө Б.Б гудамжинд таараад би Б.Боос С.Гийн гадаа цагдаагийн машин хоносон гэнэ юу болсон юм бэ гэж асуухад мэдэхгүй ээ, Х.О намайг авраач гээд байсан би салгах гэсэн чинь миний гарыг С.Г зүсчихсэн, тэгэхээр нь би орхиод яваад өгсөн гэж хэлэхээр нь би чи ямар муухай залуу вэ салгахгүй яасан юм бэ гэж хэлсэн. Өөр надад мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 44 тал/,
-Гэрч Я.Ө өгсөн “...Бид нэгнийгээ сайн таньдаг нэгнийхээ гэрээр орж гардаг байнгийн харилцаа холбоотой байдаг архи хамт уудаг хүмүүс байгаа юм.
Намайг гэртээ байхад 2025 оны 01 дүгээр сарын 26-ний өглөө 08 цагийн орчимд Х.О над руу залгаад ахаа дүү нь архи уучихсан байна, би ахаасаа ганц шил архи уумаар байна гэхээр нь би хүрээд ир гэж дуудахад С.Г тэр хоёр хамтдаа орж ирсэн. Ингээд би дэлгүүр орж 0.75 литрийн экс, 0.5 литрийн хараа архи аваад манайд хамтдаа хувааж уугаад сууж байгаад архи арай дуусаагүй байхад Х.О ахдаа баярлалаа дүү нь одоо болсон гэртээ харилаа гэж хэлээд ганцаараа гараад явсан. С.Г манайд архи уугаад үлдсэн. Ингээд архиа ууж сууж байгаад би тасраад унтсан байна лээ, С.Гийг хэзээ, хэнтэй гарч явсныг мэдээгүй, би орой сэрхэд манайд гаднаас хүн байгаагүй эхнэр намайг хоолоо ид гэж сэрээгээд би хоол идчихээд буцаад унтсан. Өнөө өглөө сэрээд байж байтал Б.Б манайд орж ирээд Х.О өнгөрчихсөн юм шиг байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 46 тал/,
-Гэрч Б.Г өгсөн “...Би дээрх хүмүүстэй ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. С.Г нь манай хүү Б.Бтой хамт нийлж архи уудаг юм. Х.Оийг сайн танихгүй. Би 2025 оны 01 дүгээр сарын 26-ний өдөр 20-21 цагийн орчимд хүү Б.Быг хайгаад С.Гийн гэрт очиход хаалга нь дотроосоо түгжээтэй байхаар нь Б.Б байна уу хаалгаа нээгээд дотроос С.Г зайл писдануудаа гээд хаалгаа нээхгүй байсан. Ингээд би хаалгыг нь нүдээд байтал гэрлээ унтраагаад босож ирээд хаалгаа нээгээд жижигхэн завсар гаргаад том нээхгүй байхаар нь Б.Б танайд байна уу гэхэд байхгүй гэж хэлээд шууд хаалгаа тас хийтэл хаагаад түгжчихсэн ингээд би яваад өгсөн. Би хаалга жижиг нээхээр нь асаагуурын гэрэл тусгахад гар нь нил цус болчихсон харагдаж байсан. Тэгээд хаалгаа гялс түгжээд дахиж нээгээгүй. Намайг гэрт ирснээс хойш 1 цаг орчмын дараа ирсэн. Өмнө өдөр нь Б.Быг хайж очиход Х.О гэртээ согтуу зуухныхаа хойгуур газраар хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 48 тал/,
-Гэрч И.П өгсөн “...Би 2025 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр гэртээ байж байхад Б.Б ганцаараа тал шил архитай ирээд манай эхнэртэй хувааж уусан. Би архинаас нь уухгүй гээд уугаагүй. Ингээд байж байтал Х.О гаднаас манайд орж ирээд мод хагалаад өгөөч гэхэд манай эхнэр би чадахгүй гэж хэлсэн. Ингээд Б.Б манай эхнэр Х.О гурав дэлгүүр яваад 1 шил архитай ирээд манайд архиа задлаад ууж эхлээд архи дуусаагүй байхад эхнэр унтаад өгсөн. Тэгтэл Х.О, Б.Б үлдсэн архиа аваад гараад явсан. Орой 20 цаг өнгөрч байхад Б.Б манайд орж ирээд С.Г, Х.О хоёр хоорондоо муудаад би салгах гэтэл миний гарыг Ганаа зүсчихлээ гээд гараа зүсчихсэн, гар нь цус болчихсон байсан. Манай эхнэр Б.Бат- Очирыг чи яв гээд хөөгөөд явуулсан, Б.Б нэлээн байж байгаад дахиж орж ирээд цагдаа нар ирээд гэрийг нь бүсэлчихсэн байна гээд ярьсан. Манай эхнэр чи одоо яв аа бидэнд хамаагүй шүү дээ гээд Б.Быг хөөгөөд явуулсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 50 тал/,
-Гэрч Ж.Э өгсөн “...Тус өдөр 15 цагийн үед би гадуур явж байгаад гэртээ ирээд байж байтал Б.Б гаднаас манайд 0.33 литрийн архитай орж ирээд надтай хувааж уусан. Ингээд архи дуусаад байж байтал Х.О манайд орж ирээд мод хагалаад өгөөч гэхээр нь би чадахгүй гэж хэлсэн. Тэгтэл надад нэг хийгээд өгөөч гэхээр нь би сая дуусчихлаа гээд шилийг нь харуулсан. Ингээд Х.О Б.Бын гар утсыг аваад нэг хүн рүү залгаад холбогдохгүй байсан чинь Х.О Б.Бын утсыг үзээд дансанд чинь 44 мянган төгрөг орсон байна шүү дээ гээд Б.Боос кодоо хэл гэхэд 4 тэг гэж хэлэхэд утсыг нь оролдож байгаад блок болчихлоо гэж хэлсэн. Ингээд бид гурав хамт дэлгүүр яваад дэлгүүрт ороод 1 шил архи аваад, Х.О нэг гоё ундаа хайрцаг тамхи аваад Б.Б дэлгүүрт утсаа үлдээгээд гарсан. Ингээд манайд ирээд архиа уугаад би архи дуусахаас өмнө согтоод унтаад өгсөн. Ингээд хэсэг унтаад сэрхэд Б.Б, Х.О нар байхгүй болохоор нь хаачсан юм бэ гэхэд манай нөхөр гараад явчихсан гэж хэлсэн. Ингээд орой хэдэн цагийн үед гэдгийг санахгүй байна Б.Б манайд орж ирээд С.Г эхнэрээ аймар зодоод байна аа миний гарыг ийм болгочихлоо гээд гараа харуулахад аль гарынх нь билээ ямар ч байсан эрхий хуруу нь зүсэгдээд цус болчихсон байсан. Тэгэхээр нь би “бид нарт хамаагүй шүү чи яв” гэж хэлээд гэрээсээ гаргасан. Удалгүй Б.Бат- Очир эргэж манайд орж ирээд гэрийг нь уяагаар бүсэлчихсэн гадаа нь цагдаа нар байгаад байна гайгүй байдаг байгаа даа гэхээр нь мэдэхгүй ээ би яаж мэдэхийн гар чи гээд хөөгөөд гаргасан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 52 тал/,
-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Эийн гэрчээр өгсөн “...Миний ээж Х.О 1979 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Увс аймагт төрсөн. Хүүхэд насаа аав ээжийнхээ гар дээр өнгөрөөсөн. Ээж ер нь хүнтэй суугаагүй, намайг Увс аймагт сургуульд сурдаг байхад 4 дүгээр сургуульд үйлчлэгчийн ажил хийдэг байсан. Ингээд н.Цэцэгсүрэн эгчийг бараадаж намайг 3 дүүтэй хамт аваад Заамарт ирж амьдарсан. Ирж амьдарснаасаа хойш би 2021 оноос хойш тусдаа гараад явчихсан. Ээж надад юм аа ярьдаггүй, нууцлаг хүн байсан. Би энэ С.Г гэх хүнтэй хамт амьдарч байгааг нь мэдээд боль гэхэд миний ганц нөхрийг битгий тэгээрэй гээд хир халдаадаггүй байсан. Ээжид хамгийн дотно хүн нь н.Цэцэгсүрэн эгч л байсан. Би ээжийн талаар бас сайн мэддэггүй юм, тийм учраас би хууль ёсны төлөөлөгчөөр н.Цэцэгсүрэн эгчийг хэрэгт оролцуулах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 56 тал/,
-Гэрч Х.Б өгсөн “...Би дэлгүүртээ сууж байхад 2025 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 17 цагийн орчимд Б.Б, Х.О хоёр архи уучихсан орж ирээд Х.О нь архи авна гээд 0.75 литрийн хараа архи 1 гоё ундаа, 1 ширхэг алим, зайрмаг аваад мөн 1 хайрцаг хар эссэ тамхи авсан. Тэгтэл гаднаас н.Төгсөө гэх орж ирээд ах нь тооцоог нь хийчихье гэж хэлээд мөнгийг нь төлсөн. Ингээд Б.Б гар утсаа манайд үлдээчхээд ээж ирээд авах байх гэж хэлээд Х.Отэй хамт гарсан. Н.Төгсөө ах тооцоог нь хийчхээд түрүүлээд яваад өгсөн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 58 тал/,
-Хохирогч Б.Бын гэрчээр өгсөн “...Ингээд гэрт оронгуут С.Г Х.Оийг янхан банзал минь хаагуур явж байгаад ирэв гээд гараараа нүүр рүү нь 2-3 удаа удаа цохиод, гараараа үсдэж газарт унагаагаад хөлөөрөө өшиглөөд зодоод байхаар нь би С.Гийг болиоч ээ хөгшөөн гэхэд хуцаад байгаарай писда минь гээд миний үгэнд орохгүй байсан. Ингээд би больчхооч дээ гээд очоод С.Гийг салгах гэтэл С.Г намайг гараараа зүүн талын чамархай хэсэг рүү нэг удаа цохиод, мөн хүзүүний орчимд заамдаж самардаад, мөн зүүн эрүүнд цохиод шалбалчихсан. Ингээд би С.Гт цохиулчихад хорьж чадахгүй буцаад газарт суусан. Ингээд С.Г баруун талын орны дээр Х.Оийг дээр нь гарч суучхаад ноцолдоод байсан. Тэгтэл Х.О С.Гийг түлхээд доороос нь мултарч гарч ирээд орны хажуу руу багана тал руу уначхаад намайг авраач ээ гэхээр нь босож ирээд харахад нүүр цээж хэсэг нь нил цус болчихсон байхаар нь би эргээд харахад С.Г гартаа хутга барьчихсан дахиад шаана шүү гэж хэлэхээр нь би боль гээд хутгатай гараас нь барихад тавь чи писда минь гээд гараа шувт татаад авахад миний зүүн гарын эрхий хурууны салаа зүсэгдсэн. Ингээд би шууд гараас цус гарахаар нь гадагшаа гарах гээд хаалга руу явахад хутгаа гэрт гэрийн зүүн тал руу шидэж байгаа харагдсан. Ингээд би дахиж орж очоогүй ээ. Тэндээ гараад н.Эрдэнэсүрэнгийнд ороод С.Г Х.Оийг зодоод нил цусанд нь хутгаад хаячихлаа гэж хэлсэн. Ингээд би гэртээ очоод ээждээ С.Г эхнэрээ зодоод цусанд хутгачихлаа та цагдаа юм уу эмч дуудахгүй бол эвгүй болсон шүү гэж хэлэхэд ээж цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 60 тал/,
-Гэрч М.Ж өгсөн “...Миний хүү 1982 онд Төв аймгийн Заамар суманд миний 2 дахь хүү болж төрсөн. Заамар суманд 8 дугаар анги төгсөөд, Заамар сумын Техник технологийн коллежид суралцаж трактор комбайнчин мэргэжил эзэмшээд 2000 онд Хилийн цэрэгт Дорноговь аймагт алба хааж ирээд Заамар сумандаа төв уурын зууханд галчаар ажиллаж байгаад хөдөө 3 жил мал маллаж байгаад Шижир алтанд очиж газар шорооны ажил хийх болсон. Хүү маань хааяа архи уудаг ч архи уусан үедээ тохитой томоотой, гэртээ ирээд л хоол идчихээд унтаад өгдөг байсан. Одоогоос 7 жилийн өмнө өөрөөсөө 6 эгч 4 хүүхэдтэй хүүхэнтэй суугаад хамт амьдарч байсан. Тэр эхнэр нь ажил хийдэггүй манай хүү газар шорооны ажил хийж 4 хүүхэдтэй нь тэжээж байсан. Эхнэр нь өөрөө архи уудаг хүн байсан. Манай хүү тохитой томоотой хүн гэдгийг Заамарын хүмүүс бүгд мэддэг юм. Төрсөн ах нь 2005 онд нас барснаас хойш хүү маань архи ууж, тамхи татдаг болсон. Түүнээс өмнө архи ууж тамхи татдаггүй байсан. Хүний үгнээс гардаггүй байсан. Ажилд явж ирээд бүх мөнгөө эхнэртээ авч ирж өгдөг байсан. Энэ хүнээ үр хүүхэдтэй нь тэжээхээс гадна, намайг болон өөрийн төрсөн дүүгийнхээ 2 хүүхдийг тэжээж сургуульд сургадаг байсан. Миний ганц амины хүүхэд маань байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 62 тал/,
Төв аймаг шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн ТӨВ0265/034 дугаартай “...Амь хохирогч Х.Оийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр хүзүүний баруун дээд хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх, баруун гүрээний дотор венийн судасны бүрэн бус тасрал, орчны эдэд цус хуралт, цээжинд хатгагдаж зүсэгдсэн шарх, хамрын нуруу, баруун нүдний дээд зовхи, зүүн хацрын төвгөр, эрүүнд зулгаралт, дух, баруун сарвууны ар хэсэг, бугуй, өвдөг, зүүн бугалга, шуу, гуяанд цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх хүзүүний баруун дээд хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх, баруун гүрээний дотор венийн судасны бүрэн бус тасрал, орчны эдэд цус хуралт гэмтэл нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.9-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Цээжинд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Бусад гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. Амь хохирогч Х.Оийн цусанд 3.0 промилли спиртийн агууламж, ходоодны шингэнд 6.1 промилли спиртийн агууламж илэрсэн нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байсан болно. Амь хохирогч Х.Оийн үтрээнээс авсан арчдаснаас эр бэлгийн эс илрээгүй. Амь хохирогч Х.О нь хүзүүний баруун дээд хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх, баруун гүрээний дотор венийн судасны бүрэн бус тасрал, орчны эдэд цус хуралт гэмтлийн улмаас цус алдаж нас баржээ...” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 71-80 тал/,
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн ЕГ0125/752 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн С.Гийн гарын хээний дардас нь адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн С.Гийн гарын хээний дардас нь санд Сосорбарам овогтой Гантөмөр гэсэн нэрээр 1 удаа бүртгэгдсэн байна. Шинжилгээнд ирүүлсэн С.Гийн гарын хээний дардас нь санд бүртгэгдсэн гарын мөрүүдтэй тохирохгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн хутганы гадаргуугаас гарын мөр илрээгүй тул цаашид харьцуулан шинжлэх боломжгүй...” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 83-88 тал /,
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ЕГ0325/1468 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн "С.Г 43/эр ЙС82071632" гэж хаягласан цусны дээжээс 1,9 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусан дах 1,9 промилли спиртийн агууламж нь согтолтын дунд зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 92-94 тал/,
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн ЕГ0325/1466 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн С.Гийн саарал өнгийн цамц, цэнхэр өнгийн жинсэн өмд, саарал өнгийн оймс, гутал дээрх улаан хүрэн өнгийн толбонд цус илэрсэн. Хувцаснуудад биологийн гаралтай өөр бусад толбо илрээгүй. С.Гийн саарал өнгийн цамц, цэнхэр өнгийн жинсэн өмд, саарал өнгийн оймс, гутал дээрх цусны толбонд нэг эмэгтэй хүний ДНХ-ийн тогтоц тогтоогдсон ба Х.Оийн цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна гэж, харин С.Гийн цусны ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй байна...” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 97-103 тал/,
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн ЕГ0325/1470 дугаартай “....Шинжилгээнд ирүүлсэн хутган дээрх улаан хүрэн өнгийн толбонд цус илэрсэн. Биологийн гаралтай өөр бусад толбо илрээгүй. Хутган дээрх цусны толбонд нэг эмэгтэй хүний ДНХ-ийн тогтоц тогтоогдсон ба Х.Оийн ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. Харин С.Гийн цусны ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй байна...” гэх шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хх-ийн 104-105 тал/,
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн ЕГ0325/1467 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн Ногоон өнгийн хөнжил, ягаан өнгийн хөнжил, хивсэн дээрээс бэхжүүлсэн дээж, шилэн аяганы гадаргуу дээрээс бэхжүүлсэн дээж дээрх улаан хүрэн өнгийн толбонд цус илэрсэн. объектуудад биологийн гаралтай өөр бусад толбо илрээгүй. Ногоон өнгийн хөнжил, ягаан өнгийн хөнжил, хивсэн дээрээс бэхжүүлсэн дээж, шилэн аяганы гадаргуу дээрээс бэхжүүлсэн цусны толбонд нэг эмэгтэй хүний ДНХ-ийн тогтоц тогтоогдсон ба Х.Оийн цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. Харин С.Гийн цусны ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй байна...” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 108-111 тал/,
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн ЕГ0325/1464 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн Ногоон өнгийн хөнжил, ягаан өнгийн хөнжил, хивсэн дээрээс бэхжүүлсэн дээж, шилэн аяганы гадаргуу дээрээс бэхжүүлсэн дээж дээрх улаан хүрэн өнгийн толбонд цус илэрсэн. объектуудад биологийн гаралтай өөр бусад толбо илрээгүй. Ногоон өнгийн хөнжил, ягаан өнгийн хөнжил, хивсэн дээрээс бэхжүүлсэн дээж, шилэн аяганы гадаргуу дээрээс бэхжүүлсэн цусны толбонд нэг эмэгтэй хүний ДНХ-ийн тогтоц тогтоогдсон ба Х.Оийн цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. Харин С.Гийн цусны ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй байна....” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 113-116 тал/,
-Шүүх сэтгэц эмгэг судлалын 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн “...С.Г нь сэтгэцийн хувьд эрүүл болно. С.Г нь хэрэг хариуцах чадвартай...” гэх дүгнэлт /1 дүгээр хх-ийн 122-123 тал/,
-Төв аймаг шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 120 дугаартай “...Б.Бн биед зүүн гарын 1 дүгээр хуруунд шарх, эрүүний зүүн талд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хх-ийн 129-130 тал/,
-Төв аймаг шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн ТӨВ0125/023 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн С.Гийн хумс, Б.Баттөмөрийн хумснуудад цус болон биологийн гаралтай өөр бусад толбо илрээгүй. С.Гийн хумсанд нэг эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоц илэрсэн ба С.Гийн цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. Х.Оийн цусны ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй. Б.Б хумснуудад нэг эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоц илэрсэн ба Х.О, С.Г нарын цусны ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй...” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт/1 дүгээр хх-ийн 133-136 тал/,
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн ЕГ0325/1465 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн Х.Оийн цэнхэр өнгийн өмд, шар өнгийн футболк, хүрэн өнгийн нэхмэл цамц, бор ногоон өнгийн куртик дээрх улаан хүрэн өнгийн толбонд цус илэрсэн. Хувцаснуудад биологийн гаралтай өөр бусад толбо илрээгүй. Х.Оийн гэх цэнхэр өнгийн өмд, шар өнгийн футболк, хүрэн өнгийн нэхмэл цамц, бор ногоон өнгийн куртик дээрх цусны толбонд нэг эмэгтэй хүний ДНХ-ийн тогтоц тогтоогдсон ба Х.Оийн ДНХ-ийн тогтоцтой тохирч байна харин, С.Гийн цусны ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй байна...” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт/1 дүгээр хх-ийн 138-140 тал/,
-Шүүгдэгч С.Гийн сэжигтнээр өгсөн “...Би 2025 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 06 цагт гэртээ унтаж байхад н.Болормаа, Б.Б хоёр гаднаас орж ирээд манай эхнэр Х.О бид дөрвүүлээ н.Болормаа эгчийн гэрт очоод тэдний нөхөр н.Өсөхбаяраар манай эхнэр 2 шил архи авхуулаад тавуулаа хувааж ууж суугаад манай эхнэр Х.О архи дуусаагүй байхад ганцаараа харилаа би одоо архи уухгүй гээд 11 цаг өнгөрч байхад гараад явсан. Ингээд н.Өсөхбаяр ах дахин 2 шил архи авч ирээд архиа ууж дуусгаад Б.Б бид хоёр тэднийхээс үдээс хойш болж байхад гараад гудамжаар явж байгаад би архиндаа тасарчихсан байсан. Ингээд гэнэт архи гараад сэрэхэд би гэртээ эхнэртэйгээ хоёулхнаа байж байсан. Цаг нэлээн орой болчихсон гадаа харанхуй байсан эхнэр цус алдчихсан ухаангүй газар хэвтэж байсан. Ингээд би шууд гэрээс гараад н.Цэцэгсүрэн гээд эгчийнх рүү нь очоод н.Эрдэнэцэцэгт ээж чинь цус алдчихсан байна гэж хэлээд эргээд гэр рүү гээ алхаад ирэхэд н.Цэцэгсүрэн эгч ирчихсэн байсан. Ингээд цагдаа ирээд намайг аваад явсан. Надад өөр санаж байгаа зүйл алга байна. Би урьд өдөр нь буюу 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр гэртээ байж байхад гаднаас гэрийн тотгоор хүний гар орж ирээд хаалганы түгжээ онгойлгох гээд байхаар нь галын шилээгүүрээр цохиод гэмтээчихсэн юм...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 142 тал/,
-Шүүгдэгч С.Гийн яллагдагчаар өгсөн “...Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би Ж.Энх-Амгалан өмгөөлөгчийг байлцуулж өгнө. Би 2025 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр гэртээ эхнэртэйгээ унтаж байхад гаднаас Б.Б, н.Болормаа хоёр хаалга тогшиж орж ирээд урьд өдөр нь архи уучихсан байсан учир эхнэр бид хоёр шартаад архи байна уу гэж асуухад н.Болормаа манай нөхөрт 1 шил архины мөнгө байгаа гэж хэлээд 4-лээ манайхаас гарч н.Өсөхбаярынд очоод 2 шил архи дэлгүүрээс авхуулж уугаад архи дуусаагүй байхад эхнэр Х.О өнөөдөр ингээд уухаа болилоо харьж гэр орноо цэвэрлэлээ гээд гараад явсан. Ингээд н.Өсөхбаяр дахиад 2 шил архи авч ирээд 4-лээ хувааж уугаад Б.Б бид хоёр тэднийхээс гараад тасарчихсан байсан. Нэг ухаан ороод сэрэхэд гэртээ байсан. Орны хажуугаар эхнэр цус алдаад хөдөлгөөнгүй болчихсон хэвтэж байсан. Ингээд би н.Цэцэгсүрэн эгчийн гэрт очиход байгаагүй дагавар охин н.Эрдэнэцэцэг байхаар нь ээж нь цус алдчихсан ухаангүй байна гэж хэлсэн. Ингээд гэртээ ирэхэд н.Цэцэгсүрэн эгч цагдаа нартай ирчихсэн байсан. Би урьд өдөр нь галын дэгээ төмрөөр цохиод гэмтээчихсэн юм. Хаалганы тотгоор гар орж ирэхээр нь хэнийг нь мэдэхгүй цохичихсон юм...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 152 тал/,
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 687 дугаартай “...БатмБ.Б/РД:ЕТ80122114/-ын сэтгэцэд тухайн гэмт хэргээс шалтгаалан хор уршиг учраагүй байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоогдохгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хх-ийн 197-198 тал/,
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 686 дугаартай “...О овогтой Э сэтгэцэд уй гашуугийн үеийн сэтгэл хямралын шинжүүд хүндэвтэр түвшинд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хх-ийн 214-216 тал/,
-Шүүгдэгч С.Гийн яллагдагчаар өгсөн “...Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Өмнө өгсөн мэдүүлэгтээ бүх зүйлээ ярьсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 228 тал/,
-Шинжээч Л.Бямбатуяагийн “...Амь хохирогч Х.О нь дээрх хэмжээний архи ундааны зүйл хэрэглэж хүнд зэргийн согтолттой байгаа нь биеэ авч явах чадваргүй, орчиндоо харьцаа суларсан, өвдөлт зовиур мэдрэхгүй, зарим тохиолдолд хийсэн үйлдлээ санахгүй тохиолдол байдаг. Ер нь бол дээрх тохиолдолд өөрийн биеэр хамгаалах чадвар нь сул байсан ба өөрийн биеэ хамгаалах чадваргүй ч байх боломжтой юм. Согтолтын хүнд зэрэг гэдэг нь цусанд 2.5-аас дээш промилли спиртийн агууламж илэрсэн тохиолдолд согтолтын хүнд зэрэгт тооцогддог юм. Хүнд зэргийн согтолттой үед орчны харьцаа суларч бие махбодийн үйл хөдөлгөөн замбараагүй болж ухаан санаа самууран, зарим тохиолдолд бие махбодь унтаа байдалд шилждэг юм” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 52-53 тал/,
-Шинжээч Б.Гантуяагийн “...2025 оны 1470 дугаартай дүгнэлт гаргасан. Шинжилгээнд модон иштэй хутга ирүүлсэн ба хутганы ир хэсэгт улаан хүрэн өнгийн толботой байсан. Уг толбо нь цус байсан ба цусны толбоноос арчдас аваад ДНХ шинжилгээ хийхэд зөвхөн нэг эмэгтэй хүний ДНХ тогтоц тогтоогдсон. Тэр эмэгтэй хүний ДНХ нь Х.Оийн ДНХ-тай тохирч байсан. Шинжилгээгээр өөр ямар нэг хүний ДНХ тогтоц илрээгүй. Б.Б гэх хүний цус хутганд илрэхгүй байгаа талаар би хариулт өгөхгүй боломжгүй” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 56 тал/,
-Шинжээч И.Ганболорын “...Б.Бын биед учирсан гэмтэл нь хурц ир бүхий зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 58 тал/,
-2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/132 дугаартай “Асран хамгаалагч тогтоох тухай ”Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын захирамж /2-р хх-ийн 62 тал/,
-Тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудас /2-р хх-ийн 63 тал/
-Шүүгдэгч С.Гийн яллагдагчаар өгсөн “...Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 69 тал/ Зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.
Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дүгээр зүйлийн 4 хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт шүүгдэгч С.Гийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Шүүгдэгч С.Гийн холбогдсон дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алсан бол” гэсэн гэмт хэргийн үндсэн шинжийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-т “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж”, 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг тус тус хангахаар хуульчилсан.
Хүн бүр амьд явах эрхтэй. Энэ эрхийг 1948 оны Нэгдсэн Үндэстний Байгууллагын “Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал”-ын гуравдугаар зүйлд “...Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй...” гэж, 1966 оны “Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын факт”-ын 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Хүн бүр амьд явах салшгүй эрхтэй. Энэ эрхийг хуулиар хамгаална. Хэний ч амь насыг дур мэдэн бусниулж болохгүй...” гэж, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Амьд явах эрхтэй” гэж тус тус зааж, Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын эрх зүйн баримт бичиг болон Үндсэн хуулиар хүний амьд явах эрхийг баталгаажуулсан.
Улмаар эрүүгийн эрх зүйн онол, жишиг ойлголтод хүнийг алах гэмт хэргийн тухайд гэмт этгээд хохирогчийн амь насыг хөнөөх зорилгоор гэмт үйлдэл хийж, гэмт санаа зорилгоо хэрэгжүүлж, хүссэн хохирлыг буюу хохирогч нас барснаар энэ гэмт хэрэг төгссөнд тооцдог.
Амь хохирогч Х.Оийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр хүзүүний баруун дээд хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх, баруун гүрээний дотор венийн судасны бүрэн бус тасрал, орчны эдэд цус хуралт, цээжинд хатгагдаж зүсэгдсэн шарх, хамрын нуруу, баруун нүдний дээд зовхи, зүүн хацрын төвгөр, эрүүнд зулгаралт, дух, баруун сарвууны ар хэсэг, бугуй, өвдөг, зүүн бугалга, шуу, гуяанд цус хуралт бүхий гэмтлүүд... Дээрх хүзүүний баруун дээд хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх, баруун гүрээний дотор венийн судасны бүрэн бус тасрал, орчны эдэд цус хуралт гэмтэл нь амь насанд аюултай...амь хохирогч Х.Оийн цусанд 3.0 промилли спиртийн агууламж, ходоодны шингэнд 6.1 промилли спиртийн агууламж илэрсэн нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байсан амь хохирогч Х.О нь хүзүүний баруун дээд хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх, баруун гүрээний дотор венийн судасны бүрэн бус тасрал, орчны эдэд цус хуралт гэмтлийн улмаас цус алдаж нас барсан.
Шүүгдэгч С.Г нь Төв аймаг задгай тоотод гэртээ байхдаа 2025 оны 01 дүгээр сарын 26-ны орой архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч Х.Оийг хардалтын улмаас маргалдан цохиж, зодон цээжний баруун хэсэгт 1, хүзүүний баруун хэсэгт 1 удаа хутгалж алсан үйлдэл нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүд, мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн гэрчүүдийн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хохирогч, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар амь хохирогчийн биед халдсан үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн амь нас хохирсон нөхцөл байдал тогтоогдсон шалтгаант холбоо бий болсон гэж үзэхээр байна.
Тодруулбал хүний санаатай алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг хангасан байдаг.
Амь хохирогч Х.О шүүгдэгч С.Г нар нэг гэрт хамт амьдардаг эр эмийн харилцаатай хүмүүс байх ба Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-т “гэр бүлийн хүчирхийлэл" гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах эдийн эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1-т “эхнэр, нөхөр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд байна гэж заасан.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдэг нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зоддог, догшин авирлаж харгис хэрцгий харьцдаг байдал нь хэвшил, зуршил болсон буюу урт удаан хугацаанд үргэлжилсэн, тасралтгүй байнгын шинжтэй хууль бус үйлдлийг ойлгодог.
Шүүгдэгч С.Г нь амь хохирогч Х.Отэй хамтран амьдарч байсныг шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нар хэн аль нь нотолсон төдийгүй, шүүгдэгч нь урьд согтуурсан үедээ хохирогчийн бие махбодод халдаж байсан болох нь хэрэгт авагдсан бүртгэл мэдээлэл, шийтгэх тогтоолын хуулбар зэргээр тогтоогдсон тул шүүгдэгч С.Гийг Эрүүгийн хуулийн ерөнхий 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т заасан “ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж ” гэх хүндрүүлэх шинжийг,
“Хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж алсан” гэдэгт хохирогч өөрийгөө хамгаалах чадваргүй байсан, үүнийг нь гэмт этгээд ухамсарлан мэдсэн, ашигласан гэсэн нөхцөлийг шаардах ба хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгаа нь согтуурсан болон бусад шалтгаанаар өөрийгөө хамгаалах чадваргүй байсан болохыг ойлгох бөгөөд амь хохирогч Х.О нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой буюу цусанд 3.0 промили спиртийн агууламж, ходоодны шингэнд 6.1 промили спиртийн агууламж илэрсэн талаарх 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн №065/034 тоот шинжээчийн дүгнэлт, шинжээч Л.Бямбатуяагийн “ Согтолтын хүнд зэрэг гэдэг нь цусанд 2.5-аас дээш промили спиртийн агууламж илэрсэн тохиолдлыг ойлгох бөгөөд амь хохирогч Х.О нь дээрх хэмжээний архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж хүнд зэргийн согтолттой байгаа нь биеэ авч явах чадваргүй, орчиндоо харьцаа суларсан, өвдөлт зовиур мэдрэхгүй...зарим тохиолдолд орчны харьцаа суларч бие махбодын үйл хөдөлгөөн замбараагүй болж ухаан санаа самууран, бие махбодь унтаа байдалд шилждэг “ гэсэн шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлт болон шинжээчийн мэдүүлгийг үгүйсгэсэн баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгч С.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-т заасан “Хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж “ гэх хүндрүүлэх шинжийг,
Мөн шүүгдэгч С.Гийн холбогдсон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь “хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд шүүгдэгч С.Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Х.Оийг зодох, цохих үйлдлийг таслан зогсоохыг оролдсон хохирогч Б.Быг гараараа нүүрэн тус газарт нь 2 удаа цохиж, зүүн гарын нэгдүгээр хурууг хутгаар зүсэж хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодсон байна.
Эрүүгийн хуульд хуульчлагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг нь гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь заавал учирсан байхыг шаарддаг.
Нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч С.Г нь хохирогч Б.Быг гараараа нүүрэн тус газарт нь 2 удаа цохиж, зүүн гарын нэгдүгээр хурууг хутгаар зүссэний улмаас “ ...Б.Бын биед зүүн гарын 1 дүгээр хуруунд шарх, эрүүний зүүн талд зулгаралт “ бүхий хөнгөн гэмтэл буюу хөнгөн хохирол учирснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж, төгссөн гэмт хэрэг болж байна. Тэрээр хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодож, гарыг нь зүсэж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирогчийн эрүүл мэндэд зүүн гарын 1 дүгээр хуруунд шарх, эрүүний зүүн талд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгчийн санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч С.Гийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8-т заасан “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүнийг алах гэмт хэргийг,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан “ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Шүүх хуралдаанд иргэдийг төлөөлөн оролцсон Ш.Энхтайван нь шүүгдэгч С.Гийг “гэм буруугүй ” гэх утга бүхий дүгнэлт нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоогүй тул түүний шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтийг шүүх бүрэлдэхүүн хүлээн авах боломжгүй гэж үзсэн.
Шүүхийн хэлэлцүүлэг эхлэх шатанд шүүгдэгчийн өмгөөлөгч “ шүүгдэгчийн эрх ашгийг хамгаалж хөнгөрүүлэх байр суурьтай оролцох талаарх хүсэлт гаргасан ч шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд хүсэлтээсээ татгалзаж нэмэлт ажиллагаа хийлгэх хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авах үндэслэлгүй гэж үзсэн.
Учир нь шүүгдэгч С.Г нь гэм буруутай үйлдлийн улмаас эрдэнэт хүний амь нас хохирсон болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогддог бөгөөд гэмт үйлдэл болох үед амь хохирогч Х.О, хохирогч Б.Б, шүүгдэгч С.Г нараас өөр хүн байгаагүй, 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн “Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлд” гомдол мэдээллийг 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 01 цаг 13 минутад хүлээн авсан тэмдэглэл, тухайн үйл баримтын талаар хохирогч Б.Боос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т “ хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх “ үүрэг хүлээлгэж, мөн хуулийн 4-т “Хохирогч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан, эсхүл худал мэдүүлэг өгсөн бол түүнд Зөрчлийн тухай хууль, эсхүл Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэсний дагуу авсан мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн ЕГ0325/1470 дугаартай дүгнэлтэд “....Шинжилгээнд ирүүлсэн хутган дээрх улаан хүрэн өнгийн толбонд цус илэрсэн. Биологийн гаралтай өөр бусад толбо илрээгүй. Хутган дээрх цусны толбонд нэг эмэгтэй хүний ДНХ-ийн тогтоц тогтоогдсон ба Х.Оийн ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. Харин С.Гийн цусны ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй байна...” гэсэн/1 дүгээр хх-ийн 104-105 тал/ ,
Төв аймаг шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 120 дугаартай дүгнэлтэд “...Б.Бн биед зүүн гарын 1 дүгээр хуруунд шарх, эрүүний зүүн талд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэсэн /1 дүгээр хх-ийн 129-130 тал/ дүгнэлт гарсан эргэлзээтэй талаар шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хүсэлт гаргасанг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч нэмэлт ажиллагаа хийлгэхээр хойшлуулж шинжээч Б.Гантуяагаас мэдүүлэг авахад “ Б.Б гэх хүний цус хутганд илрэхгүй байгаа талаар би хариулт өгөх боломжгүй “ гэснийг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч С.Гийн хувьд амь хохирогч Х.Оийн амь насыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хохироосон гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч С.Гийн хохирогч Б.Бын биед гэмтэл учруулсан гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг буюу хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдлээр үйлдсэн нь тус тусдаа шалтгаант холбоотой хохирогч Б.Б нь тухайн гэмт үйлдлийг таслан зогсоож, хориглохыг оролдоход хохирогчийн чамархай хэсэгт нэг удаа, хүзүүний орчимд заамдаж самардаж, зүүн эрүүнд цохиж зодон зүүн гарны эрхий хурууны салааг зүсэж түүний эсрэг чиглэсэн идэвхтэй үйлдэл хийж байгаа нь хүний амь насыг санаатайгаар хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хохироосны дараа үйлдэгдсэн нөхцөл байдал тогтоогдсон тул өмгөөлөгчийн гаргасан “ эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутган дээр хохирогч Б.Бын цус илрээгүй учраас шүүгдэгч С.Гийг гэм буруутай гэж “ үзэхэд эргэлзээтэй гэх хүсэлтийг хүлээн авч нэмэлт ажиллагаа хийх шаардлагагүй, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой.
Түүнчлэн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Г нь “ би согтуу байсан санахгүй байна “ гэж мэдүүлж байгаа нь Монгол Улсын иргэний үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдлэх Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т “Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно.” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр 2-д “ Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй “ гэж, 3-т “ Яллагдагчийг өөрийнх нь эсрэг мэдүүлэг авахаар албадахыг хориглоно “ гэж тус тус заасан эрхээ эдлэх эрхтэй хэдий ч Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ЕГ0325/1468 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн "С.Г 43/эр ЙС82071632" гэж хаягласан цусны дээжээс 1,9 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусан дах 1,9 промилли спиртийн агууламж нь согтолтын дунд зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт болон хохирогч Б.Бын эсрэг хандаж байгаа хандлага гэмт үйлдлийг таслан зогсоохын эсрэг үйлдэл хийж байгаа зэрэг нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн гэм буруугүйд тооцох үндэслэл болохгүй юм.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч Г.Цогтгэрэл нь: “Шүүгдэгч С.Гийн шүүхээс гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8-т зааснаар 19 жилийн хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт 2 жилийн хугацаагаар зорчих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 2.3-т заасныг журамлан нийт эдлэх ялыг 19 жил 2 сарын хорих ялаар тогтоож, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, цагдан хоригдсон 147 хоногийг эдлэх ялд оруулан тооцуулах саналтай байна. Эд мөрийн баримтаар 26 см урттай, цус мэт зүйлээр бохирлогдсон нэг ширхэг хутга, галын дэгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах саналтай байна” гэх ялын дүгнэлтийг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн нь: “Улсын яллагчийн саналыг дэмжиж байна” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энх-Амгалан нь: “Улсын яллагчийн дүгнэлтийг сонслоо. Өөрийн үйлдлийг мэдэхгүй хүн яахаараа санаатай үйлдлээр энэ гэмт хэргийг хийгээд байгаа юм. Шүүх бүрэлдэхүүн гэм буруутайд тооцсон. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, болсон үйлдлээ үнэн зөвөөр хэлдэг. Багийн даргын тодорхойлолтоор хувийн байдлыг тодорхойлсон байдаг. Улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хөнгөрүүлэх байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8-т зааснаар хамгийн бага ялаар шийтгэж өгнө үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг дээр мөн бага ялаар шийтгэж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргасан байна.
Шүүгдэгч С.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино”, мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1- д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж тус тус заасан хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцүүлж шүүгдэгч С.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8-т зааснаар 19 /арван ес/ жилийн хугацаагаар хорих ял,
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.4-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Гт оногдуулсан 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож 2 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8-т зааснаар оногдуулсан 19 /арван ес/ жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 19 /арван ес/ жил, 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий агийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж заасныг үндэслэн шүүгдэгч С.Гт оногдуулсан 19 /арван ес/ жил, 2 /хоёр/ сарын хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Гийн цагдан хоригдсон 146 /нэг зуун дөчин зургаа/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,
Хорих ялыг хаалттай байгууллагад эдлүүлэхдээ гэмт хэрэг үйлдсэн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийг харгалзаж үзсэн.
Шүүгдэгч С.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Өөрийн үйлдлээ мэдэхгүй л ийм зүйл хийсэн. Бага ял оногдуулж өгнө үү” гэх агуулга бүхий хүсэлт гаргасанг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн.
Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1-д “Согтуурсан... үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж хуульчилсан бөгөөд согтуурал гэдэг нь ерөнхий агуулгаараа согтууруулах ундааны зүйлийг өөрийн хүсэл, зоригоор хэрэглэн, зан төлөвийн хувьд хөөрлийн байдалд орсон байхыг ойлгоно.
Согтуугаар гэмт хэрэг үйлдэх нь гэмт этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулыг ихэсгэх нөхцөл болдог бөгөөд согтуугаар гэмт хэрэг үйлдсэн ихэнх тохиолдолд гэмт этгээдийн үйлдэл нь илүү ноцтой байхаас гадна иргэдэд учруулах хор уршиг нь хүнд ноцтой байдаг.
Шүүгдэгч С.Гийн хувьд архи согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсний улмаас ухаан тавьж, элдэв зүй бус зан авир гарган гэмт хэрэг үйлдэх боломжтой гэдгийг мэдсээр байж сайн дураараа тийм байдалд хүрч өөрийн хийж буй үйлдэл, түүний үр дагаврыг ухамсарлах эрүүл сэтгэцтэй байсан гэж үзэх үйл баримт тогтоогдсон.
Хохирол хор уршиг, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлжээ.
Шүүгдэгч өөрийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэйг холбогдох хууль тогтоомжоор хуульчилсан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэм хорыг хуульд зааснаар шаардах эрхтэй байна.
Эрүүгийн 2534000000051 тоот хэрэгт амь хохирогчийн хүү О.Э нагац эгч Б.Цг томилуулах хүсэлт гаргасан хэдий ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д “ хохирогч нас барсан….. тохиолдолд түүний төрсөн, үрчилж авсан эцэг, эх, эхнэр, нөхөр, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг “ хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно гэсний дагуу амь хохирогчийн төрсөн хүү О.Эийг тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй.
Гэмт хэргийн улмаас хохирогч Х.Оийн амь нас хохирсон бөгөөд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Э гэм хорын хохирол болох оршуулгын зардалд 9 265 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
“Сэтгэцэд учирсан хор уршиг гэдэгт” гэмт хэргийн хохирогч гэмтлийн улмаас мэдэрч буй өвдөлт, зовуурь, шаналал, түүнчлэн гэмт хэргийн улмаас амьдралын баяр баясалгүй болох, нийгмийн байр сууриа алдах, бусадтай хэвийн харилцах чадавхгүй болох, хувийн зан байдал нь сөргөөр өөрчлөгдөх зэргээр амьдралын чанар муудсаны улмаас сэтгэцийн эмгэгтэй болохыг ойлгоно.
“...Оюунбилэг овогтой Эрдэнэтөгсийн сэтгэцэд уй гашуугийн үеийн сэтгэл хямралын шинжүүд хүндэвтэр түвшинд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна...” гэх шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 686 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хх-ийн 214-216 тал/-ээр амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Эөд дээрх ойлголтод хамаарах сэтгэл хямралын шинжүүд илэрсэн.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.5 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас нас барсан иргэний хамт амьдарч байсан гэр бүлийн насанд хүрсэн гишүүн, эсхүл насанд хүрээгүй гишүүний хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон этгээд нь өөрийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулахыг шаардах эрхтэй”, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж,
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2.5-д “Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хүн нас барсан бол хохирогчоор тогтоогдсон гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5-д заасны дагуу арилгана” гэж тус тус заасны дагуу хохирлын хэмжээг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.3-т “Хохирогч нас барсан бол Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасны дагуу гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор хохирол, энэ гэмт хэргийн улмаас амь хохирогчийн 9, 12, 16 насны хүүхдүүд өнчин хоцорч амь хохирогчийн том хүү болох хууль ёсны төлөөлөгч Х.Эрдэнэтөгсөд учирсан хор уршиг арилаагүй зэргийг дүгнэн хууль ёсны төлөөлөгчид ашигтайгаар тооцоолоход амь хохирогч Х.О нь гэмт хэрэг болох үед 45 настай, Монголын үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр Монгол улсын хүн амын дундаж наслалт эмэгтэй 76.5 байх ба үүний зөрүү /31.5/-г хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ /Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр буюу өнөөдрийн хурлаар тогтоосон/-г 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх /660.000x31.5=20.790.000/ хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэхэд /20.790.000x5=103.950.000/ төгрөг байх тул шүүгдэгч С.Гөөс сэтгэцэд учирсан хохирол 103.950.000 төгрөгийг, гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол оршуулгын зардлын 9.265.000 төгрөг нийт 113.215.000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Эөд олгох зүйтэй.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Г нь “ гэр, машин хоёроо өгсөн учраас хохирлоос хасаж тооцож өгнө үү” гэх хүсэлтийг хүлээн авах боломжгүй.
Дээр дурдсанаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2-т гэмт хэргийн хохирол, хохирол учирсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор хуульчилсан бөгөөд мөн хуулийн 5-д “ Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно “ гэж зааснаар энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирч хүнд хор уршиг учирч зан үйлтэй холбоотойгоор хэрэглэсэн талаар амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч тайлбарласанг зайлшгүй гарах гэмт хэргийн улмаас учирсан шууд хохиролд зарцуулсан гэж үзсэн тул нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцоогүй болно.
Мөн мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Бт сэтгэцэд учирсан хохирлыг тогтоолгоход Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн №687 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “...гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоогдохгүй” гэх дүгнэлт /1-р хх-ийн 197-198 тал/ гарсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч Б.Б нь “гомдол санал, нэхэмжлэхгүй зүйлгүй” гэсэн тул шүүгдэгч С.Гөөс хохирогч Б.Бт гаргуулах хохирол төлбөргүй.
Түүнчлэн амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Эрдэмтөгс шүүхийн хэлэлцүүлэгт “тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү гаргуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй ч мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ “Гомдолтой байна, насанд хүрээгүй 3 хүүхэд тэжээж тэтгэх хүнгүй өнчин үлдлээ, үнэхээр их гомдолтой байна. Хуулийн дагуу гарах бүх зардлыг нэхэмжилнэ” гэж мэдүүлсэнг шүүх бүрэлдэхүүн хянаж үзэхэд 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/132 дугаартай “Асран хамгаалагч тогтоох тухай ”Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын захирамжаар асран хамгаалагчаар О.Эийг бөгөөд тэжээгчээ алдсаны тэтгэвэрт 572.400 төгрөгөөр тогтоосон байна.
Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3-т “ Төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтооно. Түүнчлэн төлбөр авагч тус бүрт тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасна.” гэж заасны дагуу төлбөр авагч тус бүрт тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасахад зөрүү үүсэхгүй тул шүүхээс тэтгэлгийн зөрүүг тогтоох боломжгүй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 26 сантиметр урттай, ажлын хэсэг нь 14.5 сантиметр хэмжээтэй, ажлын хэсэг нь цус мэт зүйлээр бохирлогдсон 1 ширхэг хутга, галын дэгээ зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Төв аймгийн Шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10, 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч С.Гийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8-т заасан “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
-мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Шүүгдэгч С.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8-т зааснаар 19 /арван ес/ жилийн хугацаагаар хорих ялаар,
-мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.4-т зааснаар шүүгдэгч С.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож 2 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8-т зааснаар оногдуулсан 19 /арван ес/ жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялд нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 19 /арван ес/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Гт оногдуулсан 19 / арван ес/ жил 2 / хоёр / сарын хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Гийн цагдан хоригдсон нийт 146 /нэг зуун дөчин зургаа/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 26 сантиметр урттай, ажлын хэсэг нь 14.5 сантиметр хэмжээтэй, ажлын хэсэг нь цус мэт зүйлээр бохирлогдсон 1 ширхэг хутга, галын дэгээ зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Төв аймгийн Шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
7.Эрүүгийн 2534000000051 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч С.Гөөс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2, 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.3, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч С.Гөөс оршуулгын зардалд 9.265.000 / есөн сая хоёр зуун жаран таван мянга / төгрөг, сэтгэцэд учирсан хохирол 103.950.000 / нэг зуун гурван мянга есөн зуун тавь / төгрөг нийт 113.215.000 / нэг зуун арван гурван мянга хоёр зуун арван тав / төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Эөд олгож, хохирогч Б.Бт төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
9.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Гт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ял эдлэх хугацааг 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн тоолсугай.
10.Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
11.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
12.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.Гт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ю.ЭНХМАА
ШҮҮГЧИД Т.БАТЖАРГАЛ
Ж.ДЭЛГЭРМӨРӨН