Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 159/ШШ2023/0015

 

                                                                                              

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

                                                                                     

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Одбаатар би, Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******гийн 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 04 дүгээр дүгнэлттэй, Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын улсын байцаагч ******* холбогдох “******* холбогдуулан шийтгэл оногдуулсан 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 0010864 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий зөрчил шалган шийдвэрлэх захиргааны хэрэгт хариуцагчаас 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдөр гаргасан тайлбарыг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “... Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******гаас ирүүлсэн дүгнэлттэй уншиж танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-т заасны дагуу хариуцагчийн зүгээс прокурорын дүгнэлтүүдийг хүлээн зөвшөөрч байна. 2022 оны 0010866, 0010864, 0009577, 0009576, 0009574, 0009567, 0010867, 0010870, 0010871, 0010872, 0010873, 0010874, 0010877, 0010880, 0010878 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгоход татгалзах зүйлгүй болно.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор ******* нь хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн материалыг хянаад, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон, Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын улсын байцаагчийн 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 0010864 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичиж захиргааны хэргийн шүүхэд ханджээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдөр бичгээр гаргасан тайлбартаа илэрхийлсэн бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй, 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасны дагуу Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын улсын байцаагчийн 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 0010864 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.” гэж зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжид хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах эрхгүй, шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг тайлбарлаж, шүүгчийн захирамжийн үр дагавар тайлбарласан баримтад гарын үсэг зуруулсан болно.

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

            1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын “******* холбогдуулан шийтгэл оногдуулсан 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 0010864 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.     

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.  

            3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Л.ОДБААТАР