Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 183/ШШ2023/00095

 

 

 

 

 

2023 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 183/ШШ2023/00095

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  Т ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.Л  холбогдох,

Зээлийн гэрээний үүрэг 5.091.230 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ц  хариуцагч Г.Л  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч Г.Л  холбогдуулан Зээлийн гэрээний үүрэг 5.091.230 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Зээлдэгч Г.Л  нь Т  ХХК-тай 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 103300698572 тоот Кредит карт эзэмших гэрээ-г байгуулж, 5.000.000 төгрөгийн кредит картын зээлийг 24 сарын хугацаатай, жилийн бэлэн 28,8 хувь, бэлэн бус 21,6 хувийн хүүтэй авсан. Зээл авснаас хойш хариуцагч нь тус банкинд нийт 3.343.811,47 төгрөгийг төлсөн ба зээлийн гэрээний хугацаа дууссан боловч үлдсэн зээл, зээлийн хүүг гэрээний дагуу төлөх үүргээ биелүүлэхгүй байна. Иймд 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 103300698572 дугаартай зээлийн гэрээний дагуу 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар үлдсэн үндсэн зээл 4.837.769,79 төгрөг, хүү 235.960,21 төгрөг, нотариатын зардал 17.500 төгрөг, нийт 5.091.230 төгрөгийг гаргуулж өгнө үү хэмээн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь 464.000 төгрөгийг төлсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагаа уг хэмжээгээр багасгаж байна гэжээ.

2. Хариуцагч Г.Л шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Т ХХК-ийн нэхэмжилсэн 5.091.230 төгрөгийг 2023 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд төлж барагдуулах болно. .... Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 464.000 төгрөгийг төлсөн гэжээ.

3. Нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамж 96.409,68 төгрөг төлсөн баримт, Т ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тус банкнаас Ж.Ц олгосон итгэмжлэл, кредит картын хүү тооцооллын хүснэгт, нотариатын төлбөр 17.500 төгрөг төлсөн баримт, талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 00000000000 тоот Кредит карт эзэмших гэрээ-ний хуулбар, кредит дансны хуулга, кредит картын өргөдөл, судалгааний маягт, зээлдэгчийн анкет, иргэний үнэмлэхний хуулбар, Г.Л  иргэний үнэмлэхний, хаягийн, гэрлэлтийн болон хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, зээлийн мэдээллийн сангийн хуулбар, кредит картын хуулга, дансны хуулга зэргийг ирүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Хариуцагч Г.Л  нь 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 000000000 тоот Кредит карт эзэмших гэрээ-г байгуулж, 5.000.000 төгрөгийн кредит картын зээлийг 24 сарын хугацаатай, жилийн бэлэн гүйлгээнд 28,8 хувь, бэлэн бус гүйлгээнд 21,6 хувийн хүүтэй авсан, мөн гэрээний хугацаа 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл байхаар талууд тохиролцжээ.

 

3. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай /1995 оны/ хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Л  нь 464.000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл төлбөрийг төлөхөө бүрэн илэрхийлсэн ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 464.000 төгрөгийг хасаж, үлдэх 4.627.230 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан болно. Уг 464.000 төгрөгийг шүүх нотариатын зардал, хүү, үндсэн төлбөр гэсэн дарааллаар хасаж тооцов.

5. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 оны/-ийн 22 дугаар зүйлийн 1, 3, 24 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Г.Л  үндсэн зээлийн үлдэгдэл 4.627.230 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т  ХХК-д олгож шийдвэрлэлээ.

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Т ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 96.409 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Л  96.409 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т  ХХК-д олгоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 оны/-ийн 22 дугаар зүйлийн 1, 3, 24 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Г.Л  үндсэн зээлийн үлдэгдэл 4.627.230 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т  ХХК-д олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Т ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 96.409 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Л 96.409 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА