Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 132/ШШ2023/00138

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Хишигдэлгэр даргалж, шүүгч Ц.Дагиймаа, шүүгч Д.Элбэгзаяа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* аймаг, *******р сум, *******ын гол баг, ******* 4-3 тоотод оршин суух, ******* овогт Ж*******ын ******* /РД:*******6/,

Нэхэмжлэгч: ******* аймаг, *******р сум, *******ын гол баг, ******* 4-3 тоотод оршин суух, овогт *******йн э /РД:Ф/,

Нэхэмжлэгч: ******* аймаг, *******р сум, *******ын гол баг, ******* 4-3 тоотод оршин суух, овогт *******йн /РД:/ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Булган аймаг, ******* сум, М баг, х дүгээр хаалттай хорих ангид ял эдэлж байгаа, овогт ын /РД:/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохирол 20,920,800 /хорин сая есөн зуун хорин мянга найман зуу/ төгрөг гаргуулах тухай тухай 1 индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ж.*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч н,

Хариуцагч М. /цахимаар/,

Иргэдийн төлөөлөгч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

 

Хариуцагч нь шүүх хуралдаанд х дүгээр хаалттай хорих ангиас цахимаар оролцсон. Шүүх хуралдаан эхэлж, хариуцагчийн биеийн байцаалтыг авах явцад хариуцагчийн цахим холболт салсан. Хариуцагч нь шүүх хуралдаанд цахимаар оролцох баталгаа гаргасан.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Ж.*******, Б., Б.э нар нь хариуцагч М.д холбогдуулан 20,920,800 /хорин сая есөн зуун хорин мянга найман зуу/ төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

М. нь өөрийн төрсөн охин Б.Н-Эийг 13 настай байхаас нь буюу 2017 оны 01 дүгээр сараас 2019 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийг хүртэлх хугацаанд байнга хүч хэрэглэж хүчиндсэн. Мөн өөрийн төрсөн охин Б.ийг 10 нас буюу 2010 оноос 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 2 охиноо хүч хэрэглэн хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн нь 2019 оны 9 дүгээр сарын 8-ны өдрөөр илэрч улмаар эрүүгийн хэрэг үүсгэн М.*******йг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн дугаар тогтоолоор бүх насаар нь хорих ялаар шийтгэсэн. Улсын дээд шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 379 дугаар тогтоолоор М.*******йн ялыг хөнгөрүүлэн 20 жилийн хорих ял болгон өөрчилсөн. М.*******йн ах , түүний өмгөөлөгч нар удаа дараа ирж бид нараас гомдолгүй, аавыгаа бүх насаар нь хориулмааргүй байна. Мөн та нарыг ял хөнгөрүүлбэл хашаа байшинд чинь оруулна гэж гуйгаад байхаар нь нэгэнт болоод өнгөрсөн асуудал тэр хүнийг бүх насаар нь хориулснаар бидний сүйрсэн амьдрал, бие сэтгэлийн гүн шарх хэзээ ч эдгэж, арилахгүй. Тэгээд ч шүд зууж амьдрахаас өөр аргагүй гэж бодож ээжээс гуйж өргөдөл бичиж өгсөн нь ял хөнгөрүүлэхэд маш их тус болсон байх. Харин авга ах маань биднийг зовж явахад орон сууц, хашааны хаалганы цоожийг сольж гэр оронд минь оруулахгүй байсан болохоор хэлсэн үгэндээ хүрч байр, хашаанд минь оруулж, ээжийн минь зовлонгийн нэг ч гэсэн ачаа хөнгөрөх байх гэж 2020 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс хойш бүтэн 2 жил гаруй хүлээсэн боловч хэлсэн үгэндээ хүрээгүйгээр үл барам гэрт байсан эд хөрөнгийг гэрийн гадаа гарган тавьж, байшингийн цоож сольж, ээж 5 хүүхэдтэйгээ бид 6 өдий болтол хөлсний байранд амьдарч байна. Аав гэж хэлэхэд ч шимширч урагдаж байгаа хүний хийсэн хэрэгт хань нь болон 5 хүүхэд ямар буруутай юм бэ?

Асуудал нэгэнт ингэж шийдэгдэж байгаа болохоор үлдсэн 6 иргэний эрх ашгийг хамгаалдаг төртэй, хуультай улс оронд иргэн болон амьдарч байгаа бид эрх ашгаа хамгаалуулахаар төрийн шүүхдээ хандахад хүрлээ.

Иймд Хохирогчид нөхөн олговор олгох тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 220 дугаар тогтоолоор Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох журам-ыг баталсан байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1-д заасан хүчиндэх гэмт хэргийн хохирогч олгохоор зохицуулагдсан байна. М.*******йн үйлдсэн хорвоо ертөнцөд тэр дундаа ухамсарт ухаантай хүний хооронд эцэг нь өөрийн төрсөн 2 охиноо олон жил хүчирхийлж, дарамтанд байлгаж, ханилсан ханиа доромжилж нас хэвийх үед хэзээ ч мартахын аргагүй бие сэтгэлийн зовлонд живүүлсэн бузар хэрэг хийж, хичнээн мартъя гээд хүнтэй наанаа инээж ярьж байгаа боловч сэтгэл гэж зүйл гэрэл гэгээгүй харанхуй орчинд байж байна. Ганцаардан үе тэнгийнхэн, найз нөхөд, ах дүү нартайгаа уулзах хүсэлгүй, заримдаа амиа хорлох бодол орж ирээд, ер нь ямар ч амьдрах зорилгогүй болсон учир эмч нар зөвлөж, сэтгэл заслын эмчид үзүүлэн, эмчлүүлж сэтгэл гутрал өвчний эхний үеийн эмчилгээг ээж 4 хүүхдийн хамт хийлгэхгүй бол болохгүй нь гээд хийлгэсэн. Цаашид дахин эмчлүүлэх шаардлагатай гэсэн боловч ганц ээж маань ажил хийдэг, орлого тогтвортой биш, олсон мөнгө нь 5 хүний идэж уух, өмсөх зүүх, түрээсийн төлбөр гээд хаанаа ч хүрэхгүй байна. Бид сэтгэл санааны заслын эмчилгээг багагүй хугацаанд хийлгэсэн боловч бүрэн гүйцэт тайвширч ирээдүйд итгэх итгэл минь бүрэн төлөвшиж чадахгүй байна. Энэ хүний бузар үйлдлээс болоод гурван настай байсан одоо 6 настай Б.Төгс-Ээ хүртэл сэтгэл заслын тодорхойлолтоор аавын тухай асуухад шууд муухай аав гэж хариулсан. Энэ юуг харуулж байна гэхээр аавдаа гомдсон, жигшсэн сэтгэлийн илэрхийлэл гэж сэтгэл засалч тайлбарлаж өгсөн. Ер нь бид бүгд сэтгэлийн шарх, сэтгэл санаа, бие эрхтэн, эдийн засгийн хувьд үнэхээр нөхөөд хэлээд баршгүй хохирсон хүмүүс. Үүнээс зарим нэгэн баримттай хохирлыг дээр дурдсан хуулийн дагуу М.эс гаргуулж өгнө үү.

Үүнд Б.э 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл сэтгэл заслын эмчилгээний төлбөр 4,500,000 төгрөг, Б. 2020 оны 8 дугаар сарын 7-ны өдрийг хүртэл сэтгэл санааны эмчилгээний төлбөр 4,500,000 төгрөг, 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сэтгэл санааны эмчилгээний төлбөр -4,500,000 төгрөг, Ж.******* 2020 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс хийлгэсэн сэтгэл заслын эмчилгээний зардал -5,400,000 төгрөг, нийт 18,900,000 төгрөгийг Монголын сэтгэл засалч эмч Ч.Ганцэцэгт өгч эмчлүүлсэн. Хохирогчийн өмгөөлөгч эрх зүйн туслалцаа авахад -2,000,000 төгрөг, шүүх шинжилгээний төлбөр -16,000 төгрөг, Архиваас материал авсан -4,800 төгрөг, нийт 20,920,800 төгрөгийг М.эс нэхэмжилж байна гэжээ.

 

2.Хариуцагч М.д нэхэмжлэлийн хувь гардуулсан боловч хариу тайлбар ирүүлээгүй байна.

3.Иргэдийн төлөөлөгч: Б., Б.э болон ээжид нь /*******/ сэтгэл зүйн эмчилгээнд явсаны төлбөр болон өмгөөлөгчийн төлбөрийг бүхэлд нь хариуцагч М.эс гаргуулах нь зүйтэй гэж дүгнэлт гаргасан.

 

4.Нэхэмжлэгч талаас дараах баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн.

-төрсний бүртгэлийн лавлагаа /хэргийн 4-р хуудас/,

-******* аймгийн Засаг даргын дэргэдэх Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 144 дугаартай тодорхойлолт /хэргийн 5-р хуудас/,

-Төрсний бүртгэлийн лавлагаа /хэргийн 6-р хуудас/,

-Ж.*******ийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 7-р хуудас/,

-Б.ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 8-р хуудас/,

-гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хэргийн 9-р хуудас/,

-******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2020/ШЦТ/24 дугаартай шийтгэх тогтоол /хэргийн 10-16-р хуудас/,

-Сэтгэл заслын эмч 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн тодорхойлолт /хэргийн 17-22-р хуудас/,

-Монголын өмгөөлөгчдийн холбооны 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 11 дугаартай тасалбар /хэргийн 23-р хуудас/,

-Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн гэрээ /хэргийн 24-р хуудас/,

-2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 0280 дугаартай итгэмжлэл /хэргийн 25-р хуудас/,

-Бэлэн мөнгөний орлогын баримт /хэргийн 26-29-р хуудас/,

- Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн гэрээ /хэргийн 30-р хуудас/,

-******* аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 2020/ДШМ/25 дугаартай магадлал /хэргийн 31-35-р хуудас/,

 

5.Хариуцагч нотлох баримт гаргаж өгөөгүй болно.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. М. нь өөрийн төрсөн охин Б.Н-Эийг 13 настай байхаас нь 2019 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийг хүртэл, Б.ийг 2010 оноос 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хүч хэрэглэн хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн. Сэтгэл заслын эмчид хандаж, сэтгэл гутрал өвчний эхний үеийн эмчилгээг Ж.******* нь 4 хүүхдийн хамт хийлгэсэнтэй холбоотой зардал, өмгөөлөгчийн хөлс, бусад зардал 20,920,800 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэв.

3.Хариуцагч М.д 2023 оны 2 дугаар сарын 3-ны өдөр нэхэмжлэл гардуулж, 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдөр хариу тайлбар, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэхийг мэдэгдсэн талаар БАРИМТ №4 маягт хэрэгт авагджээ. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, татгалзсан эсэх талаар хариу тайлбар ирүүлээгүй буюу нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг няцаагаагүй болно.

4.Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

5.Хариуцагч М.*******йг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тухай ******* аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, ******* аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын хуулбар хэрэгт авагджээ /хх-ийн10-16, 31-35-р хуудас/ .

Дээрх гэмт хэргийн улмаас Б., Ж.*******, Б.э, Б. нар нь сэтгэл заслын эмчилгээ хийлгэсэн бөгөөд тухайн эмчилгээний төлбөрт 18,900,000 төгрөгийг төлсөн болох нь дараах нотлох баримтаар тогтоогдож байна.

- Нэхэмжлэгчийн нэхэмжлэл,

-Сэтгэл заслын эмч 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн тодорхойлолтын хуулбар /хэргийн 17-22-р хуудас/,

-Бэлэн мөнгөний орлогын баримтын хуулбар /хэргийн 26-29-р хуудас/,

 

Мөн дээрх гэмт хэргийн улмаас Б.э, Б. нар нь Р.Ц өмгөөлөгчтэй өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх хөлс төлөх гэрээ байгуулж, 2,000,000 төгрөгийн хөлс төлсөн болох нь хэрэгт авагдсан Монголын өмгөөлөгчдийн холбооны 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 11 дугаартай тасалбар /хэргийн 23-р хуудас/, Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн гэрээ /хэргийн 24-р хуудас/-ний хуулбараар нотлогдож байна.

 

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэжээ.

 

Дээрх хуулийн зохицуулалтаар хариуцагч М.эс нэхэмжлэгч нар сэтгэл заслын эмчилгээний төлбөр 18,900,000 төгрөг, эрүүгийн хэрэгт өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах гэрээгээр өмгөөлөгчид төлсөн хөлс 2,000,000 төгрөг нийт 20,900,000 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй бөгөөд хариуцагч тухайн төлбөрийг төлөх үүрэгтэй байна.

 

7.Харин шүүх шинжилгээний төлбөр, архиваас материал авсан нийт 20,800 /хорин мянга найман зуу/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа боловч уг төлбөрийг төлсөн тухай нотлох баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд ирүүлээгүй.

 

8.Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн нэхэмжлэгч Б., Б.э болон ээжид нь /*******/ сэтгэл зүйн эмчилгээнд явсаны төлбөр болон өмгөөлөгчийн төлбөрийг бүхэлд нь хариуцагч М.эс гаргуулах нь зүйтэй гэсэн дүгнэлтийг үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн.

 

9.Иймд хариуцагч М.эс 20,900,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.*******, Б., Б.э нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 20,800 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

10.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262,554 төгрөгийг Төрийн сангаас гаргуулж, нэхэмжлэгч нарт буцаан олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 262,450 төгрөгийг гаргуулж, Төрийн санд оруулж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.эс 20,900,000 /хорин сая есөн зуун мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.*******, Б., Б.э нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 20,800 /хорин мянга найман зуу/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262,554 /хоёр зуун жаран хоёр мянга таван зуун тавин дөрөв/ төгрөгийг Төрийн сангаас гаргуулж, нэхэмжлэгч нарт буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 262,450 /хоёр зуун жаран хоёр мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж, Төрийн санд оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ХИШИГДЭЛГЭР

 

ШҮҮГЧИД Ц.ДАГИЙМАА

 

Д.ЭЛБЭГЗАЯА