| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Дониддолгор |
| Хэргийн индекс | 301/2025/0218/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/242 |
| Огноо | 2025-09-11 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Т.Алтанзул |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 2025/ШЦТ/242
2025/ШЦТ/242
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж
Улсын яллагч: Т.Алтанзул
Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Пүрэвсүрэн
Шүүгдэгч: Н.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Билгүүнсаран нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Нгийн Нт холбогдох 2512000000189 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн .. оны .. дугаар сарын ..-ний өдөр А аймгийн Ө суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт А аймгийн Ө сумын А .. дүгээр баг Х гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, С овогт Нгийн Н, /РД: ../
Холбогдсон эрүүгийн хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Н нь 2025 оны 02 дугаар сарын 20-ны үед А аймгийн Өсумын Дбагийн Э гэх газраас хууль бусаар 25 ширхэг, 2,0786 метр куб шинэс төрлийн босоо модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, 48 ширхэг болгон хувааж ойн санд 410,664 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд: Мөрдөн байцаалтын шатанд 2512000000189 дугаартай эрүүгийн хэргээс:
Иргэний нэхэмжлэгч Б.Аийн “...Би Н.Н нь А аймгийн Ө сумын Д багийн Э гэх газраас хууль бусаар мод бэлтгэсэн гэх хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Би уг хэрэгт ойн санд учирсан хохирол нөхөн төлүүлэхтэй холбоотой асуудыг шийдвэрлүүлэхээр оролцож байна. ...Байгаль орчинд учирсан хохирлыг хуульд зааснаар орон нутгийн ... тоот дансанд тушааж байгаль орчинд учирсан хохирлыг барагдуулчихвал өөр ямар нэгэн санал хүсэлт байхгүй.” гэх мэдүүлэг, /хх-ийн 60-61 хуу/,
Гэрч Б.Эгийн “...Надтай тэр талаар яриагүй. ...Өсумын Дбагийн Э гэх газар мод бэлтгэх талбай тусгаарлалт ....мод бэлтгэх талбайн тусгаарлалт хийгдсэн газар биш. Манай багт Ар борт гэх газар талбай тусгаарлалттай...” гэх мэдүүлэг /хх-ийн 64-65 хуу/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 1 хуу/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 2-5 хуу/,
Эд зүйлд /мод/ үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-13 хуу/,
Хөрөөнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-16 хуу/,
Архангай аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Бямбасүрэнгийн 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн АРХ0325/183 дугаартай “...1. Мөрдөгчийн модны үзлэгийн тэмдэглэлд тусгагдсан 48 ширхэг мод нь 2,0786м3 байх ба экологийн-эдийн засгийн үнэлгээ 410,664 төгрөг байна...” гэх дүгнэлт /хх-ийн 26-28 хуу/,
“Дамно үнэлгээ” ХХК-ын 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн “...ойгоос бэлтгэсэн мод 208,760 төгрөг, цахилгаан хөрөө 132,000 төгрөг нийт 340,760 төгрөгийн үнэлгээ...” гэх дүгнэлт /хх-ийн 45-48 хуу/,
Яллагдагч Н.Нын “...би өөрийн гэм буруугаа болон зүйлчлэл тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 79 хуу/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Ныг 2025 оны 02 дугаар сарын 20-ны үед А аймгийн Өсумын Дбагийн Э гэх газраас хууль бусаар 25 ширхэг, 2,0786 метр куб шинэс төрлийн босоо модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, 48 ширхэг болгон хувааж ойн санд 410,664 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн шинжийг “...Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан...” гэж тодорхойлжээ.
Шүүгдэгч Н.Н нь мод бэлтгэх эрхийн бичиггүйгээр А аймгийн Өсумын Дбагийн Э гэх газраас хууль бусаар 25 ширхэг, 2,0786 метр куб шинэс төрлийн босоо мод бэлтгэжээ.
Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт зохих зөвшөөрөл авсан иргэн ахуйн зориулалтаар, түүнчлэн ойн санг гэрээгээр эзэмшигч ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага эзэмшлийнхээ талбайд энэ хуулийн 3.1.15-д заасан ойн цэвэрлэгээ хийх замаар, зохих зөвшөөрөл авсан ойн нөөц бүхий аймаг, сумын иргэд уламжлалт бүтээгдэхүүн үйлдвэрлэх зориулалтаар мод бэлтгэж болно.
Мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт зохих зөвшөөрөл авсан иргэн, түүнчлэн ойн санг гэрээгээр эзэмшигч ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуулийн 35.2-т зааснаас өөр зориулалт, арга замаар мод бэлтгэхийг хориглоно.
Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт арчилгаа, цэвэрлэгээ, үйлдвэрлэлийн ашиглалтын зориулалтаар зөвшөөрөлтэйгээр огтлолтоор мод бэлтгэж болохоор хуульчилсан бөгөөд 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсгийн 35.4.1-д гэрээ, зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо хэмжээ хэтрүүлсэн, төрөл, зориулалт, бэлтгэх арга, технологийг зөрчиж мод бэлтгэснийг хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзэхээр заажээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч Н.Н нь 2025 оны 02 дугаар сарын 20-ны үед А аймгийн Өсумын Дбагийн Э гэх газраас хууль бусаар 25 ширхэг, 2,0786 метр куб шинэс төрлийн босоо модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, 48 ширхэг болгон хувааж ойн санд 410,664 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан болох нь:
Иргэний нэхэмжлэгч Б.Аийн “...Би Н.Н нь А аймгийн Өсумын Дбагийн Э гэх газраас хууль бусаар мод бэлтгэсэн гэх хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Би уг хэрэгт ойн санд учирсан хохирол нөхөн төлүүлэхтэй холбоотой асуудыг шийдвэрлүүлэхээр оролцож байна. ... Байгаль орчинд учирсан хохирлыг хуульд зааснаар орон нутгийн ... тоот дансанд тушааж байгаль орчинд учирсан хохирлыг барагдуулчихвал өөр ямар нэгэн санал, хүсэлт байхгүй.” гэх мэдүүлэг, /хх-ийн 60-61 хуу/,
Гэрч Б.Эгийн “...Надтай тэр талаар яриагүй. ...Өсумын Дбагийн Э гэх газар мод бэлтгэх талбай тусгаарлалт ....мод бэлтгэх талбайн тусгаарлалт хийгдсэн газар биш. Манай багт Ар борт гэх газар талбай тусгаарлалттай...” гэх мэдүүлэг /хх-ийн 64-65 хуу/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 1 хуу/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 2-5 хуу/,
Эд зүйлд /мод/ үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-13 хуу/,
Хөрөөнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-16 хуу/,
Архангай аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн АРХ0325/183 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26-28 хуу/,
“Дамно үнэлгээ” ХХК-ын 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 45-48 хуу/,
Яллагдагч Н.Нын “...би өөрийн гэм буруугаа болон зүйлчлэл тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 79 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.Ныг 2025 оны 02 дугаар сарын 20-ны үед А аймгийн Өсумын Дбагийн Э гэх газраас хууль бусаар 25 ширхэг, 2,0786 метр куб шинэс төрлийн босоо модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, 48 ширхэг болгон хувааж ойн санд 410,664 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан үйлдэл нь Ойн тухай хуулийн 34, 35 дугаар зүйлд заасан зөвшөөрлийн үндсэн дээр мод бэлтгэх ажиллагаагаар мод бэлтгэх хуульд заасан шаардлагыг зөрчсөн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив талын шинжээр гэмт хэрэг гэж үзэх үндэслэл болж байна.
Шүүгдэгч Н.Н нь 2025 оны 02 дугаар сарын 20-ны үед А аймгийн Өсумын Дбагийн Э гэх газраас хууль бусаар 25 ширхэг, 2,0786 метр куб шинэс төрлийн босоо модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, 48 ширхэг болгон хувааж бэлтгэж босоо мод унагаж ойн санд хохирол учруулсан үйлдэл нь гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэх боломжтой, дахин мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагагүй, хэрэгт хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал нотлогдсон гэж үзэв.
Иймд шүүгдэгч Н.Ныг 2025 оны 02 дугаар сарын 20-ны үед А аймгийн Өсумын Дбагийн Э гэх газраас хууль бусаар 25 ширхэг, 2,0786 метр куб шинэс төрлийн босоо модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, 48 ширхэг болгон хувааж ойн санд 410,664 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас ойн санд 410,664 төгрөгийн шууд хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.
Хэрэгт иргэний нэхэмжлэгч нь байгаль экологид учруулсан хохирол 410,664 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтоохоор,
Мөн хуулийн 49 дүгээр зүйлд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар,
Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд байгаль орчин, уур амьсгалын сан нь байгаль орчныг хамгаалах, байгалийн гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад дэмжлэг үзүүлэх зориулалттай, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас байгаль орчин болон байгалийн нөөц баялагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлогын эх үүсвэрээс санхүүжихээр тус тус хуульчилсан.
Гэмт хэргийн улмаас ойн санд учирсан хохирол 410,664 төгрөгийг 3 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр буюу 1,231,992 /нэг сая хоёр зуун гучин нэгэн мянга есөн зуун ерэн хоёр/ төгрөгөөр тогтоож шүүгдэгч Н.Наас гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Н.Нын гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.Нт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иймд шүүгдэгч Н.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Мөн Архангай аймгийн Прокурорын газрын 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 30 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоол, 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 98 дугаартай “Эд мөрийн баримт хураан авах тухай” прокурорын зөвшөөрөл зэргийг хүчингүй болгож, 208760 төгрөгийн үнэлгээ бүхий шинэс төрлийн 25 ширхэг 48 ширхэгт хэсэгчлэн тайрсан, 2,0786 м.куб хэмжээтэй мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан БНХАУ-д үйлдвэрлэсэн, цагаан өнгийн их биетэй 132000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө зэргийг хураан авч, гэмт хэргийн улмаас учирсан хохирол 1,231,992 төгрөг төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт тус тус шилжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Н.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С овогт Нгийн Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ныг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н нь шүүхээс оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 49 дүгээр зүйлийн 49.2.1, 49.4.1-т тус тус зааснаар шүүгдэгч Н.Наас 1,231,992 /нэг сая хоёр зуун гучин нэгэн мянга есөн зуун ерэн хоёр/ төгрөг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар Архангай аймгийн Прокурорын газрын 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 30 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоол, 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 98 дугаартай “Эд мөрийн баримт хураан авах тухай” прокурорын зөвшөөрөл зэргийг хүчингүй болгож, 208,760 төгрөгийн үнэлгээ бүхий шинэс төрлийн 25 ширхэг 48 ширхэгт хэсэгчлэн тайрсан, 2,0786 м.куб хэмжээтэй мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан БНХАУ-д үйлдвэрлэсэн, цагаан өнгийн их биетэй 132,000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө зэргийг хураан авч, гэмт хэргийн улмаас учирсан хохирол 1,231,992 төгрөг төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт тус тус шилжүүлсүгэй.
7. Шүүгдэгч Н.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч иргэний нэхэмжлэгч /иргэний нэхэмжлэлтэй холбоотой/ нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Н.Нт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ДОНИДДОЛГОР