| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Гончигсумлаа |
| Хэргийн индекс | 183/2022/02117/И |
| Дугаар | 183/ШШ2023/00109 |
| Огноо | 2023-01-11 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 183/ШШ2023/00109
| 2023 оны 01 сарын 11 өдөр | Дугаар 183/ШШ2023/00109 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А.У ,
Хариуцагч: Б.Б нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 50.349.240,49 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б хариуцагч А.У , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч А.У , Б.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 50.349.240,49 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. А.У нь 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдөр ЗГ2105129430 тоот зээлийн гэрээг байгуулж тус банкнаас 56.000.000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар зээлж авсан бөгөөд тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангуулах баталгаа болгож, мөн өдрийн ЗБ2105129430 тоот ипотекийн гэрээгээр Ү-00000 дугаар бүхий, иргэн Б.Б өмчлөлийн, Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, 2 дугаар хороо, Орбитын 59 дүгээр гудамжны 48 тоотод байрлах, 40 м.кв талбай бүхий хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Г-0000000 дугаар бүхий, иргэн Б.Баатархүүгийн өмчлөлийн, дээр дурдсан хаягт байршилтай, 495 м.кв талбай бүхий, нэгж талбарын 18632311139405 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлөх эрхтэй газар, мөн өдрийн БГ2105129430 дугаартай барьцааны гэрээгээр 0000 УНҮ улсын дугаартай, KN43JT3F3SK001126 аралын дугаартай, 1995 онд үйлдвэрлэгдсэн ногоон өнгийн ASIAMOTORS GRANTO 0 маркийн цистерн, 0000 УБД улсын дугаартай, KMCCC19VPSU002659 аралын дугаартай, 1995 онд үйлдвэрлэгдсэн цагаан өнгийн HYUNDAI FV415JDL 0 маркийн цистерн, 2020 оны 2 дугаар сарын 07-ны өдөр БГ2105129430-1 тоот барьцааны гэрээгээр 0000 УНД улсын дугаартай, KL3PC70C1VK000161 аралын дугаартай, 1997 онд үйлдвэрлэгдсэн цагаан өнгийн DAEWOO PC70C1 цистерн, 0000ТЧ улсын дугаартай, 0001111 аралын дугаартай, 2000 онд үйлдвэрлэгдсэн саарал өнгийн ПЦ-6817 чиргүүлийг тус тус барьцаалсан байна. А.У нь ЗГ2105129430 дугаар зээлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчиж, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй 390 хоногийн хугацаа хэтрүүлж, зээлийн гэрээг ноцтой зөрчсөөр байна. Зээлийн гэрээний хугацаа 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдөр дуусах боловч зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 39.298.245,96 төгрөг, хүү 10.095.265,11 төгрөг, даатгалын төлбөр 656.959,85 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 298.769,57 төгрөг, нийт 50.349.240,49 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд хариуцагч А.У зээлийн гэрээний үүрэгт 50.349.240,49 төгргийг гаргуулж өгнө үү. Мөн Иргэний хуулийн 153, 158, 174 дүгээр зүйлд зааснаар ЗБ2105129430, БГ2105129430, БГ2105129430-1 тоот ипотекийн болон барьцааны гэрээний дагуу гэрээнд заасан барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч А.У шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа. Г ХХК-иас илүү намайг манай найз Б.Б маань Орон гэрийг минь хурдан барьцаанаас салгаж өг гээд байгаа. Одоо би БНХАУ руу явж тухайн зээлсэн мөнгөөрөө авах байсан тээврийн хэрэгслээ авч ирэхээр явах гэж байна гэжээ.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 409.697 төгрөг болон 70.200 төгрөг тус тус төлсөн баримт, А.У Б.Б нарын Г ХХК-д 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдөр гаргасан өргөдөл, талуудын хооронд 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан ЗГ2105129430 дугаартай зээлийн гэрээний хуулбар, мөн өдрийн ЗБ2105129430 дугаартай ипотекийн гэрээний хуулбар, мөн өдрийн БГ2105129430 дугаартай барьцааны гэрээний хуулбар, 2020 оны 2 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан БГ2105129430-1 дугаартай барьцааны гэрээний хуулбар, Б.Б өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, тээврийн хэрэгслүүдийн гэрчилгээний хуулбар, тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний хуулбар, хүү тооцооллын хүснэгт, Г ХХК-иас Б.Б А.У нарт хүргүүлсэн мэдэгдэл, Г ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэлүүд зэрэг баримтыг ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй хэмээн шүүх үзэв.
2. Нэхэмжлэгч Г ХХК болон хариуцагч А.У нар 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдөр ЗГ2105129430 тоот Зээлийн гэрээ-г байгуулсан байх бөгөөд уг гэрээгээр А.У нь 56.000.000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлж авсан.
Мөн өдрийн ЗБ2105129430 дугаартай Ипотекийн гэрээ-ээр зээлийн барьцаанд хариуцагч Б.Б өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-000000 дугаар бүхий, Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, 2 дугаар хороо, Орбитын 59 дүгээр гудамжны 48 тоотод байрлах, 40 м.кв талбай бүхий хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-0000000000 дугаар бүхий, 495 м.кв талбайтай, нэгж талбарын 00000000000 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлөх эрхтэй газар, мөн өдрийн БГ2105129430 дугаартай барьцааны гэрээгээр 0000 УНҮ улсын дугаартай, KN43JT3F3SK001126 аралын дугаартай, 1995 онд үйлдвэрлэгдсэн ногоон өнгийн ASIAMOTORS GRANTO 0 маркийн цистерн, 0000 УБД улсын дугаартай, KMCCC19VPSU002659 аралын дугаартай, 1995 онд үйлдвэрлэгдсэн цагаан өнгийн HYUNDAI FV415JDL 0 маркийн цистерн, 2020 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн БГ2105129430-1 тоот барьцааны гэрээгээр 0000 УНД улсын дугаартай, KL3PC70C1VK000161 аралын дугаартай, 1997 онд үйлдвэрлэгдсэн цагаан өнгийн DAEWOO PC70C1 цистерн, 46-73 ТЧ улсын дугаартай, 0001111 аралын дугаартай, 2000 онд үйлдвэрлэгдсэн саарал өнгийн ПЦ 6-817 маркийн чиргүүлийг тус тус барьцаалсан байна.
3. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 оны/-ийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн, мөн хэдийгээр зээлийн гэрээний хугацаа 2024 оны 2 дугаар сарын 25-ны өдөр дуусах боловч зээлдэгч нь гэрээний үүргээ биелүүлэхгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, эргэн төлөлт хийхгүй байгаа нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан зээлийн дансны хуулга, хүү тооцооллын хүснэгт зэрэг баримтаар тогтоогдож байна.
4. Хариуцагч А.У , Б.Б нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн гэрээний үүргээ 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн дотор биелүүлнэ гэх агуулга бүхий хариу тайлбар ирүүлсэн боловч уг үүргээ гүйцэтгээгүй нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн болон хариуцагч А.У тайлбараар тус тус тогтоогдож байна.
Гэхдээ хариуцагч А.У үндсэн зээлдэгчийн хувьд Г ХХК-иас нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 50.349.240,49 төгрөгийг төлөхөөр, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлсэн болно.
5. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 оны/-ийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч А.У зээлийн гэрээний үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 39.298.245,96 төгрөг, хүү 10.095.265,11 төгрөг, даатгалын төлбөр 656.959,85 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 298.769,57 төгрөг, нийт 50.349.240,49 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г ХХК-д олгож шийдвэрлэв.
6. Мөн Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 159 дүгээр зүйлийн 159.1, 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-т тус тус зааснаар хариуцагч үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд хариуцагч Б.Б өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-000000 дугаар бүхий, Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, 2 дугаар хороо, Орбитын 59 дүгээр гудамжны 48 тоотод байрлах, 40 м.кв талбай бүхий хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-000000 дугаар бүхий, 495 м.кв талбайтай, нэгж талбарын 18632311139405 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлөх эрхтэй газар болон 91-81 УНҮ улсын дугаартай, KN43JT3F3SK001126 аралын дугаартай, 1995 онд үйлдвэрлэгдсэн ногоон өнгийн ASIAMOTORS GRANTO 0 маркийн цистерн, 0000 УБД улсын дугаартай, KMCCC19VPSU002659 аралын дугаартай, 1995 онд үйлдвэрлэгдсэн цагаан өнгийн HYUNDAI FV415JDL 0 маркийн цистерн, 91-81 УНД улсын дугаартай, KL3PC70C1VK000161 аралын дугаартай, 1997 онд үйлдвэрлэгдсэн цагаан өнгийн DAEWOO PC70C1 цистерн, 00000 ТЧ улсын дугаартай, 0001111 аралын дугаартай, 2000 онд үйлдвэрлэгдсэн саарал өнгийн ПЦ 6-817 маркийн чиргүүлээс тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй.
7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Г ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 479.897 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.У Б.Б нараас 479.897 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгч Г ХХК-д олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 оны/-ийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч А.У зээлийн гэрээний үүрэгт 50.349.240,49 /тавин сая гурван зуун дөчин есөн мянга хоёр зуун дөч/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г ХХК-д олгосугай.
2. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 159 дүгээр зүйлийн 159.1, 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-т тус тус зааснаар хариуцагч үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд хариуцагч Б.Б өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-00000000 дугаар бүхий, Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, 2 дугаар хороо, Орбитын 59 дүгээр гудамжны 00 тоотод байрлах, 40 м.кв талбай бүхий хувийн орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-000дугаар бүхий, 495 м.кв талбайтай, нэгж талбарын 0000000000дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлөх эрхтэй газар болон 00000 УНҮ улсын дугаартай, KN43JT3F3SK001126 аралын дугаартай, 1995 онд үйлдвэрлэгдсэн ногоон өнгийн ASIAMOTORS GRANTO 0 маркийн цистерн, 0000 УБД улсын дугаартай, KMCCC19VPSU002659 аралын дугаартай, 1995 онд үйлдвэрлэгдсэн цагаан өнгийн HYUNDAI FV415JDL 0 маркийн цистерн, 000 УНД улсын дугаартай, KL3PC70C1VK000161 аралын дугаартай, 1997 онд үйлдвэрлэгдсэн цагаан өнгийн DAEWOO PC70C1 цистерн, 0000 ТЧ улсын дугаартай, 0001111 аралын дугаартай, 2000 онд үйлдвэрлэгдсэн саарал өнгийн ПЦ 6-817 маркийн чиргүүлээс тус тус үүргийн гүйцэтгэл хангуулсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Г ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 479.897 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.У , Б.Б нараас 479.897 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж нэхэмжлэгч Г ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА