Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 153/ШШ2023/00135

 

 

 

 

 

 

2023 03 10 153/ШШ2023/00135

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Тасхын даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын ******* баг, ******* гудамж ******* тоотод байрлах, Ховд аймгийн Хот тохижуулах газар /РД:8262373/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын ******* баг, ******* айлын ******* тоотод оршин суух, *******ын *******д холбогдох

1,443,943 /нэг сая дөрвөн зуун дөчин гурван мянга есөн зуун дөчин гурав/ төгрөг гаргуулах тухайнэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.*******,

Хариуцагч: Ц.*******,

Гэрч: Ж.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.*******туяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ховд аймгийн хот тохижуулах газар-ын дарга Б. нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хот тохижуулах газар нь ХХК-тай шатахуун зээлээр худалдан авах №ТП/2019/78 дугаар гэрээг 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай гэрээ ахлах мэргэжилтэн Ц.******* нягтлан бодогч С.******* нар байгуулсан. Шатахууныг Ц.******* олгож ажлыг зохион байгуулж байсан. Манай байгууллага ХХК-иас 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын *******-ны өдрийг дуустал 13,411,******* төгрөгийн шатахуун авч, нэхэмжлэлийн дагуу 13,411,******* төгрөгийг сар бүр шилжүүлэн өр төлбөрийг барагдуулсан. 2021 оны 02 дугаар улиралд ХХК-иас 1,443,943 төгрөгийн шатахууны төлбөр мөн талуудын байгуулсан гэрээний 5 дугаар зүйлийн 5.2-т заасны алданги 735,071 төгрөг, нийт 2,205,214 төгрөгийн нэхэмжлэл ирсэн тухайн үед хэн авч юунд зарцуулсан нотлох баримт ажлын тайлан анхан шатны баримтгүй тул хүлээн зөвшөөрөөгүй. ХХК сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэл гаргаснаар Хот тохижуулах газар ХХК-тай шатахуун зээлээр худалдах худалдан авах гэрээний дагуу ахлах мэргэжилтэн Ц.******* шатахуун авсан тул 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэгч ХХК-тай эвлэрлийн гэрээ байгуулсан. Ц.******* ХХК-иас 2019 оны 12 дугаар сарын 30, 31-ны өдөр, 2022 оны 01 дүгээр сарын 01, 02-ны өдрүүдэд нийт 1,443,943 төгрөгийн шатахуун авч зарцуулсан боловч байгууллагын дарга, нягтлан бодогч, нярав нарт шатахуун зарцуулсан ажлын тайлан танилцуулаагүй, амаараа байгууллагын ажил хийсэн гэсэн боловч анхан шатны нотлох баримт байхгүй учир өр төлбөрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд танай шүүхэд хандаж байгаа бөгөөд байгууллагад учруулсан 1,443,943 төгрөгийн хохирлыг Ц.*******эс гаргуулж өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага нь 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай петролиум ХХК-тай гэрээ байгуулсан. Манай байгууллагын менежер Ц.******* даргыг төлөөлж гарын үсэг зурж, нягтлан бодогчоор би гарын үсэг зурсан. Тухайн үед манай байгууллага гэрээт ажил хийж байсан. Сүүлийн гэрээт ажлыг 12 дугаар сарын 28-ны өдрөөр тасалбар болгоод петролиум ХХК-тай тооцоо нийлсэн акт үйлдээд санхүүгийн тайлан дээр ямар нэгэн өр авлагагүй гэж гаргасан. Ц.******* нэг жилийн хугацаанд надад юм яриагүй. 2 жил 2 сарын дараа манай байгууллагын н. дарга нас барсан. Тухайн үед Ц.******* нь н. даргад танилцуулж байсан гэсэн. 2021 оны 02 сараас эхлээд хур хог хаягдал цэвэрлэх чиг үүрэг манай байгууллагаас салсан. Дарга байгаагүй учраас надад ямар нэгэн мэдээлэл байгаагүй. 1 жил 5 сарын дараа петролиум ХХК-ийн нэхэмжлэл шүүхээс ирсэн. Тухайн үед нярав, нягтлан хоёр хоёулаа мэдээгүй. Шүүхээс ирсэн бичиг дээр хариу тайлбар гаргахдаа манайх хүлээн зөвшөөрөх боломжгүй гээд явуулсан. 5-6 сарын дараа шүүх хуралдаан болоход ...хамтын гэрээ байгуулсан байна, танай байгууллагын хүн авсан учраас эвлэрэхээс өөр аргагүй... гэсэн байдлаар эвлэрсэн. Ц.******* менежер гэрчээр орж ирж нотолсон. Ийм байдалтай эвлэрсэн. Төлье гэсэн ч анхан шатны баримт байхгүй. Би Ц.*******д өөрт нь шалгаж хянаж байгаа гарын үсэгтэй ажлын тайлан байх ёстой гэж хэлсэн. Тухайн үед үүрэг даалгавар өгч байсан хүмүүстэйгээ уулзаад энэ байгууллагыг хохиролгүй болгоё гэж хэлэхэд надад хамаагүй байгууллагын төлөх ёстой төлбөр гэсэн учраас би нэхэмжлэл гаргасан. Төрийн ажил хийсэн гэдгээ нотлох ёстой болж байгаа... Над дээр ямар ч нэхэмжлэх ирээгүй. Шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хавтаст хэрэгт манай байгууллага петролиум ХХК-тай гэрээ хийж төлбөр төлж байсан баримтуудаа гаргаж өгсөн. Шүүх хуралдаан дээр танай байгууллагын ажилтан Ц.******* авсан танай байгууллага төлөх ёстой гэхээр нь эвлэрсэн. ...2022 онд Төрийн аудитын байгууллагаас өр төлбөргүй гэж гарсан. гэв.

3. Хариуцагч Ц.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Жаргалант сумын Хот тохижуулах газрын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь хогийн цэгийн хог түрэх ажлыг төрийн нэр бүхий албан тушаалтан, мэргэжилтнүүдийн хяналтад уг ажлыг хийснийхээ төлөө хариуцлагагүй хүмүүсийн үйлдлээс болж төлөх шаардлага байхгүй гэж үзэж байна. Тухайн үед Хот тохижуулах газрын даргад тайлан, гэрээгээ танилцуулсан боловч тоогоогүй. Засаг даргын үүрэг өгсний дагуу дээрх ажлыг хийсэн. 2020 оны 50 сая төгрөгөөс төлөөд явах санхүүжилттай хийж байсан.

....2019 онд хур хог хаягдлын сум, аймгийн ИТХ-ын баталсан 18,000,000 төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын *******-ны өдөр хүртэл зарцуулсан байгаа. 12,000,000 төгрөгийг Хот тохижуулах газрын дарга байсан н. дарга 1-3 сарын хугацаанд зарцуулсан. Жаргалант сумын Засаг дарга Б. 4 дүгээр сард намайг дуудаад энэ ажлыг чи хариуцаад энэ оныг дуусга гэсэн. Би тухайн ажлыг хариуцаж яваад 2019 оны 12 дугаар сарын *******-ны өдөр бүх тайлан тооцоогоо нэгтгээд байгууллагадаа хүлээлгэж өгөөд, нэг хувийг Жаргалант сумд өгсөн. Бензин, шатахууны талон, тайлан миний өмнө нь хийгээд дуусгасан ажлын бүх баримт байгаа. Ковшоор түрэх шатахууныхаа тооцооллыг хийгээд 2019 оны 12 дугаар сарын *******-ны өдөр ажлаа цэгцэлсэн байсан. Манай ковш 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл ажиллахаар байсан. 2019 оны 12 дугаар сарын 28-ны орой манай бульдозор трактор шатлаа гэж дуудахаар Хогийн хар гэх газарт дээр очсон. Өдөр асаах гэж байгаад гал тавиад бүх утсыг нь шатааж Онцгой байдал дуудаад галыг унтраасан байсан.

Ковш эвдэрсний маргааш нь Жаргалант сумын Засаг дарга Б. нь Ж. бид хоёрыг өрөөндөө дуудсан. Шинэ он гарах гэж байна айл өрх, албан байгууллага шинэ онтойгоо хоггүй золгох учир зохиол байдаг учраас он гарахаас өмнө арга хэмжээ авч ковш олж хогийг түр гэхэд, ...би даргад хандаж тооцоо нийлээд дууссан, ирэх оны мөнгө орж ирэхээр бензин шатахуун авах эрх үүснэ... гэж хэлсэн боловч Б. дарга ...зээлээд ав, 2020 онд хур хог хаягдал дээр 50,000,000 төгрөг орж ирнэ үүнээсээ зохицуулаад явчих. Энэ ажлыг чи хийхээс өөр аргагүй хогийн хар дүүрлээ... гэдэг үүргийг өгсөн. Би тэндээс гараад иргэн н. гэдэг хүнтэй уулзаад өдрийнх нь шатахууныг хийгээд, байгууллага бэлэн мөнгө гаргах боломжгүй байдаг учраас хөлсийг нь шатахуунаар тооцож нэг иргэнийг өдрийн 100,000 төгрөгөөр тооцож ажиллуулсан. 2019 оны 12 дугаар сарын 31, 2020 оны 01 дүгээр сарын 01, 02-нд АЗЗА ХХК-ийн ковшыг түрээслэж ажилласан. Шатахууныг нь хийж өгөөд өдрийн 100,000 төгрөгөөр тооцож ажиллуулсан. Тухайн үед 2 ковшийн жолоочтой би байгууллагын зүгээс гэрээ хийсэн. Тухайн үед талон байхгүй байсан учраас би талон үйлдэж чадаагүй. Хуудсанд дээр зардлын задаргааг хийгээд хоёр хүнээр гарын үсэг зуруулаад ажлын тайлангаа бичээд Байгаль орчны улсын байцаагч н., Захирагчийн ажлын албаны ахлах мэргэжилтэн н. нараар гарын үсэг зуруулаад танилцуулаад тайлангаа бичээд тооцоолол хийгээд н. даргад хэлэхэд дарга тухайн үед хүлээж аваагүй. Сумын Засаг дарга Б. та бид нарыг хамт дуудаад хэлсэн. Би шатахуун зарцуулалтын тайлангаа бичсэн гэдгээ хэлсэн. Ж. ахлах мэргэжилтнийг дагуулж очиход буруу харж байгаад гэрээн дээр тамга дарж өгсөн...гэв.

4. Нэхэмжлэгчээс Ховд аймгийн Жаргалант сумын Хот тохижуулах газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 413205-р дансны 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны гүйлгээний бүртгэл /Тээвэр шатахууны өглөг/, петролиум ХХК болон Жаргалант сумын Засаг дарга нарын 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн ТП/2019/78 дугаартай Шатахуун зээлээр худхлдах-худалдан авах гэрээ-ний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, петролиум ХХК-ийн харилцагчийн дэлгэрэнгүй тайлангийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн №00010 дугаартай төлбөрийн хүсэлтийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 2,372,972 төгрөгийн санхүүгийн баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2019 оны 7 дугаар сарын Хот тохижуулах газрын гэрээтийн тайлангийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн №00017 дугаартай төлбөрийн хүсэлтийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 3,139,860 төгрөгийн санхүүгийн баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2019 оны 9 дүгээр сарын Хот тохижуулах газрын гэрээтийн тайлангийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн №00022 дугаартай төлбөрийн хүсэлтийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2,599,200 төгрөгийн санхүүгийн баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2019 оны 12 дгаар сарын *******-ны өдрийн №00026 дугаартай төлбөрийн хүсэлтийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2,818,870 төгрөгийн санхүүгийн баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2019 оны 12 дугаар сарын Хот тохижуулах газрын гэрээтийн тайлангийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,2019 оны 12 дгаар сарын 19-ний өдрийн №00027 дугаартай төлбөрийн хүсэлтийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2,480,500 төгрөгийн санхүүгийн баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2019 оны 10, 11 дүгээр сарын Хот тохижуулах газрын гэрээтийн тайлангийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээний хуулбар, Ховд аймгийн Жаргалант сумын Хот тохижуулах газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 10/11 дугаартай итгэмжлэл, Ховд аймгийн Хогны менежмент хур хог цэвэрлэх ажлын №ХОАОНӨГ/201912065 дугаартай гэрээний гүйцэтгэлийн тайлан, Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 560 дугаартай Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, Өр төлбөрийн бүртгэлийн бодлого, петролиум ХХК болон Хот тохижуулах газрын тооцоо нийлсан акт буюу тооцооны үлдэгдлийн баталгаа зэргийг,

Хариуцагчаас Ховд аймгийн Жаргалант сумын хогийн төвлөрсөн цэгт 2019 оны 12 дугаар сарын 30, 31, 2020 оны 01, 02-ны өдөр хог отволдож түрсэн ажлын тайлан, Ц.*******, Ж. нарын гарын үсэгтэй шатахуун зарцуулсан тайлан, гэрэл зургууд, 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн №1 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ, 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №2 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ зэргийг нотлох баримтаар шүүхэд гарган өгчээ.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Ховд аймгийн Жаргалант сумын Хот тохижуулах газар нь хариуцагч Ц.*******д холбогдуулан гаргасан 1,443,943 /нэг сая дөрвөн зуун дөчин гурван мянга есөн зуун дөчин гурав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... ХХК-тай байгуулсан шатахуун зээлээр худалдах худалдан авах гэрээний дагуу ахлах мэргэжилтэн Ц.******* шатахуун авсан тул 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэгч ХХК-тай шүүхэд эвлэрлийн гэрээ байгуулсан. Ц.******* ХХК-иас 2019 оны 12 дугаар сарын 30, 31-ний өдөр, 2022 оны 01 дүгээр сарын 01, 02-ны өдрүүдэд нийт 1,443,943 төгрөгийн шатахуун авч зарцуулсан боловч байгууллагын дарга, нягтлан бодогч, нярав нарт шатахуун зарцуулсан ажлын тайлан танилцуулаагүй, амаараа байгууллагын ажил хийсэн гэсэн боловч анхан шатны нотлох баримтыг өгөөгүй учир байгууллагад учруулсан 1,443,943 төгрөгийн хохирлыг Ц.*******эс гаргуулж өгнө үү... гэжээ.

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ...Жаргалант сумын Засаг дарга Б. нь Ж. бид хоёрыг өрөөндөө дуудсан. Шинэ он гарах гэж байна айл өрх, албан байгууллага шинэ онтойгоо хоггүй золгох учир зохиол байдаг учраас он гарахаас өмнө арга хэмжээ авч ковш олж хогийг түр гэхэд, ...би даргад хандаж тооцоо нийлээд дууссан, ирэх оны мөнгө орж ирэхээр бензин шатахуун авах эрх үүснэ... гэж хэлсэн боловч Б. дарга ...зээлээд ав, 2020 онд хур хог хаягдал дээр 50,000,000 төгрөг орж ирнэ үүнээсээ зохицуулаад явчих. Энэ ажлыг чи хийхээс өөр аргагүй, хогийн хар дүүрлээ... гэдэг үүргийг өгсөн тул хогийн цэгийн хог түрэх ажлыг төрийн нэр бүхий албан тушаалтан, мэргэжилтнүүдийн хяналтан дор уг ажлыг хийснийхээ төлөө хариуцлагагүй хүмүүсийн үйлдлээс болж төлөх шаардлага байхгүй гэж үзэж байна. Тухайн үед Хот тохижуулах газрын даргад тайлан, гэрээгээ танилцуулсан боловч тоогоогүй... Би тухайн ажлыг хариуцаж яваад 2019 оны 12 дугаар сарын *******-ны өдөр бүх тайлан тооцоогоо нэгтгээд байгууллагадаа хүлээлгэж өгөөд, нэг хувийг Жаргалант сумд өгсөн... гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргана.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ...Ц.******* нь ХХК-иас 2019 оны 12 дугаар сарын 30, 31-ний өдөр, 2022 оны 01 дүгээр сарын 01, 02-ны өдрүүдэд нийт 1,443,943 төгрөгийн шатахуун авч байгууллагын ажил хийсэн гэдэг боловч энэ талаар анхан шатны санхүүгийн баримтыг гаргаж өгөөгүй тул уг шатахууны төлбөрийг ХХК нь Ховд аймгийн Жаргалант сумын Хот тохижуулах газраас нэхэмжилсэн... гэж тайлбарлаж, Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 560 дугаартай Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, эвлэрлийн гэрээг нотлох баримтаар гарган өгсөн хэдий ч ХХК-иас Ховд аймгийн Жаргалант сумын Хот тохижуулах газар нь 1,443,943 төгрөгийн шатахуун авч хэрэглэсэн эсэхийг нотлох ямар нэгэн санхүүгийн баримт буюу ХХК-ийн нэхэмжлэх зэрэг нь хэрэгт авагдаагүй байна.

Хэдийгээр ХХК-иас Ховд аймгийн Жаргалант сумын Хот тохижуулах газар нь 1,443,943 төгрөгийн шатахуун авч хэрэглэсэн талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй ч талууд энэ талаар маргаагүй тул энэхүү үйл баримт тогтоогдож байна гэж үзлээ.

4.2. Мөн хариуцагчийн ...хогийн цэгийн хог түрэх ажлыг төрийн нэр бүхий албан тушаалтан, мэргэжилтнүүдийн хяналтад уг ажлыг хийсэн, ...тухайн үед Хот тохижуулах газрын даргад тайлан, гэрээгээ танилцуулсан... гэх тайлбар нь хавтаст хэрэг авагдсан Ховд аймгийн Жаргалант сумын хогийн төвлөрсөн цэгт 2019 оны 12 дугаар сарын 30, 31, 2020 оны 01, 02-ны өдөр хог отволдож түрсэн ажлын тайлангийн Ажлын гүйцэтгэлтэй танилцаж Баталгаажуулсан: гэх хэсэгт Ховд хотын ЗАА-ны ахлах мэргэжилтэн Х., Жаргалант сумын БОУ-ын байцаагч Х. нар гарын үсэг зурсан байдал /хх-ийн 38 дугаар тал/

-Тайлан гаргасан гэх хэсэгт Хот тохижуулах газрын ахлах мэргэжилтэн Ц.*******, Хяналт тавьсан гэх хэсэгт Ховд хотын ЗАА-ын мэргэжилтэн Ж. нарын гарын үсэгтэй шатахуун зарцуулсан тайлан /хх-ийн 39 дүгээр тал/,

- 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн №1 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ, 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №2 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ /хх-ийн 44-47 дугаар тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдож байх тул хариуцагч Ц.Бат-Эрдэнийн буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч байгууллагад хохирол учирсан гэж үзэх үндэслэлгүй юм.

4.3. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-т гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй гэж заасан.

4.4. Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөнд учруулсан бодит хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.

Нягтлан бодох бүртгэлийн тухай 14 дүгээр зүйлийн 14.4.2-т ...аж ахуйн нэгж, байгууллага нь бүх хөрөнгө, хөрөнгө оруулалт, авлагыг нягтлан бодох бүртгэлд заавал бүртгэх үүрэгтэй бөгөөд хэрвээ тухайн байгууллага нь уг хуулийн заалтыг зөрчсөн тохиолдолд Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т зааснаар төлбөрийн акт тогтоодог хуулийн зохицуулалттай.

Хэргийн баримтаар нэхэмжлэгч байгууллагад нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой шатахууны төлбөрт 1,443,943 төгрөгийн өртэй, эсхүл 1,443,943 төгрөгийн авлагатай эсэх талаар ямар нэгэн аудитын акт тогтоогдоогүй, Ховд аймгийн Хот тохижуулах газар нь 2022 онд Төрийн аудитын байгууллагаас өр төлбөргүй гэж гарсан зэргээс үзэхэд Ц.******* нь 1,443,943 төгрөгийн шатахууныг хувьдаа завшсан, эсхүл түүний буруутай үйлдлийн улмаас Ховд аймгийн Хот тохижуулах газарт хохирол учирсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэв.

5. Талуудын маргааны зүйлд Ховд аймгийн Жаргалант сумын хогийн төвлөрсөн цэгт 2019 оны 12 дугаар сарын 30, 31, 2020 оны 01, 02-ны өдрүүдэд хог отволдох ажлыг Ц.******* хийсэн гэдэгт, уг ажлыг хийхдээ Ц.******* нь ХХК-иас 1,443,943 төгрөгийн шатахуун авч хэрэглэсэн, хэрэглээгүй гэж маргаагүй болохыг дурдав.

6. Иймд, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хариуцагч Ц.******* нь Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д зааснаар Ховд аймгийн Жаргалант сумын Хот тохижуулах газарт 1,443,943 төгрөгийг төлөх үүргийг хүлээхгүй байх тул Ховд аймгийн Жаргалант сумын Хот тохижуулах газрын хариуцагч Ц.*******д холбогдуулан гаргасан 1,443,943 /нэг сая дөрвөн зуун дөчин гурван мянга есөн зуун дөчин гурав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

7. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,053 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 119 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Хот тохижуулах газрын хариуцагч Ц.*******эс 1,443,943 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,053 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4,119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогчид 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйбөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ТАСХЫН