Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 142/ШШ2023/00473

 

 

 

 

 

2023 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 142/ШШ2023/00473

Орхон аймаг

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум, Уурхайчин баг ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/,

 

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг тоотод оршин суух овогт /РД:/ нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн төлбөр 15,378,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Ж.*******

Хариуцагч С.*******, Б.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бадмааравдан нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ж.******* нь хариуцагч С.*******, Б. нарт холбогдуулан зээлийн төлбөр 15,378,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

2. Нэхэмжлэгч Ж.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасантайлбартаа: ...2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 17 цагийн орчим манай гэрт С.*******, Б., З. нар ирж уулзаж мөнгө зээлсэн. Ингэхдээ 18,000,000 төгрөгийг ийн данс руу, 2,500,000 төгрөгийг С.*******гийн данс руу шилжүүлж авч зээл чөлөөлүүлсэн. Ингээд нийт 20,500,000 төгрөгийг 7 хоногийн хугацаатай зээлсэн. Ингээд 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр С.******* нь нөхрийн цалингийн зээл 12,000,000 төгрөг гарсан. Дээрхи мөнгөнөөс 10,200,000 төгрөгийг нь тус зээлээс хасуулъя гэж гэрт 10,200,000 төгрөгийг бэлэн мөнгөөр авчирч өгсөн. 20,500,000 төгрөгийг С.******* нь зээл хааж байгаад дахин зээл авах гэсэн юм гэж хэлж авсан. Зээл хаахад уг мөнгийг өдрийн 540,000 төгрөгийн хүүтэй хаана шүү гэж тохиролцож авсан. С.*******гийн зээл нь 1 өдрийн дотор гараагүй 4 хоног болсон. 20,500,000 төгрөгөө 23,035,000 төгрөг болгож төлөхөөр байсан боловч 10,200,000 төгрөгийг бэлэн мөнгөөр өгч 12,835,000 төгрөг үлдлээ гэж С.******* нь гарын үсэг зурж тохиролцоод гараад явсан. Мөн 2021 онд С.******* нь хот руу явж зээл хөөцөлдөх гэсэн юм мөнгө хэрэгтэй боллоо гэхээр нь өөрийнхөө ээмэг, бөгж, гинжийг ломбарданд тавьж 600,000 төгрөг бэлэн мөнгөөр өгсөн, мөн 495,000 төгрөг дансаар, ажил явдал гарсан гэж 950,000 төгрөг дансаар, 500,000 төгрөг дансаар тус тус шилжүүлж авсан боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй, цагдаагийн байгууллагаар яваад залилан биш иргэний маргаан гэж үзсэн. С.******* нь анх мөнгө зээлж авахдаа З. эгчийн хашаа, байшингийн гэрчилгээг барьцаанд нь тавьж мөнгө гуйж ирсэн. Мөн өөрийн нөхөр ын цалингийн зээлийг хаалгуулахын тулд 18,000,000 төгрөгийг ийн дансаар шилжүүлж авсан. нь энэ 2 хүнийг танил гэж танилцуулж байсан учраас итгээд мөнгө өгсөн боловч өнөөдрийг хүртэл мөнгийг минь өгөхгүй намайг хохироож байна. Энэ хүмүүстэй 2 жил цагдаагийн байгууллагаар явж маргалдсан ч ямар нэгэн амжилтанд хүрээгүй. Миний эрүүл мэндийн байдал муудаж хагалгаанд орохоор болсон. Иймд С.******* болон Д. нараас 15,378,300 төгрөг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү... Би зээл хаана гэж зар оруулсны дагуу ******* болон нар надтай холбоо барьсан. Энэ хүн удахгүй 7 хоноод мөнгөө өгнө гэж байсан. 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр , *******, нар надтай ирж уулзаж 18,000,000 төгрөгийг ийн дансаар шилжүүлсэн авсан. ийн үл хөдлөх хөрөнгийг барьцаанд авсан учир тэр хүний данс руу мөнгийг хийсэн. 18,000,000 төгрөгийг өдрийн 3 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Одоог хүртэл огт хүү төлөөгүй. Маргааш нь ******* нь өөрийнхөө данс руу 2,500,000 төгрөг зээлж авсан. Тэгээд өөрөө 20,500,000 төгрөгийн зээл боллоо гэж байсан. 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр бэлнээр 10,200,000 төгрөгийг авч ирж өгсөн. Энэ хүнийг явсны дараа тэр мөнгийг өөрийнхөө данс руу орлогоор хийсэн. Хариуцагч намайг мөнгө хайгаад өг гэсэн тэгэхээр нь өөрийнхөө ээмэг бөгжийг 600,000 төгрөгийн барьцаанд 2020 оны 10 дугаар сарын эхээр тавьсан. Батцэцэг гэх хүнээс 1,200,000 төгрөгийг өөрийнхөө данс руу авч үлдсэн мөнгийг нь төв Хаан банкны урд *******гийн данс руу шилжүүлсэн. 2021 оны 02 дугаар сарын эхээр энэ хүний данс руу 1,450,000 төгрөг шилжүүлсэн. Анх нэхэмжилсэн 15,378,300 төгрөгөөс Батцэцэгт өгсөн мөнгө болох 2,000,000 төгрөгийг нэхэмжлэхгүй.13,378,300 төгрөгөөс 10,300,000 төгрөгийн үндсэн төлбөр, сайн ломбардны 343,300 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр шилжүүлсэн 695,000 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр шилжүүлсэн 950,000 төгрөг зэргийг нэхэмжилж, улсын тэмдэгтийн хураамж болон 18,000,000 төгрөгийг өдрийн хүү болох 540,000 төгрөг, 2,500,000 төгрөгийн өдрийн хүү болох 125,000 төгрөг, нийт 13,530,300 төгрөгийг нэхэмжилж байна... гэв.

 

4.Хариуцагч Б. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Нэхэмжлэгч Ж.*******ын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би түүнээс цалингийн зээлээ хаахаар нэг ч төгрөг аваагүй. 2020 оны 09 дүгээр сарын 30-нд Хас банк надад 30,000,000 төгрөгийн цалингийн зээл олгож тэр зээлнээсээ Хаан банкинд үлдсэн 14,457,707 төгрөгийн зээлээ хаасан... гэв.

 

5. Хариуцагч С.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Миний бие Ж.*******тай зээл хаана гэсэн зарын дагуу ярьж нөхөр Б., нарын хамт очиж уулзсан. 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Хас банкнаас 15,000,000 төгрөг авч Ж.*******ын гэрт нь очиж 18,000,000 төгрөгийн 4 хоногийн 3 хувийн хүү бодож 2,160,000 төгрөг, 2,500,000 төгрөгийн өдрийн 4 хувийн хүүгээр 375,000 төгрөгийг тус тус хүүнд төлөөд үлдсэн мөнгөнөөс 10,500,000 төгрөг хасуулая гэхэд 300,000 төгрөгийг өөрөө авч хэрэглэж байя гээд 10,200,000 төгрөгийг хасуулсан. Тэгээд миний бие 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хагалгаанд орсон, мөн ковид-19 цар тахалын өвчин маш хүндээр өвдсөн тул үлдэгдлээ өгч чадаагүй. ... 2020 оны 09 дүгээр сараас эхлэн Хаан банкнаас зээл авахаар хөөцөлдсөн. Зээл авахын тулд батлан даагчаа салгах хэрэгтэй байсан. Тэгэхээр нь би болон нөхөртэйгөө хамт ******* дээр очсон. Тэгээд ийн данс руу 18,000,000 төгрөгийг шилжүүлж авсан. Харин барьцаанд нь ийн хашаа байшингийн гэрчилгээг өгсөн. Анх зээлж авсан 18,000,000 төгрөгөөс 2,000,000 гаруй төгрөгөөр нь зээлээ төлж өөрийн хашаа байшингийн гэрчилгээг авч ирсэн. надад 15,800,000 төгрөгийг өгсөн. Маргааш нь Хаан банк дээр очоод зээлээ хаах гэтэл 2,500,000 төгрөг дутсан. Тэгэхээр нь *******аас 2,500,000 төгрөгийг нэмж зээлж авсан. Тэгээд зээлээ хаагаад дахиад зээл авах гэтэл надад зээл өгөхгүй гэсэн. Тэгэхээр нь Хас банкнаас зээл авахаар болсон. 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр зээл авсан. Нийт 20,500,000 төгрөгийн зээл авсан. Өөрийнхөө зээл гарахаар нь би 2,160,000 төгрөгийг хүүд өгсөн. 2,500,000 төгрөгийг өдрийн 5 хувийн хүүтэй 3 хоногоор тооцож 375,000 төгрөгийг өгөхөөр тохирсон. 10,200,000 төгрөгийг үндсэн мөнгөнөөс тооцож хасуулсан. 3-ны өдөр Өвөрхангай аймаг руу явсан. 8,300,000 төгрөг үлдсэн гээд гарсан. ******* надад өдрийн мөнгө гаргадаг хүн байна, та авах уу гэхээр нь би мөнгө зээлэхгүй гэсэн. Баялаг лоунжид байнга дууддаг байсан. Сайн ломбарднаас би мөнгө аваагүй, надтай өдөржингөө байж байгаад хүний зээл чөлөөлөх гэж байгаа гээд хүнтэй хэрүүл хийж байсан. Надтай хамт Сайн ломбард руу орсон. Би тэр мөнгийг аваагүй. Надаас Улаанбаатар хот руу явах хэрэгтэй байна гээд нөгөө 300,000 төгрөгөө авсан. Тэгэхэд над руу 495,000 төгрөг явуулсан. Тэгэхээр нь би өөрийнхөө 300,000 төгрөгийг аваад зөрүү 195,000 төгрөгийг өгөх юм байна тиймүү гэж хэлсэн. 950,000 төгрөг миний данс уу орж ирсэн. Над руу Мөнхцэцэг гэх хүн залгаж та хоёрын зээлийг чөлөөлсөн, би мөнгөө авъя гэсэн. Би *******д хүүнд 2,540,000 төгрөгийг төлсөн, надаас 300,000 төгрөг авсан. 10,200,000 төгрөгийг үндсэн зээлээс хасуулах гэж өгсөн. Нийт 13,040,000 төгрөгийг төлсөн. Одоо 6,000,000+495,000+950,000 төгрөг, нийт 7,445,000 төгрөгийг төлнө... гэв.

 

6. Нэхэмжлэгчээс Ж.*******ын Хаан банкны 5091163075 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга, 2020 оны 09 дүгээр сарын 28-нд гараар бичсэн С.*******гийн гарын үсэгтэй бичиг, амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар,

хариуцагч нараас Б.ын Хаан банкны зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, Хас банкны дансны хуулга, С.*******гийн Хас банкны дансны хуулга, Хаан банкны дансны хуулга, Хаан банкны зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, фэйсбүүк чатаар Жагаа жагаа, Батцэцэг гэх хүнтэй харьцсан талаарх чатны зургийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

Шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 413 дугаартай эвлэрлийн гэрээг нотлох баримтаар бүрдүүлсэн.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                                   

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...2020 оны 09 дүгээр сарын 28-нд ******* нь өдрийн 3 хувийн хүүтэйгээр, ийн хашаа байшинг барьцаалж байгаа учир түүний дансаар 2,500,000 төгрөг, 18,000,000 төгрөгийг шилжүүлэн авч нийт 20,500,000 төгрөгийг 7 хоногийн хугацаатай зээлсэн. С.*******гийн зээл нь 1 өдрийн дотор гараагүй 4 хоног болсон. 20,500,000 төгрөгөө 23,035,000 төгрөг болгож төлөхөөр байсан боловч 10,200,000 төгрөгийг бэлэн мөнгөөр өгч 12,835,000 төгрөг үлдлээ гэж С.******* нь гарын үсэг зурж тохиролцсон. Мөн 2021 онд С.******* нь хот руу явж зээл хөөцөлдөх гэсэн юм мөнгө хэрэгтэй боллоо гэхээр нь өөрийнхөө ээмэг, бөгж, гинжийг ломбардад тавьж 600,000 төгрөг бэлэн мөнгөөр өгсөн, мөн 495,000 төгрөг дансаар, ажил явдал гарсан гэж 950,000 төгрөг дансаар, 500,000 төгрөг дансаар тус тус шилжүүлж авсан боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй. Иймд С.******* болон Д. нараас 15,378,300 төгрөг гаргуулж өгнө үү... Анх нэхэмжилсэн 15,378,300 төгрөгөөс Батцэцэгт өгсөн мөнгө болох 2,000,000 төгрөгийг хасч, 13,378,300 төгрөгөөс 10,300,000 төгрөгийн үндсэн төлбөр, сайн ломбардны 343,300 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 06-ны өдөр шилжүүлсэн 495,000 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр шилжүүлсэн 950,000 төгрөг, 18,000,000 төгрөгийг өдрийн хүү болох 540,000 төгрөг, 2,500,000 төгрөгийн өдрийн хүү болох 125,000 төгрөг, нийт 13,530,300 төгрөгийг гаргуулна... гэсэн.

 

3. Хариуцагч Д. ...би Ж.*******аас зээл чөлөөлүүлэх гэж нэг ч төгрөг зээлж аваагүй, уг мөнгө надад ямар ч хамаагүй... гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тайлбар гаргасан.

 

4. Хариуцагч С.******* ...нэхэмжлэлээс хүүнд 2,160,000 төгрөг, 375,000 төгрөгийг тус тус бэлнээр төлсөн, 20,500,000 төгрөгийн зээлээс 10,200,000 төгрөгийг бэлнээр төлж үндсэн зээлээс хасуулсан. *******аас нэмээд 495,000 төгрөг, 950,000 төгрөг дансаар авсан нь үнэн. Одоо үлдсэн мөнгө болох 7,445,000 төгрөгийг төлнө... гэсэн.

 

5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Ж.******* нь хариуцагч С.*******д 2020 оны 09 дүгээр сарын 28-нд 18,000,000 төгрөгийг, өдрийн 3 хувийн хүүтэй, 1 өдрийн хугацаатай зээлэхээр тохиролцож гэрээ байгуулж, уг мөнгийг З.ийн дансаар шилжүүлсэн.

 

Мөн 2020 оны 09 дүгээр сарын 29-нд 2,500,000 төгрөгийг С.*******гийн Хаан банкны 5120123565 дугаарын дансаар шилжүүлж зээлсэн, зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй байна.

 

Нэхэмжлэгч Ж.******* нь хариуцагч С.*******д 2021 оны 02 дугаар сарын 06-нд 495,000 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 17-нд 950,000 төгрөгийг түүний Хаан банкны 5120123565 дугаарын дансаар шилжүүлсэн, хариуцагч С.******* нь нэхэмжлэгч Ж.*******д 10,200,000 төгрөгийг буцааж төлсөн, нэхэмжлэгч Ж.******* нь дээрх 18,000,000 төгрөгийн 2,000,000 төгрөгийг З.ээс гаргуулахаар Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргаж шийдвэрлүүлсэн үйл баримтууд тогтоогдож байх ба энэ талаар зохигч маргахгүй байна.

 

6. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана. гэж заасан.

 

7. Иймд хариуцагч нь нийт зээлсэн 20,500,000 төгрөг, /18,0 сая төгрөгийн 1 өдрийн хүү 3%/ хүү 540,000 төгрөг, нийт 21,040,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх ёстойгоос З.ийн төлөхөөр тохиролцсон 2,000,000 төгрөг, С.*******гийн Ж.*******д төлсөн 10,200,000 төгрөгийг хасч, үлдэх 8,840,000 төгрөгийг хариуцагч С.******* нь нэхэмжлэгчид төлөх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

8. Харин нэхэмжлэгч Ж.*******, хариуцагч Д. нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул нэхэмжлэгч Ж.*******ын хариуцагч Д.т холбогдуулан гаргасан зээлийн төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

9. Нэхэмжлэгч Ж.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт удаа дараа шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас зөрүүтэй тайлбарыг гаргасан бөгөөд түүний хариуцагч С.*******гаас нэхэмжилсэн ...сайн ломбардны 343,300 төгрөг, 2,500,000 төгрөгийн өдрийн хүү болох 125,000 төгрөг гаргуулах... шаардлагуудтай холбоотой нотлох баримт хэрэгт авагдаагүй.

 

10. Мөн хариуцагч С.******* нь ...нэхэмжлэгчид хүүнд 2,160,000 төгрөг, 375,000 төгрөгийг тус тус бэлнээр төлсөн, энэ талаар түүнтэй харьцсан чат нотлоно... гэсэн боловч тэдний хооронд харьцсан гэх чатны зургууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй тул шүүх нотлох баримтаар үнэлж, шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй бөгөөд зохигчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 38.7-д заасан шүүх хуралдаан эхлэхийн өмнө өөрийн шаардлага, тайлбар, татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрсдөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

 

11. Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч С.*******гаас 8,840,000 / найман сая найман зуун дөчин мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.*******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 6,538,300 /зургаан сая таван зуун гучин найман мянга гурван зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Ж.*******ын хариуцагч Б.т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

12. Шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Ж.*******ын улсын тэмдэгтийн хураамжид 234,850 төгрөг төлөх хугацааг хойшлуулж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгч Ж.*******аас улсын тэмдэгтийн хураамж 119,562 төгрөг, хариуцагч С.*******гаас улсын тэмдэгтийн хураамж 156,390 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т заасныг баримтлан хариуцагч С.*******гаас 8,840,000 / найман сая найман зуун дөчин мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.*******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 6,538,300 /зургаан сая таван зуун гучин найман мянга гурван зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Ж.*******ын хариуцагч Б.т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянна шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.4-т зааснаар Шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Ж.*******ын улсын тэмдэгтийн хураамжид 234,850 төгрөг төлөх хугацааг хойшлуулж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгч Ж.*******аас улсын тэмдэгтийн хураамж 119,562 төгрөг, хариуцагч С.*******гаас улсын тэмдэгтийн хураамж 156,390 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ