| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Булгантамир |
| Хэргийн индекс | 195/2025/2004/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/2249 |
| Огноо | 2025-09-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.8.1., |
| Улсын яллагч | Э.Билгүүн |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2249
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Дашдолгор,
улсын яллагч Э.Билгүүн,
шүүгдэгч Б.Б*** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б***д холбогдох эрүүгийн 2405 0127 80300 дугаартай хэргийг 2025 оны 09 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** оны 03 дугаар сарын 16-ны өдөр *** аймгийн *** суманд төрсөн, *** настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, менежер мэргэжилтэй, Сонгинохайрхан *** Ачлагын газарт ачигч машины жолооч ажилтай гэх, ам бүл 3, эцэг эхийн хамт Улаанбаатар хот, *** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх,
*** овогт ***ийн Б*** (РД:***).
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б*** нь согтуурсан үедээ 2024 оны оны 3-р сарын 16-ны шөнө Баянгол дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” гэх нэртэй зочид буудлын гадна талд хохирогч М.Л***ийг “...хүн зүгээр явуулахгүй, өдөж хоргоосон...” гэх шалтгаанаар түүнтэй хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж, толгойгоороо мөргөж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамарт зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Мөн шүүгдэгч Б.Б*** нь 2024 оны 03 дугаар сарын 06-ны шөнө Баянгол дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” гэх нэртэй зочид буудлын гадна талд хохирогч М.Л***ийн эзэмшлийн “айфоне 14 про макс” загварын гар утас болох бусдын эд хөрөнгийг газарт шидэж, хууль бусаар гэмтээсний улмаас 3,100,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас:
Улсын яллагчаас шүүгдэгч Б.Б***ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах байр суурьтай, хавтаст хэргээс хэргийн яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалж,
Шүүгдэгчээс “...Гэм буруу дээрээ маргахгүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч... нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэж, хавтаст хэргээс тусгайлан нотлох баримт шинжлэн судлалгүй тус тус оролцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 66 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 68 дахь тал), иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 69 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 74 дахь тал), төрсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 75 дахь тал) зэрэг болно.
Хоёр.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
2.1. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар, мэдүүлэгт дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Б.Б*** нь согтуурсан үедээ 2024 оны оны 3-р сарын 16-ны шөнө Баянгол дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” гэх нэртэй зочид буудлын гадна талд хохирогч М.Л***ийг “...хүн зүгээр явуулахгүй, өдөж хоргоосон...” гэх шалтгаанаар хохирогчтой хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж, зодсоны улмаас хүний эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамарт зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулж, түүнчлэн хохирогч М.Л***ийн эзэмшлийн “айфоне 14 про макс” загварын гар утсыг газарт шидэж, хууль бусаар гэмтээсний улмаас хохирогч М.Л***ид 3,100,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь:
1. Хохирогч М.Л*** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “...Би 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” гэх зочид буудлын доор байрлах караокены 1 тоотод найз О***ийн хамт орсон. Найзын хамт караокены тооцоог төлөх гээл ресейпшн дээр очиход бид хоёрын урд талд танихгүй хоёр эгч тооцоо хийх гэж байхад нь бид хоёр түрүүлээд тооцоогоо хийчих үү? гэснээс болоод маргалдаж эхэлсэн. Караоке дотор тухайн хүмүүстэй манай найз О*** маргалдаад эхэлсэн. Караокены коридорт манай найз О*** тухайн хүмүүстэй маргалдахад би ресейпшний ширээн дээр нь гар утсаа тавьчихсан байсан. Би найз О***ээ болиулаад бариад байж байхад миний гар утас байхгүй болсон байсан. Тэгээд ресейпшнээс асуухад сая маргалдаад байсан залуу нь андуураад аваад гараад явсан байхаа гэж хэлэхээр нь би гар утсаа авах гээд “***” зочид буудлын гадаа гарахад 30 гаран насны, ажлын цэнхэр шар хувцастай, дотуур нь саарал хоолойтой цамцтай согтуу ах гар утсаа авъя аа гэсэн чинь намайг заамдаж аваад хамар луу нэг удаа мөргөсөн. Араас нь миний нүүр лүү гараараа цохисон. Мөргүүлсний дараа шууд миний хамраас цус садраад эхэлсэн. Хамраас цус гарсан болохоор нь нөгөө ах бордуур дээр тээгэлдээд газар унахаар нь дээрээс хоёр гараараа нүүр лүү нь гар луу нь олон удаа цохисон. Хамт явж байсан эгч нар нь хүрч ирээд намайг болиулаад миний хамраас гарсан цус хувцсыг маань тэр чигт нь цус болгосон. Караоке луу ороод хамрынхаа цусыг арилгаад миний гар утсыг өгсөнгүй гэдгийг ресейпшн лүү хэлэхэд ресейпшн эгч гараад явсан. Хэсэг хугацааны дараа буцаад ороод ирсэн. Ресейпшн эгч миний гар утсыг аваад ороод ирсэн. Гар утсаа авахад ямар ч ажиллагаа байхгүй байсан. Ресейпшн эгч надад хэлэхдээ чиний гар утсыг чамайг зодсон хүн газар саваад шидчихлээ. Чиний гар утсыг төлж өгнө гэсэн гээд хэлсэн...Сайн бол танихгүй ээ. Ерөнхий дүр төрх нь бол байгаад байна...2024 оны 01 дүгээр сарын эхээр Тэдигээс 3,300,000 төгрөгөөр худалдаж авсан. Худалдаж авсан бичиг нь байгаа...Үнэлгээ хийлгэнэ...Гомдолтой байна.Эмчилгээний зардлаа нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дахь тал),
түүний 2025 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн мэдүүлэгтээ “ ...Би найз О***тэй хамт явж байсан. Манай найз цаг нэмүүлнэ, уух зүйлээ нэмүүлнэ гэж яваад нэг эгчтэй текен дээр маргалдсан байсан. Манай найзыг гуйлгачин гэж хэлсэн байсан. Тэгээд маргахаа больсон байсан. Тэр эгч өрөөндөө орсон. Би найзын хамт өрөөндөө ороод уух зүйл авахаар гарахад манай найз гараад тэр эмэгтэй намайг цохисон залуутай хамт явсан юм шиг байсан. Тэгээд манай найз чи тэр эмэгтэйг чи аваагүй юм уу? гичий минь гэж хэсэн чинь манай найзыг цохиод маргалдсан байсан. Би гарч байдлыг хараад хоёр согтуу хүн байна гээд болиулах гээд голоор нь орсон удаан маргаан болоод гадаа гараад манай найз тэр эмэгтэй хүнтэй хамт явсан залуутай барьцалдаж аваад би голоор нь ороод болиулсан, тэгээд хоёр дахь удаа барьцалдах гэхэд би тэр ах дээр за тайвширчих гээд очиход намайг заамдаад шууд хамар руу мөргөсөн хамар цус гарсан. Би шокт ороход араас нь шууд нүүр хэсэгт цохисон. Би цохиулаад байж бай гэхэд дахиад цохих гээд байсан. Би бултаад цохих гэхэд оноогүй хамар хугарсан. Би газар унагаад дээрээс нь толгой руу нь 2-3 удаа цохисон. Хамгаалагч нь ирээд салгасан... Тэр зөөгч эмэгтэйг танихгүй маргаан болоход текен дээр зогсож байсан. Тэр караокед 2-3 удаа орж байсан зүс намайг таних байх зөөгч нь тэр маргааны үеэр яг хэзээ гэдгийг мэдэхгүй, би хамар гэм караокены дотор үүдэнд суухад зөөгч чиний утсыг цохисон хүн чинь авсан гэж хэлсэн би тэр зөөгчийг чи гараад аваад ир гэж хэлсэн. Зөөгч охин надад тэр залуу дээр очоод та хүний гар утас авчихлаа шүү дээ гэж хэлэхэд тухайн залуу халааснаасаа миний утсыг гаргаж ирээд тэр муу пиздагийн утсыг яасан ч яадаг юм гээд газар шидэж эвдсэн байсан...Утасны ар хэсэг хагарсан асаах гэхээр дэлгэц нь асахгүй эвдэрсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дэх тал),
дахин өгсөн 2025 оны 3 дугаар сарын 19-ны өдрийн мэдүүлэгтээ “...Тухайн өдөр би найз О***тэй хамт явж байсан тооцоо хийх болоод урд хоёр эгч удаад байхаар нь манай найз О*** урдуур чинь ороод гялс тооцоо хийчихье гэхэд нэг эмэгтэй манай найз руу чи юу гээд байгаа юм бэ шалдан банди минь гээд хараагаад эхэлсэн. Тэгээд манай найз текен дээр байсан ажилтныг тэр эгч хараагаад байсан бөгөөд манай найз тэрэнд нь болж хурдал гэсэн шаардлага тавихад хараагаад байсан насаар эгч хүмүүс байсан. Тэр хүний эхнэрийг өдөж хоргоосон зүйл байхгүй тооцоо хийж байхад л маргасан...Манай найз О*** БНХАУ-д сурахаар 2025 оны 3-р сарын 15-ны өдөр явсан. Монголд байхгүй байгаа хэзээ ирэхийг мэдэхгүй байна...Надад эм тариа авсан мөнгөний баримт байхгүй, хадгалаагүй, би ойролцоогоор 300,000 орчим төгрөгөөр эм тариа авсан хамрын зураг авхуулсан...Би гэртээ хайгаад олоогүй баримт нь байхгүй байна. Би утсаа 2022 оны 11 сард авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27 дахь тал),
мөн 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн мэдүүлэгтээ “...Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй...Утасны хохирлоо төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дэх тал),
2. Шүүгдэгч Б.Б*** мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “...Би хохирогчид учирсан хохирлыг барагдуулаагүй байгаа би одоогийн байдлаар бүрэн бүтэн хохирлыг төлж чадахгүй. Шүүх хурлаас өмнө ядаж 1,000,000 төгрөг төлнө гэж бодож байгаа...Тухайн хүний хамт явсан найз нь манай эхнэрийн тооцоог чинь хийе хамт явъя гэж өдөж хоргоосон байсан... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 131 дэх тал),
түүний мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “...2024 оны 03 дугаар 06-ны өдөр эхнэр Заяагийн төрсөн өдөр болоод эхнэр ажлын газрын 3 эмэгтэй хүнтэй Модны 2-т караоке орсон. Би орой 18 цагийн үед ажлаа тараад гэртээ очоод хувцсаа солиод 21 цагийн үед эхнэрийн байсан модны 2-н голын зам дагуу байдаг караокед очсон. Тэгээд очоод эхнэртээ бэлэг өгөөд хамт уугаад сууцгаасан. Тэгээд манай эхнэр ариун цэврийн өрөө орж ирээд текен дээр байсан хэдэн залуучууд хоргоогоод байна гэж надад хэлсэн. Би ямар хүмүүс гээд харахад 2-3 залуу байсан би харчхаад орхичихоо ууж идсэн хүмүүс байгаа байлгүй дээ гэж эхнэрт хэлсэн. Тэгээд л сүүлд нь тооцоо хийгээд гарахаар болоод гадаа гарсан чинь тухайн залуучууд гадаа зогсож байсан. Та нар чинь хүн амьтан зүгээр явуулчихгүй яагаад өдөөд хоргоогоод байдаг юм бэ? гэж хэлээд маргаан эхэлсэн. Тэгээд би нэг залуутай нь заамдалцаад харилцан түлхэлцсэн, нэг удаа цохисон. Би тухайн залуутай маргаж байхдаа өөрийн утас гэж бодоод караокены охины утсыг текен дээрээс авч гарсан байсан. Тэгээд тухайн залуутай маргалдаж байхдаа тухайн гар утсыг би уурандаа газар шидсэн цагаан өнгийн жижиг утас байсан. Загварыг мэдэхгүй байна. Би самсунгийн утас барьдаг. Тэр охины утасны кейс минийхтэй адилхан цагаан өнгөтэй байсан тул андуурч авч гарсан байсан. Тэгээд караокены ажилтан та миний утсыг авсан байна гээд гарч ирсэн. Би өөрийн утастай андуурчхаж гэж хэлсэн. Тэр утас нь охиныг гарч ирэхэд шидэгдээд эвдэрчихсэн байсан. Тэр охин миний цохисон залууг таньдаг байж магадгүй. Тэгээд андуураад утсыг чинь авчихсан байна цагдаа гэхгүй ах нь янзлаад өгнө гэж хэлсэн. Хамт явж байсан эгч нар чи өөрийн биш хүний утас шидчихсэн байна шүү дээ арын таг нь хагарсан байна “IPHONE” загварын гар утас байх шиг байсан гэж хэлсэн. Би уусан байсан тул загварыг хараагүй. Тэгээд би буцаж орж утасны эзэнтэй уулзаж уучлалт гуйгаад марк загварын асуухаар мөн караокед үлдээсэн юмаа авъя гэж бодоод орох гэтэл эхнэр ахиад асуудал үүснэ гээд оруулаагүй такси бариад гэртээ орсон...Найзууд нь салгаад аваад явсан. Надтай хамт явсан эгч нар мөн намайг салгаад аваад үлдсэн. Нүүрийг нь харж амжаагүй би өөрөө мөн толгой руугаа 2-3 удаа цохиулсан нүүр рүү ганц хоёр л цохисон байх нүд хавдсан адилхан хэн хэнтэйгээ маргалдсан юм чинь гээд хаясан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34 дэх тал),
3. Гэрч Э.М*** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “...Би 2024 оны 3 дугаар сарын 5-наас 06-ны шилжих шөнө *** зочид буудлын караокед ажиллаж байсан. Манай караокены 1 тоотод хоёр залуу хоёулхнаа орсон. 3 тоотод дөрвөн эмэгтэй, 1 эрэгтэй хүмүүс орсон. Шөнө зэрэг тооцоогоо хийх гэж ирсэн. Хоорондоо маргалдаж эхэлсэн. 1 тоотод орсон хоёр залуугийн нэгийг нь текний өмнө 3 тоотод орсон эгч шууд нүүр лүү нь цохисон. Энэ үед нэг тоотын залуугийн гар утас алга болсон. Гар утсаа авна гээд гарсан. Энэ асуудлаас болоод бүгдээрээ гараад явсан. Зочид буудлын гадаа зодолдоод байх шиг байсан. Би зодооныг нь хараагүй. Гар утасны эзэн залуу хамраа цохиулаад буцаад ороод ирсэн. Тэгэхээр нь би гар утсыг нь авах гээд гарсан. Зочид буудлын гадаа 3 тоотод сууж байсан эрэгтэй дээр очоод гар утсыг нь асуухад нөгөө залуугийн гар утсыг карманаасаа гаргаад шууд төв зам руу шидчихсэн. Би газар утсыг нь авахад хойд хэсэг нь хагарсан байсан. Дэлгэц нь зүгээр байсан. Гар утсыг аваад гар утасны эзэн залууд өгсөн...Ажлын шар канттай хувцастай, 40 орчим насны эрэгтэй нь өмднийхөө карманаас гаргаж ирэнгүүтээ шууд шидчихсэн...Хамт явсан хүмүүсийнх нь мэдээлэл байгаа. Голомт банкны ***гийн С*** гэсэн хүний *** тоот данснаас гүйлгээ хийсэн... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32 дахь тал),
4. Нийслэлийн Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Ц.Бадралын 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр гаргасан 3687 дугаартай “1.М.Л***ийн биед хамар ясны далд хугарал, хамрын таславчийн муруйлт, хамарт зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдуулахгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 37-38 дахь тал),
5. Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн дүрс оношилгооны төвийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Томографикийн шинжилгээгээр “...Хамрын баруун хянга яс шинэ хугаралттай, эргэн тойрон зөөлөн эд хавантай. Хамар дайвар хөндийнүүдийн агааржилт хэвийн. Хамрын таславч баруун тал руу муруй. Баруун хамрын доод самалдаг хавагнаж зузаарсан...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 39 дэх тал),
6. “Дамно ХХК” хөрөнгийн үнэлгээний газрын 2024 оны 03 сарын 06-ны өдрийн №*** дугаартай “...Iphone 14 pro max гар утасны зах зээлийн үнэлгээ нийт 3,100,000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх үнэлгээ (хавтаст хэргийн 45-47 дахь тал),
7. Таньж олуулах ажиллагаа явуулсан “...Энэ 1-4 хүртэл дугаарласан хүмүүсийн зургаас харахад 2 дугаартай ***ийн Б*** гэх хүн намайг зодсон хүн мөн байна тухайн хүн ширүүн харцтай хүн байсан тул хараад таньж байна...” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 61 дэх тал),
8. Эд зүйлд хийсэн “... Хохирогчийн эзэмшлийн эвдэрсэн гэх “ I phone 14 pro max” загварын гар утас байх ба урд дэлгэцийн зүүн доод хэсэгт хагарч цуурсан байв, гар утасны ар хэсэг баруун доод булан хэсгээс зүүн дээш чиглэлд олон тооны цууралт үүсэн байв. Гаа утсыг асаах товчлуурыг дарж гар утсыг асаах гэхэд гар утас асахгүй байсныг үзлэгийн тэмдэглэлд тусгав. Үзлэг хийх ажиллагааг I phone 15 pro загварын гар утсаар нийт 2 кадр гэрэл зураг авч бэхжүүлэв...” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 64 дэх тал) зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтуудаар хөтөлбөргүй тогтоогдож байна.
2.2. Хууль зүйн дүгнэлт.
2.2.1. НҮБ-ын 1948 оны “Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал”-ын гуравдугаар зүйлд “хүн бүр...эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж тунхаглаж хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулсан байна.
2.2.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
2.2.3. Шүүгдэгч Б.Б*** хохирогч Г.Лхагвадоржийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн тухайд:
1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбод буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн гэмтлийг санаатай учруулснаар гэмт хэргийн үндсэн шинж хангагдана.
2. Шүүгдэгч Б.Б*** нь хохирогч М.Л***ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
2.2.4. Шүүгдэгч Б.Б*** нь хохирогч М.Л***ийн эзэмшлийн “Айфоне 14 про макс” загварын гар утсыг газарт шидэж, хууль бусаар гэмтээсний улмаас 3,100,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийн тухайд:
1. Хууль зүйн ойлголтоор эд зүйлс, өмч хөрөнгийн биет байдалд үйлчилсэн гаднын хүчин зүйлийн үр дүнд биет байдлын хувьд бүрэн устгагдах, эсхүл дахин ашиглаж, хэрэглэх бололцоогүй анхны шинж чанар, байдлаа бүрэн алдахыг “устгах” гэж ойлгохоор;
- бусдын эд зүйлс, өмч хөрөнгийн бүрэн бүтэн байдал нь алдагдаж, тухайн эд хөрөнгийн ашигтай байдал, чанар үр дүн алдагдах, түр хугацаагаар зориулалтын дагуу ашиглаж, хэрэглэх бололцоогүй болгохыг “гэмтээх” гэж ойлгох бөгөөд шүүгдэгч Б.Б*** хохирогч М.Л***той тухайн үед үүсэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, хохирогч М.Л***ийн эзэмшлийн “Айфоне 14 про макс” загварын гар утсыг газарт шидэж гэмтээсэн үйл баримт тогтоогдож байх ба тухайн эд хөрөнгийн зарим хэсгийг сэргээн засварлах шаардлагатай байх буюу гэмтээсэн нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн шинжийг хангасан улмаар бага хэмжээнээс дээш хохирол учруулсан нь шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.
2. Шүүхээс нотлох баримтаар тооцсон хөрөнгийн үнэлгээний тайлангаар эвдэрсэн эд зүйлийн хохирлыг 3,100,000 төгрөгөөр тооцож үнэлсэн, энэ нь хэмжээний хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад заасан хэмжээнээс дээш байх тул хууль зүйн хувьд бага хэмжээнээс дээш хохирол учирсан гэж үзэв.
3.Шүүгдэгч Б.Б*** нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан ч түүнийг хүсэж үйлдэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.
2.2.5. Дээрхээс дүгнэвэл, шүүгдэгч Б.Б***ыг нь хохирогч М.Л***ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн,
мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн буюу “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг дээрх зүйл хэсгүүдэд зааснаар тус тус гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Оролцогчийн эрхийн хязгаарласан байдал.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б*** нь шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй, өөрийгөө өмгөөлж оролцохоо бичгээр илэрхийлсэн болно.
Гурав. Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлжээ.
Тодруулбал, энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.Л*** нь хохирол хор уршигтай холбоотой баримтыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгөөгүй ба баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, мөн хохирогч нь “...сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгох шаардлагагүй...” тухайгаа (хавтаст хэргийн 57 дахь тал) илэрхийлсэн.
Харин хохирогч М.Л***ийн эзэмшлийн “Айфоне 14 про макс” загварын гар утасны хохиролд “Дамно ХХК” хөрөнгийн үнэлгээний газрын №*** дугаартай үнэлгээгээр 3,100,000 төгрөгөөр тогтоогдсон байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Б***аас 3,100,000 төгрөгийг гаргуулж хохирогч М.Л***ид олгохоор шүүх шийдвэрлэв.
Дөрөв. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
4.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Б.Б*** нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
4.2. Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
4.3. Түүнчлэн шүүгдэгч Б.Б***д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Улсын яллагчаас “...Шүүгдэгч Б.Б***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Б.Б***д 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг тус тус оногдуулах саналтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар 1, 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан шүүгдэгч Б.Б***ы эдлэх ялыг нэмж нэгтгэн нийт 9 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна. Уг зорчих эрх хязгаарлах ялыг шүүгдэгчийн оршин суугаа газраар хязгаарлалт тогтоолгох саналтай байна... Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Б*** нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна. Түүнчлэн шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна...” гэсэн дүгнэлтийг гаргаж,
Харин шүүгдэгч Б.Б***аас тусгайлан санал, тайлбарыг гаргаагүй болохыг тус тус дурдав.
4.4. Шүүгдэгч Б.Б***д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, харин мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, бусдад учруулсан хохирлын хэмжээ (хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, хохирогчийн эд хөрөнгөд 3,100,000 төгрөгийг хохирол учруулсан), эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Б***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000 (хоёр мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний 2,000,000 (хоёр сая) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар 1, 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан шүүгдэгч Б.Б***д Эрүүгийн хулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д оногдуулсан 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,000,000 (хоёр сая) төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, түүний эдлэх нийт торгох ялын хэмжээг 3,000,000 (гурван сая) төгрөгөөр тогтоож, уг торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Б.Б***д анхааруулах нь зүйтэй.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Б*** нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж,
Шүүгдэгч Б.Б***д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *** овогт ***ийн Б***ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
- “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Б***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000 (хоёр мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний 2,000,000 (хоёр сая) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар 1, 3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан шүүгдэгч Б.Б***д Эрүүгийн хулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д оногдуулсан 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,000,000 (хоёр сая) төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, түүний эдлэх нийт торгох ялын хэмжээг 3,000,000 (гурван сая) төгрөгөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б***д оногдуулсан 3,000,000 (гурван сая) төгрөгийн торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Б.Б***д сануулсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Б***аас 3,100,000 төгрөгийг гаргуулж хохирогч М.Л***ид олгосугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Б*** нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч М.Л*** нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Б***д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БУЛГАНТАМИР