| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2022/00160/И |
| Дугаар | 103/ШШ2022/00162 |
| Огноо | 2022-04-21 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 103/ШШ2022/00162
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,
Нэхэмжлэгч: ******* дүүргийн 3 дугаар хороонд байрлах ******* ТӨХК-ийн ******* ******* ******* ******* салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн 3 дугаар хороонд байрлах, ******* ******* ХХК-д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 155,159,169 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ТӨХК-ийн ******* ******* ******* ******* салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь ******* ******* ХХК-тай Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээг 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр байгуулан хамтран ажиллаж байна. Гэтэл ******* ******* ХХК нь 2021 оны 10, 11 дүгээр сарын *******, эрчим хүчний төлбөрөө төлөхгүй, манай компанийн эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг хохироож байна. Иймд дээрх байгууллагаас 2021 оны 10, 11 дүгээр сарын төлбөр нийт 155,159,169 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчдын эвлэрлийн гэрээнд: ******* ТӨХК-ийн ******* ******* ******* ******* салбар, ******* ******* ХХК-ийн гэрээ байгуулж, *******, эрчим хүчний төлбөр 155,159,169 төгрөгийг 2022.5.20-ны дотор 25,859,861.57 төгрөг, 2022.6.20-ны дотор 25,859,861.57 төгрөг, 2022.7.20-ны дотор 25,859,861.57 төгрөг, 2022.8.20-ны дотор 25,859,861.57 төгрөг, 2022.9.20-ны дотор 25,859,861.57 төгрөг, 2022.10.20-ны дотор 25,859,861.57 төгрөгийг тус тус хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцсон болно. Гэрээ байгуулсан нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Б.*******, хариуцагч байгууллагын төлөөлөгч Х.******* гэжээ.
Шүүхээс хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, зохигчдын эвлэрлийн гэрээ зэргийг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ТӨХК-ийн ******* ******* ******* ******* салбар нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 155,159,169 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд бичгээр ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* ТӨХК-ийн ******* ******* ******* ******* салбарын нэхэмжлэлтэй, ******* ******* ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 155,159,169 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь 155,159,169 төгрөгийг 2022.5.20-ны дотор 25,859,861.57 төгрөг, 2022.6.20-ны дотор 25,859,861.57 төгрөг, 2022.7.20-ны дотор 25,859,861.57 төгрөг, 2022.8.20-ны дотор 25,859,861.57 төгрөг, 2022.9.20-ны дотор 25,859,861.57 төгрөг, 2022.10.20-ны дотор 25,859,861.57 төгрөгийг тус тус хуваан төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 933,746 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож 466,873 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч ******* ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 466,873 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ТӨХК-ийн ******* ******* ******* ******* салбарт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ