Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 2025/ШЦТ/249

 

 

                        2025/ШЦТ/249

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж

Улсын яллагч: Ж.Ундармаа

Шүүгдэгч: Л.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Булган-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мовогт Лын Дд холбогдох 2512002470231 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.     

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

МУлсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ны өдөр А аймгийн Х суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, ажилгүй, малчин, ам бүл 2, эхийн хамт А аймгийн Х сумын Жбагийн У гэх газар оршин суух, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Мовогт Лын Д /РД: ../

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Л.Д нь согтуурсан үедээ 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 21 цагийн үед А аймгийн Х сумын Ө багийн Г хорооллын ..тоотод байх З.Бын байшинд үл ялих зүйлээр шалтаглан, улмаар түүнийг нүүрэн тус газарт нь цохиж, зодон түүний эрүүл мэндэд баруун нүдний ухархайн хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.    

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Шүүгдэгч Л.Д нь согтуурсан үедээ 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 21 цагийн үед Архангай аймгийн Х сумын Ө багийн Г хорооллын ..тоотод байх З.Бын байшинд үл ялих зүйлээр шалтаглан, улмаар түүнийг нүүрэн тус газарт нь цохиж, зодон түүний эрүүл мэндэд баруун нүдний ухархайн хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

             хохирогч Э.Бын мэдүүлсэн: “...Би 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Архангай аймгийн Х сумын төвд гэртээ байж байгаад 13 цагийн орчимд дэлГээс нэг шил “Хараа” нэртэй 0.33 граммтай архи авсан. Ч гэж дууддаг хүнтэй тааралдаж Чтай хамт архиа уучхаад орой нь дахин дэлГ орохоор гарч Л гэх хүний дэлГийн үүдэнд ирэхэд дэлГээс Д гэх залуу пиво авчихсан дэлГээс гарч ирээд хамт пиво уух уу гэхээр нь би зөвшөөрч манайд очиж уухаар болоод би Дын мотоцикльд нь сундлаад гэр рүүгээ явсан. Харин Ч дэлГийн гадаа үлдээд Д бид хоёрын араас 0,33 граммтай “Хараа” нэртэй архи аваад манайд ирсэн. Д, Ч, бид гурав авч очсон архи, пивоо хувааж уугаад байж байтал гаднаас нутгийн Б гэх хүний эхнэр нь эгчийнхээ хамт орж ирсэн. Тэр 2 эмэгтэй гаднаас 2.5 литрийн савлагаатай “Сэрүүн” нэртэй пиво авч орж ирээд хувааж уугаад дуусахад Бын эхнэр нь та өмнө манай нөхрийн машины цонхыг хагалсан, тэрийгээ төлж өг гэхээр нь би төлж өгнө гэхэд тухайн эмэгтэй би танай телевизорыг чинь аваад явлаа нөхрийн машины цонхыг төлж өгөөд телевизороо аваарай гээд аваад гарах гэхээр нь би тэтгэвэр буухаар төлөх болно гэж хэлсэн гэтэл Д та тэр машиных нь цонхыг төлж өгөөч, та ер нь их архи ууж эхнэрээ зовоож байгаа шүү гэх мэтээр надтай муудалцаж байгаад гэнэт намайг гараараа толгой нүд хэсэгт 3-4 удаа цохисон. Ингээд миний хамраас цус гараад би боль гэж гуйгаад больсон. Ингээд Д нь манай гэрт хоноод өглөө нь явсан. Ингээд маргааш нь би хүүхдэдээ хэлэхэд цагдаад ханд гээд би цагдаад хандсан юм. Тухайн хоёр эмэгтэйн нэрийг нь би мэдэхгүй ямар ч гэсэн Бын эхнэр гэдгээр нь мэднэ. Харин хамт явсан эмэгтэй нь Бын эхнэрийн төрсөн эгч нь байгаа юм. Би зүс танихаас нэрийг нь мэдэхгүй байна. ...Тухайн үед Ч болон зүс таних хоёр эмэгтэй байсан өөр хүн байгаагүй. Намайг Д л зодсон. Би гэмт хэргийн улмаас өөрийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй. ...эмнэлгээр үзүүлсэн зардлын мөнгөө авбал надад гомдол байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-9, 63 хуу/,

             Гэрч П.Ны мэдүүлсэн: “...Би 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн орой 20 цагийн үед Архангай аймгийн Х сумын Асгат багаас сумын төв рүү орох замд Гний хажууд Б ахтай таараад уулзсан чинь надад таван мянган төгрөг байна, ганц юм авъя гэсэн...бид хоёр дэлГ ороод 0.33 граммтай “Хараа” нэртэй архи аваад байж байтал Б ах нэг залуутай дэлГийн гадаа уулзаад мотоцикльтой хүний ард суугаад намайг араас гэртээ хүрээд ир гээд би араас нь мотоцикльтой дагаад очсон. Тэгээд бид 3 гэрт орсон. Тэгээд архи, пиво уугаад байж байтал 2 эмэгтэй орж ирээд Бахыг машины урд шил хагалсан, гомдол барагдуулж өг, 300.000 төгрөг өг гээд Б ах мал өгье гээд байсан. Тэгсэн чинь Бахад 0.250 литрийн “Нийслэл” нэртэй пиво оруулж ирээд хамт хувааж уусан. Тэгээд Б ахыг та мөнгөө өгөөд зурагтаа аваарай гээд гэрт байсан 32 инчийн зурагт нь аваад яваад өгсөн. Тэгээд бид 3 архи ууж байхад Д гэх хүн Б ахын эхнэрийг өмөөрөөд та эхнэрээ их зовоогоод байдаг гээд муудалцаад байсан. Б ах урдаас нь эсэргүүцээд уурлаад байсан. Тэгээд би их согтсон байсан. Өглөө сэрсэн чинь айлын зууны амбаарт унтаад өгсөн байсан. Тэгээд өглөө Бынд очсон чинь ганцаараа байж байсан. Нүүр ам нь хавдсан, 2 нүд нь таг болсон. Хамт байсан залууг нь асуухад “сая ганц юм аваад ирье” гээд явсан гээд Б ах өөрөө надад тэгж хэлсэн. ...би цай чанаж өгөөд байж байтал цагдаа ирээд аваад явсан. Б ах Д зодсон гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 хуу/,

            Гэрч Б.Аийн мэдүүлсэн: “...Архангай аймгийн Х сумын Ө багийн Г хорооллын ..тоотод Б гэх хүн гэртээ зодуулсан байна гэж ар гэрээс нь дуудлага өгч, би гэрт нь очиход Б нь зодуулсан байдалтай байсан. Би сумын эмнэлэгт хүргэж өгсөн. Бын 2 нүд нь хөхөрч хавдсан, нүүр хэсэг нь хавдартай харагдаж байсан. Толгой өвдөөд байна гэсэн. ...Хамт архи уусан Даваадорж зодсон гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 хуу/,

            Гэрч Х.Нгийн мэдүүлсэн: “...Манай машины цонхыг гол дээр байхад сарын өмнө чулуу шидээд согтуу байхдаа хагалчхаад нутгийн хүн болохоор нь бид нар учраа олоод тэтгэвэр буухаар нь 300.000 төгрөг өгөхөөр ...болсон. Тэгээд би баз болох Мын хамт 2025 оны 05 дугаар сарын 19-ний орой 21 цагийн үед мөнгөө авъя гээд гэрт нь орсон. Б, Ч, нэг танихгүй залуу 3 архи, пиво уугаад сууж байсан. Би Б ахаас шилний мөнгө авъя гэсэн чинь заамдаж авсан. Тэгсэн чинь тэнд байсан танихгүй залуу намайг өмөөрөөд жирэмсэн хүнийг яаж байгаа юм гээд Б ахыг түлхэж унагаагаад цохиж авсан. ...гадаа гараад 0.250 литрийн нийслэл пивийг Ч ахад өгсөн чинь задлаад бид нар гадаа хувааж уусан. Б ах гэрээс гарч ирээгүй. Тэгээд би гэр рүүгээ явсан. Б ахыг түлхэж унагаагаад гараараа нүүр хэсэгт нь нэг удаа цохисон. Сүүлд Ч ахтай таарсан чинь чамайг өмөөрөөд байсан танихгүй залуу эргэж орж ирээд зодсон, нэрийг нь Д гэдэг юм байна билээ гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 хуу/,

           Гэрч Я.Мын мэдүүлсэн: “...2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 21 цагийн үед Б гэх айлд Н хамт оръё, би Б ахаас мөнгө авах гэсэн юм гээд хамт орсон. 3 хүн архи, пиво уугаад сууж байсан. Б ах мөнгө байхгүй гээд согтуу Нг заамдаж байсан. Тэгээд Б ах гэртээ байсан зурагтыг аваад яв гээд хэлсэн. ...Тухайн үед танихгүй залуу Нг өмөөрч Быг цохисон гэж Ч ах хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 хуу/,

            Гэрч Б.Бгийн мэдүүлсэн: “...Архангай аймгийн Х сумын Эрүүл мэндийн төвд Б гэх хүнийг сумын цагдаа авч ирж өгсөн. Би Бын биеийг анх үзсэн. Биеийн байдал хүндэвтэрдүү байсан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ирсэн. ...2 нүд нь хөхөрч хавдсан, нээгдэхгүй хавантай байсан. Аюулхай хэсэгт өвдөлттэй ил харагдах шарх, хавдар хөхрөлт байхгүй, ясны хугарал мэдэгдээгүй. Амин үзүүлэлтийн хувьд даралт ихэссэн. Зүрхний цохилт олширсон, өөр өөрчлөлт байхгүй, архины хордлогын шинжтэй байсан. Даралт буулгах, хордлого тайлах, өвчин намдаах тариа хийсэн. Хаван буулгах эмчилгээ хийлгэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 хуу/,

Яллагдагч Л.Дын мэдүүлсэн:  “...Хүлээн зөвшөөрч байна. Би гэм буруу дээрээ маргахгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 83-85 хуу/,

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Батцэцэгийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн АРХ0725/205 дугаартай дүгнэлтэд “1. З.Бын биед баруун нүдний ухархайн хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. 3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэсэн /хх-ийн 38-39 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Л.Д нь хохирогч З.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзлээ. 

 

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Дыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хэрэгт авагдсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргасан бөгөөд хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүгдэгч Л.Дыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.

 

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд “...гомдол санал байхгүй...сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй...” гэсэн бөгөөд шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.  

 

Хохирогчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авсан 908,412 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 513 дугаар зүйлийн 513.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д тус тус зааснаар шүүгдэгч Л.Даас 908,412 төгрөг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн банк дахь 100900020080 тоот дансанд олгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгч Л.Д нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн, шүүгдэгч Л.Д нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульд заасан.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, эрүүгийн хариуцлагын санал нь хуульд нийцсэн, шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлага, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсний хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул прокурорын саналын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иймд шүүгдэгч Л.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

 

Мөн шүүгдэгч Л.Дд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2 дахь хэсэгт зааснаар биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 

Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Л.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдав.

 

МУлсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Мовогт Лын Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. МУлсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Дыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Д нь шүүхээс оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000  төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2 дахь хэсэгт зааснаар биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 513 дугаар зүйлийн 513.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Л.Даас 908,412 төгрөг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн банк дахь 100900020080 тоот дансанд олгосугай.

 

5. Шүүгдэгч Л.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, хохирогч нь сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч /иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт/ нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Л.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             П.ДОНИДДОЛГОР