Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 159/ШШ2023/0010

 

                                                                                              

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

                                                                                     

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Одбаатар би, Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор ******* 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 18 дугаар дүгнэлттэй, Хилийн цэргийн 0243 дугаар ангийн Зөрчил шалган шийдвэрлах ахлах ажилтан ******* холбогдох “******* шийтгэл оногдуулсан 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 0516018 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий зөрчил шалган шийдвэрлэх захиргааны хэрэгт хариуцагчаас 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдөр гаргасан тайлбарыг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

            Хариуцагч Хилийн цэргийн 0243 дугаар ангийн Зөрчил шалган шийдвэрлах ахлах ажилтан ******* шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “... Хилийн цэргийн 0243 дугаар ангийн Зөрчил шалган шийдвэрлах ахлах ажилтан ******* би Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор ******* 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 18 дугаар дүгнэлттэй уншиж танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Миний 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 0516018 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгоход татгалзах зүйлгүй, хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор ******* нь хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн материалыг хянаад, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Хилийн цэргийн 0243 дугаар ангийн Зөрчил шалган шийдвэрлах ахлах ажилтны 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 0516018 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичиж захиргааны хэргийн шүүхэд ханджээ.

Хилийн цэргийн 0243 дугаар ангийн Зөрчил шалган шийдвэрлах ахлах ажилтан ******* прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдөр бичгээр гаргасан тайлбартаа илэрхийлсэн бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй, 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасны дагуу Хилийн цэргийн 0243 дугаар ангийн Зөрчил шалган шийдвэрлах ахлах ажилтны 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 0516018 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.” гэж зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжид хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах эрхгүй, шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг тайлбарлаж, шүүгчийн захирамжийн үр дагавар тайлбарласан баримтад гарын үсэг зуруулсан болно.

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

            1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын “******* шийтгэл оногдуулсан 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 0516018 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай дүгнэлтийг хариуцагч Хилийн цэргийн 0243 дугаар ангийн Зөрчил шалган шийдвэрлах ахлах ажилтан ******* хүлээн зөвшөөрснийг баталж, зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.     

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.  

            3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Л.ОДБААТАР