Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2023/00280

 

 

 

 

 

2023 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2023/00280

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  Голомт банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ж.З ,

 

Хариуцагч: В.Ө нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 107 986 483,77 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О, хариуцагч Ж.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Б нар оролцов. Хариуцагч В.Ө нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгч, хариуцагчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...Голомт банк ХХК-ийн зүгээс 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Иргэн Ж.З, В.Ө нар нь 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Голомт банктай 3Г2705107848 дугаартай зээлийн гэрээ байгуулж 102 000 000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэйгээр 180 сарын хугацаатай зээлж авсан болно. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр БГ 2705107848 дугаарт Ипотекийн гэрээгээр Хан-Уул дүүргийн тоот 78,95 м.кв, улсын бүртгэлийн Ү- 000000 дугаар бүхий гурван өрөө орон сууцыг барьцаалсан. Гэтэл зээлдэгч Ж.З, В.Ө нарт 312705107848 дугаарт зээлийн гэрээний хавсралт 1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн тѳлѳлтийн хуваарийг удаа дараа зорчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөхгүй байсаар 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар зээл, зээлийн хүүний төлбөрийг 933 хоног хугацаа хэтрүүлж, зээлийн гэрээний үүрэгт зээлийн үлдэгдэл 89 017 197.82 төгрөг, зээлийн хүү 18 715 255.10 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 254 030.85 төгрөг нийт 107 986 483.77 төгрөг төлөөгүй тул зээлийн гэрээний 4.4.1-д заасны дагуу Голомт банк уг зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 107 986 483.77 төгрөгийг гаргуулан барьцаа хөрөнгөөр үүргийг гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна... гэв.

 

2. Хариуцагч Ж.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Голомт банк ХХК-аас анх бүтэн дүнгээр нь нэхэж байгаад сүүлд 30 гаруй сая төгрөгийн зээлийн зөрчил гаргаж ирээд зээлийн зөрчлөө арилга гэсэн. Тэрийг нь 2022 оны 12 сард төлөх ёстой байсан. Би одоо уг нь 20 гаруй сая төгрөгийн зээлийн зөрчлөө арилгачихвал болох гээд байгаа. Сүүлд надад зээлийн зөрчил арилгах хугацаа өгсөн боловч хугацаандаа төлж чадаагүй. Гэрээгээ цуцлахыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Банк шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа миний бие 9 000 000 төгрөг төлсөн байгаа... гэв.

 

3. Нэхэмжлэгч талаас, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021.08.04-ний өдрийн 735 дугаар Голомт банк ХХК-ийн гүйцэтгэх захирлын Эрх олгох тухай албан бичиг, 2022.06.30-ны өдрийн 18/01-0329 дугаар Итгэмжлэл олгох тухай албан бичиг, 2016.07.07-ны өдрийн ЗГ27002107848 дугаар Орон сууцны зээлийн гэрээ, түүний хавсралт, 2016.07.07-ны өдрийн БГ2705107848 дугаар Ипотекийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Хүү тооцооллын хүснэгт зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.

 

Хариуцагч талаас: 2022.12.19-ний өдрийн Итгэмжлэл, 2022.02.14-ний өдрийн 00268 дугаар Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн магадлал зэргийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...Ж.З, В.Ө нар нь 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Голомт банктай 3Г2705107848 дугаартай Зээлийн гэрээ байгуулж 102,000,000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэйгээр 180 сарын хугацаатай зээлж авсан. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр БГ 2705107848 дугаарт Ипотекийн гэрээгээр Хан-Уул дүүргийн  тоот 78,95 м.кв, улсын бүртгэлийн Ү-  дугаар бүхий гурван өрөө орон сууцыг барьцаалсан. Хариуцагч нар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үндсэн зээл 89 017 197,82 төгрөг, зээлийн хүү 18 715 255,10 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 254 030,85 төгрөг, нийт 107 986 483,77 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй... гэж тодорхойлж байна.

 

3. Хариуцагч нь нэхэмжлэлийг ямар үндэслэлээр эс зөвшөөрч байгаа талаарх тайлбарыг шүүхэд гаргаагүй, шүүх хуралдаанд гаргасан татгалзлын үндэслэлээ ...зээлийн гэрээний үүргийг хугацаандаа биелүүлээгүй үйл баримтын талаар маргаагүй боловч зээлийн гэрээний зөрчлөө арилган цаашид гэрээг хэвийн үргэлжлүүлэх саналтай гэх үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.

 

4. Хэрэгт авагдсан баримтаар, зохигч 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр ЗГ2705107848 тоот Орон сууцны зээлийн гэрээг байгууулж, 102 000 000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай, зээлийн хүү, үндсэн зээлийг хуваарийн дагуу тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлөөр шилжүүлэх, зээлдэгч Ж.З, В.Ө нар нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүүг төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх-ийн 10-15/

 

5. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож, талууд 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр БГ2705107848 тоот Ипотекийн гэрээг байгуулан, хариуцагч Ж.З, В.Ө нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн  тоот хаягт байршилтай, 78.95 м.кв,талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. /хх-ийн 16-19/

 

6. Зээлийн болон барьцааны гэрээг талууд бичгээр байгуулж, гарын үсэг зурж, улсын бүртгэлд бүртгүүлсэн тул шүүх эдгээр гэрээг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 156 дугаар зүйлийн 156.1, 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан шаардлага хангасан, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т нийцсэн хүчин төгөлдөр гэрээнүүд гэж дүгнэв.

 

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээнд заасан үүргээ зээлдэгч, зээлдүүлэгч, барьцаалагч, барьцаалуулагч биелүүлэх үүрэгтэй. Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлэн өгөх, зээлдэгч нь хүлээн авсан үндсэн зээл, түүний хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх, хэрэв гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг тус тус хүлээнэ.

 

7. Гэрээний дагуу нэхэмжлэгч нь зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгч буюу хариуцагчид шилжүүлсэн, мөн зээлдэгч нар нь гэрээний хугацаанд үндсэн зээлд 12 982 802.18 төгрөг, зээлийн хүү 23 882 240.54 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 71 678.44 төгрөгийг төлсөн үйл баримтын талаар зохигчид маргаагүй болох нь зохигчийн тайлбар, хүү тооцооллын хүснэгт гэх баримтаар тогтоогдож байна.

 

8. Хариуцагч нар нь 2021 оны 8 дугаар сарын 11-ны өдрөөс хойш огт төлөлт хийгээгүй нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар хугацаа хэтрүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэх үндэслэл болох бөгөөд талууд хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2031 оны 7 дугаар сарын 10-ны өдөр дуусах байсан хэдий ч зээлдэгч гэрээгээр тохиролцсон хугацаа, хуваарийг удаа дараа зөрчсөн нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д заасан ялимгүй зөрчил гэж үзэх боломжгүй тул мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах эрхтэй байна.

 

9. Зээлийн гэрээг цуцлах нь хууль болон гэрээнд заасан нэхэмжлэгчийн эрх бөгөөд тэрээр энэ эрхээ хэрэгжүүлж, гэрээний хугацаа дуусаагүй байхад гэрээг цуцалж, зээлийг буцаан шаардан шүүхэд 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэл гаргаснаар гэрээг цуцлагдсан гэж үзнэ.

 

10. Хариуцагч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 9 000 000 төгрөгийг төлөлт хийсэн болох нь хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгч Голомт банк ХХК-ийн хариуцагч Ж.З77 төгрөг гаргуулах шаардлагаас хариуцагч нарын биелүүлсэн 9 000 000 төгрөгийн үүргийг хасч үлдэх 98 986 483.77 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Голомт банк ХХК-д олгох нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д нийцнэ.

 

11. Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1-д Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах хугацаа болсон, эсхүл үүрэг гүйцэтгэгч үүргийг гүйцэтгэх эрхтэй болсон үеэс буюу хуульд заасан бусад тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах үүрэгтэй, 175 дугаар зүйлийн 175.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж тус тус заасан тул хариуцагч Ж.З, В.Ө нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгийг худалдан борлуулах замаар хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах зүйтэй.

 

11. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Ж.З, В.Ө нараас зээлийн гэрээний үүрэгт 98 986 483.77 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Голомт банк ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д тус тус зааснаар хариуцагч Ж.З, В.Ө нар нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-00000 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн тоот хаягт байршилтай, 78.95 м.кв,талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэл хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 697 883 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Золжаргал, В.Өсөхбаяр нараас улсын тэмдэгтийн хураамжид 652 882 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Голомт банк ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ