Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 142/ШШ2023/00388

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023            03               15                                      142/ШШ2023/00388  

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж хэргийг

                                               хэрэгсэхгүй болгох тухай  

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дагиймаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, хх дүүрэг, 0 дугаар хороо, 0-0 тоотод оршин суух Т овогт Д-ын Х /РД:хх00000000/-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, 00 баг 0-0 тоотод оршин суух  М овогт Г-ын Т /РД:хх000000000000, 95530892/-д холбогдох

5,000,000 төгрөг тухай нэхэмжлэлийг 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр иргэний үүсгэж хянан хэлэлцэв.   

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Шатар /цахим/, хариуцагч Г.Түдэвдорж шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Хосбаяр нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Хосбаяр миний бие Г.Түдэвдоржтой зээлийн гэрээг амаар байгуулж, нийт 5,000,000 төгрөгийг нэг сарын хугацаатай зээлсэн. Ингэхдээ 2022.01.27-ны өдөр 2,000,000 төгрөг, 2022.01.28-ны өдөр 3,000,000 төгрөгийг Г.Түдэвдоржийн Хаан банкны 5120055990 тоот дансруу тус тус шилжүүлсэн. Гэвч зээлсэн мөнгөө буцааж өгөх хугацаа болж, Г.Түдэвдоржоос 5,000,000 төгрөгийг буцаан шаардахад өнөөдрийг хүртэл огт өгөөгүй байна. Иймд Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн үндсэн зээл 5,000,000 төгрөгийг хариуцагч Г.Түдэвдоржоос гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Түдэвдорж шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр  гаргасан тайлбартаа: Д.Хосбаярын нэхэмжилж байгаа 5,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. сард тодорхой  хэмжээгээр хувааж  төлөхөөр шийдвэрлэж  өгнө үү гэжээ.

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Хосбаяр нь хариуцагч Г.Түдэвдоржид холбогдуулан 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд хариуцагч Г.Түдэвдорж нь нэхэмжлэлийн шаардлага 5,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхийг хүлээн зөвшөөрсөн.

Хэрэг хянан шийдвэрлэх аль ч ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, зохигчид эвлэрэн хэлэлцэх эрхтэй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 5,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч нэхэмжлэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагчийн гаргасан саналыг нь хүлээн зөвшөөрч эвлэрч байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Д.Хосбаярын нэхэмжлэлтэй, Г.Түдэвдоржид холбогдох иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 5,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхийг хүлээн зөвшөөрч зохигчид эвлэрсэн тул зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 94,950 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Г.Түдэвдоржоос 94,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Хосбаярт олгосугай.   

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                          Ц.ДАГИЙМАА