Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 00245

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дунд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн даргаар П.Ундрах

Улсын яллагч П.Итгэл

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Энхболд

Шүүгдэгч Н.Алтанхуягийг оролцуулан Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Н.Алтанхуягт холбогдох эрүүгийн 1738000780045 тоот хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Шар торгууд овогт Нямренчингийн Алтанхуяг, 1970 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн, 47 настай, эрэгтэй, яс үндэс халх, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт, Хөвсгөл аймгийн Галт сумын Зүрх багт оршин суух, гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,  Регистрийн РЕ70012692 дугаартай,

Шүүгдэгч Н.Алтанхуяг нь 2017 оны 7 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 4 дүгээр багийн 04-02 тоот хашааны үүднээс иргэн С.Хүрэлбаатарын эзэмшлийн улсын дугааргүй улбар шар өнгийн Бенни маркийн мотоциклийг хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах нотлох баримтыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ

Шүүгдэгч Н.Алтанхуяг нь 2017 оны 7 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 4 дүгээр багийн 04-02 тоот хашааны үүднээс иргэн С.Хүрэлбаатарын эзэмшлийн улсын дугааргүй улбар шар өнгийн Бенни маркийн мотоциклийг хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь

            Хохирогч С.Хүрэлбаатарын: 2017 оны 7 дугаар сарын 19-ний шөнийн 24 цаг өнгөрч байсан юм. Манай ах хотоос ирчихсэн байсан юм. Тэгээд ахыгаа хүргэж өгөх гээд хашаанаас мотоциклио гаргаж аавын үүдэнд орхичихоод аавынд бид нар 01 цаг хүртэл юм ярьж суусан юм. Би хүргэн Баярт мотоциклийн түлхүүрээ үлдээчихээд аавынхаас гэрлүүгээ орох гээд гарахад гадаа үүл гараад их харанхуй байсан юм. Би хашааны үүдэнд орхичихсон мотоциклио ч анзаарахгүй шууд гэр лүүгээ яваад орсон юм. Тэгээд босоод мотоциклио аавын хашааны үүдэнд очоод үзэхэд мотоцикль алга болчихсон байсан. Тэгээд хүргэн Баяраас ороод мотоцикль чи оруулаагүй юмуу гэж асуусан чинь та оруулаагүй юмуу би ахыг хүргэж өгөх гэж шөнө яваагүй гэж хэлсэн. Тэгээд яг хулгайд алдчихлаа гэж бодсон юм. Алтанхуяг бензин болон бусад зардалд 200.000 төгрөг өгсөн. Одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р тал/,

            Гэрч Н.Баянжаргалын: 2017 оны 7 дугаар сарын 19-ний өглөө Төмөрхуяг мотоцикльтой ирээд манай нөхрийг аваад Шинэ-Идэр сумын төв рүү явсан юм. 2017 оны 7 дугаар сарын 20-ны өглөө үүр цайх гэж байхад ганцаараа мотоцикльтой ирсэн. Би босоод гэрээс гарахад мотоцикль байхгүй байсан. Би бодохдоо мотоцикльтой ирээд оторт явах гээд амбаартаа хийгээд үлдээчихсэн юм байна гэж бодсон юм. Нөхөр амбаарт мотоцикль хийснийг л мэдэж байсан. Ямар марк дугаар, өнгөтэйг нь бол хараагүй. Шинэ-Идэр сумын хэсгийн төлөөлөгч нөгөө мотоциклийг манай нөхрөөс сумын төв рүү авч явж хурааж авсны дараа манай нөхөр гэртээ хүрч ирээд хулгайн мотоцикль байсан юм гэж надад хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 22-р тал/,

            Эд мөрийн баримт хураан авсан хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 9-10-р тал/,

            Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 30-р тал/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч Н.Алтанхуягийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч Н.Алтанхуяг нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 43-р тал/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Хохирогч шүүгдэгч нар нь эвлэрсэн болох нь 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна.

Эрүүгийн 1738000780045 дугаартай хэрэгт битүүмжилсэн эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, эд хөрөнгөгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.13, 37.1, 37.2-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ: