Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2023/00461

 

 

 

 

 

2023 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2023/00461

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

   Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: р.г  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: О.Б холбогдох,

20.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.Г  нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Пүрэвсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

1. Нэхэмжлэгч Р.Г  нь хариуцагч О.Б холбогдуулан 20.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1. Миний бие 2014-2015 онд Унгар улсад амьдарч байхдаа О.Б танилцсан ба 2014 онд О.Б 4.600.000 унгар мөнгө буюу 48.760.000 төгрөгийг өгсөн. 2015 онд би Монголд ирээд 5.000.000, 9.000.000 төгрөгөөр нийт 14.000.000 төгрөгийг авсан. 2017-2019 онд цувуулж, увуулан 7.750.000 төгрөгийг авсан. 2021 онд 10.000.000 төгрөг авсан. Одоо үлдэгдэл 17.000.000 төгрөг байгаа. Мөн 2016 онд О.Б  дамжуулан 20.000.000 ам долларыг ар гэртээ явуулахад түүнээс 3.500.000 төгрөг дутуу өгсөн байсан. Ингээд нийт 20.000.000 төгрөг үлдсэн. О.Б  2021 онд тооцоо нийлж байсан ба тэрээр 20.000.000 төгрөгийг надад өгөх ёстойгоо мэдэж байгаа. Тэрээр жимсний наймаа хийгээд удаж байгаа боловч миний мөнгийг өгөхгүй зугатаасаар байна. Иймд О.Б  20.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч О.Б  итгэмжлэгдсэн төлөөлөгч Э. шүүхэд гаргасан тайлбартаа: О.Б  нь нэхэмжлэгч Р.Г  нэг ч төгрөг авч байгаагүй бөгөөд Р.Г өгсөн гээд байгаа мөнгө нь хууль бус аргаар олж авсан мөнгө байсан. Энэ талаар эрүүгийн журмаар шалгагдаад амжилт олоогүй учир иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамж 257.950 төгрөг төлсөн баримт, нэхэмжлэгчийн оршин суугаа хаягийн лавлагаа, Р.Г  Х.О  олгосон итгэмжлэл, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШЗ2022/12093 дугаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, өмгөөлөгч Х.О-Тэй байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээг нэхэмжлэлдээ хавсарган ирүүлсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Р.Г  Хаан банк ХХК дахь дансны 4 хуудас хуулга ирсэн.

 

4. Хариуцагч О.Б  Э.Б олгосон итгэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Н оролцуулах тухай болон түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаас татгалзах тухай хүсэлтүүд ирсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй хэмээн шүүх үзэв.

2. Нэхэмжлэгч Р.Г  нь хариуцагч О.Б  20.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үүнийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэмээн тайлбарласан.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б  нь Энэ нэхэмжилж байгаа мөнгө нь хууль бус аргаар олж авсан мөнгө, мөн энэ хүмүүсийн хооронд ямар нэгэн харилцаа үүсээгүй, нэхэмжлэгч хэзээ, хэдэн төгрөгийг ямар зорилгоор О.Б  өгсөн болохоо баримтаар нотлоогүй хэмээн маргасан.

4. Хэдийгээр хэрэгт Р.Г  дансны хуулга авагдсан тухайн баримтаас харахад Б , Б гэсэн утгаар 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр нийт 8.000.000 төгрөг, 2021 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 2.000.000 төгрөг орлого болж орж ирснийг нэхэмжлэгч тодруулж өгсөн байх боловч тухайн төлбөр шилжүүлсэн Хаан банк дахь 5003585569, 5059013095 тоот данснууд нь хэний эзэмшлийн данс болох нь, мөн Б , Б гэсэн нь О.Б  мөн эсэх нь, хэрэв О.Б  11.000.000 төгрөгийг шилжүүлсэн бол тухайн мөнгөн шилжүүлэг нь хэзээ үүссэн, ямар харилцааны дагуу шилжүүлсэн, нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд Иргэний хуульд заасан ямар харилцаа үүссэн болохыг тус тус нотлох баримт болж чадахгүй байна.

Мөн нэхэмжлэгч Р.Г  О.Б  4.600.000 унгар мөнгө буюу 48.760.000 төгрөг болон 20.000.000 ам доллар тус тус шилжүүлсэн гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүйгээс гадна тухайн мөнгө нь Р.Г хадгадагдаж байсан эсэх, О.Б уг мөнгийг хүлээн авснаараа түүний эд хөрөнгө нэмэгдсэн эсэх нь тодорхойгүй.

Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д заасан үндэслэл нотлогдож тогтоогдоогүй тул хариуцагч О.Б  холбогдуулан гаргасан 20.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Р.Ганзоригийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Р.Г улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч О.Б  холбогдох 20.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Р.Г  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Р.Г  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА