Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 2021/ДШМ/28

 

 

 

 

 

 

2021 оны 07 сарын 28 өдөр                       2021/ДШМ/ 28                                  Хэрлэн сум

 

 

 

М*******, Л******* нарт  холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

226/2021/00028

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Я.Алтаннавч, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд нээлттэйгээр,

Прокурор Б.Нарангэрэл,

Шүүгдэгч М*******, түүний өмгөөлөгч Г.Бадамгэрэл /цахимаар/,

Нарийн бичгийн дарга М.Уугантуяа нарыг оролцуулан,

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 24*******ний өдрийн 2021/ШЦТ/100 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн М*******ийн өмгөөлөгч Г.Бадамгэрэлийн давж заалдах гомдлоор М*******, Л******* нарт холбогдох эрүүгийн 2039003300007 дугаартай 2 хавтас 330 хуудас бүхий  хэргийг 2021 оны 07 дугаар сарын 02*******ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Дэнсмаагийн итгэснээр хянан хэлэлцэв.

Улаанбаатар хотод 1978 онд төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, агрономч мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, АОС 69 дүгээр байрны 02 тоотод оршин суух, урьд Багануур дүүргийн шүүхийн 2000 оны 09 дүгээр сарын 07*******ны өдрийн 104 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 30000 төгрөгийн торгох ялаар шийтгэгдэж байсан, Й овогт А*******н Л*******

Хэнтий аймгийн Хэрлэн суманд 1987 онд төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Мөрөн сумын 5 дугаар баг “Чандгана” гэх газарт оршин суух, урьд Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 18*******ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 200000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 10 хоногийн хорих ялаар шийтгэгдэж байсан, Б овогт Б*******н М*******

М******* нь 2020 оны 07 дугаар сарын 17*******ны өдөр Хэнтий аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн нутаг “Чандганы*******Уурхай” гэх газарт байх өөрийн гэрийн гадна Л*******тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж Л*******н зүүн нүд, хамар руу баруун гараараа цохиж, мөн хацар, хөмсөг, шанаа орчимд мөргөж улмаар хамар ясны зөрсөн хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн ухархайн доторх зөрсөн хугарал, зүүн нүдний алимын салстад цус харвалт, зүүн дээд, доод зовхи, баруун нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Л******* нь 2020 оны 07 дугаар сарын 17*******ны өдөр Хэнтий аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн нутаг “Чандганы*******Уурхай” гэх газарт М*******ийн гэрийн гадна М*******тэй “малаа тариан талбай руу орууллаа” гэх шалтгааны улмаас маргалдаж түүнийг боох, гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож М*******ийн эрүүл мэндэд хүзүүний зүүн хажуу хэсгээс баруун хажуу хэсэг хүртэл нөсөө, зулгаралт, цээж, хүзүү, баруун мөр, зүүн даланд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.   

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Нарангэрэлээс М*******, Л******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Б*******н М*******, Й овогт А*******н Л*******  нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М*******ийг 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч Л*******г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000  /зургаан зуун мянга/  төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М******* нь оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 01 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л*******д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц сард 200000 төгрөг төлөхөөр буюу 3 сарын дотор төлж дуусгахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн  497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М*******ээс 580846 /таван зуун наян мянга найман зуун дөчин зургаа/ төгрөгийг гаргуулж хохирогч Л*******д олгож, хохирогч Л*******н яллагдагч, шүүгдэгчээр дуудагдан ирсэн зардал болох 362100 /гурван зуун жаран хоёр мянга нэг зуу/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч М*******ийн өмгөөлөгч Г.Бадамгэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Миний үйлчлүүлэгч М******* нь Л*******г цохисоноо өөрөө хүлээн зөвшөөрдөг. Л******* нь М*******ийг боож, цохисноос болж М******* нь Л*******г цохисон байдаг бөгөөд энэ нь шүүх эмнэлгийн дүгнэлт, гэрч О, Д нарын мэдүүлэг, М*******, Л******* нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл зэргээр тогтоогдддог. Дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд М*******ийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд санаатайгаар хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл биш аргагүй хамгаалалт юм. Прокурор Л*******н үйлдлийг төгссөн байхад М******* цохисон гэж тайлбарлаж байна. Л******* М*******ийг цохисон үйлдэл нь төгссөн байж болох ч боосон үйлдэл нь хэвээр байсан. Лувсандагвын М*******ийг боосон үйлдэл нь амь насанд аюултай үйлдэл бөгөөд М******* боолтыг тавиулах зорилгоор аргагүй хамгаалалт хийж Л*******г цохисон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Нарангэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “М******* мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор “...2020 оны 07 дугаар сарын 17*******ны өдөр ...Л******* ирээд “...хонио манай тарианы чигтээ битгий явуулаад бай, ...хонио хойшоо гаргах юм бол хашна шүү” гэж захирангуй, дээрэнгүй байдлаар хэлэхээр нь би “...танай тариалангийн талбай руу оруулахгүй, Мөрөн сумынхаа нутагт бол гэрээсээ хойшоо хонио бэлчээнэ, хэрэв талбай руу чинь манай хонь орох юм бол хариуцлага хүлээнэ” гэж хэлсэн. ...бид хоёр энэ мэтчилэн маргалдаж байтал Л******* над руу салаавч гаргаад, ...өмсөж явсан цамцаар хоолойг маань боож байгаад нэг гараараа миний нүүр рүү хэд хэдэн удаа цохиход нь би газар унасан. Намайг унасны дараа Л******* миний нуруу, гуя орчимд өшиглөсөн. ...би боолттой чигээрээ босож ирээд гарыг нь тавиулах гэсэн боловч чадахгүй байсан. ...тэр үед манай эхнэр О, ах Д нар салгах гээд чадаагүй, Л******* бүр лавшруулаад боосон. ...миний амьсгал боогдоод нүд харанхуйлаад байсан болохоор гарыг нь тавиулах зорилгоор Л*******н нүүрэн тус газар нь хоёр удаа цохисон...” гэсэн мэдүүлгийг /1хх 27/ өгдөг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийнэ. Довтолгоо төгссөн хойно хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцохгүй” гэж заасан. Л*******н боох үйлдэл хийсний дараа М******* нь цохиж хариу үйлдэл хийж байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч М******* давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Хэрэг гардаг өдөр миний бие ногооны талбайд малаа оруулаагүй байсан бөгөөд Л******* намайг худал гүтгэж миний хоолойг боож, цохисон. Миний Л*******г цохисон үйлдэл биеэ хамгаалах гэсэн аргагүй хамгаалалт байсан. Л******* намайг лавшруулж боогоод байсан болохоор түүнийг цохисон” гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч М*******ийн өмгөөлөгч Г.Бадамгэрэлийн гаргасан давж заалдах гомдлын үндсэн дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар тухайн М*******, Л******* нарт холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзвэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.

Хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Шүүгдэгч М******* нь 2020 оны 07 дугаар сарын 17*******ны өдөр Хэнтий аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн нутаг “Чандганы*******Уурхай” гэх газарт байх өөрийн гэрийн гадна Л*******тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Л******* нь 2020 оны 07 дугаар сарын 17*******ны өдөр Хэнтий аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн нутаг “Чандганы*******Уурхай” гэх газарт байх М*******ийн гэрийн гадна түүнтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Л*******н мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 17*******ны өдөр М*******ийн хонь, ямаа манай талбайд орж ирэхээр нь М*******ээс “малаа авчих” гэж гуйсан. М******* “би малаа хаана бэлчээхээ өөрөө мэдье, замын хойд хэсэг манай Мөрөн сумын нутаг” гэж хэлсэн. Тэгэхээр нь “...би улсад татвар төлдөг, наадах чинь манай газар” гэж хэлтэл М******* над руу салаавч гаргахаар нь заамдаад автал баруун гараараа миний зүүн нүд, хамар орчимд цохисон. ...тонгойх гэтэл урдаас 3 буюу хацар, хөмсөг, шанаа орчимд мөргөсөн...” гэх мэдүүлэг /1хх 24*******26/,

М*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 17*******ны өдөр ...Л******* ирээд “...хонио манай тарианы чигтээ битгий явуулаад бай, ...хонио хойшоо гаргах юм бол хашна шүү” гэж захирангуй, дээрэнгүй байдлаар хэлэхээр нь би “...танай тариалангийн талбай руу оруулахгүй, Мөрөн сумынхаа нутагт бол гэрээсээ хойшоо хонио бэлчээнэ, хэрэв талбай руу чинь манай хонь орох юм бол хариуцлага хүлээнэ” гэж хэлсэн. ...бид хоёр энэ мэтчилэн маргалдаж байтал Л******* над руу салаавч гаргаад, ...өмсөж явсан цамцаар хоолойг маань боож байгаад нэг гараараа миний нүүр рүү хэд хэдэн удаа цохиход нь би газар унасан. Намайг унасны дараа Л******* миний нуруу, гуя орчимд өшиглөсөн. ...Миний амьсгал боогдоод нүд харанхуйлаад байсан болохоор гарыг нь тавиулах зорилгоор Л*******н нүүрэн тус газар нь хоёр удаа цохисон...” гэх мэдүүлэг /1хх 27/

Гэрч Д*******н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 17*******ны өдөр ...Л******* М*******ийг гараараа цамцнаас нь заамдчихсан, М******* баруун хөлөөрөө газар өвдөглөсөн байдалтай хоорондоо ноцолдож зодолдоод байсан. ... М******* Л******* гэх залуугийн нүүр рүү гараараа хоёр удаа цохисон...” гэх мэдүүлэг /1хх 35, 41*******42/

 Гэрч О*******н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2020 оны 07 дугаар сарын 17*******ны өдөр ...нэг танихгүй залуу манай нөхрийг боож газар унагаагаад ...өшиглөж, нүүр рүү нь цохиод байсан. ...боолтонд ороод манай нөхрийн нүүр хөхрөөд байхад нөгөө залуу тавихгүй байсан бөгөөд манай нөхөр нөгөө залуугийн нүүр рүү нь цохиж байж тавиулсан...” гэх мэдүүлэг /1хх 37/,

Гэрч Н*******н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2020 оны 07 сарын 17*******ны өдөр ...М******* Л*******н нүүр орчимд гараараа цохисон. ...Л******* “яаж байна аа” гээд заамдаад автал буцаагаад мөргөсөн...” гэх мэдүүлэг /1хх 38*******39/,

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 08 дугаар сарын 11*******ний өдрийн №408 дугаартай:

“...М*******ийн биед хүзүүний зүүн хажуу хэсгээс баруун хажуу хэсэг хүртэл нөсөө, зулгаралтай, цээж, хүзүү, баруун мөр, зүүн даланд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. ...дээрх гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... ” гэх шинжээчийн дүгнэлт /1хх 66*******68/,

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 07 дугаар сарын 28*******ны  өдрийн №389 дугаартай:

“...Л*******н биед хамар ясны зөрсөн хугарал зөөлөн эдийн няцрал, зүүн ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний алимын салстад цус харвалт, зүүн дээд доод зовхи, баруун нүдний доод зовхинд цус хуралт  зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. ....дээрх гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...“ гэх шинжээчийн дүгнэлт /1хх 73*******75/ зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй нотлох баримтуудаар  бүрэн нотлогдсон талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийжээ 

Хэргийн бүх ажиллагааг хянахад:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч М*******, Л******* нарын дээрх үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэж буй эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцэж Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангаж байх учиртай.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.М*******, Л******* нарт оногдуулсан ял шийтгэл нь тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол,  хувийн байдалд тохирсон байна.

Шүүгдэгч М*******ийн өмгөөлөгч Г.Бадамгэрэлийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлын тухайд:

Шүүгдэгч М*******ийн зүгээс хохирогч Л*******н эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь аргагүй хамгаалалтын хүрээнд хийгдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь аргагүй хамгаалалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 1, 13 дахь хэсгүүдэд заасан амьд явах, халдашгүй байх эрхээ эдлэх, үүнд халдсан довтолгоог няцаах, түүнээс хамгаалахад чухал ач холбогдолтой хууль цаазын хэрэгсэл тул хүн бүрийн заяамал эрх болох аргагүй хамгаалалт хийсэн явдлыг Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлд гэмт хэрэгт тооцохгүй байхаар заажээ.

Тухайн зүйлд заасан “Аргагүй хамгаалалт” гэх ойлголт нь эрүүгийн эрх зүйн онолын хувьд аюул заналхийлсэн довтолгоон бодитой хийгдэж эхэлсэн бөгөөд дуусаагүй байх үндсэн шинжийг агуулдаг бөгөөд аргагүй хамгаалалт хийж буй этгээдийн санаа сэдэл, тухайн үеийн нөхцөл байдал зэргийг хэргийн үйл баримтад нарийвчлан тодорхойлох нь түүнээс үүдэн гарах нийгмийн аюулын шинж чанарыг үгүйсгэж, гэмт хэрэгт тооцох эсэхийг шийддэг учиртай.

Аргагүй хамгаалалт нь тухайн үед довтолгоон эхэлж буй нь хэн бүхэнд илэрхий болсон, аюултай шинжтэй, хариу хамгаалалт хийхгүй л бол эргэж буцашгүй, шууд аюул учрах нөхцөл байдалд хийгддэг бол довтолгоо төгссөн хойно хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцохгүй юм.

Өөрөөр хэлбэл, гэмт халдлага нэгэнт эхэлсэн, аюул занал бодитой болж, хамгаалалтыг хойшлуулж болохгүй болсон буюу аргагүйдсэн тэр үед л аргагүй хамгаалалт хийгдсэн бол гэмт хэрэгт тооцохгүй бөгөөд энэ нь эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний практикт тогтсон ойлголт юм.

Аргагүй хамгаалалтын нөхцөлд халдагчийн эхлүүлсэн довтолгооныг няцаах, таслан зогсоох явцад түүнд гэм хор учруулдаг бөгөөд энэхүү шинж тогтоогдоогүй тохиолдолд аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэх боломжгүй.

Хэрэгт цугларсан хохирогч Л*******, М*******, гэрч Д, Н нарын мэдүүлгүүдээс үзэхэд Л*******г боох, цохих үйлдлүүд хийсний дараа буюу довтолгоо төгссөний дараа шүүгдэгч М******* нь хохирогчийн нүүрэн тус газарт цохих, мөргөх үйлдэл хийж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч нар  нь хоорондоо маргах болсон шалтгаан нь мал тариан талбайд орууллаа гэснээс энэ хэрэг гарсан байдаг. Шүүх эмнэлгийн дүгнэлтээс үзэхэд тэдний биед учирсан гэмтэл нь шүүгдэгч нарын үйлдэлтэй холбоотой бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нар нь харилцан ноцолдож, нэг нэгийгээ цохисны улмаас харилцан бие биедээ хөнгөн хохирол учруулсан байдаг. Энэ маргаан болон ноцолдож бие биенээ цохисон нь тодорхой хугацаанд үргэлжилсэн байх тул довтолгооны үргэлжилсэн шинж гэж үзэх үндэслэл байхгүй байна. Иймд шүүгдэгч М*******ийн өмгөөлөгч Г.Бадамгэрэлийг энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.  

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.1 дэх хэсэгт “эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж заасан байх бөгөөд шүүгдэгч А.Лувсандагвын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч М*******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан боловч хохирогч М******* нь шүүх хуралдааны явцад “...нэхэмжлэх зүйлгүй...” гэж мэдүүлсэн байх тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхээс Л*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000  /зургаан зуун мянга/  төгрөгөөр торгох ялыг өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч М*******ийн хувьд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй, нөхөн төлөхөө илэрхийлээгүй тул Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах боломжгүй байна.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Бадамгэрэлийн гаргасан “М*******ийн үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцуулах” агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр 1 дэх хэсгийн 1.4, 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 24*******ний өдрийн 2021/ШЦТ/100 дугаартай дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1*******т зааснаар шүүгдэгч Л*******д Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000  /зургаан зуун мянга/  төгрөгөөр торгох ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.” гэсэн заалтыг нэмж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Шүүгдэгч М*******ийн өмгөөлөгч Г.Бадамгэрэлийн гаргасан “М*******ийн үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцуулах” агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Шүүгдэгч М*******, Л******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.БОЛОРМАА

 

                           ШҮҮГЧИД                                                  Я.АЛТАННАВЧ

                                                                                     

                                                                                              Б.ДЭНСМАА