Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 184/ШШ2023/00411

 

 

 

 

 

                               2023         01            23

                               184/ШШ2023/00411

              

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ариунболд даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 2 дугаар хороо, *******ийн гудамж, 10/1, ******* *******-1, 15 давхарт байрлах, “******* ******* ББСБ” ХХК /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: дүүрэг, 31 дүгээр хороо, 9 гудамж, тоот хаягт оршин суух Боржигон овогт ы /РД:*******/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 737,149.48 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Нарандэлгэр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... хариуцагч Э. нь нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-тай 2020 оны 10 дугаар сарын 16ы өдөр  L03903630 дугаартай хэрэглээний зээлийн зориулалттай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулсан. Гэрээ байгуулагдсанаар зээлдэгч нь Цахим зээлийн эрх нээх гэрээний 1.3.2 дахь хэсэгт заасан Цахим зээл гэж-Зээлдэгчийн банк бус санхүүгийн байгууллагад илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан Зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг, мөн 1.3.12 дахь хэсэгт заасан Цахим покет гэж-Аппликейшн дээр харилцагчийн үүсгэн удирдах тухайн харилцагчийн мөнгөн хөрөнгийн дүн болон гүйлгээний мэдээллийг агуулсан харилцагчийн цахим дансыг ашиглах, зээл авах эрх нээгдсэн.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно хэмээн заасны дагуу Э.гийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу /Pocket/ аппликейшний 7703586155 дугаартай зээлийн дансанд 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 490,000 төгрөгийн зээлийн олголтыг хийсэн.

Цахим зээлийн эрх нээх гэрээний 2.3 дахь хэсэгт банк бус санхүүгийн байгууллагаас санал болгох зээлийн хугацаа нь 14 хоног, 30 хоног, 60 хоног болон бусад гэсэн сонголттой байх ба зээлдэгч зээл авах тухай бүрд зээлийн хугацааг өөрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн сонгоно хэмээн заасан байдаг. Зээлдэгч Э. нь 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 490,000 төгрөгийн зээлийн хугацааг 60 хоног байхаар сонгож, зээлээр олгосон мөнгийг өөрийн Цахим покетын дансанд хүлээн авсан.

Цахим зээлийн эрх нээх гэрээний онцлог нь зээлдэгч зээлийн гэрээний хүрээнд эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл болон үйлчилгээний төлбөр болох шимтгэлийг хугацаандаа төлсөн тохиолдолд зээлийн хүү төлдөггүй.

Харин эргэн төлөлтийн хугацаандаа үндсэн зээл, шимтгэлийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоногоос эхлэн зээлийг ашигласан хариу төлбөр болох хүү, түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээдэг. Зээлдэгч нь эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл, шимтгэлийг төлөх үүрэгтэй боловч зээлийн гэрээний хугацаа дууссан өдрөөс эхлэн гэрээний үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг төлөх талаар утсаар болон мессежээр, түүний хувийн аппликейшн дэх цэс рүү нь мэдэгдэл удаа дараа хүргүүлсэн боловч зээлээ хугацаандаа төлж барагдуулаагүй, гэрээний үүргээ зөрчсөн тул 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагын үлдэгдэлтэй байна. Иймд хариуцагч Э.гаас зээлийн гэрээний үүрэгт нийт 737,149.48 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Хариуцагч мөнгө зээлсэн талаар маргах зүйл байхгүй. Үндсэн хүүгээ бага багаар төлсөн боловч санхүүгийн хүндрэлтэй болсон. Үндсэн зээл болон хүүний талаар маргах зүйл байхгүй боловч шимтгэл тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй байна. мөн нэмэгдүүлсэн хүүг цар тахлын нөхцөл байдлын улмаас хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. нэхэмжлэлийн шаардлага 737,149.48 төгрөгөөс шимтгэл 28,100 төгрөг, нотариатын  зардал 7500 төгрөг, нийт 35,600 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, үлдэх 701,500 төгрөгийг 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 305,775 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 350,775 төгрөгийг тус тус төлөх болно гэжээ.

3. Хэрэгт авагдсан нотлох баримтууд

3.1. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан баримт: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, “******* ******* ББСБ” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, “******* ******* ББСБ” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, зээлийн дансны хуулга, цахим зээлийн эрх нээх гэрээ.

3.2. Хариуцагч талаас шүүхэд гаргасан баримт: Э.гаас Л.т олгосон итгэмжлэл, хариу тайлбар, эвлэрэх санал.

3.3. Шүүхийн журмаар цуглуулсан баримтууд: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн журмаар цуглуулсан нотлох баримтгүй болно.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК нь хариуцагч Э.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 737,149.49 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч Э. болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л. нар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч 701,500 төгрөгийг “******* ******* ББСБ” ХХК-д төлөхөд татгалзах зүйлгүй. Харин 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр шүүхэд ирүүлсэн Эвлэрлийн гэрээний “737,149.49 төгрөгөөс 701.500 төгрөгийг төлөх саналтай байна. Төлбөрийг 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 350.775 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 350.775 төгрөгийг тус тус төлж, нэхэмжлэлээс үлдэх шимтгэл 28.100 төгрөг, нотариатын зардал 7.500 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж хүсэлтийг ирүүлсэн.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хугацаанд үндсэн зээлийн үлдэгдэл 489,998.85 төгрөг, үндсэн хүү 188,320.65 төгрөг, шимтгэл 28,100 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 23,229.97 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбоотой зардал 7,500 төгрөг, нийт 737,149.49 төгрөгийг хариуцагч Э.гаас зээлийн гэрээний үүрэгт гаргуулна... хэмээн тодорхойлдог.

 

 “******* ******* ББСБ” ХХК болон Э. нар нь 2020 оны 10 сарын 16-ны өдөр L03903630 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээг байгуулсан нь 2020 оны 10 сарын 16-ны өдөр L03903630 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээний хуулбараар тогтоогдож байна /хх-10-12х/.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр ... мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө ... хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 452 дугаар зүйлийн 452.2-т “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно”, 453 дугаар зүйлийн 453.1-т “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй”, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т “Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно” гэж тус тус заасан байна. 

 

Зохигчдын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн ЗГ170835608 дугаар Кредит картын гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 421 дүгээр зүйлийн 421.1, 421.2,  43 дугаар зүйлийн 43.2.1, 196 дугаар зүйлийн 196.1.1, 196.1.2-т зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичигт гарын үсэг зурснаар гэрээ байгуулагдсан гэж тооцно. Гэрээний гол нөхцөлийн талаар харилцан тохиролцож, хуульд заасан бичгээр хийх шаардлагыг хангасан, зээлийн гэрээнд заасан мөнгөн хөрөнгийг зохигчид бие биедээ шилжүүлсэн, хүлээн авсан тул талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т зээлийн гэрээ байгуулагджээ.

 Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр тул гэрээнд заасан үүргээ талууд биелүүлэх, зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд үр дагаврыг шаардах эрхтэй бөгөөд зээлдүүлэгчид Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрх үүссэн байна.

3. Хариуцагч нь ”******* ******* ББСБ” ХХК-иас 490,000 төгрөгийг зээлсэн

болох нь зохигчдын шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг, зээлийн гэрээ, зээлийн дансны хуулга, хариуцагчийн эвлэрлийн гэрээний хүсэлт зэргээр нотлогдож байх ба хариуцагч зээлсэн мөнгөний үнийн дүн, хүү, нэмэгдүүлсэн хүүний талаар эвлэрлийн гэрээний хүсэлтээр хүлээн зөвшөөрч нэхэмжлэгчтэй маргаагүй. Харин тухайн зээлийн шимтгэл 28,100 төгрөг, нотариатын  зардал 7500 төгрөг төлөх үндэслэлгүй хэмээн маргадаг боловч Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлээс зөвшөөрөөгүй үнийн дүнгийн татгалзлаа нотлож, нотлох баримтаа шүүхэд гаргаагүй тул түүний татгалзлыг үндэслэлтэй гэж үзэх боломжгүй юм.

 

Хариуцагч Цахим зээлийн эрх нээх гэрээг байгуулж Покет”  апплекшнаар 490.000 төгрөгийн зээл авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байх ба нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК нь цахим апплекшн ашиглаж хариуцагчид цахим зээлийн үйлчилгээ үзүүлсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Ийнхүү нэхэмжлэгчээс цахим зээлийн үйлчилгээг цахим апплекшнаар дамжуулан явуулж, хариуцагчид цахим зээлийн үйлчилгээний төлбөрт шимтгэл, хураамж авах нь зүй ёсны бөгөөд зээлийн үйл ажиллагаа явуулж буй банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны зардалд хамаарах юм. Нэхэмжлэгчээс шимтгэлийн хураамжийг 28.100 төгрөгөөр тогтоосон нь зээлдэгчийн авсан зээлээс хамаарч Покет”  апплекшн тооцооллыг тогтоогдог гэж шүүх хуралдаанд тайлбарласан, харин нотариатын зардал 7.500 төгрөгийг нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг гаргах, түүнийг нотлох баримтуудыг нотариатаар батлуулан шүүхэд гаргахад гаргасан зардал гэж тайлбарласан нь тус тус үндэслэлтэй байна.

 

Дээрх үндэслэлүүдээр хариуцагч Э.гаас зээлийн гэрээний үүрэгт 737,149 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 22,260 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 22,260 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.гаас зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээний үүргийн гүйцэтгэлд 737,149 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 22,260 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.гаас улсын тэмдэгтийн хураамжид 22,260 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний Хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Т.АРИУНБОЛД