Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 103/ШШ2022/00069

 

 

 

 

 

2022 оны 02 сарын 08 өдөр

Дугаар *******03/ШШ2022/00069

Улаанбаатар хот

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дүгээр хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүргийн ******* дүгээр хороо, *******2 дугаар байрны *******2 тоотод оршин суух, ******* холбогдох зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 70.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 0******* дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ******* 202******* оны 2 дугаар сарын 0*******-ний өдөр 250.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг худалдсан. нь утсаа авахдаа 80.000 төгрөгийг өгсөн. Үлдэгдэл болох *******70.000 төгрөгийг 202******* оны 5 дугаар сарын 0*******-нд өгөхөөр тохиролцсон. 202******* оны 6 дугаар сарын 0*******-нд *******00.000 төгрөг өгөөд үлдэгдэл 70.000 төгрөгийг одоог хүртэл төлөөгүй байгаа тул төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Х. нь 2022 оны 2 дугаар сарын 07-ны өдөр 70.000 төгрөгийг бүрэн төлсөн тул одоо ямар нэг маргаан байхгүй болно. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, нэхэмжлэгчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад:

ҮНДЭСЛЭХ нь:

******* нь ******* холбогдуулан зээлээр худалдах, худалдан гэрээний үүргийн биелэлт 70.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Х. нь 70.000 төгрөгийг нэхэмжлэгч *******т төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ************** дугаар зүйлийн **************.*******, 74 дүгээр зүйлийн 74.*******, 74.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

*******. ******* нэхэмжлэлтэй, ******* холбогдох зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 70.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4.550 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 2.275 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагчаас 2.275 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

ШҮҮГЧ П.ТУЯА