Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 142/ШШ2022/00921

 

 

 

 

 

2022 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 142/ШШ2022/00921

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 107 дугаар танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,

Хариуцагч:*******,*******,*******,

Хариуцагч: ******* холбогдох 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 64/03 дугаартай үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч хариуцагч , болон-д холбогдуулан 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 64/03 дугаартай үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Миний бие нь Хас банкнаас авсан зээлийн үлдэгдэл 38.140.279 төгрөгийг төлж чадаагүйгээс Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газраас ийн өмчлөлтэй сендвичен барилгыг шийдвэрийн гүйцэтгэлийн албанаас төлбөрийн гүйцэтгэлийг хангуулахаар албадан дуудлага худалдаанд оруулахаар үнэлгээ хийсэн билээ. Гэтэл уг үнэлгээг хийхдээ барилгын онцлог шинж, ашигласан элэгдэл, бодит орлого зарлага зэргийг харгалзан үзэлгүй Үйлчилгээний зориулалттай барилга гэх байдлаар үнэлгээ гаргажээ. Уг барилга нь сендвичен буюу зөөврийн барилга билээ. Уг барилга Барилгын тухай хуульд заасан зөвшөөрөл авсан даацын барилга биш бөгөөд тухайн барилгын онцлогийг харгалзан үзэлгүй үнэлгээ гаргасан байна. Мөн үнэлгээг хийхдээ орлогын зарлагын аргыг хэрэлэсэн гэх боловч орлого зарлагын бодит байдлын талаарх татварын тайлан холбогдох баримтыг огт харгалзан үзэлгүй дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна. үнэлгээний байгууллагаас 2019.10.01 ны өдөр хийж дүгнэлт гаргахдаа дээрх барилгын онцлог шинж, орлого зарлагыг харгалзан үзээгүй 164.225.300 төгрөгөөр үнэлсэн талаар 2019.10.04 ны өдөр Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газраас танилцуулсан. саналаар хийгдсэн нь үнэлгээний байгууллагын үнэлгээ хийхдээ А зэрэглэлийн газарт байрлаж байгаа бусад обьектуудтай жишиж үнэлгээг тогтоосон гэх боловч эдгээр обьектуудын кв м 250-1000 мкв талбайтай 70.000.000-250000000 сая төгрөгөөр 2019 онд худалдаалагдсан, үнэлэгдсэн обеьктуудтай жишиж үнэлгээг гаргасан атлаа тэднээс өндөр үнэтэйгээр үнэлсэн нь үндэслэлгүй байна. Уг үнэлгээг эх баримтаар өгөх боломжгүй гэсэн ба хуулбарлан авах хүсэлт гарахад мөн боломжгүй гэх хариуг өгсөн. Шүүхийн журмаар гаргуулахад өгөх боломжтой гэсэн. Иймд хүсэлтээр хийгдсэн үнэлгээний байгууллагын 2019.10.01 ны өдрийн 64/03 тоот үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байх тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагч , шүүхэд гаргасан хариу тайлбартаа ...Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 09 дүгээр сарын 21-ний өдрийн 4362 дугаар шүүхийн шийдвэрээр , нараас 38 140 279,05 төгрөг гаргуулж олгохоор шийдвэрлэсэн.

Дээрх шийдвэрүүдийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч ийн өмчлөлийн Хас банкинд барьцаалсан ы нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгө болох , эд хөрөнгүүдийг 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 18140378/06 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2019 оны 01 дүгээр н 04-ний өдрийн 18140378/07 дугаартай тогтоолоор хураан авсан.

Тус газраас албадан дуудлага худалдаа явуулахаар талуудаас үнийн санал авахад зөрүүтэй санал өгсөн тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дахь хэсэгт заасны дагуу шинжээчээр үнэлгээ тогтоолгохоор шинжээч шинжээчээр томилсон бөгөөд төлбөр төлөгч шинжээчийн үнэлгээн дээр гомдол гаргаж Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 142/ШШ2019/00640 дугаартай шүүхийн шийдвэрээр, Орхон аймгийн Давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 27-ны 107 дугаартай магадлалаар хөрөнгийн үнэлгээг тус тус хүчингүй болгож нэхэмжпэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

Ингээд тус газраас албадан дуудлага худалдаа явуулахаар дахин талуудаас үнийн санал авахад зөрүүтэй санал өгсөн тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дахь хэсэгт заасны дагуу шинжээчээр үнэлгээ тогтоолгохоор томилж үнэлгээ хийлгэхэд 3 үл хөдлөх эд хөрөнгийг нийтэд нь 164 225 300 төгрөгөөр үнэлсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу шинжээчийн дүгнэлтийг талууд болон талуудын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт танилцуулсан болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь хөндлөнгийн шинжилгээний байгууллага томилж үнэлгээ хийлгэсэн бөгөөд шинжээч нь дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хууль болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтлан бие даан дүгнэлт гаргадаг тул төлбөр төлөгчийн гаргасан нэхэмжпэлийн шаардлагыг тус газар хариуцахгүй болно. Иймд ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Манай байгууллага нь -ийн 55-р тойргийн шийдвэр гүйцэтгэгч ын 2019 оны 09-р сарын 18-ны өдрийн 09/07 тоот шинжээч томилох тогтоолын дагуу******* 3-р баг, Уурхайчин 3 хороолол 13-р байрны ард байрлалтай 2ш үйлчилгээний зориулалттай барилга, газар эзэмших эрх зэрэг хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоох зорилгоор 2019 оны 10-р сарын 01-ний өдрийн №64/03 тоот үнэлгээний тайланг хүргүүлсэн.

Уг тогтоолын дагуу судалгаа шинжилгээ хийн бид ҮОУС-ын аргын дагүу орлогын хандлага, өртгийн хандлага, жиших хандлагын аргуудаар тооцож үзэж зах зээлийн жиших хандлагын аргад ач холбогдол өгөн тооцож дүгнэлт гаргасан.

Бидний үнэлгээ хийж буй обьект нь Эрдэнэт хотын 3-р микрт, 3-13-р байрны ард, Орос 8-р цэцэрлэгийн урд байрлалтай, 1-р барилгын хувьд сууриараа 10,6м*6,4м хэмжээтэй бетон цутгамал суурьтай, сэндвичин ханатай, модон хучилттай, налуу төмөр дээвэртэй, 2-р барилгын хувьд сууриараа 8,0м*6,8м хэмжээтэй бетон цутгамал суурьтай, сэндвичин ханатай, модон хучилттай, төмөр налуу дээвэртэй, хуванцар рамтай вакум цонхтой, төвийн дулааны шугаманд холбогдсон барилгууд байсан. Зах зээлийн жиших хандлагын дагуу бүх үнийн мэдээллийг энэхүү үнэлгээг шинэчлэн хийх үед буюу 2019 оны 09 дүгээр сард хэвлэл мэдээллийн хэрэгслээс авсан болно гэжээ.

4. Хариуцагчаас шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн тэмдэглэл /хх-24/, шинжээч томилох тухай 09/07 дугаар тогтоол /хх-25/,-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-28/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

5. Хариуцагч-ээс илтгэлцүүр тогтоосон баримт /хх-53/, хуулийн этгээдийн гэрчилгээ /хх-136/, хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /хх-135/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

6. Шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр -ийн 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1/85 дугаартай үнэлгээ /хх-60/, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-156/ зэрэг баримтуудыг бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь

1. Нэхэмжлэгч хариуцагч , болон-д холбогдуулан гаргасан 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 64/03 дугаартай үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүх бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

2. 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн шинжээч томилох тухай 09/07 дугаар тогтоолоор

-       ******* 3-р баг Уурхайчин 3-р хороолол 13-р байрны ард дэлгүүрийн зориулалттай 40 м.кв талбайтай улсын бүртгэлийн дугаартай,

-       ******* 3-р баг Уурхайчин 3-р хороолол 13-р байрны ард 40 м.кв талбайтай Ү-2101010761 улсын бүртгэлийн дугаартай,

-       ******* 3-р баг Уурхайчин 3-р хороолол 13-р байрны ард 80 м.кв талбайтай Г-2101015749 улсын бүртгэлийн дугаартай,

үл хөдлөх эд хөрөнгүүдэд үнэлгээ тогтоолгохоор-ийг шинжээчээр томилсон байна.

3. Хариуцагч 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хөрөнгийн үнэлгээг 164 225 300 төгрөгөөр тогтоож тайланг гаргасан байх бөгөөд нэхэмжлэгчээс уг үнэлгээг эс зөвшөөрч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ ...тухайн барилга нь сендвичен буюу зөөврийн барилга байхад уг барилгын онцлогийг харгалзан үзэлгүй дүгнэлт гаргасан, өндөр үнэлгээгээр үнэлсэн гэж хариуцагч , татгалзлын үндэслэлээ ...албадан дуудлага худалдаа явуулахаар талуудаас үнийн санал явуулахад зөрүүтэй санал өгсөн тул шинжээчээр үнэлгээг тогтоолгохоор-ийг томилж, үнэлгээг хийлгэхэд 3 үл хөдлөх эд хөрөнгийг нийтэд нь 164 225 300 төгрөгөөр үнэлсэн, шинжээч нь дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасны журмыг баримтлан бие даан дүгнэлт гаргадаг тул төлбөр төлөгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг тус газар хариуцахгүй гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ ...холбогдох аргын дагуу орлогын хандлага, өртгийн хандлага, жиших хандлагын аргуудаар тооцож үзэн зах зээлийн жиших хандлагын аргад ач холбогдол өгөн тооцож дүгнэлт гаргасан гэж тус тус тайлбарлан маргасан.

4. Тус шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 140 дүгээр шийдвэрээр дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 47 дугаар магадлалаар ...хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, үнэлгээ хийх тухай зөвшөөрлийн гэрчилгээ зэрэг баримтуудыг хуулбар хувийг хэрэгт ач холбогдол бүхий гол нотлох баримтыг хуульд заасан шаардлага хангуулж аваагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэх үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

5. Анхан шатны шүүхээс тухайн зөрчлийг арилгаж,-ийн хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн 140600038 дугаартай гэрчилгээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 000157255 дугаартай гэрчилгээг нотлох баримтын шаардлага хангуулан хэрэгт хавсаргасан.

6. Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 794 дүгээр тогтоолд ...Эд хөрөнгийн талаарх шинжээчийн үнэлгээ өндөр байгаа нь төлбөр төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй ... үнэлгээ үндэслэл бүхий болоогүй гэх үйл баримтын талаарх тайлбараа нэхэмжлэгч нотолж чадаагүй... гэж дурдсан байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан шинжээч томилуулах тухай хүсэлтийг хангаж, тус шүүхийн шүүгчийн 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 3704 дүгээр захирамжаар Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг бүрэлдэхүүнтэй шинжээчээр томилж, шинжээч нь 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 168 дугаартай дүгнэлтээр маргаж буй үл хөдлөх эд хөрөнгүүдийг 98 926 300 төгрөг гэж үнэлсэн байна.

7. Уг шинжээчийн дүгнэлттэй нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар маргаагүй төдийгүй хэрэгт нотлох баримтаар өмнө тухайн маргаж буй үл хөдлөх эд хөрөнгөнд хийсэн 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 1/85 дугаартай -ийн 270 833 000 төгрөгийн, 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Тольдох оюуны өгөөж ХХК-инй 88 746 272 төгрөгийн, 2019 оны 10 дугаар сары 01-ний өдрийн 64/03 дугаартай-ийн 164 225 300 төгрөгийн, 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 168 дугаартай Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 98 926 300 төгрөгийн үнэлгээнүүд авагдаж, харьцангуй үнэлгээнүүдийг хийсэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд ...бодитой болсон гэх 98 926 300 төгрөгийн үнэлгээн дээр эвлэрэх боломжтой гэсэн агуулга бүхий тайлбар зэргээс нэхэмжлэгчийн ..өндөр үнээр үнэлсэн гэх үндэслэлийг хүлээн авч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй юм.

8. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачилгаар, эсхүл оролцогч талын хүсэлтээр шинжилгээ хийж, дүгнэлт гаргах тусгай мэдлэг бүхий, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд хувийн ашиг сонирхолгүй этгээдийг шинжээчээр томилон оролцуулж болно, 42.2-т Шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтална, 64 дүгээр зүйлийн 64.1-д Хөдлөх эд хөрөнгийг үнэ хаялцуулах дуудлага худалдаагаар, энэ хуулийн 65.1-д заасан хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулна., 64 дүгээр зүйлийн 64.4-т Энэ хуулийн 64.3-т заасан ажиллагаагаар худалдан борлогдоогүй хөдлөх эд хөрөнгийн үнийг тогтоосон үнээс 30 хувиар тооцон бууруулж худалдан борлуулна... гэж  зааснаас үзвэл хөрөнгийн үнэлгээг хэт өндөр тогтоох нь үнэ хаялцуулах дуудлага худалдаагаар борлогдохгүй байх, борлогдоогүй хөдлөх эд хөрөнгийн үнийг тогтоосон үнээс 30 хувиар тооцон бууруулах зэрэг үр дагаварт хүрэхээр байх тул эд хөрөнгийн талаарх шинжээчийн үнэлгээ өдөр байгаа нь төлбөр төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шууд хөндөхгүй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн боломжгүй юм.

9. Иймд дээрх үндэслэлүүдээр ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас тус тус 35 100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч ийн хариуцагч , болон-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж,-ийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 64/03 дугаартай хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас 35 100 төгрөгийг тус бүр гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төрөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА