| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2022/00270/И |
| Дугаар | 150/ШШ2023/00048 |
| Огноо | 2023-03-31 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2023 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 150/ШШ2023/00048
| 2023 оны 03 сарын ******* өдөр | Дугаар *******0/ШШ2023/00048 | ******* аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймгийн ******* дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын ******* баг ******* байр, ******* тоотод оршин суух ******* овогт ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* аймгийн ******* сумын ******* баг ******* байр, ******* тоотод оршин суух , нарт холбогдох
Гуравдагч этгээд: Худалдаа банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч
Нэхэмжлэлийн шаардлага: үл хөдлөх эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс албадан гаргуулах,
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, үл хөдлөх хөрөнгийг буцаан авах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Гуравдагч этгээд: Худалдаа банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Хариуцагч , А. нар,
Хариуцагчийн өмгөөлөгч
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин нар оролцов
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь , А. нарт холбогдуулан ******* аймгийн ******* сумын ******* баг ******* байр, ******* тоот 3 өрөө орон сууцыг (цаашид 3 өрөө орон сууц гэх) , А. нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж, албадан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие ******* овогт ын нь хариуцагч гын хүү болох тай 2009 оноос хамтран амьдарч хүү 2011 оны 02 сарын 06-ны өдөр төрүүлсэн. Би хамтран амьдрагч А., хүүгийн хамт хариуцагчийнд 2014оноос хамт амьдарч байсан бөгөөд гэр бүлээрээ тусдаа гарах талаар А.д мөн ярьдаг байсан. Энэ талаараа түүний эцэг, эх болох , нартай ч нээлттэй ярилцдаг байсан. 20******* оны намар миний хамтран амьдрагчийн ээж байраа багасгах, өөр байр авах тухайгаа ярьсан бөгөөд энэ байраа өөрийн хүү А.ы гэр бүлд үлдээх тухайгаа ч ярьсан. Би тухайн үед ямар ч төлбөргүйгээр айлын орон сууцанд амьдарна гэхээр сэтгэлд нэг л буухгүй байсан. Ингээд тухайн орон сууцыг худалдан авч уг мөнгөөр нар шинээр авах орон сууц, байрандаа нэмэрлэг гэж бодсоны дүнд уг гэрээг байгуулахаар болсон. Тухайн үед А. тогтсон ажилгүй байсан тул би зээл хөөцөлдөж эхэлсэн бөгөөд хожим ипотекийн зээлээр уг мөнгийг шийдсэн бөгөөд энэ талаар мөн мэдэж байгаа.
Ингээд нэхэмжлэгч миний бие ******* аймаг, ******* сум, ******* баг, ******* байрны ******* тоотод байрлах 37,78 м.кв тайлбай бүхий, Ү-1*******000*******82 бүртгэлийн дугаартай орон сууцны өмчлөгчид болох , , нартай 20******* оны 12 дугаар сарын 04-ны өдрийн "Орон сууц худалдах, худалдан авах гэрээ"-г байгуулсан. Уг гэрээгээр нар тухайн ******* аймаг, ******* сум, ******* баг, ******* байрны ******* тоотод байрлах 37,78 м.кв тайлбай бүхий, Ү-1*******000*******82 бүртгэлийн дугаартай орон сууцны өмчлөх эрхийг надад шилжүүлж, ******* овогт ын би тухайн орон сууцны үнэ болох 45 000 000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээсэн. Уг гэрээний дагуу 2016 оны 02 сарын 16-ны өдөр ******* аймаг, ******* сум, ******* баг, ******* байрны ******* тоотод байрлах 37,78 м.кв тайлбай бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр намайг бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-1*******000360 дугаарт бүртгэж гэрчилгээ олгосон.
Миний бие 2016 оны 02 сарын 17 өдөр урьдчилгаа болох ******* 250 000 төгрөгийг гын данс руу шилжүүлсэн. Мөн 2016 оны 02 сарын 18-ны өдрийн Худалдаа банктай хийсэн тоот "Орон сууцны зээлийн гэрээ", тоот "Үл хөдлөх хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ"-г байгуулж орон сууц худалдан авах гэрээний дагуу үлдэх 29 750 000 төгрөгийг 2016 оны 02 сарын 22 өдөр тухайн банкны данснаас шууд худалдагч гын тоот данс руу шилжүүлсэн байдаг.
Гэрээг байгуулж, үүргийг хэн аль нь гүйцэтгэсэн боловч юу юугүй байрыг суллах талаар бид ярьж чадаагүй. Урьдын адил хамтдаа амьдарч байсан бөгөөд би 2016 оны 02 сарын 25-ны өдрөөс хойш өдийг хүртэл ипотекийн зээлээ төлсөөр байгаа. 2019 оны 02 сараас хойш хамтран амьдрагч А.тай таарамжгүй харилцаа улам даамжирч улмаар тусдаа байх болсон бөгөөд миний бие хүүхэйгээ хамт түрээсийн байранд амьдрах болсон. Ингээд 2020 оноос хойш А. бид харилцах нь тун багассан бөгөөд хүүтэйгээ яриулах, уулзуулахаас хэтэрдэггүй болсон буюу бидний харилцаа нэгэнт дуусгавар болсон. Бидний харилцаа дуусгавар болсон хэдий ч би түүний аав байгаа орон сууцыг чөлөөлж өг гэх зэргээр нэг ч удаа хатуу үг хэлж байгаагүй ипотекийн зээлийг ч мөн хугацаанд нь төлсөөр ирсэн. Би ганцаараа хүүхдээ өсгөж, өөрийн цалингаар өрхийн төсвөө бүрдүүлдэг тул надад хөрөнгө мөнгөний асуудал их байсан бөгөөд үр ашиггүй зээлийн төлбөр төлж байснаас тодорхой мөнгөөр тохиролцож өмчлөх эрхийг , А. нарт шилжүүлэхээр удаа дараа утсаар мэдэгдэж, ойлголцохыг хичээж байсан боловч нааштай үр дүнд хүрээгүй. А. нь намайг хэл амаар доромжилж, асуудлыг харилцан тохиролцож шийдвэрлэх нэгэнт боломжгүй болжээ гэж дүгнэхэд хүрсэн.
Иймд дээрх орон сууцыг хариуцагчдын хууль бус эзэмшлээс чөлөөлж,албадан гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд 20******* оны 12 сарын 04-ний өдөр орон сууц худалдах худалдан авах гэрээг байгуулсан, харилцан тохиролцсон. Төөрөлдсөн, хууран мэхэлсэн, луйврын шинжтэй зүйл байхгүй. Үүнтэй холбоотой зээлийн гэрээ байгуулсан. Талууд худалдах худалдан авах гэрээний 3-р зүйлд зааснаар тодорхой хөрөнгө оруулалтыг зээлээр шийднэ гэж тохиролцсон тул Худалдаа банктай орон сууцны зээлийн гэрээ болон түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ байгуулсан. Энэ нь 2016 оны 02 сарын 14-ний өдрийн ******* аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргасан тухайн маргааны зүйл болоод байгаа өмчлөлийн байрыг иргэн өмчлөлд шилжүүлсэн. Үүн дээр үндэслээд зээлийн гэрээ байгуулагдсан. 2016 оны 02 сарын 22-ны өдөр нэхэмжлэл дээр 2022 он гэж буруу бичсэн байсан. Энэ нь техникийн алдаа байна. 2016 оны 02 сарын 22-ны өдөр Худалдаа банкнаас иргэн Ц. данс руу 29,750,000 төгрөг буюу орон сууцны зээлийн гэрээгээр олгогдсон мөнгийг өгсөн. Энэ нь үүргийн гүйцэтгэл. Урьдчилгаа төлбөр шилжүүлсэн баримт хавтаст хэргийн 16-р талд байна. Талууд харилцан үүргээ гүйцэтгэсэн зүйл байна. Иргэний хуулийн 106.1-д зааснаар хууль бус эзэмшлээс гаргуулах зохицуулалт нь өмчлөгч түүний өмчийг хууль бусаар эзэмшиж байгаа этгээдийн эсрэг гаргаж болдог субьектив суурь эрх байна. Өмчлөл нь өмчлөл байх ёстой. Энэ нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр тодорхойлогдож байна. Бусдын эзэмшилд байх ёстой гэдэг нь талуудын тайлбар зэргээр нотлогдож байна. Хууль бус байна гэдэг нь тухайн эзэмшиж буй этгээд нь хууль болон гэрээний үндсэн дээр өөрийн эзэмшилд байлгаагүй буюу хууль бусаар эсхүл харилцан тохиролцоогүй байж эзэмшихийг хэлж байна. Энэ 3 нөхцөл хангагдсан гэж үзэж байгаа тул Иргэний хуулийн 106.1-д зааснаар хууль бус эзэмшлээс гаргуулах буюу байрыг албадан чөлөөлүүлэх үндэслэлтэй гэж үзэж байна гэв.
Хариуцагч хариу тайлбартаа: Би энийг зөвшөөрөхгүй. Бид нар үр хүүхдийн сайн сайхны төлөө байсан. Миний хөгшнийг хотод бие нь муу хэвтэрт өнөө маргаашгүй болсон байхад энэ үйл ажиллагаа явагдсан. Хотод байж байгаад би бага охиноо дагуулж очиж байсан. Бид нар өвчтэй байхад нь гарын үсгээ зуруулсан. Миний хөгшин бэрийнхээ талд үхэн хатан байсан. Амаар нь болгоод гарыг үсэг зурсан. Хотод байхад байраа хүү даа өгье, нэр дээр болгоё ипотекийн зээл аваад энэ 2 төлөөд болно гэсэн. Яаж болох вэ бэр бид 2 байр хоорондоо байраа зарж болохгүй гэхэд бид 2 гэр бүлийн баталгаа байхгүй. зөвхөн гэрээ хийнэ гээд ыг ерөөсөө хавьтуулаагүй. бүх зүйлийг хийсэн тэр бүх зүйл дээр гарын үсэг зурсан нь миний буруу гэв.
Хариуцагч А. хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тэр зээл авсан би аваагүй хэрэглээгүй. Тэр мөнгийг ганцаараа захиран зарцуулсан. бид 2 өмнө хамтран амьдарч байсан. 1 хүүхэдтэй. Яагаад аавын байрыг ипотекийн зээлээр авах болсон бэ гэхээр бид 2 аймагт 8 нэрийн хүнсний дэлгүүртэй хашаа байшин лизингээр худалдаж авсан. Тэр нь сар болгон 1,330,000 төгрөгөөр зээлээ эхний 2 жилдээ асуудалгүй төлж байсан. Сүүлдээ болохоо байгаад дэлгүүрийн ашиг орлого муудаад өрөнд орж эхэлсэн. Тэгээд хашаа байшингийн өр зээл нэхэгдэж эхлэсэн. г үйлдвэрт ажилд оруулсан. 6 сар болсны дараа ипотекийн зээл авах боломжтой болсон. Гадуур байгаа өр зээл, хашаа байшин жижиг сажиг өр зээлээ дарна гээд аавын байрыг нэр дээр шилжүүлээд Худалдаа банкнаас ипотекийн зээл авах болсон. Би гэр бүлийн хүн хамтран зээлдэгчээр орох гэхэд чи орж болохгүй ах дүү хамаатан садан байрны зээл хийвэл зээлийн гэрээ хийгдэхгүй байна. Чи хойшоо байж би чи ойртоод, очоод хэрэггүй гэж хэлсэн. эгчийнхээ хүүхэд гэж хүнийг хамтрагчаар оруулсан. Ипотекийн зээл авах гэхэд урьдчилгаа мөнгө бид хоёрт байгаагүй. Урьдчилгаа мөнгийг манай төрсөн эгч нь аав 2 эгчид нь хуваагаад аймгийн дансанд шилжүүлж өгсөн. Тэр мөнгийг аав, эгч нь байрны зээлийн урьдчилгаа бэлэг гэж хэлээд дансанд шилжүүлсэн. Зээл авсан мөнгө Худалдаа банкны аавын дансанд ороод буцаагаад дансанд хийж өгсөн. Ээж тэр үед хотод бие нь муу байсан. Миний хувьд 1,000,000 төгрөг эсхүл 2,000,000 төгрөг авч идээд ашигласан зүйл байхгүй. Манай гэр бүлийн санхүүг ганцаараа барьдаг байсан. Тухайн үед надад өөрийн гэсэн хувийн данс хүртэл байгаагүй. Юу хийж яасныг, тэр мөнгө хаачсаныг мэдэхгүй байна. Ипотекийн зээл гарахаар нь буюу хашаа байшин худалдаж авсан хүндээ 11,000,000 төгрөг бэлнээр аваачиж өгсөн. Үлдэгдэл мөнгийг хүүхдийн хадгаламжид данс нээгээд мөнгө хийсэн гэж байсан. Нэг удаа тэр хадгаламжийн дэвтрийг харсан. Надад ерөөсөө харуулдаггүй байсан. Дараа нь мөнгө нь байна уу гээд дахиж харах гэхээр хэрүүл болж байсан. Нэг удаа хараад дахиж хараагүй сураг тасарсан. бүгдийг нь захиран зарцуулсан. Хашаа байшингаа лизингээр тухайн үед 42,000,000 төгрөгөөр авсан. Тэрний үлдэгдэл гээд 11,000,000 төгрөг бэлнээр аваачиж өгсөн. Хашаа байшинг 27,000,000 төгрөгөөр зараад үлдэгдэл мөнгийг авсан. Ипотекийн зээл үлдэгдэл мөнгийг авсан. Ипотекийн зээл авах урьдчилгааны мөнгийг аав нь бэлэглэсэн гэсэн баримт цуглуулсан байна. Анхнаасаа ингэж бичээд ингэж хий дараа нь ийм зүйл болно гэсэн бодолтой тэр хүн шилжүүлүүлсэн байна. Хашаа байшин зарсан мөнгөнөөс гэр бүлийн санхүүг барьдаг байсан. Өр зээл байх нь байсан тэр нь 10,000,000 төгрөг хүрэхгүй. Ойролцоогоор 5,000,000 гаран төгрөг байсан. Энэ мөнгийг төлөөд үлдэгдэл мөнгийг өөрийн дансанд авсан гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч тайлбартаа: Орон сууц худалдах худалдан авах гэрээг байгуулахдаа орон сууц худалдаж авах зориулалтаар биш өөрсдийн өмнө нь тавьсан зээлийг төлөх зориулалтаар авсан гэж хариуцагч хэлдэг. Тухайн үед аймагт ажиллаж байгаа 8 нэрийн дэлгүүрийг зээлээр авсан. Мөн тухайн дэлгүүрт зээлээр авсан бараа бүтээгдэхүүний өр төлбөр гээд өртэй байсан тул өөрт нь зээлийн эрх нээгдмэгц ипотекийн зээл авъя олон өртэй байснаас 1 өртэй байя. Ипотекийн зээл урт хугацаатай сард эргэн төлөх дүн нь бага байна гээд хадам ээжийнх нь бие муу байхад хэлээд хадам ээж нь энэ хоёрыг ингэж өр ширнээс гаргая гээд гээд хамтран өмчлөгч нар, хүүхдүүдээ ятгаж гуйгаад худалдах худалдан авах гэрээ байгуулсан нь нотлогдож байна. Гэрээ байгуулсны дараа ипотекийн зээл авах эрх үүссэн. Худалдаа банкнаас ипотекийн зээл авсан. Зээл авахад үндсэн нөхцөлийн дагуу банканд 30 хувийг байршуулсан байх ёстой байдаг. Энэ шаардлагыг хангах мөнгө тухайн үед д байгаагүй тул том охин аас 16,000,000 төгрөг зээлж аваад Худалдаа банканд байршуулсан нь хавтаст хэрэгт байгаа нотлох баримтаар харагдаж байна. гэж хүний дансанд 10,000,000 төгрөг болон 6,000,000 төгрөгөөр хуваагдаж орсон байдал нотлогдож байна. Ипотекийн зээл авч байрыг худалдаж авсан гээд дансанд 29,750,000 төгрөг 2016 оны 03 сарын 22-ны өдөр шилжиж орсон. хот дүүргийн Худалдаа банкны салбараас авч дансанд шилжүүлсэн байгаа байдал нотлогдож байна. Гэхдээ 29,750,000 төгрөг биш 22,500,000 төгрөгийг охин аавтайгаа хамт тушаасан байна. 7,000,000 төгрөгийн өөр хүний дансанд шилжүүлсэн тэрийг нь санахгүй байна гэж хэлдэг. нь хөгшин нь өнгөрсөн ганцаараа амьдардаг, тэтгэвэрт байдаг. Тэр болгоныг санаад байхгүй 7, 8 жилийн өмнөх явдал тул санахгүй байна. Ипотекийн зээлийг юунд ашигласан бэ гэхээр аймгийн иргэн Ш.аас хувь лизингээр 8 нэрийн барааны дэлгүүр орон сууцны зориулалт бүхий байр авсан үлдсэн төлбөрөө хийгээгүй байсан тул хийж ойр зуурын өр ширийг дараад захиран зарцуулсан байдаг. аас худалдаж авсан байрны төлбөр нээгдсэн тул захиран зарцуулах эрх нь , нарт нээгдсэн. , нар аймгийн 8-р хороонд байгаа үл хөдлөх хөрөнгийг цааш нь зарсан. Энэ зарсан мөнгийг өөртөө ашигласан, хүүхдийн хадгаламжид хийсэн. Өөрөө хүүтэй мөнгө зээлүүлсэн талаар хариуцагч тайлбартаа бичсэн. Орон сууц худалдах худалдан авах гэрээг зориулалтаар нь бус дүр үзүүлэн гэрээ байгуулсан байдал нь нотлогдож байна. Энэ талаар сөрөг нэхэмжлэлд тодорхой ярина. нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэдгээ илэрхийлж байна. мөн энэ байдлаа илэрхийлж өмгөөлөгч мөн дэмжиж байна. Зээлийн гэрээ яагаад байгуулсан талаар гэрч нар тодорхой мэдүүлнэ гэв.
Хариуцагчаас нэхэмжлэгчид холбогдуулан талуудын хооронд байгуулсан худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах 3 өрөө орон сууцыг буцаан авах сөрөг нэхэмжлэл гаргасан байна.
Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ: Манайх 1998 онд хотоос шилжин ирж ******* аймаг ******* сумын ******* баг 39-******* тоот 3 өрөө 37.78 куб метр байрыг худалдан авсан. д өөрийн орон сууцаа худалдсан асуудал байхгүй. худалдан авсан зүйл огт байхгүй. Хүү, бэр 2 маань Дарханд 8 нэрийн хүнсний дэлгүүр хашаа байшин худалдан авсан. Өрөө төлөх дэлгүүрийн барааны эргэлт болон бусдын хуримтлагдсан өр зээлийг төлөхийн тулд санал гуйлтаар байраа ипотекийн 8 хувийн зээлд хамруулж өгсөн байдаг. 47,000,000 төгрөг надад өгсөн гэдэг нь худлаа би аваагүй. Надад ганц төгрөг өгсөн зүйл байхгүй. Гэрээ хүчин төгөлдөр бус тул байраа өөрийн нэр дээр шилжүүлж авмаар байна гэж,
Хариуцагч А. сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ: байгуулсан гэрээг хүчингүй болгох хүсэлтэй байна. Энэ мөнгөнөөс хэрэглэсэн зүйл байхгүй. Үнэн шударга байдаг бол бид нар залилан мэхлэгч хүмүүс биш. ард түмэн манай удам гэр бүлийг мэднэ байх. Авсан бол авсан аваагүй бол аваагүй гэдгээрээ үнэн шударга байхыг би хүсэж байна. тэр байрыг худалдаж аваад аав, ээжид мөнгө өгөөд тэр мөнгийг аав ээж 2 маань аваад захиран зарцуулсан зүйл байхгүй. Би өөрийн биеэр тэр мөнгөнөөс үрэлцэж хувааж идсэн зүйлгүй. Гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж 39-******* тоот байрыг аав нэр дээр шилжүүлж өгөхийг хүсэж байна гэж тус тус тодорхойлж байна.
Хариуцагчийн өмгөөлөгч сөрөг нэхэмжлэлийн талаарх тайлбартаа: Хариуцагч нар сөрөг нэхэмжлэл гаргасан. Сөрөг нэхэмжлэлийн утга нь 20******* оны 12 сард байгуулсан худалдах худалдан авах гэрээ хавтаст хэргийн 43-р талд байна. Энэ гэрээ нь хууль бус хүчин төгөлдөр бусад тооцуулж өгөөч гэсэн сөрөг нэхэмжлэл гаргасан. Энэ гэрээг байгуулахдаа өөрийн эзэмшлийн орон сууцыг зарж өөртөө мөнгө олох, зарсан мөнгөөрөө байраа жижгэрүүлээд дундаас нь мөнгө өөртөө захиран зарцуулах эрх үүсгэх, энэ байрыг худалдаж авах зорилготой бус байгуулсан гэрээ юм. Яагаад гэхээр ипотекийн зээл нь урт хугацаатай банкны хүү бага буюу жилийн 8 хувийн хүүтэй тул олон газар өртэй байсан. т өртэй, бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг газар өртэй байсан тул нэг газар өртэй байя гээд гуйсны дагуу нь гэр бүлийн хүн хүүхдүүдээ ятгаад зээлийн гэрээ байгуулахад хүрсэн. Тухайн үед орон сууц нь 3 хүний өмч буюу , , гэж 3 хүний нэр дээр байсан. Нэхэмжлэгчийн гаргасан энэ нэхэмжлэл үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд гэрээ байгуулахдаа байрны өмчлөх эрхийг өөрт хүнд шилжүүлэх, хариуцагч байраа зарж ашиг орлого олох зорилготой байгуулаагүй гэдэг нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлон тогтоогдож байна. Ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийг худалдан авагч банканд шилжүүлсэн байх ёстой. д энэ мөнгө байгаагүй тул энэ мөнгийг том охин шилжүүлсэн нь баримт байна. Өөрийн тоот данснаас 2016 оны 02 сарын *******-ны өдөр 10,000,000 төгрөгийг аав ын дугаартай дансанд. Мөн өөрийн 5003*******2818 тоот данснаас 2016 оны 02 сарын 17-ны өдөр төрсөн эгчийн тоот дансанд 6,00,0000 төгрөгийг шилжүүлсэн баримт нь хавтаст хэргийн 81, 8******* талд байгаа , нарын данс мөн 38-р хуудсанд байгаа дансны хуулгаар нотлогдож байна. Худалдаа банкнаас орон сууц худалдаж байгаа гэдэг утгаар дансанд шилжүүлсэн. Энийг ын 5003*******2818 тоот дансанд буцаагаад шилжүүлсэн. Энэ байдал нь дансны хуулгаар нотлогдож байна. дансанд Худалдаа банкнаас 29,750,000 төгрөгийг 2016 оны 03 сарын 22-ны өдөр шилжүүлсэн. Энэ орж ирсэн мөнгийг банкнаас бэлнээр аваад өөрийн хамгийн бага охин аар дансанд 2016 оны 03 сарын 23-ны өдөр 5173 кодтой салбарт шилжүүлсэн. бүх салбараа кодлоод хаана байдгаар нь ялгаж олж болдог байна. 5173 кодтой салбар нь хот дүүргийн хуучин гутлын үйлдвэрийн ойролцоо байдаг байна. дансанд буцаагаад мөнгө хийсэн байдал нь нотлогдож байна. Энэ нь 113-р талд байгаа дансны хуулга болон хурлын өмнө миний өгсөн орлогын ордероор нотлогдож байна. Энэ мөнгийг зарж ашиглаагүй, энэ байрыг зарж ашиг орлого олох санаа зорилгогүй байсан нь д мөнгө буцаж очиж байгаа байдлаар нотлогдож байна. Гэрч ын мэдүүлэг байна. 2013 оны 08 сард өөрийн өмчлөлийн 576.94 м2 газартай 8 нэрийн хүнсний дэлгүүртэй хашаа байшин гахайн хороо, 200 тахианы байр, гүний худаг, жимсний мод сөөг бүхий аж ахуйтай үл хөдлөх хөрөнгөө 47,000,000 төгрөгөөр хувь лизингээр хамаатан болох гэж хүний гуйлтаар түүний хүү , нарт худалдсан. Мөнгийг нь авч байгаад сүүлдээ мөнгөө төлөхгүй байж байгаад нэхэж шаардсаны үндсэн дээр Худалдаа банкнаас ипотекийг зээл авсан гээд үлдэгдэл мөнгийг тооцсон. Олон жилийн өмнө мөнгийг дандаа бэлнээр авсан тул хэдэн яг төгрөг өгснийг тооцож чадахгүй байна гэсэн мэдүүлэг өгсөн. Энэ мэдүүлгээр Худалдаа банкнаас авсан зээлээр өмнөх өрөө төлсөн байна гэдэг нь нотлогдож байна. Өмнө нь шүүх хуралдаанд гэрчээр асуугдсан мэдүүлгээр байр худалдаж авах ямар үндэслэл, шалтгааны улмаас гэрээ хийх болсон мөнгө нь яасан талаар гэрчлэгдсэн. Энэ мэдүүлгээр үл хөдлөх хөрөнгийг худалдах худалдан авсан гэрээ Иргэний хуулийн 56-р зүйлийн 56.1.2-д зааснаар дүр үзүүлж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэдэг нь нотлогдож байна. Иймээс Иргэний хуулийн 57.1-д зааснаар нарын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах хүсэлттэй байна. Энэ нотлох баримтыг шинжлэн судлахаар хуудсаар нь хэлээд шинжлэн судлуулъя. нь энэ гэрээг бэрийнхээ гуйлтаар дүр үзүүлж хийсэн хэлцэл байгаа тул энэ гэрээ хүчин төгөлдөр бус болно. Үндсэн гэрээ хүчин төгөлдөр бус болохоор Иргэний хуулийн 56.1.10-д зааснаар Худалдаа банктай байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бусад тооцогдоно гэж үзэж байна гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн талаар тайлбартаа: Улсын дээд шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоол Иргэний хуулийн 5, 6, 7 дугаар бүлгийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай. 5.2 дугаар зүйлд энэ зүйлийн 56.1.2-т заасан “дүр үзүүлэн хийсэн хэлцэл” нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг болно гэж заасан. Сөрөг нэхэмжлэлийн нэхэмжлэгч нь худалдах худалдан авах гэрээ байгуулах бус зээлийн гэрээ байгуулж зээл гаргуулах зорилготой байсан гэж үзэж маргаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42.2, 42.3-д зааснаар сөрөг нэхэмжлэгчийн гаргасан зарим тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. т өр зээлтэй байсан нь үнэн энэ нь хүүтэйгээ нийлээд *******,000,000 орчим төгрөгийн зээл байсан. Дэлгүүртэй холбоотой алдагдлын хувьд хүлээн зөвшөөрөхгүй байна. 2023 оны 02 сарын 20-ны өдрийн Худалдаа банкны хариу тайлбарын хавсралтад эргэн төлөлтийн хүснэгт байна. Хүү нь 12,680,000 орчим төгрөг байна. Гэтэл тухайн үед үнэхээр зээлээ төлөх боломжтой байсан ийм хэмжээний зээл авах уу гэдэг асуудал байна. Талууд харилцан тохиролцож орон сууц худалдах худалдан авах гэрээний 3-р зүйлд ч заасан байна. Зээл авах байдлаар үүрэг гүйцэтгэнэ гэж заасан. Тухайн үед халааснаасаа шууд 29,750,000 төгрөг гаргах эсхүл шууд 45,000,000 төгрөг буюу үүргийн гүйцэтгэлийг бүрэн хангах боломжтой хүн цөөхөн байх. Иймээс талууд энэ арга замыг сонгож зээл гаргаж ингэж үүрэг гүйцэтгэе гэдэг байдлаар тохирсон гэрээний зүйл байна. 29,750,000 төгрөг буюу зээлээр гарсан тодорхой мөнгийг шилжүүлсэн баримт байна. Үүнийг буцааж авсан зүйл байхгүй буюу сөрөг нэхэмжлэгчийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 42.1-д зааснаар өөрийн тайлбар татгалзлаа хангалттай нотлоогүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42.1-д зааснаар бодит үнэнтэй нийцсэн гэж үзэхгүй байна. Иймээс тухайн гэрээ хүчин төгөлдөр бус буюу Иргэний хуулийн 56.1.2-д заасан шинжийг хангахгүй. Иймээс үндсэн нэхэмжлэлийг хангаж сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3-д зааснаар гуравдагч этгээдийг оролцуулахыг хүссэн буюу нэхэмжлэгчийн талд оролцож буй гуравдагч этгээд байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлага үүнийг нотлохтой холбоотой шаардлага үндэслэлгүй, нотлох баримттай холбоотой тайлбарыг гуравдагч этгээд хийнэ гэж бодож байна гэв.
Гуравдагч этгээд бие даасан шаардлага гаргаагүй бөгөөд Худалдах худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус болохыг банк мэдээгүй мэдэх боломжгүй байсан. Хуулийн дагуу шаардлага хангасан тул зээл олгосон. Зээлийн гэрээний 9.2 1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал үүсвэл банк нэг талын санаачилгаар зээлийн гэрээг цуцалж зээлийг буцаан дуудах байна. Тус зээл нь 2016 онд олгогдсон. 2017 онд корпорацад худалдагдсан. Одоогийн нөхцөл байдлаар корпорац шинэ үүрэг гүйцэтгэгч тул энэ хэрэгт татан оруулах нь зүйтэй гэж үзэж байна гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчээс гаргасан: Худалдаа банктай байгуулсан 2016 оны 0******* сарын 18-ны өдрийн тоот орон сууцны зээлийн гэрээ(8+/-1/ хувь), үл хөдлөх хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ , 2016 оны 06-р сарын 06-ны өдрийн № тоот орон сууцны зээлийн гэрээ, үл хөдлөх хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ , 20******* оны 12 дугаар сарын 04-ны өдрийн Орон сууц худалдах худалдан авах гэрээ, 2008 оны 05-р сарын 28-ны өдрийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ,гийн тоот зээлийн дансны хуулга, тоот дансны хуулга, тоот Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт,
Хариуцагчаас гаргасан: А.ын банкны , 5003*******2818 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Ц. Худалдаа банкин дахь тоот дансны хуулга, 29750,000 төгрөгийн, *******,000,000 төгрөгийн, 250,000 төгрөгийн зарлагын маягтууд, газар худалдах худалдан авах гэрээ, үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээ, орон сууц худалдах худалдан авах гэрээ, “Адуун зүсмийн уул” ХХК-ийн шийдвэр, шинэчилсэн дүрэм, улсын бүртгэлийн гэрчилгээ,
Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх бүрдүүлсэн: А.ын ин дахь , дансны хуулга,гийн дахь , тоот дансны хуулга, ин дахь тоот дансны хуулга, дахь дансны хуулга, Худалдаа банкин дахь ,,, тоот дансны хуулгууд,гэрч ,,, Ш., , А., нарын мэдүүлгүүд, ( х.х-ийн 80, 110,111, 112 ,1*******,116-1******* хуудас)
Гуравдагч этгээдээс гаргасан: гуравдагч этгээдийн итгэмжлэл,гийн Худалдаа банкин дахь ,,,, тоот дансны хуулга, эргэн төлөлтийн хуваарь, орон сууцны нэмэлт гэрээ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхгийн , А. нарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс албадан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн орон сууц худалдах худалдан авах тухай хүчин төгөлдөр бус гэрээний үр дагавар 3 өрөө орон сууцыг буцаан авах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч нь , А. нарт холбогдуулан ******* аймгийн ******* сумын ******* баг, 39-******* тоот 3 өрөө орон сууцыг , А. нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, албадан гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ,
Хариуцагч , А. нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, орон сууц худалдах худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус тул 3 өрөө орон сууцаа өөрийн нэр дээр буцааж авна гэж сөрөг нэхэмжлэл гаргасан,
Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг орон сууц худалдах худалдан авах гэрээний үүргээ гүйцэтгэсэн тул хүчин төгөлдөр гэрээ гэж үзэж хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.
Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбар, гэрчүүдийн мэдүүлгээр дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
Нэхэмжлэгч хариуцагч А. нар нь 2016 оноос хамтын амьдралтай, дундаасаа нэг хүүхэдтэй гэр бүл байсан бөгөөд одоо тусдаа амьдарч байгаа болно.
Нэхэмжлэгч А. нар нь маргаан бүхий 3 өрөө орон сууцанд А.ы аав , ээж нарын хамтаар амьдардаг байсан байна.
Маргаан бүхий 3 өрөө орон сууц нь , , ын өмч байсан ба 20******* оны 12 дугаар сарын 04-ны өдрийн Орон сууц худалдах худалдан авах гэрээгээр , , нард шилжүүлсэн боловч одоо тэр байранд , А. нар оршин сууж, иргэн нас барсан байна.
20******* оны 12 дугаар сарын 04-ны өдрийн Орон сууц худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр өөрийн нэр дээр шилжсэн 3 өрөө орон сууцыг үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлд өөрийн нэр дээр Ү- 1*******0000360 дугаарт бүртгүүлж дугаартай гэрчилгээ авч улмаар өөрийн садны хүн хамтран Худалдаа банктай 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр орон сууцны зээлийн гэрээ байгуулжээ. Банктай байгуулсан орон сууцны зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд маргаан бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалж барьцааны гэрээ байгуулсан байна.
Дээрх гэрээний дагуу Худалдаа банкнаас жилийн 8-6 хувийн хүүтэй 29,750,000 төгрөгийг ******* жилийн хугацаатай зээлж өөрийн зээлийн тоот дансаар дамжуулан Ц. тоот дансанд 2016 оны 02 дугаар сарын 22-нд шилжүүлсэн,
мөн орон сууцны зээлийн 45,000,000 төгрөгийн 30 хувийн урьдчилгааг өөрийн Худалдаа банкин дах тоот харилцах дансаар 2,900,000 төгрөг, оос 7,100,000 төгрөг 3000,000 төгрөг, Т.аас 3000,000 төгрөг “байрны урьдчилгаанд” гэсэн зориулалтаар орж ирснээс *******,250,000 төгрөгийг Ц. тоот дансанд 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр тус тус шилжүүлжээ.
Дээрх үйл баримт нь Худалдаа банктай байгуулсан 2016 оны 0******* сарын 18-ны өдрийн тоот орон сууцны зээлийн гэрээ(8+/-1/ хувь), үл хөдлөх хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ , 2016 оны 06-р сарын 06-ны өдрийн № тоот орон сууцны зээлийн гэрээ, үл хөдлөх хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ , 20******* оны 12 дугаар сарын 04-ны өдрийн Орон сууц худалдах худалдан авах гэрээ, 2008 оны 05-р сарын 28-ны өдрийн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ,гийн тоот зээлийн дансны хуулга, тоот дансны хуулга, тоот Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Ц. Худалдаа банкин дахь тоот дансны хуулга, 29,750,000 төгрөгийн, *******,000,000 төгрөгийн, 250,000 төгрөгийн зарлагын маягтууд, гэрч , , А., нарын мэдүүлэг, зэрэг нотлох баримтаар нотлогдож дээрх үйл баримтын талаар талууд маргахгүй байгаа болно.
Харин нэхэмжлэгч нь 20******* оны 12 дугаар сарын 04-ны өдрийн орон сууц худалдах худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бөгөөд гэрээ ёсоор банкны санхүүжилтээр зээлийн гэрээний үүргээ биелүүлж 45,000,000 төгрөг төлсөн тул байрны өмчлөгчийн хувьд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар бусдын хууль бус эзэмшлээс өмчөө шаардах эрхтэй гэж нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж,
хариуцагч тал 20******* оны 12 дугаар сарын 04-ны өдрийн орон сууц худалдах худалдан авах гэрээ нь талууд банкнаас бага хувийн хүүтэй мөнгө авч бизнесийн үйл ажиллагаандаа зарцуулах зорилготой байгуулагдсан, урьдчилгаа төлбөр *******,250,000 төгрөг охин А.аас гарсан ба буцаагаад өгсөн, банкнаас авсан 29,750,000 төгрөгөөс 22,590,000 төгрөгд эргүүлэн шилжүүлсэн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.5-д зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцлийн үр дагавар болох 3 өрөө орон сууцаа буцаан авна гэсэн байр суурьтай сөрөг нэхэмжлэл гаргаж мэтгэлцэж байна.
Эрхзүйн үндэслэл:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.
20******* оны 12 дугаар сарын 04-ны өдрийн Орон сууц худалдах худалдах авах гэрээ байгуулж, уг гэрээнд , , нар 3 өрөө орон сууцыг худалдан авагчд шилжүүлэх, худалдан авагч 45.000.000 төгрөгөөр худалдан авч төлбөрийг банкны санхүүжилтээр төлөхөөр харилцан тохиролцож талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан “Худалдах худалдан авах гэрээ” байгуулагджээ.( х.х-ийн 13-р хуудас)
1.Байрны урьдчилгаа 13,250,000 төгрөгийн талаар:
Дээрх гэрээний дагуу худалдан авагч тал болох орон сууц худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэл болох 45,000,000 төгрөгөөс *******,250,000 төгрөгийн урьдчилгааг 2,900,000 төгрөг, оос 7,100,000 төгрөг 3000,000 төгрөг, Т.аас 3000,000 төгрөг “байрны урьдчилгаанд” гэсэн санхүүжилтээр бүрдүүлж, өөрийн Худалдаа банкин дахь тоот харилцах данснаас *******,250,000 төгрөгийг Ц. тоот дансанд 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр шилжүүлсэн байна. (х.х-ийн 16-р хуудас)
Байрны урьдчилгаа *******,250,000 төгрөгийг нь А. (хариуцагчийн төрсөн охин)гийн аав т 10,000,000 төгрөг, дүү Т.т 6000,000 төгрөгийг д банкнаас зээл авахад нь зориулж аав дүү нараас нь мөнгө бэлэглэсэн дүр үзүүлэн шилжүүлүүлэх зорилготой шилжүүлсэн ба зээл авсны дараа нь А. мөнгөө буцаан авсан гэсэн агуулгатайгаар хариуцагч тайлбар гаргаж байна.
Энэ нь хариуцагч Ц. охин А.ын тоот данснаас 2016 оны 0******* сарын *******-ны өдөр 10 сая төгрөгийг Б.ын банкны дансанд шилжүүлсэн, мөн өөрийн 5003*******22818 тоот данснаас 6 сая төгрөгийг ын ын дансанд шилжүүлсэн нь гэрч А.ын мэдүүлэг, дипозит хуулгаар нотлогдож байна. (х.х-ийн 37,38, ******* хуудас)
охин А.ын 5003*******2818 дансанд *******,000,0000 төгрөгийг буцаан шилжүүлсэн нь дипозит хуулгаар нотлогдож байна. (х.х-ийн 38, 41-р хуудас)
нь байрны урьдчилгааны *******,250,000 төгрөгийг өөрийн хөрөнгөөр бус хариуцагч Ц. охин А.аас түр авч буцаан шилжүүлж байсан байдлыг няцааж нотлох баримт шүүхэд гаргаагүй болно.
2. Банкны санхүүжилтээр авсан 29,750,000 төгрөгийн хувьд:
Худалдаа банктай 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр орон сууцны зээлийн гэрээ байгуулжээ. Банктай байгуулсан орон сууцны зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд маргаан бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалж барьцааны гэрээ байгуулсан байна. (х.х-ийн 38, 41-рт)
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Худалдаа банк 29,750,000 төгрөгийг 2016 оны 0******* сарын 22-ны өдөр Т.Биндэряагийн тус банкны зээлийн дансанд шилжүүлж улмаар худалдан авагч Ц. тоот дансанд шилжжээ. (х.х-ийн *******-рт)
2013 оны 0******* сарын 23-ны өдөр 29,750,000 төгрөгийг Худалдаа банкин дахь өөрийн тоот данснаас бэлнээр авч тэр өдөр гийн банкны тоот дансанд 22,590,000 төгрөгийн орлого орсон нь Ц. Худалдаа банкны дансны зарлагын маягт,гийн банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтаар нотлогдож байна. (х.х-ийн 40,113-рт)
Энэ нь хариуцагч Ц.д шилжүүлсэн мөнгөтэй тооны хувьд болон цаг хугацааны хувьд тохирч энэ байдлыг няцааж нотлох баримт шүүхэд гаргаагүй болно.
Дээрх байдлаас дүгнэхэд худалдан авагч худалдах худалдан авах гэрээний үүргээ биелүүлж 3 өрөө орон сууцны үнийг бодитоор,өөрийн хөрөнгөөр төлөөгүй, өөрөөр хэлбэл 3 өрөө орон сууцны урьдчилгааг хариуцагч Ц. охин А. 13,250,000 төгрөг гаргасан, банкны санхүүжилт 29750,000 төгрөгөөс 22590,000 төгрөгийг буцаан өөрөө авсан гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т “сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ. Бусад тохиолдолд тэдгээрийг хамтруулан шийдвэрлэх эсэхийг шүүх шийдвэрлэнэ” гэжээ.
Ц. 3 өрөө байраа буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь маргаан бүхий 3 өрөө байрыг , А. нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх албадан гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдож байх тул хамт шийдвэрлэсэн болно.
Талууд хэн аль нь орон сууц худалдах, худалдан авах хүсэл зориггүй, худалдагч нь худалдсан орон сууцны бодит эзэмшлийг худалдан авагчид шилжүүлээгүй, худалдан авагч үнийг төлөөгүй ба худалдах, худалдан авах гэрээг дүр үзүүлэн хийж банкнаас бага хувийн хүүтэй зээл авч бизнесийн үйл явуулах зорилготой байжээ гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Худалдагч тал нь орон сууцны эзэмшлийг ч гэсэн мөн банкнаас зээл авах зорилгоор гэрээгээр д шилжүүлсэн гэж үзнэ.
Иймд зохигчийн хооронд байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан анхнаасаа хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар шүүх хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаврыг шийдвэрлэх ёстой болно.
Хариуцагч тал сөрөг нэхэмжлэлдээ дэмжиж шүүх хуралдаан дээр хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагавар болох 3 өрөө байрыг буцаан нэхэмжилж байгаа болно.
Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.5 дахь хэсэгт зааснаар 3 өрөө орон сууцыг , нарт буцаан шилжүүлж, үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр Ү-1*******0000360 дугаартг бүртгэсэн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийг хүчингүй болгож, банкны санхүүжилтээс д шилжсэн 29,750,00 төгрөгөөсд шилжүүлсэн 22,560,000 төгрөгийн зөрүү болох 7,250,000 төгрөгийгд буцаан олгож сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар худалдах худалдан авах гэрээний үүргээ биелүүлээгүй үнээ төлөөгүй тул 3 өрөө байрны өмчлөгч биш тул шаардах эрхгүй гэж үзэн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох Худалдаа банкнытай байгуулсан зээлийн гэрээ болон зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд маргаан бүхий 3 өрөөг барьцаалсан барьцааны гэрээний хувьд шүүх дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэж зохигчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тулгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, сөрөг нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тул , А. нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжгаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан , А. нарт олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.2.1, *******.2.3 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар гийн ******* аймгийн ******* сумын 2 дугаар багт орших 39-******* тоот 3 өрөө байрыг иргэн , А. нараас чөлөөлүүлэх, албадан гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.5-д зааснаар 20******* оны 02 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан “Орон сууц худалдах худалдан авах” хүчин төгөлдөр бус гэрээний үр дагавар болох ******* аймгийн ******* сумын ******* багт орших ******* байрны ******* тоот 37.78 м2 талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр Ү-1*******0000360 дугаартг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож, үл хөдлөх хөрөнгийг , нарт шилжүүлж, гаасд 7,250,000 төгрөгийг гаргуулан олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснааргийн улсын тэмдэгтийн хураамжийн урьдчилсан төлсөн 70,200 төгрөгийг, , А. нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж,гаас 70,200 төгрөг гаргуулж , А. нарт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь ******* аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.САРАНТУЯА