| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Далайхүү |
| Хэргийн индекс | 195/2025/0104/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/2165 |
| Огноо | 2025-09-16 |
| Зүйл хэсэг | 12.1.2.2., |
| Улсын яллагч | Б.С |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2165
2025 09 16 2025/ШЦТ/2165
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж, шүүгч Г.Золбоо, шүүгч О.Жанчивнямбуу нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,
улсын яллагч Б.**********,
иргэдийн төлөөлөгч А.**********,
хохирогчийн өмгөөлөгч Д.**********,
шүүгдэгч Ц.**********, түүний өмгөөлөгч Г.**********, Г.**********,
шүүгдэгч Б.**********, түүний өмгөөлөгч Ш.**********нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:
Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********** **********, **********ын ********** нарт холбогдох эрүүгийн **********дугаартай хэргийг 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. ******.
2. ******.
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.********** нь Б.**********той бүлэглэн 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 25-р хороо, “**********” хотхоны ********** хохирогч Э.********************ын хүсэл зоригийн эсрэг түүнийг согтууруулах ундааны зүйл хэрэглэж биеэ удирдан жолоодох чадваргүй байх үед нь хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндэх гэмт хэргийг бусадтай бүлэглэн үйлдсэн,
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.********** мэдүүлэхдээ: “...Би мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.********** мэдүүлэхдээ: “...2022 оны 08 сарын 15-аас 16-нд шилжих шөнө энэ хэрэг гарсан. Тухайн өдөр **********хороонд 24 цагийн жижүүрээр ажиллаж байсан. **********, **********, **********бид нар манай ажил дээр ууж байгаад гарахаар болсон. Орой 22 цагийн үед 10-р хорооллын “**********” бааранд ороод виски уусан. **********, **********бид 3 уусан. ********** вискинээс уугаагүй. Вискигээ дуусгаад архи уугаад сууж байхад **********найзуудыгаа бид нартай хамт суулгасан. Надаас нэлээд эгч бүсгүйчүүд байсан. Баарнаас гараад караоке орсон. ********** ахыг явсныг анзаараагүй. Би том биетэй учраас урд талын суудалд суусан. Машины хойд талын суудалд багтахгүй байсан болохоор ******************** миний өвөр дээр сууж явсан. Караокены гадаа ирэхэд хохирогч ******************** нэлээд согтсон байсан. Караоке ороход араас **********, **********нар бөөнөөрөө орж ирээд дахин виски уусан. Хохирогч гэх ******************** бөөлжөөд байсан. Караокеноос гарахад ******************************тай маргалдаад цүнхээ саваад байгаа харагдсан. Хохирогч ******************** хөл дээрээ зогсож чадахгүй байхаар нь түшээд зогсож байсан. ********************ийн гэр рүү явъя гэж хэлэхээр нь такси бариад суусан. Улмаар ********** ахын гэрт очсоноос хойш 5 минутын дараа хамт байсан хүмүүс араас ирэхээр нь хаалга тайлсан. Би ********** ахынд ороод цамцаа газарт дэвсэж байгаа хэвтээд өгсөн. Гэтэл ******************** манай найзыг хүчиндчихлээ гэж ярьсан. Би нэлээд согтсон байсан. Энэ гэмт хэргийг би үйлдээгүй...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
“...2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 06 цаг 49 минутад Баянгол дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасагт **********дугаарын утаснаас ирүүлсэн “манай найз охин хүчиндүүлсэн байна ...” гэсэн гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан дуудлагын лавлагааны хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 12 дахь тал/,
2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн мөрдөгч Н.**********, эрүүгийн мөрдөгч Т.**********, мэргэжилтэн 5 **********нарын бүрэлдэхүүнтэй Баянгол дүүргийн 25-р хороо, “**********” хотхоны **********дүгээр байрны 27 тоотод хэргийн газрын үзлэг хийсэн “...өрөөний урд талын буйдан дээр хэрэг учрал болсон гэж хохирогч заасан бөгөөд №**********дугаараар тэмдэглэж гэрэл зураг дарсан ...” тэмдэглэл үзлэгийг бэхжүүлэн авсан 13 кадр гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 13-16 дахь тал/,
Хохирогч Э.********************ын:
“...2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 19-20 цагийн үед найз ********************тай дээрх хаяг дээр байрлах гэрийн гадаах автомашины зогсоол дээр уулзаад хэсэг хугацаанд машинд юм ярьж сууж байгаад 22 цагийн орчим “**********” худалдааны төвийн 2-р давхарт байрлах ресторанд орж хоол идэнгээ 0.33 литрийн пивоноос тус бүр 2 шилийг ууж байхад ресторан хаалаа гэхээр нь тэндээс гарч 23 цагийн үед ******************** бид хоёр 10-р хорооллын “**********” нэртэй бааранд орсон. Тухайн бааранд мөн 0.33 литрийн пивоноос 4 шилийг захиалж аваад бид хоёр ууж байхад ******************** манай найз үүдэнд ирчихлээ гэж хэлээд гараад явсан чинь нэг эмэгтэй дагуулж орж ирсэн тэр эмэгтэй нь ********************ын найз **********гэсэн. Тухайн эмэгтэйг нь ********************аас найз нь гэдгээр нь сонсож байснаас яг уулзаж байгаагүй, тэр өдөр анх удаа уулзсан юм. Ингээд **********орж ирээд бид хоёрын суудалд суух гээд сандлын хойно явж байхад цаана сууж байсан 5 залуугийн нэг нь босож ирээд **********таараад хуучны нэлээн дотно найзууд бололтой тэврэлдээд мэндлээд 3-4 минут юм яриад гар бариад салсан. Тэгээд **********манай ширээнд суугаад нөгөө залуу нь цаашаа явсан. Ариун цэврийн өрөө л орох гэж байсан байх. Тэгээд ширээн дээр 4 пиво байсан болохоор **********пивоноос уугаад надтай танилцаад сууцгаасан. Пиво ууж байнгаа бүжгийн талбай руу гарч бүжиглэж байгаад буцаад ширээндээ суух гэхэд ******************** бид хоёрын цүнхийг тэр 5 залуугийн ширээ рүү шилжүүлчихсэн байсан. Ширээн дээр ууж байсан пивонууд байж байсан тэгсэн чинь **********түрүүний надтай мэндлээд байсан залуу ажил дээр хамтарч ажиллаж байсан хуучны танил түрүүний залуутай эд нар хамт яваа юм байна цуг сууя гэж байна бүгдээрээ ийшээ сууя гэхэд ******************** за тэгье гэж зөвшөөрөөд ********************, **********бид гурав тэр 5 залуугийн сууж байсан ширээнд суусан. Тэр ширээнд очоод суухад 10 савтай цэвэр ус, 1 литрийн савлагаатай “Ballantine's” нэртэй виски ирсэн. Цаана сууж байсан нэг залуу хундагалаад 2 тойруулсан миний хувьд амсаад л тавьсан тэр вискинээс уугаагүй. Өөрсдөө тулгаад л уугаад байх шиг байсан мөстэй ч байсан дүүрэн дүүрэн хийгээд л тойруулаад байсан. Хүн сүрдмээр том том биетэй залуучууд байсан. Үүнээс хойш хэдэн цагт “**********”-гаас яаж гарсан, хаана байдаг ямар караокед орсон, тэр караокеноос яаж гарсан талаар огт санахгүй байна. Миний зурвасхан санаж байгаа зүйл гэхээс караокеноос гарсны дараа том гэрэлтэй гадаа талбай байсан. Тэнд ****************************** нар тэр залуучуудтай хэрүүл маргаан үүсгээд байх шиг байсан тэр залуучуудаас хэн нь гэдгийг мэдэхгүй байна “муусайн янхнууд минь 2000 оны бөх залуутай хамт явж унтаж хэвтэнэ гэдэг чинь хийморь чинь сэргэнэ” ухааны юм яриад хэл амаар доромжилсон байдалтай байсан. Тэгж байгаад **********цүнхийг нэг нь булааж татсан үйлдэл хийсэн байх **********чи болиоч чамаас үнэтэй цүнх гэсэн үг хэлж байсан. ******************** бас юу гэсэн үг юм яах гээд байгаа юм гэсэн утгатай юм яриад хэрүүл хийж байсан процессыг санаж байна. Тэгээд ямар машинаар яаж тухайн хэрэг болсон байранд очсон талаар санахгүй байна. Уг байрны хаалгыг маш хүчтэй гаднаас нь хүн нүдээд чимээ гарах үед би сэргэсэн тэгсэн чинь миний өмссөн байсан плажны хормойг бүсэлхийнээс дээш болгосон, миний трико, дотоожийг тайлсан байсныг мэдээд хямраад маш их орилж хашхичиж орилсон. Сэргээд хувцсаа харахад плажны цээж хэсэг нэлэнхийдээ норж бөөлжис болсон байсан. Хаалга нүдэж байх үед надтай хамт байсан 2 хүн яараад миний дотоожийг өмсгөөд трико өмсгөхдөө хөлийн хуруунуудад тээглээд гацаад өмсгөж чадахгүй удаад байсан, трико өмсгөж байхдаа татаад байсан тэгэхдээ миний триког урсан байх. Тэгээд би хямраад уйлаад байж байхад нэг нь хаалга онгойлгосон байх хаалга онгойлгох үед нэг нь гараад зугтаад явсан гаднаас **********, ******************** нар орж ирээд яасан зүгээр үү гэж байсан. Тэгэхээр нь би шокийн байдалтай ямар ч үг хэлж чадахгүй хямарчихсан надад амиа хорлоё гэсэн бодол төрж цонхны палкон нүдэнд харагдаж байсан. Би уйлаад шокийн байдалтай юутай хутгалдаад ямар хүмүүстэй уулзчихав гэсэн айдастай байсан одоо ч тэр айдас гарахгүй байна. Ингээд дуудлагаар 1 цагдаа орж ирсэн байдалтай тэр хавийн орчныг ажигласан байдалтай өлгүүрт цагдаагийн 2 дүрэмт хувцас, дээр тавиур дээр бөхийн 2 малгай байсан. Үүнээс хойш нэлээн удаж байж бүрэлдэхүүн ирсэн. Бүрэлдэхүүн ирэхээс өмнө би эгч **********/**********/ болон өмгөөлөгч нараа дуудсан байсан. Бүрэлдэхүүн ирэхээс өмнө манай эгч **********ирчихсэн намайг тайвшруулаад байж байсан. Тэгээд бүрэлдэхүүн ирээд манай 2 найзаас мэдүүлэг авсан байх би бол өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө гээд ямар ч тайлбар мэдүүлэг өгөөгүй байж байгаад Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр очоод өмгөөлөгчийн хамт мэдүүлэг өгсөн. Яг тухайн газарт хэрхэн авч очсон талаар мэдэхгүй байгаа. Тухайн газарт сэргэхэд надтай цуг байсан 2 залууг харвал танина. Тухайн орон сууцанд Г хэлбэртэй буйдан байсан тухайн буйдан дээр намайг дээш харуулаад хэвтүүлсэн байдалтай арай том биетэй, нөгөөхөөсөө 1-2 насаар ах болов уу гэмээр залуу нь миний хөлийн хажууд суусан, 2 хөлөөс дарсан байдалтай, нөгөө арай жижиг биетэй залуу нь хоёр гараас барьж дарсан байдалтай, цээж хэсгийн хөдөлгөөнийг хязгаарлаад барьчихсан байдалтай байсан. Миний дотуур хувцас триког тайлчихсан байсан болохоор надтай яг бэлгийн харилцаанд орох гэж байсан. Тухайн үед миний хэвлий хэсгээр маш их өвдөж байсан болохоор надтай бэлгийн харилцаанд орчихсон юм байна сэргэхээс өмнө надтай бэлгийн харилцаанд орсон байна гэж ойлгосон. Намайг сэргэхэд тэр хоёр залуу нэг нь хөлийн хажууд суугаад хөл дарчихсан, нөгөөх нь цээжний хажууд суугаад хоёр гар бариад хөдөлгөөн хязгаарласан байдалтай байсан болохоор би надтай бэлгийн харилцаанд орчихсон юм байна л гэж бодсон. “...Нэмж хэлэхэд дуудлагаар бүрэлдэхүүн ирээд тэндээс орны цагаан хэрэглэл зэрэг юм хурааж авч байхдаа надаас та дотоожоо бас тайлаад өгчхөөрэй гэхээр нь би ариун цэврийн өрөөнд орж тайлах үед миний дотоожийг оёдлыг нь гадна талд нь гаргаад буруу харуулаад өмсүүлчихсэн байсан. Би компьютер томографын зураг авхуулсан, жирэмсний тест авч үзсэн, харааны шил алга болсон дахин шил тааруулж авсан зэрэг зардлууд гарсан байна. Хэрэгт хавсаргуулахаар гаргаж өгнө. Гомдолтой байна тэр хоёр хүн найз ********************аар дамжуулж эхний удаа яриулсан. Яриулахдаа “5 хүний амьдрал шийдэх гээд байна, тохирчхож болдоггүй юм уу түрүүчээсээ ажлаа өгч байгаа юм шиг байна” гэж хэлүүлсэн байсан. Сүүлд нь миний хамт ажилладаг хүнээр дамжуулан надтай уулзуулж “********** гэдэг залууг зөөлрүүлээд өгч болохгүй юм уу” гэсэн агуулгатай юм яриулсан байсан. Тэгэхээр нь би хуулийнх нь дагуу шийдвэрлүүлнэ л гэж хэлсэн. Өмгөөлөгчийн зардал, нүдний шилний зардал, эмчилгээний зардал гэх мэт зүйлүүдийг нэхэмжилнэ ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 21-22 дахь тал/,
Хохирогч Э.********************ын 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр гэрчээр өгсөн:
“...хөл хэсэгт цагаан футболктой, бор царайтай, махлаг биерхүү залуу суучихсан дээр гараад надтай бэлгийн харьцаанд орох үйлдэл гаргасан. Толгой дээр сууж байсан цагаан футболктой залуу гараас татаад нөгөө залуудаа надтай бэлгийн харьцаанд орох үйлдэлд нь тусалж хөнгөвчлөх үйлдэл гаргасан. Би орилж чарлаад уйлж унжаад байж байтал манай найз ********************, **********2 цагдаа дагуулаад ороод ирсэн. ...үл таних хоёр хүнтэй ямар нэг байдлаар бэлгийн шинжтэй харилцаа, бэлгийн харилцаанд орно гэж тохиролцсон зүйл байхгүй. ...намайг сэрэх үед оролдож байсан тэгээд би эсэргүүцэл үзүүлсэн. ...миний бэлэг эрхтэн маш ихээр зовуурьтай өвдөж байгаа тул намайг тасарсан унтаж байх үед энэ хоёр хүн надтай бэлгийн харьцаанд орсон байх гэж бодож байна ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 26-27 дахь тал/,
Хохирогч Э.********************ын 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр дахин өгсөн:
“...Манай ажлын газрын хүн гэж байгаа нь **********орчин аялал жуулчлалын яамны үнэлгээ аудитын хэлтсийн ахлах шинжээч Д.********** гэх хүн надтай уулзаад ********** нь манай үеэл дүү байгаа юм саяхан Хэнтийд цолны найр хийж байхад энэ хэргийн талаар мэдсэн. ********** болоод түүний аав, ээж нь надтай уулзаад чамтай хамт ажилладаг хүн учраас уулзаад өгөөч гэж гуйсан юм. Тухайн үед **********йг ажилтай байхад цагдаа найзууд нь очоод уруу татаад авч гарсан **********аваргад хэлчихнэ санаа зоволтгүй гэхээр нь дагаад явсан юм байна лээ. Энэ хэрэгт гомдолгүй гэж хэлээд хаачхаж болдоггүй юм уу тусдаа хохирол энэ тэрээ ярьж болохгүй юм уу гэхээр нь би шийддэг газраар нь шийдүүлнэ гэж хэлсэн. Д.********** нь мөн надад ер нь бол чиний ярьж байгаа зөв хэрэг хаашаа яаж ч эргэсэн бай хоёулаа нэг газарт ажилладаг сайн танилууд хэвээрээ шүү ахиж би энэ талаар ярихгүй гэж хэлээд салсан. “...би энэ хэргийг хурдан эцэслэн шийдүүлмээр байна. Надад хохирол хангалттай учирсан байгаа...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 209-210 дахь тал/,
Хохирогч Э.********************ын 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр дахин өгсөн:
“...тийм ийм үйлдэл хийсэн гэдгийг тодорхой санахгүй байгаа. Хэрэг болсон гэх газар ********** гэж хүний гэр байгаа. Шүүх шинжилгээний байгууллагаас гарсан дүгнэлтээр **********тэй холбоотой зүйл илэрсэн. Тэр байдлыг бодохоор ********** тийм их хамааралтай биш юм болов уу гэж бодож байна. Би шийдвэрлэх хүн биш шүү дээ. Яг одоогийн нөхцөлд нэхэмжлэх зүйл байхгүй. Энэ хэргийг хурдан шийдвэрлээсэй гэж хүсэж байна...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 137 дахь тал/,
Гэрч А.**********ийн:
“...2022 оны 08 дугаар сарын 15-ны орой найз ********************тай уулзахаар тохирсон байсан. Би ажлаа зохицуулчхаад 22 цагийн үед ********************тай ярихад нэг найзтайгаа “**********” бааранд байна гэхээр нь би 23 цагийн үед “**********” бааранд **********цаараа ирэхэд ******************** нэг найз эмэгтэйн хамт байсан ба тухайн эмэгтэйтэй танилцахад ******************** гэж байсан. Намайг ирэхэд ********************, ******************** нар нэлээн халамцуу байсан. Хоёр найзтайгаа ширээн дээр суугаад удаагүй байхад Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст ажилладаг хуучин танил **********таарсан ба **********найзуудтайгаа явж байна гэсэн. Ингээд **********гийн хамт сууж байсан найзуудын хамт нэг ширээнд суухаар болоод том зайтай ширээнд **********хамт явсан найзуудын хамт сууж тэд нар нэг шил виски уух юм захиалж аваад хувааж уугаад бүгд бүжиглэж байгаад баар хаахаас өмнө гарцгаасан. Гадаа гараад бүгдээрээ зогссон чинь тэд нар караоке оръё гээд хоёр таксинд хуваагдаж суугаад хорооллын “**********”-ийн урд байдаг “**********” нэртэй караокед ороход караокены өрөөнд оронгуутаа тасраад согтоод сандал дээрээ унтсан. Караокены зөөгч виски, ус, ундаа оруулж ирж ширээн дээр тавьсан. Тэгээд одоо уух, дуулах хүн алга гаръя гээд гарах гээд ********************ыг сэрээх гэсэн чинь сэрэхгүй байхаар нь хоёр эрэгтэй нь хоёр гараас нь өргөөд ******************** гишгэхгүй хоёр хөл нь чирэгдээд байсан шатаар өргөөд гадаа гарахаар нь би такси аваад ирье гээд явахад надтай хамт ********** гэж залуу яваад бид хоёр такси аваад буцаад караокены үүдэнд ирсэн чинь ********************, **********хоёр зогсож байсан. Тэгтэл ******************** ирээд тэр хоёр намайг түлхэж унагаачхаад ********************ыг өргөөд аваад явчихлаа би цүнхээрээ цохиод ч барсангүй бүдүүн залуучууд байна гээд орилоод байсан. Тэгэхээр нь авч ирсэн таксиндаа бид дөрөв суугаад ********** нөгөө хоёр найз руугаа яриад хаана байна гэж асууж байгаад Баянгол дүүргийн 10-р хорооллын “**********” хотхоны ********** очсон. Хаалгыг нь цохиход нэг минут орчим онгойлгохгүй байж байгаад дотроос нь нэг найз нь онгойлгож өгсөн. Эхлээд ********** бид хоёр ороход **********, ********** хоёр зогсож байсан ба ******************** буйдан дээр дээшээ харчихсан хөхний даруулга нь хөхнийхөө дээгүүр болчихсон, плаж нь дээшээ болчихсон, трикогүй, дотоожийг нь буруу харуулаад далий өмсүүлчихсэн харагдаж байсан. Ингээд би балиар юмнууд яаж байгаа юм гээд үглээд ********************ыг татаж хөхний даруулгыг доошлуулж байхад **********, ********** хоёрын нэг нь эрэгтэй хүний биеийн тамирын хар өмд ********************д өмсүүлэх гээд дайраад байсан. Тэгэхээр нь би наадах чинь биш юу өмсүүлэх гээд байгаа юм гээд шалан дээр хэвтэж байсан ********************ын хар өнгийн торон триког авч өмсүүлэхэд трико нь олон газар урагдчихсан байсан. ******************** шалан дээр бөөлжсөн байсан бөгөөд намайг орсноос хойш хэвтэж байсан газраа бөөлжсөн ингээд ******************** толгойных нь тэнд ойртож очоод сэргээх гэж сэрээрэй гэж байснаа та хоёр хүчиндчихсэн гэж байна шүүдээ гэхээр нь би цагдаа дууд гэсэн чинь тэд нар юун цагдаа вэ гээд ******************** бид хоёрын гар утсыг тэд нарын нэг нь авчихсан. Тэгээд цагдаад дуудлага өгүүлэхгүй гээд байхаар нь би утсаа булааж аваад 102-т залгахад /2022.08.16-нд 06 цаг 32 минутад/ 03 секунд болоод тасалсан үүний дараа 06:39 цагт ахиж залгаад мөн миний утсыг булаацалдаад 3 секунд болоод тасалсан. Ингээд надаар цагдаа дуудуулахгүй байсан болохоор би тэд нарыг аргалаад цагдаа дуудахаа болилоо гарж тамхи татъя гэж хэлж хамт гараад орцонд тамхи татаж байгаад зугтаж гараад 06:47 цагт 102-т залгаж дуудлага өгсөн. Дуудлага өгөхөөс өмнө **********гараад явчихсан байсан. Би гадаа цагдааг хүлээж сууж байхад цагдаа 06:53 цагт ирэхээр нь би уулзаад хоёр цагдаагийн хамт орсон чинь ********** явчихсан гэрт **********, **********, ********************, ******************** нар байсан. Цагдаа нар орж ирээд юу болсон талаар асуухад **********, ********** нар хэн цагдаа дуудсан юм юу ч болоогүй гээд байсан. ******************** сэргээд уйлаад байсан. “...Миний гар утсыг ********** цагдаа ирвэл намайг эрүүлжүүлчихнэ тэгвэл би ажилгүй болно гээд булааж аваад байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 35-36 дахь тал/,
Гэрч С.********************ын:
“...Манай ширээн дээр ирээд тэр залуучууд виски авсан. Би тэрүүнээс нь уугаагүй бөгөөд босоод явах гэхээр татаж суулгаад явуулахгүй байсан. Тэгээд би тасраад сэрсэн чинь мөгөө залуучуудтай караокед сууж байсан би тэд нарт хандаж тарцгаая уух хүн алга гэж хэлсэн чинь ******************** газар унаад бөөлжөөд эхэлсэн. Би тэгээд үл таних залууд хандаж /**********/ найзыгаа аваад явлаа та нар явчих гэж хэлсэн чинь явахгүй байсан. Караокены гадаа гарч ирээд найз ********************ыг аваад явах гэсэн чинь бааранд танилцсан үл таних том биетэй 3 залуу манай найз ********************ыг явуулахгүй гээд байхаар нь би тэр 3 залуутай хэрүүл маргаан хийж цүнхээрээ цохиж өшиглөсөн үл таних 3 залууг цүнхээрээ цохисон чинь миний цүнхэнд байсан эд зүйл газар унасан. Би газар унасан зүйлээ цуглуулаад эргээд харсан чинь үл таних залуучууд ********************ыг хоёр талаас нь өргөөд зугтааж харагдсан. Би араас нь хөөж байгаад гүйцээгүй алдсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 38-39 дэх тал/,
Гэрч Б.**********гийн:
“...**********гэх эмэгтэй тасарчихсан байсан. ...**********, ********** нар **********г аваад явсан. ...**********ийн гэрийн хаалгыг нүдэж байгаад онгойхоор нь яваад ортол **********гэх эмэгтэй буйдан дээр бөөлжсөн.. байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 42-43 дахь тал/,
Гэрч Б.**********гийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр дахин өгсөн:
“...би **********, **********хоёрын араас явж байгаад эргээд ирсэн чинь **********, **********, ******************** нар байхгүй явчихсан ******************** **********цаараа зогсож байсан. Араас **********, **********нар такси бариад хүрээд ирсэн. Тэгээд бид дөрөв тэр такситай **********, ********** нарын араас явангаа ********** руу залгаж хаашаа явж байгааг нь асуугаад араас нь очсон. Түүнээс **********тэй тэр эмэгтэйг авч явах **********ийн гэрт очих талаар огт яриагүй юм...” гэсэн
мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 185 дахь тал/,
Гэрч Б.**********ы:
“...миний санаж байгаагаар 03 цагийн үед 5 номерын
өрөөнд ойролцоогоор 6 хүн цувж орж ирсэн. Би яг хэдэн хүн орж ирснийг мэдэхгүй
байна. Эрэгтэйчүүд барилддаг юм шиг бие хаатай хүмүүс байсан. Миний санаж
байгаагаар хоёр эгч байсан. Цагаан плажтай шар үстэй нөгөө эмэгтэй нь нэлээд
согтчихсон хоёр том биетэй эрэгтэй тэр согтчихсон эмэгтэйг сугадаж орж ирсэн.
Таван номерын өрөөнд орчхоод удалгүй бүгд гараад явчихсан. Гарахдаа бас үл
таних хоёр залуу нэг махлагдуу хар хувцастай эмэгтэйг хоёр талаас нь сугадаж
түшээд гарах шиг болсон. Хараад байхад тэр хувцастай эгч л нэлээд согтчихсон
байсан ...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 47-49 дэх тал/,
Гэрч Н.**********гийн:
“...**********ийн гэрийн хаалгыг очоод цохисон чинь
********** онгойлгоод бид 3 яваад орсон чинь **********гийн найз орон дээр хэвтэж
байсан. ********** зогсож байсан тэгсэн **********та нар манай найзыг яасан гэсэн
чинь ********** яавал гэж дээ гэсэн, ...********** бид хоёрыг согтолттой гараад
эрүүлжүүлэх байр луу авч явсан. ...********** эрүүлжүүлэх дээр ирээд надтай
уулзаагүй **********тэй уулзчихаад явсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 51-53 дахь тал/,
Гэрч Б.**********гийн:
“...2022 оны 08 дугаар сарын 16-ны өглөө 07-08 цагийн орчим ******************** өөрийнхөө гар утаснаас над руу залгаад “эгчээ туслаарай, ирээрэй, авраарай” гээд надад хаяг хэлсэн би гэрээс гараад тухайн хаяг дээр нь очсон. “...тухайн байрны дунд байрлуулсан буйдан дээр ******************** сууж байсан. Уйлж унжсан байдалтай хөлөөрөө орны бүтээлэг юм уу даавуугаар ороочихсон байсан. Хажууд нь танихгүй хоёр эмэгтэй сууж байсан. “...********************ын ухаан санаа нь тогтворгүй зогсоо зайгүй уйлаад байсан нөгөө хоёр эмэгтэйн хувьд эд нарт нэлээн доромжлуулсан, маргаан үүссэн, тохирчих гэсэн юмнууд ярьж байсан гэсэн зүйлүүд ярьж байх шиг байсан. “... ******************** намайг очсоноос хойш айсан, уйлсан байдалтай, биеийн хэвлий хэсэг, цээжин бие болон бүх бие нь зовуурьтай явж чадахгүй байсан би түшиж хамт явж байсан. Хүзүүний зүүн хэсэгт шимсэн юм шиг хөх няц болчихсон 2 хөлийн эрээн булчингийн хавьцаа базсан шинжтэй 5 хурууны оромтой байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 58-59 дэх тал/,
Баянгол дүүргийн 25-р хороо, “**********” хотхоны **********дүгээр байрны хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн:
“...хяналтын камерын цаг нь 2022-08-16, 05:09:37 секунд гэж эхэлж байх бөгөөд граж орох хэсгийн хажуугаар цагаан футболктой хоёр эрэгтэй хүн голдоо нэг эмэгтэй хүнийг хоёр талаас нь сугадсан байдалтай **********-р байр луу авч орж байснаар бичлэг дуусаж байх бөгөөд уг сугадуулсан байдалтай явж байгаа эмэгтэй нь доош тонгойсон байдалтай үс нь унжсан харагдаж байснаар үзлэгийг дуусгав...” гэсэн тэмдэглэл. Үзлэгийг бэхжүүлэн авсан 2 кадр гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 84-86 дахь тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн ********** дугаартай:
“...Э.********************ын биед баруун зүүн бугалга, хүзүү, зүүн өвдөгт цус хуралт, баруун зүүн өвдөг, баруун шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэг тогтоогдохгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 95-96 дахь тал/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн ********** дугаартай:
“...хөнжлийн углаа даавуунд урагдалт, дэвсгэр даавуунд түлэгдэлт, дотоожинд урагдалт үүссэн байна” гэсэн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 99-103 дахь тал/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн ********** дугаартай:
“...**********” гэсэн бичигтэй, цайвар хүрэн, шаргал өнгийн зураглалтай дэвсгэр даавуу, шоон зураглалтай, цайвар нил ягаан өнгийн даавуун дээр эр бэлгийн эс илэрсэн...” гэсэн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 105-108 дахь тал/,
Хохирогч Э.********************аас хэрэгт хавсаргуулахаар гаргаж өгсөн хохирлын талаарх баримтын жагсаалт /1 дүгээр хавтаст хэргийн 157-1**********дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн ********** дугаартай:
“...Б.********** нь бэлгийн харьцаанд орох чадвартай. Шүүх бактериологийн шинжилгээгээр ДОХ, тэмбүү, Заг хүйтэн, Трихомониализын халдвар илрээгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 217-218 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн ********** дугаартай:
“...Ц.********** нь хурьцал үйлдэх боломжтой байна. Ц.********** нь бэлгийн замаар дамжих, ДОХ, тэмбүүгийн халдваргүй байна” гэсэн шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 224-225 дахь тал/,
Шинжээч Г.********************ийн:
“...шинжилгээнд ирүүлсэн дотоожинд үүссэн урагдлуудын утасны зах ирмэг бохирлогдоогүй өнгөө алдаагүй байгаа нь шинээр үүссэн байна” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 230-231 дэх тал/,
Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн ********** дугаартай “хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” прокурорын тогтоолын хуулбар хувь /1 дүгээр хавтаст хэргийн 234 дэх тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн ********** дугаартай:
“...Шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй эсэхийг комисс тогтоохгүй. Шинжилгээнд ирүүлсэн “**********” гэсэн бичиглэлтэй цайвар хүрэн, шаргал өнгийн зураглалтай дэвсгэр даавуу шоон зураглалтай, цайвар нил ягаан өнгийн даавуун дээр эр бэлгийн эс илэрсэн. Б.**********, Ц.********** нарын ДНХ-ийн тогтцыг тогтоов. ”**********” гэсэн бичиглэлтэй цайвар хүрэн, шаргал өнгийн зураглалтай дэвсгэр даавуу, шоон зураглалтай, цайвар нил ягаан өнгийн даавуун дээрх эр бэлгийн эсийн ДНХ-ийн тогтоц нь Ц.**********ийн ДНХ-ийн тогтоцтой тохирно, Б.**********йн ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй. ”**********” гэсэн бичиглэлтэй цайвар хүрэн, шаргал өнгийн зураглалтай дэвсгэр даавуун дээрээс авсан LLI-3 дугаартай дээжээс илэрсэн эр бэлгийн эсийн ДНХ-ийн тогтоц нь Ц.**********, Б.********** нарын ДНХ тогтоцтой таарахгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтаст хэргийн 28-31 дэх тал/,
Шинжээч Б.**********:
“... шинжилгээнд ирүүлсэн 2 даавуунаас эр бэлгийн эс илэрсэн 7 хэсэг газраас дээж авч ДНХ-ийн дарааллыг тогтоосон. Ингэхэд “**********” гэсэн бичиглэлтэй даавуун дээрээс авсан Ш-3 дугаартай дээжээс бусад дээжүүдээс илэрсэн эр бэлгийн эсийн ДНХ-ийн тогтоц нь Ц.**********ийн ДНХ тогтоцтой тохирсон...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 33 дахь тал/,
Шүүгдэгч Ц.**********ийн “...прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 07 дахь тал/,
Шүүгдэгч Б.**********йн “...прокурорын тогтоолтой танилцсан. ...хүлээн зөвшөөрөхгүй...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 14 дэх тал/, шүүгдэгч Б.**********йн өмгөөлөгч Ш.********** прокурорын байгууллагад хандаж гаргасан байсан санал, хүсэлтүүд, түүний шийдвэрлэсэн талаарх прокурорын албан бичгүүд болон шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
I. Гэм буруугийн талаар:
Улсын яллагч “шүүгдэгч Ц.**********, Б.********** нар нь бүлэглэн хохирогчийн хүсэл зоригийн эсрэг согтуурсан, биеэ удирдан жолоодох чадваргүй байх үед нь хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах, хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас 4.213.476 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулах” гэсэн дүгнэлтийг,
Хохирогчийн өмгөөлөгч Д.********** “Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийн үйл баримт, нөхцөл байдал нотлогдон тогтоогдож байна. Иймд улсын яллагчийн саналыг дэмжиж байна” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Ц.**********ийн өмгөөлөгч Г.********** “Миний үйлчлүүлэгчийг бусдыг бүлэглэн хүчиндсэн гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэнийг өмгөөлөгчийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй. Хохирогч ******************** 2 удаа мэдүүлэг өгсөн. Хохирогч анх мэдүүлэг өгөхдөө миний хэвлий хэсгээр өвдөж байсан учраас намайг хүчиндсэн гэж ойлгож байна гэж мэдүүлсэн байдаг. Гэвч 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдөр үнэн зөв мэдүүлэг өгнө гэж гарын үсэг зурж мэдүүлэг өгөхдөө болсон үйл явдлын талаар санахгүй байна, ********** тийм үйлдэл хийгээгүй, **********ийн гэрт очсон учраас ********** буруутай гэсэн байдлаар зөрүүтэй мэдүүлэг өгсөн байдаг. Хохирогч нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадахгүй байна. Тухайн хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн **********, **********, **********, ********************, Шичинхүү нарын дамжмал нотлох баримтаар Б.**********, Ц.********** нар нь хохирогч ********************ын биед халдсан, хүсэл зоригийн эсрэг үйлдэл хийсэн гэсэн үйл баримт нотлогдон тогтоогдоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг тогтоож чадаагүй. Тухайн хэрэгт **********, ********** нар хэрхэн оролцсоныг нотлоогүй. Зөвхөн хохирогчийн мэдүүлгээр хүчиндэх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж тогтоох боломжгүй юм. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтуудыг шалгасан боловч эргэлзээ бүхий нөхцөл байдал үүссэн байх тул шүүгдэгчид ашигтайгаар буюу гэм буруугүйд тооцож өгнө үү” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Ц.**********ийн өмгөөлөгч Г.********** “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал бүрэн нотлогдон тогтоогдоогүй. Яллах дүгнэлтэд дурдсан гэрч нарын мэдүүлэгтэй танилцахад шүүгдэгч нарыг буруутгах үндэслэл тогтоогдоогүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийн нотлох баримтаар тооцох боловч мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй, мөн зүйлийн 3 дахь хэсэгт мэдүүлэг өгөгч нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй гэж заасан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлд заасан хүчиндэх гэмт хэргийн онцлог нь хохирогчийн мэдүүлгээр шалгагддаг байгаа. Хохирогч нь нэг удаагийн гэрчээр өгсөн, хоёр удаагийн хохирогчоор өгсөн мэдүүлэг нь хоорондоо зөрүүтэй байдаг. Хохирогч анхнаасаа мэдэхгүй, санахгүй байна гэсэн байдлаар мэдүүлэг өгдөг. Хохирогчийн мэдүүлгийг үндэслэн шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож, шийдвэрлэвэл эргэлзээтэй нөхцөл байдал байна. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч нарыг гэм буруутай болох нь тогтоогдохгүй байх тул эргэлзээтэй нөхцөл байдал үүсэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг 1.15 дугаар зүйлд зааснаар эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасан. Шүүгдэгч нарын гэм буруутай болох нь бүрэн тогтоогдохгүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Б.**********йн өмгөөлөгч Ш.**********“Хэрэг учрал болсон талаар хохирогчийн найзуудын өгсөн дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн албан хаагчид ирж шалгасан байдаг. 1 дүгээр хавтаст хэргийн 232 дахь хуудсанд авагдсан баримтаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн байдаг. Прокурорын яллах дүгнэлтэд дурдсан Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлтээр нөхцөл байдлыг шал********** хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн. Энэ хэрэгт **********йн оролцоо байхгүй гэсэн байдлаар татгалзаж шийдвэрлэсэн. Хохирогчийн гомдлын дагуу хэргийг сэргээн шалгах явцад хохирогчийн мэдүүлгийн зөрүүг арилгах зорилгоор **********йн үйлдэлтэй холбоотой хэсгийг дахин шалгуулах хүсэлт гаргасан. Хүсэлтийн дагуу хохирогчоос дахин мэдүүлэг авч, **********йн оролцооны талаар асуухад хэргийн материалтай танилцахад **********йн оролцоо байхгүй, ********** нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг өгсөн байдаг. Хохирогчийн өмнө өгсөн мэдүүлгийг яллах дүгнэлтэд гэм бурууг нотлох баримтаар дурдсан бол хохирогчийн сүүлд өгсөн мэдүүлгийг яах вэ гэсэн асуудал яригдана. Мэдүүлэг өгөгч нэг субъект 2 өөр утгатай мэдүүлэг өгсөн байна. Хохирогчийн мэдүүлгээр энэ хэргийг нотлогдож байна гэж байгаа нь ойлгомжгүй байна. Прокурорын яллах дүгнэлт нь хуучирсан дүгнэлт болж байна. Нэг субъект 2 өөр утгатай, зөрүүтэй мэдүүлгийг хүндрүүлсэн буюу эргэлзээтэй байдлыг гэмт хэргийн нотолгоо болгож байгаа мөртөө гэм бурууг үгүйсгэсэн нотлох баримтын шинж чанарыг давхардуулсан яригдана. Прокурор яллах, цагаатгах нотлох баримтыг адил тэгш хангах үүрэгтэй. Энэ хэрэгт анхнаасаа хяналт тавиагүй учраас мэдүүлгийн зөрүүтэй байдлыг анзаараагүй байж болно. Хэрэгт хохирогчийн өгсөн 2 өөр төрлийн мэдүүлэг авагдсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасан. **********йн үйлдэл оролцоо хамааралгүй гэсэн хохирогчийн мэдүүлгийг үнэлбэл ********** энэ хэргийг үйлдээгүй гэдгийг хохирогч хүлээн зөвшөөрсөн. Хохирогчид хууль сануулж, өмгөөлөгчийн хамт хүчин төгөлдөр мэдүүлэг өгсөн байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг өөрийн дотоод итгэл үнэмшлээр үнэлнэ гэсэн хариуг өгсөн. Дотоод итгэлээр үнэлж болох ч нотлох баримтад тулгуурлаагүй буюу эргэлзээтэй дотоод итгэл байх ёсгүй. Хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна. Хэрэгт эргэлзээтэй нөхцөл байдал байгаа нь тодорхой байх тул **********д холбогдох үйлдэл холбогдлыг гэмт хэргийн шинжгүй байгаа учраас хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Иргэдийн төлөөлөгч А.********** “...Шүүгдэгч Ц.**********ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж, шүүгдэгч Б.**********йг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүй” гэсэн дүгнэлтийг гаргасан болно.
Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ц.**********, Б.********** нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч Ц.**********, Б.********** нар нь:
бүлэглэн 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 25-р хороо, “**********” хотхоны ********** хохирогч Э.********************ын хүсэл зоригийн эсрэг түүнийг согтууруулах ундааны зүйл хэрэглэж биеэ удирдан жолоодох чадваргүй байх үед нь хүчээр бэлгийн харьцаанд орсон болох нь:
- 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 06 цаг 49 минутад Баянгол дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасагт **********дугаарын утаснаас ирүүлсэн “манай найз охин хүчиндүүлсэн байна ...” гэсэн гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан дуудлагын лавлагааны хуудас,
- 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн мөрдөгч Н.**********, эрүүгийн мөрдөгч Т.**********, мэргэжилтэн 5 **********нарын бүрэлдэхүүнтэй Баянгол дүүргийн 25-р хороо, “**********” хотхоны **********дүгээр байрны 27 тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл үзлэгийг бэхжүүлэн авсан 13 кадр гэрэл зургийн үзүүлэлтүүд,
- Хохирогч Э.********************ын “...байрны хаалгыг маш хүчтэй гаднаас нь хүн нүдээд чимээ гарах үед би сэргэсэн тэгсэн чинь миний өмссөн байсан плажны хормойг бүсэлхийнээс дээш болгосон, миний трико, дотоожийг тайлсан байсныг мэдээд хямраад маш их орилж хашхичиж орилсон. Сэргээд хувцсаа харахад плажны цээж хэсэг нэлэнхийдээ норж бөөлжис болсон байсан. Хаалга нүдэж байх үед надтай хамт байсан 2 хүн яараад миний дотоожийг өмсгөөд трико өмсгөхдөө хөлийн хуруунуудад тээглээд гацаад өмсгөж чадахгүй удаад байсан, трико өмсгөж байхдаа татаад байсан тэгэхдээ миний триког урсан байх...”,
“Тухайн орон сууцанд Г хэлбэртэй буйдан байсан тухайн буйдан дээр намайг дээш харуулаад хэвтүүлсэн байдалтай арай том биетэй, нөгөөхөөсөө 1-2 насаар ах болов уу гэмээр залуу нь миний хөлийн хажууд суусан, 2 хөлөөс дарсан байдалтай, нөгөө арай жижиг биетэй залуу нь хоёр гараас барьж дарсан байдалтай, цээж хэсгийн хөдөлгөөнийг хязгаарлаад барьчихсан байдалтай байсан. Миний дотуур хувцас триког тайлчихсан байсан болохоор надтай яг бэлгийн харилцаанд орох гэж байсан. Тухайн үед миний хэвлий хэсгээр маш их өвдөж байсан болохоор надтай бэлгийн харилцаанд орчихсон юм байна сэргэхээс өмнө надтай бэлгийн харилцаанд орсон байна гэж ойлгосон. Намайг сэргэхэд тэр хоёр залуу нэг нь хөлийн хажууд суугаад хөл дарчихсан, нөгөөх нь цээжний хажууд суугаад хоёр гар бариад хөдөлгөөн хязгаарласан байдалтай байсан болохоор би надтай бэлгийн харилцаанд орчихсон юм байна л гэж бодсон...”,
“Нэмж хэлэхэд дуудлагаар бүрэлдэхүүн ирээд тэндээс орны цагаан хэрэглэл зэрэг юм хурааж авч байхдаа надаас та дотоожоо бас тайлаад өгчхөөрэй гэхээр нь би ариун цэврийн өрөөнд орж тайлах үед миний дотоожийг оёдлыг нь гадна талд нь гаргаад буруу харуулаад өмсүүлчихсэн байсан...”, “тэр хоёр хүн найз ********************аар дамжуулж эхний удаа яриулсан. Яриулахдаа “5 хүний амьдрал шийдэх гээд байна, тохирчхож болдоггүй юм уу түрүүчээсээ ажлаа өгч байгаа юм шиг байна” гэж хэлүүлсэн байсан. Сүүлд нь миний хамт ажилладаг хүнээр дамжуулан надтай уулзуулж “********** гэдэг залууг зөөлрүүлээд өгч болохгүй юм уу” гэсэн агуулгатай юм яриулсан байсан. Тэгэхээр нь би хуулийнх нь дагуу шийдвэрлүүлнэ л гэж хэлсэн...”,
“хөл хэсэгт цагаан футболктой, бор царайтай, махлаг биерхүү залуу суучихсан дээр гараад надтай бэлгийн харьцаанд орох үйлдэл гаргасан. Толгой дээр сууж байсан цагаан футболктой залуу гараас татаад нөгөө залуудаа надтай бэлгийн харьцаанд орох үйлдэлд нь тусалж хөнгөвчлөх үйлдэл гаргасан. Би орилж чарлаад уйлж унжаад байж байтал манай найз ********************, **********2 цагдаа дагуулаад ороод ирсэн. ...үл таних хоёр хүнтэй ямар нэг байдлаар бэлгийн шинжтэй харилцаа, бэлгийн харилцаанд орно гэж тохиролцсон зүйл байхгүй. ...намайг сэрэх үед оролдож байсан тэгээд би эсэргүүцэл үзүүлсэн. ...миний бэлэг эрхтэн маш ихээр зовуурьтай өвдөж байгаа тул намайг тасарсан унтаж байх үед энэ хоёр хүн надтай бэлгийн харьцаанд орсон байх гэж бодож байна ...”,
“Манай ажлын газрын хүн гэж байгаа нь **********орчин аялал жуулчлалын яамны үнэлгээ аудитын хэлтсийн ахлах шинжээч Д.********** гэх хүн надтай уулзаад ********** нь манай үеэл дүү байгаа юм саяхан Хэнтийд цолны найр хийж байхад энэ хэргийн талаар мэдсэн. ********** болоод түүний аав, ээж нь надтай уулзаад чамтай хамт ажилладаг хүн учраас уулзаад өгөөч гэж гуйсан юм. Тухайн үед **********йг ажилтай байхад цагдаа найзууд нь очоод уруу татаад авч гарсан **********аваргад хэлчихнэ санаа зоволтгүй гэхээр нь дагаад явсан юм байна лээ. Энэ хэрэгт гомдолгүй гэж хэлээд хаачхаж болдоггүй юм уу тусдаа хохирол энэ тэрээ ярьж болохгүй юм уу гэхээр нь би шийддэг газраар нь шийдүүлнэ гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг,
- Гэрч А.**********“буцаад караокены үүдэнд ирсэн чинь ********************, **********хоёр зогсож байсан. Тэгтэл ******************** ирээд тэр хоёр намайг түлхэж унагаачхаад ********************ыг өргөөд аваад явчихлаа би цүнхээрээ цохиод ч барсангүй бүдүүн залуучууд байна гээд орилоод байсан. Тэгэхээр нь авч ирсэн таксиндаа бид дөрөв суугаад ********** нөгөө хоёр найз руугаа яриад хаана байна гэж асууж байгаад Баянгол дүүргийн 10-р хорооллын “**********” хотхоны ********** очсон. Хаалгыг нь цохиход нэг минут орчим онгойлгохгүй байж байгаад дотроос нь нэг найз нь онгойлгож өгсөн. Эхлээд ********** бид хоёр ороход **********, ********** хоёр зогсож байсан ба ******************** буйдан дээр дээшээ харчихсан хөхний даруулга нь хөхнийхөө дээгүүр болчихсон, плаж нь дээшээ болчихсон, трикогүй, дотоожийг нь буруу харуулаад далий өмсүүлчихсэн харагдаж байсан. Ингээд би балиар юмнууд яаж байгаа юм гээд үглээд ********************ыг татаж хөхний даруулгыг доошлуулж байхад **********, ********** хоёрын нэг нь эрэгтэй хүний биеийн тамирын хар өмд ********************д өмсүүлэх гээд дайраад байсан. Тэгэхээр нь би наадах чинь биш юу өмсүүлэх гээд байгаа юм гээд шалан дээр хэвтэж байсан ********************ын хар өнгийн торон триког авч өмсүүлэхэд трико нь олон газар урагдчихсан байсан...” гэсэн мэдүүлэг,
- Гэрч С.********************ын “Караокены гадаа гарч ирээд найз ********************ыг аваад явах гэсэн чинь бааранд танилцсан үл таних том биетэй 3 залуу манай найз ********************ыг явуулахгүй гээд байхаар нь би тэр 3 залуутай хэрүүл маргаан хийж цүнхээрээ цохиж өшиглөсөн үл таних 3 залууг цүнхээрээ цохисон чинь миний цүнхэнд байсан эд зүйл газар унасан. Би газар унасан зүйлээ цуглуулаад эргээд харсан чинь үл таних залуучууд ********************ыг хоёр талаас нь өргөөд зугтааж харагдсан. Би араас нь хөөж байгаад гүйцээгүй алдсан...” гэсэн мэдүүлэг,
- Гэрч Б.**********гийн “**********гэх эмэгтэй тасарчихсан байсан. ...**********, ********** нар **********г аваад явсан. ...**********ийн гэрийн хаалгыг нүдэж байгаад онгойхоор нь яваад ортол **********гэх эмэгтэй буйдан дээр бөөлжсөн.. байсан...” гэсэн мэдүүлэг,
- Гэрч Б.**********ы “Цагаан плажтай шар үстэй нөгөө эмэгтэй нь нэлээд
согтчихсон хоёр том биетэй эрэгтэй тэр согтчихсон эмэгтэйг сугадаж орж ирсэн.
Таван номерын өрөөнд орчхоод удалгүй бүгд гараад явчихсан. Гарахдаа бас үл
таних хоёр залуу нэг махлагдуу хар хувцастай эмэгтэйг хоёр талаас нь сугадаж
түшээд гарах шиг болсон. Хараад байхад тэр хувцастай эгч л нэлээд согтчихсон
байсан ...” гэсэн мэдүүлэг,
- Гэрч Н.**********гийн “**********ийн гэрийн хаалгыг очоод цохисон чинь
********** онгойлгоод бид 3 яваад орсон чинь **********гийн найз орон дээр хэвтэж
байсан. ********** зогсож байсан тэгсэн **********та нар манай найзыг яасан гэсэн
чинь ********** яавал гэж дээ гэсэн...” гэсэн мэдүүлэг,
- Гэрч Б.**********гийн “******************** өөрийнхөө гар утаснаас над руу залгаад “эгчээ туслаарай, ирээрэй, авраарай” гээд надад хаяг хэлсэн би гэрээс гараад тухайн хаяг дээр нь очсон. ...тухайн байрны дунд байрлуулсан буйдан дээр ******************** сууж байсан. Уйлж унжсан байдалтай хөлөөрөө орны бүтээлэг юм уу даавуугаар ороочихсон байсан. Хажууд нь танихгүй хоёр эмэгтэй сууж байсан. ...********************ын ухаан санаа нь тогтворгүй зогсоо зайгүй уйлаад байсан нөгөө хоёр эмэгтэйн хувьд эд нарт нэлээн доромжлуулсан, маргаан үүссэн, тохирчих гэсэн юмнууд ярьж байсан гэсэн зүйлүүд ярьж байх шиг байсан. ...******************** намайг очсоноос хойш айсан, уйлсан байдалтай, биеийн хэвлий хэсэг, цээжин бие болон бүх бие нь зовуурьтай явж чадахгүй байсан би түшиж хамт явж байсан. Хүзүүний зүүн хэсэгт шимсэн юм шиг хөх няц болчихсон 2 хөлийн эрээн булчингийн хавьцаа базсан шинжтэй 5 хурууны оромтой байсан...” гэсэн мэдүүлэг,
- Баянгол дүүргийн 25-р хороо, “**********” хотхоны **********дүгээр байрны хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “граж орох хэсгийн хажуугаар цагаан футболктой хоёр эрэгтэй хүн голдоо нэг эмэгтэй хүнийг хоёр талаас нь сугадсан байдалтай **********-р байр луу авч орж байснаар бичлэг дуусаж байх бөгөөд уг сугадуулсан байдалтай явж байгаа эмэгтэй нь доош тонгойсон байдалтай үс нь унжсан харагдаж байснаар үзлэгийг дуусгав...” гэсэн тэмдэглэл,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн ********** дугаартай “Э.********************ын биед баруун зүүн бугалга, хүзүү, зүүн өвдөгт цус хуралт, баруун зүүн өвдөг, баруун шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэг тогтоогдохгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт,
- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн ********** дугаартай “...хөнжлийн углаа даавуунд урагдалт, дэвсгэр даавуунд түлэгдэлт, дотоожинд урагдалт үүссэн байна” гэсэн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт,
- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн ********** дугаартай “**********” гэсэн бичигтэй, цайвар хүрэн, шаргал өнгийн зураглалтай дэвсгэр даавуу, шоон зураглалтай, цайвар нил ягаан өнгийн даавуун дээр эр бэлгийн эс илэрсэн...” гэсэн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн ********** дугаартай “...Б.********** нь бэлгийн харьцаанд орох чадвартай. Шүүх бактериологийн шинжилгээгээр ДОХ, тэмбүү, Заг хүйтэн, Трихомониализын халдвар илрээгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн ********** дугаартай “...Ц.********** нь хурьцал үйлдэх боломжтой байна. Ц.********** нь бэлгийн замаар дамжих, ДОХ, тэмбүүгийн халдваргүй байна” гэсэн шинжээчийн дүгнэлт,
- Шинжээч Г.********************ийн “...шинжилгээнд ирүүлсэн дотоожинд үүссэн урагдлуудын утасны зах ирмэг бохирлогдоогүй өнгөө алдаагүй байгаа нь шинээр үүссэн байна” гэсэн мэдүүлэг,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн ********** дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн “**********” гэсэн бичиглэлтэй цайвар хүрэн, шаргал өнгийн зураглалтай дэвсгэр даавуу шоон зураглалтай, цайвар нил ягаан өнгийн даавуун дээр эр бэлгийн эс илэрсэн. Б.**********, Ц.********** нарын ДНХ-ийн тогтцыг тогтоов. “**********” гэсэн бичиглэлтэй цайвар хүрэн, шаргал өнгийн зураглалтай дэвсгэр даавуу, шоон зураглалтай, цайвар нил ягаан өнгийн даавуун дээрх эр бэлгийн эсийн ДНХ-ийн тогтоц нь Ц.**********ийн ДНХ-ийн тогтоцтой тохирно...” гэсэн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт.
- Шинжээч Б.********** “...шинжилгээнд ирүүлсэн 2 даавуунаас эр бэлгийн эс илэрсэн 7 хэсэг газраас дээж авч ДНХ-ийн дарааллыг тогтоосон. Ингэхэд “**********” гэсэн бичиглэлтэй даавуун дээрээс авсан Ш-3 дугаартай дээжээс бусад дээжүүдээс илэрсэн эр бэлгийн эсийн ДНХ-ийн тогтоц нь Ц.**********ийн ДНХ тогтоцтой тохирсон...” гэсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ц.**********, Б.********** нарыг “Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, согтуурсан, биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүчээр бэлгийн бэлгийн харьцаанд орж, хүчиндэх” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:
Хохирогч Э.******************** нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хор, хохирол төлбөртэй холбоотой 4.213.796 төгрөгийн хохирлыг нэхэмжилсэн бөгөөд уг хохирлоос баримтаар тогтоогдож байгаа 993.900 төгрөгийн хохирлыг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч Ц.**********ээс 496.950 төгрөг, шүүгдэгч Б.********** 496.950 төгрөг, нийт 993.900 төгрөгийг тус тус гаргуулж, хохирогчид олгож,
- хохирогч нь өөрийн хүсэл зоригоо илэрхийлж хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд өмгөөлөгч, сонгон авч, хууль зүйн туслалцаа авахдаа талуудын хоорондоо харилцан тохиролцсон төлбөр нь гэмт хэргийн улмаас учирсан шууд хохиролд тооцогдохгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зайлшгүй зардалд хамаарахгүй гэсэн үндэслэлээр өмгөөллийн хөлсөнд 3.000.000 төгрөгийг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож, үлдэх 219.896 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж,
- хохирогч Э.******************** нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хор, хохирол төлбөртэй бусад зардлыг холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдав.
II. Эрүүгийн хариуцлагын талаар:
Хохирогчийн өмгөөлөгч Д.********** “Эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан гаргах саналгүй” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Ц.**********ийн өмгөөлөгч Г.********** “Хэлэх зүйл байхгүй” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Ц.**********ийн өмгөөлөгч Г.********** “Хэлэх зүйл байхгүй” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Б.**********йн өмгөөлөгч Ш.**********“Шүүх эрх хэмжээний хүрээнд шийдвэрээ гаргасан. Үйлдэл оролцоог харгалзан ялыг ялгамжтай, хуульд заасан ялын доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү...” гэсэн дүгнэлтүүдийг тус тус гаргаасан.
Иймд шүүхээс шүүгдэгч Ц.**********, Б.********** нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ц.**********эд 6 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.**********д 5 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэв.
- Бусад асуудлаар:
Эрүүгийн **********дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж “**********” гэсэн бичиглэлтэй цайвар хүрэн, шаргал өнгийн зураглалтай дэвсгэр давуу, шоон зураглалтай, цайвар нил ягаан өнгийн даавууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж, хэрэгт хавсаргасан 3 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ц.**********, Б.********** нар цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ********** **********, ********************ын ********** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, согтуурсан, биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүчээр бэлгийн бэлгийн харьцаанд орж, хүчиндэх” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.**********ийг 6 /зургаан/ жилийн хугацаагаар хорих ял,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.**********йг 5 /таван/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.**********эд оногдуулсан 6 жил хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.**********д оногдуулсан 5 жил хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
- хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөгчийн хөлс 3.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, үлдэх 219.896 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж,
- хохирогч Э.******************** нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хор, хохирол төлбөртэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн “**********” гэсэн бичиглэлтэй цайвар хүрэн, шаргал өнгийн зураглалтай дэвсгэр давуу, шоон зураглалтай, цайвар нил ягаан өнгийн даавууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж, хэрэгт хавсаргасан 3 ширхэг сиди бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ц.**********, Б.********** нар цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Ц.**********, Б.********** нарт урьд авсан “хувийн баталгаа гаргах” болон “Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, тэдний эдлэх ялыг 2025 оны 09 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тоолсугай.
7. Шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч нар, өмгөөлөгч нар, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ц.**********, Б.********** нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ДАЛАЙХҮҮ
ШҮҮГЧ Г.ЗОЛБОО
ШҮҮГЧ О.ЖАНЧИВНЯМБУУ