Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 2021/ДШМ/29

 

 

 

 

 

 

 

2021 оны 07 сарын 28*******ны өдөр            2021/ДШМ/29                                   Хэрлэн сум

 

 

А*******, Ч******* нарт холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

226/2021/00029

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Я.Алтаннавч, Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд нээлттэйгээр,

Прокурор Ж.Баянжаргал /цахимаар/,

Яллагдагч Ч*******,

Нарийн бичгийн дарга М.Уугантуяа нарыг оролцуулан,

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 22*******ны өдрийн  2021/ШЗ/291 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Баянжаргалын бичсэн эсэргүүцлээр А*******, Ч******* нарт холбогдох эрүүгийн 2139000000066 дугаартай 2 хавтас 291 хуудас бүхий хэргийг 2021 оны 07 дугаар сарын 09*******ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Болормаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Хэнтий аймгийн Галшар суманд 1982 онд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлийн мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Цацалын 2*******7А тоотод оршин суух, урьд Хэнтий аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 12*******ны өдрийн 95 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1. 96.2.5, 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 07 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, Х овогт Б*******н А*******

Хэнтий аймгийн Галшар суманд 1981 онд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 1, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхийн 7*******27 тоотод оршин суух, урьд Хэнтий аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2001 оны 01 дүгээр сарын 09*******ний өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, Ж овогт Д*******н Ч*******

А******* нь 2021 оны 02 дугаар сарын 22*******ны өдрийн 17 цаг 40 минутын орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Цацалын 2*******07А тоотод байх өөрийн гэртээ 16 сантиметр урттай хутгыг зэвсгийн чанартайгаар ашиглаж Ч*******ы хэвлийн тус газарт нь нэг удаа хутгалж баруун хавирганы нумаар хөндлөн байрлалтай хэвлийн хөндий нэвтэрч элэгний 5, 8 дугаар сегментийг гэмтээсэн зүсэгдсэн шарх, хэвийн хөндий дэх шингэн хуралдалт бүхий гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,

Ч******* нь 2021 оны 02 дугаар сарын 22*******ны өдрийн 17 цаг 40 минутын орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Цацалын 2*******07А тоотод А*******тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан нүүрэн тус газар нь цохиж 13 дугаар шүдний булгарал гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 06 дугаар сарын 22*******ны өдрийн 2021/ШЗ/291 дугаартай захирамжаар А*******, Ч******* нарт холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Баянжаргал  давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй болж чадаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5*******т “хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн нэг нь өмгөөлөгчтэй байгаа бол бусад сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч” оролцох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй талаар хуульчилсан байх бөгөөд яллагдагч А******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 2021 оны 02 дугаар сарын 23*******ны өдөр сэжигтнээр өгсөн болон 2021 оны 02 дугаар сарын 24*******ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолтой танилцаж яллагдагчаар “...миний бие өмгөөлөгч авахгүй, өөрийгөө өмгөөлөн мэдүүлэг өгнө...” гэх бичгийг өөрийн биеэр үйлдэж хэрэгт хавсаргасан, ялагдагч Ч******* нь 2021 оны 03 дугаар сарын 11*******ний өдөр хохирогчоор  мэдүүлэг өгөхдөө “...өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй...” гэж, 2021 оны 03 дугаар сарын 12*******ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолтой танилцаж яллагдагчаар “...би одоо өгөх мэдүүлэгтээ өмгөөлөгч байлцуулахгүй...” гэснээр мэдүүлэг өгсөн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Ч******* болон А******* нар нь өмгөөлөгч оролцуулахгүй гэдгээ илэрхийлсэн байдаг. Хэрэгт мөрдөн байцаалтыг дуусгаж прокурорын хяналтад ирсний дараа буюу яллах дүгнэлт үйлдэгдсэнээс хойш яллагдагч А******* нь 2021 оны 04 дүгээр сарын 30*******ны өдөр өмгөөлөгч Болортунгалагтай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан байдаг. Мөн яллагдагч А*******, Ч******* нар нь нэг гэмт хэрэг үйлдээгүй тус бүр эрүүгийн хуульд заасан өөр өөр гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “хүн, хуулийн этгээд хуульд заасны дагуу хууль зүйн туслалцаа авах, өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх боломж, нөхцөл, цаг хугацаагаар хангагдана” гэж заасан бөгөөд яллагдагч нар мөрдөн шалгах ажиллагааны явцад өмгөөлөгч заавал оролцуулах үндэслэлгүй юм. Дээрх байдлаас дүгнэвэл яллагдагч Ч*******, А******* нарыг хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой гэж үзэх үндэслэлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж болохгүй нөхцөл байдал тогтоогдсон байхад мөрдөн шалгах ажиллагааг явуулсан гэж үзэх үндэслэлгүй юм. Яллагдагч Ч******* нь 2021 оны 06 дугаар сарын 22*******ны өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт мөн өмгөөлөгч оролцуулахгүй талаар бичгээр хүсэлт гаргасан бөгөөд шүүхийн шатанд яллагдагч Ч******* нь шүүхийн шатанд өмгөөлөгч авах боломжтой байсан.

Яллагдагч А******* нь Ч*******ы хэвлийн тус газарт хутгалж эрүүл мэндэд нь хохирол учруулсан болон яллагдагч Ч******* нь А*******ы нүүрэн тус газар нь цохисон үйл баримт нь хэрэгт авагдсан Ч*******ы хохирогчоор өгсөн “...Энхжаргал найзынхаа хамт өөр газар очиж шар айраг ууна гэж хэлсэн. ...А, Э хоёр маргалдаж байгаад Э найзынхаа хамт гараад явсан. Би А*******д хандаж чи цуг уучихаад яагаад байгаа юм бэ гэж хэлэхэд миний өөдөөс агсарч эхэлсэн. ...А******* зүүн талаараа нар зөв тойрч ирээд миний хажууд суугаад гэнэт хэвлийд хатгах шиг болсон...” гэх мэдүүлэг /хх*******н 25*******27/, А*******ы сэжигтнээр өгсөн “...Ч******* байнга над дээр архи авч ирж уудаг, тэгээд намайг зодож цохиод байдаг юм. 2021 оны 02 дугаар сарын 22*******ны өдөр архиа уугаад сууж байхад юунаас болж маргаснаа санахгүй байна, маргалдаад миний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиход нь миний үүдэн шүд мулт үсрээд унасан. Тэгээд би чанасан махан дээр байсан иш нь хугарсан бариулгүй хутга аваад хэвлийн тус газар нь нэг удаа хатгасан...” гэх мэдүүлэг /хх*******н 66*******67/, гэрч Энхжаргалын “...би нөхөр А*******д хандаж одоо унтаж амар согтсон байна гэж хэлэхэд үгэнд орохгүй байхаар нь согтуу хүнтэй юу ярих вэ гэж бодоод гадаа тоглож байсан 2 хүүхдээ дагуулаад дүүгийндээ очихоор явсан. Гэрт Ч******* болон манай нөхөр А******* хоёр маргалдаад үлдсэн болохоор нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Манай нөхөр Ч*******д чи дандаа архи уухаараа агсам тавьдаг гэж хэлээд байсан...” гэх мэдүүлгүүд /хх*******н 35*******36/ болон Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 03*******ны өдрийн 110 дугаартай “...Ч*******ы биед баруун хавирганы нумаар хөндлөн байрлалтай хэвлийн хөндий нэвтэрч элэгний 5, 8 дугаар сегментийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндий дэх шингэн хуралдалт, баруун бугалга, шохой, зүүн бугалга, цээжинд цус хуралт, зүүн өвдөг зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо...” гэх шинжээчийн дүгнэлт, Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 дугаар сарын 25*******ны өдрийн 109 дугаартай “...А*******ы биед 13 дугаар шүдний булгарал гэмтэл тогтооглооо. Дээрх гэмтэл нь 2*******3 хоногийн өмнө үүссэн байх боломжтой шинэ гэмтэл...” гэх шинжээчийн дүгнэлт, яллагдагч Ч*******ы 2021 оны 03 дугаар сарын 12*******ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол танилцуулсан тэмдэглэлд “...тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэж бичсэн тэмдэглэл болон Ч*******ы яллагдагчаар өгсөн “...Энхжаргал найз эмэгтэйн хамт гараад явж байхдаа цагдаад А*******, Ч******* хоёр маргалдаад үлдсэн гэх утгатай дуудлага өгсөн байна лээ, гэрт ноцолдож зодолдсон зүйл байхгүй, яаж байгаад А*******ы шүд рүү цохисон талаараа бол мэдэхгүй байна, уг нь бол би болсон асуудлынхаа талаар санаад байгаа юм...” гэх мэдүүлэг /хх*******н 136*******138/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогддог бөгөөд гэмт хэрэг үйлдэгдсэн өдөр буюу 2021 оны 02 дугаар сарын 22*******ны өдөр яллагдагч А*******, Ч******* нарын хооронд маргаан болсон бөгөөд А******* нь Ч*******аас өөр хэн нэг этгээдтэй маргалдаж зодолдсоны улмаас шүдний булгарал гэмтэл авсан гэх нөхцөл баримт тогтоогдоогүй.

Тус хэрэгт гэрч Ө нь “...А******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай саарал өнгийн цамц, хар өнгийн бэлтгэлийн өмд, хар өнгийн түрийтэй гуталтай гүйж явсныг түр саатуулсан. Тэгээд цагдаагийн газрын 102 дугаар утсаар А*******ыг олсон талаар мэдэгдэж жижүүрийн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд хүлээлгэж өгсөн” гэж /хх*******н 47*******48/, гэрч Ж “...А******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай саарал өнгийн цамц, хар өнгийн бэлтгэлийн өмд, хар өнгийн түрийтэй гуталтай гүйж явсныг түр саатуулсан. Тэгээд цагдаагийн газрын 102 дугаар утсаар А*******ыг олсон талаар мэдэгдэж жижүүрийн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд хүлээлгэж өгсөн” гэж /хх*******н 51*******52/ тус тус мэдүүлдэг бөгөөд хавтаст хэргийн 49, 53 дугаар хуудаснуудад Өнөрбаатар, Жанчивсүрэн нар А*******ыг мөрдөгч М хүлээлгэн өгсөн тухай илтгэх хуудас бичсэн байдаг. Уг хэргийн хүрээнд А*******ыг эрүүлжүүлэх, саатуулах байранд хийх хүлээлгэж өгөөгүй яллагдагч А*******ыг 2021 оны 02 дугаар сарын 23*******ны өдөр шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан бөгөөд сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тухай мөрдөгчийн тогтоол үйлдэж 19 цаг 00 минутад хорих байранд хүлээлгэж өгч гарын үсэг зуруулсан талаар баримтыг хэрэгт хавсаргасан байна.

Яллагдагч А*******ы зөрчлийн лавлагааг цагдаагийн байгууллагын мэдээллийн сангаас гаргуулан авч хэрэгт хавсаргасан бөгөөд шүүх ямар нэг мэдээлэл баримтад тулгуурлалгүй, бүрэн шалгах талаар захирамжид дурдсан нь үндэслэлгүй юм.

Яллагдагч Ч*******ы хувийн байдлыг тогтоохдоо тус аймгийн прокурорын газрын эрүүгийн хэргийн салбар архиваас Хэнтий аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2001 оны 01 дүгээр сарын 09*******ний өдрийн 04 дугаар таслан шийдвэрлэх тогтоолыг гаргуулан авсан бөгөөд тухайн шийдвэрлэх тогтоол нь 2001 онд бичгийн машинаар шивж хангахгүй байгааг дурдах нь зүйтэй.

Хэрэгт Цагдаагийн газрын сангийн нэгтгэсэн бүртгэлээс яллагдагч Ч*******, А******* нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх талаар лавлагаа гаргахад ял шийтгүүлж байсан болон суллагдсан талаар мэдээлэл бүртгэгдсэн байдаг. Мөн яллагдагч Ч******* нь 2001 оны 01 дүгээр сараас 6 сарын хугацаагаар хорих ял, А******* нь 2012 оны 06 дугаар сараас 7 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан бөгөөд гэмт хэрэг үйлдэх үед Ч*******, А******* нар нь эдлэх ялаа эдэлж дууссан гэх нөхцөл байдал тогтоогдож байх бөгөөд тэдгээрийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдолгүй нөгөөтэйгүүр Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заасныг баримтлах нөхцөл байдал гаргахгүй болох нь тогтоогдож байна.

Хэрэгт Хэнтий аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Энхбат нь яллагдагч А*******ы согтуурлын зэргийг шалгаж тэмдэглэл үйлдсэн, холбогдох зургийг хавсаргаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан нотлох баримтын шаардлагыг хангахгүй бөгөөд яллагдагч А*******, Ч******* нар нь гэмт хэрэг үйлдсэн гэх 2021 оны 02 дугаар сарын 22*******ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь гэрч Энхжаргал, Өнөрбаатар, Жанчивсүрэн нар болон яллагдагч А*******, Ч******* нарын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул прокуророос тус тэмдэглэлийг яллах талын нотлох баримт болгон шинжлэн судлуулахаар яллах дүгнэлтэд дурдаагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.11 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “хавтаст хэрэг нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад мөрдөгчид, энэ хуульд заасан үндэслэлээр шилжүүлсэн, эсхүл татаж хянаж байгаа бол прокурорт, шүүхийн шатанд тухайн шүүхэд байна” гэж заасан бөгөөд мөрдөгч Мөнхтөр нь хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэлд яллагдагч Ч******* нь хэргийн материалтай танилцах боломжгүй байгаа тул прокурорын шатанд танилцана гэж ярьсныг тэмдэглэл үйлдсэн ба яллагдагч Ч******* нь 2021 оны 06 дугаар сарын 02*******ны өдөр хэргийн материалтай танилцсан бөгөөд тус хэргийг прокурорын хяналтад ирүүлсэн тул хавтаст хэргийн материалтай танилцуулсан мөрдөгчийн тэмдэглэл үйлдэх үндэслэлгүй юм. Яллагдагч Ч******* нь хэргийн материалтай бүрэн гүйцэд танилцсаны үндсэн дээр танилцсан талаараа өөрөө тэмдэглэл үйлдэж хэрэг хавсаргасан байхад Ч*******д хэргийн материалыг гүйцэд танилцуулах гэж заасан нь үндэслэлгүй юм.

Мөрдөгч 2021 оны 02 дугаар сарын 23*******ны өдөр шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоол гаргасан бөгөөд “Ч*******ы биеийн байдал хүнд байгаа, элэг нь гэмтэж дотуур их цус алдалт явагдсан, мөн өнөөдөр ухаан орсон болохоор мэдүүлэг өгөх боломжгүй, маргааш мэдүүлэг авбал гайгүй” гэж хэлсэн талаар тэмдэглэл үйлдсэн байна. Тус тогтоолын дагуу Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Жаргалтуяа нь шинжээчийн дүгнэлтэд “нэгдсэн эмнэлгийн сэхээний тасагт үзлэг хийв”, “зовиур: хэвлийгээр өвдөнө, дотор муухайрна” гэх тэмдэглэгээ хийсэн бөгөөд Ч******* нь шинжээч томилсон тогтоолтой танилцуулсны үндсэн дээр түүний биед шинжилгээ хийсэн байх бөгөөд уг өдөр гарын үсэг зурсан байдал эргэлзээ бүхий гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Дээрх байдлуудаас яллагдагч А*******, Ч******* нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал болох гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл байдал нь эргэлзээгүй тогтоогдсон тул яллагдагч нар холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх боломжтой юм.

Анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “шүүх ....нь хууль болон эрх зүйн ухамсарыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэт, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээ хэмжээнд яллагдагч А*******, Ч******* нарыг гэм буруутай эсхүл гэм буруугүй болохыг эцэслэн шийдвэрлэх боломжтой атал хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй болсон. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах ...хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэсэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилттой харшилж байна гэж үзэхээр байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.  

Яллагдагч Ч******* давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний хувьд А*******ыг эхнэр, хүүхдээ зодохоор нь эхнэр, хүүхдийг нь өмөөрсөн. А*******ы эхнэр цагдаа дуудсаны улмаас цагдаагийн алба хаагч нар намайг эмнэлэгт хүргэж, амь насыг минь аварсан” гэжээ.

      

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар А*******, Ч******* нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын бичсэн эсэргүүцлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хууль ёсны, үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Хэнтий аймгийн прокурорын газраас А*******ыг 2021 оны 02 дугаар сарын 22*******ны өдрийн 17 цаг 40 минутын орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Цацалын 2*******07А тоотод байх өөрийн гэртээ Ч*******тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан хутгыг зэвсгийн чанартайгаар ашиглаж Ч*******ы хэвлийн тус газарт нь нэг удаа хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,

Ч*******ыг 2021 оны 02 дугаар сарын 22*******ны өдрийн 17 цаг 40 минутын орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Цацалын 2*******07А тоотод А*******тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Яллагдагч А******* нь 2021 оны 04 дүгээр сарын 30*******ны өдөр өмгөөлөгч Б.Болортунгалагтай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж /1хх 234/ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөөр оролцуулснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5*******д заасан “...хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн нэг нь өмгөөлөгчтэй байгаа бол бусад сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч ...оролцох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй” гэсэн нөхцөл байдал үүссэн байна.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн хүсэлтээр, эсхүл зөвшөөрснөөр энэ хуулийн 5.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу өмгөөлөгч сонгоогүй бол шүүх, прокурор нь томилогдсон өмгөөлөгч оролцуулна” гэж заасан байх тул яллагдагч Ч*******ыг шүүхийн шатанд өмгөөлөгчөөр хангаж шүүх хуралдааныг явуулах боломжтой байна.

******* Хэрэг гарах үед А*******ы гэрт Б.Ч*******, А******* нараас өөр хүн байгаагүй байх бөгөөд гэрч Ц.Эрдэнэбаяр /1хх 58х/, хохирогч Ч******* /1хх 26/ нарын мэдүүлэгт дурдагдсан А*******ы эхнэр Ж.Энхжаргалтай хамт гэрт нь пиво уусан гэх эмэгтэйг олж гэрчээр асуух нь хэрэгт ямар ач холбогдолтой нь тодорхойгүй байна.   

******* “...А*******ы биед 13*******р шүдний булгарал тогтоогдлоо...” гэсэн Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 дугаар сарын 25*******ны өдрийн 109 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх 79*******80/ хавтаст хэрэгт авагдсан байна. Иймд гэрч Ө, Ж  нарыг дахин байцааж А*******ы биед нь гэмтэл шарх /шүд булгарсан/ байсан эсэх талаар тодруулах шаардлагагүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан үнэлж хэргийг шийдвэрлэх боломжтой байна.

******* Мөн хавтаст хэрэгт А*******ы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх 156/, ял шийтгэлийн лавлагаа /1хх 156ар/ Хэнтий аймгийн прокурорын газрын 2021 оны 02 дугаар сарын 24*******ны өдрийн 242 дугаартай албан бичиг, хавсралтын хамт /1хх 158*******160/, Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар*******419 дүгээр нээлттэй хорих ангийн 2021 оны 03 дугаар сарын 23*******ны өдрийн 1/406 дугаартай албан бичиг /1хх 184/, захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл /1хх 168*******169/ зэрэг нотлох баримтууд авагдсан байх тул яллагдагч А*******ы зөрчлийн лавлагаа, шийтгэх тогтоолуудыг дахин гаргуулах шаардлагагүй юм.

******* Мөрдөгч, цагдаагийн дэслэгч Э яллагдагч А*******ы согтуурлын зэргийг хөндлөнгийн хоёр гэрч байлцуулан Драгер багажаар шалгахад 1.27% гарсан талаар тэмдэглэл үйлдэж хавтаст хэрэгт хавсаргасан /1хх 169/ байх бөгөөд А******* уг тэмдэглэлтэй танилцаж гарын үсэг зурсан, энэ талаар маргаагүй байна.

******* Яллагдагч Ч******* 2021 оны 03 дугаар сарын 23*******ны өдөр “би Улаанбаатар хотын 2 дугаар төв эмнэлгийн мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж байна. 2021 оны 04 дүгээр сарын эхээр Хэнтий аймагт очно. Хэргийг прокурорын хяналтад байх хугацаанд хэргийн материалтай танилцана” гэснийг мөрдөгч, цагдаагийн дэслэгч М тэмдэглэн тэмдэглэл /1хх 238х/ үйлдсэн байх боловч яллагдагч Ч******* 2021 оны 06 дугаар сарын 02*******ны өдөр хэрэг прокурорын хяналтад байх хугацаанд /2хх 21/, 2021 оны 6 дугаар сарын 18*******ны өдөр шүүхийн шатанд хэргийн материалтай танилцсан /2хх 29/ байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүх нь ...хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэнэ.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэх асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар зохицуулсан ба шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны энэ үе шатыг хуулийн зорилтод нийцүүлж хэрэгжүүлснээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх шаардлагыг хангах тул анхан шатны шүүх шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг хуульд заасан шаардлагын хүрээнд явуулж байхыг цаашид анхаарах нь зүйтэй байна.  

Иймд Ч*******, А******* нарт холбогдох эрүүгийн хэрэгт бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр 1.3, 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 22*******ны өдрийн 2021/ШЗ/291 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож,  хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэп очтол А*******, Ч******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

3. Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Баянжаргалын бичсэн эсэргүүцлийг хүлээн авсныг дурдсугай.

 

Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                               

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Б.ДЭНСМАА

 

                            ШҮҮГЧИД                                        Я.АЛТАННАВЧ

 

                                                                                  Г.БОЛОРМАА