Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 2021/ДШМ/27

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 07 сарын 27*******ны өдөр                  2021/ДШМ/27                                  Хэрлэн сум

 

Б*******, Э******* нарт холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

226/2021/00027

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Я.Алтаннавч, Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд нээлттэйгээр,

Прокурор Ж.Батбаатар,

Шүүгдэгч Б******* /цахимаар/, түүний өмгөөлөгч С.Нарангэрэл,

Нарийн бичгийн дарга М.Уугантуяа нарыг оролцуулан,

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 20*******ны өдрийн 2021/ШЦТ/92 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б*******н өмгөөлөгч С.Нарангэрэлийн давж заалдах гомдлоор Б*******, Э******* нарт холбогдох эрүүгийн 1939000000072 дугаартай 8 хавтас 1844 хуудас бүхий хэргийг 2021 оны 07 дугаар сарын 06*******ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Болормаагийн итгэснээр хянан хэлэлцэв.

Хэнтий аймгийн Баянхутаг суманд 1982 онд төрсөн, 39 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багт оршин суух, Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 30*******ны өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 сар баривчлах ялаар, Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27*******ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500000 төгрөгөөр торгох ялаар, Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14*******ний өдрийн 2019/ШЦТ/17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1500000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн, А овогт Ч*******н Б*******

Хэнтий аймгийн Норовлин суманд 1987 онд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 1, Хэнтий аймгийн Норовлин сумын 1 дүгээр багт оршин суух, ял шийтгэлгүй, Х овогт Ш*******н Э*******

Шүүгдэгч Б******* нь Ш*******тэй бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглаж 2018 оны 11 дүгээр сарын 06*******ны шөнө Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 3 дугаар баг “Бумбат” гэх газраас хохирогч О*******ын 25 тооны бог малыг хулгайлж, 3070000 төгрөгийн,

******* 2018 оны 11 дүгээр сарын 18*******ны шөнө Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 1 дүгээр баг “Хөөт” гэх газраас хохирогч Д*******н 4 тооны үхрийг хулгайлж 4200000 төгрөгийн,

******* 2018 оны 11 дүгээр сарын 29*******ний шөнө Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 1 дүгээр баг “Алаг Гомбон” гэх газраас хохирогч Я*******н 3 тооны үхрийг хулгайлж 2900000 төгрөгийн,

******* 2018 оны 12 дугаар сарын 29*******ний өдөр Батноров сумын 4 дүгээр баг “Хүүс” гэх газраас хохирогч Э*******н 3 тооны үхрийг хулгайлж 2000000 төгрөгийн,

******* 2019 оны 01 дүгээр сарын 04*******05*******нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 3 дугаар баг “Бор хужир” гэх газраас хохирогч О*******н 4 тооны үхрийг хулгайлж 4000000 төгрөгийн,

******* 2019 оны 01 дүгээр сарын 10*******ны өдөр Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын “Бүдүүн ухаа” гэх газраас хохирогч Б*******н 3 тооны үхрийг хулгайлж 3300000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

Б******* нь 2019 оны 04 дүгээр сарын 27*******ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 13*******06 тоотод оршин суух хохирогч Э*******н хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхыг хөшиж онгойлгон, нууцаар хууль бусаар нэвтэрч 2 ширхэг мөнгөн аяга, шилэн ус буцалгагч хулгайлж 280000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

Шүүгдэгч  Э******* нь Ш*******тэй бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 24*******25*******нд шилжих шөнө Хэнтий аймгийн Норовлин сумын “Шилийн хонхор” гэх газраас хохирогч Г*******н 2 тооны үхрийг хулгайлж 2000000 төгрөгийн,

******* 2018 оны 06 дугаар сарын 10*******11*******нд шилжих шөнө Хэнтий аймгийн Норовлин сумын 2 дугаар баг “Үзүүр худаг” гэх газраас хохирогч Г*******н 22 тооны бог малыг хулгайлж 1755000 төгрөгийн,

******* 2019 оны 02 дугаар сарын 19*******20*******нд шилжих шөнө Хэнтий аймгийн Норовлин сумын Оорцог гэх газраас Д.Шижирмөнхийн 1 тооны үхрийг хулгайлж 1000000 төгрөгийн, О*******н 1 тооны үхрийг хулгайлж 900000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

Шүүгдэгч Э******* нь О.Тогоонсүхтэй бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 01*******ний шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Цацалын 3б*******1 тоотод байх О*******н 4 ханатай монгол гэрт хууль бусаар нэвтрэн орж булган малгай 1 ширхэг, хар өнгийн Жи*******Мобайлын суурин утас 1 ширхэг, 750 граммын Соёрхол нэртэй архи 1 ширхэг зэрэг эд зүйлийг хулгайлж 285000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус  холбогджээ.

Хэнтий аймгийн прокурорын газраас Б*******, Э******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч А овогт Ч*******н Б*******, Х овогт Ш*******н Э******* нарыг бүлэглэн бусдын олон тооны малыг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан, хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б*******г 4 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих  ялаар, шүүгдэгч Э*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих  ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялын хэмжээг нийт 6 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Э*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялын хэмжээг 5 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б*******д оногдуулсан 6 жилийн хорих,  шүүгдэгч Э*******д оногдуулсан 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих  байгууллагад тус тус эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э*******ээс 1877500 төгрөгийг гаргуулж хохирогч Г*******д, шүүгдэгч Б*******ас 1535000 төгрөгийг гаргуулж хохирогч О*******т, 2100000 төгрөгийг гаргуулж хохирогч Д*******д, 1450000 төгрөгийг гаргуулж хохирогч Я*******д, 1000000 төгрөгийг гаргуулж хохирогч О.Энхбаярт, 2000000 төгрөгийг гаргуулж хохирогч О*******д, 1650000 төгрөгийг гаргуулж хохирогч Б*******д, 280000 төгрөгийг гаргуулж хохирогч Э*******д тус тус олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.8,  36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8*******д зааснаар шүүгдэгч Ш*******, Б*******, Э*******, Н******* нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 68*******35 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 3800000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч Б*******ас 950000 төгрөг, шүүгдэгч Э*******ээс 950000 төгрөгийг, шүүгдэгч Б*******, Ш******* нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан морины үнэ болох 760000 төгрөгийг хувааж шүүгдэгч Б*******ас 380000 төгрөгийг тус тус  гаргуулж улсын төсөвт шилжүүлж, шүүгдэгч Б*******н КИА Пронтер маркийн тээврийн хэрэгсэл, 7 тооны адууг битүүмжилсэн Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор  Ж.Батбаатарын 2020 оны 06 дугаар сарын 04*******ний өдрийн 27 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол, 2020 оны 06 дугаар сарын 11*******ний өдрийн 29 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолуудыг шийтгэх тогтоол биелэгдэх хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр тус тус заан шийдвэрлэжээ.   

Шүүгдэгч Б*******н өмгөөлөгч С.Нарангэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Анхан шатны шүүхээс Б*******г Хэнтий айаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 08 дугаар сарын 09*******ний өдрийн 89 дугаартай “шинжилгээнд ирүүлсэн хурууны хээний дардас нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ” гэх шинжээчийн дүгнэлтээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэмт буруутайд тооцож шийдвэрлэсэн. Хохирогч Энхтөрийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхыг хөшиж онгойлгон, нууцаар хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлсан гэх хэрэг нь эзэн холбогдогч нь тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэлтэд эргэлзээтэй байсан бөгөөд Б******* нь малын хулгайн хэрэгт холбогдон шалгагдаж эхлэх үеэс Б*******н хурууны хээ нь Энхтөрийн гэрээс олдсон хурууны хээтэй ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээр тохирч байна гэж шинжээч дүгнэлт гарсан байдаг. Мэдээж хүний хурууны хээ давтагдашгүй болох нь ойлгомжтой, гэхдээ Б*******н хурууны хээ 100 хувь хохирогчийн гэрээс олдсон хурууны хээтэй давхцаагүй, Б*******н хурууны цөөхөн хээ нь хохирогчийн гэрээс олдсон хурууны хээтэй давхцсан болох нь шинжээчийн хурууны хээний давхцалыг харуулсан зургаас харагддаг. Б*******н хурууны ямар хээ нь онцлог шинж байдлаараа хохирогчийн гэрээс олдсон хурууны хээтэй давхцаж байгааг тодорхой гаргаж өгөөгүй, ерөнхий болон хувийн онцлог шинж байлдаараа тохирч байсан гэж шинжээч ерөнхий, тодорхойгүй мэдүүлэг өгч, дүгнэлтээ тайлбарласан. Хурууны хээний шинжлэх ухаан эрт дээр үеэс хөгжиж биет байдлаа олсон шинжлэх ухаан бөгөөд хурууны хээ бол хүний хурууны үзүүрийн арьсан дээрх зураасыг хэлж байгаа ойлголт юм. Хүний хурууны арьсан дээрх зураасыг нум, гогцоо, битүү гэж 3 хэсэгт авч үздэг байна. Нуман хээ нь олон хүнд байдаг тархмал хээ учраас 35 хувийн давхцал байвал тохирч байна гэж үзэх жишээний. Тэгвэл Б*******н хурууны хээг ерөнхий болон хувийн онцлог байдлаараа тохирч байна гэж байгаа боловч ямар онцлог байдлаараа тохирч байгаа зэргийг нарийвчлан сайн шалгаж тогтоогоогүй байхад шинжээчийн дүгнэлт туйлын үнэн байх ёстой гэсэн үзэл баримтлалаар хандаж шийдвэрлэсэн нь өөрөө шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарч чадаагүй гэж үзэх үндэслэл болж байна. Иймд миний үйлчлүүлэгч Б*******н хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Б******* мал хулгайлах хэрэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг, харин хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хэргийг хүлээн зөвшөөрөхгүй байсан хэдий ч давж заалдах шатны шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, давж заалдах гомдлоосоо татгалзаж, хохирогч Энхтөрийн хохирлыг нөхөн төлсөн байр суурьтай оролцож байна. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар хохирол төлсөн буюу нөхөн төлөхөө илэрхийлсэн бол өршөөлд хамрагдана гэж заасан тул Б*******н төлөх ёстой 9735000 төгрөгийн хохирлыг малын А дансны хуулга, битүүлжлэгдсэн эд хөрөнгөөр төлөх боломжтой гэж үзэж байна. Иймд Б*******н эдлээгүй үлдсэн ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2*******д зааснаар өршөөлд хамруулж зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж өгнө үү” гэжээ.

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатар давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар болон дүгнэлтдээ: “Б******* нь хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайн гэмт хэрэг үйлдсэн болох нь цонх нь дээр байсан хурууны хээ, хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хохирогчийн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож  тогтоогддог. Шүүгдэгчийн өмгөөлөгч нь давж заалдах шатны шүүх хуралдаанд давж заалдах гомдлоосоо татгалзсан, шүүгдэгч Б******* нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч оролцож байгаа тул хэлэх ямар нэгэн тайлбар, санал байхгүй” гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгч Б*******н өмгөөлөгч С.Нарангэрэлийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг мөрдөн байцаалтаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б******* нь Ш*******тэй бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглаж 2018 оны 11 дүгээр сарын 06*******ны шөнө хохирогч О*******ын 25 тооны бог малыг хулгайлж, 3070000 төгрөгийн,

******* 2018 оны 11 дүгээр сарын 18*******ны шөнө хохирогч Д*******н 4 тооны үхрийг хулгайлж 4200000 төгрөгийн,

******* 2018 оны 11 дүгээр сарын 29*******ний шөнө хохирогч Я*******н 3 тооны үхрийг хулгайлж 2900000 төгрөгийн,

******* 2018 оны 12 дугаар сарын 29*******ний өдөр хохирогч Э*******н 3 тооны үхрийг хулгайлж 2000000 төгрөгийн,

******* 2019 оны 01 дүгээр сарын 04*******05*******нд шилжих хохирогч Б*******н 4 тооны үхрийг хулгайлж 4000000 төгрөгийн,

******* 2019 оны 01 дүгээр сарын 10*******ны өдөр хохирогч Б*******н 3 тооны үхрийг хулгайлж 3300000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

Б******* нь 2019 оны 04 дүгээр сарын 27*******ны өдөр хохирогч Э*******н хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхыг хөшиж онгойлгон, нууцаар хууль бусаар нэвтэрч 2 ширхэг мөнгөн аяга, шилэн ус буцалгагч хулгайлж 280000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

Шүүгдэгч  Э******* нь Ш*******тэй бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 24*******25*******нд шилжих шөнө хохирогч Г*******н 2 тооны үхрийг хулгайлж 2000000 төгрөгийн,

******* 2018 оны 06 дугаар сарын 10*******11*******нд шилжих шөнө хохирогч Г*******н 22 тооны бог малыг хулгайлж 1755000 төгрөгийн,

******* 2019 оны 02 дугаар сарын 19*******20*******нд шилжих шөнө Ш*******н 1 тооны үхрийг хулгайлж 1000000 төгрөгийн, О*******н 1 тооны үхрийг хулгайлж 900000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг,

Шүүгдэгч Э******* нь О.Т*******тэй бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 01*******ний шөнө О*******н 4 ханатай монгол гэрт хууль бусаар нэвтрэн орж булган малгай 1 ширхэг, хар өнгийн Жи*******Мобайлын суурин утас 1 ширхэг, 750 граммын Соёрхол нэртэй архи 1 ширхэг зэрэг эд зүйлийг хулгайлж 285000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус  үйлдсэн болох нь:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 137*******143, 148*******151/, Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 дугаар сарын 03*******ны өдрийн 43 /2хх 226/, 2019 оны 08 дугаар сарын 09*******ний өдрийн 89 /2хх 218/ дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, шинжээч И*******нмэдүүлэг /2хх 234/ Хөрөнгө үнэлгээний “Фэйр Валуэшн” ХХК*******ийн №31, 32, 33, 190, 191, 192, 193, 194, 04 дугаартай /2 хх*******125, 139, 160, 167, 173, 179, 192, 186, 4хх*******27/  шинжээчийн дүгнэлтүүд, хохирогч О******* /1хх 222*******225/, Д /1хх 213/, Я /1хх 234*******235/, Э /1хх 209/, О /1хх 217/, Б /1хх 229/, Э /1хх 239*******242/, Г /1хх 178, 203*******205/, Ш /1хх 168/, О /1хх 173/, О /4хх 21/ нарын мэдүүлгүүд, гэрч Н /2хх 44*******45/, Э /2хх 23*******24, 46*******48/, П /2хх 22/, Б /2хх 1/, Э /1хх 243/, Ц /1хх 245/, Т /4хх 24/ нарын мэдүүлгүүд, эд зүйл хүлээлгэж өгсөн тэмдэглэл /4хх 19/, Б******* /3хх 114, 126, 145, 132, 154, 160/, Э******* /3хх 90, 4хх 23/ нарын яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдсон байна.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлсэн, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт үндэслэлтэй, хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч Б*******, Э******* нарын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, анхан шатны шүүх шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт заасан бүлэглэн, бусдын олон тооны мал хулгайлах,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдарх зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож оногдуулсан ял шийтгэл нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгч нарын хувийн байдалд тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хуулийн шаардлагад нийцжээ.

Шүүгдэгч Б*******н өмгөөлөгч С.Нарангэрэл “Б*******н хүн байнга амьдрах  зориулалттай орон байранд нэвтэрч хулгай хийсэн гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгохоор гаргасан гомдлоо өөрчилж, хохирогч Б.Энхтөрд учруулсан хохирлыг төлсөн, үлдэх хохирогч нарт төлөх хохирлыг төлөхөө илэрхийлсэн тул Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү“ гэсэн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Учир нь шүүгдэгч Б******* нь  хохирогч Э*******д учруулсан 280000 төгрөгийн хохирлыг 2021 оны 07 дугаар сарын 27*******ны өдөр хохирогч Э*******д төлсөн ХААН банкны баримтыг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргаж өгсөн тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хувьд бусдад учруулсан хохирлыг төлсөн гэж үзэж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жилийн хорих ялыг 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б*******д оногдуулсан ялуудыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хувьд шүүгдэгч Б******* нь хохирогч Э*******д төлөх 1000000 төгрөг, хохирогч Д төлөх 2100000 төгрөг, хохирогч О*******д төлөх 2000000 төгрөг, хохирогч О*******т төлөх 1535000 төгрөг, хохирогч Б*******д төлөх 1650000 төгрөг, хохирогч Я*******д төлөх 1450000 төгрөг, нийт 9735000 төгрөгийн хохирлыг төлөөгүй, хохирол нөхөн төлөхөө  илэрхийлсэн баримтыг шүүхэд ирүүлээгүй тул түүнд оногдуулсан ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамааруулах үндэслэлгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийн хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр 1.4, 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 20*******ны өдрийн 2021/ШЦТ/92 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

******* “Шүүгдэгч Б*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг 2021 оны 07 дугаар сарын 02*******ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.” гэсэн,

******* “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хорих ял, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялуудыг тус тусад нь эдлүүлсүгэй” гэсэн,

******* “Шүүгдэгч Б*******н хорих ялыг эдэлж дууссаны дараа зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлүүлсүгэй.” гэсэн заалтуудыг тус тус нэмж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад  заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол гарснаас хойш Б*******н цагдан хоригдсон  68 /жаран найм/  хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

3. Шүүгдэгч Б*******н өмгөөлөгч С.Нарангэрэлийн гаргасан “Б*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамааруулах” агуулга бүхий давж заалдах гомдлыг хангаж, гомдлын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Шүүгдэгч Б******* нь хохирогч Э*******д төлөх 280000 төгрөгийн  хохирлыг 2021 оны 07 дугаар сарын 27*******ны өдөр төлсөн болохыг дурдсугай.

 

5. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.ДЭНСМАА

 

                                ШҮҮГЧИД                                           Я.АЛТАННАВЧ

 

                                                                                              Г.БОЛОРМАА