| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Гэршихбөртэ |
| Хэргийн индекс | 307/2025/0447/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/461 |
| Огноо | 2025-09-17 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | К.Нанжинханд |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 2025/ШЦТ/461
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 307/2025/0447/Э
Дархан-Уул аймаг дахь сумын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнгөншүр,
Улсын яллагч К.Нанжинханд,
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Т.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн7.1 дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн******* овогт************** холбогдох эрүүгийн 2518000000540 дугаартай хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1996 оны******* дүгээр сарын*******-ны өдөр******* аймгийн******* суманд төрсөн, настай,, боловсролтой, мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл,, хамт аймгийн сум, дүгээр баг, дүгээр гудамжны тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Боржигон овогт******* (РД: )
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн7.1 дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн дүгээр тал), эд зүйлийг хураан авсан тэмдэглэл (хх-ийн 6 дугаар тал), эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хх-ийн 7 дугаар тал), хохирогч мэдүүлэг (хх-ийн5-16 дугаар тал), иргэний нэхэмжлэгч мэдүүлэг (хх-ийн9 дүгээр тал) гэрч мэдүүлэг (хх-ийн 23 дугаар тал), Ашид билгүүн хөрөнгийн үнэлгээ (хх-ийн0-34 дүгээр тал), яллагдагч мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргээс дүгнэн үзэхэд:
“шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2025 оны******* дүгээр сарын 26-ны өдөр аймгийн сум, 5 дугаар баг, “Эгийн Уулс” нэртэй дэн буудалд өмчлөлийн “Samsung S23 ultra” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч,,385,000 төгрөгийн хохирол учруулсан” гэх үйл баримт тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь мөрдөн байцаалтын шатанд хэрэгт цугларсан:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн дүгээр тал),
- Эд зүйлийг хураан авсан тэмдэглэл (хх-ийн 6 дугаар тал),
- Эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хх-ийн 7 дугаар тал),
- Хохирогч өгсөн: “2025 оны******* дүгээр сарын 25-ны өдөр би******* аймгийн Зүүн суманд машин хүргэж өгөөд буцах машин байхгүй болохоор явах унаанд суугаадд ирэхэд вагоны билет байхгүй байсан. Тэгээд тухайн үед таксины намайг Модон буудал хүргэж өгөөд би тухайн буудалдаа хоноод өглөө босоод явах гээд 00 орсон чинь хэдэн залуучууд зогсож байсан бөгөөд би тухай залуусын нэгэнд нь мөнгө өгөөд архид явуулсан...архи ирсэн үед тэр хүүхдүүд намайг тэр архинаасаа нэг татчих гээд байсан. Тухайн үед би ажил явдалтай байсан болохоор архи уугаагүй. Ингээд өрөөндөө өөрийнхөө Samsung S23 ultra3 гар утсаа орхиод 00 орчхоод ирсэн чинь миний гар утас байхгүй байсан.... цагдаад хандалгүй орхисон байсан чинь 2025 оны 7 дугаар сарын 4-ний өдөры Бишрэл ломбардаас над руу залгаад та гар утсаа авахгүй юм уу таны энэ утасны хугацаа нь дууссан учир дараагийн арга хэмжээ авлаа шүү гэж хэлсэн.” гэх мэдүүлэг (хх-ийн5-16 дугаар тал),
- Иргэний нэхэмжлэгч өгсөн: “...2025 оны******* дүгээр сарын 26-ны дүгээр өдөр нэг залуу нэг эмэгтэйн хамт орж ирээд Samsung S23 ultra маркийн утас тавина гээд 800,000 төгрөгөөр тавьсан. Тухайн хүнээс өөрийн чинь утас асуухад мөн гэж хэлсэн бөгөөд тухайн гар утас кодтой бөгөөд тухай кодыг гаргаа өг гэсэн чинь тухайн залуу "1010" гэсэн кодтой гаргаж өгсөн. Ингээд тухайн залуугийн гар утас мөн юм байх утсыг авсан... Манай байгууллагад 800,000 төгрөгийн хохирол учирсан.” гэх мэдүүлэг (хх-ийн9 дүгээр тал)
- Гэрч өгсөн: “ манай нөхөр над руу танихгүй утасны дугаараас залгаад "Би хүний гар утас авчихлаа чи ирээд надад ломбардад тавиад өгөөч" гэж согтуу залгасан. Хэний гар утсыг авсан юм бэ гэхэд намайг уурлаж байна гэж бодсон бололтой за би өөрөө зохицуулахаас гээд гар утсаа салгасан. Тэр өдөр удалгүй бас нэг өөр дугаараас залгаад "Би нөгөө утсыг 800,000 төгрөгөөр тавьчихлаа" гэж ярьсан ба тухайн өдөр согтуу байсан. Хэд хоногийн дараа Арбатын гудамжны орчимд байдаг модон буудалд хажуу өрөөний ахын гар утсыг аваад барьцаанд тавьсан гэж хэлж ярьж байсан.” гэх мэдүүлэг (хх-ийн 23 дугаар тал),
- Ашид билгүүн хөрөнгийн үнэлгээний “Samsung S23 ultra28 gb гар утас,385,000 төгрөг” гэх дүгнэлт (хх-ийн0-34 дүгээр тал),
- Яллагдагч “...хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн7.1 дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог.
Шүүгдэгч үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн арван долоодугаар бүлэгт заасан Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг бөгөөд хулгайлах гэдэгт бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох зорилго, шунахайн сэдэлтэйгээр хүч хэрэглэхгүйгээр эзэмшигчийн эзэмшлээс нууцаар, хууль бусаар авч өөрийн эзэмшилд авч зарцуулах эрх олж авахыг,
Хүч хэрэглэхгүйгээр гэж эзэмшигчийн амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулахгүйгээр халдахыг,
Хууль бусаар авах гэж эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр нууц далд аргаар авч өөрийн мэдэлд шилжүүлэхийг гэж тус тус ойлгоно.
Шүүгдэгч ******* нь хохирогч өмчлөлийн “Samsung S23 ultra” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч,,385,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн7.1 дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүний үйлдэлд зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.
Шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийг хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар үйлдсэн гэмт хэрэгтээ гэм буруугийн санаатай хэлбэрээр хандсан гэж үзнэ.
Иймд улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн7.1 дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч: “Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэргийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлыг барагдуулсан зэргийг харгалзан шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн7.1 дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, аймгийн сумын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах саналыг шүүхэд гаргаж байна” гэх саналыг,
Шүүгдэгч өмгөөлөгч “...Гэм буруугийн тал дээр маргах зүйлгүй. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөрийг барагдуулсан. Гэм буруугаа ухамсарлаж байгаа байдал, хувийн байдлыг нь харгалзан үзэж оногдуулах ялыг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн дэх хэсгийн.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн7.1 дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэн харгалзаж өгөхийг хүсье.” гэх тайлбарыг тус тус гаргасан.
Эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 52/-аар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50/ зэргээр тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасан.
Шүүгдэгч үйлдсэн хэргийн шинж чанар, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг зэрэг байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн7.1 дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* нь хохирогч, иргэний нэхэмжлэгч учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй бөгөөд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн6.1,6.2,6.3,6.6,6.7,6.8,6.10,7.1,8.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч******* овогт******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн7.1 дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн7.1 дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч *******д шүүхээс тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тус тус анхааруулсугай.
5. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш4 хоногийн дотор аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГЭРШИХБӨРТЭ