| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Дониддолгор |
| Хэргийн индекс | 301/2025/0206/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/225 |
| Огноо | 2025-08-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Гансүх |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 2025/ШЦТ/225
2025/ШЦТ/225
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааН-ыг тус шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж
Улсын яллагч: М.Г
Шүүгдэгч: Н.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Билгүүнсаран нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Н-ын Н-т холбогдох ........ дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, .... оны 12 дугаар сарын ....-ны өдөр Архангай аймгийн Э суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто ...... мэргэжилтэй, Архангай аймгийн Ц сумын О багт “А” ХХК-д ..... ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Архангай аймгийн Э сумын ... дугаар баг, Н .... дугаар байр, .... тоотод оршин суух улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Б овогт Н-ын Н /ИБД:....../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар ..оны ... дугаар сарын ...-ний шөнө Архангай аймгийн Э сум ...-р баг, Ц хөшөөний орчимд хохирогч Г.Х нь бусдад зодуулж, түүний биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал, уруулд шарх.хүзүүнд зулгаралт, баруун нүдний алим, хоёр зовхинд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны ... дугаар сарын ...-ний шөнө Архангай аймгийн Э сум ...-р баг, Ц хөшөөний орчимд хохирогч Г.Х-тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, түүний нүүр хэсэг рүү хэд хэдэн удаа цохиж унаган өшиглөж зодсоны улмаас Г.Х-гийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал, уруулд шарх.хүзүүнд зулгаралт, баруун нүдний алим, хоёр зовхинд цус хуралт гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Хохирогч Г.Х-гийн өгсөн “...Би 2025 оны .. дугаар сарын ...-ний өдөр Архангай аймгийн э сум, Ц орчим 2 найзтайгаа эзэнгүй хашаанд ууж байгаад дэлгүүрийн үүдэнд Н ахтай таарсан. Тэгсэн сарлагтай хөшөөтэй цэцэрлэгт хүрээлэнд Н ах хүрээд ир гээд байсан. Тэгээд Н ах би хоёр найзтайгаа Цэцэрлэгт хүрээлэнгийн сааданд дөрвүүлээ 21 цагийн үед “Ногоон экс” нэртэй 0.75-тай архи, “Нийслэл” нэртэй 2.5-тай пиво хуваагаад ууж байсан. Сууж байтал Н ахын 2 найз нь ирсэн нэрийг нь мэдэхгүй байна. Н ах болон 2 найз нь баар оръё гэсэн. Би орохгүй гэхэд сүртэй юм, ямар хамаатай юм гэх мэтчилэн уурлаж маргаан эхэлсэн. Н ах хоёулаа үзье гээд дайраад байсан. Би тэгэхээр нь миний баруун гар өмнө гэмтээгээд их өвдөж байсан учраас “миний баруун гар өвдөөд байна, гэхдээ зүүн гар байгаа ш дээ” гээд хэлчихсэн юм. Тэгээд бид хоёр барьцалдаж аваад миний гар өвдөөд болъё ахаа гэсэн чинь цохиод унагаачихсан. Тэгж унагаагаад миний нүүр хэсэгт цохиод байсан би яг хэдэн удаа гэдгийг мэдэхгүй байна. Мөн намайг газар чирээд байсан. Хамт байсан хоёр найз салгаж дийлээгүй. Удалгүй цагдаа хүрээд ирсэн. Тэгсэн чинь тэнд байсан хүмүүс зугтаасан. Би босоод алхаад явж байтал Ж ах гудамжинд тааралдаад намайг алхаж байхад цагдаа дээр авчирч өгсөн юм. Миний нүүр хэсэгт хэд хэдэн удаа цохисон. Бие хэсэгт хэд хэдэн удаа өшиглөсөн. Одоо надад уруул сэтэрсэн, нүд хавдсан, хамар хөндүүр хугарсан юм шиг байна. Мөн толгой хөндүүр өвдөж байна. Дотор муухайраад байна. Тухайн үед миний 2 найз байсан. Нэрийг нь Пүрэвсанжаа, Ө мөн Н ахын хоёр найз байсан .Би өөрт учирсан гэмтлийг арилгуулмаар байна. Эмчилгээний зардлыг гаргуулмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 06-08 хуу/,
Хохирогч Г.Х-гийн дахин өгсөн “..Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Н надад эмчилгээний зардалд 96,000 төгрөг өгсөн. Би тэр мөнгөөр эм тариа авч хэрэглэсэн. Миний сэтгэл санаанд учирсан хохирол байхгүй. Гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирлын зэрэглэл тогтоолгохгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 78 хуу/,
Гэрч Ч.Б-ы өгсөн “...2025 оны ... дугаар сарын .....-ний орой ойролцоогоор 00 цагийн үед байх э сум .... дүгээр баг ........ хөшөөний шийдэн дор Х гэх залуу Н-тай маргалдаад хоорондоо зодолдсон би яг зодолдох үед нь очсон болохоор юунаас болж маргалдсаН-ыг мэдэхгүй байна. Тэгээд би болон тэнд байсан найзууд нь салгасан. Тэгээд цагдаа ирээд аваад явсан. Миний харснаар Н Х-г эхлээд нэг нүүр рүү нэг удаа алгадсан. Дараа нь нүүр уруул хэсэгт хоёр удаа цохисон тэгсэн цус гараад унасан. Харин Х Н-ыг цохиогүй. Тэгээд л тэр хоёрын зодооН-ыг шууд салгасан.” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 хуу/
Гэрч Ц.П-ийн өгсөн “...Би энэ орой Х болон найз Ө бид гурав юм ууж байгаад Х дэлгүүр орсон. Явж ирээд Н ахтай тааралдсан тамхи авч өгсөн дээр хүрээлэнгийн тэнд ууж байна гэж байна хүрээд ир гэнээ гэж байсан. Тэгээд бид 3 авсан архиа ууж байхад Н гэх хүн ирээд эзэнгүй хашаанд Н, Х, Ө бид дөрөв нэг том 2.5-тай пиво уусан. Тэгээд Н гэх хүнийг дагаад сарлагтай хөшөөний хүрээлэн орсон. Тэгээд сарлагтай хөшөөний хүрээлэнд уугаад байж байтал Н гэх хүний хоёр найз ирсэн нэрийг нь мэдэхгүй байна. Тухайн үед Х ирсэн хоёр найзтай нь жаахан ам зөрөөд байсан. Тэгсэн чинь Н гэх хүн Х-г миний хоёр найзад юм ярих болоогүй гээд зодоод унасан. Тэгсэн чинь хоёр найз нь салгасан. Тэгээд салаад Н гэх хүн хоёр найзтайгаа яваад өгсөн удалгүй цагдаа ирээд бүгдийг нь аваад явсан. Намайг харж байхад Н унагаачихсан нүүр рүү нь өшиглөж байгаа харагдсан би согтуу байсан болохоор сайн мэдэхгүй байна. Хгийн нүд хавдсан, хамар уруул хэсэг их цус гарч байсан. Өөр юм мэдэгдээгүй. Нын биед бол ил харагдах ямар нэг гэмтэл шарх байгаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23 хуу/,
Н.Н-ын яллагдагчаар өгсөн “...би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна, Би Х-д эм тарианы зардал 96,000 төгрөг өгсөн. Би Хгаас сайн дураараа уучлалт гуйсан, учраа олж гомдол саналгүй болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 хуу/,
Архангай аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Батцэцэгийн 2025 оны ... дугаар сарын 03-ны өдрийн ..... дугаартай "...1.Г.Х-н биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, уруулд шарх, дух, хүзүүнд зулгаралт, баруун нүдний алим, хоёр зовхинд цус хуралт тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. 3. Хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, уруулд шарх, баруун нүдний алим, хоёр зовхинд цус хуралт гэмтлүүд нь дан дангаараа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дух, хүзүүнд зулгаралт гэмтлүүд нь нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. 4. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5. Дээрх гэмтлүүдийн хэрэг болсон гэх цаг хугацаатай ойролцоо үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 28-29 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.Н нь хохирогч Г.Х-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзлээ.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Н-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргасан, хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа болно.
Иймд шүүгдэгч Н.Н-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.
Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд “...гомдол санал байхгүй...сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй...” гэсэн бөгөөд шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгч Н.Н нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн, шүүгдэгч Н.Н нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульд заасан.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, эрүүгийн хариуцлагын санал нь хуульд нийцсэн, шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлага, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсний хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул прокурорын саналын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Н.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэв.
Шүүгдэгч Н.Н нь шүүхээс оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2 дахь хэсэгт зааснаар биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Н.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасН-ыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Н-ын Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н-ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н нь шүүхээс оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2 дахь хэсэгт зааснаар биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Н.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, хохирогч нь сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Н.Н-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ДОНИДДОЛГОР