Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 2021/ДШМ/31

 

 

 

 

 

 

2021 оны 07 сарын 29*******ны өдөр            2021/ДШМ/31                                       Хэрлэн сум

 

 

 

Г*******од холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

226/2021/00031/Э

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Я.Алтаннавч, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд нээлттэйгээр,

Прокурор Б.Ганзориг /цахимаар/,

Шүүгдэгч Г******* /цахимаар/, түүний өмгөөлөгч Г.Баярсайхан,  

Нарийн бичгийн дарга Ж.Хонгорзул нарыг оролцуулан,

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 29*******ний өдрийн 2021/ШЦТ/132 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Хэнтий аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Б.Одгэрэлийн бичсэн эсэргүүцлээр Г*******од холбогдох эрүүгийн 2139000000159 дугаартай 1 хавтас 123 хуудас бүхий хэргийг 2021 оны 07 дугаар сарын 27*******ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Дэнсмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Хэнтий аймгийн Хэрлэн суманд 1972 онд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 1, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Булагийн 8*******08 тоотод оршин суух, урьд Хэнтий аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2007 оны 08 дугаар сарын 06*******ны өдрийн 117 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 хоног хорих ялаар шийтгүүлж байсан, Б овогт П*******н Г******* нь

Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 05 дугаар сарын 03*******ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Булагийн 5*******08 тоотод байрлах өөрийн гэртээ хутгыг зэвсэг болгон хэрэглэн Ц*******г 2 удаа хутгалж түүний эрүүл мэндэд цээжний зүүн талд хутгалагдсан шарх, цээжний хөндийн баруун талын хутгалагдаж нэвтэрсэн шарх, баруун уушгины дээд дэлбэнгийн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний хөндийн хий шингэн хуралдалт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:  Шүүгдэгч Б овогт П*******н Г*******ыг зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г*******ыг 3 (гурав) жил 7 (долоо) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г*******од оногдуулсан 3 (гурав) жил 7 (долоо) сарын орих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8*******д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 27 см урт, ажлын хэсэг нь 15 см 2 мм*******ийн урттай, хар хуванцар иштэй, зарим хэсэг нь хагарч нарийн төмөр утсаар ороосон хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч нь хохирогчид эмчилгээний зардалд 1000000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хэнтий аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Б.Одгэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид найман жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэргийг гурван шүүгчийн бүрэлдэхүүнээр хянан шийдвэрлэхээр хуульчилсан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчилсан байхад Г*******од холбогдох хэргийг шүүгч дангаар шийдвэрлэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу шүүх хууль бус бүрэлдэхүүнээр тогтоол гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчих хуулийн заалтад хамаарч байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

Хэнтий аймгийн прокурорын газрын орлогч прокурор Б.Ганзориг давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Хэнтий аймгийн прокурорын газраас Г*******ыг зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Тухайн гэмт хэргийг гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэй шийдвэрлэх байтал шүүгч дангаар  шийдвэрлэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баярсайхан давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ. 

Шүүгдэгч Г******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргах саналгүй гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Хэнтий аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Б.Одгэрэлийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар Г*******од холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзвэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна.

Хэнтий аймгийн прокурорын газраас Г*******ын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 05 дугаар сарын 03*******ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Булагийн 5*******08 тоотод байрлах өөрийн гэртээ хутгыг зэвсэг болгон хэрэглэн Ц*******г 2 удаа хутгалж түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид найман жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэргийг гурван шүүгчийн бүрэлдэхүүнээр хянан шийдвэрлэнэ” гэж заасан байхад анхан шатны шүүх Г*******од холбогдох эрүүгийн хэргийг шүүгч дангаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 29*******ний өдрийн 2021/ШЦТ/132 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.  

 

2. Хэргийг шүүхэд шүүгдэгч Г*******од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                        

 

     

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Г.БОЛОРМАА

 

                            ШҮҮГЧИД                                       Я.АЛТАННАВЧ

 

                                                                                   Б.ДЭНСМАА