| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2023/00113/И |
| Дугаар | 103/ШШ2023/00175 |
| Огноо | 2023-03-24 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 103/ШШ2023/00175
| 2023 оны 03 сарын 24 өдөр | Дугаар *******03/ШШ2023/00*******75
| Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяа даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дүгээр хороо, *******0 дугаар байранд байрлах, ******* ******* СӨХ-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* овгийн ******* холбогдох сууц өмчлөгчдийн холбооны төлбөр *******65,230 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 0******* дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: ******* ******* СӨХ-ны гүйцэтгэх захирал Д.,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.,
Нарийн бичгийн дарга А.Оюунгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* СӨХ нь хариуцагч Л. холбогдуулан сууц өмчлөгчдийн холбооны төлбөр *******65,230 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч байгууллага нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л. нь манай СӨХ-ны харьяа ******* дугаар байрны ******* тоотод оршин суудаг бөгөөд 20*******7 оны төлбөр *******5,360 төгрөг, 20************** оны төлбөр *******2*******,040 төгрөг, 20*******9 оны төлбөр *******44,540 төгрөг, 2020 оны төлбөр *******64,040 төгрөг, 202******* оны төлбөр *******64,040 төгрөг, 2022 оны төлбөр *******64,040 төгрөг, 2023 оны ******* дүгээр сарын төлбөр *******5,*******70 төгрөг нийт *******65,230 төгрөгийн төлбөрийг төлөөгүй байна. Уг төлбөрийг төлж барагдуулах талаар удаа дараа мэдэгдсэн боловч үүргээ биелүүлэхгүй байгаа тул хариуцагч Л. уг төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч ******* ******* СӨХ-ны гүйцэтгэх захирал Д. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна. Нэмээд хэлэхэд манай СӨХ-ноос нэхэмжлэл гаргаад байгаа нь ийм учиртай юм. Айлуудаас *******00 хувь мөнгө орж ирнэ, тэр орж ирсэн мөнгөөр тэнд ажиллаж байгаа хүмүүсийн цалин хөлс, нийгмийн даатгал гээд бүгдийг төлдөг. СӨХ нь ямар нэгэн доголдолгүй ажиллах ёстой, хэрвээ СӨХ нь санхүүгийн хувьд доголдож эхлэх юм бол оршин суугчдын ус, дулаан, хэрэглээний халуун хүйтэн ус, халаалт, бохирын шугам хоолойн асуудлыг шийдэж чадахаа болино. Ковидоос хойш материалын үнэ ханш их өссөн, 20************** онд авч байсан ******* метр бохирын шугам 6,500-*******,500 төгрөг байсан бол өнөөдөр 25,000 төгрөг хүртэл үнэ нь өсчхөөд байна. Гэтэл бид нарын хурааж авч байгаа ******* метр квадратын хөлс одоо ч хэвээрээ байна. Бид оршин суугчдын тав тухтай байдал, өвөлжилтийн бэлтгэлийг хангахын тулд бүх нөөц боломжийг ашигласан. Одоо Нийгмийн даатгал, татварт нэлээд өртэй болчихсон Нийгмийн даатгал манайхыг шүүхэд өгчихөөд байна. Хэрвээ бид хураамжаараа бүх засвар үйлчилгээгээ хийхийн оронд Нийгмийн даатгал, Татварт төлөх өрөө төлчхөөд явж байсан бол хариуцагч нь энэ өвлийн 40,50 градусын хүйтэнд паараа хучаад гэртээ гал түлээд ч юм уу яах юм нэг тийм хэцүү хэмжээнд очих байлаа. Оршин суугчдыг тав тухтай байлгах гэж байгууллага бүх нөөц бололцоогоо шавхлаа. Ийм учраас энэ нөхцөл байдлыг ярьж ойлгуулах гэж гэдэг хүнтэй уулзсан боловч миний тайлбарыг гүйцэд сонсоогүй, би манай байгууллага Нийгмийн даатгалд өртэй, шүүхэд дуудагдаад байгаа, тиймээс та нараас мөнгөө авч байж өр төлбөрөө барагдуулах хэрэгтэй гэсэн боловч шүүхэд өг гэж хэлсэн. Эхнэр тэй нь холбогдож ийм ийм учиртай гээд хууль дүрмийг танилцуулъя гэсэн боловч харамсалтай нь утсаа аваагүй. Хүмүүс СӨХ мөнгөө аваад юу хийдгийг сайн ойлгохгүй байгаа, би 2006 оноос хойш СӨХ-ны захирал хийж байна, энэ хугацаанд 20*******0, 20************** онуудад СӨХ яг юу хариуцдаг юм, та нарын амьдралд ашиг тус нь юу юм зэрэг агуулгыг багтаасан хуулийн гарын авлагууд тарааж байсан. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.*******.*******-д СӨХ юу хариуцах ёстой юм, дундын өмчлөл гэж юуг хэлдгийг заасан байдаг. Үүнд нийтийн зориулалттай орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны зориулалтай нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын болон талбай түүний тагт, сууцны дотор талын дундын өмчлөлийн зүйлс, сууцны халаалт болон халуун хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгаан оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх шалны 00 тэмдэгтээс дээших бохир усны шугам сүлжээнүүд, тухайн сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол тэдгээртэй адилтгах байгууллага зэрэг эд хөрөнгө дундын өмчлөлд хамрагдана гэж заасан байгаа. Өнөөдөр энэ хүн хэрэглээний халуун, хүйтэн ус гэртээ хэрэглээд цай, хоолоо чанаад идэж байна, 00-доо бие заслаа, усаа татлаа, усанд орлоо, халуун хүйтэн ус гоожиж байна, энэ болгон СӨХ-ны үйл ажиллагаатай холбоотой, яагаад гэвэл бид нар тэр явж байгаа бүх шугамыг бэлдэж, засаж, янзалж өгдөг. Хэрэглэгч тухайн шугамаар явж байгаа усны мөнгийг тухайн холбогдох байгууллага дээр төлж байгаа боловч тэр гадна талаар явж байгаа хаалт, шугам хоолойг эдгээр хүмүүсийн өгч байгаа дундын өмчлөлийн засвар үйлчилгээний мөнгөөр СӨХ хэвийн үйл ажиллагааг нь хангадаг. Энэ хүн 20*******7 оноос хойш СӨХ-ны төлбөрөө төлөөгүй байна гэдэг чинь энэ байгууллагын үйл ажиллагаа доголдоход тодорхой нөлөө үзүүлж байна гэсэн үг, нөлөө үзүүлж байгаа учраас тэр хүмүүстэй хэл амаа олох, хуулийг ойлгуулах гэж хичээдэг, үнэхээр хуулийг ойлгохгүй бол шүүхэд хандаж асуудлыг шийдвэрлүүлдэг. Энэ хүмүүс намайг СӨХ-ны захирал болоход л энэ байрандаа амьдарч байсан, төлбөрөө төл гэхэд төлнө гэж явсаар авлага үүсгэж байна. Нэхэмжилж байгаа *******00,000 гаруй төгрөг гэдэг бол манай үйлчлэгчийн хоёр сарын цалин. Эдний орцны ******* давхарт үйл ажиллагаа явуулдаг гуанзны хийдэг хуушуурын асуудлын тухайд нийтийн зориулалттай орон сууцанд хуушуур хийхийг хориглосон байдаг, гэхдээ энэ бол миний эрх хэмжээнээс давсан асуудал, би тэнд ороод тэр гуанзны үйл ажиллагааг зогсоох, торгох ч юм уу ямар нэгэн арга хэмжээ авах хууль эрх зүйн боломж байхгүй. Харин эдний орцны айлууд энэ байдлаа бичгээр гарын үсэг зураад над дээр ирэх юм бол зохих байгууллагад нь уламжилж болно. Одоогоор бичгээр ирсэн гомдол байхгүй. Ер нь бол СӨХ, оршин суугчид хоёр хамтарч байж л СӨХ-ны ажил урагшаа явдаг, тэрнээс биш нэг нэгнийгээ ийм байна, тийм байна гээд байвал ажил урагшаа явахгүй. Засвар үйлчилгээний хувьд бид нарын зовлонтой юм энэ л байгаа, Хүмүүс 20*******7 оноос хойш ******* мкв талбайг зас гэж *******20 төгрөг бидэнд өгч байгаа, *******20 төгрөгөөр юу худалдаж авч болох вэ гэдэг нь гол асуудал болоод байгаа, таван айлаас сард 600 төгрөг авлаа гэхэд тэр 600 төгрөг чинь ганц засварт зарцуулагдахгүй халуун хүйтэн ус, бохирын шугам дээр нэг юм солиход л нөгөө гэмтэл нь арван хэдэн мянга болдог. Эдний байрны хувьд дээвэр нь хар цаастай, ус алддаг байсныг хөөцөлдөж байж их засварт оруулсан. Одоогийн байдлаар ус гоожих ямар нэгэн асуудал байхгүй. Засварын хувьд 20*******5, 20*******6 онд эдний орцонд амьдарч байсан уурхайн дарга орцонд хаалга хийсэн, тэр хаалга нь богинохон байсан учир манай СӨХ хамжаад дээр нь шил хийж янзалж, хаалганы суурилуулалт дээр тодорхой хэмжээний зардал гаргасан. Мөн хоёр давхар хүртэл засвар хийж байсан. Болдог бол бүх орцоо янзалмаар байгаа ч боломж бүрдэхгүй байгаа юм. Бусад орцыг дүүргийн хөрөнгө оруулалтаар янзалсан. Дангаараа СӨХ бүх зардлыг гаргаж засвар хийх боломжгүй юм. Энэ айл өмнө нь төлбөр мөнгө нэхэхэд төлнө төлнө гээд яваад байдаг байснаа сая 2022 оны *******0 дугаар сард таараад төлөхгүй гэж хэлсэн болохоор нь шүүхэд хандсан юм . Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би яагаад СӨХ-ны төлбөрөө өгөхгүй байна вэ гэвэл манай ******* дугаар байрны ******* дүгээр орцонд архичид орж шээж, баадаг, хана туурга нь харахын аргагүй заваан, бохир, үйлчлэгч цэвэрлэдэг ч гэсэн дийлэхгүй байна. Эхний орц юм болохоор хүмүүс ороод баагаад, шээгээд завааруулаад хаячихдаг. Би үйлчлэгчээр дамжуулаад ядахдаа нэг удаа энэ орцыг шохойдоод өгөөч гэж олон удаа хэлсэн боловч СӨХ зургаан жилийн хугацаанд нэг ч удаа шохой, засвар хийгээгүй. Тийм учраас бид мөнгөө төлөөгүй юмаа, нэг удаа ч болтугай бусад байрнуудын орц шиг шохойдоод будаад өгчих юм бол мөнгөө төлөхөд бэлэн гэж хэлээд байгаа, ганц ийм л асуудал байгаа. Үнэхээр заваан байдаг, гаднаас хүмүүс орж ирээд танай орц чинь ямар заваан юм гэж хэлдэг. Манай *******2 айл үнэхээр хэцүү амьдардаг. Яагаад гэвэл ******* дугаар байрны гуанзны тал болохоор өдөр болгон байнга хуушуурын үнэрт амьдарч байна, нийтийн байранд хуушуур хийхийг зөвшөөрөхгүй хорьсон байхад СӨХ эд нарт хуушуураа битгий хий гэж шаардлага тавьж болно шүү дээ. Тэгэхэд ийм шаардлага ерөөсөө тавьдаггүй, өөрсдөө тэнд амьдардаггүй болохоор хуушуураа хийнэ үү юугаа хийнэ хамаагүй гэж боддог байх. Манай орцныхон хуушуурын үнэрт хамар ам битүүрээд байнгын харшлын эм боодол боодлоор нь авч хэрэглээд хамаг мөнгөө эм авахад зарцуулж байна. Байраа заръя гэхээр ******* дүгээр орцны байр муухай үнэртэй гээд хүмүүс авахгүй, иймэрхүү байдлаар зовж амьдарч байна. Энэ *******2 айл гуанзны үйл ажиллагааг зогсоогоод өг гэсэн ч больж байгаа юм алга, мэргэжлийн хяналтаас хорьсон ч бид нар өр ширтэй, хүмүүс ажиллуулахгүй бол болохгүй гэж гуанзныхан хэлдэг, сүүлдээ бүр унтах ч аргагүй боллоо. Манайх яг хоёр давхарт нь байдаг болохоор үнэхээр зовлонтой амьдардаг. *******2 айлаас зөвхөн манайх мөнгөө өгдөггүй гэхэд үлдсэн ************** айл нь цаг тухайд бүгд мөнгөө өгдөг гэж өөрсдөө ярьдаг. Манай байрны нөгөө гурван орц цэвэрхэн байдаг, гэтэл манай орц бол арай дэндүү бохир, манай орцны айлууд орцоо будаж янзалж цэвэрлэмээр байна гэж уламжлаад өгөөрэй гэж хэлсэн. Зургаан жилийн хугацаанд ************** айлаас мөнгө авч байж хүний сэтгэл байвал засвар хийгээд өгч болно доо, гэтэл нэг ч удаа засвар хийж байгаагүй. Санал хүсэлтээ амаар маш олон удаа хэлж байсан. Бичгээр гаргаж байгаагүй. Үйлчлэгчийн хувьд тогтмол цэвэрлэгээ хийдэг. Орцны гэрэл асдаг. СӨХ-ны хувьд мөнгөө шаарддаг байсан. Би зургаан жилийн хугацаанд засвар хийгээгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэв.
Нэхэмжлэгчээс нотлох баримтаар ******* ******* СӨХ-ны гэрчилгээ, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ******* ******* СӨХ-ны удирдах зөвлөлийн Гүйцэтгэх захирлыг томилох тухай тогтоол, ******* ******* СӨХ-ны төлбөрийн үлдэгдлийн дэлгэрэнгүй, 20*******7-2023 оны дундын өмчлөлийн засвар үйлчилгээний төлбөрийн задаргаа зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн, хариуцагч талаас хариу тайлбарыг ирүүлж өөр бичгийн нотлох баримт шүүхэд гаргаж өгөөгүй болно.
Шүүх хэрэгт авагдсан, хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг уншиж судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* СӨХ-ны хариуцагч Л. холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.
*******. Нэхэмжлэгч ******* ******* СӨХ нь шаардлагын үндэслэлээ: Хариуцагчид төлбөр төлөх тухай удаа дараа мэдэгдсэн боловч 20*******7- 2023 оны ******* дүгээр сарын хүртэлх төлбөр *******65,230 төгрөгийг төлөөгүй бөгөөд энэ нь санхүүгийн тайлан авлагаар тусгагдсан ба орон сууц өмчлөгч нь Иргэний хуульд зааснаар дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээний зардлыг төлөх үүрэгтэй гэж тодорхойлжээ.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: 6 жилийн хугацаанд СӨХ нь манай орцонд ямар ч засвар хийгээгүй бөгөөд маш бохир заваан орцонд амьдарч байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3. ******* ******* СӨХ-ны удирдах зөвлөлийн 2006 оны ******* дугаар сарын 23-ны өдрийн хурлын 03 тоот тогтоолоор овогтой г гүйцэтгэх захирлаар томилжээ. /хх-ийн 7 дугаар тал/
4. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн *******2 дугаар зүйлийн *******2.4.4-т зааснаар гүйцэтгэх захирал нь холбооны нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
5. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.*******.2-д сууц өмчлөгч гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь сууцыг захиран зарцуулах эрх бүхий этгээдийг хэлнэ гэж, 4.*******.3-д сууц өмчлөгчдийн холбоо гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин /цаашид орон сууцны байшин гэх/-гийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий, хуулийн этгээдийн эрхгүй, заавал гишүүнчлэлтэй холбоог хэлнэ гэж, Иргэний хуулийн *******47 дугаар зүйлийн *******47.*******-д Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй, *******4******* дугаар зүйлийн *******4*******.2.3-т дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр сууц өмчлөгч нь оролцох үүрэгтэй гэж тус тус хуульчилснаар нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг шаардах эрхтэй, сууц өмчлөгч Л. нь төлбөрийг төлөх үүрэгтэй байна.
6. ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* дугаар байрны 5 тоот байрны өмчлөгч Л. нь 20*******7 оны төлбөр *******5,360 төгрөг, 20************** оны төлбөр *******2*******,040 төгрөг, 20*******9 оны төлбөр *******44,540 төгрөг, 2020 оны төлбөр *******64,040 төгрөг, 202******* оны төлбөр *******64,040 төгрөг, 2022 оны төлбөр *******64,040 төгрөг, 2023 оны ******* дүгээр сарын төлбөр *******5,*******70 төгрөг нийт *******65,230 төгрөгийг төлөөгүй болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, ******* ******* СӨХ-ны нягтлан бодогчийн төлбөрийн үлдэгдлийн дэлгэрэнгүй задаргаа зэрэг баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 2 дугаар тал/
7. ******* ******* СӨХ нь 20*******7-20************** онд нэг сарын хураамж *******0,670 төгрөг, 20*******9 онд *******2,*******70 төгрөг, 2020-2022 онд *******3,670 төгрөг, 2023 оноос *******5,*******70 төгрөгийг оршин суугчдаас хурааж ирсэн бөгөөд дээрх зардлын 4,620 төгрөг нь нийтийн зориулалттай орон сууцны босоо болон бохирын шугам, орц дээвэр, гаднах тохижилт, 5,500-*******0,000 төгрөг нь цэвэрлэгээний ажилтны цалин, ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл, цэвэрлэгээний бодис, хөдөлмөр хамгааллын багаж, 550 төгрөг нь гэрэлтүүлгийн төлбөрт тус тус зарцуулагддаг болох нь СӨХ-ны дундын өмчлөлийн засвар үйлчилгээний төлбөрийн задаргаагаар тогтоогдож байна. Хариуцагч нь өөрийн орцонд цэвэрлэгээ тогтмол хийгддэг, орцны гэрэл асаалттай байдаг талаар тайлбарласан, төлбөр төлөхгүй байх өөр СӨХ-ны үйл ажиллагаатай холбоотой татгалзал дурдаагүй, ганцхан орцонд засвар хийгээгүй гэсэн үндэслэлээр СӨХ-ны төлбөрийг төлөхөөс татгалзаж байгаа нь үндэслэлгүй, энэ талаарх өөрийн тайлбараа баримтаар нотлоогүй бөгөөд дээр дурдсан хуулийн дагуу сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт засвар үйлчилгээтэй холбоотой зардлыг төлөх үүрэгтэй байна.
Иймд хариуцагч Л. нийт нэхэмжилсэн *******65,230 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
*******. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3 дахь хэсэгт тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хугацаа гурван жил байна, 79 дүгээр зүйлийн 79.******* дэх хэсэгт ...үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж тус тус заасан, нэхэмжлэгчийн зүгээс 20*******7 оноос хойших нийт СӨХ-ны төлбөрийг хариуцагчаас байнга шаардаж байсан бөгөөд эднийх төлнө гэж явсаар байгаад 2022 оны *******0 дугаар сараас төлөхгүй шүүхэд өг гэсэн учраас шүүхэд хандсан гэх тайлбарыг өгсөн, хариуцагчийн зүгээс уг тайлбарыг үгүйсгээгүй байх тул үүргийн гүйцэтгэлийг зөвшөөрсөн хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байна гэж дүгнэж /Нэхэмжлэгч нь 2023.0*******.27-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан/ 2020 оны 0******* сараас өмнөх төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн болно .
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.*******, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.******* дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25,3*******5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л. 25,3*******5 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* СӨХ-нд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.2.*******, **************6, ********************* дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
*******. Иргэний хуулийн *******47 дугаар зүйлийн *******47.*******, *******4******* дугаар зүйлийн *******4*******.2.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч ******* овгийн ******* сууц өмчлөгчдийн холбооны төлбөр *******65,230 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* СӨХ-нд олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.******* дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* СӨХ-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25,3*******5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л. улсын тэмдэгтийн хураамж 25,3*******5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* СӨХ-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******20 дугаар зүйлийн *******20.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш *******4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2, **************9.4, **************9.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш *******4 хоног өнгөрсний дараа *******4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ТУЯА