| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Гончигсумлаа |
| Хэргийн индекс | 183/2022/05190/И |
| Дугаар | 183/ШШ2023/00549 |
| Огноо | 2023-02-13 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 183/ШШ2023/00549
2023 оны 02 сарын 13 өдөр Дугаар 183/ШШ2023/00549 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн *** хороо, ** хэсэг, ******* байр, *** тоотод хаягт оршин суух Б овогт М.М /РД:****/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн ******** хороо, ******* гудамж-100, өөрийн байранд байрлах ****** холбогдох
Шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилгүй байсан хугацааны цалин 73,620,000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Н, Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золзаяа нар оролцов.
Нэхэмжлэлийг 2022 оны 11 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч М.М нь хариуцагч ****** холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 73,620,000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: М.М миний бие 1994 оноос эхлэн тасралтгүй 25 жилийн турш ******* Эдийн засгийн тэнхимд багш, ахлах багш, дэд профессор, профессорын цолтойгоор өөрийн мэдлэг ур чадвараа дайчлан багшаас эрдэм шинжилгээ, зөвлөх үйлчилгээ, эдийн засаг эрхэлсэн дэд захирлаар нэр дэвшин ажиллаж байсан. Гэтэл ******* 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн ** тушаалаар намайг ажлаас халсан бөгөөд би Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн ***** дугаар Шүүхийн шийдвэр гарч намайг урьд эрхэлж байсан эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгож, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөхийг ****** даалгасан. Хариуцагч шүүхийн шийдвэрт гомдол гаргаагүй тул шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Уг шийдвэрийн дагуу У******** 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн *** дугаар Захирлын тушаалаар намайг ажилд авсан хэдий ч мөн өдрийн 01/45 дугаартай Захирлын тушаалаар дахин ажлаас халсан. Иймд би дахин шүүхэд хандаж Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн **** дугаар Шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн ** дугаар Магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн***** дугаар тогтоол гарж намайг урьд эрхэлж байсан эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгож, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөхийг ****** даалгасан. Гэтэл У******** сайн дураар шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байсан тул бид шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хандсан боловч 2020 оноос хойш одоог хүртэл М.М намайг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн ажилд аваагүй, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгоогүй байна. Хэрэв би ажилдаа Шүүхийн шийдвэр гарах үед орсон бол 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийг хүртэл нийт 28 сар ажилласан байх ёстой бөгөөд нийтдээ 68,712,000 төгрөгийн цалин авах байсан. Мөн У******** нь жил бүр нэг удаа 13 дахь сарын цалин гэж нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний цалин нэмж олгодог байсан. Ажиллаж байсан бол би уг цалингаа ч авч чадах байсан бөгөөд шүүхийн шийдвэр гарснаас хойш 2 жил өнгөрсөн тул уг 13 дахь сарын цалинд 4,908,000 төгрөг, нийт 73,620,000 төгрөгийг У********ас гаргуулах хүсэлтэй байна. Иймд Шүүхийн шийдвэр гарсан үеэс хойш буюу 2020 оны 06 дугаар 26-ны өдрөөс одоог хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 68,712,000 төгрөг, мөн хугацааны 13 дах сарын цалин 4,908,000 төгрөг нийт 73,620,000 төгрөгийг У********ас гаргуулж. нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү. гэв.
2.Хариуцагч У******** шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэг. ****** жилд нэг удаа олгодог урамшуулал гэж бий. Тус академийн Хөдөлмөрийн дотоод журмын 6.6-д жилд нэг удаа тооцож олгодог урамшууллыг Академид сүүлийн 6 сар ажилласан бол ажилласан хугацаанд нийцүүлэн тооцож олгоно гэж зохицуулсан нь бий. Тэгвэл энэхүү зохицуулалтаас үзвэл дээрх урамшууллыг Академид тухайн жилдээ 6 сар хүртэл хугацаагаар ажилласан багш, ажилтан авахаар журамласан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагын 13 дахь сарын цалинд 4,908,000 төгрөгийг гаргуулах гэсэн хэсгийг хүлээн зөвшөөрөх эрх зүйн орчин алга байна. Хоёр. Түүнчлэн нэхэмжлэлд Хэрвээ шүүхийн шийдвэр гарсан өдрөөс эхлэн ажилдаа орсон бол би 28 сар ажиллаж байх байсан. Иймд миний сарын цалинг үржүүлэн тооцвол 68,712,000 төгрөгийн цалин авах байсан гэжээ. М.М нь нэхэмжлэлд дурдсан үржүүлэн тооцсон нэг сарын цалин нь багшийн албан тушаалын профессорын шатлалын 100 хувийн багшийн цалин цалин хөлс хэмээн тооцоолсон байх бөгөөд 2,454,000 төгрөгөөр боджээ. Энэ мөнгөн дүнг у******** хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэлд М.Мын ажлаас үндэслэлгүй халагдсан хэмжээн гаргасан нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны **** дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны ** дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны***** дүгээр тогтоол буюу 3 шатны шүүхээр хангаж шийдвэрлэсэн байна. Тодруулбал, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны **** тоот шийдвэрт Нэхэмжлэгч М.Мын дундаж цалин хөлсийг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн ***** дүгээр шийдвэрээр Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын дагуу М.Мын нийгмийн даатгалын дэвтрийн сүүлийн 3 сар буюу 2019 оны 7, 8, 9 дүгээр саруудын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас тооцон нэг өдрийн дундаж цалинг 35,661 төгрөгөөр тогтоосныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40,4-т заасан дахин нотлох шаардлагагүй үйл баримт хэмээн үзэх үндэслэлтэй байна. Дээрх нэг өдрийн дундаж цалин болох 35,661 төгрөгийг ажилгүй байсан хоногоор тооцож нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна гэжээ. Иймд нэгэнт нэхэмжлэгч М.Мын ажилгүй байсан хугацааны нэг өдрийн дундаж цалинг 35,661 төгрөгөөр тогтоосон шүүхийн шийдвэр өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр хэвээр байх тул У******** түүний нэхэмжилж буй 68,712,000 төгрөгийг өгөх эрх зүйн үндэслэл алга байна. Харин М.Мод нэг өдрийн дундаж цалинг 35,661 төгрөгөөр тооцож, ажилгүй байсан хугацааны олговрыг өгөхөд татгалзах зүйлгүй болно. гэжээ.
Нэхэмжлэгчээс Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн шийдвэр 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн **** дугаартай шийдвэр /хх-8-11/, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн ** дүгээр магадлал /хх-12-16/, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн***** дугаар тогтоол /хх-17-20/, ******* 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 01/52 дугаартай тодорхойлолт /хх-21/, ******* 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 07/93 дугаартай албан бичиг /хх-22/,
Хариуцагчаас итгэмжлэл, хариу тайлбар, ******* захирлын 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн *** дугаар Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тушаал, ******* захирлын 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А/12 дугаар Хөдөлмөрийн дотоод журамд өөрчлөлт оруулах тухай, тушаал зэрэг баримтыг нотлох баримтаар ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний бие ****** 1994 оноос хойш ажилласан. Намайг 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн ** дугаар тушаалаар ажлаас халсан бөгөөд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн ***** дугаартай шийдвэрээр урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгож, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөхийг ****** даалгасан. Тус шийдвэрийг хариуцагчаас хүлээн авч намайг ажилд томилсон боловч 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн *** дугаартай тушаалаар дахин ажлаас халсан. Улмаар Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн **** дугаартай шийдвэр /хх-8-11/, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн ** дүгээр магадлал /хх-12-16/, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн***** дугаар тогтоолоор намайг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөж олгож, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөхийг ****** даалгасан. Хариуцагчаас одоог хүртэл шүүхийн шийдвэрийг биелүүлж намайг ажилд аваагүй бөгөөд 2022 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийг хүртэл 28 сар буюу нийт 68,712 төгрөгийн цалин, арван гурав дахь сарын цалин 4,908,000 төгрөг, нийт 73,620,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү. гэж тайлбарлав.
3. Хариуцагч татгалзлын үндэслэлээ М.Мын гаргасан нэхэмжлэлд холбогдох асуудлыг өмнө гурван шатны шүүхийн шийдвэрээр нэгэнт шийдвэрлэсэн тул нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж дахин шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй.
Нэхэмжлэгч нь сарын дундаж цалинг багшийн албан тушаалын профессорын шатлалын 100 хувиар тооцоолж 2,454,000 төгрөгөөр тооцсоныг зөвшөөрөхгүй. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн **** дугаартай шийдвэрт М.Мын нэг өдрийн дундаж цалинг 35,661 төгрөгөөр тогтоосныг баримтлах нь зүйтэй.
Арван гурав дахь сарын цалинг Хөдөлмөрийн дотоод журамд зааснаар Академид сүүлийн 6 сар ажилласан бол ажилласан хугацаанд нийцүүлэн олгодог бөгөөд М.М нь сүүлийн 6 сар ажиллаагүй тул олгох боломжгүй.
Ажилгүй байсан хугацааны нэг өдрийн дундаж цалинг 35,661 төгрөгөөр тооцон 25,390,632 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрнө. гэж тайлбарлав.
4.Нэхэмжлэгч М.Мын ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах нэхэмжлэл нь хариуцагч байгууллага шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс үүссэн маргаан байх тул Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-д Иргэний эрхийг дараахь аргаар хамгаална: 9.4.3 Хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх;, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5-т хууль тогтоомжид заасан бусад маргаан гэж зааснаар нэхэмжлэгч нь шууд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
5.Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч М.М нь ****** ажиллаж байсан бөгөөд тус академийн захирлын 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн ** дугаар тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна. М.М нь шүүхэд нэхэмжлэл гаргаж, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн ***** дугаартай шийдвэрээр М.Мыг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгож, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөхийг ****** даалгасан байна. Тус ***** дугаартай шүүхийн шийдвэрийн дагуу хариуцагч У********ас М.Мыг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд буцаан томилсон боловч 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/38 дугаартай тушаалаар түүнийг ажлаас нь чөлөөлжээ. Нэхэмжлэгч М.М дээрх 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/38 дугаартай тушаалыг эс зөвшөөрч шүүхэд дахин нэхэмжлэл гаргаснаар Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн **** дугаартай шийдвэрээр М.Мыг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөж олгож, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөхийг ****** даалгаж шийдвэрлэсэн байна. Тус анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч У********ас гомдол гаргасан боловч Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн ** дүгээр магадлал /хх-12-16/, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн***** дугаар тогтоолоор гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн ба дээрх шийдвэрүүд хүчин төгөлдөр болсон байна.
Харин хариуцагч У******** нь Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн **** дугаартай шийдвэрийг биелүүлээгүй буюу нэхэмжлэгч М.Мыг урьд эрхэлж байсан ажилд нь эргүүлэн томилоогүй, анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш М.Мод цалин хөлс олгоогүй, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг төлөөгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.
6.Хариуцагч У******** нь Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн **** дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн ** дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн***** дугаар тогтоолыг биелүүлж нэхэмжлэгч М.Мыг ажил нь эргүүлэн томилоогүй бөгөөд М.М нь тус шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойшхи ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжлэх эрхтэй байна.
Тодруулбал, Дээрх шүүхийн шийдвэрээр М.Мыг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилохдоо ажлаас чөлөөлөгдсөн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдөр хүртэлх хугацааны цалинг олгохоор шийдвэрлэсэн. Харин М.Мын нэхэмжлэл шүүхийн шийдвэр гарснаас хойшхи ажилгүй байсан хугацааны цалинг шаардсан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан уг нэхэмжлэл нь өмнө шүүхийн шийдвэрээр шийдвэрлэгдсэн гэх тайлбар үндэслэлгүй.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ. гэснээр хариуцагч нь уг шийдвэрийг гарсан өдрөөс нь биелүүлэх үүрэгтэй. байна.
8.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс М.Мын нэг сарын дундаж цалинг 2,424,000 төгрөгөөр тооцож нийт 28 сарын цалин шаардсан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэг өдрийн дундаж цалинг 35,661 төгрөг тооцож 25,390,632 төгрөгийг зөвшөөрч, үлдэх 48,229,368 төгрөгийг эс зөвшөөрч байна.
Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн **** дугаартай шийдвэрт М.Мын нэг өдрийн дундаж цалинг 35,661 төгрөгөөр тогтоосон байх ба уг шийдвэрийг биелүүлж М.Мыг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь томилоогүйтэй холбогдох хугацааны цалинг дээрх 35,661 төгрөгөөр тооцох үндэслэлтэй болно.
Дээрх Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн **** дугаартай шийдвэр гарснаас хойш 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүртэл ажлын 663 өдөр байх ба тус хугацааг дундаж цалингаар харьцуулан тооцвол 23,643,243 төгрөгийн олговрыг нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
9.******* захирлын 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн *** дугаар тушаалаар батлагдсан ******* хөдөлмөрийн дотод журмын 6.6-д Жилд нэг удаа тооцож олгодог урамшууллыг Академид сүүлийн 1-11 сарын хооронд ажилласан бол ажилласан хугацаанд нийцүүлэн тооцож олгоно. гэж заасан.
Нэхэмжлэгч М.М нь ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн нь дээр дурдсан шүүхийн шийдвэрээр тогтоогдсон байх тул сүүлийн 6 сар ажиллаагүй гэх үндэслэлээр түүнд урамшуулал /13 дугаар сарын цалин/ олгохоос татгалзах үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл ажилтан дурдсан 2 жилийн хугацаанд ажил үүргээ гүйцэтгээгүй нь ажил олгогчийн буруутай шийдвэрээс шалтгаалсан байна.
Иймд нэхэмжлэгч М.Мын шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилдаа томилогдоогүй байсан 2 жилийн хугацаанд олговол зохих 2 удаагийн урамшуулал болох 1,604,745 төгрөг /35,661*22,5*2/-ийг нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
10.Иймд дээрх үндэслэлээр хариуцагчаас 25,247,987 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байх ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас 25,390,532 төгрөгийг хүлээн зөвшөөрснийг харгалзан хариуцагч У********ас 25,390,532 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Мод олгож, үлдэх 48,229,368 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, М.Мын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, шимтгэл хураамж төлсөн тухай нөхөн бичилт хийхийг хариуцагч ****** даалгаж шийдвэрлэв.
11. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******** зүйлийн 115.2.2, 116, 118, дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч У********ас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 25,390,632 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч М.Мод олгож, үлдэх 48,229,368 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч М.Мын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, шимтгэл хураамж төлсөн тухай нөхөн бичилт хийхийг хариуцагч ****** даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдаж, хариуцагч У********ас улсын тэмдэгтийн хураамжид 284,903.16 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА