Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 61

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь

Улсын яллагч Б.Батнасан

Хохирогч Ц.Эрдэнэжав

Шүүгдэгч Э.Эргэлбямба нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

 

Говь-Алтай аймгийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Эргэлбямбад холбогдох 17160002300010 дугаартай, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн эрүүгийн хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, Говь-Алтай аймгийн Цогт сумд 1993 оны 05 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин ажилтай, төрөөс авсан гавьяа шагналгүй, ДМ регистрийн дугаартай Төгрөг овгийн Энхжаргалын Э гэв.

Шүүгдэгч Э нь 2017 оны 07 дугаар 26-ны өдрийн 15 цагийн үед Говь-Алтай аймгийн Цогт сумын Төгрөг багийн Дээд жороо гэх газар хувийн таарамжгүй харьцааны улмаас тус багийн иргэн Ц.Э-г зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт хамаарна.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 

Шүүгдэгч Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: 2017 оны 07 дугаар  сарын 26-ны өдөр адуу эргүүлж яваад санаандгүй Э ахынд очтол намайг зайл гэж хөөсөн. Тэгэхээр нь би та яагаад байгаа юм бэ? За би явлаа гээд явах гэтэл намайг барьж аваад миний цамцыг урсан. Тэгээд би та яагаад цамц урчихав гээд явах гэтэл надаас бариад зууралдаад байсан. Тэгээд болохгүй байхаар нь нүүр рүү нь нэг цохисон тэгээд мотоциклио асаагаад явсан. Э ахад хөнгөн

 

2

 

гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг төлсөн. 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хөдөө очиж нэг сая таван зуун мянган төгрөг бэлнээр өгсөн. Би ийм үйлдэл гаргасандаа гэмшиж байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй амлаж байна гэсэн мэдүүлэг,

 

Хохирогч Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: 2017 оны 07 дугаар сарын 26-нд гэртээ 3 хүүхдээ хараад асаргаанд байдаг ахын хамт байж байхад Э, Т 2 согтуу ирсэн. Э орилсон байдалтай орж ирсэн. Тэгээд би ахын дүү ингэж болохгүй хүүхэд айгаад байна одоо яв гэхэд намайг барьж аваад  нүүрэн тус газар нэг цохиж, элэг тус газар нэг өшиглөсөн. Нэхэмжилсэн 1.500.000 төгрөгийг 9 дүгээр сарын 8-ны өдөр бэлнээр өгч Э хохирлыг барагдуулсан учир өөр нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...Э, Э нар хэрэлдэж маргалдаад байж байтал Э явах гээд босоход Э подволкноос нь таттал Э подволк урагдаж Э Э-г ор руу түлхээд унагаасан. Би тэр хоёрыг болиоч хөгшин хүн байхад гар гэхэд Э нь гэрт байсан нэг төмөр таяг аваад Э цуг гарсан. Би гэрт байсан өндөр настай хөгшинд тамхи ороож өгчихөөд гартал Э амнаас жаахан цус гарсан байдалтай Э нь төмөр таяг барьчихсан ноцолдож барьцалдаад байж байсан. Би Э таягийг нь булааж аваад та нар одоо боль гэхэд Э гэрийнхээ арлуу ороод явахаар нь би Э явья гээд мотоциклио асаагаад байж байтал Э хүрз барьчихсан ирж байсан. Би Э хүрзийг нь булааж аваад гэрийнх нь ард аваачиж тавиад буцаад иртэл Э нь Э-г түлхээд унагаж байсан. Би очиж мотоциклийг нь асаагаад Э-г араар суу гээд явсан...” гэх мэдүүлэг /ХХ24/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч а/д Д.Даваахүүгийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 247 дугаартай дүгнэлт

1.Иргэн Э-н биед гэмтэл учирсан байна.

2.Иргэн Э-н биед дээд уруулд язрал, 21, 22, 23-р шүдний ганхалт гэмтэл тогтоогдлоо.

3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээний үр дүнгээс хамаарна.

5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх шүүх эмнэлэгийн бичиг баримтаар үзлэг хийсэн акт /ХХ27-28/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /ХХ5/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авч, бэхжүүлэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудыг үндэслэн хэргийн нөхцөл байдлыг дүгнэж үзэхэд шүүгдэгч Э.Э 2017 оны 07 дугаар 26-ны өдрийн 15 цагийн үед Говь-Алтай аймгийн Цогт сумын Төгрөг багийн Дээд жороо гэх газар хувийн таарамжгүй харьцааны улмаас тус багийн иргэн Ц.Э -г зодож хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь нотлогдож байгаа тул шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд  хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

 Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай

 

3

 

хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

 

Шүүгдэгч Э.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлж, хохирогчтой эвлэрсэн болох нь хохирогч Ц.Э-н цагдаагийн газарт гаргасан хүсэлт /ХХ58/ болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэгээр тогтоогдож байгаа бөгөөд хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг хялбаршуулсан журмаар явуулахаар 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 20 дугаартай прокурорын тогтоол /ХХ3/-оор шийдвэрлэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Э.Эргэлбямба нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч Ц.Э нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдсөн, гомдол санал байхгүй, хоорондоо эвлэрсэн гэсэн хүсэлт гаргасан боловч согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн учир Эрүүгийн хуулийн 6.4 дүгаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх боломжгүй гэж шүүхээс үзэн прокурорын гаргасан саналын хүрээнд шүүгдэгч Э.Э-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр /таван зуун мянган төгрөгөөр/ торгох ял оногдуулж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч Э.Э-г тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогчын зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4 дэх хэсгүүдэд зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ хэрэгт шүүгдэгч Э.Э нь цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохиролд 1.500.000 төгрөг төлсөн, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Т овогт Э-н Э-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр /таван зуун мянган төгрөгөөр/ торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүулийн 5 дахь хэсэгт зааснаар 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар сольж болохыг шүүгдэгч Э.Э-д сануулсугай.

 

 

4

 

4.Энэ хэрэгт шүүгдэгч Э.Э нь цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохиролд 1.500.000 төгрөг төлсөн, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй зэргийг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА