2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2160

 

 

 

 

 

 

 

 

 

   2025          09          16                                    2025/ШЦТ/2160

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам, 

улсын яллагч Ж.**********,

шүүгдэгч Н.********** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********** **********д холбогдох эрүүгийн **********тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

***************

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Н.********** нь согтуурсан үедээ 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26-р хороо, **********од хохирогч В.**********“эхнэр **********хэл, амаар доромжиллоо” гэх үл ялих зүйлээр шалтаглан цээжин тус газарт нэг удаа хутгалсан үйлдлийн улмаас түүний биед цээжний зүүн урд хэсэгт хатгагдаж, зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.********** мэдүүлэхдээ: “...2023 оны зун **********бид хамт архи уух үедээ миний хөлийг хугалж, намайг ухаангүй байхад орхиж явсан байдаг. Тэр үед би гомдолгүй гэж хэлээд **********өмгөөлж байсан. Ер нь **********намайг дээрэлхэж, доромжилдог. Тухайн үед **********гэрт намайг тэсэхийн аргагүй доромжилсон учраас би энэ үйлдлийг хийсэн. Гэхдээ би хийсэн хэрэгтээ харамсаж байна...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан “...Сонгинохайрхан дүүргийн 26-р хороо, ********** 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдөр ********************цээжин тус газраа хутгалуулсан...” гэсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 16 дахь тал/,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн “...Хэрэг учрал болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн 26-р хороо, ********** ногоон өнгийн төмөр хаалгатай ертөнцийн зүгээр урд зүгт харсан хаалга, модон хашаатай бөгөөд уг тоот руу ороход хашааны зүүн хойд буланд 3 цонхтой тоосгон байшин байв. ...Уг байшингийн хойд талд буйдан байх бөгөөд уг буйдангийн ертөнцийн зүгээр зүүн талд нь цус мэт зүйлээр бохирлогдсон улаан өнгийн цус болсон байсныг шинжээч гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав...” гэсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 19-22 дахь тал/

 

Хохирогч В.**********:

“...2024 оны 02 дугаар сарын 16-ны орой 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 26-р хороо, **********од байх хуурай ах **********гэрт очсон чинь **********, **********ах, **********н эхнэр **********, **********ах нар архи уучихсан согтуу бөгөөд би бас нэг шил 0,75 литрийн Хараа нэртэй архи аваад хамт ууж байсан чинь ********** гэнэт намайг хутгалчихсан ба ямар шалтгааны улмаас тэгсэн талаар мэдэхгүй байна. ...би цэргийн төв эмнэлэгт 7 хоног эмчлүүлж гарсан. Одоо миний биеийн байдал хэвийн байгаа бөгөөд ********** ах надад согтуудаа чамайг эхнэр **********тэй хардсаны улмаас хутгалчихсан байна гэж уучлалт гуйсан юм. ...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй болохоор би хүний эрхийнхээ хүрээнд өөрийн хүсэлтээр шүүх эмнэлэгт үзүүлээгүй. ...Миний сэтгэл санаанд гэмт хэргийн улмаас үүссэн хор уршиг байхгүй би сэтгэцийн эмчилгээ хийлгэхгүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дахь тал/,

 

Гэрч Д.**********:

“...2024 оны 02 дугаар сарын 17-ны өдөр ********** хамт Хараа нэртэй 0,75 литрийн архитай Сонгинохайрхан дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт байрлах **********гэрт очсон чинь **********гэрт **********, **********, ********** нар байсан юм. ...Тэгээд нэг мэдсэн чинь **********намайг явъя гэж сэрээсэн ба **********, ********** нар хоорондоо маргалдсан чинь ********** **********өмөөрөөд **********тэй маргалдсан байсан. ********** гэнэт хутга гаргаж ирээд ********** цээжин хэсэгт дүрэхээр нь би гэрээс нь гарч яваад **********дэлгүүр ороод худалдагчийн гар утсаар түргэн болон цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн юм...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дэх тал/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн **********дугаартай: “...В.********** цээжний зүүн урд хэсэгт хатгагдаж, зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой, ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүснэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 44-45 дахь тал/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн **********дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн хутган дээр цусны ул мөр илэрсэн. Уг цусны ул мөр нь хүний цус байна. Шинжилгээнд ирүүлсэн хутган дээр илэрсэн цус нь 0(1) бүлгийн харьяалалтай байна...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 37-38 дахь тал/,

Шүүгдэгч Н.**********н “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...Бид хоёр эвлэрсэн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 75 дахь тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “шүүгдэгч Н.********** нь хохирогч В.********** эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч Н.********** нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй.

 

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Н.**********н холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Н.********** нь:

2024 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26-р хороо, **********од хохирогч В.**********“эхнэр **********хэл, амаар доромжиллоо” гэх үл ялих зүйлээр шалтаглан цээжин тус газарт нэг удаа хутгалсан үйлдлийн улмаас түүний биед цээжний зүүн урд хэсэгт хатгагдаж, зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч В.**********, гэрч Д.**********нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн **********дугаартай, 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн **********дугаартай дүгнэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Н.**********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар заасан. 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч В.********** эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, уг гэмтэлтэй холбоотой баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй боловч хохирогч В.**********нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдав.

 

Мөн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж, мөн хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад гаргуулна” гэж заасан ба хохирогчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан төлбөрт 2.783.000 төгрөгийг шүүгдэгч Н.**********гаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч Н.**********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах”, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 218 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоолгох” гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

Иймд шүүгдэгч Н.**********г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 502 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Н.**********д Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн **********дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 242 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 218 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 502 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялд нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх  ялыг 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэх, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

- Бусад асуудлаар:

Эрүүгийн **********дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг устгуулахаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.********** цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй  болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ********** **********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.**********г 502 /таван зуун хоёр/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Н.**********д Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн **********дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 242 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 218 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 502 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялд нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.**********д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.********** нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч В.**********нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.********** аас 2.783.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 1 ширхэг хутгыг устгуулахаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.********** цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй  болохыг тус тус дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоолд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Н.**********д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.ДАЛАЙХҮҮ