Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 2021/ДШМ/526

 

 

 

 

 

 

   2021            5               25                                       2021/ДШМ/526

 

 

П.Т-өд холбогдох эрүүгийн

      хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Мөнхгэрэл,

шүүгдэгч П.Т-ийн өмгөөлөгч Н.Намжилцогт, 

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 2021/ШЦТ/182 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Баярхүүгийн бичсэн 2021 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 25 дугаартай эсэргүүцлийг үндэслэн П.Т-өд холбогдох эрүүгийн 2102000000012 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн П.Т-, 19...... оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ......... настай, эрэгтэй, дээд боловсролтой, зураач мэргэжилтэй, “...........” телевизэд зураглаач, зургийн эвлүүлэгч ажилтай, ам бүл ........... хамт Баянзүрх дүүргийн............... хороо, ...............байрны 24 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: .........../;

П.Т- нь 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 4 дүгээр байрны 2 орцноос НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй, “1” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 606.4 гр /цэвэр жин 574.1 гр/, “2” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 152.4 /цэвэр жин 134 гр/, “3” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 18.0219  гр /цэвэр жин 10.3855 гр/, “4” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 8.7667 гр /цэвэр жин 6.4836 гр/, “5” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 11.0819 гр /цэвэр жин 7.6979 гр/, “6” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 6.9101 гр /цэвэр жин 4.5625 гр /, “7” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 407.8 гр /цэвэр жин 394.8 гр/, “8” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 338.9 гр /цэвэр жин 307.1 гр/, “9” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 6.5131 гр /цэвэр жин 5.8624 гр/, “10” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 9.7360 гр /цэвэр жин 9.0354 гр/, “11” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 1.2859 гр /цэвэр жин 0.5466 гр/ жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис /ургамал/-ыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,

улмаар, 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 11А байрны Б1 давхарт үйл ажиллагаа явуулдаг “Урлан” гэх газарт НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, “өвс” гэх нэршилтэй, “1” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 606.4 гр /цэвэр жин 574.1 гр/, “2” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 152.4 /цэвэр жин 134 гр/, “3” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 18.0219  гр /цэвэр жин 10.3855 гр/, “4” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 8.7667 гр /цэвэр жин 6.4836 гр/, “5” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 11.0819 гр /цэвэр жин 7.6979 гр/, “6” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 6.9101 гр /цэвэр жин 4.5625 гр /, “7” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 407.8 гр /цэвэр жин 394.8 гр/, “8” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 338.9 гр /цэвэр жин 307.1 гр/, “9” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 6.5131 гр /цэвэр жин 5.8624 гр/, “10” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 9.7360 гр /цэвэр жин 9.0354 гр/, “11” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 1.2859 гр /цэвэр жин 0.5466 гр/ жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис /ургамал/-ыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: П.Т-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч П.Т-ийг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Т-өд хорих ял оногдуулахгүйгээр 3 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, П.Т- нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчилсөн бол хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгож, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар П.Т- нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурьдаж, шүүгдэгч П.Т- нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүйг тус тус дурьдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа “1” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 606.4 гр /цэвэр жин 574.1 гр/, “2” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 152.4 /цэвэр жин 134 гр/, “3” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 18.0219  гр /цэвэр жин 10.3855 гр/, “4” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 8.7667 гр /цэвэр жин 6.4836 гр/, “5” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 11.0819 гр /цэвэр жин 7.6979 гр/, “6” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 6.9101 гр /цэвэр жин 4.5625 гр /, “7” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 407.8 гр /цэвэр жин 394.8 гр/, “8” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 338.9 гр /цэвэр жин 307.1 гр/, “9” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 6.5131 гр /цэвэр жин 5.8624 гр/, “10” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 9.7360 гр /цэвэр жин 9.0354 гр/, “11” гэж дугаарласан гялгар уутанд хийсэн, уутны хамт 1.2859 гр /цэвэр жин 0.5466 гр/ жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис /ургамал/-ыг тус тус хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьтанд хортой нөлөө үзүүлэх, нийтийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх тул устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган хадгалж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Б.Баярхүү бичсэн эсэргүүцэлдээ: “... шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр 3 жил 6 сарын хугацаагаар тэнссэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон” байхаар заасан байхад анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж зааснаар шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр 3 жил 6 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндсэн суурь зарчмууд, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй байна. Учир нь, энэ төрлийн гэмт хэрэг нь хүний амь нас, эрүүл мэнд, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд хор уршиг учруулдаг үр дагавартай. Түүнчлэн, шүүгдэгчийн худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, үргэлжилсэн үйлдлээр худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гялгар уутны хамт нийт 1.567.816 гр /цэвэр жин нь 1.454.574 гр/ жинтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийн хэмжээг харгалзах учиртай. Гэтэл шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн нь Эрүүгийн хуулийн 1.2, 1.3 болон 1.4 дүгээр зүйлүүдэд тус тус заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудад нийцэхгүй байна. Нөгөөтэйгүүр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд “Шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэг”, 3 дахь хэсгийн 3.1-т “...эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний үндэслэл”-ийн талаар заахаар хуульчилжээ. Гэтэл шүүхээс яагаад хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх болсон үндэслэлээ шийтгэх тогтоолд зааж дүгнээгүй байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэжээ.

Прокурор С.Мөнхгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжин оролцож байна. Мөн  сэтгэцэд нөлөөт бодисын хэмжээг болон сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад хэрэглүүлсэн зэрэг нөхцөл байдлыг шүүх харгалзаж үзнэ үү. ...” гэв.

Шүүгдэгч П.Т-ийн өмгөөлөгч Н.Намжилцогт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хувийн байдал, хохирол төлсөн зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх эрхийг шүүхэд олгосон. Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч П.Т- нь үйлдсэн хэргээ анхнаасаа хүлээн зөвшөөрч гэм буруугаа хүлээсэн. Өмнө энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг илрээгүй. Түүний үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа, өрх толгойлсон эцэг зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэн харгалзсан. Ингэж тэнсэн харгалзаж шийдвэрлэсэн нь хуульд харшилсан, хууль буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй. Анхан шатны шүүхээс шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн нь хорих ял оногдуулснаас илүү үр нөлөөтэй хүмүүжлийн шинж чанартай болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэж байгаа юм. Зайлшгүй хорих шаардлага байгаагүй. Прокурорын эсэргүүцэлд дурдсан шиг энэ гэмт хэргийн улмаас улс орон, хүн амын эрүүл мэндэд хор уршиг учирч болох талаар хийсэн дүгнэлт шийтгэх тогтоолд тусгагдаагүй. Анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцэж байна. Анхан шатны шүүхээс анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон залууд шүүхээс нэг удаа боломж олгосон. Ингэж шийдвэрлэсэн нь хуульд харшлаагүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Прокуророос П.Т-ийг мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт буруутган Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг анхан шатны шүүх хэлэлцээд шүүгдэгч П.Т-өд хорих ял оногдуулалгүйгээр тодорхой хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож шийдвэрлэхдээ “Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, эх, 6 настай охины хамт амьдардаг зэрэг байдлыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж зааснаар шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр 3 жил 6 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ” гэсэн хууль зүйн дүгнэлт хийжээ.

Энэ дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэхээр байна.

Учир нь, мөн хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал анхан шатны шүүхийн тогтоолд хийсэн дүгнэлтийг хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэхээр хуульчилсан.

Гэтэл анхан шатны шүүх хэрэгт хураагдсан эд мөрийн баримтын тоо, хэмжээнд ач холбогдол өгөлгүйгээр хөнгөн гэмт хэрэг үйлдсэн этгээд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн,  хувийн байдлыг нь харгалзан тэнсэх нь зүйтэй гэсэн тодорхойгүй дүгнэлт хийж, хуульд заасан үндэслэл нь хэрэгт авагдсан нотлох баримтуудтай хэрхэн нийцэж байгаа талаарх хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь буруу болжээ.

Тодруулбал, шүүгдэгчийн өөрийн мэдүүлэг болон оршин суух хорооны Засаг даргын ам бүл 3 гэсэн тодорхойлолтоос өөр П.Т- нь эх болон охины хамт амьдардаг гэх нөхцөл байдал тодорхой бус, мөн эд мөрийн баримтаар 606.4, 152.4, 18.0219, 8.7667, 11.0819, 6.9101, 407.8, 338.9, 6.5131, 9.7360, 1.2859 грамм бохир жин бүхий 11 уут мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хураагдсан хэргийн нөхцөл байдалд тохирсон, шүүгдэгч П.Т-өд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхэд хүрсэн зүйн хууль хувьд оновчтой дүгнэлт огт хийгээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” бол шүүхийн тогтоолыг хүчингүй болгох, эсхүл өөрчилнө гэж заасан бөгөөд давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хүндрүүлэх замаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах эрхгүй тул прокурор Б.Баярхүүгийн бичсэн 2021 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 25 дугаар эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, П.Т-өд холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 182 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч П.Т-өд холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч П.Т-өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3.   Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэр /магадлал/-ийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР


           

                                    ШҮҮГЧ                                                             Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

 

                                    ШҮҮГЧ                                                            Б.ЗОРИГ