Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 183/шш2023/00410

 

 

 

 

 

2023 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 183/ШШ2023/00410

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ж.С нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: *******т холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 5/01 тоот тогтоолыг хуульд заасны дагуу төлбөр төлөгчид хүргүүлэхгүйгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйл болон 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн болохыг тогтоолгох, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д заасны дагуу төлбөр төлөгчийн зүгээс гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг үйлдсэн болохыг тогтоолгох, *******,*******,*******,******* тоотод байрлах, 190,7 м.кв талбайтай, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулахдаа төлбөр авагчид илт давуу байдал олгон албадан дуудлага худалдааг илт хууль бус явуулсан болохыг тогтоолгох, 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах, төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоох ажиллагаанаас эхлэн хууль бус явагдсан болохыг тогтоолгох, 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 5/1 дүгээр Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 5 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Ц.Ж , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б , бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ж.С нь хариуцагч *******т холбогдуулан нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2020/000 дугаар шийдвэрийн дагуу төлбөр төлөгч Ж.С 435.518.950 төгрөгийг гаргуулж Х  ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн ба улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас уг шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэхээр ажиллагаа хийж байгаа билээ. ******* нь төлбөр төлөгчийн гаргасан хүсэлтийг хуульд нийцүүлэн шийдвэрлэх, үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолуудаа төлбөр төлөгч болон төлбөр авагч нарт танилцуулахгүй, тэдний тухайн шийдвэрт гомдол, хүсэлтээ гаргах эрхийг хязгаарлаж байгаа тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Тухайлбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д зааснаар төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгө болох *******,*******,*******, 46 дугаар байрны 0 тоотод байрлах, 190,7 м.кв талбайтай бүхий оффисын зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Y-000000000 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг дахин үнэлүүлэх талаар үндэслэл бүхий хүсэлт гаргасан боловч тухайн хүсэлтийг шийдвэрлээгүй байх хугацаандаа уг үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар тогтоол гаргасан. Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйл болон 66 дугаар зүйлд зааснаар төлбөр төлөгч Ж.С хууль ёсны эрх ашгийг маш бүдүүлгээр зөрчсөн үйлдэл болсон. Хэдийгээр Ж.С  өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг 524.100.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээнд гаргасан гомдлыг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2021/000000  дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 182 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 001/ХТ2022/000 дүгээр тогтоолуудаар хэрэгсэхгүй болгож, үнэлгээг хүчин төгөлдөр гэж үзсэн боловч 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хийгдсэн үнэлгээнээс хойш нэлээдгүй хугацаа өнгөрч, мөн уг хугацаанд барилгын материал болон бусад хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ үлэмж хэмжээгээр нэмэгдсэн байгаа нь нийтэд илэрхий үйл баримт билээ. Хууль тогтоогчоос төлбөр төлөгчийн эд хөрөнгийн үнэлгээ 3/1-ээс багагүй хэмжээгээр нэмэгдсэн тохиолдолд дахин үнэлгээ хийлгэх боломжтой болохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д заасан бөгөөд энэхүү агуулгаар дахин үнэлгээ хийлгэх тухай хүсэлтийг удаа дараа гаргахад шийдвэр гүйцэтгэгч Ц.Б  болон Ахлах шийдвэр гүйцэтгэгч, мөн Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч нар үндэслэлгүйгээр татгалзаж, хүлээн авахгүй байгаа эс үйлдэхүй гаргадаг. Улмаар шат шатны албан тушаалтан, байгууллагад нь энэхүү асуудлаар гомдлоо гаргаж, эцэслэн шийдвэрлүүлээгүй байхад анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар тогтоол гаргаж, үүнийгээ мэдэгдэх хуудсын хамтаар төлбөр төлөгчид хүргүүлээгүй байхдаа 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулж хууль зөрчсөн. Энэхүү үйл баримт нь Монгол шуудан ХК-ийн тодорхойлолтоор тогтоогдож байгаа. Тус тодорхойлолтод дурдсанаар Ж.С тухайн мэдэгдэл, тогтоолууд нь хугацаандаа хүргэгдээгүй болохыг нотлох бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийн гомдлын хариу авахаар очихдоо анхны албадан дуудлага худалдаа болсныг мэдсэн байдаг. Иймээс үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 5/01 тоот тогтоолыг хуульд заасны дагуу төлбөр төлөгчид хүргүүлэхгүйгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйл болон 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн болохыг тогтоолгох, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д заасны дагуу төлбөр төлөгчийн зүгээс гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг үйлдсэн болохыг тогтоолгох, *******,*******,*******, 46 байрны 0 тоотод байрлах, 190 кв.м талбайтай, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулахдаа төлбөр авагчид илт давуу байдал олгон албадан дуудлага худалдааг илт хууль бус явуулсан болохыг тогтоолгохоор гомдол гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн бөгөөд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоох ажиллагаанаас эхлэн хууль бус явагдсан болохыг тогтоолгох, мөн дээрх төлбөр авагчид илт давуу байдал олгосон анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах, 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 5/1 дүгээр Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай тус тус нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Файн Эстимэйт ХХК-ийн албан ёсны итгэмжлэлгүйгээр, үнэлгээчин Н.Ц тогтоолыг гардуулан, улмаар дүгнэлт гаргуулсан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-т заасныг зөрчсөн. Түүнчлэн анхны албадан дуудлага худалдааны ялагч гэх С.Б маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шижлүүлэхээр тогтоол гаргасан байх боловч түүнд ялагчийн хувиар төлсөн 399.313.000 төгрөгийг 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр буцаан шилжүүлсэн. Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.11 дэх хэсэгт заасныг зөрчсөн үйлдэл байх ба мөн хуулийн 71.12-т зааснаар дуудлага худалдааны ялагч нь худалдаж авсан эд хөрөнгийн үнийг төлөөгүй гэж үзэх үндэслэлтэй. Иймд С.Б  нь дуудлага худалдааны ялагч биш бөгөөд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 5/1 дүгээр Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол хэрэгжих боломжгүй болсон ба тэрээр эд хөрөнгийг хүлээн авахаасаа татгалзсан гэж ойлгоно. С.Б  399.313.000 төгрөгийг буцаан олгосноороо түүнийг дуудлага худалдааны ялагч биш гэдгийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна гэжээ.

 

2. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б  шүүхэд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2020/000 дугаар шийдвэрийн дагуу төлбөр төлөгч Ж.С  435.518.950 төгрөгийг гаргуулж, мөн үүргийн гүйцэтгэлийг *******,*******,*******, 46 дугаар байрны 0 тоотод байрлах, 190,7 м.кв талбайтай бүхий оффисын зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Y-00000000 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулж, Х  ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн ба уг шүүхийн шийдвэрт гүйцэтгэх хуудас бичигдсэний үндсэн дээр 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 20291212 дугаар тогтоолоор ажиллагааг эхлүүлсэн. Төлбөр төлөгч Ж.С  сайн дураар шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг удаа дараа өгсөн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдөр битүүмжилж, 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар Файн Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилсон. Тус компани үл хөдлөх эд хөрөнгийг 524.100.000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд үүнийг талуудад 2021 оны 4-140/6093, 4-140/6094 дүгээр албан бичгээр тус тус мэдэгдсэн. Төлбөр төлөгч Ж.С нь үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүйд тооцуулахаар шүүхэд хандаж, улмаар 3 шатны шүүх түүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шүүхээс дээрх маргааныг эцэслэн шийдвэрлэсний дараа 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Ж.С  өөрийн ээж Ш.Жавзанд төлбөр төлөхөөс бусад эрхийг эдэлж, үүрэг хүлээх итгэмжлэлийг олгосон. Гурван шатны шүүхээс гаргасан шийдвэрээр хөрөнгийн үнэлгээг хүчин төгөлдөр хэмээн үзсэн тул дахин үнэлгээ хийлгэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, шийдвэр гүйцэтгэх байгууллагаас бус төлбөр төлөгчийн хүсэлтээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзсэн бөгөөд Ж.С  болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас эд хөрөнгийн үнэлгээнд өөрчлөлт орсон талаарх нотлох баримтаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад ирүүлээгүй. Төлбөр төлөгч Ж.С  үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр оруулах тухай 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 5/1 дүгээр ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол, 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 4-140/8944 дүгээр мэдэгдлийг 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ж өгч, танилцуулахад тогтоол, мэдэгдлийг гардан авсан боловч баримтад гарын үсэг зурахаас татгалзсан. Энэ тухай гүйцэтгэх баримт бичгийн үлдэх хувьд бичгээр тэмдэглэсэн. Итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Жавзан өөрийн хүүгээ шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцуулахгүй гээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар итгэмжлэл авчихаад, тухайн итгэмжлэлийнхээ учир холбогдлыг ойлгохгүй байгаа нь шийдвэр гүйцэтгэгчийн хийсэн ажиллагааг буруутгах үндэслэл болохгүй. Ш.Ж  тус газарт гаргасан хүсэлтийн хариугаа 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авсан. Тухайн хариу мэдэгдэх хуудаст анхны дуудлага худалдаа болох огноо, дуудах доод үнийг мэдэгдсэн байсан. Шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачилгаар *******ийн оршин суугаа гэрийнх нь хаягийн дагуу шуудангаар анхны дуудлага худалдаа явуулах тогтоол болон мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн. Шуудан буцаагдсан нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулаагүй, мэдэгдээгүй гэх үндэслэлд хамаарахгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-т зааснаар Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст дээрх үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг албан бичгээр хүргүүлсэн. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ж.С нь Х  ББСБ ХХК-иас 2017 онд *******,*******,*******, 46 дугаар байрны 0 тоотод байрлах, 190,7 м.кв талбайтай бүхий оффисын зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Y-000000 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгөө барьцаалан, 200.000.000 төгрөг зээлж авснаас хойш 9 удаа 3 шатны шүүхийн шийдвэр гаргуулж, маш их чирэгдэл учруулж байна. Ингэхдээ ээж Ш.Ж  нийлж хуулийн цоорхой ашиглаж, янз бүрийн аргаар худал ярьж, бичиж, цагдаа, шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагуудын үйл ажиллагаанд санаатайгаар саад учруулж ирлээ. Нэг ч төгрөгийн төлбөр төлөхгүй байгаа. Мөн шүүхэд хандчихаад шүүх хурлыг санаатайгаар удаа дараа үндэслэлгүйгээр хойшлуулдаг. Иймд Ж.С  нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хууль бус арга зохиож, дахин дахин шүүхэд хандаж, гомдол гаргахыг таслан зогсоож өгнө үү гэжээ.

 

4. Нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамж 210.600 төгрөг төлсөн баримт /хх-6/, Ж.С  Ш.Ж олгосон итгэмжлэл /хх-7/, Ж.С  Б.Б  олгосон итгэмжлэл /хх-8/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 09/1256 дугаар хариу /хх-9/, Монгол шуудан ХК-ийн НӨАТ-ын баримт /хх-10/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 09/1185 дугаар хариу /хх-11/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр гаргасан Ш.Ж өргөдөл /хх-12-13/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 22-140/05 дугаар гомдол хянан шийдвэрлэсэн тухай тогтоол /хх-14/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргад төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б  2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр гаргасан гомдол /хх-15/, Итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б дахин үнэлгээ гаргуулах тухай хүсэлт /хх-16/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 4-140/301 тоот хариу мэдэгдэх хуудас /хх-17/, Үнэгүй.мн сайтын хуулбар /хх-18/, Монгол шуудан ХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 04/427 дугаар тодорхойлолт, хавсралтын хамт /хх-19-20, 170/, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад ногдох 70.200 төгрөг төлсөн баримт /хх-155/, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 140.400 төгрөг төлсөн баримт /хх-188/, өмгөөлөгч Б.Б  байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ /хх-206-207/, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 06/7520 тоот албан бичиг /хх-246/ зэргийг ирүүлсэн.

 

5. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 1-140/247 дугаар итгэмжлэл /хх-26/, 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 20291212 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолтой хувийн хэргийн хуулбар /хх-37-141/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 2/8873 дугаар албан бичиг /хх-180/, С.Б  399.313.000 төгрөгийг буцаан шилжүүлсэн тухай санхүүгийн анхан шатны баримт /хх-181/ зэргийг ирүүлсэн.

 

6. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х  ББСБ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-142/, 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн С.Б олгосон итгэмжлэл /хх-143/, 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 133 дугаартай итгэмжлэл /хх-171/ зэргийг ирүүлсэн.

 

7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 2-140/12288 дугаар албан бичиг, түүнд хавсарган ирүүлсэн мөнгөн гүйлгээний журнал /хх-168-169/, Баянгол дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 885 дугаар албан бичиг, түүнд хавсарган ирүүлсэн баримтууд /хх-175-177/ зэрэг баримт авагдсан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2020/0000 дугаар шийдвэрээр төлбөр төлөгч Ж.С  зээлийн гэрээний үүрэгт 433.200.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 2.318.950 төгрөгийг тус тус гаргуулж Х  ББСБ ХХК-д олгох, мөн үүргийн гүйцэтгэлийг Ж.С өмчлөлийн *******,*******, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 46 дугаар байрны 0 тоотод байрлах, 190,7 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулахаар тус тус шийдвэрлэжээ.

Уг шүүхийн шийдвэрт 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 183/ГХ2020/00977 дугаар гүйцэтгэх хуудас бичигдэж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 20291212 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүссэн байна.

Улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 20291212/01 тоот тогтоолоор дээрх үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 20291212/02 дугаар тогтоолоор хурааж, төлбөр төлөгч болон төлбөр авагч нараас эд хөрөнгийн үнийн санал авахад төлбөр төлөгч Ж.С  эд хөрөнгийг 1.000.000.000 төгрөгөөр үнэлсэн, харин төлбөр авагчийн төлөөлөгч С.Б  шинжээчийн дүгнэлт гаргуулах тухай хүсэлтийг гаргаж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 3/41 дүгээр тогтоолоор шинжээч Файн Эстимэйт ХХК-ийг томилсон.

Файн Эстимэйт ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийг 524.100.000 төгрөгөөр үнэлснийг төлбөр төлөгч эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргаснаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2021/00дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 00182 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 001/ШХТ2022/000 дүгээр тогтоолоор нэхэмжлэгч Ж.С  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Төлбөр төлөгч Ж.С 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр иргэн Ш.Б  2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр иргэн Ш.Ж тус тус итгэмжлэл олгож, түүнийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлөөлөх эрхийг олгосон байх ба төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б  2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг дахин үнэлүүлэх тухай хүсэлтийг гаргаж, уг хүсэлтийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 4-140/301 дүгээр хариу мэдэгдэх хуудсаар болон 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 22-140/05 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тухай тогтоолоор тус тус хүлээн авахаас татгалзан шийдвэрлэсэн.

Мөн газрын Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 5/1 дүгээр тогтоолоор дээрх үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар тогтоож, мөн өдрийн 4-140/8944, 4-140/8945 дугаар мэдэгдэл өгч, анхны албадан дуудлага худалдааг 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр зохион байгуулахад тус хөрөнгийг худалдан авахаар нийт 4 санал ирснээс хамгийн өндөр үнийн дүнгээр худалдан авахаар санал гаргасан иргэн С.Б  ялагчаар тодруулсан байна.

Ингээд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 4-140/10242 дугаар мэдэгдлээр төлбөр төлөгч Ж.С тухайн үл хөдлөх эд хөрөнгийг 436.000.000 төгрөгөөр худалдан борлогдсоныг мэдэгдэж, шийдвэр гүйцэтгэгч 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдөр тэмдэглэл үйлдэж, мэдэгдлийг хүлээлгэн өгөхөд итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ж  гарын үсэг зурахаас татгалзсан тухай тэмдэглэжээ.

2022 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 5/1 дүгээр Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол гаргаж, үүнийгээ С.Батжаргалд танилцуулсан, харин Ж.С  шуудангаар хүргүүлсэн тухай тэмдэглэгээ хийсэн, мөн төлбөр төлөгчийн гэрийн хаягаар очиж, тухайн тогтоол, мэдэгдлийг хаалганд нааж үлдээснийг баталгаажуулсан баримт тус тус хэрэгт авагдсан байна.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоох ажиллагаанаас эхлэн хууль бус явагдсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, Файн Эстимэйт ХХК-ийг итгэмжлэгдсэн төлөөлөгч томилоогүй байхад Н.Ц  эрх, үүрэг танилцуулж, дүгнэлт гаргуулсан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-т заасныг зөрчсөн, мөн төлбөр авагч Х ББСБ ХХК-иас С.Б  итгэмжлэл олгоогүй байхад түүнийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр авагчийн төлөөлөгчийн хувиар оролцуулан шинжээчийн дүгнэлт гаргуулах тухай хүсэлтийг нь хүлээн авч, шинжээч томилсон зэрэг үндэслэл дурддаг.

Гэвч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч Ж.С  гомдлоор 3 шатны шүүх үнэлгээний тайлан болон тухайн процесс ажиллагааг хянаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй хэмээн үзсэн бөгөөд энэхүү шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр учир өнөөдөр шүүх дахин уг үнэлгээтэй холбоотой гомдлыг хянан шийдвэрлэх боломжгүй.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын үндэслэл болгон дурдсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны процесстой холбоотой үйл баримт нь шүүхийн шийдвэр гарахаас өмнөх үед хамаарч байх тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоох ажиллагаанаас эхлэн хууль бус явагдсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

4. Нэхэмжлэгчээс мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д заасны дагуу төлбөр төлөгчийн зүгээс гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг үйлдсэн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээтэй холбоотой төлбөр төлөгчийн гомдлыг 3 шатны шүүх эцэслэн хянан шийдвэрлэсний дараа 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б  *******т үл хөдлөх эд хөрөнгийн дахин үнэлгээ тогтоолгох тухай хүсэлтийг гаргаж, үүнийг тус газрын Ахлах шийдвэр гүйцэтгэгч 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 4-140/301 дүгээр хариу мэдэгдэх хуудас болон 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 22-140/05 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тухай тогтоолоор, мөн төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ж  гаргасан хүсэлт, гомдлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Шийдвэр гүйцэтгэх албанаас 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 09/1185, 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 09/1256 дугаар Гомдолд хариу өгөх тухай албан бичгээр шийдвэрлэж, тус тус хариу өгсөн байна.

Уг хариу мэдэгдэх хуудас, тогтоол болон гомдолд хариу өгөх тухай албан бичгээс үзэхэд төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан дахин үнэлгээ тогтоолгох тухай хүсэлтийг 3 шатны шүүхийн шийдвэр гарсан гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, хамгийн сүүлийн буюу Шийдвэр гүйцэтгэх албаны 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 09/1256 дугаар хариудаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д заасны дагуу дахин үнэлгээ тогтоох үндэслэлгүй, эрх хөндөгдсөн гэж үзвэл шүүхэд хандаж, холбогдох гомдлоо шийдвэрлүүлэхийг зөвлөе гэжээ.

Гэтэл төлбөр төлөгчийн дахин үнэлгээ тогтоолгох тухай хүсэлт, гомдлыг холбогдох шат шатны албан тушаалтан, байгууллага эцэслэн шийдвэрлээгүй байхад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 5/1 дүгээр тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар тогтоож, 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 4-140/8944 дүгээр мэдэгдлээр төлбөр төлөгчид шуудангаар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ж  танилцуулсан тухай баримт үйлджээ.

Ингэхдээ Ш.Ж  хэдий гарын үсэг зурж, хүлээн авахаас татгалзсан тухай тэмдэглэл хийсэн боловч тухайн бичилтийг хэзээ бичсэн нь тогтоогдохгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдөр гомдлын хариугаа авахдаа мэдсэн гэж, шийдвэр гүйцэтгэгч 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр танилцуулсан гэж тус тус зөрүүтэй тайлбар гаргасан.

Харин Монгол шуудан ХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 04/427 дугаар тодорхойлолт, түүнд хавсарган ирүүлсэн хүргэлтийн дэвтрийн хуулбараас харахад дээрх мэдэгдэл болон тогтоолыг шуудан 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 11.15 цагт хүлээн аваад хаягаар удаа дараа очиход эзэнгүй байж, хариу өгөөгүй гэх үндэслэлээр 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 09.00 цагт ажилтан н.Э буцаан гардуулсан байна.

Өөрөөр хэлбэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Ахлах шийдвэр гүйцэтгэгч болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Шийдвэр гүйцэтгэх албанаас тухай бүр хариу өгч байсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул нэхэмжлэгчийн гаргасан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д заасны дагуу төлбөр төлөгчийн зүгээс гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг үйлдсэн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгосон.

Харин тухайн албан тушаалтан, байгууллагаас дахин үнэлгээ тогтоолгох хүсэлтийг шийдвэрлэхдээ үндэслэл бүхий хариу өгөөгүй, улмаар шүүхэд хандаж шийдвэрлүүлэхийг зөвлөсөн атлаа үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулж, явуулсан нь процессийн хувьд зөрчилтэй болсон байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д Үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно гэж заажээ.

Энэхүү хуулийн агуулгаас үзэхэд төлбөр төлөгч Ж.С  өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаар үнэлсэн 524.100.000 төгрөгийн үнэлгээ нь үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан өөрчлөгдөх боломжтой эсэх, хэрэв боломжгүй гэж үзэж байгаа тохиолдолд ямар үндэслэлээр боломжгүй хэмээн үзэж, дахин үнэлгээ тогтоохоос татгалзаж байгаагаа шийдвэр гүйцэтгэх байгууллага тайлбарлан, хариу өгөх нь зүйтэй байсан.

Гэтэл 3 шатны шүүхийн шийдвэр гарсан гэх үндэслэлийг хариудаа дурдаад байгаа нь үндэслэл биш бөгөөд төлбөр төлөгчийн хувьд шүүхийн шийдвэр гарсан эсэхээс үл хамааран цаг хугацааны хувьд үл хөдлөх эд хөрөнгийн үнэд өөрчлөлт орсон гэж үзээд дахин үнэлгээ тогтоолгохоор хүсэлт гаргасныг анхаараагүй байна.

5. Түүнчлэн нэхэмжлэгч Үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 5/1 тоот тогтоолыг хуульд заасны дагуу төлбөр төлөгчид хүргүүлэхгүйгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйл болон 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Дээр дурдсанаар төлбөр төлөгчийн гаргасан хүсэлт, гомдлыг эцэслэн шийдвэрлэж дуусаагүй байхдаа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Ахлах шийдвэр гүйцэтгэгч нь тогтоол гаргаж, үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар тогтоосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.12, 44.3, 44.4-т заасан журам болон хугацааг зөрчсөн байна.

Мөн Монгол шуудан ХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 04/427 дугаар тодорхойлолт, түүнд хавсарган ирүүлсэн хүргэлтийн дэвтрийн хуулбараар дээрх тогтоол болон мэдэгдлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 14.5, 14.7-д заасан журмын дагуу болон мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-т зааснаар хүргүүлээгүй болох нь тогтоогдсон гэж үзлээ.

Нэхэмжлэгч төлбөр төлөгчид тогтоол, мэдэгдлийг хүргүүлээгүй нь хууль зөрчсөн болохыг тогтоолгох хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон боловч уг шаардлага нь нэхэмжлэлийн үндэслэл ба харин шүүх тухайн Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 5/1 тоот Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол-ыг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн болно.

6. Нэхэмжлэгчээс *******,*******,*******, 46 байрны 0 тоотод байрлах, 190 кв.м талбайтай, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулахдаа төлбөр авагчид илт давуу байдал олгон албадан дуудлага худалдааг илт хууль бус явуулсан болохыг тогтоолгох, анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах, 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 5/1 дүгээр Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Энэхүү үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаа явуулсан процесс нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу явагдсан, шийдвэр гүйцэтгэгч албадан дуудлага худалдааны үр дүнг төлбөр төлөгчид зохих журмын дагуу мэдэгдсэн талаарх баримт авагдсан байгаа боловч үүнээс өмнөх ажиллагаа дээр дурдсан үндэслэлээр хуульд нийцээгүй байх тул анхны дуудлага худалдаа явуулах тухай тогтоол гарснаас хойших ажиллагааг зөв хэмээн үзэх боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл, үл хөдлөх эд хөрөнгийн анхны дуудлага худалдаа явуулах тухай Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 5/1 дүгээр тогтоол гарснаас хойших бүх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Харин төлбөр авагчид илт давуу байдал олгосон гэх үйл баримт хэргийн баримтаас тогтоогдоогүй тул Анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулахдаа төлбөр авагчид илт давуу байдал олгон албадан дуудлага худалдааг илт хууль бус явуулсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоно.

7. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 14.5, 14.7, 55 дугаар зүйлийн 55.5, 44 дүгээр зүйлийн 44.2.12, 44.3, 44.4, 66 дугаар зүйлийн 66.3-т тус тус зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 5/1 тоот Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн *******,*******,*******,******* тоотод байрлах, 190 кв.м талбайтай, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн анхны дуудлага худалдаа болон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 5/1 тоот Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол-ыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоох ажиллагаанаас эхлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бус явагдсан болохыг тогтоолгох, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулахдаа төлбөр авагчид илт давуу байдал олгон албадан дуудлага худалдааг илт хууль бус явуулсан болохыг тогтоолгох, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д заасны дагуу төлбөр төлөгчийн зүгээс гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг үйлдсэн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгов.

 

8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ж.С  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 421.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 351.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.С олгоно.

 

9. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШЗ2022/09733 дүгээр Хүсэлт шийдвэрлэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 14.5, 14.7, 55 дугаар зүйлийн 55.5, 44 дүгээр зүйлийн 44.2.12, 44.3, 44.4, 66 дугаар зүйлийн 66.3-т тус тус зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 5/1 тоот Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн *******,*******,*******, 46 байрны 0 тоотод байрлах, 190 кв.м талбайтай, оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн анхны дуудлага худалдаа болон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 5/1 тоот Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол-ыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоох ажиллагаанаас эхлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бус явагдсан болохыг тогтоолгох, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулахдаа төлбөр авагчид илт давуу байдал олгон албадан дуудлага худалдааг илт хууль бус явуулсан болохыг тогтоолгох, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д заасны дагуу төлбөр төлөгчийн зүгээс гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг үйлдсэн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ж.С  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 421.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 351.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.С  олгосугай.

3. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШЗ2022/09733 дүгээр Хүсэлт шийдвэрлэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамжийг хүчингүй болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА