Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 2025/ШЦТ/247

 

 

                                                                                    2025/ШЦТ/247

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж,

           Улсын яллагч: М.Гансүх

            Шүүгдэгч: А.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Булган-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овогт Аын Мт холбогдох 2512001310150 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн .. оны .. дугаар сарын ..-ны өдөр А аймгийн Э суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, аялал жуулчлал мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт А аймгийн Ц сум Ч баг Н гэх газар оршин суух, урьд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 192 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахыг тэнсэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан, мөн шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 256 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 132 дугаартай захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 1.1-т зааснаар эдлээгүй үлдсэн 10 сар 19 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоосон Ж овогт Аын М /РД: ../

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

Шүүгдэгч А.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр А аймгийн Э сумын .. дүгээр багт байрлах М-ийн А аймаг дахь салбар багшийн сургуулийн оюутны дотуур байрны 324 тоотод Э.Нтай “чи дандаа надад шөлтэй хоол хийж өгдөг” гэх шалтгаанаар маргалдаж, түүний хацар руу алгадаж, үсдэж, нүүрэн дээр нь дэвсэх зэргээр зодож хохирогч Э.Нын биед хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Үүнд: Мөрдөн байцаалтын шатанд 2512001310150 дугаартай эрүүгийн хэргээс:

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Э.Нын мэдүүлсэн: “...2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр би манай нөхөр А.М нь өөрт байсан мөнгөөрөө утсаараа мөрийтэй тоглоом тоглоод алдчихсан юм. Тэгээд алдахаас нь өмнө бид хоёр баяр болох гэж байна, энэ мөнгөөрөө гэртээ хоол хүнс авъя гэж ярьж байсан юм. Тэгсэн чинь нөгөө мөнгөө алдчихсан, тэгэхээр нь би байгаа материалаараа шөлтэй хоол хийгээд өгье гэж хэлтэл чи дандаа надад шөлтэй хоол хийж өгдөг гээд уурласан. Тэгэхээр нь зүгээр хоолоо хийх гээд махаа гаргаад тавьчихсан байснаа уурандаа махаа хөшиглөж байгаад болиод би явлаа гээд өрөөнөөсөө гараад явсан чинь араас дагаж гарч ирээд намайг 1 давхарын шатан дээр явж байхад намайг өрөөндөө оръё гэж хэлэхээр нь би орохгүй, би явлаа гэж хэлтэл миний хацар руу алгадаад хүчээр өрөө рүү тэвэрч оруулсан. Тэгээд өрөөндөө ороод чи одоо дандаа намайг явахаараа айлгадаг, чи намайг гэр бүлийнхэндээ зодож нүддэг гэж хэлдэг юм байна лээ, би өнөөдөр хүнийг яаж зоддогийг харуулъя гээд миний хацар руу алгадаж, үсдсэн, нүүрэн дээр дэвссэн. Энэ бүхнийг 2-3 удаагийн давтамжтай үйлдсэн. Тэгээд өрөөндөө байж байтал цагдаагийн алба хаагч нар хүрээд ирсэн...А.М нь миний найз залуу байгаа юм. Албан ёсоор гэр бүлээ батлуулаагүй хамт амьдраад 2 жил болж байна. Дундаасаа 1 хүүхэдтэй...А.М нь хүсэл зоригийн минь эсрэг үйлдэл хийх, хийхгүй байхыг албаддаггүй, хуваарьт болон дундын эд хөрөнгөө захиран зарцуулах эрхэд халддаггүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 4-5 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Э.Нын мэдүүлсэн: “...Надад сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгох шаардлагагүй байхгүй. Найз залуу М бид хоёр хоорондоо сайн дураараа эвлэрсэн, гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 59-60 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Х.Оийн мэдүүлсэн: “...2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хичээл ороод 17:00 цагийн үед тараад өрөөндөө орж ирээд хэсэг унтаад байж байтал өрөөний хаалга дуугарахаар нь босоод хартал Н, М хоёр байхгүй, хүүхэд нь хаалганы хажууд уйлаад сууж байтал М Ныг тэврээд ороод ирсэн. Тэгснээ шууд газар шидээд чи намайг ээж, эгчдээ дандаа зоддог гэж хэлдэг, одоо яаж зоддогийг харуулаад өгье зодох гэдгийг чинь ингэдэг юм гээд хацар руу нь 2 удаа алгадсан. Тэгэхэд Н чи больчихооч гэж хэлтэл шууд очоод нүүрэн дээр нь дэвссэн. Тэгтэл Н гараараа нүүрээ хаатал дахиад 2 удаа дэвссэн. Тэгээд Нын хамраас нь цус гарчихсан. Тэгтэл одоо чи наад цусаа арчиж цэвэрлээд хүүхдээ ав гээд намайг хүүхдийг нь тэврээд байж байхад булааж аваад Нд өгчихсөн. Тэгэхээр нь би айгаад жижүүр эгч болох Баярмаа руу 324 тоотод цагдаа дуудаад өгөөч гэж мессеж бичээд Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Х.Оийн дахин мэдүүлсэн: “...Би багшийн сургуулийн дотуур байрны 324 тоот өрөөнд Э.Н, А.М нарын хамт амьдардаг юм...Уг нь Н 324 тоот өрөөнд амьдардаг байсан боловч хүүхдийг нь харах хүнгүй болохоор 2024 оны 09 дүгээр сард М шоронгоос суллагдаад хүүхдээ харах гээд 324 тоот өрөөнд хамт амьдардаг болсон...өрөөнд Н, М тэдний хүүхэд бид 4 байсан. Өөр хүн байгаагүй...Хэн, хэн нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан...М, Н нар нь албан ёсоор гэрлэлтээ баталгаажуулаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-37 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Ч.Мгийн мэдүүлсэн: “...Н нь 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 29,000 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй авсан байна. Үүнийг буруутай этгээдээс нэхэмжилж байгаа бөгөөд төрийн сангийн 100900020080 тоот дансанд төлбөрийг төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч А.Мын мэдүүлсэн: “...Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой уншиж танилцлаа, уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Зүйлчлэлтэй маргах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 129 хуу/

 

Гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, /хх-ийн 3 хуу/

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, /хх-ийн 10-12 хуу/

 

Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Батцэцэгийн гаргасан 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн АРХ0725/093 дугаартай 1. ...Э.Нын биед хамар цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэгтогтоогдлоо...” гэх шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 22- 23 хуу/

 

Архангай аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 07/104 дугаартай албан бичиг, /хх-ийн 47 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч А.М нь 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр А аймгийн Э сумын 1 дүгээр багт байрлах М-ийн Аоюутны дотуур байрны .. тоотод Э.Нтай “чи дандаа надад шөлтэй хоол хийж өгдөг” гэх шалтгаанаар маргалдаж, түүний хацар руу алгадаж, үсдэж, нүүрэн дээр нь дэвсэх зэргээр зодож хохирогч Э.Нын биед хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг мөн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч А.М нь 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр А аймгийн Э сумын .. дүгээр багт байрлах М-ийн Аоюутны дотуур байрны .. тоотод Э.Нтай “чи дандаа надад шөлтэй хоол хийж өгдөг” гэх шалтгаанаар маргалдаж, түүний хацар руу алгадаж, үсдэж, нүүрэн дээр нь дэвсэх зэргээр зодож хохирогч Э.Нын биед хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:

хохирогч Э.Нын мэдүүлсэн: “...2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр би манай нөхөр А.М нь өөрт байсан мөнгөөрөө утсаараа мөрийтэй тоглоом тоглоод алдчихсан юм. Тэгээд алдахаас нь өмнө бид хоёр баяр болох гэж байна, энэ мөнгөөрөө гэртээ хоол хүнс авъя гэж ярьж байсан юм. Тэгсэн чинь нөгөө мөнгөө алдчихсан, тэгэхээр нь би байгаа материалаараа шөлтэй хоол хийгээд өгье гэж хэлтэл чи дандаа надад шөлтэй хоол хийж өгдөг гээд уурласан. Тэгэхээр нь зүгээр хоолоо хийх гээд махаа гаргаад тавьчихсан байснаа уурандаа махаа хөшиглөж байгаад болиод би явлаа гээд өрөөнөөсөө гараад явсан чинь араас дагаж гарч ирээд намайг 1 давхарын шатан дээр явж байхад намайг өрөөндөө оръё гэж хэлэхээр нь би орохгүй, би явлаа гэж хэлтэл миний хацар руу алгадаад хүчээр өрөө рүү тэвэрч оруулсан. Тэгээд өрөөндөө ороод чи одоо дандаа намайг явахаараа айлгадаг, чи намайг гэр бүлийнхэндээ зодож нүддэг гэж хэлдэг юм байна лээ, би өнөөдөр хүнийг яаж зоддогийг харуулъя гээд миний хацар руу алгадаж, үсдсэн, нүүрэн дээр дэвссэн. Энэ бүхнийг 2-3 удаагийн давтамжтай үйлдсэн. Тэгээд өрөөндөө байж байтал цагдаагийн алба хаагч нар хүрээд ирсэн...А.М нь миний найз залуу байгаа юм. Албан ёсоор гэр бүлээ батлуулаагүй хамт амьдраад 2 жил болж байна. Дундаасаа 1 хүүхэдтэй...А.М нь хүсэл зоригийн минь эсрэг үйлдэл хийх, хийхгүй байхыг албаддаггүй, хуваарьт болон дундын эд хөрөнгөө захиран зарцуулах эрхэд халддаггүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 4-5 хуу/,

хохирогч Э.Нын мэдүүлсэн: “...Надад сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгох шаардлагагүй байхгүй. Найз залуу М бид хоёр хоорондоо сайн дураараа эвлэрсэн, гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 59-60 хуу/,

гэрч Х.Оийн мэдүүлсэн: “...2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хичээл ороод 17:00 цагийн үед тараад өрөөндөө орж ирээд хэсэг унтаад байж байтал өрөөний хаалга дуугарахаар нь босоод хартал Н, М хоёр байхгүй, хүүхэд нь хаалганы хажууд уйлаад сууж байтал М Ныг тэврээд ороод ирсэн. Тэгснээ шууд газар шидээд чи намайг ээж, эгчдээ дандаа зоддог гэж хэлдэг, одоо яаж зоддогийг харуулаад өгье зодох гэдгийг чинь ингэдэг юм гээд хацар руу нь 2 удаа алгадсан. Тэгэхэд Н чи больчихооч гэж хэлтэл шууд очоод нүүрэн дээр нь дэвссэн. Тэгтэл Н гараараа нүүрээ хаатал дахиад 2 удаа дэвссэн. Тэгээд Нын хамраас нь цус гарчихсан. Тэгтэл одоо чи наад цусаа арчиж цэвэрлээд хүүхдээ ав гээд намайг хүүхдийг нь тэврээд байж байхад булааж аваад Нд өгчихсөн. Тэгэхээр нь би айгаад жижүүр эгч болох Баярмаа руу 324 тоотод цагдаа дуудаад өгөөч гэж мессеж бичээд Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 хуу/,

гэрч Х.Оийн дахин мэдүүлсэн: “...Би багшийн сургуулийн дотуур байрны 324 тоот өрөөнд Э.Н, А.М нарын хамт амьдардаг юм...Уг нь Н 324 тоот өрөөнд амьдардаг байсан боловч хүүхдийг нь харах хүнгүй болохоор 2024 оны 09 дүгээр сард М шоронгоос суллагдаад хүүхдээ харах гээд 324 тоот өрөөнд хамт амьдардаг болсон...өрөөнд Н, М тэдний хүүхэд бид 4 байсан. Өөр хүн байгаагүй...Хэн, хэн нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан...М, Н нар нь албан ёсоор гэрлэлтээ баталгаажуулаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-37 хуу/,

яллагдагч А.Мын мэдүүлсэн: “...Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой уншиж танилцлаа, уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Зүйлчлэлтэй маргах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 129 хуу/,

гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, /хх-ийн 3 хуу/, Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Батцэцэгийн гаргасан 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн АРХ0725/093 дугаартай 1. ...Э.Нын биед хамар цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэгтогтоогдлоо...” гэх шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 22- 23 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч А.М нь гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байхыг шаарддаг бөгөөд гэм буруутай этгээдийн хууль бус үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол хооронд шалтгаант холбоотой байдаг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

 

Дээрхээс дүгнэхэд шүүгдэгч Б.М нь 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр А аймгийн Э сумын .. дүгээр багт байрлах М-ийн Аоюутны дотуур байрны .. тоотод Э.Нтай “чи дандаа надад шөлтэй хоол хийж өгдөг” гэх шалтгаанаар маргалдаж, түүний хацар руу алгадаж, үсдэж, нүүрэн дээр нь дэвсэх зэргээр зодож хохирогч Э.Нын биед хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокуророос ирүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Иймд шүүгдэгч А.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч Э.Нын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж хуульчилсан.

 

Хохирогч Э.Намжиддулам нь мөрдөн байцаалтын шатанд “...Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй. Надад гомдол, санал байхгүй...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч А.Мыг энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт “...Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй...” гэж,

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж тус тус хуульчилсан.

 

Хохирогч Э.Н нь эмчилгээ хийлгэж, Эрүүл мэндийн даатгалын сангаас төлсөн 29,700 /хорин есөн мянга долоон зуу/ төгрөгийг шүүгдэгч А.М нь Эрүүл мэндийн даатгалын санд төлөөгүй байх тул түүнээс /хорин есөн мянга долоон зуу/ төгрөг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн банк дахь 100900020080 тоот дансанд төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч А.М нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч А.Мт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч А.Мын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг

 

.....

мэдэгдэх нь зүйтэй байна.

 

Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч А.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, хохирогч нь сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.  

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  Ж овогт Аын Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мыг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйл, 6.9 дүгээр зүлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож /хорих ялаар солих гэж бичих үү/, Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/256 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 10 /арав/ сар 19 /арван ес/ хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний эдлэх ялыг нийт 11 /арван нэг/ сар 19 /арван ес/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мт оногдуулсан 11 /арван нэг/ сар 19 /арван ес/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч А.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 513 дугаар зүйлийн 513.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч А.Маас 29,700 /хорин есөн мянга долоон зуу/ төгрөг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын ТөргГйн банк дахь 100900020080 тоот дансанд олгосугай.

 

7. Шүүгдэгч А.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, хохирогч нь сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч А.М авсан дээрх цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ДОНИДДОЛГОР