| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Далайхүү |
| Хэргийн индекс | 195/2025/00518/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/2262 |
| Огноо | 2025-09-29 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Л.Солонго |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2262
2025 09 29 2025/ШЦТ/2262
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал,
улсын яллагч Л.Солонго,
шүүгдэгч Ц.***, түүний өмгөөлөгч М.Даваадорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос ******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
***.
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.*** нь 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан хохирогч С.***ын толгойн тус газарт өшиглөж, эрүүл мэндэд нь доод эрүү ясны ооч хэсэг ба зүүн үений сэртэнгийн хугарал, дээд уруулд шарх бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.*** мэдүүлэхдээ: “...Надад нэмж мэдүүлэх зүйл байхгүй, би гэм буруугийн талаар маргахгүй тул нэмж мэдүүлэг өгөх шаардлагагүй...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
Хохирогч С.***ын:
“...2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 40-р хороо, Баянхошуу ***р гудамжинд байх *** гэх эгчийн гэрт манай найз *** бид хоёр очиход ***, ***, *** эгч нар архи уугаад байж байхаар нь *** бид хоёр архинаас нь уусан юм. Удалгүй *** бид хоёр манай гэрт очоод байж байтал тэр хэд араас ирэхээр нь би оруулаагүй юм. Тэгээд *** манай гэрт үлдээд би гэрээс гараад дэлгүүрээс архи авах замаараа *** эгчийн гэрт хэн байна гэж бодоод дахиад гэрт нь очсон чинь *** газар хэвтэж байхаар нь чи босооч хүн орж ирэхэд газар хэвтээд байх юм гэтэл *** эгч сандал авч өгөөд би суугаад байж байтал *** босож ирээд нүүр лүү өшиглөсөн чинь би ухаан алдаад удалгүй дахиад сэртэл *** миний нүүрэн дээр дэвсэж байсан, ...*** намайг сандал дээр сууж байхад нүүр лүү 1 өшиглөөд би ухаан алдсан. Удалгүй сэрэхэд миний нүүрэн дээр 2-3 удаа дэвссэн, ...Би 2 сая гаран төгрөгөөр эмчилгээ хийлгэсэн тэрийг нэхэмжилж, хуулийн дагуу арга хэмжээ авхуулмаар байна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/,
Хохирогч С.***ын 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн:
“...Надад сэтгэцэд учирсан хор уршгийн өөрт холбоотой эрхийг тайлбарлаж өглөө. Надад энэ гэмт хэргийн улмаас сэтгэцийн хариу урвал, сэтгэцийн тур зуурын болон байнгын шинжтэй эмгэг өөрчлөлт, хэвийн амьдрал алдагдсан, хөдөлмөрийн чадвар алдагдсан зүйл байхгүй. Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй. Би хагалгаа хийлгэсэн эмчилгээний зардал мөнгөө гаргуулж авмаар байна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дахь/,
Хохирогч С.*** нь гэмт хэргийн улмаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авахдаа эрүүл мэндийн даатгалын сангаас 3.234.060 төгрөгийн хөнгөлөлт эдэлсэн талаарх мэдээлэл /хавтаст хэргийн 14 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн *** дугаартай:
“...С.***ын доод эрүү ясны ооч хэсэг ба зүүн үений сэртэнгийн хугарал, дээд уруулд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь уналтаас үүсэх боломж багатай. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 25-26 дахь тал/,
Хохирогч С.***ын *** дугаартай өвчний түүхийн хуулбар /хавтаст хэргийн 49-70 дахь тал/,
Шүүгдэгч Ц.***ын сэжигтэн, яллагдагчаар гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 31-33, 43-44 дахь талууд/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
I. Гэм буруугийн талаар:
Улсын яллагч “шүүгдэгч Ц.*** нь хохирогч С.***ын эрүүл мэндэд нь халдаж, түүний биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах, хохирогч баримтаар хохирол нэхэмжлээгүй тул цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар цаашид нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Даваадорж “Миний үйлчлүүлэгч Ц.*** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй, хийсэн хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа, мөн Эрүүл мэндийн даатгалын санд 3.234.060 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа. Түүний холбогдсон хэрэг хөнгөн гэмт хэрэгт хамаарч байгаа, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан бөгөөд шүүгдэгч Ц.*** нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй.
Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ц.***ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч Ц.*** нь:
2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан хохирогч С.***ын толгойн тус газарт өшиглөж, эрүүл мэндэд нь доод эрүү ясны ооч хэсэг ба зүүн үений сэртэнгийн хугарал, дээд уруулд шарх бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хохирогч С.***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн *** дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирогч С.***ын *** дугаартай өвчний түүхийн хуулбар болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ц.***ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.***ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогчоос мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгөхдөө “эмчилгээ хийлгэсэн хохирлоо нэхэмжилнэ” гэсэн байх боловч энэ талаарх баримтаа гаргаж өгөөгүй байна.
Иймд хохирогч С.*** нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг тогтоолд дурдаж шийдвэрлэв.
Мөн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж, мөн хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад гаргуулна” гэж заасан ба хохирогчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан төлбөрт 3.234.060 төгрөгийн зардал гарсан байх тул шүүгдэгч Ц.***оос дээрх төлбөрийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
II. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Даваадорж “Миний үйлчлүүлэгч Ц.*** нь ачигч хийдэг, ажил хөдөлмөр эрхэлдэг нөхцөл байдлыг харгалзан торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Иймд шүүхээс шүүгдэгч Ц.***ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Нийслэлийн Сонгинохайрхан дүүргээс явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
- Бусад асуудлаар:
Эрүүгийн *** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ц.*** нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*** нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч С.*** нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ц.*** нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ц.***од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ДАЛАЙХҮҮ