| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Далайхүү |
| Хэргийн индекс | 195/2025/00518/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/2263 |
| Огноо | 2025-09-29 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | С.Энхням |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 2025/ШЦТ/2263
2025 09 29 2025/ШЦТ/2263
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал,
улсын яллагч С.Энхням,
шүүгдэгч Г.***, түүний өмгөөлөгч Х.Гантулга нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******эд холбогдох эрүүгийн ***тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
***.
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Г.*** нь 2025 оны 03 дугаар сарын 08-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 3-р хороо, Бага наран *** тоотод байрлах хохирогч Д.***ийн *** улсын дугаартай “***” загварын автомашины урд талын салхины шил, жолооч талын хаалганы цонхны шил, жолооч талын толь, *** улсын дугаартай “***” загварын автомашины урд болон хойд талын салхины шил, мөн байшингийн вакум цонхны 2 хэсгийг хагалж гэмтээсний улмаас нийт 2.018.100 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанд шүүгдэгч Г.*** мэдүүлэхдээ: “...*** манай эхнэртэй 1 жил гаруй хугацаанд явалдсан, тэгээд жирэмсэн болгож хүүхдийг нь авхуулсан байсан тул би уур хүрээд байшингийнх нь цонхыг хагалсан. Гэтэл гарч ирэхгүй байсан тул машиных нь цонхыг хагалсан. Одоо ажил хийж байгаад хохирлыг нь төлж барагдуулах болно. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
Хохирогч Д.***оос: “...Сонгинохайрхан дүүргийн 3-р хороо, Бага наран *** тоотод гэрийн цонх, машины цонхнуудыг хагалсан байна...” гэсэн гомдлыг хүлээн авсан тэмдэглэл, дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 7-8 дахь тал/,
Мөрдөгчийн 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 9-17 дахь тал/,
Хохирогч Д.***ийн:
“...Би 2025 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 3-р хороо, Бага нарангийн *** тоот гэрээсээ Булган аймгийн Гурванбулаг сум руу яваад, 2025 оны 03 дугаар сарын 10-ны өглөө гэртээ ирсэн чинь гэрийн хоёр цонх болон хашаанд байсан “***” маркийн *** улсын дугаартай автомашины урд талын болон ард талын салхины шил, “***” маркийн *** улсын дугаартай автомашины салхины шил, жолооч талын хаалганы шил болон толь... зэрэг хагарсан байсан тул цагдаагийн байгууллагад хандаж байна. Миний *** улсын дугаартай улаан өнгийн “***” маркийн автомашины урд талын салхины шил, жолооч талын хаалганы цонхны шил, жолооч талын том толь зэрэг хагарсан. Мөн ...*** улсын дугаартай хөх өнгийн “***” маркийн автомашины урд талын салхины шил, хойд талын багажны том шил хагарсан байсан. Тус хашаанд байх миний өмчлөлийн байшингийн баруун талын вакум цонхны салхивчны харалдаа доод талын 53x43 см хэмжээтэй вакум шил хагарсан, зүүн талын вакум цонхны 45x35 хэмжээтэй салхивчны вакум шил хагарсан зэрэг хохирол учирсан, ...Би өөрт учирсан хохирлыг төлүүлж авмаар байна, өөр ямар нэгэн санал хүсэлт байхгүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 22-26 дахь тал/,
Хохирогч Д.***ийн *** улсын дугаартай “***” автомашины ***дугаартай гэрчилгээний хуулбар, *** улсын дугаартай “***” маркийн автомашины ***дугаартай цахим гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 40-41 дэх тал/,
Гэрч О.***ын:
“...Манай урд хөрш болох Д.***ийн байшин болон машины цонхнуудыг манай гудамд байдаг Г.*** гэдэг хүн 2 өдрийн өмнө согтуу байх үедээ хагалж байх үед нь Л.***, *** гэх эхнэр, нөхөр хоёр хараад “болиоч” гэж хэлээд болиулах гэхэд болихгүйгээр агсам тавиад 2 машины болон байшингийн урд 2 цонхыг хагалчхаад явсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дахь тал/,
Гэрч Ж.***ийн:
“...2025 оны 03 сарын эхээр, шөнийн 22.00 цаг өнгөрч байх үед ... Г.*** гэдэг залуу согтуу орилоод байхаар нь би гараад явж очиход Г.*** нь Д.***ийн хашаан дотор согтуу орилоод байж байсан. Г.*** надад “Эгчээ, би Д.***ийн байшингийн цонхнууд, машины цонхнуудыг нь хагалчихсан...” гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дахь тал/,
Гэрч Л.***:
“...*** надад хэлэхдээ ***ийг согтуу ***ийн хашаанд орилоод байшин болон автомашинуудын цонхыг нь хагалж байхад болиулаад гэрт нь аваачиж өгсөн талаар хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийнx 33 дахь тал/,
Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн *** дугаартай:
“...Шинжилгээний объектын 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн зах зээлийн үнэлгээ нийт 2.018.100 төгрөгөөр үнэлэгдэв” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 80-84 дэх тал/,
Шүүхийн Шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн *** дугаартай:
“...зүүн хаалганы дотор талаас гэх арчдас, машины жолооны хүрд дээрээс гэх арчдас дээрх цуснаас нэг эрэгтэй хүний ДНХ-н тогтоц тогтоогдсон нь Г.*** гэх цусны ДНХ-н тогтоцтой тохирч байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 71-72 дахь тал/,
Шүүгдэгч Г.***ийн “..хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 104 дэх тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
I. Гэм буруугийн талаар:
Улсын яллагч “шүүгдэгч Г.*** нь хохирогчийн эд хөрөнгийг санаатай гэмтээж бага хэмжээний дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах, шүүгдэгчээс 2.018.100 төгрөгийг гаргуулж хохирогчид олгуулах” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Гантулга “Миний үйлчлүүлэгч Г.*** өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь эхнэрээ хохирогчтой хардсан асуудлаас үүссэн байдаг. Хохирол төлөхөө илэрхийлж байгаа, санхүүгийн чадваргүйгээс болж хохирол төлөөгүй байгаа боловч нөхөн төлөхөө илэрхийлж байгаа” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч Г.*** нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй.
Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Г.***ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч Г.*** нь:
2025 оны 03 дугаар сарын 08-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 3-р хороо, Бага наран *** тоотод байрлах хохирогч Д.***ийн *** улсын дугаартай “***” загварын автомашины урд талын салхины шил, жолооч талын хаалганы цонхны шил, жолооч талын толь, *** улсын дугаартай “***” загварын автомашины урд болон хойд талын салхины шил, мөн байшингийн вакум цонхны 2 хэсгийг хагалж гэмтээсний улмаас нийт 2.018.100 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь гомдлыг хүлээн авсан тэмдэглэл, дуудлагын лавлагааны хуудас, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Д.***, гэрч О.***, Ж.***, Л.*** нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлт, Шүүхийн Шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн *** дугаартай шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Г.***ийг “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн” гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогчид 2.018.100 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Г.*** нь хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй байх тул дээрх төлбөрийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.
II. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас “шүүгдэгч Г.***эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Гантулга “Миний үйлчлүүлэгч *** худалдааны төвд харуулын ажил хийдэг байсан, яг одоогоор эрхэлсэн ажилгүй байгаа. Тэгэхээр Улсын яллагчийн саналыг дэмжиж байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүгдэгч Г.*** нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын санд бүртгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүхээс шүүгдэгч Г.***ийг Эрүүгийн хуулийн тусгай 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
- Бусад асуудлаар:
Эрүүгийн ***дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 3 ширхэг “хуруу шилтэй дээж”-ийг устгуулахаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.***ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.***ийг 250 /хоёр зуун тавин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.***эд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*** нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 3 ширхэг “хуруу шилтэй дээж”-ийг устгуулахаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримт устгах комисст шилжүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.***ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Г.***эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ДАЛАЙХҮҮ