Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 323

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нарийн бичгийн дарга И.Буманбаяр,

            Улсын яллагч Д.Энх-Оргил

            Шүүгдэгч П.Гантөмөр түүний өмгөөлөгч П.Батбүрэн нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сувагт овогт Пүрэвийн Гантөмөрт холбогдох эрүүгийн 201725030896 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 8 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Монгол Улсын харьяат, 1973 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан хотод төрсөн, 44 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Урьхан нэртэй цайны газарт үйлчлэгч ажилтай гэх, Нийслэлийн Баянгол дүүргийн 10 дугаар хороо Зүүн наран 12-54 тоотод оршин суух хаягтай, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2001 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн №94 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 1-д зааснаар 50 000 төгрөгөөр торгох ялаар, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2002 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн №219 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар, Баянзүрх дүүргийн шүүхийн 2004 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн №378 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар, Баянгол дүүргийн шүүхийн 2004 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн №327 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жилийн 1 хоногийн хорих ялаар, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №337 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн №147 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 2 808 000 төгрөгөөр торгох, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн №348 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялыг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн №1321 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын баривчлах ялаар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн №143 шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 2 сарын хорих ялыг  мөн хугацаагаар тэнцэж  хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, Сувагт овогт Пүрэвийн Гантөмөр /РД: ХВ73070804/

Холбогдсон хэргийн талаар:

              Шүүгдэгч П.Гантөмөр нь 2017 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй  дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Peace mall худалдааны төвийн 5 дугаар давхарт үйлчлүүлж байсан иргэн Б.Зулцэцэгийн гар утас, 95.000 төгрөг, Голомт банк, Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, Капитрон банкны төлбөрийн карт, номин бонус, номадсын хөнгөлөлтийн картууд, иргэний үнэмлэх, америкийн нэгдсэн улсын 8 ам доллартай түрүүвчийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 822.038 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэг холбогджээ.

              Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

   Шүүгдэгч П.Гантөмөр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдөр хүүхдүүддээ гутал авах гээд “Пийс моллын” 5 дугаар давхарт гутал сонирхоод явж байсан. Гутал үзэж байхад хажуу талд хоёр эмэгтэй гутал үзээд байж байсан. Түрүүвчээ гуталны хажууд тавьчихсан байхаар нь түрүүвчийг нь авсан утас байсан гэж мэдээгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэсэн мэдүүлэг.

 

Хохирогч Б.Зулцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2017 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Peace mall худалдааны төвийн 5 дугаар давхараар үйлчлүүлж гутал өмсөж үзсэн юм. Тухайн зарагдаж байсан гутлыг өмсөж үзэхдээ би өөрийнхөө гартаа байсан түрүүвчээ лангуун дээр ил тавьсан. Гутал өмсөж үзсэний дараагаар удалгүй түрүүвчээ лангуун дээрээс авах гэсэн чинь алга болсон байсан.Бэлэн мөнгө 95.000 төгрөг, самсунг эс-6 маркийн гар утас, банкны картууд байсан.Миний түрүүвч загасны хайрсан, улаан өнгийн түрүүвч байсан гэсэн мэдүүлэг./хх-11/, гэрчүүдийг байцаасан тэмдэглэл хх-12-13, ял шалгах хуудас хх-30, эд зүйлийн үнэлгээ хх-71, эд зүйлд үзлэг хийж түр хураан авсан тэмдэглэл хх-72, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл хх-73, зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Шинжлэн судалсан нотлох баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хуулиар зөвшөөрөгдсөн арга хэрэгсэл, хэлбэрээр цугларсан уг Хэрэгт шууд хамааралтай байх тул хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.

 

Шүүгдэгч П.Гантөмөр нь 2017 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй  дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Peace mall худалдааны төвийн 5 дугаар давхарт үйлчлүүлж байсан иргэн Б.Зулцэцэгийн гар утас, 95.000 төгрөг, Голомт банк, Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, Капитрон банкны төлбөрийн карт, номин бонус, номадсын хөнгөлөлтийн картууд, иргэний үнэмлэх, америкийн нэгдсэн улсын 8 ам доллартай түрүүвчийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 822.038 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Б.Зулцэцэгийн мэдүүлэг хх-11, шүүгдэгч П.Гантөмөрийн  хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар үйлдсэн хэрэг нь тогтоогдож байна.

 

  Прокуророос шүүгдэгч П.Гантөмөрийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 822.038 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Сувагт овогт Пүрэвийн Гантөмөрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнд тооцож, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд “…үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ…” гэж тодорхойлж өгчээ.

Шүүгдэгч П.Гантөмөрт холбогдох хэрэг 2017 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр үйлдэгдсэн боловч 2015 оны Эрүүгийн хуульд зааснаар ял шийтгэх оногдуулах нь шүүгдэгчийн хувьд эрх зүйн байдал нь дээрдэж байх тул хууль буцаан хэрэглэх зарчмыг баримтлан шийдвэрлэх нь шүүгдэгчийн хувьд ашигтай байна.

Шүүгдэгч П.Гантөмөр нь Чингэлтэй дүүргийн шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 143 тоот шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 2 сарын хорих ялаар шитгүүлж, уг ялыг тэнсэж 2 жил 2 сарын хугацаагаар хянан харгалзсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч П.Гантөмөрт оногдуулсан 2 жил 2 сарын хорих ялыг тэнсэж хянан харгалзсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байгаа тул түүнд ял шийтгэл оногдуулахдаа 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 14 хоногийн хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан ялд нэмж нэгтгэн түүний нийт биечлэн эдлэх ялын хэмжээг тогтоож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй байна.

Шүүгдэгч П.Гантөмөр нь цагдан хоригдсон хоноггүй байна.

  Шүүгдэгч П.Гантөмөр нь ялыг тэнсэж хянан харгалзсан хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дах хэсэгт заасан ял хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож байна.