Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 153/ШШ2023/00133

 

 

 

 

 

 

2023 03 10 153/ШШ2023/00133

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Тасхын даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* аймгийн Жаргалант сумын ******* багт байрлах, ******* ******* ******* ТӨХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* айл 64 тоотод оршин суух, ******* ******* овогт гийн д холбогдох,

Дулааны эрчим хүчний төлбөр нийт 5*******,512.5 /таван зуун далан хоёр мянга таван зуун арван хоёр төгрөг таван мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.,

Хариуцагч: Д.,

Гэрч: Д.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А. нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д. нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь ******* айлын 64 тоотод оршин суудаг ба 2022 оны 1, 2, 3, 4, 5, 10, 11, 12 дугаар саруудын ******* эрчим хүчний төлбөрөө төлөөгүй ба нийт 381,675 төгрөгийН өртэй байна. Эрчим хүчний тухай хуулийн 31.3, 31.4 дүгээр зүйлд заасны дагуу 190,837.5 төгрөгийН алданги бодогдсон байгаа тул хэрэглэгчээс үндсэн төлбөр болон алданги нийт 5*******,512.5 төгрөгийг гаргуулж өгнөүү гэжээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Манай байгууллага нь ******* айлын орон сууцыг ******* эрчим хүчээр ханган ажилладаг. Хариуцагч Д. нь 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр тухайн орон сууцыг худалдан авсан байдаг. Төрөөс 2021 оны ******* эрчим хүчийг даасан бөгөөд 2022 оны 01-05 сар, 10-12 дугаар сарын төлбөрийн мэдээллийг тусгай дугаараас илгээж байсан. Хариуцагч Д. нь нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад ирүүлсэн тайлбартаа метр квадратаа хүлээн зөвшөөрөөгүй учраас гэрээ байгуулаагүй гэсэн шалтгаанаар төлбөрөө төлдөггүй. Манай байгууллагын байцаагчийн зүгээс удаа дараа хариуцагч Д.тэй гэрээ байгуулахаар очиж байсан боловч метр квадрат дээрээ маргаад байгуулаагүй. Түүнчлэн манай байгууллага Эрчим хүчний яам, зохицуулах хорооны үндэсний төвийн диспьючерээс гаргасан дүрэм, журмыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажилладаг. Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 292 дугаартай тогтоол буюу Аж ахуйн харилцааны дүрмийн 5 дугаар зүйлийн 5.3-т айл өрхийн халаалтын төлбөрийг ******* тоолуураар тооцох боломжгүй тохиолдолд Монгол Улсын MNS6058:2009 стандарт, орон сууцны барилгын доторх сууцны талбайг тооцох аргачлалын дагуу заасан сууцны болон сууцны бус зориулалттай талбайн нийлбэрээр тооцно. Уг стандартын холбогдох заалтыг үндэслэн айл өрхийн халаалт тооцох талбайн хэмжилтийг хийнэ гэж заасны дагуу хэмжилтийг хийсэн байдаг. Мөн ******* айлын орон сууцанд байрлах Д.гийн орон сууцны талбайн хэмжээтэй адилхан нийт 12 айл өрхүүд 80 метр квадратаар хүлээн зөвшөөрөөд гэрээгээ байгуулаад ******* эрчим хүчээр хангагдан ажиллаж байгаа. Монгол Улсын MNS6058:2009 стандартад орон сууцны барилгын нийт талбайг хэмжих заалтын 7 дугаар зүйлийн 7.1-т орон сууцны барилгын доторх сууцны нийт талбай нь хоёр хүснэгтэд заасны дагуу сууцны ашиглаж болох бүхий л өрөө, тасалгааны нийлбэр байна гэж заасан. Сууцны зориулалттай талбай гэдэгт зочны, хүүхдийн, унтлагын, ажлын өрөөнүүд, сууцны бусад зориулалттай талбайд гал тогооны, хооллох, ариун цэврийн, агуулах гэсэн өрөөнүүдийг ойлгохоор заасан учраас айл өрхүүдийг талбайг хэмжээд явж байгаа. ...Шүүхэд нэхэмжлэлээ гаргахдаа төлбөрийн мэдээлэл очдог утасны дугаарын эзэмшигчээр нь гаргасан...Эрчим хүчний зохицуулах хорооноос гаргасан дүрмийн дагуу хэмжилт хийхээр заасан. Манай байгууллагын зүгээс 2015 оноос хойш *******, 62, 52 айлын орон сууцны айлуудыг ашиглалтад орсноос нь хойш дулаанаар хангасан. Монгол Улсын сууцны талбайг тооцох стандартын дагуу 2010 оноос хойш бүх барилгуудын талбай өөрчлөгдсөн. Тухайн байранд хариуцагч Д.гээс өмнө байсан айл нь манай байгууллагын захирал гэдэг хүн байсан бөгөөд 80 м/квадрат талбайг хүлээн зөвшөөрөөд гэрээгээ байгуулаад явж байсан... гэв.

3. Хариуцагч Д. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ******* ******* ******* ТӨХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Намайг ******* төлбөр огт төлөөгүй мэтээр нэхэмжилсэн нь нь миний 49,2 м.кв орон сууцны төлбөрөө төлж ирснийг үгүйсгэсэн байна.

Дулааны ******* ТӨХК-ийн зүгээс энэ өдрийг хүртэл хэрэглэгч иргэн надтай уулзаж, дулаан эрчим хүчээр хангаж гэрээ огт байгуулаагүй байж алданги нэхэмжилсэн.

Улсын бүртгэлийн байгууллагаас баталгаажуулсан 49,2 м.кв миний орон сууцыг ямар учраас 80 м.кв гэж ******* халаалтын мөнгө нэхэмжилж байгаа нь иргэн надад ойлгомжгүйгээр энэ өдрийг хүрлээ. Ийм учраас хууль журмын хүрээнд үнэн зөв шийдвэр гаргаж, иргэн надад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож улсын бүртгэлийн гэрчилгээнд заасан 49,2 м.кв төлбөр төлөх, эсвэл хуульд заасан барилгын яамнаас олгосон тусгай зөвшөөрөл бүхий этгээдээр миний ******* айлын орон сууцын 64 тоот 49,2 м.кв байрны м.кв тогтоолгож өгнө үү.

....Нэхэмжлэгч байгууллагын зүгээс алдангиасаа татгалзсангүй. Мөн алданги тооцох эрх зүйн үндэслэлийг танилцуулаагүй буюу холбогдох гэрээг байгуулаагүй. Удаа дараа манай гэрт ирж байсан гэж худлаа ярих шаардлага байхгүй байх. Би өөрөө өглөө 6 цагаас ажилдаа яваад оройн 18 цагт гэртээ ирдэг. Харин манай эхнэр өглөө 8 цагаас оройн 17 цаг хүртэл ажилладаг учраас өдрийн цагаар гэртээ байх боломжгүй. Миний зүгээс хуулийн зөвлөхтэй нь холбогдоод орон сууцныхаа м/квадратыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа хэлж байсан. Улсын бүртгэлийн гэрчилгээ дээр тавигдсан м/квадратаар орон сууцны талбайн хэмжээ явах ёстой. Би ******* төлбөрийг төлөхөөс татгалзахгүй байгаа. Харин м/квадратын хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Бусад айл өрхийн асуудал надад хамаагүй. 2023 оны 02 дугаар сард нэхэмжлэл гаргасны дараа дуудлага өгөөд ирдэггүй байсан хүмүүс 4, 5-уулаа хэмжих багаж авч ирээд гэрээ байгуулах талаар хэлсэн. Тухайн байрыг би ******* ******* ТӨХК-ийн захирал аас худалдаж авч байсан. Гэтэл нэхэмжлэгч байгууллагын зүгээс манай захирал 80 м/квадратаар ******* төлбөрөө төлж байсан гэдэг байдлаар ханддаг. Миний хувьд 80 м/квадратаар тооцсон тохиолдолд төлбөрөө төлөөд явах боломжтой...Улсын бүртгэлийн гэрчилгээ дээр уг байр маань эхнэр нэрээр бүртгэгдсэн. Харин ******* төлбөрийн мэдээлэл миний утасны дугаараар 83,600 төгрөгөөр ирдэг... Тухайн орон сууцыг 2021 онд авч байсан. Ковидын нөхцөл байдлын улмаас төрөөс цахилгаан, ******* төлбөрийг чөлөөлсөн байсан. Энэ хугацаанд хэмжилтээ хийгээд гэрээгээ байгуулах боломжтой байсан боловч байгуулаагүй. Миний утасны дугаараар 83,600 төгрөгөөр төлбөр ирдэг учраас хүлээн зөвшөөрдөггүй. 2023 оны 02 дугаар сарын эхээр буюу нэхэмжлэгч байгууллага шүүхэд нэхэмжлэл гаргасныхаа дараа дуудлага өгөхөд бүрэн бүрэлдэхүүнээрээ ирчхээд гэрээ дээр гарын үсгээ зураад байгуулчих гэж хэлэхээр нь татгалзсан... гэв.

4. Нэхэмжлэгчээс ******* ******* ******* ТӨХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ******* аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* айлын орон сууцны 64 тоот байрны төлбөрийн задаргааны дэлгэрэнгүй мэдээлэл, ******* ******* ******* ТӨХК-ийн захирлын 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн А/52 дугаартай Итгэмжлэл олгох тухай тушаал, Д.гийн 2022 оны 10 дугаар сараас 2023 оны 02 дугаар сарын хооронд илгээсэн нэхэмжлэхийн задаргаа, Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 4/216 дугаартай албан бичиг, түүнд хавсаргасан Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 292 дугаартай Дүрэм шинэчлэн батлах тухайтогтоол, түүний хавсралт зэргийг,

Хариуцагчаас Б. нэр дээрх ******* аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* айлын 64 тоот хаягт байршилтай, 49,2 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай, улсын бүртгэлийн Ү-1617000575 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, ХААН банк ХХК-ийн мөнгөн шилжүүлгийн дансны хуулгууд, ******* аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 90 дугаартай тодорхойлолт зэргийг нотлох баримтаар шүүхэд гарган өгчээ.

 

Шүүххэрэгтцугларсанболоншүүххуралдаанаархэлэлцэгдсэннотлохбаримтыгшинжлэнсудлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ТӨХК нь хариуцагч Н.д холбогдуулан гаргасан Дулааны эрчим хүчний төлбөр нийт 5*******,512.5 /таван зуун далан хоёр мянга таван зуун арван хоёр төгрөг, таван мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үнэдэслэлтэй байна.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...Манай байгууллагын зүгээс 2015 оноос хойш *******, 62, 52 айлын орон сууцны айлуудыг ашиглалтад орсноос нь хойш дулаанаар хангасан. Монгол Улсын сууцны талбайг тооцох стандартын дагуу 2010 оноос хойш бүх барилгуудын талбай өөрчлөгдсөн. Тухайн байранд хариуцагч Д.гээс өмнө байсан айл нь манай байгууллагын захирал н. гэдэг хүн байсан бөгөөд 80 метр квадрат талбайг хүлээн зөвшөөрөөд гэрээгээ байгуулаад явж байсан... 2022 оны 1-5 сар, 10-12 дугаар сарын төлбөрийн мэдээллийг тусгай дугаараас илгээж байсан. Хариуцагч Д. нь орон сууцныхаа метр квадратаа хүлээн зөвшөөрөөгүй учраас гэрээ байгуулаагүй гэсэн шалтгаанаар төлбөрөө төлдөггүй. 1 метр квадрат ******* үнэ 880 төгрөг байх бөгөөд сардаа 70,400 төгрөг төлөх ёстой... гэжээ.

3. Хариуцагч тал нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ...Улсын бүртгэлийн байгууллагаас баталгаажуулсан талбайн хэмжээг 49,2 метр квадрат орон сууцыг ямар учраас 80 метр квадрат талбайтай гэж тооцож, ******* халаалтын мөнгө нэхэмжилж байгаа нь иргэн надад ойлгомжгүй байна. Би 49,2 метр квадратаараа тооцоод ******* төлбөрөө төлдөг. ...2023 оны 02 дугаар сарын эхээр буюу нэхэмжлэгч байгууллага шүүхэд нэхэмжлэл гаргасныхаа дараа дуудлага өгөхөд бүрэн бүрэлдэхүүнээрээ ирчхээд гэрээнд гарын үсгээ зураад гэрээ байгуулчих гэж хэлэхээр нь татгалзсан... Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээнд тусгагдсан метр квадратаар орон сууцны талбайн хэмжигдэж, төлбөр тооцоо хийгдэх ёстой байх тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй... гэж маргана.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Нэхэмжлэгч ******* ******* ******* ТӨХК, хариуцагч Д. нарын хооронд Дулааны эрчим хүчээр хангах гэрээ буюу дулаан худалдах, худалдан авах гэрээ амаар болон бичгээр байгуулагдаагүй, мөн ******* аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* айлын 64 тоот хаягт байршилтай орон сууцны зориулалттай, улсын бүртгэлийн Ү-1617000575 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь хариуцагч Д. биш, түүнчлэн энэхүү 64 тоот хаягт байршилтай орон сууцны талбайн хэмжээ 80 метр квадрат биш 49,2 метр квадрат болох нь шүүх хуралдааны явцад тус тус тогтоогдов.

5. Талуудын маргааны зүйл нь ...******* аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* айлын 64 тоот хаягт байршилтай орон сууцны талбайн хэмжээ болон талууд ******* эрчим хүчээр хангагдах гэрээ байгуулахаас татгалзсан, татгалзаагүй.. гэж, харин уг орон сууцны өмчлөгч нь Д.гийн эхнэр мөн гэдэгт, ******* эрчим хүчээр хангагдах гэрээ бичгийн хэлбэрээр байгуулагдаагүй талаар маргаагүй байна.

6. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар дулаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

6.1. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно., 195 дугаар зүйлийн 195.1-д Нэг этгээд өөрийн хүсэл зоригийг хүлээн зөвшөөрсөн этгээдтэй эрх үүргийн хувьд холбогдохоор нэг буюу хэд хэдэн тодорхой этгээдэд хандан хүсэл зоригоо бодитойгоор, хангалттай тодорхой илэрхийлсэн илэрхийллийг гэрээ байгуулах санал гэнэ., 195.2-т Гэрээ байгуулах саналд гэрээний гол нөхцөл буюу түүнийг тодорхойлох журмыг заасан байна. Гэж тус тус зааснаар талуудын хүсэл зоригийн илэрхийллийн нэгдэл нь гэрээ байгуулах үндэслэл болдог.

6.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ...Монгол Улсын сууцны талбайг тооцох стандартын дагуу 2010 оноос хойш бүх барилгуудын талбай өөрчлөгдсөн. Тухайн байранд хариуцагч Д.гээс өмнө байсан айл нь манай байгууллагын захирал н. гэдэг хүн байсан бөгөөд 80 метр квадрат талбайг хүлээн зөвшөөрөөд гэрээгээ байгуулаад явж байсан. Д. нь 80 метр квадрат талбайг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байсан тул гэрээ байгуулаагүй... гэж тайлбарласан.

6.3. Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 292 дугаартай Дүрэм шинэчлэн батлах тухай тогтоолоор баталсан Аж ахуйн харилцааны дүрэм-ийн 2.1-д хангагч, хэрэглэгч нар нь Иргэний хууль, Эрчим хүчний тухай хууль, ******* эрчим хүч хэрэглэх дүрэм, Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм, Төвлөрсөн дулаан хангамжийн дүрэм, Дулааны эрчим хүчийг хэмжих, тооцох дүрэм, Холболтын журам, энэхүү дүрэм болон бусад холбогдох хууль тогтоомжийн хүрээнд Хангагч-хэрэглэгчийн хооронд ******* эрчим хүчээр хангах гэрээг-г өмчлөгчтэй, эсхүл өмчлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй байгуулахаар заажээ.

Мөн дээрх гэрээг байгуулахаас өмнө Аж ахуйн харилцааны дүрэм-ийн 2.2.4-т заасан тоолуур, хэмжих хэрэгслийг шалгаж эрх бүхий байгууллагаар баталгаажуулсан байх шаардлагыг хангасан байх ёстой байна.

Тэрээр, талуудын хооронд гэрээ байгуулагдсанаар шаардах эрх үүсэх бөгөөд гэрээ байгуулагдах үндэслэл нь тэдний хүсэл зоригийн илэрхийлэл байх буюу тухайн орон сууцны талбайг хэмжүүлсний үндсэн дээр метр квадратын үнэ, төлбөр төлөх хугацаа, бусад зүйлийг харилцан тохиролцсон байхыг шаардана.

Дээрхээс үзвэл, нэхэмжлэгч буюу ******* эрчим хүчээр хангагч ******* ******* ******* ТӨХК, хариуцагч Д. нарын хооронд дүрэмд заасны дагуу ******* эрчим хүчээр хангах, хангагдах гэрээ байгуулагдаагүй болох нь талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанд оролцсон гэрч Д.ын ...Д. 2021 онд ******* аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* айлын орон сууцны 64 тоот байрыг худалдаж авсан. Орон сууцыг худалдаж авснаас хойш 2 удаа Эрчим хүчний зохицуулах хорооноос гэрээ байгуулах талаар тогтоол гарсан. Намайг гэрээ байгуулахаар 2 удаа очсон боловч гэр нь цоожтой байсан. Сүүлд даргын байрыг ямар хүн худалдаж авсан талаар асууж утасны дугаарыг нь олж аваад ярьсан. Орон сууцны үнэ тариф болон метр квадратын талаар утсаар өөрт хэлж байсан. Эхлээд утсаар ярихад Д. нэлээн ууртай мэдээллийг хүлээж авсан. Түүнээс хойш байнга утсаар холбогдоод ярьж байгаа. Анх 2021 оны 12 дугаар сард гэрт нь очиж байсан. Гэрээ байгуулахаар утсаа холбогдоод хэлэхэд орон сууцныхаа метр квадратыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хэлж байсан... гэх мэдүүлгээр тус тус нотлогдож байна.

6.4. Хавтаст хэрэгт авагдсан ******* аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* айлын 64 тоот хаягт байршилтай, 49,2 метр квадрат талбай бүхий орон сууцны зориулалттай, улсын бүртгэлийн Ү-1617000575 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбарт уг эд хөрөнгийн өмчлөгчөөр Боржигон овогт Бямбасүрэнгийн бүртгэгдсэн байх ба хариуцагч д. нь дээрх эд хөрөнгийн өмчлөгч болох нь баримтаар тогтоогдохгүй байна гэж үзлээ.

7. Иймд, ******* ******* ******* ТӨХК болон иргэн Д. нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан ******* эрчим хүчээр хангах буюу ******* эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаагүй байх тул нэхэмжлэгч ******* ******* ******* ТӨХК-ийн хариуцагч Д.д холбогдуулан гаргасан Дулааны эрчим хүчний төлбөр нийт 5*******,512.5 /таван зуун далан хоёр мянга таван зуун арван хоёр төгрөг таван мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

8. Нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,825 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 119 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар нэхэмжлэгчийн хариуцагч Д.гээс 5*******,512.05 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,825 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогчид 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ТАСХЫН