Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 101/ШШ2023/01575

 

 

 

 

 

 

 

 

                            2023        03          29

            101/ШШ2023/01575

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  Б. Б /рд:/,

Хариуцагч:  “Х” ХХК /рд:/-д холбогдох

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ж, хариуцагчийн төлөөлөгч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.П нар оролцов.

 

         ТОДОРХОЙЛОХ нь:

1.             Нэхэмжлэгч Б.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний өмгөөлөгч Б.Жаргалсайхан нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б миний бие Баянзүрх дүүргийн дугаар хороо, дугаар цэргийн хотхонд байрлах Э ХХК-ийн 2036 м.кв газар дээр баригдах 80-н айлын орон сууцны А блок орон сууцны давхар  м.кв талбайтай // 2 өрөө орон сууцыг бэлэн төлөлтөд 60.000.000 төгрөгөөр худалдан авахаар “Х” ХХК-тай “Орон сууц захиалагчтай байгуулах захиалгын гэрээ”-ний эрхийг Л.Т-с шилжүүлж 2021.09.03-ны өдөр байгуулсан юм. Орон сууц захиалгаар барих гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөр, тооцоог бүрэн төлсөн юм. Гэтэл “Х” ХХК нь “Орон сууц захиалагчтай байгуулах захиалгын гэрээ”-ний 4-р зүйлийн 4.1-д заасан хугацаа болох 2021.04-р улиралд батлагдсан зургийн дагуу барьж захиалагч талд хүлээлгэн өгөх үүргээ биелүүлэхгүй байна. Уг барилгад орон сууцны комисс ажиллаагүй, бусад этгээдийн захиалгын гэрээтэй давхацсан гэсэн хариуг амаар “Х” ХХК-ийн захирал өгч иргэн намайг хохироож байна. Иймд Баянзүрх дүүргийн дугаар хороо,  дугаар цэргийн хотхонд байрлах Э ХХК-ийн 2036 м.кв газар дээр баригдах 80-н айлын орон сууцны А блок орон сууцны давхар  м.кв талбайтай // 2 өрөө орон сууцыг улсын ашиглалтад оруулахыг даалгуулж, орон сууцны өмчлөгчөөр Б.Б намайг тогтоож өгнө үү.

1а. Гэрээг манай хүү хийсэн. Би гадаадад байсан. Т-с худалдаж авахад гэрээг нь харсан ба цаасан хэлбэрээр байхгүй. Улсын бүртгэлийн гэрчилгээний эх хувь байгаагүй. Т-тэй манай хүү уулзаад хэрэгт байгаа гэрээг хийсэн. Үүнээс өөр гэрээ хийгээгүй. Гэрээнд зурсан гарын үсгийг Б зурсан. Б бид танилууд юм. Байрны өмчлөгчөөр тогтоолгохыг хүсэж байна.

1б. Нэхэмжлэгч нь орон сууцны төлбөрт 60 саяыг төлж, худалдаж авахаар  тохирсон. Байр худалдаж авах эрхийг Т-с худалдаж авсан. Төлбөрийг төлсөн. Хариуцагч нь барилгыг ашиглалтад оруулах үүргээ биелүүлээгүй. Улмаар захиалга давхардсан гэх тайлбарыг өгдөг. Иймд уг орон сууцыг ашиглалтад оруулахыг даалгаж, өмчлөгчөөр тогтоож өгнө үү. Гэрээг Хтай  байгуулсан. Улмаар мөнгийг гүйцэтгэх захирал А-н хэлж өгсөн Т-н дансанд шилжүүлсэн. Иймд гэрээ байгуулаагүй гэдэг нь үндэслэлгүй. Гэрээнд тамга дарагдсанаар нотлогдоно. Гэрээний 3.2 төлбөр төлөх нөхцөлийг заасан. Б нь нэхэмжлэгчтэй хамаарал бүхий хүн юм. Нотлох баримт судалсантай холбоотойгоор 38.6-д зааснаар Б-г гэрчээр асуулгах хүсэлтэй байна гэв.

 

2.             Хариуцагчийн төлөөлөгч О.Б нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Орон сууц захиалгын гэрээний дагуу өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч нь захирал Т-тай гэрээ хийгээгүй, төлсөн төлбөр нь компанид бус өөр хүний дансанд орсон тул гэрээ хүчин төгөлдөр бус тул бүхэлд нь зөвшөөрөхгүй байна.

2а. Нэхэмжлэгч нь хариуцагчтай гэрээ байгуулаагүй. 2021.3.9-нд Ариунболд гэж хүнтэй гэрээ байгуулсан бөгөөд уг хүн нь захирал биш. Трөөс байр авсан гэх боловч Тр нь манай захиалагч биш. Мөн мөнгийг Б төлсөн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Байгалмаа Трт 60 саяыг өгсөн. Байгалмааг гэрчээр асуух шаардлагагүй. Гэрээг Байгалмаа байгуулаагүй бөгөөд нэхэмжлэгч бас байгуулаагүй байна. А гэж хүн маш олон хүнээс мөнгө авсан гэдэг бөгөөд нас барсан гэдэг. Энэ гэрээг хаанаас гаргаж ирснийг мэдэхгүй. Тамга тэмдэг нь эх хувь байгаа эсэхийг мэдэхгүй гэв.

 

3.             Нэхэмжлэгч нь шүүхэд: 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн  дугаар орон сууц захиалагчтай байгуулах захиалгын гэрээний хуулбар /хх3-5/, хариуцагчийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх6/, Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл /хх7/-г нотлох баримтаар ирүүлсэн.

3а. Хариуцагч нь шүүхэд: улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх17/, компанийн дүрмийн хуулбар /хх18-20/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолын хуулбар /хх27/-г нотлох баримтаар ирүүлсэн.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

      ҮНДЭСЛЭХ нь:

1.             Шүүх дараах үндэслэлээр орон сууцны өмчлөгчөөр тогтоох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.             Нэхэмжлэгч Б.Б нь Баянзүрх дүүргийн  дугаар хороо, дугаар цэргийн хотхонд байрлах Э ХХК-ийн 2036 м.кв газар дээр баригдах 80-н айлын орон сууцны А блок орон сууцны давхар  м.кв талбайтай // 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоох тухай нэхэмжлэл гаргасан.

 

3.             Хариуцагч “Х” ХХК нь эрх бүхий этгээдтэй гэрээ байгуулаагүй тул шаардах эрхгүй, мөнгийг нэхэмжлэгч төлөөгүй гэж маргаж байна.

 

4.             Хариуцагчийн өмгөөлөгч нь шүүх хуралдааны хэлэлцүүлэг дуусах шатанд Ч.Байгалмааг гэрчээр асуух тухай хүсэлт гаргасан тул уг хүсэлтийг хэлэлцэх, цаашлаад хангах боломжгүйг дурдах нь зүйтэй.

 

5.             Нэхэмжлэгч нь 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хариуцагч “Х” ХХК-ийг төлөөлж Х.А-той орон сууц захиалагчтай байгуулах захиалгын гэрээ байгуулсан байна. /хх3-4/

5а. Гэрээний 1.1-д зааснаар хариуцагч “Х” ХХК нь орон сууцыг барих, нэхэмжлэгч Б.Б нь ажлын үр дүнг хүлээн авах, тохиролцсон төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн байна. Үүнээс үзэхэд энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байна.

Дээрх хуульд зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх, захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авах, тохиролцсон хөлсийг төлөх үүрэг хүлээдэг.

 

6.             Хариуцагчийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон дүрмийн хуулбараас үзэхэд уг хуулийн этгээд нь 2008 оны 10 дугаар сарын 16-ны өдөр нэг үүсгэн байгуулагчтайгаар байгуулагдсан бөгөөд гэрчилгээнд гүйцэтгэх удирдлагын талаар бичилт хийгдээгүй байна. Тодруулбал, тус хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь Ц.Т байна. /хх17-20/

6а. Үүнээс үзэхэд нэхэмжлэлийн үндэслэл болсон орон сууц захиалгын гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарна.

 

7.             Мөн уг гэрээнд нэхэмжлэгч гарын үсэг зураагүй болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан “гэрээ байгуулах үед би Монгол улсад байгаагүй” гэх тайлбараар тогтоогдсон.

7а. Түүнчлэн гэрээний дагуу төлсөн гэх 60,000,000 төгрөгийг нэхэмжлэгч бус харин Ч.Б төлсөн болох нь Хаан банкны шилжүүлгийн мэдээллээр тогтоогдож байна. /хх7/ Мөн уг төлбөрийг Л.Трт төлсөн ба хариуцагч нь мөнгөн хөрөнгийг хүлээн авсан этгээдтэй эрх зүйн харилцаанд орж байгаагүй, өөрөөр хэлбэл түүнээс орон сууц захиалгын эрхийг шилжүүлэн авсан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгэж маргасан.

7б. Нэхэмжлэгч нь хууль зүйн зөвлөгөө авч, өмгөөлөгчийн хамт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон бөгөөд мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн Ч.Б нь нэхэмжлэгчтэй хамааралтай, цаашлаад Л.Т-рөөс гэрээний эрх худалдаж авсан гэх тайлбараа баримтаар нотлоогүй.

 

8.             Дээрх үйл баримтыг нэгтгэн дүгнэвэл нэхэмжлэгч нь маргаж буй орон сууцыг шаардах эрх үүссэн гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

9.             Харин Л.Т-рт шилжүүлсэн мөнгөн хөрөнгийн талаар маргаан гарвал хуульд зааснаар эрх бүхий этгээд нь зохих этгээдэд холбогдуулан жич нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүй.

 

10.          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс иргэний эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 528,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

         ТОГТООХ нь:

1.             Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч “Х” ХХК-д холбогдох Баянзүрх дүүргийн дугаар хороо,  дугаар цэргийн хотхонд байрлах Э ХХК-ийн 2036 м.кв газар дээр баригдах 80-н айлын орон сууцны А блок орон сууцны  давхар  м.кв талбайтай // 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоох тухай нэхэмжлэгч Б.Бийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 528,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ГАНБОЛД