| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Р.Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2022/01220/И |
| Дугаар | 142/ШШ2022/01247 |
| Огноо | 2022-09-28 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 142/ШШ2022/01247
| 2022 оны 09 сарын 28 өдөр | Дугаар 142/ШШ2022/01247 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,*******,*******,
Хариуцагч: *******,*******,*******, нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 24 710 234 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ХХК-аас хариуцагч , нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 24 710 234 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...Зээлдэгч , хамтран үүрэг гүйцэтгэгч нар нь зээлийн гэрээний дагуу зээлийн төлбөрөө төлөлгүй, үүргээ удаа дараа зөрчих бүрд амаар болон бичгээр зээл төлхийг сануулан шаардсан боловч төлбөрөө сайн дураар төлөөгүй тул шүүхийн журмаар шийдвэрлүүлэхээр дор дурьдсан шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж байна. Үүнд: 2022 оны 06 дүгээр сарын 09-ны өдрийн байдлаарх дараах зээлийн төлбөрийг гаргуулах 1.Үндсэн зээлийн төлбөр 13,870,118.38 төгрөг, 2.Зээлийн хүүгийн төлбөрт 10,435,191.88 төгрөг, 3.нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 404,924.67 төгрөг Нийт зээлийн үлдэгдэл төлбөрт 24,710,234.93 төгрөг гаргуулж өгнө үү. гэжээ.
2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Б:Жадамба нь 2018 онд хадам ээж ийг зээл авахад нь тусалж гарын үсэг зурсан. Би эхнэр, бага насны хоёр хүүхдийн хамт амьдардаг эрхэлсэн тодорхой, уг хаашаа байшин нь миний өөрийн өмч болно. гэжээ
3. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Миний бие нь Орхон аймгийн Есөн-Эрдэнэ хүнсний захад лангуу түрээслэн Хүнсний худалдаа эрхэлдэг байсан бөгөөд наас 2018.03.23 ны өдөр өөрийн бизнесийг сайжруулах зорилгоор 18000000 төгрөгний зээл авсан үнэн бөгөөд тухайн зээлийг графикийн дагуу төлж байгаад, 2019 оны 03 сараас биеийн эрүүл мэндийг байдал муудаж, 2019.04 сард эмнэлэгт үзүүлэхэд өмнө хагалгаанд орсон артерийн судасны цулхинг дахин үүссэн байх магадлалтай гэх онош тавигдаж, мөн сахарын өвчинтэй болох нь тогтоогдож, биеийн хүчний ажил хийхийг хориглосон. Ингээд улирал болгон эмчийн хяналтад байх шаардлагатай болж лангуугаа ажиллуулж чадахгүй болсноос зээл төлөлт доголдож эхэлсэн. Энэ байдлаа ХААН банкинд хэлж зээлийн хүүг зогсоох , мөн төлөх боломжоор минь зээлийн гэрээний нөхцлийг өөрчилж өгөхийг хүсч, Орхон аймгийн инд хандахад бид мэдэхгүй дээд газар мэднэ гэхээр нь Улаанбаатар хотын 120 мянгатын Наадам центрт байрлах ХААН банкинд очиж уулзаж, өргөдөл өгч хандсан. Гэвч бид шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу авч зээлээ бүрэн төл гэсэн. Энэхүү асуудлыг хөөцөлдөж байтал Ковид-19 өвчин дэлгэрч, хөл хорио тавьснаас өдөр хоногийн хоолоо залгуулахаас хэтэрч чадахгүй болсон. Энэ үед мөн зээлийг хойшлуулж байгаа гэхээр нь хүсэлт өгөх гэсэн боловч, та зээлээ хэвийн төлөөгүй учир уг нөхцөлд хамаарахгүй гээд өргөдлийг хүлээн аваагүй. Миний хувьд өөрийн төлөх чадамжаар зээлээ төлье гэсэн саналыг удаа дараа банкинд гаргасан боловч хүлээн аваагүй. Одоо миний бие маш муу бөгөөд артер судасны цулхинг , сахарын диабетын 2 үе, өндгөвч савны хавдартай гэх онош тогтоогдсон байгаа. Артер судасны цулхингээс болж хавдрыг авах боломжгүй байнгын бусдын асрамжинд байх болсон. Хүүхдүүд маань зээлийг төлөх талд санаа тавина гэсэн боловч охин маань хүүхэд асрах чөлөөтэй байгаагаас төлж чадахгүй хугацаа алдсан. Хүүхэд асрах чөлөө нь удахгүй дуусч ажилдаа орохоор зээлийг төлнө гэсэн учир зээлийн нөхцлийг бууруулж өгнө үү гэж хүсэх байна. Мөн зээлийн хүүг хэт өндөр нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.Миний хүргэн болох энэхүү зээлд огт хамаагүй бөгөөд тухайн зээлийг би авахыг хүсч авсан. Харин тухайн хүргэний хашаа байшинг барьцаалах шаардлага гарсан учир банкны тавьсан шаардлагын дагуу гарын үсэг зурж өгч байсан. Уг зээлээс нэг төгрөг аваагүй. Тухайн хүүхдийг өөрийн зээлдээ оролцуулж, эрх ашгийг хохироож байгаадаа туйлын их харамсаж байна. биш, би зээлийг төлөх ёстой хүн юм. гэжээ.
4. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа: Зээлдэгч нар нь зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр, сайн дураар барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны эд хөрөнгө болох зээлдэгч Б.Жадамбын өмчлөлийн, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 22-р баг, Яргуйт толгод 29 гудамж 53 тоотод орших улсын бүртгэлийн Ү-2101020001 дугаартай, 81,7 м.кв талбай бүхий хувийн сууц, зээлдэгч Б.Жадамбын өмчлөлийн, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 22-р баг, Яргуйт толгод 29 гудамж 53 тоотод орших улсын бүртгэлийн Г-2101015502 дугаартай, 800 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдан борлуулж тус тус зээлийн гэрээний үүргийг хангуулж өгнө үү. гэжээ
5. Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: ... нь анх зээлийн гэрээндээ барьцаа хөрөнгийг худалдан борлуулах тухай тусгаагүй байснаа одоо 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанд нэмэлтээр оруулж ирсэн байна. Бид зээлээ төлөх эрмэлзэлтэй байсан ч тооцоолоогүй шалтгаануудын улмаас төлж чадаагүй. Миний хувьд тархины хагалгааны дараахь урт хугацааны нөхөн сэргээх эмчилгээ, мөн энэ үед цар тахал дэгдэж хүү маань ажилгүй бид дутуу нярай асрах шаардлага үүссэн зэргээр хүнд байдалд орж МУИС-д сурдаг хүүгээ ч жилийн чөлөө авахуулсан. Энэ хугацаанд бид зээлийн эдийн засагчтай холбоотой байж дуудсан үед нь очиж уулзаж байсан. Одоо бид зээлээ сар бүр төлөлт хийдэг хуваарьт нь оруулан төлөх хүсэлттэй байгаа. Бидэнд тохиолдсон хүнд байдал болоод бидний зээлээ төлөх чин эрмэлзэлийг харгалзан үзэж боломж олгоно гэдэгт найдаж байна. Одоо ч сар бүр банкинд миний тэтгэвэр 350 000 төлөгдөж байгаа болно. гэжээ
6.Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 онд 18.000.000 төгрөгийн зээл авсан. 2019 оны 3 дугаар сараас миний бие өвдөөд мөн цар тахлаас болоод зээлээ төлж чадаагүй.Оюутан хүүхдээ хүртэл сургуулиас нь жилийн чөлөө авсан. Цар тахалтай үед хэцүү байдалд орсон.Зээлийн дүн дээр маргах зүйл алга. Харин барьцаа хөрөнгийг худалдан борлуулахгүй байж өгнө үү.Хүүхдүүд маань энэ хашаа байшиндаа амьдарч байгаа. гэв.
7.Нэхэмжлэгчээс мөнгөн шилжүүлгийн баримтууд /хх-9-11/, Los программ дээр ажиллах журам /хх-12/, зээл хүсэгчийн анкет /хх-13,14/, 2018 оны 03 дугаартай 23-ны өдрийн ЗГ201843477798 дугаартай зээлийн гэрээ /хх-15-16/, зээл буцаан төлөх хуваарь /хх-17/, 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн БГҮ201843477798 дугаартай барьцааны гэрээ /хх-18-19/, 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн БГХ201843477798 дугаартай барьцааны гэрээ /хх-20-21/, Зээлийн бүртгэлийн карт /хх-22/, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга /хх-23-24/, ны 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 22/15 дугаартай зээл буцаан дуудах тухай мэдэгдлүүд /хх-25-29/, , нарын иргэний үнэмлэхний хуулбар /хх-30-31/, Улсын бүртгэлийн Ү-2101020001 дугаартай Орхон аймаг, Баян-Өндөр сум, 22-р баг, Яргуйт Толгод 29-53 тоот үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ /хх-32/, Улсын бүртгэлийн Г-2101015502 дугаартай Орхон аймаг Баян-Өндөр сум, 22-р баг, Яргуйт Толгод 29-53 тоот газрын гэрчилгээ /хх-33/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагч ээс 6101003299 дугаартай 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр төрсөн Ж.Хүслэнгийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-47/, Орхон амгийн хүнс бөөний худалдааны Есөн-Эрдэнэ төвд худалдаа, үйлчилгээ эрхлэх гэрээ /хх-48-50/, ийн амбулаторын карт /хх-51-54/,Улсын бүртгэлийн Ү-2101020001 дугаартай Орхон аймаг, Баян-Өндөр сум, 22-р баг, Яргуйт Толгод 29-53 тоот үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ /хх-66/, Улсын бүртгэлийн Г-2101015502 дугаартай Орхон аймаг Баян-Өндөр сум, 22-р баг, Яргуйт Толгод 29-53 тоот газрын гэрчилгээ /хх-67/-ыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч талуудын хооронд байгуулсан 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр ЗГ201843477798 дугаартай зээлийн гэрээ, БГҮ201843477798 дугаартай барьцааны гэрээ, БГХ201843477798 барьцааны гэрээнүүдийг үндэслэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 24 710 234 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар нэхэмжилж байна гэж тодорхойлсон.
3.Хариуцагч ...нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Энэ зээлийг би өөрөө хариуцаж төлнө, зээлийн эргэн төлөлтийн хуваарьт оруулж өгнө үү.Барьцаа хөрөнгийг худалдахгүй байж, зээлийг графикийн дагуу төлөх боломж олгож өгнө үү гэсэн,
хариуцагч ...Миний бие Б:Жадамба нь 2018 онд хадамж ээж ийг зээл авахад нь туслаж гарын үсэг зурсан. Би эхнэр, бага насны хоёр хүүхдийн хамт амьдардаг эрхэлсэн тодорхой, уг хаашаа байшин нь миний өөрийн өмч болно гэсэн тайлбар гаргасан.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, 2018 оны 03 дугаартай 23-ны өдрийн ЗГ201843477798 дугаартай зээлийн гэрээ, зээл буцаан төлөх хуваарь, 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн БГҮ201843477798 дугаартай барьцааны гэрээ, 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн БГХ201843477798 дугаартай барьцааны гэрээ, зээл буцаан төлөх хуваарь, ээлийн бүртгэлийн карт, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтуудаар хариуцагч , хамтран үүрэг гүйцэтгэгч нар нь ХААН Банкны Орхон салбар, Хүрэнбулаг тооцооны төвөөс 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр ЗГ201843477798 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 18 000 000 төгрөгийн бизнесийн зээлийг жилийн 22,8 хувийн хүүтэй, 42 сарын хугацаатай, сар бүр тогтмол төлөх нөхцөлтэйгээр зээлсэн, уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хариуцагч Б.Жадамбын өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2101020001 дугаартай, Орхон аймаг БӨ сум,22-р баг, Яргуйт Толгод 29 гудамж,53 тоотод байрлах 81,7 мкв талбайтай Хувийн сууц,Улсын бүртгэлийн Г-2101015502 дугаартай Орхон аймаг БӨ сум,22-р баг, Яргуйт Толгод 29 гудамж, 53 тоотод байрлах 800 мкв талбайтай Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг барьцаалж 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн БГҮ201843477798 дугаартай барьцааны гэрээ, 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн БГХ201843477798 дугаартай барьцааны гэрээ байгуулсан, зээлдэгч нар зээл төлөх үүргээ биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн үйл баримт тогтоогдсон.
5. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д заасан зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох, зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд талууд маргаагүй.
6. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг ХХК хариуцагч нараас шаардах эрхтэй байна.
7.Түүнчлэн нэхэмжлэгчийн зүгээс зээл төлөх мэдэгдлийг хариуцагч нарт удаа дараа өгсөн боловч хариуцагч нар гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй байна. Иймд хариуцагч , нараас 24 710 234 төгрөгийг гаргуулж ХХК олгож шийдвэрлэв.
8. Талуудын байгуулсан гэрээнээс үзвэл зээлдэгч буюу хариуцагч нар нь зээлийн гэрээгээр тохирсон ёсоор төлбөрийг төлөх, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийг хангах талаар харилцан тохиролцсон байна. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй.
9. Иймд талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ нь хуульд заасан шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэрээ байх тул ХХК-ийн нэхэмжилсэн 24 710 234 төгрөгийг хариуцагч нар төлөөгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаанд оруулж үнийн дүнгээс нэхэмжлэлийн шаардлагыг хангуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
10.Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 281 501 төгрөг, нэмэгдүүлсэн шаардлагад төлсөн 70 200 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас 351 701 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор заав.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1., 453 дугаар зүйлийн 453.1.-д заасныг баримтлан хариуцагч , нараас зээлийн гэрээний үүрэгт 24 710 234 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хаанбанк ХХК-д олгосугай.
2. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1.-д заасныг баримтлан хариуцагч , нар нэхэмжлэгчид төлөх зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн дүн 24 710 234 төгрөгийг сайн дураараа эс төлбөл барьцааны зүйл болох Орхон аймгийн Баян-Өндөр сумын 22-р баг, Яргуйт толгод 29 гудамж 53 тоотод орших улсын бүртгэлийн Ү-2101020001 дугаартай 81,7 м.кв талбай бүхий хувийн сууц, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 22-р баг, Яргуйт толгод 29 гудамж 53 тоотод орших улсын бүртгэлийн Г-2101015502 дугаартай, 800 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаанд оруулж үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 351 701 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч , нараас 351 701 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хаанбанк ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА