2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2235

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Булгантамир даргалж, Ерөнхий шүүгч Б.Дашдондов, шүүгч Г.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Онцгойгэрэл ,

улсын яллагч Г.Хурмандах /томилолтоор/, 

шинжээч эмч О.Болороо /цахимаар/,

гэрч Д.М***,

шүүгдэгч Ж.Б***, түүний өмгөөлөгч Н.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Б***д холбогдох эрүүгийн 2410 0108 70717 дугаартай хэргийг 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны 12 дугаар сарын 28-ны өдөр *** аймгийн *** суманд төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “***" ХХК-д харуул ажилтай, ам бүл 1, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, *** дүүрэг *** хороо, *** амины орон сууц *** гудамж, *** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн *** хороо ***ийн ***д оршин суудаг, урьд 5 удаагийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан гэх,

*** овогт ***гийн Б*** (РД: ***).

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Б*** нь 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн *** хороо ***, Туул голын хойд талд *** хэсэгт байх монгол гэрт согтуурсан үедээ хамтран амьдрагч Д.Ч***тай эр эмийн хардалтын улмаас маргалдаж, маргааны явцад түүний цамцны захнаас барьж дугтран шалан дээр толгойгоор нь савж унагаан, унасных нь дараа хөлөөрөө толгойных нь баруун тал руу 2 удаа дэвссэн үйлдлийн улмаас амь хохирогчид гэмтэл үүсгэн алсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас:

Улсын яллагчаас шүүгдэгч Ж.Б***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах байр суурьтай, хавтаст хэргээс хэргийн яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан бичгийн нотлох баримтуудыг,

Шүүгдэгч Ж.Б*** болон түүний өмгөөлөгч Н.Энхбаяраас “...шүүгдэгчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж, хэргийн зүйлчлэл өөрчлүүлэх...” байр суурьтай, хавтаст хэргээс 1 дүгээр хавтаст хэргийн 20-22, 23-26, 48, 51-52, 56-57, 70-71, 76-77, 73-74, 82-85, 65-66 дахь талуудыг тус тус шинжлэн судалж шүүх хуралдаанд талууд мэтгэлцэж оролцов.

Шүүгдэгч Ж.Б*** шүүхийн хэлэлцүүлэгт “...Би хийсэн хэргээ үгүйсгэж өөрийгөө өмөөрсөн зүйл байхгүй. Амь хохирогчийг манай хүүхдүүд авч ирсэн ба эхэндээ гайгүй байж байгаад сүүлдээ ааш зан нь эвдэрсэн. Би 3 дугаар сарын 07-ны өгдөө 08:00 цагийн орчим объектоо шалгаад ферм орох гээд явж байхад амь хохирогчийн том охин Ч.О*** над руу залгаад та хаан байгаа юм гэж асуухад би гэртээ байна гэж хэлсэн. Тань дээр ээж очсон уу ээж шөнөжингөө агсам тавиад, 2 хүүхэд айлгаад, юм эвдэж сүйтгээд өглөө 6,7 цагийн үед гараад явсан гэхэд нь ээж нь ирээгүй байна гэж хэлсэн. Хонхор луу явсан юм биш үү гэхэд охин нь хонхор луу яваагүй, Хонхорт байдаг хүмүүсээс асуухад ирээгүй байна гэж хэлсэн. Тэгвэл 100 айл дээр Ч***, Т***гээд 2 хүн байдаг. Тэнд очсон байж магадгүй, ээж нь ирвэл би чамд хэлье гээд хаалгаа түгжээд орондоо ороод хэвтэж байхад 7,8 цагийн үед хаалга тогшоод Ж.Б байна хаалгаа онгойлгоорой би хөлдөж үхлээ гэхэд би хаалга онгойлгож өгөөд чи хаагуур яваад ирж байгаа юм бэ гэж асуухад би 100 айлд Туяагийнд байж байгаад ирлээ гэсэн. Охин Ч.О*** нь ээж ирэхээр нь яриулаарай гэж хэлсэн учир би ээжтэй нь яриулсан. Хүүхдүүдтэйгээ зүгээр ярьж чадаагүй, янз бүрийн хараалын үгээр дуудаад байдаг. Тэгэхээр нь би чи хүүхдүүдтэйгээ зүгээр ярьж болдоггүй юм уу чамаас хүүхэд чинь юу ч аваагүй, амьдралаа болгоод яваад байгаа биз дээ. Том охин нь нөхөр хүүхэдтэй 3 өрөө том байртай ба тэндээ байгаад байж болдоггүй юм уу гэхэд охин нь тэр хавьд байдаг хүмүүстэй нийлж уугаад агсам согтуу тавиад дийлдэхгүй байна. Хонхорын хашаа байшинг янзлаад тэнд байлгадаг юм уу гэж бодож байна та тэр хүртэл байлгаж байгаарай гэж хэлсэн. Манайд 3 дугаар сарын 13-ны өдөр хүртэл байсан. Би гарч бие засаад ажлынхаа хувцас солиод байж байхад Д.М***, Н*** 2 миний гар утас руу залгаад Ж.Б ах бид 2 дэлгүүр явлаа та юм захих уу гэхээр нь дэлгүүр явж байгаа бол ганц юм аваад ир гэж хэлээд би ферм рүүгээ яваад 11 цаг өнгөрөөд ажлаасаа буугаад гэртээ хүрч ирсэн. Гэрч ирэхэд талийгаач цай чанаад байж байсан. Би нөгөө 2 ирээгүй юу гэхэд ирээгүй гэхээр нь тэр 2 бүтэхгүй аягүй бол замдаа тасарсан байх хоёулаа хот оръё хүүхдийнхээ гэрт очиж усанд оръё гээд хувцсаа солиод гараад явж байхад гар утас дугарсан. Манай гэр нуурын урд байдаг бөгөөд Д.М***, Н*** 2 залгаад ахаа бид 2 машин суугаад нуурын ард буучихлаа. Мөсөөр гарч болж байгаа юу гэж асуухаар нь зүгээрээ би түрүүхэн мөсөөр гарсан гайгүй байсан гэж хэлсэн. Тэгж ярихаар нь бид 2 явахаа болиод гэртээ орж хувцсаа солиод би гадна мод янзлаад байж байхад Д.М***, Н*** 2 архи авч ирсэн. Талийгаач архи уух гээд байхаар нь эхлээд хоолоо хийгээд идчих. Өлөн дээрээ архи уувал галзуурах нь галзуураад, тасрах нь тасран гэж хэлээд будаатай шөл хийж идээд сүүтэй цай чанасан. Талийгаач сүүтэй цай чанаад цаана нь тавиад, данханд байсан хар цайг ширээн дээр авч ирж тавьсан. Тэр цайгаа аяганд хийж өгөхөөр нь чи цайгаа сүүлээгүй юм уу гэхэд сүүлсэн гэж хэлсэн. Гэтэл Н*** цайгаа цааш аваад тавьчихсан байна гэж хэлэхэд чи миний гал тогоо руу орлоо гээд хэрүүл үүсгэсэн. Тэгэхээр нь Н***ыг чи боль талийгаач одоо агсам согтуу тавиад, дийлдэхгүй гээд Н***ыг гарах гэж байхад талийгаач араас нь очоод зууралдаад гараад явсан. Тэр хоёрыг гарахад Д.М*** хойд орон дээр унтсан байсан. Гадаа дуу чимээ гараад байхаар нь би гараад талийгаачийг салгаад гэрч оруулж ирэхэд хажуу шанаа хэсгээс нь цус гарсан байсан. Би цусыг нь арчаад угаалтуурт нүүр гараа угаа гээд талийгаач нүүр гараа угааж байхад нь Д.М***ийг сэрээгээд чи Н***ыг аваад яв энэ хоёр хэзээний хоорондоо таардаггүй, өмнө нь ууж байсан дандаа хэрүүл хийдэг гээд Н***, Д.М*** хоёрыг явуулсан. Тэгээд байж байтал миний гар утас дугараад надтай хамт ажилладаг байсан Я***над руу залгасан бөгөөд сонин юу байна гээд ярьж байхад хажуугаас талийгаач хэн юм гээд асуугаад байсан. Талийгаач намайг хардаад байдаг, фермийн авгай нартай хардаад гэрт нь очиж агсам тавьдаг, хартай хүн байсан. Эрдэнэцогтын эхнэр Чимгээ дээр ороод би энийг шоронд нь хатаачхаад явна гэж 2,3 удаа хэлж байсан талаар надад Чимгээ талийгаачийг нас барсны дараа хэлсэн. Тэгж хэлэхээр нь чи надад эртхэн хэлэхгүй яасан юм бэ тэгсэн бол би ийм асуудалд орохгүй, аль эрт зайгаа барих байсан гэж хэлсэн. Талийгаачийг хүүхдүүд нь аваад явдаг. Тэгээд шөнө голцуу буцаад ирчихдэг байсан. Сарын сүүл 25,26-ны өдөр дөхөөд тэтгэвэр нь буухаар яваад өгдөг. Тэгээд 10 хоноод над руу 20.000 төгрөг байна уу Оюумаагийн дэлгүүрийн данс руу хийчих би үхэх гээд байна гэж хэлэхээр нь чи одоо архи уухаа боль гэж хэлсэн. Мөн А*** гэх найз нь над руу ярьж байсан энэ хүнээ ирж ав архи уугаад үхлээ гээд хэлж байсан. Би дүү О***руу яриад талийгаач хонхорт архи уугаад муудсан байна гэнэ чи очоод аваад ирээч гэхэд за ахаа би бензин муутай байна гэхээр нь би бензин хийнэ гэж хэлж байсан. 3 дугаар сарын 13-ны орой Н***, Д.М*** хоёрыг явуулаад би Я***тай ярихад намайг хардаад байсан. Би хойд орон дээрээ хэвтэж над дээр ирээд Я***та хоёр зүгээргүй янхнууд гээд миний нүүр лүү алгадаад, хөл гар луу цохиод өшиглөсөн. Би юм хэлэхгүй инээгээд суухад чи инээлээ гээд дахиж ирээд нүүр лүү цохисон. Тэгээд байхаар нь болъё, чамтай ерөөсөө таарахгүй юм байна гээд гутал, хувцсаа тайлаад ор луугаа ороод хөнжлөө нөмрөөд хэвтэж байсан. Гэтэл урд ширээн дээр байсан халуун савтай цайг над руу авч шидсэн. Би босоод орон дээр аваачаад одоо чи унт гээд би өөрийнхөө орон дээрээ очоод буруу хараад хэвтсэн. Дахиад намайг өдөөд байхаар нь хөлөөрөө цааш нь тийрсэн. Намайг тийрэхэд зуухны ард унасан ба уначхаад босож ирээд Ж.Б одоо болъё, би явахаа болилоо гээд баруун талын орон дээр буруу хараад хэвтсэн. Би хойд орон дээр хэвтэж байгаад хэсэг зуур унтсан байсан. Нэг сэрээд талийгаачийн урд очоод мөрнөөс нь татаад наашаа эргүүлэхэд эрүү нь зуураад ухаан алдсан байсан. Тэгээд би Шувууны түргэн дуудахад өөрийн харьяа дүүрэг рүүгээ ярь гэж хэлсэн. Би охин Ч.О*** руу яриад ээж чинь ухаан алдаад эрүү зуурчхаад байна түргэн дуудахаар харьяа дүүргийн түргэн дууд гээд байна гэж хэлэхэд охин нь за би эндээс түргэн явуулъя гэж хэлсэн. Тэр шөнө түргэн ирээгүй ба маргааш өглөө нь 8 цагийн үед түргэн ирсэн. Би урд зам дээр гарч түргэн тосож авсан. Гэхдээ түргэний зориулалтын машин биш жижиг приүс машинтай нэг эмч, жолооч 2 ирсэн. Би шөнөжингөө массаж хийхэд талийгаач эвшээгээд эрүүний зууралт нь гарсан. Ухаан ороогүй амьсгаатай байсан. Эмч ирээд тариа хийгээд, даралтыг нь үзээд талийгаачийг түргэн аваад явсан...” гэж (шүүх хуралдааны тэмдэглэл) тайлбар, мэдүүлэг гаргав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 56, 57 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 54 дэх тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 29 дэх тал), иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 55 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа (хавтаст хэргийн 33-34 дэх тал) зэрэг болно.

Хоёр.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

2.1. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар, мэдүүлэгт дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Ж.Б*** нь 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн *** хороо ***, Туул голын хойд талын *** хэсэгт байх монгол гэрт согтуурсан үедээ хамтран амьдрагч Д.Ч***тай эр эмийн хардалтын улмаас маргалдаж, хохирогч Д.Ч*** нь шүүгдэгч Ж.Б***г цохисны дараа шүүгдэгч түүнийг өшиглөсний улмаас хохирогч савж унаж биед нь их тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн няцрал, цус харвалт аалзан хальсан доорх цус харвалт, тархи дарагдал, голын бүрдлийн хазайлт, дух, дагзны дэлбэнгийн цус хомсрол, баруун зулайн хуйхны цус хуралт, баруун хацар эрүү, цээж, хоёр өвдөгт цус хуралт, баруун доод 1, зүүн доод 1,2-р шүдний булгарал бүхий гэмтэл авч,

улмаар хохирогч Д.Ч*** нь 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс хойш Гэмтэл согог судлалын үндэсний төвд, 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс хойш *** эмнэлэгт тус тус хэвтэн эмчлүүлж байхдаа 2024 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 04:00 цагийн орчимд дээрх гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдлаар нас барсан болох нь:

1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.О***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би өмнө гэрчээр тухайн үед болсон асуудлын талаар мэдүүлэг өгсөн бөгөөд одоо нарийн сайн санахгүй байна. Тухайн үед манай Д.Ч*** нь тархиндаа хүнд гэмтэлтэй ГССҮТ-д тархины хагалгаанд орсон боловч 2 сар орчим ухаан ороогүй, эмчлүүлж байсан учраас бид нар ГССҮТ-өөс гаргаад улсын гуравдугаар төв эмнэлэгт 7 хоног эмчлүүлсэн чинь найдваргүй, бүх эмчилгээг хийсэн, гэрийн нөхцөлд асаргаанд ав гэхээр нь бид нар гэртээ асрах боломжгүй, эмнэлэгт байлгая гэж бодоод *** дүүргийн нутаг дэвсгэрт байрлах *** нэртэй эмнэлэгт хэвтүүлж, хамтран амьдрагч Ж.Б*** ах асарч байсан бөгөөд ямар нэгэн байдлаар ухаан ороогүй 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр нас барж, гандангийн орчим байрлах буяны компаниар оршуулгын үйл ажиллагааг хийсэн юм... Бид нар цагдаагийн байгууллагад нас барсан талаар мэдэгдэх нөхцөл үүсээгүй бөгөөд, тухайн үед маш олон сар асарч, буяны ажил гэх мэт шалтгаанаас үүдээд мэдэгдэх ёстой талаар ойлголтгүй байсан юм. Би тэр эмнэлгийг цагдаагийн байгууллагад мэдэгдэх ёстой талаар хэлж мэдэхгүй байна... Миний хувьд Ж.Б*** ахыг архи уудаггүй гэж боддог, гэхдээ нүднээс далд уудаг эсэх талаар бол хэлж мэдэхгүй юм. Харин манай ээжийн хувьд архины хамааралтай өдөр болгон архи уудаг юм. Ер нь манай ээжийн хувьд архи уухаараа агсам тавина, элдэв янзын ааш гаргана, янз бүрийн эд зүйл авч шидэх зэргээр зан чанарын хувьд Их хэцүү, догшин, догшин, ааштай хүн байгаа юм. Ж.Б***гийн хувьд их даруухан хүн шиг санагддаг юм. Миний хувьд нэг нэгнийгээ зодож гэмтээж байсан талаар мэдэхгүй байна, заримдаа хэрэлдсэн, маргалдсан гээд 1-2 удаа очиж авч байсан... Ёстой Ж.Б*** ахыг манай ээжид гар хүрч байсан талаар сонсож байгаагүй, харин манай ээж агсам согтуу тавиад, зовоогоод байна гээд Ж.Б*** ахын хүүхэд нь манайд ээжийг авч ирж өгч байсан удаа байдаг юм... Ээжийг Төв аймгийн нутаг дэвсгэрт байрлах Жирмийн нуур гэдэг газрын орчим оршуулсан. Ер нь бол бид нарын хувьд хөндүүлмээргүй байна... Талийгаачийн үр хүүхдүүд бидний зүгээс сэтгэл санааны хохирол тогтоолгох шаардлагагүй...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 56-57 дахь тал),

түүний 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр гэрчээр өгсөн “...Миний ээж одоогоос 3, 4 жилийн өмнөөс таньдаг Ж.Б*** гэх хүнтэй Хан-Уул дүүргийн *** хороо, загас үржүүлгийн газрын хавьд байдаг гэрт нь үе үе очиж хамт байдаг болсон. Хамгийн сүүлд 2024 оны 06 сарын 07-ны адаар Ж.Б*** гэх ахын гэрт нь очихоор явсан бөгөөд очсоноосоо хойш байнга утсаар холбоотой байсан. Хамгийн сүүлд 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 11:00 цагийн орчим над руу залгаж ярьсан бөгөөд ямар нэгэн архи согтууруулах ундаа хэрэглээгүй зүгээр ярьж байсан. Тэгээд 2024 оны 03 дугаар сарын 14-ний шөнийн 01:00 цагийн орчим ээжийн хамт амьдарч байсан Ж.Б*** над руу залгахад ээж чинь хурхираад байна, хэлээ хазчихаад байна гэхээр нь би тухайн ахаас ээж архи уусан юм уу гэхэд намайг 2024 оны 03 дугаар сарын 13-ны орой ажлаас ирэхэд гэрийн урд ойролцоо байдаг айлд архи усан байдалтай орж ирэхээр нь унт гэсэн чинь манай ээж хэдэрлээд  явлаа гээд цүнхээ аваад гэрээс нь чирч яваад 20-30 минут болохоор нь гэрээс гараад хартал гэрийнх нь урд дугуй, тэрэгний хажууд нүүрээрээ доошоо хараад уначихсан байхаар нь ах гэртээ оруулсан чинь цай уугаад унтсан бөгөөд шөнө сонин дуугараад байна гээд над руу залгасан гэж хэлсэн. Тэгээд би сэрээгээд үзээрэй гэхэд сэрэхгүй байна, хурхираад байна гэхээр нь болохгүй бол дуудаарай гэж хэлсэн. Тэгээд намайг унтсан байхад өглөө 06:30 цагийн орчим над руу залгаад ерөөсөө сэрэхгүй байна гэхэд би очлоо гэж хэлээд би 103-т залгаж мэдэгдээд яваад очсон. Тэгээд очиж байтал эмнэлэг нь манай ээжийг аваад явж байна гээд эмнэлгийн машин нь Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг дээр авч ирээд амьсгалын аппарат зүүж байгаад хамгийн ойр байх Сон медикал эмнэлэгт тархины томограф авхуултал тархиндаа гэмтэлтэй байна гээд шууд ГССҮТ-д авч ирсэн бөгөөд маргааш нь хагалгаанд орсон юм...Тухайн хүн надад намайг ажлаас ирэхэд урд талд байдаг ажлын хүнтэй архи уусан, хоорондоо маргалдсан юм шиг байна. Тэгээд гэрт орж ирээд явна гээд гарсан гэрийн үүдэнд ухаан алдаад унасан байна гэж хэлэн...Манай ээж тухайн хүнтэй эртний танилууд бөгөөд одоогоос гурван жилийн өмнөөс хамт амьдарч байгаа. Миний ээж уг нь  архины хамааралтай, их ааштай, уухаараа агсам хүн бөгөөд Ж.Б*** гэх ахын хувьд архи уудаггүй, их даруухан, манай ээжид огт гар хүрч байгаагүй, манай ээж л харин агсамнаад янз бүр болдог байсан...Надад хэлэхдээ гэрийнх нь урд доошоо харсан байдалтай хэвтэж байсан гэж хэлсэн...Архи өвчин байхгүй, 2022 онд айл руу орохдоо халтирч унаад зүүн хөлийнхөө дунд чөмгийн хугалсан бөгөөд түүнээс хойш хөл муутай хазганадаг болсон...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 58-63 дахь тал),

2. Шүүгдэгч Ж.Б***гийн мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр өгсөн “...Би Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 8 жилийн сургуульд суралцаж 7 дугаар анги төгссөн юм. Би сонсгол муутай бөгөөд чанга ярих юм бол сонсоно... Би *** ХХК-ийн Хан-Уул дүүргийн *** хорооны нутаг дэвсгэрт байх, загас үржүүлгийн газрын зүүн талд *** хэсэгт байх тус компанийн ухсан нүхний ***аар ажилдаг бөгөөд, манай гэр ямар нэгэн хашаагүй, манайхаас 1 км гаруй зайд Алтаншанд гэх нэртэй айл, загас үржүүлгийн газар ганцаараа амьдардаг. Би одоогоос 7 жилийн өмнө ***ын Ч*** гэх эмэгтэйтэй танилцсан бөгөөд, 1 жил орчмын дараагаас хамтдаа амьдарч эхэлсэн бөгөөд, манай хүн хүүхдүүдийнхээрээ бас амьдардаг бөгөөд манайхаар ирж очиж байдаг юм. 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүүхдийнхээ хүүхдийг харна гэж явж байгаад тухайн өдөр манай гэрт ирсэн бөгөөд бид хоёр түүнээс хойш тус газарт байх гэрт байсан юм. Би тухайн харуулын ажлаас гадна, гэрийн ойролцоо байх айлд очиж малын баас арилгах ажил хийдэг, мөн гэрийн ойролцоо байх компанийн эзэмшлийн экскаваторын бүрэн бүтэн байдлыг хардаг юм. Тухайн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өглөө 06:00 цагийн орчим ферм рүү явж баас цэвэрлэчхээд, өдөр 12.00 цагийн орчим гэртээ ирэхэд манай хамтран амьдрагч Д.Ч***, гэртээ гэрийнхээ ажлыг хийгээд байж байсан юм. Тэгээд би хамтран амьдрагчтайгаа дэлгүүр орохоор гэрээс гарах гэж байсан чинь миний утас руу, манай гэрийн ойролцоо амьдардаг Д.М***/Утас-89806808/ над руу залгаад би гэрийн чинь ард ирчихсэн байна, та гэртээ байна уу гэхээр нь би гарах гэж байна гэсэн чинь та байж байгаарай би гэр рүү чинь орж байна гэж хэлсэн. Тэгээд хамтран амьдрагч бид хоёр дэлгүүр явахаа болиод гэртээ хувцсаа тайлчихсан байж байсан чинь Д.М*** гэх эрэгтэй Н*** гэх зүс таних хүнтэй хамт гэрт орж ирсэн бөгөөд, тэр хоёр орж ирэхдээ торон дотор Стандарт нэртэй 0.75 литрийн 3 шил архи авч орж ирсэн. Тэгээд бид дөрөв нийлээд тухайн 3 шил архинаас 2 шил архийг хувааж уусан бөгөөд, би нэг шилийг нь бол яг хувааж уусан бөгөөд 2 дахь шилнээс нь дээжээс нь нэг аяга/рүүнк/-аар уусан юм. Тухайн үед манай хамтран амьдрагч архинд дуртай болохоор нэлээн согтсон байсан бөгөөд Н***тай ам зөрсөн бөгөөд би Н***, Д.М*** хоёрыг бушуухан яв, одоо наадхын чинь авир нь хөдлөх гээд байна гээд явуулсан юм. Тухайн үед тэр хоёр явахдаа нэг шил архиа аваад явсан бөгөөд тухайн үед манай хамтран амьдрагч Н***, Д.М*** хоёртой маргалдсан, зодолдож цохилцсон зүйл байхгүй. Тэгээд хамтран амьдрагч бид хоёр үлдсэн бөгөөд, хоол ундаа хийж идээд, нар жаргасан бөгөөд би гэртээ Өргөө нэртэй 0.33 литрийн 1 шил архи байснаас Ч*** 2 аяга/рүүнк/-аар, би 1 аяга/рүүнк/-аар уугаад, Ч*** гал тогооны хэсэгт гэрийн ажлаа хийж байсан бөгөөд би гэрийн хоймрын орон дээр хэвтэж байсан чинь манай хамтран амьдрагч Ч*** нь миний ажилдаг компанийн манаас болох Я***тай хардаад, хэл амаар доромжлоод, нүүр рүү 2-3 алгадаад авахаар нь би уурлаад алын болгон чамд маажуулж алагдуулж байхын гээд цагаан цоохор өнгийн цамцных захнаас хоёр гараараа барьж байгаад гэрийн  модон, дээгүүр нь худлаас дэвссэн шалан дээр дугараад унагахад толгойны ар хэсгээрээ шалан дээр савж унасан бөгөөд, би толгой дээр гуталгүй зүүн талын хөлөөрөө хамтран амьдрагчийн баруун талын чихний хэсэг, болон хацар хэсэгт 2 удаа дэвссэн юм. Тэгээд татаж босгож ирээд орон дээр суулгаж байсан чинь Ч*** одоо больё гэж хэлээд өөрөө ороо засаад хоймрын орон дээр миний араар унтсан юм. Тэгээд унтаж байгаад шөнө 01:00 цагийн орчим Ч*** цаашаа харчхаад сонин дугараад байхаар нь өөр рүүгээ харуулсан чинь эрүү зуурчихсан, чимээгүй, хурхираад байхаар нь би эрүүнийх нь зуурсныг болиулах гэсэн боловч болохгүй байсан бөгөөд би эмнэлэгт дуудлага өгөх гэсэн боловч ирээгүй бөгөөд би Ч***ын охин Ч.О*** руу залгаад эрүү ам нь зуураад ухаан орохгүй байна, түргэн дуудах гэсэн чинь утсаа авахгүй байна, чи эмнэлэг дуудаад хүрээд ир гэж хэлсэн юм. Тухайн үед охин нь надаас юу болсон юм гэхээр нь ээж чинь архи уусан, эрүү нь зуурчхаад, ухаан орохгүй байна л гэж хэлсэн. Тэгээд өглөө 08.22 цагт түргэн тусламж ирж үзээд нэг тариа хийгээд эмнэлэг рүү аваад явсан бөгөөд, би хамт явсан юм... Би тухайн шөнө утсаар ярихад нь Ч.О***д ээж чинь цүнхээ аваад гэрээс гараад явсан, бөгөөд гэрт орж ирчхээд буцаж бие заслаа гэж гарч явчхаад 20-30 минутын дараа араас нь гарсан чинь гэрийн хаяанд дугуйны дэргэд зүүн талаараа газарт цагариглаад унтаж байсан гэж хэлсэн. Тухайн асуудал бол намайг толгой дээр нь дэвссэний дараа гэрээс бие засахаар гарч яваад, гэрийн гадаа хэвтэж байсан... Тухайн өдөр архи уусан үедээ миний зүүн баруун талын хацар хэсэгт 2 удаа алгадсан, ам руу нэг удаа алагдсан бөгөөд миний хүзүүний хэсэгт маажсан юм. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Миний нурууны ард шалбарсан, хүзүүний зүүн хэсэгт хумсны шарх, баруун хацарт шарх, зүүн хацарт шарх байна. Тухайн шархнуудыг манай хамтран амьдрагч Д.Ч*** л үүсгэсэн юм... Би Д.Ч***ыг заамдаж аваад газар унагаах үед модон, хулдаасан гадаргуутай шалыг дагз хэсгээрээ саваад уначихсан юм, тэгээд би унасных нь дараа түүний баруун хацар, чихний хэсэгт баруун талын нүцгэн хөлөөрөө 2 удаа дэвссэн юм. Би нээх айхтар гар хүрч байгаагүй, хааяа ганц хоёр удаа алагдчихдаг байсан бөгөөд энэ талаар цагдаад ханддаггүй байсан бөгөөд өөрөө их архи уудаг, архи уухаараа агсам, намайг тэр хавийн авгай хүүхнүүдтэй хардаад чарлаад, нүүр ам маажаад энд тэндгүй шалбалаад хаячихдаг, би цагдаад нэг ч удаа хандаж байгаагүй, би хүү Баттөгөлдөрт Д.Ч***ыг намайг маажаад, ураад зүгээр байлгахгүй байна гэж хэлж байсан бөгөөд нэг удаа манай хүү Д.Ч***ыг ирж аваад охинд нь хүргэж өгч байсан юм... Тухайн үед бид хоёроос өөр хүн байхгүй байсан юм...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 65-66 дахь тал),

түүний 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр сэжигтнээр дахин өгсөн “...Талийгаач Д.Ч*** нь 2024 оны 03 дугаар сарын 13, 14-ны өдрүүдэд ГССҮТ-д очиж хэвтэн эмчлүүлж байсан бөгөөд, тухайн үедээ ухаан орохгүй эмчилгээ хийлгэж , хүүхдүүд нь асарч байсан юм. Тухайн үед эмнэлэгт хүчтэй эм тариа хэрэглэх болсон бөгөөд энэ байдлаараа удах юм бол эмчилгээгээ даахгүй гээд эмнэлгээс гаргаад *** дүүргийн нутаг дэвсгэрт байрлах *** нэртэй эмнэлэгт хэвтүүлсэн, тухайн үед хүүхдүүд нь ажилтай асарч чадахгүй гээд би тухайн эмнэлэгт байхад нь 27 хоног асарч байсан бөгөөд 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр нас барсан юм. Тухайн эмнэлэгт ямар нэгэн эм, тариа хэрэглээгүй, асраад л байж байсан бөгөөд бид нар ажил явдлыг нь хийгээд хүүхдүүд болох Ч.Од***, Ч.О*** нар нь оршуулгын газрыг олоод 2024.05.20-ны өдөр Төв аймгийн ***гийн аж ахуйн наад талд ***ын орчим оршуулгын газарт оршуулсан юм. Би тухайн оршуулсан газрыг шууд очих юм бол зааж өгч чадна..” (1 дүгээр хавтаст хэргийн 68 дахь тал),

түүний 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр яллагдагчаар өгсөн “...Би 1980 оны орчим Булган аймагт явж байгаад ***ын Ч*** гэх эмэгтэйтэй танилцаж байсан. Тухайн үедээ ойр дотно болоогүй, зүс мэддэг байсан юм. Тэгээд 2019 онд Улаанбаатар хотод тааралдсан чинь Хонхорт ганцаараа амьдарч байгаа гэж байсан бөгөөд надтай хамт одоо миний амьдарч гэрт очиж байж байгаад буцаад гэр рүүгээ яваад өгсөн юм. Энэ байдлаар үргэлжилсээр 2024 оны 03 дугаар сар хүрсэн юм. 2024 оны 03 дугаар сарын 13-ны өглөө би ферм рүү явж үхрийн баас арилгах ажил хийчхээд буцаад гэртээ ирсэн чинь талийгаач Д.Ч*** гэртээ ганцаараа байж байсан бөгөөд би Д.Ч***т хот руу орж хоол хүнсний зүйлсийг цуглуулъя гээд байж байсан чинь миний гар утас руу манай гэрийн ойролцоо амьдардаг зүс таних, заримдаа нийлж архи уудаг Н***, Д.М*** нар залгаад хаана байгаа талаар асуухаар нь хотын төв орох гэж байна гэсэн чинь Н***, Д.М*** бид хоёр ойрхон явж байна, удахгүй очлоо гэхээр нь хүлээгээд байж байсан чинь удаагүй тэр хоёр манай гэрт ирсэн. Тухайн үед гэрт ирэхдээ Чанар нэртэй 0.75 литрийн 3 шил архи авч ирсэн юм. Тэгээд гэрт ороод Д.Ч*** хоол хийж, цай чанаад тухайн архинаас 2 шил архийг нь бид дөрөв хувааж уучхаад сууж байсан чинь Д.Ч*** Н***тай гадаа гараад ноцолдоод байсан бөгөөд би гарч салгаад Н***, Д.М*** нарыг яв гээд явуулсан. Тэгээд Д.Ч***ын баруун хацрын хэсгээс цус гарсан байхаар нь гэрт оруулаад орон дээр суулгаад цусыг нь цэвэрлэчхээд юу хийгээд зодоон нүдээн хийгээд байгаа юм гэсэн чинь араас нь очно гээд байхаар нь явуулахгүй гээд гараас нь бариад сууж байсан чинь ширээн дээр байсан халуун савыг над руу авч шидэхээр нь би хөнжлөө нөмөрч бултсан юм. Тэгээд би Д.Ч***т битгий яваа гээд байж байсан чинь битгий солиор намайг хуйвалдаж энд байлгалаа гээд байсан бөгөөд би гэрийн баруун талын орон дээр арагшаа хараад хэвтэж байсан чинь араас татаж чангаагаад, нүүр рүү алгадаад байхаар нь би хөлийн ар хэсгээр цээж рүү нь тийрсэн чинь цаашаа гэрийн шалан дээр хавтгайгаараа унасан. Тэгээд өндийгөөд босоод ирэхээр нь чи унтаа, намайг шоронд хийх гээд байгаа юм уу, хоёр хүүхэд чинь чамайг битгий явуул гээд байсан шүү дээ, чи харанхуй шөнө замдаа үхнэ шүү дээ гэсэн чинь за за би явахаа болилоо, унтлаа гэрийн зүүн баруун талын орон дээр унтаад өгсөн бөгөөд би ч бас унтсан. Тэгээд орой 21.00 цагийн орчим босоод Д. Ч***ыг хэвтэж байхаар нь босгох гэсэн чинь эрүү нь зуураад ухаан алдчихсан байсан. /Бодвол тархи толгойны гэмтлээсээ болоод ухаан алдсан байх/, тэгээд би эмнэлэгт дуудлага өгсөн чинь ***ын эмнэлгийг дуудсан ирээгүй, гэрийн хаягаараа дуудлага өгдөг гэхээр нь би охин руу нь яриад ээж чинь ухаангүй болоод эрүү нь зуурчихсан байна Гэсэн чинь охин Ч.О*** нь та халбаганы ишээр зуурааг гаргачих гэхээр нь би халбаганы ишээр зуурааг гаргах гэсэн чинь шүднүүд нь уначихсан. Тэгээд би массаж хийж өгөөд байж байсан чинь зуурч байсан ам нь зүгээр болсон юм. Тэгээд эмнэлэг ирэхгүй байсан бөгөөд орой 21.00 цагт би ***аас дуудлага мэдээлэл өгсөн боловч өглөө 08.30 цагт ирсэн юм. Тэгээд эмнэлэг ирээд талийгаачийг аваад нэг эмнэлэг дээр очоод удаагүй, ГССҮТ-д хүргэж өгсөн байсан... Тэр гурав их согтолттой байсан, миний хувьд бага зэрэг согтолттой байсан... Сарын сүүлээр явдаг тэгээд архи ууж яваад зодуулаад янз янзын сорвитой ирдэг, нүүр ам нь улаан нялга болчихсон ирдэг байсан, тэгээд хүмүүст зодуулж хөл гараа хугалсан, нүүр ам нь хавдчихсан байдаг байсан... Зүв зүгээр байж байгаад нүүр ам самардаад, юм авч шидэх үйлдлийг хийдэг хүн байгаа юм.... Араас зуураад байхаар нь огцом цээж рүү нь тийрсэн чинь хойшоо саваад унасан юм... Би согтсон байсан болохоор хугацааг нь санахгүй байна, тэр хоёр зууралдаад цус нөжтэйгөө холилдсон байсан. Тиймээ би олон удаа цохиогүй... Охиныдоо архи уугаад агсам тавиад хүүхдүүдийг нь айлгаад агсам тавиад тань дээр очно гээд явсан, та нааш нь битгий явуулаарай энд ирэхээрээ хэцүү байна гэж хэлсэн... Би яалт ч үгүй өөрөө тийрээд унагаасан, гэхдээ Н***тай тухайн өдөр ноцолдсон, эсвэл өөр хүмүүстэй архи уугаад зодуулчхаад ирдэг байсан тэрнээсээ болсон ч юм уу би хэлж мэдэхгүй юм... Н***ыг явсны дараа гэрээс гараад дугуйны хажууд сөхрөөд суусан байхад нь оруулж ирсэн талаараа хэлсэн... гэрээс зууралдаад л гараад явсан, Н*** Д.Ч***ын нүүрийг нь алгадаж цохиод цээж нь улаан болчихсон орж ирсэн, би бол өөрөө цохиж байхыг нь хараагүй... Цээж рүү нь зүүн талын хөлөөрөө жийсэн чинь талийгаач Д.Ч*** нь гэрийн шалан дээр саваад унасан. Тухайн үед өөрөө ч их согтуу, масаараа унасан. Тухайн үед толгойгоороо шаланд хүрсэнийг мэдэхгүй, ямар ч байсан бүх биеэрээ л хойшоо унасан юм...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 123-124 дэх тал),

3. Гэрч Б.Б***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай аав одоогоос 3-4 жилийн өмнөөс ***ын Ч*** гэх хүнтэй танилцаж, холбоотой болсон бөгөөд манай аавын гэрт нь ирж очиж хамт байдаг болсон юм. Түүнээс яг шууд байнга хамт амьдраад байсан зүйл байхгүй бөгөөд, өнөөдөр аав над руу яриад цагдаагийн байгууллага дээр асуудалд орсон гээд ирж байна. Би юу болсон талаар нарийн ширийн зүйлсийг мэдэхгүй байна... Манай аав тухайн хүнтэй нэг нутаг бөгөөд Булган аймгийнх гэж байсан тэгээд одоогоос 3-4 жилийн өмнөөс холбоотой болоод нэг нэгнийдээ ирж очдог, ер нь бол манай аавын гэрт л тухайн эмэгтэй өөрөө ирчихдэг байсан. Хамгийн анх хамт амьдрах гээд байгаа ч юм шиг, ер нь бол анх нийлэх үедээ л тухайн эмэгтэй нэлээн архи уудаг, манай аав ч бас архи уучхаад байдаг, тэгээд энэ хоёр нэлээд л архи уудаг л гэсэн үг, ер нь бол аав тогтсон ажилтай, цалин авдаг болохоор аав дээр ирж архи уудаг. Тухайн эмэгтэйн хувьд хүүхдүүд нь тоодоггүй хаячихсан, тэгээд л аавыг бараадаад хэд хонож байгаад л яваад өгдөг байсан. Тэгээд сүүлдээ аав над руу залгаад тухайн эмэгтэй намайг зодоод ингээд байна гэхээр нь яваад очихоор аавын биеийг энд тэнд нь маажчихсан, хоёулаа согтуу архи уучихсан байдалтай байхаар нь 2024 оны 02 дугаар сарын сүүлээр санагдаж байна, аав над руу залгаад тухайн эмэгтэйг зодоод байна, алах гээд байна гэхээр би эхнэртэйгээ хамт очоод тухайн эмэгтэйн бүх хувцас хунарыг нь аваад хот руу оруулж ирээд таксинд суулгаад охин руу нь явуулсан юм. Тухайн үед очиход хоёулаа архи уучихсан, аавын биеийн энд тэнд нь маажчихсан байдалтай байдаг байсан. Би аавыг тухайн эмэгтэйд гар хүрдэг талаар мэдэхгүй, яагаад гэвэл тухайн эмэгтэй надад гар хүрсэн талаар хэлж байгаагүй, аав л утсаар залгаад зодож байна гэж хэлдэг байсан. Тэгээд би тэр хоёрт дахиж битгий уулзаарай гээд явуулсан бөгөөд өнөөдөр л аав дээр тухайн эмэгтэйг очсон гэдгийг мэдэж байна. Ер нь бол аав, тухайн эмэгтэйтэй уулзахаараа архи л уудаг юм... Манай аав Булган аймгийн Хишиг-Өндөр суманд төрж өссөн, манай аав эцэг эхээс долуулаа бөгөөд дээрээсээ хоёр дахь нь бөгөөд аавын ах дүү Н***с хоёр дүү нь л Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг юм. Манай аав миний төрсөн эхтэй танилцаад намайг төрүүлсэн бөгөөд намайг бага байх үед таарамжгүй харилцааны улмаас хоёр тийшээ болж салсан юм билээ, би тэрнээс хойш аавынхаа талд өссөн бөгөөд том болсныхоо дараа л ээжтэй холбоотой болсон юм. Манай аав ээжээс салсны дараа нэг эмэгтэйтэй хамт амьдарч байгаад 2017 оны үед бас таарамжгүй харилцааны улмаас салсан юм. Тэрнээс хойш ганц бие амьдарч байгаа бөгөөд 3-4 жилийн өмнөөс тухайн Д.Ч*** гэх эмэгтэйтэй харилцаатай байж эхэлсэн юм. Манай аав ер нь архи их хэмжээгээр уудаг, архи уухаараа агсам, ширүүн догшин зантай бөгөөд сүүлийн хэдэн жил нас нь яваад гайгүй болчхоод байгаа бөгөөд сүүлийн хэдэн жил байнга хамт байхгүй болохоор ямар байгааг нь сайн мэдэхгүй гэхдээ бол бага зэрэг архи уухаараа ухаан санаагаа алдчихдаг юм. Ер нь бол залуудаа гэмт хэрэгт хэд хэдэн удаа орж байсан бөгөөд би яг нарийн ширийн зүйлсийг нь мэдэхгүй байна. Манай аав архи уугаагүй үедээ их сайхан зантай, хүнтэй эелдэг харилцдаг архи уухаараа л хүнээ байчихдаг юм. Би аавын боловсролын талаар бол яг нарийн хэлж мэдэхгүй, гэхдээ бол уншиж бичиж чаддаг, ямар нэгэн асуудалгүй хүн байгаа юм. Ер нь бол нэг нэгнийгээ айхтар зодож цохиж, цагдаагийн байгууллагад хандаж байсан удаа байхгүй. Тухайн эмэгтэйн талаар аав надад хэлэхдээ архи уухаараа агсам согтуу тавьдаг, тэр хавийнх нь хүмүүстэй хардаад, биеийг нь энд тэнд нь мааждаг их давьтаргүй гэж л ярьдаг байсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 70-71 дэх тал),

4. Гэрч Д.М***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Ж.Б*** өглөөний 12 цагийн үед ярьсан... Орой 7 цагийн үед очсон... Гэгээтэй, нар ороогүй байсан. Үзэгдэх орчин сайн байсан... Намайг очиход шарх сорви байгаагүй. Би хэсэг зуур унтсан байсан. Ч*** нь Н***тай хэрэлдээд маргалдаад байсан. Би Н***ыг боль та битгий айлын тогоо шанаганд оролцоод хүмүүсийн дургүй хүргээд бай гэж хэлсэн. Чука миний тогоо шанаганд оролцдог хэн юм бэ гээд агсраад байсан. Би Н*** ахыг битгий юм юманд оролцоод бай дуугүй байж болдоггүй юм уу гэж хэлсэн. Түүнээс хойш би унтсан байсан. Ж.Б*** ах намайг сэрээгээд чи Н***г аваад яв. Одоо хохирогчийн өвчин нь хөдөллөө гэхээр нь би Н***г аваад явсан... Н*** нь над руу Ч*** дайраад байна. Би арай ч зодуулчихгүй байлгүй гэж надад хэлсэн... Миний сүүлийн ярьсан зүйл үнэн. Нүүр хэсэгт нь шарх сорви байсан эсэхийг харанхуй болсон байсан учир би анзаараагүй... Би нэг өвөл хамт байсан. Тэтгэвэр буухаар яваад өгдөг. Мөнгө нь дуусахаар буцаад хүрээд ирдэг байсан... Намайг унтаад сэрэхэд орой 22 цаг болж байсан байх... Амь хохирогч өмнө сүүтэй цай чанасан байсан. Сүүтэй цайгаа тогоонд нь гаргаад тавьсан байсан. Тэгээд Ж.Б*** ах урдаа байсан данхтай цайгаа хийж уухад хар цай байсан. Гэтэл чи сүүтэй цай чанаагүй юм уу, хар цай байна гэхэд Н*** тэр тогоонд гаргаад тавьсан гээд хэлэхэд Ч*** нь миний тогоо шанага руу ордог хэн юм бэ чи гэж хэлсэн. Тэгээд би Н*** ах айлын цай хаана байгааг зааж өгч яадаг юм. Та битгий айлын юманд оролцож бай гэж хэлсэн. Ч*** Н*** руу дайраад байсан... Юм авч шидээд, хүн рүү салаавч өгөөд байсан. Ер нь их авир муутай хүн байсан. Нэлээн их согтолтой байсан... Хааяа очоод жоохон юм уухаараа Ж.Б*** ах руу дайраад байдаг байсан. Ах боль гэж хэлэхээр нүүрийг нь маажаад дайраад байдаг байсан... Ах мөрөөрөө уугаад унтаад өгдөг хүн... Хотоос ирэхдээ нүүр ам нь хөхөрсөн ирдэг байсан... 0,75 граммын 2 шил архи уусан...” гэх мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),

мөн түүний 2024 оны 03 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “...Би Хан-Уул дүүргийн *** хороо Туул голын хойд хэсэгт байх *** тоотод байх *** ХХК-ийн ухсан карьерын ***аар ажиллаж, тухайн газраа амьдардаг юм. 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр миний амьдардаг газрын ойролцоо амьдардаг Н*** гэх хүнтэй нисэх орж хүнсний зүйлс цуглуулахаар өглөө 10:00 цагийн үед ирсэн юм. Тэгээд хүнсээ цуглуулаад явж байсан чинь манай гэрийн ойролцоо харуулын ажил хийдэг Ж.Б*** над руу утсаар залгаад хаана явж байгаа талаар асуухаар нь би Н***тай хамт нисэх орчхоод буцаад явах гэж байна, захих юм байгаа юм уу гэсэн чинь Ж.Б*** ганц шил архи аваад ирээрэй гэж хэлсэн. Тэгээд Н*** бид хоёр хүнсний эд зүйлсээ цуглуулаад дэлгүүрээс чанар нэртэй 0.75 литрийн 3 шил архи аваад гэр рүүгээ явах замдаа 1 шил архийг нь Н*** бид хоёр хувааж уусан юм. Тэгээд шууд Ж.Б*** ахын гэрт нь очсон чинь Ж.Б***гийн гэрээр ирж очоод байдаг Ч*** гэх эмэгтэй хамт байсан юм. Тэгээд Н***, Ч***, Ж.Б*** бид дөрөв чанар нэртэй 0.75 литрийн 1 шил архийг хувааж уусан юм. Тухайн үед ууж байгаад би хоймрын орон дээр нь унтаад өгсөн юм. Тухайн үед бид дөрвийг ууж байхад хэн нэгэн нь нэгэнтэйгээ маргалдаж янз бүрийн асуудал болоогүй харин унтсан хойгуур тухайн Ж.Б***тэй явалддаг Ч*** гэх эмэгтэй нь надтай хамт явж байсан Н***тай маргалдсан гээд Ж.Б*** намайг сэрээгээд чи Н***ыг аваад яваа, Ч***ын нөгөө агсам тавьдаг зан нь хөдөлчихлөө гэж хэлсэн. Тэгээд би сэрсэн чинь бид хоёрын авчирсан 2 дахь шил архи ихэнх талдаа орчихсон байсан бөгөөд Н*** бид хоёр архиа аваад Ж.Б***гийн гэрээс нь явсан юм. Тэгээд маргааш нь Ж.Б*** ах Ч***ыг зодож цохисон гээд цагдаа дээр шалгагдаж байгаа гэж хэлээд мэдсэн юм... Тухайн үед гэрт нь ороход биед нь ил харагдах гэмтэл шарх харагдаагүй юм. Би Ж.Б***тэй хааяа таардаг, заримдаа утсаар ярьдаг, хааяа гэр орноор нь орж гардаг, ер нь Ж.Б*** нь ганцаараа амьдардаг бөгөөд тухайн Ч*** гэх эмэгтэй заримдаа ирчихсэн байдаг бөгөөд нийлж архи уудаг, ганцаараа бол Ж.Б*** ax архи уугаад байдаггүй. Ж.Б***, Ч*** нартай өмнө нь нэг удаа хамт архи ууж байсан бөгөөд, Ч*** нь архи уухаараа Ж.Б***г тэр хавийнх нь эмэгтэйчүүдтэй хардаад, чи тэрэн дээрээ очихгүй юу гээд урдаас Ж.Б***г үг хэлэхээр салаавч өгөөд хараагаад байдаг юм билээ, тухайн үед уухад бол тэр хоёр зодолдож цохилцоогүй, сүүлд  Ж.Б***тэй таараад уулзахаар нүүр нь ам нь маажуулчихсан, эрээн болчихсон байдаг бөгөөд яасан талаар асуухаар Ч***ын өвчин нь хөдлөөд, намайг хардаад гээд хэлдэг, ер нь тухайн эмэгтэй архи уух гэж л ирдэг юм билээ...Ер нь миний хажууд би зодож цохиж байхыг нь мэдэхгүй, нүднээс далд ямар байдгийг нь мэдэхгүй, хамт байхад Ч*** нь Ж.Б***г цохиж зоддог талаараа ярьж байгаагүй юм... Ер нь бид нар хааяа нийлж уудаг, Ж.Б*** уухаараа хурдан согтдог, уухаараа хэл амгүй тэгээд л унтаад өгчихдөг, уг нь их ажилсаг хүн байгаа юм. Хэр баргийн хүнтэй шууд хэрэлдээд, маргалдаад янз бүрийн асуудал үүсгэдэггүй юм. Харин Ч***ын хувьд архи уухаараа их давтиргүй, агсам, хүн болгон руу орилж хашхичаад янз бүрээр хэлээд байдаг юм...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 73-74 дэх тал),

мөн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр өгсөн “...Тухайн өдөр Н*** бид хоёр Ж.Б***гийн гэрт очоод Д. Ч*** бид дөрөв архи уусан. Тэгээд ууж байгаад би бага унтсан бөгөөд Ж.Б*** намайг татаж сэрээгээд чи нэг татчих/архи уух/ юм уу гэхээр нь заа гээд боссон чинь Д.Ч***, Н***, Ж.Б*** нар архи уугаад, Д.Ч*** нь агсамнаад Ж.Б***, Н*** хоёрыг хараагаад, салаавч гаргаад, Н***ыг ер нь зайл гэх мэтээр хэл амаар доромжлоод байсан бөгөөд Ж.Б*** надад хандаад Ч***ын агсамнаад байдаг зан нь хөдөллөө та хоёр явдаа гэхээр нь Н***ыг дагуулаад гэрээс нь гараад явсан. Тухайн үед намайг сэрэхэд тэр гурав зодолдож цохилцсон шинж огт байгаагүй, Н*** бид хоёрыг гэрээс явахад Д.Ч***ын биед огт ил гэмтэл шарх байгаагүй, Н*** бид хоёр гэрээс гараад тухайн өдөр бол манайд очиж хоносон бөгөөд буцаж очоогүй... Тухайн үед гэрээс гараад явж байхад Н*** надад Д.Ч*** над руу агсамнаад байх юм гэж хэлж байсан бөгөөд зодуулж цохиулсан талаар ямар нэгэн зүйл байгаагүй, тийм зүйл ч ажиглагдаагүй юм... ер нь Н*** хөгшин 70 орчим настай, жижиг туранхай хүн бөгөөд хүнд гар хүрэхээр хүн огт биш... Би байнга гэрээр нь ордоггүй болохоор сайн хэлж мэдэхгүй байна, Ер нь Ч*** үе үе явчихсан байдаг, тэгээд ирэхээрээ хэд хэдэн тохиолдлоор нүүр ам нь хөхөрчихсөн ирдэг, тэгээд Ж.Б*** ярихдаа хот орж архи уугаад ийм болчхоод ирдэг юм гэж ярьдаг байсан бөгөөд яг хэндээ хэрхэн яаж зодуулаад гэмтчихээд ирдэг талаар хэлж мэдэхгүй байна. Харин тухайн 2024.03.13-нд гэрт нь очиход Д.Ч***ын нүүр болон ил харагдах хэсэгт гэмтэл шарх байгаагүй, Н*** бид хоёрыг гэрээс гараад явахад хүртэл гэмтэл шарх байгаагүй юм...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 126-127 дахь тал),

5. Гэрч Г.Н***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Хан-Уул дүүргийн *** хороо Туул голын хойд хэсэгт байх *** тоотод байх Тэсийн хурд ХХК-ийн ухсан карьерын ***аар ажиллаж, тухайн газраа амьдардаг юм. 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр миний амьдардаг газрын ойролцоо амьдардаг Д.М*** гэх хүнтэй нисэх орж хүнсний зүйлс цуглуулахаар өглөө 10:00 цагийн үед ирсэн юм. Тэгээд хүнсээ цуглуулаад явж байсан чинь манай гэрийн ойролцоо мөн харуулын ажил хийдэг Ж.Б*** нь Д.М*** рүү утсаар залгаад 2 кг төмс, 1 шил архи захисан. Тэгээд Д.М*** бид хоёр хүнсний эд зүйлсээ цуглуулаад дэлгүүрээс чанар нэртэй 0.75 литрийн 3 шил архи аваад гэр рүүгээ явах замдаа 1 шил архийг нь Д.М*** бид хоёр хувааж уусан юм. Тэгээд замаараа Ж.Б***гийн гэрт нь очиж архийг нь оруулж өгөхөөр гэрт ороход Ж.Б***тэй өмнө нь хамт явж байхыг нь харсан эмэгтэйтэй хамт байсан юм. Тэгээд Н***, Ж.Б***, тухайн Ж.Б***тэй хамт байсан эмэгтэй бид дөрөв чанар нэртэй 0.75 литрийн 1 шил архийг хувааж уусан юм. Тухайн үед ууж байхад Д.М*** согтоод Ж.Б***гийн хоймрын орон дээр унтсан бөгөөд Ж.Б***, түүнтэй хамт байсан эмэгтэй бид гурав уугаад сууж байсан чинь тухайн эмэгтэй нь цай чанаад тогоотой нь гаргаад халуун саванд хийгээгүй тавьчихсан юм. Тэгээд би сууж байсан чинь Ж.Б*** нь тухайн эмэгтэйд хандаад чи цайгаа аваад ир, халуун саванд хийе гэж хэлсэн чинь тухайн эмэгтэй Ж.Б***д хандаад цай байхгүй гэж хэлэхээр нь би чи цай чанаад тогоотой нь гаргаад тавьсан шүү дээ гээд хэлсэн чинь тухайн эмэгтэй над руу уурлаад чи гал тогоо руу орлоо, намайг янз бүрээр хэлээд хараагаад, дайрч давшлаад, миний хөл рүү өшиглөөд байсан чинь Ж.Б*** нь тухайн эмэгтэйг тайвшруулаад, Д.М***ийг сэрээж босгоод бид хоёр гэрээс нь гараад явсан юм. Тэгээд маргааш  нь Ж.Б*** нь тухайн эмэгтэйгээ зодож цохисон гээд цагдаа дээр шалгагдаж байгаа гэж хэлээд мэдсэн юм... Тухайн үед гэрт нь ороход биед нь ил харагдах гэмтэл шарх харагдаагүй юм. Би Ж.Б***гийн гэрээр орж гараад байдаггүй, Ж.Б***тэй мэнд мэдээд л явж байдаг, харин тухайн эмэгтэйг нэг л удаа Ж.Б***тэй хамт явж байгааг нь харсан өөрөө харж байгаагүй, ер нь Ж.Б***тэй тухайн эмэгтэй байнга хамт амьдраад байдаггүй, хааяа л ирсэн харагддаг. Ж.Б*** нь тухайн эмэгтэйтэй ямар харилцаатай байдаг талаар мэдэхгүй. Тухайн үед анх удаа хамт уухад бол тухайн эмэгтэй нэлээн агсам, архи уухаараа ухаан мэдрэлээ алдчихдаг юм шиг л санагдсан... Ж.Б***тэй ойр дотно биш, хааяа эрүүлд нь уулзахаар их л дажгүй зантай хүн шиг санагддаг, мөн архи яаж уудаг талаар сайн мэдэхгүй. Тухайн эмэгтэйг бол бүүрч мэдэхгүй, гэхдээ тухайн өдөр бол архи уухаараа их агсам хүн шиг л санагдсан... Тухайн эмэгтэй миний гуталтай хөл рүү л нэг удаа өшиглөсөн. Миний биед учирсан гэмтэлгүй, шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 76-77 дахь тал),

6. Гэрч Б.С***н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би *** дүүргийн 14 дүгээр хороо, Жаст 53а-14 тоотод нөхөр Ж.Б***гийн Баттөгөлдөр, 1 хүүхдийн хамт амьдардаг юм. Манай нөхрийн төрсөн аавыг ***гийн Ж.Б*** гэдэг бөгөөд одоо Хан-Уул дүүргийн *** хорооны нутаг дэвсгэрт сахиул, ***аар ажилдаг бөгөөд ажилдаг компанийнх нь нэрийг бол хэлж мэдэхгүй юм. Миний мэдэж байгаагаар манай хадам аав 2020 оны орчим санагдаж байна, ***ын Ч*** гэх хүнтэй хайр сэтгэлийн холбоотой гээд гэрт нь очоод хоночиход, хааяа би очиж авдаг байсан юм. Тухайн үед Д.Ч*** нь нөхөртэйгөө хамт амьдардаг байсан бөгөөд манай аав дотроо харж явдаг, хааяа гэрээр нь орж гардаг байсан юм. Миний санаж байгаагаар 2022 оноос эхлээд Д.Ч*** нь хамт амьдарч байсан нөхрөөсөө салсан бөгөөд манай хадам аав надад хандаад аав нь Д.Ч***тай хамт амьдармаар байна, хайртай гэж байсан бөгөөд би тухайн Д.Ч***аас манай аавтай яг хань болоод хамт амьдарч чадах уу гэсэн чинь чадна гэж хэлж байсан бөгөөд бид нарын зүгээс хориглоогүй бөгөөд манай хадам аавын гэрт тэр хоёр хамт амьдарч байсан бөгөөд миний хувьд тэр хоёрт хоол ундыг бэлдэж өгөөд гэрт нь хааяа очихоор Д.Ч*** гэх хүн байдаггүй бөгөөд ааваас хаачсан талаар асуухаар миний охины бэлдэж өгсөн идэж уух зүйлсийг аваад гэрээс явчихсан гээд ярьдаг байсан. Тэгээд нэг хэсэг хугацааны дараа очихоор Д.Ч*** эгч аавын гэрт ирчихсэн, хамт архи уучихсан байдалтай л байсаар л байсан юм. Тухайн Д.Ч***ыг 2024 оны 03 дугаар сарын дундуур эмнэлэгт очихоос 6 сар орчмын өмнөөс гэрт нь очихоор аав гэртээ ганцаараа Д. Ч*** эгчийг архи уугаад хаяад явсан, нүүр амаа маажуулчихсан байдалтай байдаг болохоор нь би аавд та энэ Д.Ч***аас салчих, таныг зодож нүдээд, зовоогоод байх юм гэсэн чинь хайртай юм чинь чадахгүй, ингээд л байж байг, намайг чааваас хардаад л ийм зүйл болчхоод байдаг гэхээр нь өөрсдөө мэдэж байгаа юм байна л гэж ойлгосон. Түүнээс хойш хэд хэдэн удаа над руу аав утсаар залгаад Д.Ч*** намайг зодоод байна гээд уйлаад утсаар залгахаар яваад очсон чинь аавын нуруу, нүүрийг нь маажчихсан байхаар нь Д.Ч*** эгчийн бүх хувцсыг аваад өөрийг нь хүүхдүүдийнх нь байрны гадаа буулгаад өгчихдөг байсан бөгөөд энэ үйл явдал 2,3 удаа давтагдсан бөгөөд энэ талаар би хүүхдэд нь хүртэл хэлж байсан. Тэгээд 2024 оны 03 дугаар сарын дундуур санагдаж байна, манай нөхрийг цагдаагийн байгууллагаас мэдүүлэг авсан байсан бөгөөд, манай хадам аав Д.Ч***ыг зодож цохисон гэдэг асуудалд шалгагдаж байна гэдэг зүйл ярьсан байсан. Тэгээд нөхөр бид хоёр аав Ш.Ж.Б***гээс яг юу болсон талаар асуусан чинь Д.Ч*** архи уучхаад намайг хардаад над руу дайраад байхаар нь би чи яагаад дандаа ингэдэг юм гээд доошоо унагаагаад, хөлөөрөө  цохисон гэж хэлэхээр та эмэгтэй хүнийг яагаад хөлөөрөө цохиж байгаа юм бэ гэсэн чинь зүгээрээ аав нь хөл нүцгэн байсан юм, бид хоёр тухайн асуудлын дараа үргэлжлүүлээд архи уугаад унтсан чинь таталт өгөөд байхаар сэрээх гэсэн чинь сэрэхгүй байхаар нь эмнэлэг дуудсан гэж хэлсэн бөгөөд Д.Ч*** эмнэлэгт хэвтэж байхад нь манай аав асарч байсан бөгөөд огт ухаан орохгүй байсаар байгаад 2024 оны 05 дугаар сард нас барсан бөгөөд яг хэзээ нас барсан талаар нь хэлж мэдэхгүй байна. Ер нь бас өөрийнх нь төрсөн хүүхдүүд асарч байгаад ажил арын гэрийнх амьдралаас шалтгаалаад манай аавын гар дээр асаргаанд байж байгаад нас барсан... Ер нь бол 2022 оноос хойш хамт амьдарч байгаа гэж би бодсон боловч аавыг хаячхаад хаа нэгтээ явж байгаад заримдаа архи уух болохоороо аавын гэрт ирж уудаг хүн байсан тэгэхээр яг хамтран амьдарч байсан гэж хэлэх боломжгүй байх, уг нь бол эрүүлдээ дажгүй харилцаатай л байдаг хүмүүс бөгөөд ер нь нийлж архи уудаг байсан... Миний мэдэж байгаагаар энэ хоёр нэг нэгэндээ гар хүрсэн асуудлаар цагдаагийн байгууллагад шалгагдах нь битгий хэл цагдаад дуудлага ч өгч үзээгүй, харин аав над руу залгаад Д.Ч*** намайг хардаад зодоод байна гээд уйлж ярьж байсан бөгөөд цагдаагийн байгууллагад хандсан зүйл байхгүй... Мэдээж нас бараад оршуулах үед нь буяны үйл ажиллагаанд нь оролцож мөнгө төгрөг өгсөн бөгөөд, тухайн өгсөн баримтууд байхгүй, угаасаа тэр баримтуудыг гаргаж өгөөд ч яах юм билээдээ. Харин сая Д.Ч***ын цогцсыг оршуулсан газраас нь гаргаж шинжилгээ хийсэн гээд ШШЕГ-т би 500.000 төгрөг тушаасан бөгөөд баримтыг гаргаж өгнө... Манай аав залуудаа муу ханьтай учирч, тухайн үедээ ахыг нь хутгалах зэргээр шоронгоор явж байсан удаа бий. Тэгэхдээ манай аав их зөөлөн, хэр баргийн хүнтэй маргалдаад янз бүр болчхоод байдаггүй хүн байгаа юм. Гэм нь архи уудаг гэхдээ Д.Ч***тай танилцахаас өмнө архи уудаг байсан ч ямар ч асуудал гаргаж байгаагүй. Аав Ж.Б***гийн хувьд эмэгтэй хүнд гар хүрч байгаагүй, тэрийг нөхөр бид хоёр мэдэхийн дээдээр мэдэж байна. Харин Д.Ч*** аавд гар хүрсэн хэд хэдэн тохиолдол би бөгөөд хүүхдүүд нь хүртэл мэднэ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 79-80 дахь тал),

7. Гэрч Ё.Б***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг “...Манай *** эмнэлэг нь 2005 онд үүсгэн байгуулагдсан хөнгөвчлөх, асаргаа сувилгааны чиглэлээр өдийг хүртэлх хугацаанд үйл ажиллагаа явуулж байна...2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 11 цаг 35 минутад Д.Ч*** гэх эмэгтэй ГССҮТ-өөс тархины баруун тал бөмбөлгийн хажуу хальсан доорх цусан хураа авах хагалгааны дараах байдал гавал тархины хүнд гэтэл, тархины эдийн няцрал, төвийн гаралтай амьсгалын дутагдал оноштойгоор ухаангүй, ар гэрийнхэн нь тээвэрлэж ирсэн, үйлчлүүлэгч ухаангүй учраас өөрөөс нь асууж авахад хамтран амьдрагч 2024 оны 03 дугаар сарын 13-ны шөнө хурхираад унтаж байсан ба 03 дугаар сарын 14-ний үүрээр 6 цаг 30 минутад хурхирах чимээ улам нэмэгдэж дуудахад хариу үйлдэл үзүүлээгүй эмнэлэг дуудаад Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэж ирээд компьютер томограф хийлгэж гэмтлийн шалтгаанаас тархины цус харвалт гэж оношлогдоод ГССҮТ-д шилжин хэвтэж эмчлүүлж байгаад эмчилгээгүй, хөнгөвчлөх эмчилгээ шаардлагатай гээд манай эмнэлэгт авч ирсэн гэж хэлсэн. Үйлчлүүлэгч манайд ирэхдээ биеийн байдал хүнд ухаангүй, нүүр зовхи сэлхэгэр хавантай цагаан мөгөөрс хоолойд гуурстай, хамраар зоонтой, давсагт гуурстай, ахар сүүлү 2 ташаан толгой холгож, цооролттой байсан бөгөөд асаргаа сувилгаа, шарх цэвэрлэх үйлчилгээ үзүүлж байсан бөгөөд үйлчлүүлэгчийн 2 охин асаргаагүй, хамтран амьдрагч гэх эрэгтэй асарч байсан бөгөөд 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 04 цагт амьсгал зүрх судасны дутагдлаар нар барсан учир ар гэрт нь мэдэгдээд ар гэрийнхэн нь эмнэлгээс аваад явсан...ГССҮТ-өөс Д.Ч*** ирэхдээ өвчний түүх ирсэн, гавал тархины гэмтэлтэй байсан ч ар гэрийнхнээс гадны нөлөөнөөс болсон гэж хэлээгүй...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 82-85 дахь тал),

8. Хүний биед үзлэг хийсэн “...165 см өндөртэй гэх, туранхай зэрэг, 66 настай ***гийн Ж.Б*** гэх эрэгтэй байлаа. Гадуураа цайвар шар өнгийн өвлийн куртиктэй, улбар шар өнгийн хагас ханцуйтай сорочикон цамцтай, хар өнгийн эмжээртэй захтай саарал алаг өнгийн подвалк, саарал өнгийн даавуун өмдтэй, дотуураа Lacoste гэсэн бичиглэлтэй тамирын өмд, дотуураа хар өнгийн VEDLON гэсэн бичиглэлтэй турсиктэй, хар өнгийн цагаан ултай пүүзтэй, саарал өнгийн оймстой байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав. ***гийн Ж.Б***гийн баруун гарын шуу хэсэгт "АСК 1975 г.” гэсэн бичиглэл бүхий шивээстэй, зүүн гарын шуу хэсэгт “1977-80 г ЖБ” гэсэн бичиглэл бүхий шивээстэй, баруун гарын бугалга хэсэгт "ЖБ”, зүүн гарын бугалга хэсэгт “ЖБ” гэсэн шивээстэй, нурууны зүүн доод хэсэгт хатгины сорвитой, зүүн хацарт 0.5 см хэмжээтэй зураасан шарх, хүзүүний зүүн хэсэгт 2 см хэмжээтэй зураасан шарх, баруун хацарт 0.6 см хэмжээтэй зураасан шарх, баруун нүдний доод хэсэгт 0.4 см хэмжээтэй зураасан шарх, нурууны зүүн хэсэгт 6 см хэмжээтэй хуучин бор өнгийн сорвитой, зүүн ташааны дээд хэсэгт 3 см, 6 см хэмжээтэй зураасан шарх, зүүн гарын тохойны дээд хэсэгт 8 см хуучин зураасан сорви, баруун гарын шууны ар, дээд хэсэгт 8 см хэмжээтэй зураасан сорвитой, баруун гуяны гадна хэсэгт 6 см радиуст цэг бүхий олон хуучин тав тогтсон шархтай байсныг Никон D3100 загварын гэрэл зургийн аппаратаар нийт ...... кадр гэрэл зураг авч бэхжүүлэв...” гэх тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 25-27 дахь тал),

9. Гар утсанд үзлэг хийсэн “...ач холбогдолтой зүйл байхгүй...” гэх тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт(1 дүгээр хавтаст хэргийн 30-35 дахь тал),

10. Цогцсыг оршуулсан газраас гарган үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 42-50 дахь тал),

11. ХУДЦГ ЦХ-2, Шуурхай удирдлагын тасаг Дуудлагын лавлагааны “...Д.Ч***, 65 настай, эм нь тархиндаа хүнд гэмтэлтэй, ухаангүй, хурхирсан байдалтай ирсэн...” хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 19 дэх тал),

12. Иргэний нэхэмжлэгч Б.Б***ийн 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн  “...Манай *** ХХК нь нас барсан хүмүүсийн цогцсыг далд оршуулгын ажиллагааг хийдэг бөгөөд би тухайн компанид менежерээр ажилдаг юм. Манай байгууллагаар 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр нас барсан ***ын оршуулах үйл ажиллагааг ар гэрийн хүсэлтээр хийж, Төв аймгийн *** сумын Ч***, *** оны 12 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, эмэгтэйн цогцсыг 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Ламын энгэр нэртэй газарт оршуулсан юм. 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын *** дугаартай цогцсыг оршуулсан газраас нь гаргаж шинжилгээ хийлгэх зөвшөөрөл болон, Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсээс ирүүлсэн албан бичгийн дагуу талийгаач Д. Ч***ын цогцсыг оршуулсан газраас нь гаргах, ШШЕГ-т хүргэх, буцааж оршуулах үйл ажиллагааг хариуцаж хийсэн бөгөөд тухайн үйл ажиллагааны зардал 2.000.000 төгрөг болсон бөгөөд тухайн зардлын дэлгэрэнгүй зарцуулалтын талаарх нэхэмжлэл, болон оршуулсан үеийн зураг зэргийг хэрэгт хавсаргуулахаар албан бичгээр гаргаж өгнө. Тухайн 2.000.000 төгрөгийн зардлыг хуулийн дагуу, хэрэгт буруутай этгээдээс гаргуулж өгнө үү..." гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 89 дэх тал),

13. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Ч.Эрдэмболорын 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн *** дугаартай "...1. Ж.Б***гийн биед баруун шанаа, хүзүү, баруун чих, зүүн бугалга, цээж, бүсэлхий, баруун, зүүн гуянд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүснэ. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой" гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 97-98 дахь тал),

14. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Б.Сэргэлэнгийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн *** дугаартай "...1. Д.Ч***ын биед их тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн няцрал, цус харвалт, аалзан хальсан доорх цус харвалт, тархи дарагдал, голын бүрдлийн хазайлт, дух, дагзны дэлбэнгийн цус хомсрол, толгойн хуйх, цээж, хоёр өвдөгт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой. 3. Их тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн няцрал, цус харвалт, аалзан хальсан доорх цус харвалт, тархи дарагдал, голын бүрдлийн хазайлт, дух, дагзны дэлбэнгийн цус хомсрол гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна" гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 102-104 дэх тал),

15. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч О.Болороо, Б.Даваасүрэн, Н.Энхцолмон нарын 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн *** дугаартай “...1.2. Амь хохирогчид их тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн няцрал, цус харвалт аалзан хальсан доорх цус харвалт, тархи дарагдал, голын бүрдлийн хазайлт, дух. дагзны дэлбэнгийн цус хомсрол, баруун зулайн хуйхны цус хуралт, баруун хацар эруу, цээж, хоёр өвдөгт цус хуралт, баруун доод 1, зүүн доод 1.2-р шүдний булгарал гэмтлүүд тогтоогдлоо. 3. Их тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн няцрал, цус харвалт, аалзан хальсан доорх цус харвалт, баруун зулайн хуйхны цус хуралт нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, эрүүний цус хуралт, баруун доод 1, зүүн доод 1,2-р шүдний булгарал нь мохоо зүйлийн нэг удаагийн, баруун хацар, цээж, хоёр өвдөгний цус хуралт нь тус бүр мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Тархи дарагдал, голын бүрдлийн хазайлт, дух, дагзны дэлбэнгийн цус хомсрол нь гавал тархины гэмтлийн улмаас үүссэн хүндрэл болно. 4. Д.Ч***т тогтоогдсон гавал тархины гэмтэл болон түүний хүндрэл болох их тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн няцрал, цус харвалт, аалзан хальсан доорх цус харвалт, баруун зулайн хуйхны цус хуралт, тархи дарагдал, голын бүрдлийн хазайлт, дух, дагзны дэлбэнгийн цус хомсрол нь хохирлын хүнд зэрэгт, эрүүний цус хуралт, баруун доод 1, зүүн доод 1,2-р шүдний булгарал нь хохирлын хөнгөн зэрэгт, цээж, хоёр өвдөгний цус хуралт гэмтлүүд нь дан дангаараа хохирлын зэрэгт хамаарахгүй. 5.6.8. Д.Ч***ын шарил шинжлэх шинжилгээ хийхэд цогцос ялзарч муудсан тул архаг хууч өвчин болон үхлийн Шалтгааныг нарийвчлан тогтоохгүй боломжгүй болсон байв. Ирүүлсэн өвчний түүхүүдээс үзэхэд уушгины хатгалгаа, тэмбүү өвчний эрт үеийн халдвартай байжээ. Д.Ч*** нь гавал тархины гэмтэл болон түүний хүндрэл болох их тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн няцрал, цус харвалт, аалзан хальсан доорх цус харвалт, баруун зулайн хуйхны цус хуралт, тархи дарагдал, голын бүрдлийн хазайлт, дух, дагзны дэлбэнгийн цус хомсролын улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдлаар нас барсан байх боломжтой. 7.В(III) бүлгийн цустай байжээ. 9.10. Амь хохирогчид эмийн болон мэс заслын шаардлагатай тусламж үйлчилгээ үзүүлсэн ч амь нас аврагдаагүй байна. 11. "***" эмнэлгийн No42 тоот өвчний түүхэнд 2024.05.15-ны 04:00 цагт нас барсан гэжээ” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 110-121 дэх тал),

16. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч О.Болороогийн 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн “...Амь хохирогчийн тухайн гэмтлүүдэд эмийн болон мэс заслын шаардлагатай тусламж, үйлчилгээ үзүүлсэн ч амь нас аврагдаагүй байна. Энэ нь зохих эмчилгээг хийсэн ч амь нас аврагдах боломжгүй гэсэн үг юм. Эмчилгээ үйлчилгээг зохих ёсоор хийсэн... Дээрх гэмтлүүд нь амыг ямар нэгэн зүйлээр хөшихөд үүсэх боломжгүй. Гараар цохих эсхүл хөлөөр өшиглөх үед үүссэн...” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 161 дэх тал),

17. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Б.Гантуяагийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн ***тай “...1. Шинжилгээнд ирүүлсэн цэцэгтэй цайвар өнгийн даавуу, орны дэвсгэр даавуу, хөх эрээн өнгийн цамцан дээрх толбонд цус илэрсэн. Биологийн гаралтай толбо илрээгүй. 2. Цэцэгтэй цайвар өнгийн даавуу, орны дэвсгэр даавуу, хөх эрээн өнгийн цамцан дээр нэг эмэгтэй хүний цусны ДНХ-ийн тогтоц тогтоогдсон. 3. Тогтоолд дурдсан "биологийн ул мөр илэрсэн бол биологийн ул мөр уг объектын гадаргууд хэзээ үүссэн болох" гэсэн асуулт нь шүүх ДНХ-ийн шинжилгээний хүрээнд хамраахгүй” гэсэн дүгнэлт, (1 дүгээр хавтаст хэргийн 132-136 дэх тал)

18. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Б.Сэргэлэнгийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн ***тай “...1.2. Шинжилгээнд ирүүлсэн шүднүүд нь хүний шүд байх боломжтой байна. 3. Цагаан өнгөтэй хоёр шүд нь амны хөндийд эрүүнд байрлах үүдэн шүд байхаар байна. Бор шаргал өнгийн шүдний хэлтэрхийг аль хэсгийн шүд гэдгийг тогтоох боломжгүй..." гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 141-142 дахь тал)

19. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Б.Гантуяагийн 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн *** дугаартай “...1. Шинжилгээнд ирүүлсэн 3 ширхэг шүдний ДНХ-ийн тогтцыг тогтоов. 2. Шинжилгээнд ирүүлсэн 3 ширхэг шүд ДНХ-ийн тогтоцоороо нэг эмэгтэй хүнийх байна” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 145-148 дахь тал),  

20. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шинжээч эмч Д.Одончимэг, Я.Ганхүү, Б.Бетбах нарын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 147 дугаартай “1. Ж.Б*** нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. 2. Ж.Б*** нь хэрэг учрал болох үед, хэрэг учрал болохоос өмнө, хэрэг учрал болсны дараа сэтгэцийн ямар нэг өвчтэй болсон гэх баримт мэдээлэл, шинж тэмдэг үгүй байна. 3. Ж.Б*** нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. 4. Ж.Б*** юмыг зөвөөр тусган ойлгох, зөвөөр мэдүүлэх чадвартай байна. 5.Ж.Б***д сэтгэл заслын эмчилгээ хийлгэх шаардлагагүй байна. 6. Ж.Б***д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна" гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 155-157 дахь тал)

21. Амь хохирогч Д.Ч***ын Гэмтэл согог судлалын үндэсний төвийн өвчний түүх, яаралтай тусламжийн хуудас, эмч нарын хамтарсан зөвлөгөөний шийдвэр, Мэс заслын тэмдэглэл болон бусад шинжилгээ, эмчилгээний баримтууд (1 дүгээр хавтаст хэргийн 174-233 дахь тал)

22.  Амь хохирогч Д.Ч***ын “***" эмнэлгийн өвчний түүх, нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ (1 дүгээр хавтаст хэргийн 236-244 дэх тал)

23. Амь хохирогч Д.Ч*** 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс хойш 14,563,320 төгрөгийн эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл (1 дүгээр хавтаст хэргийн 91 дэх тал)

24. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 01/1045 дугаартай Иргэний нэхэмжлэгч томилох тухай албан бичиг (1 дүгээр хавтаст хэргийн 92 дахь тал),

25. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Гантуяагаас гаргасан нэхэмжлэл (1 дүгээр хавтаст хэргийн 95 дахь тал),

26. "***” ХХК-ийн Итгэмжлэл олгох тухай албан бичиг, нэхэмжлэх (2 дугаар хавтаст хэргийн 02-08 дахь тал),

27. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн “...Уг гэрийн баруун талд модон ор байх ба уг орны дээд хэсэгт ор зассан байдалтай байх ба сэжигтэн Ж.Б*** хохирогч Д.Ч***ыг 1 гэж дугаарласан газар унагаах үед толгойны сүг хэсгээр савж унахад баруун чих хэсэгт хөлөөрөө дэвссэн гэж заасныг гэрэл зургийн аргаар бэхжүүлж авсан ба үзлэгийг үргэлжлүүлэн хийхэд 1 гэж дугаарласан газар хүний шүд 1 ширхэг улаан өнгийн зүйл байсныг хураан авав. Үзлэгийг үргэлжлүүлэн хийхэд гэрийн байруун талын орон дээр хохирогч Д.Ч***ын хэвтэж байсан гэх газрыг 2 гэж дугаарлан гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авч ач холбогдолтой зүйл байсан эсэхийг шалгахад 2 ширхэг шүд мэт зүйл байсныг хураан авч, цус мэт зүйлээр бохирлогдсон алаг өнгийн хөнжлийн даавууг хураан авч авав...гэрийн хойморт байх шүүгээн дээр цус мэт зүйлээр бохирлогдсон 1 ширхэг алчуур байсныг, 3 гэж дугаарлан, гэрийн хоймор байх орон дээр хохирогчийн өмсөж байсан цус мэт зүйлээр бохирлогдсон цамц 1 ширхгийг 4 гэж дугаарлан, цамц 1 ширхэг алчуур 1 ширхэг зэргийг гэр зургийн аргаар бэхжүүлэн авч хураа авав...” гэх тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 20-24 дэх тал) зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтуудаар хэргийн үйл баримт хөтөлбөргүй тогтоогдож байна.

Тодруулбал, улсын яллагч шүүгдэгч Ж.Б***г хохирогч Д.Ч***ыг 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр маргалдаж, биед хүнд зэргийн гэмтэл учруулж хүнийг алсан гэж хэргийн үйл баримтыг тодорхой болгоогүйг шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хохирогч Д.Ч*** нь 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр шинжээчийн дүгнэлтэд дурдсан гэмтлийг авч, улмаар 53 хоног эмчлүүлсний дараа 2024 оны 05 дугаар сарын 05-ны өдөр нас барсан болох талаар хэргийн үйл баримтыг сэргээн дүрсэлсэн.

Цаашид улсын яллагч гэмт хэрэг гарсан байдал, хаана, хэзээ үйлдсэн хохирогч насан барсан зэргийг эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах, яллах дүгнэлт үйлдэхдээ онцгой анхаарвал зохино.

2.2. Хууль зүйн дүгнэлт.

Прокуророос шүүгдэгч Ж.Б***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүх бүрэлдэхүүн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн буюу шүүгдэгч Ж.Б***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.*** зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

2.2.1. НҮБ-ын 1948 оны “Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал”-ын гуравдугаар зүйлд “хүн бүр...эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж тунхаглаж хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулсан байна.

2.2.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

2.2.3. Эрүүгийн эрх зүйн онолд гэм буруугийн санаатай хэлбэрийг дотор нь шууд санаатай болон шууд бус санаатай гэсэн төрөлд хуваан авч үздэг. Шууд болон шууд бус санаа хэлбэрийн хувьд аль аль нь гэмт этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгэмд аюултай шинжийг ухамсарласан байдаг, оюун санааны шинжээрээ адилхан. Шууд санаа нь гэмт этгээд үйлдлийнхээ хор уршгийг мэдэж, хүсэж буюу үр дүнг чухалчилж түүнд хүрэхийн тулд идэвхтэйгээр үйлдлээ хэрэгжүүлсэн байдаг бол, шууд бус санааны хувьд зөвхөн хор уршиг учрах боломжтойг урьдаас мэдсэн ч түүнийг чухалчилдаггүй, үйлдлээрээ түүнд хүргэсэн, хор уршигт “яасан ч яах вэ” гэсэн идэвхгүй байр сууринаас хандсан, үр дүнг хүсэх нь бага байдгаараа ялгагддаг онцлогтой.

Харин болгоомжгүй гэмт хэргийн хувьд гэмт этгээд оюун санаандаа хохирол, хор уршиг учруулахыг огт хүсээгүй байдгаараа ялгагддаг. Өөрөөр хэлбэл, хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцохоор заасан.  

2.2.4. Дээр дурдсан гэрч Г.Н***, Д.М*** нарын мэдүүлэг, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, цогцост үзлэг хийсэн болон шүүх эмнэлгийн дүгнэлтүүд нь харилцан нэгнээ нотолсон, тус хэрэгт нотолбол зохих байдал бүрэн тогтоогдсон, мөн шүүгдэгч Ж.Б***гийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...Би Д.Ч***ыг “...намайг өдөөд байхаар нь хөлөөрөө цааш нь тийрсэн. Намайг тийрэхэд зуухны ард унасан...” гэх мэдүүлэг нь бусад баримтуудаар давхар тогтоогдож байх тул шийдвэрийн үндэслэл болгох боломжтой гэж дүгнэв.

2.2.5. Улсын яллагчаас гэм буруугийн дүгнэлтдээ шүүгдэгчийг “...Д.Ч***тай тухайн үед үүссэн харилцааны улмаас маргалдаж, түүний цамцны захаас дугтарч, шалан дээр толгойгоор нь савж унагаж, унгаасны улмаас хөлөөрөө толгойны баруун тал руу нь 2 удаа дэвсэж түүнд хүнд гэмтэл учруулсны улмаас амь хохирогч 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр нас барсан...” гэж мэдүүлсэн бол шүүгдэгч Ж.Б*** 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр яллагдагчаар мэдүүлэхдээ “...Д.Ч*** Н***тай гадаа гараад ноцолдоод байсан бөгөөд би гарч салгаад Н***, Д.М*** нарыг яв гээд явуулсан. Тэгээд Д.Ч***ын баруун хацрын хэсгээс цус гарсан байхаар нь гэрт оруулаад орон дээр суулгаад цусыг нь цэвэрлэчхээд юу хийгээд зодоон нүдээн хийгээд байгаа юм...” гэж, харин гэрч Д.М***ээс “...тухайн 2024.03.13-нд гэрт нь очиход Д.Ч***ын нүүр болон ил харагдах хэсэгт гэмтэл шарх байгаагүй, Н*** бид хоёрыг гэрээс гараад явахад хүртэл гэмтэл шарх байгаагүй юм...” гэж мэдүүлсэн.

Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн хохирогчийг өшиглөж унагааж, хохирогч савж унасан үйлдлийн шууд шалтгаант холбоотойгоор амь хохирогч гавал тархины гэмтэл авсан, түүнд эмнэлгийн зохих тусламж, үйлчилгээ үзүүлсэн ч түүний хүндрэл болох их тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн няцрал, цус харвалт, аалзан хальсан доорх цус харвалт, баруун зулайн хуйхны цус хуралт, тархи дарагдал, голын бүрдлийн хазайлт, дух, дагзны дэлбэнгийн цус хомсролын улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдлаар нас барсан байна.

2.2.6. Шүүгдэгч Ж.Б***гийн тухайд хүнийг алах сэдэлт, зорилго байгаагүй буюу түүний үйлдэл нь хохирогчийг тийрч унагаах нь түүнийг өөрөөсөө холдуулах, түлхэлцэх, барьцалдаж авахад чиглэсэн, улмаар амь хохирогч унасны дараа түүнийг босоход өөр газарт суулгах, сувилах зэрэг үйлдэл хийж байсан. Түүний үйлдэлд бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд халдан хохирол учруулах зорилготой цохисон, зодсон, гэмтээхийг зорилгоо болгосон идэвхтэй хүчний үйлчлэл бүхий үйлдлийн шинж байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчийн үйлдэлд гэм буруугийн санаатай хэлбэрийн хүссэн шинж тогтоогдоогүй гэж дүгнэлээ.

Мөн цогцост хийсэн шүүх шинжилгээний дүгнэлт, гэрэл зурагт амь хохирогчийн “их тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн няцрал, цус харвалт, аалзан хальсан доорх цус харвалт, тархи дарагдал, голын бүрдлийн хазайлт, дух, дагзны дэлбэнгийн цус хомсрол, толгойн хуйх, цээж, хоёр өвдөгт цус хуралт гэмтэл” тогтоогдсон талаар дурдсан ба их тархины баруун тал бөмбөлгийн зулай, чамархайн дэлбэнгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн няцрал нь шүүгдэгчийн түлхэж унагаах үед үүссэн гэж үзэх үндэслэлтэй буюу шүүгдэгч уг гэмтлүүдийг учруулсан гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар /шинжээчийн дүгнэлтүүд/ тогтоогдсон болно. 

Иймд шүүгдэгчийн үйлдлийг хүний амь насанд халдах зорилготой, эсвэл тодорхой хохирол, хор уршиг учруулах зорилготой идэвхтэй үйлдэл гаргасан гэхээс илүүтэй харин амь хохирогчийн үйлдлийг хязгаарлах байдалтай тийрч унагасан үйлдлийн шалтгаан холбооны улмаас согтуу хүн унах, гэмтэх боломжтойг урьдчилан мэдэх боломжтой байхад мэдэлгүйгээр үйлдсэн буюу хайхрамжгүйгээр унагааж, амь хохирогч унахдаа толгойн хэсгээрээ хатуу гадаргуу дээр цохин, гавал тархины хүнд гэмтэл авч нас баржээ. 

Иймд шүүгдэгч Ж.Б***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.*** зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Иргэдийн төлөөлөгч Б.Тунгалагаас “Би шүүгдэгчийг гэм буруутай гэж үзэхгүй байна. Амь хохирогч архинд гүн орсон ба түүний улмаас амь насаа алдсан гэж үзэж байна...” гэсэн, харин иргэдийн төлөөлөгч Ж.Буднарангаас “Би шууд гэм буруутай гэж үзэхгүй байна” гэсэн дүгнэлт гаргаснаас иргэдийн төлөөлөгч нарыг дүгнэлтийг дээр дурдсан үндэслэлээр хүлээн авахгүй болохыг дурдав.

Шүүгдэгчийн өмгөөлөгч “...шүүгдэгч Ж.Б***гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн...хэргийн зүйчлэлийг хөнгөрүүлж өгнө үү...” дүгнэлт гаргасныг шүүх үндэслэлгүй гэж үзлээ.

Тодруулбал, санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах гэдэг нь хүний сэтгэцийг ердийн ухамсарт байдлаас гаргаж, өөрийгөө хянах, үйл ажиллагаагаа зөв удирдан жолоодох чадваргүй байдалд орсны улмаас нөхцөл байдлыг зөв үнэлэх боломжгүй болохыг ойлгох бөгөөд энэ нь маш хүчтэй тэсрэлт байдлаар илэрч хоромхон зуур үргэлжилдэг сэтгэцийн түр зуурын саатал бөгөөд хэрэгт авагдсан баримтаар хохирогч Д.Ч*** нь шүүгдэгчтэй таарамжгүй харилцаатай, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ доромжлох, зохисгүй үг хэрэглэх зэрэг нь сэтгэл санаа хүчтэй цочрон давчидсан гэж үзэхгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй.

Оролцогчийн эрхийн хязгаарласан байдал.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой.

Гурав. Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.

3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлжээ.

Мөн Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон энэ хуулийн 508.5-д зааснаас бусад гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж заасан.

Тодруулбал, энэ гэмт хэргийн улмаас амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.О*** нь нь хохирол хор уршигтай холбоотой баримтыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгөөгүй ба баримтаар нэхэмжлэх зүйлгүй, мөн амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь “...сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгох шаардлагагүй...” (1 дүгээр хавтаст хэргийн 57 дахь тал) тухайгаа илэрхийлсэн байна.

3.2. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б*** нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөөр хуульд заасан хугацаагаар завсарлага авч тус хугацаанд дээрх гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгч “***” ХХК-д учирсан 2,000,000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Ж.Б*** нь бүрэн төлж барагдуулсан ба иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд төлбөл зохих 14,563,320 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн болно.

3.3. Иймд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Ж.Б***гээс 14,563,320 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газарт олгохоор шийдвэрлэв.

Дөрөв. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

4.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Ж.Б*** нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

4.2. Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

4.3. Түүнчлэн шүүгдэгч Ж.Б***д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Улсын яллагчаас “...Шүүхээс шүүгдэгч Ж.Б***г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. Хохирол төлөх талаар хуульд зааснаар ажлын 5 хоногийн завсарлага авсан. Шүүх бүрэлдэхүүн хохирол төлөх талаар 5 хоногийн завсарлага авсан. Өнөөдрийн байдлаар оршуулгын зардлын мөнгө төлөгдсөн боловч эрүүл мэндийн даатгалын санд учирсан 14.563.320 төгрөг төлөгдөөгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.*** зүйлийн 1 дэх хэсэгт 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах. Уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг гаргаж байна. Эрүүл мэндийн даатгалын санд 14.563.320 төгрөг төлөгдөөгүй тул шүүгдэгчээс гаргуулах саналтай байна. Эд мөрийн баримтаар 1 ширхэг алчуур, 1 ширхэг хөнжлийн даавуу, 1 ширхэг савх зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах саналтай байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй...” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхбаяраас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.*** зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 1-5 жил зорчих эрх хязгаарлах ял, 1-5 жил хорих ялын санкцтай. 5 хоногийн завсарлага аваад 2.000.000 төгрөг төлсөн. Улсын хохиролгүй болгох ёстой ба түүнийг төлүүлэх талаар шүүхээс шийдвэр гарах байх. Үлдсэн хохирлыг 10,11 дүгээр сард багтаагаад төлнө гэдгээ илэрхийлсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2-3 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү. Шүүгдэгч нь ганцаараа ахуй амьдралаа авч явдаг, ажил эрхэлдэг тул, хохирол төлөх ажил хөдөлмөр эрхлэх нөхцөл байдлыг хангаж өгнө үү гэж хүсэж байна... Хохиролд төлөхөөр завсарлага авсан ба бүрэн төлөгдөөгүй. Иймд өмнө гаргасан саналаа дэмжиж байна... Өмнө гаргасан саналаа дэмжиж байна...” гэсэн дүгнэлтийг,

Харин шүүгдэгч Ж.Б***гээс “...Би амь хохирогчийг хүүхдүүдээс нь холдуулж сайн хүн болох гэж ийм зүйл боллоо...” гэсэн тайлбарыг гаргасан болохыг тус тус дурдав.

4.4. Шүүгдэгч Ж.Б***д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, бусдад учруулсан хохирлын хэмжээ (хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан), эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч Ж.Б***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 (хоёр) жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б***г Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг 2 (хоёр) жилийн хугацаагаар хориглож, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ж.Б***д мэдэгдэж шийдвэрлэлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг цамц, 1 ширхэг алчуур, 1 ширхэг хөнжлийн даавууг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ж.Б*** нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж,

Шүүгдэгч Ж.Б***д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.*** зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч *** овогт ***гийн Ж.Б***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч *** овогт ***гийн Ж.Б***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.*** зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...бусад болгоомжгүй үйлдлийн улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Шүүгдэгч Ж.Б***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 (хоёр) жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б***г Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг 2 (хоёр) жилийн хугацаагаар хориглож, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ж.Б***д мэдэгдсүгэй.

6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Ж.Б***гээс 14,563,320 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газарт олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг цамц, 1 ширхэг алчуур, 1 ширхэг хөнжлийн даавууг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ж.Б*** нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Б***д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.БУЛГАНТАМИР  

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Б.ДАШДОНДОВ

                                         ШҮҮГЧ                                     Г.ЭНХЦЭЦЭГ