Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 2025/ШЦТ/239

 

 

                                             2025/ШЦТ/239

 

 

 

М УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж

Улсын яллагч: М.Гансүх

Хохирогч: Д.Б

Шүүгдэгч: Б.С, Х.Э, Б.Ш, Б.П

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Билгүүнсаран нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас М Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Бийн С, Ховогт Хын Э, М овогт Бийн Ш, Б овогт Бийн П нарт холбогдох 2412002800209 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. М Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ний өдөр З
аймгийн Т суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой,
цахилгаанчин мэргэжилтэй, цахилгаанчин ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт
З аймгийн Т сумын .. дүгээр баг Ш гэх газарт оршин суух хаягтай,
улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Б овогт Бийн С /РД: ../

 

2. М Улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ны өдөр А
аймгийн Х суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн
тамирын багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн
хамт А аймгийн Х сумын .. дүгээр баг Х гэх газар оршин суух
хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял
шийтгэлгүй, Ховогт Хын Э /РД: ../

 

3. М Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ний өдөр А аймгийн Х суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой,
автомеханикч мэргэжилтэй, авто засварын газарт засварчин ажилтай, ам бүл 5,
эцэг, эх, 2 дүүгийн хамт А аймгийн Х сумын .. дүгээр баг М гэх
газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах
чадвартай, урьд ял шийтгэлгүй, М овогт Бийн Ш /РД: ../

 

4. М Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр А
аймгийн Х суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн
тамирын багш мэргэжилтэй, бетон зуурмагийн үйлдвэрт жолооч ажилтай, ам бүл 4,
эцэг, эх, дүүгийн хамт А аймгийн Х сумын .. дугаар баг Ө, ш
гудамж .. тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах
чадвартай, урьд ял шийтгэлгүй,
Б овогт Бийн П /РД: ../

 

Шүүгдэгч нарын холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

Шүүгдэгч Б.С, Х.Э нар нь бүлэглэн 2024 оны 07 дугаар
сарын 22-ны өдөр А аймгийн Х сумын Ө багийн төвд байрлах
наадмын талбай дээр Х сумын 100 жилийн баяр наадмын хаалтын тоглолтын
үеэр бүжиглэж байсан хохирогч Д.Бтай үл ялих зүйлийн улмаас
маргалдаж, түүний биед халдаж, нүүр тус газар нь, толгой хэсэг рүү гараараа цохиж
тархи доргилт гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай
учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн,

шүүгдэгч Б.Ш, Б.П нар нь бүлэглэн 2024 оны 07
дугаар сарын 22-ны өдөр А аймгийн Х сумын Ө багийн төвд
байрлах наадмын талбай дээр Х сумын 100 жилийн баяр наадмын хаалтын
тоглолтыг үзэж байсан хохирогч Л.Бтэй үл ялих зүйлийн улмаас маргалдаж,
түүний биед халдаж, нүүр хэсэг рүү гараараа цохин тонгойх үед нь хамар луу
өшиглөж, түүний баруун нүдний доод хэсэгт цохиж, түүний биед баруун нүдний
ухархайн дотор хана, хамар ясны шинэ хугарал, баруун нүдний зовхи, духны зөөлөн
эдийн няцрал гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай
учруулах гэмт хэргийг бүлэглэж
үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Э мэдүүлэхдээ: “...2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Х сумын 100 жилийн ойн оройн шоуны үеэр манай найзыг зодож, амнаас нь цус гоожуулж, шанаа нь аймар болчихсон байсан. Тэгээд хэн цохисон юм гэхэд н.Б цохисон гэсэн. Тэгэхээр нь н.Б гэж аль нь юм гэхэд хохирогч  Д.Б ах руу заасан учраас би түүнийг Л.Б гэж бодоод очоод цохиод унагаасан. Д.Б ах манай найзын ах хэдий ч би түүнийг таньдаггүй байсан. Хэрэг гарсны дараа би хөдөө явсан. Гэтэл ах маргааш нь цагдаад гомдол гаргасан байсан. Цагдаа дээр мэдүүлэг өгсний дараа эмнэлэг орсон. Тэгээд ахыг хөдөө гарч хононо гэхээр нь бид нар гараад хоноод хот орж эмчлүүлж өгье гэсэн ч ахын ээж, аав нь зүгээр гэж хэлсэн. Тэгээд би ээжтэй хамт Д.Б ахын араас хот ороод ах руу залгасан ч утсаа аваагүй. Би 2 удаа ээжтэй хамт хот ороод ахтай холбогдож хохирлыг нь барагдуулъя гэсэн боловч ах утсаа аваагүй. Гэтэл ахиад сумын цагдаагаас дуудсан. Мөрдөгч Д.Б ахад 2,000,000 төгрөгийн бодит хохирол учирсан гэж хэлсэн. Тус хохирлыг төлье гэсэн чинь сэтгэл санааны хохирол гээд Б.С бид хоёроос 5,000,000 төгрөг нэхсэн. Тэгээд бодит хохирлын 2,000,000 төгрөгийг төлөх гэсээн боловч аваагүй. Д.Б ахын холбогдоогүй, залгаагүй гэдэг худлаа мэдүүлэг. Би байнга залгадаг байсан ч ах өөрөө утсаа авдаггүй байсан.  Би найз руугаа хүртэл залгаад хохирлыг төлье гээд хэлэх гэсэн боловч бас утсаа аваагүй. Д.Б ах эхлээд манай найз Б.Сыг дагзадсан учраас манай найз маргалдсан. Харин би Д.Б ахыг Л.Б ахтай андуураад цохисон. Би өөрийн үйлдэлдээ маш их гэмшиж байна...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.С мэдүүлэхдээ: “...2024 оны 07 дугаар 22-ны орой бид хэд наадмын талбайн баруун хойно тойроод зогсчихсон байсан. Тухайн үед 2 литрийн пиво хувааж уучхаад,  манайхан намайг зүүн талд байгаа машинаас пиво аваад ирээч гэж хэлсэн. Намайг пивоо авчхаад буцаад ирэхэд тоглолт ид өрнөж байсан тул морьтой залуучууд бүчээд зогсчихсон байсан. Тэгээд хэсэг бүлэг ах, эгч нарын цаад талд манай найзууд харагдаж байсан. Ах, эгч нар хойморт нь зогсчихсон, манай найзууд яг баруун талд нь байсан юм. Тэгээд ах, эгч нарын дундуур нь зүсээд гараад явсан чинь араас дагз руу цохисон. Би эргэж хараад яаж байна вэ ах гэхэд зайлаач пизда минь гээд хараалын үг хэрэглээд байсан. Тэгэхээр нь би зүгээр холдооч гээд хэлчхэж болдоггүй юм уу гэхэд битгий хуцаад олон юм яриад бай, цаашаа зайл гэж хэлсэн. Гэтэл нэг эгч намайг явчих гэхээр нь хүн цохичхоод уучлаарай ч гэж хэлэхгүй муухай зан гаргаж байна гэж хэлсэн. Гэтэл Д.Б ах нөгөө эгчийн цаанаас олон юм яриад байхаар нь би очоод цохисон. Л.Б гэх хүн намайг цохиод унагаасан байсан. Тэгээд нэг ухаан ортол миний гар утас өврөөс уначихсан байсан. Би утсаа хайгаад тонгойсон чинь хэн нэгэн нь дахиж өшиглөсөн учраас би ухаан алдаад унасан. Тэгээд би өглөө майхандаа сэрсэн. Б.П намайг майханд аваачиж хонуулсан байсан. Улмаар маргааш нь зодоон болсон гээд цагдаа дээр дуудагдсан. Бид нар хот ороод ахыг эмчлүүлээд өгье гэхэд ах бид нар өөрсдөө хот ороод эмчлүүлчихье, та нар араас ирээд яриарай гээд салсан. Тэгээд 2-3 удаа Х.Этай холбогдоод хохирлоо барагдуулъя гээд яриадхаач гэхэд Д.Б ах утсаа авахгүй байгаа талаар хэлсэн. Гэтэл 2024 оны 09 дүгээр сарын үед цагдаагаас холбогдоод ирж мэдүүлэг өг гэсэн. Тэгээд ахтай холбогдсон чинь 9,000,000 - 10,000,000 төгрөгийн зардал гарсан 5,000,000 төгрөг өгчих гэж хэлсэн. Цагдаа дээр нь очсон чинь цагдаа нь бодит хохирлоо баримтаараа төлнө гэж хэлсэн. Улмаар Д.Б ах 5,000,000 төгрөг төлчих гэсэн харин бид нар бодит хохирлыг нь  төлчихмөөр байна гэж хэлсэн. Д.Б ахад учирсан хохирлыг барагдуулж чадаагүй байгаа. Гэхдээ бодит хохирлоо төлнө. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ш мэдүүлэхдээ: “...2024 оны 07 дугаар сарын 22-ны орой бид хэд тоглолт үзэж байсан. Гэтэл манай сумын нэг залуу ирээд нөгөө Завханаас ирсэн найз чинь зодуулчихлаа гэж хэлсэн. Тэгээд намайг очиход Б.Сын уруул амнаас нь цус гарчихсан, шанаа нь бомбойгоод хавдчихсан байсан. Тэгээд хэн зодсон юм гэхэд хүмүүс Л.Б ахыг зодсон гээд түүнийг заасан. Улмаар Л.Б ах бид хоёр харилцан зодолдсон. Гэхдээ Л.Б ах намайг онож цохиогүй. Би Л.Б ахыг цохиод, доош тонгойнгуут нь өшиглөсөн. Ер нь тэгээд салцгаасан. Гэтэл маргааш өглөө нь цагдаа дээр дуудагдсан. Тэгээд Л.Б ахтай нь хамт хот орж, түүнийг эмчлүүлсэн. Хотод үзүүлэхэд Л.Б ахын хамрын яс хугарсан байна гэж хэлсэн бөгөөд түүний хамрынх нь ясыг нь тэгшлүүлсэн. Л.Б ах хохиролд 2,000,000 төгрөг өгчих гэсэн учраас 2,000,000 төгрөгийг төлсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.П мэдүүлэхдээ: “...2024 оны 07 дугаар сарын 22-ны орой найзуудтайгаа Х сумын 100 жилийн ойн тоглолтыг үзэж байсан. Л.Б ах манай найз Б.Сыг цохиж унагаасны улмаас тэрээр газарт хэвтэж байсан. Тэгээд найзыгаа аваад гарах гээд явж байхад н.Ц гээд найзыг маань Л.Б ах эрүү рүү нь цохиж унагаасан. Би найзыгаа өмөөрч Л.Б ахын нүүрэн тус газарт 1 удаа нь цохисон. Тэгээд Б.Сыг майхандаа аваачиж унтуулсан. Өглөө сэрсэн чинь Д.Б ахын дүү нь найзтайгаа хамт ирээд ахыг зодсон байна хамт явъя гэсэн. Тэднийг дагаад очиход Д.Б ах болон Л.Б ах нар хамт байсан. Тэд хэдүүлээ цагдаагийн газарт очиж учраа олъё гэж хэлсэн тул хамт сумын цагдаа дээр очсон. Цагдаагийн газарт байхад Д.Б ахын аав, ээж ирсэн. Аав, ээж нь ирээд Д.Б ах болон Л.Б ах нарыг архи дарс ууж, хүнтэй зодолдлоо гээд загнаад байсан. Тэгээд удаагүй байтал Д.Б ахын бие муудаад байна гээд эмнэлэг явсан. Бид нар эмнэлгийн гадаа хүлээгээд байж байхад биеийн байдал нь гайгүй бололтой, хохирлоо барагдуулаарай гээд салсан...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Б мэдүүлэхдээ: “...2024 оны 07 дугаар сарын 22-ны шөнө Архангай аймгийн Х сумын  100 жилийн ойн хаалтын шоу тоглолт болж байсан. Би ангийн хүүхдүүдтэйгээ хамт наадмын талбайн баруун хойд хэсэг тойрон тоглолт үзэж байсан. Тухайн үед юу болсныг сайн санахгүй байгаа.  Миний араас 1 хүүхэд цохисон учраас би ухаан алдаж унаад эмнэлэг дээр сэрсэн. Би архи, дарс уудаггүй. Би хүмүүстэй муудалцдаг хүн биш. Б.Сын яриаг сонсоход намайг эхэлсэн гээд байгаа. Би өөрийгөө хувь хүний хувьд ямар хүн болохоо мэднэ.  Би тийм муухай авир гаргах хүн биш. Би өөрийгөө мэднэ. Миний нэхэмжилж байгаа 5,000,000 төгрөгийг барагдуулчихвал би гомдолгүй ...” гэв.

 

Үүнд: Мөрдөн байцаалтын шатанд 2412002800209 дугаартай эрүүгийн хэргээс:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 9 хуу/,

Хохирогч Д.Бын “...Би Архангай аймгийн Х суманд 2024
оны 07 дугаар сарын 22-ны өдөр Х сумын 100 жилийн баяр наадмын өдрийн
20 цагийн үед өөрийн найз Б болон түүний хоёр найзтай дөрвүүлээ 1 ширхэг
2.5 литрийн хэмжээтэй “Нийслэл” нэртэй пиво хувааж ууцгаасан. Тэгээд 22 цагийн үед ангийнхаа хүүхдүүдтэй уулзаж наадмын талбай дотор
ангийнхантайгаа бүжиглэж байхад танихгүй нэг залуу дунд орж ирээд зогсоод
байсан. Би тухайн залууг ахын дүү бид хэд ангиараа тойрог болоод бүжиглэж байна
чи наанаасаа гарчих гэж хэлсэн. Тэгсэн тэр залуу гарчхаад намайг гараад ир гээд байсан. Тэгэхэд манай ангийн охидууд тэр залууг чи зүгээр эндээс явчих гэж хэлсэн. Тэгсэн тэр залуу хэсэг хугацааны дараа намайг хажуу талаас татаж миний нүүр тус газар луу гараараа 1
удаа хүчтэй цохисон. Тэгсэн манай найз Б намайг өмөөрч тухайн залууг салгасан. Ингээд
удалгүй байж байтал миний араас толгой хэсэг рүү Х овогтой Э гэх
залуу гараараа нэг удаа намайг цохиж унагаасан.
Маргааш нь би Архангай аймгийн Х сумын эрүүл мэндийн төвд сэрсэн. Сэрсэн даруйдаа эмч Улаанбаатар хот руу явж үзүүл гэсэн. Тэгээд тухайн өдрөө Улаанбаатар хот руу явж шинжилгээ өгч эмчилгээ хийлгэхэд миний биед тархи доргилт гэмтэл тогтоогдсон. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. ...Би тухайн өдөр 10 жилд нэг ангид байсан Л.Б, О, Бийн дүү Х, Бнартай хамт байсан. Бид нар Х сумын наадмын талбай дотор талд байсан. ...Эхлээд миний нүүр хэсэг рүү цохидог залуу нь Завхан аймгийн иргэн Б.С гэдэг залуу байсан. Дараа нь миний толгой хэсэг рүү цохидог залуу нь Х сумын иргэн Х овогтой Э гэх хоёр залуу цохисон. ...Миний хувьд тухайн залуустай ямар нэгэн зодоон цохион хийсэн асуудал
огт байхгүй. ...Манай найз Б Завхан аймгийн иргэн Б.С гэх хүнийг надаас
салгасан. ...Миний биед учирсан гэмтэл, бэртлийг эмчлүүлэхэд гаргасан зардлыг гаргаж
өгвөл гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-17 хуу/,

Хохирогч Д.Бын дахин өгсөн “...Тухайн үед Улаанбаатар хот ороод эмчилгээ хийлгэх талаар бид хэд ярилцаад тохиролцсон. Түүнээс хойш холбоо бариагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 хуу/,

Хохирогч Д.Бын 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн дахин
өгсөн “...Миний эмчилгээнд зарцуулсан нийт төлбөр нь 3.690.960 төгрөг, мөн тухайн
үед би “Эрхэм ордон” ХХК-д 2019 оноос талбайн даамлаар 1 сарын 3.000.000
төгрөгийн цалинтай ажилладаг байсан бөгөөд зодуулснаас болж 7 хоног эмнэлэгт
хэвтэн эмчилгээ хийлгэсэн бөгөөд үүнээс хойш гэртээ гам барьж эмчилгээ хийлгэж
ажил хийх боломжгүй 2 сар болсон бөгөөд ажилгүй байсан хугацааны цалин
6.000.000 сая төгрөгийг тус тус нэхэмжилнэ. Дээрх эмчилгээний зардлын баримт
болон ажлын газрын тодорхойлолт, зардлын тооцооны гар бичмэл нийт 5 хуудас
баримт материалыг хавсаргав...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25 хуу/,

Гэрч Ш.Огийн “...Манай нөхөр болон нөхрийн найз Б ангийнхан хэдэн хүүхдүүдтэй тойрог болоод бүжиглэж байхад нэг өндөр танихгүй залуу Быг наашаа гараад ир гээд татаж чангаагаад байсан. Тэгсэн нөгөө өндөр залуу Бын нүүр лүү нэг
хүчтэй цохиод авсан. Тэгээд манай нөхөр Б найз Д.Быг өмөөрөөд
тухайн танихгүй залууг тэврээд салгасан. Тэгсэн өөр нэг танихгүй залуу ирээд Бын араас нь толгой хэсэг рүү нэг цохисон Б ухаан алдаад уначихсан. Тэгээд манай нөхөр Б нь Быг Х сумын эрүүл мэндийн төвд хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-
ийн 38-39 хуу/,

Гэрч Д.Цын 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “...Би
Д.Б гэх хүнийг танина. Миний төрсөн ах байгаа юм.
...Би тухайн үед буюу 2024 оны 07 дугаар сарын 22-ны орой Х суманд
100 жилийн баярын шоу тоглолт үзээд явж байгаад гэртээ хариад удаагүй явж
байтал миний ахын ангийн хүүхэд болох Б ах утсаар танай ах Д.Б
хүнд зодуулаад эмнэлэг дээр ирсэн байна хүрээд ир гэхээр нь би сумын төвийн
эмнэлэг дээр ирж өөрийн ахтайгаа уулзахад миний ах Б нь эмнэлгийн
орон дээр дусал хийлгэсэн байдалтай унтаж байсан. Тэгэхээр нь би юу болсон
талаар нь ангийнх нь хүүхдүүдээс болон Б ахаас асуухад манай сумын
залуучууд зүгээр байхад нь зодчихлоо гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 хуу/,

Гэрч Д.Цын 2025 оны 06 дугаар сарын 07-ны өдөр дахин өгсөн
“...Нэмж мэдүүлэхэд манай ах Б нь хүнд зодуулаад эмнэлэгт очсоны
дараа би мэдсэн тухайн зодоон болох үед би хажууд нь байгаагүй. ...Намайг найзындаа байхад Б ахын найз Б ах над руу залгаад
Б хүнд зодуулаад эмнэлэг дээр ирчихсэн байна гэж хэлэхэд нь би
эмнэлгийн байгууллага дээр очсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 хуу/,

Гэрч Г.Цн “...Би Архангай аймгийн Х сумын Ө багийн төвд наадмын талбай дээр Х сумын түүхт 100 жилийн ойн арга хэмжээний үеийн шоу тоглолтыг найзууд
болох Х.Э, Б.С, Б.Ш, Б.П нарын хамт үзэж
байсан. Бид хэд наадмын талбай дотор шоу үзэж байсан хүмүүсийн ертөнцийн
зүгээр баруун хойд талд зогсоод тоглолт үзээд байж байсан. Тэр хавиар байсан
хүмүүс Б.С хүнд цохиулаад газар уначихсан байна гэж ярьж байсан.
Тэгээд би Сыг хайгаад наадмын талбайн зүүн хаалга чиглээд явж байхад
урдаас намхан нуруутай улаан дээлтэй хүн ирж яваад миний эрүү хэсэгт нэг удаа
цохисон. Би өвдөг дээрээ сөхөрч унасан. Би босож ирээд намайг цохисон эрэгтэй
рүү дайрахад манай найз Цэдэн-Иш хүрч ирээд тэвэрч өргөөд намайг боль андаа
гэж хэлээд наадмын талбайн зүүн урд хаалгаар аваад гарсан. Талбайн гадаа гараад
нэг найзынхаа машинд суугаад тэндээс хөдлөөд яваад өгсөн. ...Тухайн үед нь би хажууд нь байгаагүй болохоор Б, Б нарыг хэн цохиж зодсон талаар би мэдэхгүй. Би Сыг нутгийнхаа наадмыг үзүүлэхээр хотоос хамт ирсэн юм. ...Намайг Б гэдэг залуу нь нэг удаа эрүүн тус газар гараараа цохисон. Надад ямар нэгэн гэмтэл учраагүй тул би шүүх эмнэлгийн дүгнэлт гаргуулахгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51 хуу/,

Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч
Б.Отгонжаргалын гаргасан 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 363 дугаартай “...1 .Д.Бын биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 2.Мохоо зүйлийн
үйлчлэлээр үүснэ. З.Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Тархи доргилт
гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд
учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг
тогтоогдлоо. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...”
гэх шинжээчийн дүгнэлт  /хх-ийн 59-61 хуу/,

Эд зүйл баримт бичиг хүлээн авсан 2024 оны 12 дугаар сарын 03-ны
өдрийн “...Хохирогч Д.Баас хэрэгт тусгуулахаар гаргаж өгсөн "... 1.Эрхэм
ордон” гэх компанид ажилдаг гэсэн тодорхойлолт 1 хуудас... 2.Эмнэлгийн
байгууллагад үзүүлсэн зардал, замын зардлын төлбөрийн баримт 15 ширхэг болон
нэгдсэн байдлаар тооцсон 1 хуудас баримтыг хүлээн авч тэмдэглэл үйлдэв...” гэх
мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 114 хуу/,

Баримт бичиг хэрэгт тусгах тухай 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн
мөрдөгчийн тогтоол /хх-ийн 115-120 хуу/,

Яллагдагч Х.Эын “...Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би зүйлчлэлтэй маргах зүйл байхгүй хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 154-155 хуу/,

Яллагдагч Б.Сын “...Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...Маргах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 185-186 хуу/,

Иргэний нэхэмжлэгч Ч.Мгийн “...Би Архангай аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн нэрийн өмнөөс эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. ... Д.Б нь 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 2024 аны 08 дугаар сарын 24-ний өдрийн хооронд эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 893.786 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй авсан. Харин Л.Б нь 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр
сарын 23-ны өдрийн хооронд гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын
сангаас нийт 3.166.080 төгрөгийн үйлчилгээг үнэ төлбөргүй авсан. Нийт 4.059.866 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 203-204 хуу/,

Хохирогч Д.Бын 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дахин
өгсөн “...Би тэр залуучуудаас 9 сая төгрөг өг гэсэн боловч арай их байна гээд
хоорондоо тохироогүй юм. Би одоо эмчилгээний зардал болох 5 сая төгрөг
нэхэмжилж байна. ...Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй...” гэх
мэдүүлэг /хх-ийн 207 хуу/,

Хохирогч Л.Бийн 2025 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн “...Би 2024
оны 07 дугаар сарын 22-ны орой 22 цагийн үед Архангай аймгийн Х сумын
ерөнхий боловсролын сургуулийн 116 бүлгийг 2012 онд төгсөж байсан ангийнхаа
хүүхдүүдтэй уулзсан. Тухайн үед манай ангийн хүүхдүүдээс манай эхнэр болох
Ш.О, Б, Н, М, Б, Д.Б нар
цуглаад бид хэд Х сумын түүхт 100 жилийн баяр наадмын хаалтын үйл
ажиллагаа болох шоу тоглолт хамт үзсэн.Бид хэд тухайн тоглолтыг наадмын талбайн баруун хойд хэсэгт үзэж байхад ойролцоогоор 180 см орчим өндөртэй тарган шар залуу бид хэдийн дундуур орж ирээд зогсоод байсан тэр үед манай ангийн Б тухайн залууд хандаж
“ахын дүү эндээс явчихаа” гэж хэлэх үед явахгүй байсан. Н, Б хоёр
тэр залуу дээр очоод эгчийн дүү явчихаа гэж хэлж байсан. Гэтэл тэр танихгүй залуу
нааш ир гээд Быг дуудаад байсан. Тэр танихгүй залуу манай найз
Быг бид хэдийн дундаас татаж гаргаад нүүр хэсэгт нь гараараа нэг удаа
цохиод авсан. Би тэр танихгүй залууг “чи манай найзыг яаж байгаа юм бэ?” гээд нэг удаа
цохисон. Тэгээд намайг эргээд харах үед нэг найз нь миний нүүр хэсэгт цохисон. Би
доошоо суусан тэр үед миний хамар луу өшиглөсөн миний хамар хугарсан. Тэр үед
намайг өшиглөсөн залууг манай эхнэр аваад явсан. Намайг манай хоёр найз болох
Н, Б хоёр миний хамрын цусыг цаасаар дараад талбайн зүүн талд
очиж суусан. Намайг цусаа дараад сууж байх үед нэг шар дээлтэй өндөр залуу
миний баруун нүдний доод хэсэгт гараараа нэг удаа цохисон. Тэр цохилтоос болж
миний баруун доод нүдний яс нь хугарсан байсан. Миний сууж байсан газраас
баруун хойд хэсэгт манай найз болох Быг Э гэх залуу цохиод
унагааж байсан. Тэгээд намайг сууж байхад цохисон шар дээлтэй залуу П нь миний
баруун нүдний доод хэсэг рүү цохичхоод газар хэвтэж байсан Бын хүзүү
хэсэгт нь өшиглөж байсан. Тэгээд манай найзууд хүн алчихлаа шүү дээ гээд
орилоод ойролцоогоор бараг 10 орчим минут Б нь ухаангүй газар хэвтэж
байсан. Манай хамаатны дүү болох Буянбадрах нь Быг уруул дээр нь
гараараа дараад өргөж сэгсэрч байгаад сэргээсэн. Тэгээд бид хэд бөөндөө сумын
эрүүл мэндийн төв орсон. Тэгээд бид хэд эмнэлэг дээр ороод даралтаа үзүүлж
байгаад эргэж гарч ирээд эрүүл мэндийн төвийн гадаа сууж байхад Б ухаан алдаж унасан. Тэгээд Быг эмнэлэгт оруулаад дусал тариа хийлгэсэн. Тэндээсээ бид нар тараад гэр гэр лүүгээ явсан....Би Быг цохисон С гэх залууг би Баас салгаад “манай найзыг яаж байгаа юм бэ?” гээд нэг удаа цохисон. Тэгсэн Сын найз Ш нь миний хажуу талаар нэг удаа цохисон тэр үед миний хамраас цус гараад доошоо тонгойх үед Ш нь миний хамар луу нэг удаа өшиглөсөн.
Тэгээд наадмын зүүн тал руу гараад хамраас гарж байсан цусаа дараад байж
байхад шар дээлтэй П гэх залуу миний баруун нүдний доод хэсэгт нэг
удаа цохисон. ...Ш нь надад дансаар 2.000.000 төгрөг өгсөн. Тухайн мөнгөөр би
өөрийн биед учирсан гэмтлийг эмчилгээ хийлгэж зүгээр болсон болохоор надад
гомдол санал байхгүй. ...Би сэтгэцэд учирсан гэм хорын зэрэглэл тогтоолгохгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 хуу/,

Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч
Б.Батцэцэгийн гаргасан 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн АРХ0725/182
дугаартай “...1.Л.Бийн биед баруун нүдний ухархайн дотор хана, хамар ясны
шинэ хугарал, баруун нүдний зовхи, духны зөөлөн эдийн няцрал гэмтэл
тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. З.Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн, шинэ гэмтэл байна. 4.
Дээрх гэмтлүүд нь дан дангаараа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул
хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар
хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 5.Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий
хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн
87-88 хуу/,

Яллагдагч Б.Пгийн“...Би зүйлчлэлтэй маргах зүйл байхгүй хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 164-165 хуу/,

Яллагдагч Б.Шын “...Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...Маргах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.С, Х.Э нар нь бүлэглэн 2024 оны 07 дугаар
сарын 22-ны өдөр Архангай аймгийн Х сумын Ө багийн төвд байрлах
наадмын талбай дээр Х сумын 100 жилийн баяр наадмын хаалтын тоглолтын
үеэр бүжиглэж байсан хохирогч Д.Бтай үл ялих зүйлийн улмаас
маргалдаж, түүний биед халдаж, нүүр тус газар нь, толгой хэсэг рүү гараараа цохиж
тархи доргилт гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай
учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн,

шүүгдэгч Б.Ш, Б.П нар нь бүлэглэн 2024 оны 07
дугаар сарын 22-ны өдөр Архангай аймгийн Х сумын Ө багийн төвд
байрлах наадмын талбай дээр Х сумын 100 жилийн баяр наадмын хаалтын
тоглолтыг үзэж байсан хохирогч Л.Бтэй үл ялих зүйлийн улмаас маргалдаж,
түүний биед халдаж, нүүр хэсэг рүү гараараа цохин тонгойх үед нь хамар луу
өшиглөж, түүний баруун нүдний доод хэсэгт цохиж, түүний биед баруун нүдний
ухархайн дотор хана, хамар ясны шинэ хугарал, баруун нүдний зовхи, духны зөөлөн
эдийн няцрал гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай
учруулах гэмт хэргийг бүлэглэж
үйлдсэн гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг мөн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч Б.С, Х.Э, Б.Ш, Б.П нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах...” гэсэн дүгнэлтийг гаргасан болно.

 

Шүүгдэгч Б.С, Х.Э нар нь бүлэглэн 2024 оны 07 дугаар
сарын 22-ны өдөр Архангай аймгийн Х сумын Ө багийн төвд байрлах
наадмын талбай дээр Х сумын 100 жилийн баяр наадмын хаалтын тоглолтын
үеэр бүжиглэж байсан хохирогч Д.Бтай үл ялих зүйлийн улмаас
маргалдаж, түүний биед халдаж, нүүр тус газар нь, толгой хэсэг рүү гараараа цохиж
тархи доргилт гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай
учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн,

Шүүгдэгч Б.Ш, Б.П нар нь бүлэглэн 2024 оны 07
дугаар сарын 22-ны өдөр Архангай аймгийн Х сумын Ө багийн төвд
байрлах наадмын талбай дээр Х сумын 100 жилийн баяр наадмын хаалтын
тоглолтыг үзэж байсан хохирогч Л.Бтэй үл ялих зүйлийн улмаас маргалдаж,
түүний биед халдаж, нүүр хэсэг рүү гараараа цохин тонгойх үед нь хамар луу
өшиглөж, түүний баруун нүдний доод хэсэгт цохиж, түүний биед баруун нүдний
ухархайн дотор хана, хамар ясны шинэ хугарал, баруун нүдний зовхи, духны зөөлөн
эдийн няцрал гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай
учруулах гэмт хэргийг бүлэглэж
үйлдсэн гэм буруутай болох нь:  хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Бын  “...2024 оны 07 дугаар сарын 22-ны шөнө Архангай аймгийн Х сумын  100 жилийн ойн хаалтын шоу тоглолт болж байсан. Би ангийн хүүхдүүдтэйгээ хамт наадмын талбайн баруун хойд хэсэг тойрон тоглолт үзэж байсан. Тухайн үед юу болсныг сайн санахгүй байгаа.  Миний араас 1 хүүхэд цохисон учраас би ухаан алдаж унаад эмнэлэг дээр сэрсэн. Би архи, дарс уудаггүй. Би хүмүүстэй муудалцдаг хүн биш. Б.Сын яриаг сонсоход намайг эхэлсэн гээд байгаа. Би өөрийгөө хувь хүний хувьд ямар хүн болохоо мэднэ.  Би тийм муухай авир гаргах хүн биш. Би өөрийгөө мэднэ. Миний нэхэмжилж байгаа 5,000,000 төгрөгийг барагдуулчихвал би гомдолгүй ...” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтын шатанд 2412002800209 дугаартай эрүүгийн хэргээс:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 9 хуу/,

Хохирогч Д.Бын “...Тэгээд 22 цагийн үед ангийнхаа хүүхдүүдтэй уулзаж наадмын талбай дотор ангийнхантайгаа бүжиглэж байхад танихгүй нэг залуу дунд орж ирээд зогсоод байсан. Би тухайн залууг ахын дүү бид хэд ангиараа тойрог болоод бүжиглэж байна
чи наанаасаа гарчих гэж хэлсэн. Тэгсэн тэр залуу гарчхаад намайг гараад ир гээд байсан. Тэгэхэд манай ангийн охидууд тэр залууг чи зүгээр эндээс явчих гэж хэлсэн. Тэгсэн тэр залуу хэсэг хугацааны дараа намайг хажуу талаас татаж миний нүүр тус газар луу гараараа 1
удаа хүчтэй цохисон. Тэгсэн манай найз Б намайг өмөөрч тухайн залууг салгасан. Ингээд
удалгүй байж байтал миний араас толгой хэсэг рүү Х овогтой Э гэх
залуу гараараа нэг удаа намайг цохиж унагаасан.
Маргааш нь би Архангай аймгийн Х сумын эрүүл мэндийн төвд сэрсэн. Сэрсэн даруйдаа эмч Улаанбаатар хот руу явж үзүүл гэсэн. Тэгээд тухайн өдрөө Улаанбаатар хот руу явж шинжилгээ өгч эмчилгээ хийлгэхэд миний биед тархи доргилт гэмтэл тогтоогдсон. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-17 хуу/,

Гэрч Ш.Огийн “...Манай нөхөр болон нөхрийн найз Б ангийнхан хэдэн хүүхдүүдтэй тойрог болоод бүжиглэж байхад нэг өндөр танихгүй залуу Быг наашаа гараад ир гээд татаж чангаагаад байсан. Тэгсэн нөгөө өндөр залуу Бын нүүр лүү нэг
хүчтэй цохиод авсан. Тэгээд манай нөхөр Б найз Д.Быг өмөөрөөд
тухайн танихгүй залууг тэврээд салгасан. Тэгсэн өөр нэг танихгүй залуу ирээд Бын араас нь толгой хэсэг рүү нэг цохисон Б ухаан алдаад уначихсан. Тэгээд манай нөхөр Б нь Быг Х сумын эрүүл мэндийн төвд хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-
ийн 38-39 хуу/,

Гэрч Д.Цын “......Би тухайн үед буюу 2024 оны 07 дугаар сарын 22-ны орой Х суманд 100 жилийн баярын шоу тоглолт үзээд явж байгаад гэртээ хариад удаагүй явж
байтал миний ахын ангийн хүүхэд болох Б ах утсаар танай ах Д.Б
хүнд зодуулаад эмнэлэг дээр ирсэн байна хүрээд ир гэхээр нь би сумын төвийн
эмнэлэг дээр ирж өөрийн ахтайгаа уулзахад миний ах Б нь эмнэлгийн
орон дээр дусал хийлгэсэн байдалтай унтаж байсан. Тэгэхээр нь би юу болсон
талаар нь ангийнх нь хүүхдүүдээс болон Б ахаас асуухад манай сумын
залуучууд зүгээр байхад нь зодчихлоо гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 хуу/,

Гэрч Д.Цын 2025 оны 06 дугаар сарын 07-ны өдөр дахин өгсөн
“...Намайг найзындаа байхад Б ахын найз Б ах над руу залгаад
Б хүнд зодуулаад эмнэлэг дээр ирчихсэн байна гэж хэлэхэд нь би
эмнэлгийн байгууллага дээр очсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 хуу/,

Гэрч Г.Цн “...Би Архангай аймгийн Х сумын Ө багийн төвд наадмын талбай дээр Х сумын түүхт 100 жилийн ойн арга хэмжээний үеийн шоу тоглолтыг найзууд болох Х.Э, Б.С, Б.Ш, Б.П нарын хамт үзэж байсан. ...Тэр хавиар байсан хүмүүс Б.С хүнд цохиулаад газар уначихсан байна гэж ярьж байсан. Тэгээд би Сыг хайгаад наадмын талбайн зүүн хаалга чиглээд явж байхад урдаас намхан нуруутай улаан дээлтэй хүн ирж яваад миний эрүү хэсэгт нэг удаа
цохисон. Би өвдөг дээрээ сөхөрч унасан. Би босож ирээд намайг цохисон эрэгтэй
рүү дайрахад манай найз Цэдэн-Иш хүрч ирээд тэвэрч өргөөд намайг боль андаа
гэж хэлээд наадмын талбайн зүүн урд хаалгаар аваад гарсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51 хуу/,

Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 363 дугаартай шинжээчийн дүгнэлт  /хх-ийн 59-61 хуу/,

Иргэний нэхэмжлэгч Ч.Мгийн “...Би Архангай аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн нэрийн өмнөөс эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. ... Д.Б нь 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 2024 аны 08 дугаар сарын 24-ний өдрийн хооронд эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 893.786 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй авсан. Харин Л.Б нь 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр
сарын 23-ны өдрийн хооронд гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын
сангаас нийт 3.166.080 төгрөгийн үйлчилгээг үнэ төлбөргүй авсан. Нийт 4.059.866 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 203-204 хуу/,

Хохирогч Д.Бын 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дахин
өгсөн “...Би тэр залуучуудаас 9 сая төгрөг өг гэсэн боловч арай их байна гээд
хоорондоо тохироогүй юм. Би одоо эмчилгээний зардал болох 5 сая төгрөг
нэхэмжилж байна. ...Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй...” гэх
мэдүүлэг /хх-ийн 207 хуу/,

Хохирогч Л.Бийн 2025 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн “...Би 2024
оны 07 дугаар сарын 22-ны орой 22 цагийн үед Архангай аймгийн Х сумын
ерөнхий боловсролын сургуулийн 116 бүлгийг 2012 онд төгсөж байсан ангийнхаа
хүүхдүүдтэй уулзсан. Тухайн үед манай ангийн хүүхдүүдээс манай эхнэр болох
Ш.О, Б, Н, М, Б, Д.Б нар
цуглаад бид хэд Х сумын түүхт 100 жилийн баяр наадмын хаалтын үйл
ажиллагаа болох шоу тоглолт хамт үзсэн. Бид хэд тухайн тоглолтыг наадмын талбайн баруун хойд хэсэгт үзэж байхад ойролцоогоор 180 см орчим өндөртэй тарган шар залуу бид хэдийн дундуур орж ирээд зогсоод байсан тэр үед манай ангийн Б тухайн залууд хандаж
“ахын дүү эндээс явчихаа” гэж хэлэх үед явахгүй байсан. Н, Б хоёр
тэр залуу дээр очоод эгчийн дүү явчихаа гэж хэлж байсан. Гэтэл тэр танихгүй залуу
нааш ир гээд Быг дуудаад байсан. Тэр танихгүй залуу манай найз
Быг бид хэдийн дундаас татаж гаргаад нүүр хэсэгт нь гараараа нэг удаа
цохиод авсан. Би тэр танихгүй залууг “чи манай найзыг яаж байгаа юм бэ?” гээд нэг удаа
цохисон. Тэгээд намайг эргээд харах үед нэг найз нь миний нүүр хэсэгт цохисон. Би
доошоо суусан тэр үед миний хамар луу өшиглөсөн миний хамар хугарсан. Тэр үед
намайг өшиглөсөн залууг манай эхнэр аваад явсан. Намайг манай хоёр найз болох
Н, Б хоёр миний хамрын цусыг цаасаар дараад талбайн зүүн талд
очиж суусан. Намайг цусаа дараад сууж байх үед нэг шар дээлтэй өндөр залуу
миний баруун нүдний доод хэсэгт гараараа нэг удаа цохисон. Тэр цохилтоос болж
миний баруун доод нүдний яс нь хугарсан байсан. Миний сууж байсан газраас
баруун хойд хэсэгт манай найз болох Быг Э гэх залуу цохиод
унагааж байсан. Тэгээд намайг сууж байхад цохисон шар дээлтэй залуу П нь миний
баруун нүдний доод хэсэг рүү цохичхоод газар хэвтэж байсан Бын хүзүү
хэсэгт нь өшиглөж байсан. Тэгээд манай найзууд хүн алчихлаа шүү дээ гээд
орилоод ойролцоогоор бараг 10 орчим минут Б нь ухаангүй газар хэвтэж
байсан. Манай хамаатны дүү болох Буянбадрах нь Быг уруул дээр нь
гараараа дараад өргөж сэгсэрч байгаад сэргээсэн. Тэгээд бид хэд бөөндөө сумын
эрүүл мэндийн төв орсон. Тэгээд бид хэд эмнэлэг дээр ороод даралтаа үзүүлж
байгаад эргэж гарч ирээд эрүүл мэндийн төвийн гадаа сууж байхад Б ухаан алдаж унасан. Тэгээд Быг эмнэлэгт оруулаад дусал тариа хийлгэсэн. Тэндээсээ бид нар тараад гэр гэр лүүгээ явсан....Би Быг цохисон С гэх залууг би Баас салгаад “манай найзыг яаж байгаа юм бэ?” гээд нэг удаа цохисон. Тэгсэн Сын найз Ш нь миний хажуу талаар нэг удаа цохисон тэр үед миний хамраас цус гараад доошоо тонгойх үед Ш нь миний хамар луу нэг удаа өшиглөсөн.
Тэгээд наадмын зүүн тал руу гараад хамраас гарж байсан цусаа дараад байж
байхад шар дээлтэй П гэх залуу миний баруун нүдний доод хэсэгт нэг
удаа цохисон. ...Ш нь надад дансаар 2.000.000 төгрөг өгсөн. Тухайн мөнгөөр би
өөрийн биед учирсан гэмтлийг эмчилгээ хийлгэж зүгээр болсон болохоор надад
гомдол санал байхгүй. ...Би сэтгэцэд учирсан гэм хорын зэрэглэл тогтоолгохгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 хуу/,

Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн АРХ 0725/182 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн87-88хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

 Шүүгдэгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байхыг шаарддаг бөгөөд гэм буруутай этгээдийн хууль бус үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол хооронд шалтгаант холбоотой байдаг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

 

Дээрхээс дүгнэхэд шүүгдэгч Б.С, Х.Э нар нь 2024 оны 07 дугаар
сарын 22-ны өдөр Архангай аймгийн Х сумын Ө багийн төвд байрлах
наадмын талбай дээр Х сумын 100 жилийн баяр наадмын хаалтын тоглолтын
үеэр бүжиглэж байсан хохирогч Д.Бтай үл ялих зүйлийн улмаас
маргалдаж, түүний биед халдаж, нүүр тус газар нь, толгой хэсэг рүү гараараа цохиж
тархи доргилт гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай
учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн,

шүүгдэгч Б.Ш, Б.П нар нь 2024 оны 07
дугаар сарын 22-ны өдөр Архангай аймгийн Х сумын Ө багийн төвд
байрлах наадмын талбай дээр Х сумын 100 жилийн баяр наадмын хаалтын
тоглолтыг үзэж байсан хохирогч Л.Бтэй үл ялих зүйлийн улмаас маргалдаж,
түүний биед халдаж, нүүр хэсэг рүү гараараа цохин тонгойх үед нь хамар луу
өшиглөж, түүний баруун нүдний доод хэсэгт цохиж, түүний биед баруун нүдний
ухархайн дотор хана, хамар ясны шинэ хугарал, баруун нүдний зовхи, духны зөөлөн
эдийн няцрал гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай
учруулах гэмт хэргийг бүлэглэж
үйлдсэн нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокуророос ирүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.С, Х.Э, Б.Ш, Б.П нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэх талаар ойлголтыг тодорхойлсон бөгөөд шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэрэгт Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж гэх хүндрүүлэх нөхцөл байдлаар зүйлчилсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлах шаардлагагүй байна.

 

Иймд шүүгдэгч Б.С, Х.Э, Б.Ш, Б.П нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч Д.Б, Л.Б нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан байна.  

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж хуульчилсан.

 

Хохирогч Л.Б нь мөрдөн байцаалтын шатанд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Б.Ш, Б.П нар нь хохирогч Л.Бэд төлөх төлбөргүй байна.

Мөн шүүгдэгч Б.Ш нь хохирогч Л.Бэд эмчилгээний зардалтай холбоотой хохиролд 2,000,000 төгрөг төлсөн болох нь хохирогч Л.Б, шүүгдэгч Б.Ш нарын мэдүүлгээр тогтоогдож байгааг дурдах нь зүйтэй байна.

 

Харин хохирогч Д.Б нь эмчилгээний зардалтай холбоотой 5,000,000 төгрөг нэхэмжилснийг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Хэрэгт баримтаар 2,336,760 төгрөгийн хохирлын баримт авагдсан байна.

Дээрх 2,336,760 төгрөгийн баримтаас нотлох баримтын шаардлага хангасан 102,900 төгрөгийн шатахууны баримт, 21,210 төгрөг, 5,800 төгрөгийн эмийн баримтууд, 1000 шинжилгээний савны төлбөрийн баримт, Э эмнэлгээс эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан төлбөр 904,800 төгрөгийн баримтаас 754,800 төгрөг эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт хасаж 150,000 төгрөгийн төлбөр төлсөн баримт, М эмнэлгээс үйлчилгээ авсан 310,000 төгрөгийн, 570,000 төгрөгийн төлбөрийн баримтууд, 120,750 төгрөгийн эмийн баримууд зэрэг хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой хэрэгт хамааралтай 1,281,660 төгрөгийг шүүгдэгч  Б.С, Х.Э нараас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Харин нотлох баримтын шаардлага хангаагүй тус бүр 46,600 төгрөгийн буюу 2 ширхэг 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр, 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрүүдийн хот хоорондын зорчигч тээврийн билет, 44,300 төгрөгийн хүнсний баримт, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 38,000 төгрөгийн шатахууны баримт, 75,000 төгрөгийн Хаан банкны пос машины төлбөрийн баримт, 45,000 төгрөгийн Төрийн банкны худалдан авалтын баримт, 4,800 төгрөгийн А сүлжээний эмийн сангийн баримт, Э эмнэлгээс эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан төлбөр 904,800 төгрөгийн баримтаас 754,800 төгрөг эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт төлөгдсөн баримт зэрэг хэрэгт хамааралгүй, юу авсан нь тодорхойгүй 1,055,100 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иймд хохирогч Д.Бын 5,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас гэмт хэргийн улмаас учирсан хохирлын төлбөрт 1,281,660 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 1,055,100 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 2,663,240 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч Б.С, Х.Э нараас нийт 1,281,660 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, шүүгдэгч Б.Саас 640,830 төгрөг, шүүгдэгч Х.Эаас 640,830 төгрөгийг тус тус гаргуулан хохирогч Улаанбаатар хот СонгиноХ дүүрэг 1 дүгээр хороо 93-16 тоотод  оршин суух Д.Бт олгож шийдвэрлэв.

 

Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт “...Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй...”,

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д “Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж хуульчилсан.

 

Иргэний нэхэмжлэгч Ч.М нь хохирогч Л.Бийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд эрүүл мэндийн даатгалын сангаас төлөгдсөн төлбөрт 3,166,080 төгрөг, хохирогч Д.Бын эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд эрүүл мэндийн даатгалын сангаас төлөгдсөн төлбөрт 893,786 төгрөгийг тус тус шүүгдэгч нараас нэхэмжилсэн.

 

Хэрэгт авагдсан Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээллийн 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн лавлагаагаар хохирогч Д.Б нь 2024 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн хооронд эрүүл мэндийн даатгалаар тусламж үйлчилгээ авсан байна.

Хохирогч Д.Бын 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 08 дугаар сарын 24-ний өдрийн хооронд эрүүл мэндийн даатгалаар тусламж үйлчилгээ авсан төлбөрт нийт 1,018,548 төгрөгийн баримт авагджээ.

Иргэний нэхэмжлэгч нь Д.Бын эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд эрүүл мэндийн даатгалын сангаас төлөгдсөн төлбөрт 893,786 төгрөг нэхэмжилснийг хангаж шүүгдэгч Б.Саас 446,893 төгрөг, шүүгдэгч Х.Эаас 446,893 төгрөгийг тус тус гаргуулж нийт 893,786 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд оруулахаар шийдвэрлэсэн болно.

Дээрх төлбөрт хохирогч Д.Бын “Э” эмнэлгээс эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан төлбөр 904,800 төгрөгийн баримтаас 754,800 төгрөгийн баримт авагдсан болно.

 

Харин иргэний нэхэмжлэгчээс хохирогч Л.Бийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд эрүүл мэндийн даатгалын сангаас төлөгдсөн төлбөрт 3,166,080 төгрөг нэхэмжилснийг дараах байдлаар шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээллийн 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн лавлагаагаар хохирогч Л.Б нь 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн хооронд эрүүл мэндийн даатгалаар тусламж үйлчилгээ авсан байна.

 

Хохирогч Л.Бийн эрүүл мэндийн даатгалаар тусламж үйлчилгээ авсан төлбөрт иргэний нэхэмжлэгч нь 3,166,080 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хохирогч Л.Б нь 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс гэмт хэргийн улмаас учирсан хохиролд төрөөс үйлчилгээ авсан төлбөрт тухайн хэрэгт хамааралтай Э эмнэлэг, С нүдний эмнэлэг, Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд эрүүл мэндийн даатгалын сангаас үйлчилгээний төлбөрт зарцуулагдсан 599,346 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулах нь зүйтэй гэж үзэж шүүгдэгч Б.Шаас 299,673 төгрөг, шүүгдэгч Б.Пгээс 299,673 төгрөгийг тус тус гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгохоор шийдвэрлэв.

Харин иргэний нэхэмжлэгчээс хохирогч Л.Бийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд эрүүл мэндийн даатгалын сангаас төлөгдсөн төлбөрт нэхэмжилсэн 3,166,080 төгрөгийн нэхэмжлэлээс 2,566,734 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Учир нь:  гэмт хэрэг гарсан цаг хугацаанаас хойш Архангай аймгийн нэгдсэн эмнэлэгт 2025 оны 01 дүгээр сараас хойш багц үйлчилгээ, шинжилгээ, тусламж, уламжлалт анагаах ухааны тусламж, үзлэг, мэс заслын төлбөрт эрүүл мэндийн даатгалын сангаас үйлчилгээний төлбөр гарсныг тухайн гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг гэж үзэх боломжгүй байна.

 

Шүүхээс шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр гаргасны дараа шүүгдэгч нараас 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хохирлыг нөхөн төлөх талаар ажлын 5 хүртэлх хоногийн завсарлага авсан ба 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хохирогч Д.Бт шүүгдэгч Б.С 510,000 төгрөг, шүүгдэгч Х.Э 510,000 төгрөгийг тус тус төлсөн болох нь шүүгдэгч нарын тайлбар, хохирогчийн тайлбар, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тус тус нотлогдож байна.

 

Харин шүүгдэгч Б.С, Х.Э нараас хохирогч Д.Бт хохирол төлөгдөөгүй үлдсэн тус бүр 130,830 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.

 

Хохирогч Д.Б нь сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэрэглэл тогтоолгүй гэсэн болохыг дурдав.

 

Шүүгдэгч Б.С 446,893 төгрөг, шүүгдэгч Х.Э 446,893 төгрөг, шүүгдэгч Б.Ш 299,673 төгрөг, шүүгдэгч Б.П 299,673 төгрөгийг тус тус Эрүүл мэндийн даатгалын санд төлсөн болно.

 

Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “...шүүгдэгч Б.С, Х.Э, Б.Ш, Б.П нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, уг ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна...” гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

Шүүгдэгч Б.С, Х.Э, Б.Ш, Б.П нар нь хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.С, Х.Э, Б.Ш, Б.П нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг  харгалзан үзсэн болно.

 

Шүүгдэгч Б.С, Х.Э, Б.Ш, Б.П нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүгдэгч Б.С, Х.Э, Б.Ш, Б.П нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сыг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Х.Эыг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.Шыг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.Пг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг, шүүгдэгч Х.Э 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг, шүүгдэгч Б.Ш 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг, шүүгдэгч Б.П 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг тус тус Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2 дахь хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тус тус мэдэгдэх нь зүйтэй байна.

 

Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Б.С, Х.Э, Б.Ш, Б.П нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.Ш, Б.П нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д.Б, Л.Б нар нь сэтгэцэд учирсан хохирол уршгийн уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

М Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2,4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Бийн С, Ховогт Хын Э, М овогт Бийн Ш, Б овогт Бийн П нарыг Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. М Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Х.Эыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.Шыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.Пг  800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ст оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Х.Эад оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.Шт оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.Пд оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялыг тус тус Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2 дахь хэсэгт зааснаар биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д зааснаар хохирогч Д.Бын нэхэмжлэлийн шаардлагаас 1,055,100 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 2,663,240 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Саас 130,830 төгрөг, шүүгдэгч Х.Эаас 130,830 төгрөгийг тус тус гаргуулан хохирогч Д.Бт олгосугай.

 

5. Шүүгдэгч Б.С, Х.Э, Б.Ш, Б.П нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.Ш, Б.П нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д.Б, Л.Б нар нь сэтгэцэд учирсан хохирол уршгийн уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч /иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт/ нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.С, Х.Э, Б.Ш, Б.П нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             П.ДОНИДДОЛГОР