| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Р.Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2022/00597/И |
| Дугаар | 142/ШШ2022/01212 |
| Огноо | 2022-09-22 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 142/ШШ2022/01212
| 2022 оны 09 сарын 22 өдөр | Дугаар 142/ШШ2022/01212 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,*******,*******,
Хариуцагч: *******,*******,*******,, нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 14 558 155 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч , /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ХХК-аас хариуцагч , нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 14 558 155 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ :... харилцагч , нар Хас Банктай 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 1460007606 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 15,000,000.00 /Арван таван сая/ төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаао өрхийн хэрэглээ зориулалтаар авсан. Банк нь зээлдэгч ийг дахь 5002804954 тоот дансанд 2020 оны 06 сарын 18-ны өдөр 15,000,000.00 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 2,911,401.00 /Хоёр сая есөн зуун арван нэгэн мянга дөрвөн зуун нэг/ төгрөг, зээлийн хүүний төлбөрт 1,530,220.00 /Нэг сая таван зуун гучин мянган хоёр зуун хорин/ төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 767.00 /долоон зуун жар ан долоон/ төгрөгийг тус тус төлсөн. Зээлдэгч Банктай байгуулсан 1460007606 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөөгүй, зээлдэгчийн 2021 оны 01 сарын 06-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах цахим хүсэлтийн дагуу зээлийн хугацааг 7 сараар сунгах, үндсэн зээлийг 6 сараар чөлөөлөх өөрчлөлтийг оруулж зээлийн дансыг 1460008521 болгож өөрчилсөн, 2021 оны 05 сарын 12-ны өдөр зээлийн гэрээнд дахин нэмэлт өөрчлөлт оруулах цахим хүсэлтийн дагуу зээлийн хугацааг 3 сараар сунгах, үндсэн зээлийг 2 сараар чөлөөлөх өөрчлөлтийг оруулж зээлийн дансыг 1460009104 болгож өөрчилсөн, 2021 оны 06 сарын 29-ны өдөр зээлийн гэрээнд 3 дахь удаагаа өөрчлөлт оруулах цахим хүсэлтийн дагуу зээлийн хугацааг 2 сараар сунгаж зээлийн эргэн төлөлтийг эхний 6 сараар бага дүнтэйгээр төлөх өөрчлөлтийг оруулж зээлийн дансыг 1460009330 болгож тус тус өөрчилсөн болно. Зээлдэгч нь 2021 оны 06 сарын 29-ны өдөр Банктай зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт оруулж байгуулсан 1460009330 дугаартай Зээлийн гэрээний хавсралт 1-т заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн төлбөр төлөх үүргээ зөрчиж зээлийг 2021 оны 07 сарын 14-ны өдрөөс хугацаа хэтрүүлж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 244 хоног хугацаа хэтрүүлээд байна. Хас Банкны зүгээс удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан боловч зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй. Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1460007606 дугаартай үндсэн гэрээ болон 1460009330 дугаартай нэмэлт зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 12.088.563.0 төгрөг, 2022 оны 03-р сарын 15-ны өдрийн байдпаарх хугацаа хэтэрсэн 244 хоногийн хүү болох 2,450,619.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18,973.00 төгрөг нийт 14.558.155.0 төгрөгийг , нараас гаргуулж өгнө үү. гэжээ.
2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: миний бие Хасбанкны нэхэмжлэлийг бүрэн хүлээн зөвшөөрч байна. Уг зээлийн эргэн төлөлтийг 2022 оны 07 сарын 1-нээс эхлэн төлж эхлэх юм. Уг зээлийг хамтран авсаныг энэ зээлээс гаргаж өгнө үү. Уг зээлийг би өөрөө бүрэн дааж төлж барагдуулна. гэжээ
3. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Уг зээлийн эргэн төлөлтийг өөрөө бүрэн хариуцаж төлнө гэсэн байна. миний хувьд ХХК-иас гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үед би Одгаригт тус болж хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан нь үнэн боловч уг зээлийг Одгариг өөрөө төлнө гэж байсан. Миний бие Одгаригт 2 хүүхдийн хадгаламжийг барьцаалж зээл авч 1 400 000 төгрөгийг зээлсэн. Одоо болтол энэ зээл төлөгдөөгүй гэх мэтчилэн Одгаригтай холбоотой мөнгөний асуудал их байгаа болохоор би уг зээлийг төлж чадахгүй. Би өөрөө өрх толгойлсон эмэгтэй. Уг зээлийн нэхэмжлэлээс миний нэрийг хамтран зээлдэгчээс татаж ийн бичсэн тайлбарын дагуу шийдвэрлэж өгнө үү. гэжээ
4.Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.Би энэ зээлийг өөрөө хариуцаж төлнө, хариныг зээлээс чөлөөлж өгнө үү гэв.
3.Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хүлээн зөвшөөрөхгүй байна. Би зээлийг төлж чадахгүй. Намайг хамтран зээлдэгчөөс чөлөөлж өгнө үү гэв.
5.Нэхэмжлэгчээс ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-6/, ХХК-иас ад олгосон итгэмжлэл /хх-7-9/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-10/, 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 1460007606 дугаартай зээлийн гэрээ /хх-11-13/, зээлийн гэрээний нөхцөл өөрчлөх тухай цахимаар ирүүлсэн хүсэлт /хх15, 16х/, ийн дансны хуулга /хх-17-21/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч талуудын хооронд байгуулсан 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 1460007606 дугаартай зээлийн гэрээг үндэслэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 14 558 155 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилж байна гэж тодорхойлсон.
3.Хариуцагч ...нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Энэ зээлийг би өөрөө хариуцаж төлнө, хариныг зээлээс чөлөөлж өгнө үү гэсэн,
хариуцагч: ...нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би зээлийг төлж чадахгүй. Намайг хамтран зээлдэгчээс чөлөөлж өгнө үү гэсэн тайлбар гаргасан.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 1460007606 дугаартай зээлийн гэрээ, зээлийн гэрээний нөхцөл өөрчлөх тухай цахимаар ирүүлсэн хүсэлт, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, ийн дансны хуулга зэрэг баримтаар хариуцагч , хамтран зээлдэгч нар нь ХХК-тай 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 1460007606 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 15 000 000 төгрөгийг 30 сарын хугацаатай сарын 1,5 хувийн хүүтэйгээр зээлж авсан, хариуцагчийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах цахим хүсэлтийн дагуу зээлийн хугацааг 7 сараар сунгасан, үндсэн зээлийг 6 сараар чөлөөлөх өөрчлөлтийг оруулж зээлийн дансыг 1460008521 болгож өөрчилсөн, 2021 оны 05 сарын 12-ны өдөр зээлийн гэрээнд дахин нэмэлт өөрчлөлт оруулах цахим хүсэлтийн дагуу зээлийн хугацааг 3 сараар сунгаж, үндсэн зээлийг 2 сараар чөлөөлөх өөрчлөлтийг оруулж зээлийн дансыг 1460009104 болгон өөрчилсөн, 2021 оны 06 сарын 29-ны өдөр зээлийн гэрээнд 3 дахь удаагаа өөрчлөлт оруулах цахим хүсэлтийн дагуу зээлийн хугацааг 2 сараар сунгаж зээлийн эргэн төлөлтийг эхний 6 сараар бага дүнтэйгээр төлөх өөрчлөлтийг оруулж зээлийн дансыг 1460009330 болгож тус тус өөрчилсөн, зээлдэгч нар зээл төлөх үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн үйл баримт тогтоогдсон.
5. Зохигчид зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд маргаагүй. Харин хариуцагч ...хамтран зээлдэгчээс чөлөөлж өгнө үү, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа.
6.Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д заасан зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох, зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
7. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг ХХК хариуцагч нараас шаардах эрхтэй байна.
8.Хариуцагч ...хамтран зээлдэгчээс чөлөөлж өгнө үү, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа боловч талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 1460007606 дугаартай зээлийн гэрээний 6.2.-д ....хамтран үүрэг гүйцэтгэгч нар нь дараах үүрэгтэй, 6.2.1-д зээлдэгч нь зээлийг зориулалтын дагуу ашиглаж, хүүгийн хамт эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх гэж, Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3.-д Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж заасан.Иймд хамтран үүрэг гүйцэтгэгчыг зээл төлөх үүргээс чөлөөлөх боломжгүй байна.
9.Иймд хариуцагч , нараас 14 558 155 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХХК-д олгож шийдвэрлэн, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230 740 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас 230 740 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ХХК-д олгохоор заав.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1., 453 дугаар зүйлийн 453.1.-д заасныг баримтлан хариуцагч , нараас зээлийн гэрээний үүрэгт 14 558 155 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230 740 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч , нараас 230 740 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА